Category: Үйл явдлын тойм
-
ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЗУУН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН
Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГИЙН ТАХИЛГЫН ТУХАЙ
5. Нэгдсэн тахилгыг БУРХАН ХАЛДУН хайрханд хийх тухай
6. Нэгдсэн тахилгыг ХӨХ УУЛАНД хийх тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
7. Нарны тахилгыг зохион байгуулах тухай
Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
8. Тэнгэр шүтлэгтэний байр, намрын тахилга зохион байгуулах тухай
Монгол бөөгийн удган С.Батзул
Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
9. Монгол суугаа Элчин сайдын яамдад мэндчилгээ дэвшүүлэх тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Дөрөв. ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛУУД
10. Халх голын баярын арга хэмжээнд оролцох, аялал хийх
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
11. Байгал нуур, Бух ноёны онгонд залбирах, Тува Саяаны нуруунд аялах
Манлайлалын зөвлөлийн удирдагч Батзул
Төлөөллийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул
Тав.. ДОТООД АЖИЛ
12. Хар сүлдны тахилга зохион байгуулсан дүнгийн тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Зургаа. МЭДЭЭЛЭЛ, СУРТАЛЧИЛГАА
13. Мэдээлэл, сурталчилгаатай холбоотой гаргасан шийдвэрийн биелэлт
Төлөөллийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул
Долоо. ЦАГ ҮЕИЙН АСУУДЛУУД,
14. Манлайлалын зөвлөлийн удирдагчийг сонгох
МБНЭ-ийн өнөөгийн нөхцөл байдлын тухай мэдээллийг Д.Жаргалсайхан хийлээ. Мэдээлэлдээ МБНЭ нь Бөөгийн зөвлөлийн эгнээгээ өргөжүүлэн 12 гишүүнтэй дүрмйнхээ дагуу ажиллахаа тодорхойллоо. Гол нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, байгуулагын үйл ажилагаааг тасралтгүй хангах үүрэг хүлээх юм. Энэ үүргийг хэрэгжүүлэн Бөөгийн зөвлөлийн хуралдаанд гишүүнээр оролцохоор Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Б.Батжаргал, П.Эрдэнэбаатар, Байгалтөгс, Батзул нар саналаа ирүүлжээ. Цаашид өргөжин дэлэх биз ээ.
Харин МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог, татвараа цаг хугацаанд төлдөг гишүүдээ ДЦХ-нд урьж оролцуулж, тэдний дэмжлэгтэй хийж, шийдвэр гаргаж байхаар шийдвэрлэлээ.
Мэдээлэлтэй холбогдуулан Д.Одонхүү саналаа илэрхийллээ.
Хуралдаан дээр энэ жил дараах хүмүүст Бөөгийн цол олгосныг мэдээллээ. Үүнд:
Нэг. Монгол бөөгийн Их зайран цолыг
Дашдондиков Зоригтод-ОХУ-ын Буриад Улсын иргэн
Хоёр. Монгол бөөгийн Их удган цолыг
Балгахинов Балжиму Батуевна -ОХУ-ын Буриад Улсын иргэн
Гурав. Монгол бөөгийн Тэргүүн дээд удган цолыг
Б.Батжаргал-Говь-Алтай аймгийн харьяат
Дөрөв. Монгол бөөгийн тэргүүн зайран
Мягмар-Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат
Дүгэр Оолович -ОХУ-ын Тува Улсын иргэн
Д.Д.Пүрбэ -ОХУ-ын Буриад Улсын иргэн
Аюуш-зайран,Өвөрмонгол
Тав. Монгол бөөгийн зайран,удган цолыг
Далайбаяр-зайран
Б.Энхзориг-Зайран
Д.Анхмаа-Удган
Пагма-Орлом-Удган
Батзул-Удган
Алтанчимэг-Удган
Отгонжаргал-Удган
Энхцэцэг-удган
Р.А.Баир -ОХУ-ын Буриад Улсын иргэн
Хуралдаанаар 2023 оны ажлын үр дүнг хэлэлцэж дараах хүмүүсийг шагнаж урамшуулахаар шийдвэрлэлээ. Цаашид улаачийг Их зайран, удган цол хүртэл түшиж ирсэн түшээ, улаачийг Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнаж байх саналыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан дэвшүүллээ.
Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
Ц.Отгонсүрэн-Монгол бөөгийн их удган
Балжима-Тулмааш, ОХУ
Амгалан-Түшээ
Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
Майцэцэг-Монгол бөөгийн удган
Цэвэлмаа-Монгол бөөгийн тэргүүн удган
Пагма-Орлом -удган
Эрдэнэцэцэг-Удган
Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
Баасанжав-удган
Энхтүвшин-Удган
Х.Бат-Өлзий-түшээ
Дараах хүмүүст ДУРСАМЖ олгохоор шийдвэрлэлээ. Үүнд:
Нэг. НЭГДСЭН ТАХИЛГАД
1. Нарны тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал,
2. Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан,
3. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр
4. Хайрханы тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Бум-Эрдэнэ
5. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн,
6. Лусын тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Пүрэвдорж
7. Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн,
8. Тэнгэрийн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Гэрэлмаа
9. Галын нэгдсэн тахилгыг тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүү
Хоёр. ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ ТАХИЛГАД
10. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
Гурав. ХАВРЫН ТАХИЛГАД
11. Толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Х.Майцэцэг
Дөрөв. НАМРЫН ТАХИЛГАД
12. Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран Болд
13. Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Мягмар
14. Хүүхдийн овооны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар
15. Хүүхдийн овооны тахилгад тэргүүлж бөөлсөн, Монгол бөөгийн удган Батзул,
Хуралдаанаар 2024 онд хийх ажлын төлөвлөгөөний төслийг ярилцлаа.
Хэлэлцсэн асуудлаас гол анхаарал татсан асуудал бол Хар сүлдны тахилга зохион байгуулсан дүнгийн тухай хэлэлцэж “хар сүлдийг догшруулан тахих үйл үр дүнтэй болсоныг сайшааллаа. -
ТУУЛЬ ХАЙЛАВ.
Тууль хайлах ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, “Чингис хаан” үндэсний музей, Монгол Улсын их сургуулийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим хамтран зохион байгууллаа.
“Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 13 дугаар зарлигийн дагуу жил бүрийн Хаврын тэргүүн сар болон Өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр баатарлаг туульс хайлдаг уламжлалтай юм. -
”БӨӨГИЙН ДОМОГ” УРАН САЙХНЫ КИНО БОЛНО
Тэрбээр энэ удаа “Бөөгийн домог” зохиолоор кино хийхээр болсон байна. Энэ ном нь зохиогчийн 4 дэх роман бөгөөд Буриад түмний үндэс угсаа ба соёл ухамсрын сүйрлийг бөө мөргөлийн сэдвээр бэлэгдэн дүрсэлсэн, түүнчлэн хайр дурлалын сэдвийг хүний оюун санаан дахь далд орон зайд дэвсгэрлэн хөндсөн зохиол юм.
Б.Дэжид -
Арван долоо. Б.АМГАЛАН ГУЙАНД
Өглөө 6.00 гэж босов. Амгалан гуай аль эрт босчихсон банштай цай хоол унд бэлдчихсэн байв. Багийн гишүүдийн хэн нь ч байсан Улан-Үдээр ирэхээр бол ирж байгаарай гэж сайхан сэтгэлээр урьлаа.
Хоол ундаа идчихээд шууд хөдөллөө. Биднийг үдэн гаргаж өгөв. Бороотой өглөө байв. Бүтэн солонго татчихсан түүнийг хараад сэтгэл өөдрөг хөдөлцгөөлөө.
2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, Хиагтын зүг давхиж явна. Буцах зам хурдан байдаг юм байна ухааны юм бодон явна. Хиагт дээр яг 11:00 цаг гээд ирлээ. Очёрт зогсохоосоо өмнө энд байх Абсолют дэлгүүрээр орцгоолоо. Бүгд тусдаа багахан юм аваад дариухан хөдөлцгөөв. Шууд очоод оочирлож зогсов. Урд хэдхэн машин байна.
Хилийн шалган дээр ачаагаа бүгдийг буулгаж, шалгуулав. Шалгагч хоёр залуу байв. Бидний ачааг хараад байгаль хүрээ юу гэж асууж байна. Угаас бидний ачааг харсан хэн ч аялалаар явсан гэдэг нь харагдахаар байв. Энд бараг 2 цаг болсон байхаа. Хил нэвтрээд Монголын гааль дээр мөн бүх ачаагаа буулгаад шалгуулав.
Бидний ард наймаачин бололтой Сэлэнгийн бүсгүй явна. Бидний ачааг хараад та нар аялаа юу л гэж байна. Жаахан яриа өрнүүлтэл манай гаальчид одоо надаас юм хараад унана бүр сурчихсан эд нар заваан юмнууд л гэж байна. Ийн яриа өрнөөд хил гараад л тоос манаргаад замаасаа салцгаав. Оросын тосгон их харсан болохоор хил гараад л бас л яг нэг Оросын тосгонд явж байгаа юм шиг л санагдлаа.
Сэлэнгийн төвөөр дайраад гарлаа. Замд олон улсын худалдааны төв гэж байна, содон санагдав. Мөн аюулгүйн тойрог маягийн замын голд шар тариан түрүүн хөшөө байна. Билэгдэл нь байх. Сэлэнгийн төв дээр таньдаг айлаар оров. Тэднийх Улаанбаатар хотод амьдарч байгаад Сэлэнгэ аймагруу ирж амьдрахаар шийдэн нүүж ирээд байгаа билээ. Хоол унд гээд сүйд. Бид ч хэрэггүй гээд хөнгөн цайлаад гарая гэв.
Тэндээс цаг гаран давхиад Дархан хот орлоо. Цээгээ хүлээн авч угтан хоолонд урив. Дарханы гоё газруудын нэг бололтой гаднаа террасстай юм. Дулаан байсан болохоор гадна сууж хооллоё гээд сууцгааж байтал салхилаад эхэллээ. Тэгэхээр нь дотогш орж сууцгаав. Замд идэж уух, айлууд дайлж цайлах гээд л үнэндээ идэж уухаар тансаг явж ирлээ. Монгол хоолоо бас санажээ. Бүгд дор бүрнээ хоолоо захиалав. Удган Цээгээтэй сонин сайхан хөөрөлдөн хооллов. Өөрийн нь үйлийн талаар, Дархан хотын бөөгийн одоогийн байдал гэх зэргээр хөөрөлдөв. Бас хөөрхөн удаан сууцгаасан байна лээ шүү. Ингээд хооллож дуусаад 19,00 цагийн үед Дархан хотоос хөдлөв.
Д.ЖАРГАЛСАЙХАН
АЛДАРМАА
-
Арван зургаа. УЛААН-ҮДЭД, а. Туяана
Удганы зааж өгсөн газар очиж ярьсан тохирсон гутлаа аваад бидний яаралтай ажил дуусав. Одоо харин хотын төвөөр явж зураг буулган хоттой танилцав. Төв талбай буюу Лениний хөшөөтэй талбай, мөн манайхаар гэрэлт гудамж шиг залуучууд хөдөлгөөн ихтэй гудамжаар зугаалав. Номын дэлгүүр, хүнсний зах, цэргийн дэлгүүр, баатруудын хөшөө гээд л хотын төдөөр нилээд явлаа. Нэг л мэдэхэд оройн 18:00 цаг болсон байлаа.

-
Арван тав. АЯНЫ ЗАМД
1937 онд тосгонд хоёр орон сууцны 10 байшин, дэлгүүр, талх нарийн боов, халуун усны газар, морины талбай, дотуур байр байсан. 1938 онд бага сургууль баригдсан. 1945 онд Японд олзлогддог 700 хүн Бөө рүү авчирчээ. Одоо тосгоны төв байрладаг газар өргөст тороор хүрээлэгдсэн бүс, харуулын дөрвөн цамхаг, дайнд олзлогдогсдын харуулууд байв. Удалгүй хуаранд хижиг өвчин гарчээ. Олон япончууд нас баржээ. 1948 онд цөллөгт байсан Литвийн 700 орчим хүнийг Шаманка руу авчирчээ. Литвачуудын заримыг Эрхүү мужийн нэгдлийн фермд илгээж, заримыг нь Куйтун тосгонд илгээж, хуарангуудаар хуваарилжээ. Литвачууд оросуудтай хамтран мод бэлтгэж, Куйтун уулын эрэгт орших Куйтун тосгоныг байгуулжээ. Их хүйтэн газар байж дээ.
1971 оны 7-р сард хүчтэй үер болж, Эрхүүгийн усны түвшин 7 метрээр нэмэгдэв. Эрхүүгийн модон үйлдвэрлэлийн үйлдвэрт их хэмжээний хохирол учирсан. Үерийн дараа тосгоныг дахин босгов. 1993 онд Шаманскийн тосгоны зөвлөлийг Шаманка тосгоны захиргаа болгон өөрчилсөн бөгөөд Шаманка, Куйтун, Моты тосгонууд 1993 оны 6-р сараас хойш Шелеховский дүүргийн Шаманскийн тосгоны нэг хэсэг болжээ.
Байгаль нуурын эрэг дээр байдаг Танхой тосгоны харалдаа ой дотор үдийн хоолоо хийж идэв. Төв зам дээр буусан зорчигчид тосгоны зүг явахдаа дэргэдүүр өнгөрнө. Тэд биднийг, бид тэднийг сонирхон харцгаана.
Энэ тосгон 1901-1903 онд Транс-Байгалийн төмөр замын төмөр замын өртөө баригдсантай холбоотой юм. Тойрог-Байгаль нуурын төмөр замын хөдөлгөөн нээгдэхээс өмнө өртөө мухардалд орж, галт тэрэгнүүд Байгаль нуурыг Танхой, Байгаль нуурын хөлөг онгоцны хооронд гатлага онгоцоор гаталдаг. Танхой болон Боомт Байгалын хооронд гатлага онгоцоор холбогдохын тулд Орос улсад анх удаа радиотелеграфыг ажиллуулав. Боомт нь өөрийн цахилгаан станц, цахилгаан гэрэлтүүлэгтэй байв. Төмөр зам баригдсаны дараа Танхойн хүн ам хурдацтай өссөн. 1920 онд Сибирийн Цэргийн голын флотын “Спартак” усан онгоцыг Танхой усан онгоцны зогсоол дээр байрлуулж байв. Аугаа их эх орны дайны үеэр Танхой дахь Севастополь тэнгисийн эргийн хамгаалалтын сургуулийг нүүлгэн шилжүүлжээ. Ийм л түүхтэй тосгон ажээ.
Байгаль нуурын эргээр эмжээлэн давхисаар, зогсолтгүй явсаар урагш эргэн 21:00 цаг гээд Улан-үдэд орж ирлээ.
-
Арван дөрөв. ОЛЬХАН ба БӨӨГИЙН АРАЛ ДЭЭР
Хан шувуу ноён, Ойхон уулын арын элгэн хаданд байрладаг vхлийн аюулыг сахигч бух толгойт vнэгний хөвгvvн Ажрай ноён, Энэ ертөнцийн хаадууд болон, Эрлиг номуун хааны албат ардыг нийлvvлэхгvй сахиж байдаг.
Гал улаан сэлэм далайсан хуа цолбон Догшин ноён Баргатны эзэн-Бархан өндөр ууланд байрладаг. Хажир цагаан ноён Бөөгийн амьтайн ( бөөгийн өмсгөл ) эзэн Агуй Буумал ноён, Доод ангарын эзэн Ам цагаан ноён, Эрхvvгийн эзэн Хан заргач ноён, нарийн Зулхын ноён эзэн Эрдэмт цагаан ноён, Байгаль далайн эхний Мундрага өндөр ууланд байрладаг. Бух ноён хэмээх 13 ноёдоос гадна тэдний хатад болон анд нөхөд олон байдаг гэнэ. Өмнө зvгийн 44 ноёдын нэр тодорхойгvй байдаг.
Мөн Мундрага ууланд тэнгэрийн охид өнөр эх Бууман Борогvинтойгоо 33 буумалууд бий гэж тэдгээрт итгэж биширдэг. Буриад бөө нар урьд цагт нас барсан бөө, удганыхаа сvнсийг уул хад, ус гол, ой модны эзэд онгод чөтгөрvvд, болоод хvн амьтны заримд нь тус хvргэж, бас заримд нь гай гамшиг учруулж байдаг гэж vздэг.
2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр. Байгаль далайн хамгийн том арал болох Ольхон дээр сэрлээ. Майханы цонхоор далай харагдана. Яг л миний төсөөлж байсан шиг. Ингээд бүгд цуглараад Андрей тахиан махан шорлог, манайхаас Сайхнаа хорхог хийв. Хоол болж байх хооронд бүгдээрээ далайн усанд орлоо. Тунгалаг гэж жигтэйхэн. Бүр гармааргүй л санагдаж байлаа. Жаахан даараад байвал гарч ирж халуун элсэн дээр хэвтаад л үнэнхүү жаргав. Ийнхүү эрэг дээр усан дээр гарч, орж, 17:00 цаг хүртэл байж байгаад майхан хамаг юмаа хураагаад бөөгийн аралруу явлаа.
Бөөгийн 13 овоо байна. Бөөгийн арал дээр Монгол бөө нар ирсэн бөөлж байхтай таарав. Очиж мэнд мэдэлцэн танилцаад тэдний бөөлөлтийн зураг авлаа. Бөөгийн арлын өндөрлөг хадан дээр гараад л харвал эргэн тойрон үнэхээр үзэсгэлэнтэй төгөлдөр харагдана. Ямар гоё юм гэж би бүр уулга алдсан. Нар жаргах арай л болоогүй гэхдээ л нарны тусгал ингээд та нар хараарай гэсэн шиг гялтганан тусаж байх ажээ. Доошоо харвал маш олон усан онгоц том жижгээрээ ярайн харагдана.
Нөгөө талын эрэг дээр нь Пляж буюу Beach байна. Хүмүүс тэнд бүр наран шарлаг хийж буй харагдана. Зураг авалтуудаа хийсээр тэнд бараг хоёр цаг гаран байсан байх. Биднийг ийн байх зуур Андрейн гэр бүл хойноос ирээд овоонд залбирчихаад салах ёс хийхээр иржээ. Тэдний охин маргааш Москвад сургуульдаа явах тул харьж бэлтгэлийг нь базаах хэрэгтэй. Ингээд хамтдаа тэрүүгээр тойрон яваад салах ёс хийн үдэж өгөв.
Оройхон ч болж манай багийнхан хаана хонох яах ийх талаараа хэлэлцэн хөдлөв. Өмнө майхан бариад хонодог байсан газарт аралын захиргаанаас хориг тавьдаг болжээ. Энэ нь аргагүй асуудал. Жуулчинг зочид буудалд байрлуулж буудлаа ашиглах нь зүйн хэрэг. Доошоо жоохон уруудаад Монгол хүний ажиллуулдаг буудал байдаг гэж нөгөө бөөлсөн залуугаас сонссон тул тийш уулзахаар очив. Хэтдээ бөө нарын аялалын маршрут гарган аялах талаар санал солилцлоо. Ингээд бид уулзчихаад замаас нэг их холгүй хороолол дунд майхнаа бариад хонолоо.
2023 оны 08 дугаар сарын 24-ны өглөө 08:00 цаг гээд сэрцгээв. Эрт босож гурилтай шөл хийж идээд хөдлөв. Харанхуй байсан болохоор орой буусан газраа сайн хараагүй тэгсэн дажгүй газар буужээ. Дахиад нэг л хоночихсон бол яг сэтгэл ханах байлаа. Тэгээд шууд хөдөллөө. Сэтгэл хоргодон хоргодон явлаа даа. Буцах зам хурдан байдаг юм байна аа. Замдаа замын дагуу худалдаж буй ориг зөгийн бал авав.
Худалдаачин нь өөрийнхөө зургийг хэвлээд тавьчихсан, бас нэрийн хуудастай гэж байгаа. 13:00 цагийн үед Эрхүү хотод ирэв.
-
Арван гурав. БАЙГАЛ НУУРЫН ЗҮГ
Эрхүүгийн зугаалга үүгээр дуусч, Ольхон явахдаа бэлдэж хүнсний зүйл авахаар китай город зах орлоо. Мах авахаар Махны дэлгүүр орлоо бага ястан хоёр залуу ажиллуулж байна. Биднийг хаанах вэ гэж их л сонирхож асуултууд асууж байлаа. Нээрээ энд тэнд явахаар Хятад уу, Солонгос уу гэж их асууж байсан шүү. Махаа аваад нөгөө хоёртой уулзад шууд хотоос гарав. Ольхоны зүг ийн аялал эхэллээ.
Бид замдаа зогсон зураг буулгасаар байгаад нилээн хоцорчээ. Урд явсан Андрейн гэр бүл биднийг хүлээгээд зогсчихсон бас цай унд бэлддчихсэн байж байв. Сүүлдээ хүлээлгэсэндээ жаахан санаа зовов. Нийлж аваад л цааш давхилаа.
14:00 цагийн үед “Харгын хоёр бүргэд” гэсэн бөөгийн онгон дээр очиж, зураглал авлаа. Хадаг уясан онгоны газар зураг дарав.
Ингээд жаахан яваад Усьт Ордынский явдаг замын уулзвар дээр ирлээ. Морь унасан баатрын хөшөө байх. Замын эсрэг талд нь “Хан юрта” гэсэн хоолны газар, буудал маягийн газар шинээр баригдсан байв. Замд мөн “Золотоя орда” гэсэн нэртэй этнопарк дайралдав. Сайн харвал дотор нь Монгол гэр харагдаж байна шүү. Хил гарсанаас хойш хамгийн анхны харсан Монгол гэр байлаа.
Баяндаевский район дайрав. Цагаан бугын хөшөө байх нь тэнд бууж зураг татуулав. Замаараа бас хэдэн шуудай мод авлаа. Очоод гал түлж хоол унд хийх санаатай. Цааш жаахан яваад бүргэдийн хөшөөтэй таарлаа. Энэ газар нутагт бүргэд шувууны бэлэгдэл болсон сүрлэг хөшөө байгуулжээ. Замаас жаахан гараад очиж зураг татуулав. Цааш Ольхонруу нэвтрэх наад талын тосгонруу эргэхийн даваан дээр нэгэн баатар гэхүү юугхүү нэг хүний хөшөө байв бууж сонирхон зураг татуулав. Энэ хөшөөний цааш харвал нөгөө нэвтрэх тосгон харагдана. Ингээд 18:00 цагийн үед Ольхонруу нэвтрэх эрэг дээр ирлээ. Манайхаар бол бирвазаар гарна гэдэг шиг 10 10н машинаар нь усан онгоцоор зөөдөг юм бна. Машинууд нилээн урт цуваа үүсгэн зогсоцгоож байв. Нилээн олон аялалын жиптэй /rubicon / хятад залуучууд бас байлаа нүдэнд тусав. Заа тэр их оочирт юу хийхэв камераа авч буун тэр хавиар зураг даран байгалийг ажиж баахан явав. Том бичлэгийн камер хүмүүсийн нүдэнд их өртөнө өө. Бичлэг хийхээр гараа даллаад л. Телевизийн зураглаач шиг л явж байна гэж хардаг бололтой байгаа юм. За бараг 2 3 цаг оочирлож байж бидний ээлж ирлээ. Машинаа усан онгоц дээр оруулаад өөрсдөө машинаас буун юм харуулдан зогсоцгооно. Явсаар төд удалгүй Ольхон арал дээрээ буулаа. Ямар газар байх бол гэж тэсэн ядан хүлээлээ. Буугаад цааш 25км яваад өмнө нь буудаллаж бgaсан газарт нь очиж майхнаа барив. Ямар том арал вэ 25 км явсан гээд боддоо. Очиход бараг нар жаргах гэж байсан тул юмс сайн харагдсангүй. Харанхуйд майхнаа барьчихаад хоол хийж идэн ширээ тойрч суун элдэвийг ярилцав. Нааш нэвтрэх үед Аюунагийн ах нар гэх хамаатан хоёр гэр бүл бидэнтэй нэгдсэн билээ. Танилцан яриа өрнүүлээд, амарцгааж билээ.