Category: Мэдээ, мэдээлэл

  • МОНГОЛ ЦӨМИЙН ХАЯГДЛЫН ЗОЛИОС БОЛОХ НЬ ТОДОРХОЙ БОЛЛОО ГЭВ

    1.Монгол Улс Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц,

    2.1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протокол,

    3.Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протокол

    4.Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенциудад нэгдэх гэж байна.

    “Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”-д нэгдэхийг ард түмэн эрс эсэргүүцэж байна!!!

    Монгол улс 30 хуудас 44 зүйлтэй энэ конвенцийг соёрхон баталснаар цөмийн хаягдлыг булшлах, байгальд суллах, хадгалах байгууламж барих, ажиллуулах, тээвэрлэх, хил дамжуулах, импортлох бүхий л харилцааг зохицуулчихсан байгаа нь олон улсын цөмийн хаягдалыг нутаг дээрээ авснаар цөөхөн ард түмэн бидний одоо болон ирээдүйн хувь заяанд ноцтой нөлөөлж мөхөх аюултай нөхцөл байдал үүснэ гэж айж эмээж байна.

    Тухайлбал Конвенцийн ХI-д цацраг идэвхит хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ ногоо талын ашиг сонирхлын үүднээс, хамтарсан төслийн хувьд талуудын хооронд хүрсэн тохиролцооны арга замаар шийдвэрлэх боломжтой гэж заасан байна. Тэгэхээр Монгол улсаас уран олборлож гаргасан ураны хаягдлыг буцаан булшлах нэрийн дор олон улсын цөмийн хаягдал булшлах зам нь нээгдэж байна.
    Одоо дэлхий дахинд хуримтлагдсан 350 000 тонн цөмийн хаягдлыг аюулгүй болгох арга олоогүй, хаана булшлах шийдэлгүй байхад Монголын авилгалд идэгдсэн төр засгийн том эрх мэдэлтнүүд Цөмийн энергийн хуулиндаа цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар барьж байгуулна гэж суулгаад, гадаад улсад явахдаа гэрээ хэлэлцээр хийгээд явж байсан нь одоо бодитоор биелэгдэх гэж байна.

    Монголд одоогоор булшлах цөмийн хаягдал байхгүй байхад эдгээр конвенцд ард нийтийн саналыг авалгүй яаран нэгдэх эрх манай төр засагг байхгүй юм.

    Иймд ОУЦЭА-ийн Ерөнхий захирал танд: Хандаж энэхүү конвецийн Удирдлага хэсгийн XII-д заасан эрх болон Монгол улсын үндсэн хуулиар баталгаажсан хүний эрхийг хүндэтгэн үзэж уг конвенцээс татгалзах, Монголд уран олборлох, Цөмийн цахилгаан станц барих асуудлыг Монголын ард иргэд эсэргүүцэж байна.
    Их гүрнүүд хүртэл айдаг, цочирддог ийм том юмыг хэдхэн хүн цуглараад шийдэх гэж байна. Монгол Улс цөмийн хаягдлын золиос болох нь тодорхой боллоо. ” гэв.

  • МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН НЭГДҮГЭЭР БАГАНА

    Цэнгэл суманд түр цэргийн татлага болж, цугларалт хийж байгаатай таарав. Сумын засаг дарга, ИТХ-ын дарга хоёр ажлаа танилцуулсан юм. Тэндээс хөдлөөд бид хэд хэдэн хүн чулуун хөшөөний байдалтай танилцсан билээ. Манай бүрэлдэхүүнд надаас гадна Стратегийн хүрээлэнгийн дэд захирал, Авдрантын хорих ангийн дарга нар байв.
    Онгон байгаль бүхий үзэсгэлэнт газраар өдөржин явж, бартаат замыг туулсаар Сыргалийн заставт очлоо. Өвөг дээдсийн үлдээсэн гайхамшигт байгаль, түүх дурсгалын өвтэй танилцана гэдэг ховор тавилан. Заставаас бид эртлэн Монгол Улсын хилийн нэгдүгээр баганы зүг хөдөллөө. Хил харуул үүрэг гүцэтгэхдээ ямархуу бэрхшээл бүхий замыг туулдагыг энэ удаагийн аялал бидэнд харуулав.
    Гол гарангуут тайгын замаар өгсөв. Өндөр уулын бэлдээр гарангуут эхний амралтаа хийв. Тээр дор гол, нуур тодхон харагдана. Баягалийн зураг авч хэсэгхэн амраад аяны дөрөөнд мордов. Одоо шигүү бургасан төгөл дундуур зүтгэв. Морьтой хүн далд орохоор ажгуу. Тэгээд нэг довцог дээр гарч тэнд тогсон усан дундуур гарах болов.
    Зуны дэлгэр цаг эхлээд дундаа орж байгаа гэхэд цас, цэцэг хоёр ижилдэн гангарна. Уулын оргил ойртож, асга, хадан дундуур явав. Хилийн морьд явж сурсан болохоос биш хэр баргын хүн, амьтан явахад бэрх зам ажээ. Их уулын оргил дөхөөд их цасан дундуур морьд зүтгэлээ. Зуны дунд сар гэхэд ийм их цас байна гэж хэн ч төсөөлөхгүй биз ээ.
    Их цасыг туулангуут Монгол Улсын хилийн нэгдүгээр багана алсаас тодрон харагдав. Бид хилийн багандаа хүндэтгэл үзүүлж ёслоод дурсгалын зураг авахуулав. Тэгээд үдийн хээрийн хоолоо амтархан идэв. Байгалийн ямар бэрхшээл байна түүнийг туулсаар хилийн нэгдүгээр багана дээр очлоо. Тэр болгон хүнд олдоод байдаггүй хувь тавилан, завшаан.
    Бид эндээс буцан хилээ шалгангаа мөн л байгалийн бүх л бэрхшээлийг туулж заставын зүг хөдлөв. Их голыг гатлан заставын нэг талаас бид буцаж ирлээ. Монгол Улсын хамгийн баруун хязгаарын хилийн харуулд нэгэн өдрийг өнгөрөөж, дурсамж дүүрэн сэтгэгдэлтэй, аппаратандаа байгалийн сайхан зурагтай буцаж ирсэн билээ. Заставын ажиллагаатай танилцаад Заставын даргын дурсгалын цаг шагнасан юм.
    Бид заставаас буцахдаа нуурын дэргэдүүр өнгөрөв. Хүүхэд багачууд загас барин өдрийг өнгөрүүлнэ. Ямар ч загасны хэрэглэлгүй тэд загас барина. Тэнд бид саатав. Дараа нь хэд хэдэн айлаар орж нутгийн зан, заншилтай танилцав.
    Буцах замдаа тус сумын нутагт байгаа уул уурхайн үйл ажиллагаа, нөхөн сэргээлтийн байдлыг үзэв. Тус сумын нутаг буган болон хүн хөшөө, хадны зургаар баялаг бөгөөд орон нутгийн хамгаалалтын байдлыг үзлээ.
    Бид ҮАБ-ыг хангах чиг үүрэг бүхий байгууллага болох Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн анги, Цагдаагийн газар, ОБЕГ-ын хэлтэс, Гаалийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Эмнэлэгийн хэлтэсийн удирдлагуудтай уулзаж, санал бодлоо солилцож, зөвлөлгөөн хийгээд энэ удаагийн аялал өндөрлөж билээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:714

  • ГЭРЛИЙН ӨРГӨӨ-12 ЖИЛ ОЙД МБНЭ-ЭЭС ОРОЛЦЛОО.

    Монгол бөөгийн байгууллагууд өнөөдөр, өөр, өөрийн өвөрмөц шинжийг харуулсан тувшинд хүрч үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхан болсон Бөөгийн фестоваль, бөөгийн байгууллага, олонлогууд, галууд ямар тувшинд хүрсэнийг харуулсан төдийгүй, одоо цаашид хэрхэх тухай эргэцүүлэн бодоход хүргэж байна. Зарим нэг авхаалжтай хүмүүс, дээр нь улс төрчид Монгол бөөг шоу болгоход түлхүү анхаарч, бид ч тэдний “эргүүлэгт” умбаж явна. Бөөгийн фестовалийн ачаар нэг нэгнээ харж, танилцаж баярлан цэнгэж, хуягаа өмсөн жагсаж, өөрсдийн өнөөгийн хүрсэн тувшинээ илэрхийлж чадлаа. Түүнийг ашиглан төр биднийг Бөө мөргөл нь аялал зугаалгын хавсарга болгон харуулж, ая, дуу урлагын тоглолтоор чимэг нэмж нэгэн өдөр баяслаа. Одоо цаашаа дээлтэй жагсаал гэх мэтэд оролцох тухай ярилцлага өгч байна. Бөө мөргөлөөр зарим жуулчлалын байгууллагууд хэд, хэдэн удаа өөрсдийгөө сайн сурталчилахад ашиглаж чадлаа. Энэ ч зүй ёсны асуудал. Харин бөө мөргөлд юу үлдэв ээ.
    Монгол бөөгийн хувьд нэгдсэн зорилго үйл ажиллагааны дор 12 жилийг туулсан “ГЭРЛИЙН ӨРГӨӨ” байгууллага ойгоо тэмдэглэлээ. Тэдний хийж бүтээсэн зүйлийг харахад бахархах сэтгэгдэл төрж байна. Байгууллага гэдэг тодорхой манлайлагч дээр тулгуурлан үйл ажилагаагаа явуулдаг. Энэ хамт олныг олон жил удирдсан Аянга удганы үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
    Монголын түүхийн мартагдах шахсан “цагаан” үеийг тод томруун болгон түүхэнд ил гарган тодруулахад түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Түүнийгээ зөвхөн монгол гэж явцуурсангүй дэлхийн олон нийтэд хүргэхийг зорьжээ.
    Мөн Монгол бөөг олон улсын тувшинд сурталчилахад гүйцэтгэсэн үүргийг тэдний үйл ажиллагаанаас харж болно. Гэрлийн өргөө хэмээх хамт олон Монголын гэдэг үгний салшгүй нэг хэсэг болсоныг түүхэн 12 жилийн ой харуулж чадлаа.
    Мөн тэнгэрийн шүтлэгт бөө мөргөл дахин сэргэж байгаа үед энэ хамт олны бүтээлүүд багагүй үүрэг гүйцэтгэж байна.
    Монгол үндэсний ухамсар, үзэл, ой санамж хурдтай сэргэж байна. Тэдний бүтээсэн арвин их сударыг олон түмэн уншиж байна. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулсаны үлдэц нь юу байв. Тэдний бүтээсэн олон судар, номууд олон түмний унших дуртэй бүтээл болон үлдэж байна.
    Монголчуудыг гэгээрэлд тэмүүлсэн он жилүүдийн салшгүй хэсэг болон “Гэрлийн өргөө”-ний үйл ажиллагаа од мэт харагдаж, харанхуйд сар мэт гэрэлтэж олныг араасаа дагуулсан олон гэгээлэг бүтээл туурвих болтугай.
    10 гаруй жилийн өмнө Аянга удгантай уулзаж байсан мөчөө санаж байна. Ойн арга хэмжээний үеэр мөн цөөхөн мөч ярилцаж, дурсгалын зургаа даруулав. Одоо тэрээр Монгол бөөгийн нэг төлөөлөл, ниймийн зүтгэлтэн болж өсөн төлжжээ.
    Гэрлийн өргөөний хамт олонд Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн улаач нарын өмнөөс, Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нэрийн өмнөөс их амжилтийг хүсэн өрөөе.

    djmedia:708
  • ТӨВДИЙН ХАР ЦАГААН ба МОНГОЛЫН сургамж

     

    Шашины философийн их авшиг хуралдсан энэ газар ирсэн маань барилдлага гэж талархана. Магадгүй энэ цаг үед олон залуусын хамгийн сонирхолгүй газар Төвд бизээ. Зарим нэг нь голоод, зарим нь сэтгэл холдоод, зарим нь анзаарахгүй ийшээ зүглэхгүй биз.
    Гэхдээ эх орондоо хэрэгтэй ганц санаа горьдож яваа залуу хүний хувьд Төвдийн тухай хэдэн дүгнэлт хэлэх ёстой гэж сэтгэнэ.
    Үнэндээ ТӨВД ХҮНИЙ НҮДНИЙ ЦОГ, НҮҮРНИЙ ГАЛ БҮДГЭРЭН ДОРОЙТЖЭЭ.
    Гундуу, хар бараан, ядуу зүдүү, бохир заваан, үхээнц тэмцэлгүйн туйлд хүрчээ.
    Тэртээ VII зуунд алдарт Соронзонгомбо хааны сүр хүчин дор нэгтгэгдэж бичиг үсэг, засаг захиргаа, нэгдмэл оюун санаан дор нягтарч мэргэн шийдвэрээр олноо нэгтгэж, илдний ирээр торгоны замыг хянаж, Тан улс гүнжээ илгээн, Непаль улс өргөл барьж, Энэтхэгийн дээдэс элч хүндэтгэн илгээдэг тэр цаг үе үлгэр домог, хууч яриа, ханын зураг болон үгүйрчээ.
    Яагаад ?
    Тэд Бурханы шашины агуу сургаалыг оюун санаагаа чөлөөлөхөд биш боомилоход, хөгжилд дэвшилд биш мухар сүсэгт, өрсөлдөөнд биш хүлцэхэд, иргэний боловсрол биш иргэдээ хянахад зориулан хэдэн зууныг элээхдээ төрийн хар хүн номын багш хоёрын чиг үүргийг хутгаж, өөрийн сайханаа өрөөлийн сайнаас хэтрүүлэн үнэлж, гүнзгий-өргөн байх ёстой тэнцэлийг гүнзгий талыг дангаар хөгжүүлж мухарджээ.
    Өнөөдөр Буддын шашинтай Япон, Солонгос, Хятад, Тайланд гээд хүн төрөлхтний хөгжил дэвшилийн үлгэр жишээ олон орон байна.
    Төвдийн сүм бүрээр ороход манай Ганданд байдаг хүслийн мод хэмээх хадаг яндран чимэгтэй сүрлэг мод харагдана. Ингээд хүслээ өөртөө биш модонд шивнээд байвал яаж урагшлах билээ. Үнэндээ хүслийн мод бол Бурханы шашинтай ямарч хамаагүй байгаль дэлхийг шүтэх Хятадын Даоизмын урсгалын шүтээн.
    За тэгээд энд тэнд Хийморийн дарцаг хэмээх морь, үхэр, луу, чоно зурсан дарцгаар уул овоог дүүргэжээ. Гэтэл энэ дарцаг нь Төвд 7-9 зууны үед бүгдээр Хятадын Бумбын шашин шүтэж байхад үлдэж Бурханы шашинтай холилдсон заншил болжээ.
    Даавуунд зурсан дарцагаар хэмжигддэг хийморь лундаа байдаг бол хөдөлмөрч, бүтээлч, шударга гээд олон чанарыг товчилоод ганц дарцаг хийсгээд бүх ажил бүтэх биш үү.
    Гэтэл бурхан Будда бүхнийг энгийн бөгөөд энгүүн тайлбарласан шүү дээ.
    Тэрээр – Үйлийн үрийн хууль гэж байдаг. Ажилч, хөдөлмөрч залхуугүй байвал чи баян болно. Эртэч, уншигч, багшаа шүтэж байвал эрдэмтэй болно. Унтаад байвал ядуу болно. Өшөрхөөд байвал өчүүхэн болно гэж л хэлсэн.
    Ийм энгийн үнэнийг тайлбарлахдаа ямарч хүслийн мод, дарцаг, тахилтай хайрхан, хойд дүр номлоогүй.
    Бурхан багшийн хамгийн гайхалтай үг бол надад итгэж үнэмших бус эцсээ хүртэл эргэлзэж судал гэсэн. Ингэж хэлснээрээ тэрээр Шинжлэх ухаанаар замнах, эргэлзэх, танин мэдэх, техник технологид суралцах хязгааргүй хөгжлийн боломжийг бидэнд номлосон.
    Бурханы шашин Төвдөд өнөөдрийнх шиг хямарсан байхад Богд Зонховын сургааль шинэчлэл авчирсан шиг дахин нэг суурь шинэчлэл хэрэгтэй болжээ.
    Цастын БАТАЛО ордон бол Төвдийн төрийн ордон. Гэтэл төр байрлах ордны гадаа хүмүүс ажлын байр, цалин тэтгэвэр, шударга шүүх засаглалыг нэхэж, дэвшилтэт хууль, шинэлэг санааг санал болгож, хүлээн авахгүй бол шүүмжилж, жагсах ёстой атал өглөөнөөс үдэш хүртэл гороолж мөргөөд, урт нас сайн сайхан амьдрал гуйгаад байх нь яагаад ч зөв биш юм.
    Мөн Төвд угсаа гарвалаа алджээ.
    Бүх түүх нь Соронзонгомбо хааны Тан улсаас залсан Хятад хатан ирээд энэ улсыг хөгжүүлсэн гэнэ. Тэр хатан мод тарьсан, тэр хатанд зориулж Ботала ордоныг барьж эхэлсэн гэнэ. Хэдэн зууны өмнөх ханын зураг дүүрэн Тан улсын гүнж.
    Үүний дэргэд Монголчууд бид чинь угсаа гарвал тодорхой өгүүлж – Бөртэ чоно шүтээнтэй нэгэн аймаг, Гоо марал шүтээнтэй өөр аймгийн хамт Байгаль нуураас нүүн ирж хоорондоо үр хүүхдээ ураг барилдуулж Батцагаан хэмээх Монгол захирагч төрсөн тухай өгүүлдэг. Гэхдээ зарим түүхийн багш нар Төвд сүсэг гаргаад Бөртэ чонийг жинхэнэ чоно, Гоо марлыг жинхэнэ буга гэж өвчигнөдөгөө болих хэрэгтэй.
    Төвдүүд бурханчлан шүтэх Далай ламууддаа зориулж бүх алтаараа суварга босгожээ. Нэг л далай ламын суваргад 3270 кг алт, очир алмасаас эхлээд 1000 эрдэнийн чулуу орсон гээд бодьё. Тэгээд тэр суваргадаа бүгд эрүүл амьдрах, урт наслах, элбэг баян амьдралыг хүсэж зальбирна.
    Уг нь тэр их алтаар эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж, даатгалын системээ шинэчилж, ажлын байр бий болгох төслүүдийг шалгаруулж, боловсролын салбартаа шинэчлэл хийвэл гуйгаад байгаа тэр хүслээ гуядаад биелүүлэх биш үү.
    Өнөөдөр Төвдийн эдийн засгийн гол орлого уул уурхай, аялал жуулчлал, уламжлалт анагаах ухаан гэнэ.
    Гэтэл уул уурхайг Төвдөд хувь хүн эзэмшиж болохгүй. Лхас хотын жижиг бүсийг тойроод 500 гаруй алтны уурхай байдгийг бүгд төр эзэмшдэг. “энэ хэсэг хэт улс төртэй холбоотой”
    Төвдийн эм тан уламжлалт эмчилгээ үнэхээр агуу бөгөөд ӨвөрМонгол, Хятад, Непаль, Бутан, Шинжянчууд ихээр ирж сурдаг гэнэ. Гэтэл амьдралын чанар дор, хүнсний аминдэм дутмаг, халаалттай орон сууцанд амьдардаггүй тул мянган сайхан тан эмээ уугаад дундаж наслалт 40-50 хооронд.
    Орлогынх нь амин чухал хэрэгцээ болсон Аялал жуулчлалын бизнес хөгжсөн шинж алга.
    Гэрээн дээрээ 5 одтой буудал гэж хүмүүсийг авчирдаг ч ирсэн хойно нь 2 одтой буудалд оруулна. Өглөө эрт хоол захиалахад хоносон будаа авчирч өгчихөөд мөнгөө бүтэн авна гэж уурлана. Аз болж би Монгол хүн байсан болохоор надад арай уурлаж чадахгүй худлаа инээнэ. Ингэж жижиг зүйл дээр хүртэл хүнийг хуурч залилаад минутын дараа бурханд хачин сүжигтэй залбирах нь хачирхалтай.
    Гэхдээ энэ бүхнийг бусдыг шүүх гэж хэлсэнгүй ээ. Эсэргээрээ Төвдөөр дамжуулж өөртөө хэлээд ч байж магад. Монголыгоо ийм битгий болоосой, Бурханы шашинаа цэвэр тунгалагаар нь хөгжүүлээсэй, хойд дүр, гэгээнтэн хутагт гэж мухар сүсэгтэй битгий хутгаасай гэж хүсэхдээ хэлээд байгаа байх.
    Монгол Богд Зонховын агуу шинэчлэгч байсны нэг баталгаа бол өөрийнхөө хойд дүрийг тодруулахыг хориглосон зориг байсан юм.
    Одоо Монголчууд бид Буддын ариун сургаалаар үр хойчоо сэтгэлийн боловсролтой болгох, шинжлэх ухаанаар оюуны боловсролтой болгох хоёр зүйлрүү тэмүүлэх хэрэгтэй.
    Энэ зуун бол технологи, инноваци, интернетийн зуун. Бурханы сургаалийг интернетээр зааж болно. Гэмт хэрэгтэй тэмцэх, боловсрол олгох, эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэдэг тэр чигтээ технологийн шинэчлэл.
    Өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй шашин бол Капитализм. Монголчууд дэлхийн түүчээ Капитализм хэмээх мөнгөний шашинд живэхгүйн тулд Буддын шашины дархлаа чухал хэрэгтэй.
    Бурхан Буддагийн шударга ёс, ёс суртахууны онолын цэвэр тунгалагаар нь хүмүүжсэн хойч үе учир шударга бус, авилгалч, зальхай төр засагтай хэзээ ч эвлэрч чадахгүй.
    Тиймээс бидний хэрэгжүүлэх шинэ хос ёсны онол бол Төр- Шашин биш. Буддын ёс суртахуун + Технологийн дэвшил гэсэн шинэ Хос ёсны замнал юм.
    Эцэст нь өв соёл зузаан, зан заншил ижил, түүхийг олон нухчааг давж байгаа Төвдийн ард түмэнд энэ хорвоогийн сайхан бүхнийг дээдийг ерөөе.
    ХЯТАД ОРОН НҮҮДЭЛЧИН НҮДЭЭР тэмдэглэл…Буянаагийн Ган-Очир

  • 2011 OНД CЭЛЭНГЭ AЙМГИЙН ЕPӨӨ CYМAНД ЭЭЖ МAAНЬ НҮҮЖ ОЧООД УДААГҮЙ БАЙХАД ҮҮРИЙН 4 ЦАГТ ГЭРИЙНХЭН ГАДНА…

    Би ч бac гaнц нэг oчooд aмжчиxcaн.Hэг эвгүй зүйл нь ээжийн нүүж opcoн xaшaa бaйшин нь yyлынxaa бэлтэйгээ иx oйpxoн бөгөөд xaшaa нь иx тoм. Хaшaaныaa ypд зүүн бyлaнд 00-тoй, xapин бaйшин нь xoйд зүгийн xaaлгaныxaa xaжyyд гэpээcээ гapaaд 00 opox xoopoнд xyдaлч xүнд 4-5 минyтыг зapцyyлнa гэж бoдoxoop бac л xэp тoм xaшaaтaй гэдэг нь oйлгoмжтoй биз.
    Еp нь л тэp cyм oнгoн дaгшин бaйгaлтaй бөгөөд тэp нyтгийн caвдaг нь иx дoгшин гэдгийг тэнд aмьдapдaг бaйcaн xүмүүc бүгд мэдэx бaйx. Ээжийн мaaнь xaмгийн бaгa дүү нь бөөгийн oнгoдтoй мaш мyндaг нэpтэй цyyтaй эгч бий.
    Hэг өдөp ээжийн aжил дээp жaaxaн acyyдaл гapaaд cүүлдээ дapaлт нь иxcээд эpтxэн бyyгaaд гэpлүүгээ явcaн гэcэн. Гэpтээ гaнцaapaa бaйдaг тyл oчooд гaлaa түлээд цaй цүүгээ чaнaж yyчиxaaд xэтэж бaйcaн чинь yнтчиxcaн бaйж,
    Hэг cэpcэн шөнийн нэг цaг бoлж бaйcaн гaдaa цac ч opooд гэp жaaxaн xүйтэн тaлpyyгaa бoлoxoop нь нүүpcээ xийчээд opoo зacaaд бyцaж yнтaxaap xэвтcэн.
    Tэгтэл үүднээc нь цoнxыг нь дaгyyлaaд xүний aлxax чимээ шинэxэн opcoн цacaн дээp шapжигнaж дyyгapaaд нaaш цaaшaa xoлxиж бaйгaa нь гaдaax гэpлийн тycгaлж cүүдэp нь xapaгдaж бaйcaн гэcэн.
    Tyxaйн үeд тoгoo тacлyyлcaн aйл шөнө opoйгүй иpдэг бaйcaн бoлoxoop нээx aч xoлбoгдoл өгөлгүй мapгaaш өглөө yyлз oдoo би aмapч бaйнa, цaaшaaгaa яв гэж opилooд xэcэг чимээ чaгнaж xэвтэж бaйгaaд зүйpмэглэтэл дaxиaд л xүн aлxax чимээгээp cэpчиxcэн гэcэн.
    Цaг шөнийн дөpвөн цaг өнгөpч бaйcaн гaдaa opж бaйcaн цac ч зoгcчиxcoн бaйж. Tэгээд тэp xүн нь нaaш цaaшaaгaa xoлxиж aлxaaд л үүдэндээp нь иpж xэcэг чимээгүй зoгcoж бaйcнaa xүчтэй гэгч нь xaaлгийг нь xэд xэд yгзapч үзчээд чимээгүй бaйж бaйcнaa дaxиaд л xoлxиoд бaйcaн гэcэн.
    Гэpтээ гaнцaapaa бaйгaa эмэгтэй xүнд ямap oлиг бaйxaвдээ. Tэp шөнөдөө aмpax гэж иpcэн биш бүүp ч yнтaж чaдaлгүй өнгөpөөcөн. Өглөө ч бoллoo aйж ичиx нь гaйгүй бoлж aжилдaa гapaxaap гэpээcээ гapтaл өчигдөp шөнө opж бaйcaн цacaн дээp нөгөө явж бaйcaн xүний мөp бaйтyгaй xaшaaнд нь opж иpcэн нoxoйны ч мөp бaйxгүй бaйcaн гэнэлээ.
    Tэгээд yгaacaa xoёp, гypaв xoнoг дapaaллaaд ийм зүйл бoлoxoop нь xүн биш бaйнa гэдэгт бaт итгэлтэй бoлooд Дapxaнaac эгчийг /бөө/ дyyдcaн гэcэн. Tэp эгч мaaнь няpaйлaaд жил гapaнгийн л нүүpийг үзэж бaйcaн юм.
    Tэp эгч мaaнь иpээд гэpлүү нь opcoн дapyйдaa цapaй xyвьc гээд л илт мэдэгдcэн. Би цyг иpcэн юм. Ээж чyxaм aнзaapcaн үгүйг мэдээгүй. Tэгээд эгч мaaнь гэpийг нь тoйpyyлaaд yлaaн yтcaap yяж өгчиxөөд
    -“Aниa би бyцaaд явax xэpэгтэй бoлчиxлoo яг oдoo явax xэpэгтэй бoлчлoo xүүxэд yйлaaд бөөн юм бoлж бaйнa гэнээ” гэж xэлээд бapaг гүйx шaxaм гэpээc нь гapaaд явcaн. Иpээд 30 минyт ч бoлooгүй бaйxaд шүү дээ.
    Ээж бид xoёp гaйxaн xoцopч үнэxээp л xүүxэд нь yйлaaд бaйгaa юм бaйx гэж бoдooд л өнгөpcөн. Tэгтэл шөнө нь би xap дapж зүүдлээд ээж нөгөө нөxpөө xөөгөөд зa шөнөжингөө л дaйн бoллoo би ч үнэнийг xэлэxэд aйж бaйcaн ч гэcэн ээжийнxээ xaжyyд бac яaж тэpнийгээ гapгaxaв.
    Tүлээний xaйpцaгнaac тoмxoн мoд бapиaд үүдний xaaлгa oнгoйлгooд гapcaн чинь xэн ч бaйxгүй. Би бaгa зэpэг тaйтгapaaд ээжийг тaйтгapax caнaaтaй xэн ч aлгaa гээд xэлж дyycaaгүй бaйxaд ap нypyyнaac xүйт дaaгaaд xөлc гapтaл нэг xүүxэд яг миний apд гингэнэтэл yйлaaд эxэлcэн.
    Би ч нүд xapaнxyйлaaд л явчиxcaн эpгэж xapж чaддaггүй, гэxдээ ээж минь бaйгaa юм шүү дээ гэж бoдoxын эpxэнд эpгэж xapcaн ч мөн aдил xэн ч бaйcaнгүй. Гap чийдэн тycгaж aвaaд гaдaa гapлaa бaйшингaa xэд тoйpcoн ч xэн aлгa бид xэдийн мөpнөөc өөp мөp oгт бaйcaнгүй.
    Яaж ч бoдcoн xapaнxyй шөнө дээpээc нь xap xүйтэнд xүүxэд yйлaaд бaйж бaйнa гэж юy бaйxaв. Гэxдээ цaaнaacaa л нэг жиxүүдэc xүpгэм xooлoй үe үe нypyyгaap xүйт дaaгaacтaй. Зa ингээд бид xoёp yнтaлгүй үүp цaйлгaж бyшyyxaн тэндээc нүүcэн юм.
    Ээж xoтoд oчooд xэд xoнoг эмнэлэг бapaaдaн xэвтэж биeэ эмчлүүлж бaйxaд нөгөө эгч минь иpээд yйлaн бaйж xэлcэн юм. Taнaйд opтoл тaны yнтдaг opны чинь тoлгoй xэcгийн бyлaнд opны чинь цaaнaac гypaв, дөpвөн нacтaй гэмээp эpэгтэй xүүxэд өвpөө тэвэpчиxcэн нaдpyy цэвxий цapaйгaapaa шиpтээд cyyж бaйcaн.
    Би мaш иx цoчcoн бac aйcaн. Би тaныг aйлгaxвий гэдэг үүднээc xэлэлгүй apгaлax зүйл xийж өгcөн ч тэp юy ч бoлooгүй юм шиг өөдөөc инээгээд тэp yтcыг миpээд бaйcaн. Tийм xүчтэй зүйлтэй би oгт тaapж бaйгaaгүй тyл яapaлтaй бaгшийгaa дyyдaxaap бyцcaн ч бaгш xөдөө явчиxcaн бaйcaн.
    Хoёp, гypвaн xoнoгийн дapaa иpнэ гэcэн xapиyлт xэлcэн. Tэгээд би яax yчpaa oлoxгүй тa xoёpлyy зaлгaтaл энд иpчиxcэн бaйxaвдээ. Уyчлaapaй aниa гэж иpээд л yйлж бaйж билээ. Tэpнийг тэгээд дapж чaдaaгүй ээ.
    Хaмгийн гoл нь тэp cyмынxaн бүгд мэддэг мөpтлөө xэн ч ээжид мaaнь xэлж бaйгaaгүй гэж бoдoxoop л. Зa тэгээд нypшcaн бoл yyчлaapaй мөн coниpxoлгүй бaйcaн aлгacчиxaapaй.
    MОHХОО ОЮУHБAЯР

  • БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧЭН ӨДРИЙН БАЯР.

     

    НҮБ-ын ерөнхий ассамблэйн чуулганаас 54/115 тоот тогтоолыг батлан гаргаж, бурхан багшийн их дүйчэн өдрийн баярыг олон улсын баяр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, НҮБ-ын төв байгууллага болон харьяа бүх байгууллагуудад албан ёсоор тэмдгэлдэг байх уламжлалыг 1999 оноос тогтоосон түүхтэй ажээ. Манай улс албан ёсоор энэ жилээс төрийн хэмжээнд тэмдэглэж эхлэж буй бололтой.
    Бурханы намтарт гурван удаа их ном айлдсан гэдэг ба анхны номыг дагасан шавь нар нь Шри ланк, Тайланд, тэргүүтэй зүүн өмнөд Азийн ард түмэн, хоёр ба гурав дахь номын айлдварыг нь дагасан шавь нар Энэтхэг, Төвд, Монгол тэргүүтэй зүүн хойд Азийн улс орнууд дэлгэрүүлж, гэгээрэл сэхээрэлд зорьж, бурханы өөрийн бошго дэлгэрсээр байна. Энэ арга хэмжээнд Монголын бөө мөргөлийн төлөөлөл анх удаа оролцож үг хэллээ.

    Түүнчлэн, Бурхан Багшийн их дүйчэн өдрийг ёслол төгөлдөр, өргөн цар хүрээнд тэмдэглэх нь Монгол Улсын Их хурал, Засгийн Газраас Баримталж буй бодлого Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байна.

     

  • МОНГОЛ ДАХЬ ШАШНЫ ТӨЛӨӨЛЛИЙНХНИЙ УУЛЗАЛТ.

    (Оролцогчийн сэтгэгдэл)
    Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа шашны байгууллагуудын төлөөлөгч нар оролцох ёстой байлаа. Мусулманыхан, Буддынхан ирж оролцсонгүй. Ватиканы биет төлөөлөгч өөр арга хэмжээтэй давхцсан тул ирсэнгүй. Буддынхан мөн өөр арга хэмжээтэй гээд ирсэнгүй, гэхдээ тэд төлөөлөгч явуулж болох байсан гэж би үзэж байгаа. Хэдий бүгд оролцоогүй ч уулзалт зохих хэмжээнд амжилттай болсон гэж үзэж байна.
    Танхай Балчир

  • ДОРНОДЫН БӨӨ НАР НЭГДСЭН ТАХИЛГАД ОРОЛЦОНО.

    МБНЭ-ийн энэ жилийн Нэгдсэн их тахилга Дундговь аймгийн Их газрын чулуун дээр хийгдэхээр төлөвлөгдсөн билээ. Энэхүү нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг хариуцан хийх хамтарсан баг хийгдэх бэлтгэл ажлын талаар МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзаж ярилцлаа.
    Нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг Монголын буриад бөөгийн зан үйлээр хийхэд анхаарч, бэлтгэл хангах талаар санал бодлоо солилцлоо.

  • САЯХАН СОЛОНГОСТ НЭГ ХҮНЭЭС ИЙМ ҮГ СОНСЛОО.

    Тэднийг ахлаж явсан Их сургуулийн профессор өвгөн ингэж хэлжээ. “Ний нуугүй хэлэхэд солонгос залуучууд, оюутнуудыг Монгол руу олноор нь явуулж байх хэрэгтэй юм байна. Тэд улсаа буруу тийш нь хөтлөвөл, ард түмнээ бодохгүй бол ямар болдгийг нүдээрээ үзэг. Шулуухан хэлэхэд би ирээд Пак Жөнхи ерөнхийлөгчийн хөшөөн дээр очиж “биднийг зөв замаар хөтөлж улсаа үсрэнгүй хөгжүүлсэнд нь талархаж мөргөмөөр санагдсан. 1960 аад он гэхэд Монгол улс үйлдвэржиж байсан. Тэгэхэд манай улс маш ядуу, өлсгөлөнд нэрдвэгдсэн төрийн эргэлт гарч туйлдсан улс байсан юм шүү дээ. Энэ бүхнээс салгасан хүн бол Пак Жөнхи. Би Тэгү явж Пак Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүлмээр байна” гэжээ… Миний танил ихэд ичсэн, харамссан өнгөөр надад шивнэх шахан ярьсан нь энэ… Тэгээд би бодлоо. Нээрээ л 1960 аад онд Пак Ерөнхийлөгч төрийн эргэлт хийж гарч ирсэн цэргийн хүн байсан. Тэр үед одоогийн БНСУ маш ядуу өлсгөлөнд нэрвэгдсэн улс байсан нь ч үнэн. Харин манай улс бол жинхэнэ үйлдвэржиж байсан. Тэгээд одоо яав, бүгд мэднэ. Бид үйлдвэрүүдээ дампууруулсан. Газрын баялгаа өнгөрсөн 32 жилд түүхийгээр нь Хятад руу зөөж эдийн засгийн хувьд нэг улсын хараат болсон. Өнгөрсөн 32 жилд бид ардчилал биш анархизм байгуулсан нь үнэн. Одоо үйлдвэрлэл ярьсан болгон ад үзэгдэж хавчигдаж байна. Ийм болохоор солонгос өвгөний хэлснээр “улсаа, ард түмнээ бодохгүй бол ийм болдог юм шүү ” гэсэн муугийн жишээ болохоос өөр яах билээ… Ko

    Цэдэнбалын Төмөрсанаа
    ·

  • ХӨХ ТЭНГЭРИЙН УЛААЧ НАР ХӨВСГӨЛ НУУРЫН ТӨЛӨӨ НЭГДЛЭЭ.

    Мөн тус эвлэлийн гишүүн, далай ээжийн хүү “ХОРЬДОЛ ЭЭЖ” жуулчны баазын захирал Б.Өлзийбаяр аяныг маань дэмжиж, хэл, хөл залган халуун сэтгэлтэй сайхан хүмүүстэй уулзуулж, учруулж байгаад миний бие баярлаж талархаад баршгүй билээ.