Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэг бол энэ улсад ажиллаж байгаа анхны эмэгтэй ерөнхий консуль гэдгээрээ онцлготой. Түүний төрийн ажлын туршлага, чамбай байдалаараа ажиллах хугацаанд томоохон уулзалт, зөвлөлгөөн хийж дорвитой асуудлыг шийдэх гэж оролдсон. Монгол дахь улс төр, эдийн засгийн байдлууд асуудлыг шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлсэнгүй.
Тувагийн бөөгийн байгуулагуудын байдал, монголчуудын тувад ажиллаж байгаа байдлын талаар мэдээлэл солилцлоо. Гол хөдлөгөөн Увсын Хандгайтын боомтоор хийгдэж, 200 орчим автомашин гардаг, харин Завханы Тэсийн боомт харьцангүй цөөхөн хүн нэвтэрдэг ажээ.
Бидний уулзалт харилцан мэдээлэл өгч, сонирхосон асуудлаар хариулт өгч найрсаг сайхан болж өнгөрлөө. Өмнөх ерөнхий консулын газрыг бодвол өнгө зүс орж, уулзалтын хүндэтгэлийн танхимтай болжээ.
Category: Үйл явдлын тойм
-
Зургаа. Албан ёсны уулзалт хийв.

Тав. Кызыл хотоор аялав.
Төв талбайд үхэр хөлөглөсөн хүний хөшөө байна. Энэ бол савдагийн хөшөө ажгуу. Дараа нь үндэсний музейгээр орлоо. Бүгд Найрамдах Тува улсаас өнөөг хүртэл түүх эндээс харж болно. Биднийг музей үзэх үед үнэт олдворын хэсэг ажиллаж, тувагийн нутгаас олдсон алтан эдлэл болон үнэт зүйлсийн үзмэрүүд бүхий тусгай хамгаалалтай хэсгийг үзэх боломж олдлоо. Зураг авахыг хориглодог тул бөөтэй холбоотой онгод байж болох зарим зургийг авч чадсан билээ. Харин олон жил баригдаж байгаа боловч нэгэн өвөрмөц барилга болох Залуучуудын ордон дуусаагүй хэвээр байлаа.
Тува Улсын их сургуулийн шинэ барилга содон харагдана. Удахгүй эргэн тойрон барилгууд сүндэрлэх буй за. Енесей мөрний ар талд томоохон цэргийн анга шинээр байрлаж, барилгын ажлуудаа эхэлжээ. Албан хаагчдын хотхон Енесей мөрний өмнө эргээс тод харагдана. Их мөрөн дээр шинээр цэргийн гүүр тавьжээ. Тэр хавийн газар цэргийн хотхоны бүтээн байгуулалт өрнөсөн харагдана.
Хотын зүүн хэсэгт Цэргийн кадетийн сургуулийн иж бүрэн барилгын цогцолбор бэлэн болж энэ жилээс сургалт эхлэх бөгөөд монголоос хүүхдүүд ирж суралцах ажээ. Ийнхүү цэргийн томоохон сургууль бэлэн болжээ. Хоёр томоохон сургууль шинэхэн барилгатай болсон нь шинэчлэлийн явц сайн байгааг харуулж байна.








