Category: Мэдээ, мэдээлэл

  • 7. Гурван тэс сум.

    Гурвантэс сум нь засаг захиргааны анхан шатны нэгж болох 5 багтай, Сумын эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй, уул уурхай.
    Мөн сайн чанарын чулуун нүүрс, давсаар баялаг, алт, төмрийн хүдэр, барилгын сайн чанарын шохой, шохойн чулуу, төрөл бүрийн өнгийн шороон будаг болон гартаам, мана зэрэг үнэт чулуу элбэг тохиолдоно.
    Сумаас 55 км-т орших Дундголын давсны уурхайгаас “Говь гурван сайхан ХХК”, “Асралт ХХК”, “Сондог нөхөрлөл” нь жилдээ 220 орчим тн давс олборлож борлуулдаг ба сумаас 25 км-т орших Чин-Хуа Мак, Мак, Нарийн сухайт ХХК, Монголын алт МАК ХХК, Саусгоби сэндс ХХК, Өсөх зоос ХХК, Жавхлант орд ХХК-ууд нүүрс олборлон БНХАУ-д экспортолж байгаа бөгөөд Алтны АГМ майнинг ХХК, хайрганы Чухамжаргалан ХХК, чулууны Баатарван транс ХХК, Өмнийн говийн баялаг ХХК үйл ажиллагаа явуулж байна.
    Сумын цэцэрлэгийн 3 байранд жилдээ 300 орчим гаруй хүүхэд хүмүүжиж, 15 ортой хүн эмнэлэг, 250 суудалтай Соёлын төв, номын сан 8 жилийн дунд сургууль 11 жилийн сургалттай сургууль болон өргөжсөн.
    Холбоо харилцааны хувьд мобиком, скатейл, юнител, жимобайл зэрэг үүрэн телефон суурилагдан, хүн амын 100 хувь нь гар утас хэрэглэж байна. БНХАУ-ын ӨМӨЗОрны хөрш аймгаас өндөр хүчдэлд холбогдсон, 24 цагийн гэрэл цахилгаантай.
    Сумын хэмжээний томоохон бүтээн байгуулалтуудаас дурьдвал, сум дотроо 7 км хатуу хучилттай зам, замын гэрэлтүүлэг, уурын зуух шинээр барьсан, цэвэрлэх байгууламжийг барьж байгуулсан, сумын хэмжээний хувийг цэвэр бохир, дулааны шугамыг асуудлыг шийдвэрлэсэн, сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлсэн, удирдлагын ордон, соёлын төв, ЕБС-ийн спорт заал, цагдаагийн тасгийн байрыг тус тус шинээр барьж ашиглалтанд оруулсан төдийгүй цэцэрлэгт хүрээлэнгүүдийг барьж ашиглалтанд оруулаад байна.
    Сумын нутагт Алтан-Уул, Нэмэгт, Гилбэнт, Их бага хонгил, Тост, Шариг, Бумба, Шарга морьт, Хүргэр, Хүрэн хана, Хөгшөө, Шугшаа, Суварга, Эрдэнэ зэрэг өндөр сүрлэг уулс, Тэгшийн гурван гол, Арван гурван даац, Бүг, Сайрдаг, Гурил, Хулангийн хөндий, Шаригийн ганга зэрэг олон арван км үргэлжилсэн хөндий хоолойнуудтай.

    djmedia:629
  • 6. Овоотын отряд

    Алс тэртээх он жилүүдэд аавынхаа амьдарч, хил хамгаалж явсан тэр газарт очиж, эх орноо хамгаалагчдын дурсгалыг хүндэтгэн өргөл өргөж, залбираад ирлээ. Өмнө явж байсан үеээ бодвол монгол ёсоор өргөл өргөх арга барил суралцсан байна.
    Отрядын туурь, цэрэг эрсийн хөлөнд тоос бужигнаж байсан тэр газар эр цэрэг, ахмад үе, аавынхаа тухай бодож, залбирч зогсоход сэтгэл уярч, нүднээс нулимас урсана билээ.
    Хилийн цэрэг, Овоотын отрядын 90 жилийн ойгоор хилчин дайчиддаа зориулж, монгол зан заншилаар ахмад үе, дайчиддаа өргөл өргөх, дурсан санах зан үйлийг хийхийг хүсч байна. Монгол өргөл хүссэн “сүнсэндээ” хүргэж чаддаг хосгүй зан үйл билээ.
    Хорьдугаар зууны Монгол Улсын түүхэнд өмнөд хязгаарийн хийлийг хамгаалж байсан үйл явдалд үүрэг, оролцооны талаар Монголын түүх бичлэгт тусгайлан дурдаагүй ажээ.
    Энэ нь тухайн үйл явдалд холбогдох гүйцэтгэх ажлын шугамаар зохион байгуулсан арга хэмжээнүүд өнөө болтол улсын болон төрийн нууцын зэргээс гараагүйтэй холбоотой юм.
    Шинжааны нутагт явуулах манай улсын тагнуулын үйл ажиллагаанд өмнөд хилийн дайчдын гүйцэтгэсэн үүрэг бий.
    Баруун бүсэд хийлийн байдал хурцатаж ирэх үед Гоминданы Хятадтай хамтран эвсэж, Монгол Улсын хил хязгаарт халдан довтолж эхэлсэн үед өмнөд хил хамгаалж байсан отрядад гүйцэтгэж байсан үүрэг бий. Гоминданы Хятадын цэргийн анги салбарын байрлал, хүч хэрэгсэл, зорилгыг тодорхойлох, хасгийн зэвсэгт бүлэглэлийн хөдөлгөөнийг туслах чигт тагнан тодорхойлох, хил хязгаарын аюулгүй байдлыг сахин хамгаалахад зэрэг олон төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байдаг.
    Өмнөд чиглэлээр тагнах бүлэглэл ажиллаж тусгай мэдээллийг цуглуулж байсан билээ. Эдгээр үүргийг тагнуул, хилийн цэргийн хамтарсан бүлэг гүйцэтгэсэн байдаг.
    Цэргийн Гавьяаны одонт Хилийн цэргийн 0166 дугаар анги буюу “Овоотын отряд” бол хилийн цэрэг үүсэнтэй нягт холбоотой, хилийн ууган отрядын нэг болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын баруун өмнөд хилийн гурван аймгийн зургаан сумын БНХАУ-тай хиллэдэг хилийн бүсийг хариуцан хамгаалсаар ирсэн. Мөн уг бүс нутагт “Говийн их дархан цаазат газрын А хэсэг” хамрагддаг. “Улаан ном”-д орсон нэн ховордож буй амьтад нэлээдгүй олон бий.
    Овоотын отрядад анх ирэхэд хилийн туршлагатай дарга нарын нэг болох хурандаа Л.Манжийлаа угтаж авч билээ. Тэр цагаас хойш бараг 20-н жил өнгөрчээ. Ингэнсэвтэйн заставт дарга хошууч Д.Ганзориг, Ховдын заставт дарга хошууч П.Баттулга, Цайлангийн заставт дарга ахмад Батсуурь, Цагаан дэрсийн застав, дарга хошууч Д.Нямхүү, Сургалт эрхэлсэн орлогч дэслэгч О.Цогтбаяр, Шүүлэнгийн застав, арга ахлах дэслэгч Б.Баатаржав, Сургалт эрхэлсэн орлогч дэслэгч Я.Болдбаатар, Бүдүүн модны застав, дарга дэслэгч Л. Алтангэрэл, ахлах дэслэгч С.Нямдорж, Сургалт эрхэлсэн орлогч дэслэгч З.Насанзангад, Улаан хошууны застав, дарга ахлах дэслэгч Д.Сонинбаяр, сургалт эрхэлсэн орлогч ахмад Л.Түвшинтулга, Шивээ хүрэн заставын дарга ахлах дэслэгч Г.Өнөртулга нарын ажилтай танилцаж явжээ. Цаг хугацаа юутай хурдан өнгөрөв.

    djmedia:628
  • 5. Овоотын отрядын туурь ба дурсамж.

     

    1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын зүсрэх сум, тэсрэх бөмбөгний өөдөөс Монголын хилчид эх орныхоо тусгаар тогтнол, ариун хилийн дээсийг хамгаалан зогсож байсан.
    Хүч тэнцвэргүй тулалдаанд олон зуун хилчид амь үрэгдэн хойч үедээ мөнхөд дурсагдах эх орончид болон үлдсэн билээ.
    Өмнөд хязгаарыг хамгаалах үүрэг бүхий Овоотын отряд хэд хэдэн газар нүүдлэн суурьшсаар Овоотод нүүдлэн иржээ. Тэрхүү Овоотын отрядад аав минь эх орны дайны жилүүдэд цэргийн албаа хаасан нэгэн билээ.
    Тэдний үеийнхэн ахмадын баяраар аавынд цуглана. Ганц шил юм дундаа тавьчихна. Ээжээр хоол хийлгэж аваад өрөөний хаалгаа чанд хаагаад алба хаасан он жилүүд, цуг алба хааж байсан үеээ дурсана. Тэр үеийн хууль хатуу, “амьтай” нь тооцдог байсан болохоор ингэж чандлан ярилцдаг байв. Хил хамгаалах байгуулагад ахмадын зөвлөл байлаа ч, тэд офицер биш учраас бүртгэлд нь орохгүй.
    Нас нь 100-д төхөх тусам хамт алба хааж явсан дайчин нөхдийн тоо цөөрсөөр байдаг байв. Хилд алба хааж явсан тэднийг хэнч мэдэхгүй, тиймээс тоох хүнгүй. Зөвхөн өөрсдөө гэрч нь байв. Тэрүүхэндээ тэр хэд баяраа тэмдэглэнэ. Томоохон ойн баяр боллоо ч цэрэг эрсийг хэн тоох билээ. Алба юм хойно хилийн байгуулагаас төрсөн баатрууд, алдартангууд уригдаж оролцох нь зүйн хэрэг.
    Тэд эрх ашиг нь хөндөгдсөн үедээ хөдөлгөөнд орно. 1939 оны Халхын голын дайн, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-1948 оны баруун хилийн тулгаралт, байлдаануудын үеэр төр засгаас гаргасан шийдвэрүүдийг чихээ тавьж, горьдлогын нүдээр харна. Тэдэнд юу тусах вэ дэ, хоосон үлдэнэ. Шагнаж гэнэ, байр өгч байгаа гэсэн чимээг сонсож, хөгшчүүд сэтгэл нь хөдөлж, ийш тийш очиж уулзана.
    Тэр үед өмнөд хийлийн 1000 км хилийг хамгаалах үүргийг Овоотын отряд хариуцаж байжээ. Зуны тэсэхэд бэрх аагим халуун, хаврын хавирга нэвт сүлбэх шуурга, нүд билчихад хүрэмгүй уудам говийг туулан хилчдийн баатарлаг хөдөлмөр тасралтгүй өнөөг хүрч ирсэн.
    Отрядын зэвсгийн мастераар аав минь томилогдож алба хаасан 7 жилдээ энэ л мянган км хилийн дагуу байрлах заставуудаар олонтой явсан байдаг. Эр хүн болсон хойно дотроо их зүйл бодож явдаг байж. Байр өгч байна гэж дуулаад аав минь надаас тодруулж асууж билээ. Надад байр олдох болов уу гэж. Зөвхөн тулалдаан болж байгаа газрууд хамаарна гэдгийг тайлбарлаж өгсөн билээ.
    Аливаа улсын нууц цаг хугацаатай байдаг юм билээ. Хилийн холбоотой энгийн зүйлсийг ил болгох хэрэгтэй. Хилийн алба хааж байсан бүхэл бүтэн нэг үе “ам”-аа барьсаар амьдрал нь дуусч тэнгэрийн орныг зорилоо.
    Хилйин отрядууд тэр үеийн мөрдөж байсан журмын дагуу хил хамгаалахын зэрэгцээ зэргэлдээ харийн нутагт тагнуул, хайгуулийн ажиллагаа явуулж байсан юм билээ. Газар орныг сайн мэддэгийн хувьд тусгай бүлгүүдтэй хамтарч харийн нутгийн гүнд очиж, баруун бүсийн зүг, Байтаг богдын чиглэлд хийгдэх цэргийн хөдөлгөөн, цагийн байдлыг тагнадаг байсан байдаг.
    Тэгээд олон зүйлийг дотроо тээсээр Овоотын отрядын туурин дээр ирсэн билээ. Овоотын хийдийн туурь дээр очиход Овоотын хийдийн гол дугана хоёр давхар барилга байдаг. Эргэн тойрон зарим хийдийн барилгыг ашигласан, хожим шинээр босгосон барилгын туурь цөөнгүй байдаг. Нилээд байшин, буурь нурсаар мэдэгдэхгүй болжээ.
    Ай тэр нэгэн цагт эх орныхоо төлөө хөлсөө дусааж, амиа зориулж явсан цэрэг эрсийн алдар үр хүүхэд нь мартагдашгүй билээ.
    Олон цэргийн бужигнаж байсан, амь амьдралаа зориулж, эх орныхоо төлөө тэмцэж явсан энэ газарт Монгол ёсоор өргөл өргөж цэрэг эрсээ дурслаа. Олон зүйл бодогдож, олон зүйлд эмзэглэн догдлов. Жил бүр тодорхой өдөр, энэ орчинд алба хааж байсан цэрэг хүмүүсдээ хүндэтгэл үзүүлж өргөл өргөж сурах хэрэгтэй. Хэлэхэд манжийн даалгавраар монголд “цөмөрсөн” ламын ёсоор хийж болохгүй, Хүннү, Сүннү, эзэн Чингис хааны үеийн цэрэг эрсийн өргөлөөр өргөж байгаарай. Ёслол нь хүртэл сүртэй, хойч үедээ үлдэцтэй, сургамжтай шүү.

    djmedia:627
  • 4. Овоотын хийдийн туурь

     

    Зүүн талд нь Сухайтын запгай ус,баруун талд нь Сугант,Зүүн хойно нь Эрдэнэ уулын Салхитын рашаан тус тус байх ба ойролцоо 20-30 км-т Цагаан суваргын хурал, Ганзагатын хурал байжээ. Энэхүү говь нутагт буддагийн хийд сүүлийн 300 жилд дангаар оршин үйл ажиллагаа явуулж иржээ.
    Овоотын хийд нь Ядам, Чойр, Сахиусын, Дуйнхорын гэсэн 4 дугантай,суваргатай байжээ.Дуган суваргыг дан хөх өнгийн тоосгоор барьсан байв. Гол шүтээн нь Майдар,Янсан ядам сахиустай 300 орчим лам хурдаг, нийт 500 орчим ламамьдарч байжээ. Олон гэгээнтэн, нэртэй лам нар,мяндагтнууд амьдардаг байжээ.
    Анзаарвал ар монголын баттай суурьшсан газартаа Майдар бурханыг залж босгодог дүр зураг тодорно. Цам гарч Майдар эргэлэг, Хайлан хурж сор залдаг,нүгнээ сахих,ганжуур эргэх зэрэг шашин номын эан үйлийг тогтоосон хугацаандаа зохих журмын дагуу явуулдаг хийд байжээ .Энд зөвхөн домын дамжаа барих ба мөн ном судар хэвлэх бархантай байв.
    1936 оны дундуур хүрээ хийд хаагдаж эхлэх үеэр гэр дуган барьж нүүдэллэн Ханын ар Хүрэн толгойтод очиж суурьшин хоёр сар болоод бүр мөсөн таржээ. Энэ үеэр лам нарыг нь ихэнхийг баривчлахад зарим лам нар нь урагшаа зугтаж хил давсан байна. Тус хийд анх үүсгэн байгуулагдсан тухай Улсын Үндэсний төв архивын гар бичмэлийн фондод “..“Ранданпунцаглин” сүмийг Чин улсын Тэнгэрийн Тэтгэсэний хориннаймдугаар /1763/ онд засаг Түвдэннамжилын үед Овоот хэмээх газар байгуулж Дүйнхор, Хайлан, Санжидмолом зэрэг дацан хурал тогтоож хуруулан сургууль үйлдүүлсээр одоо мөн Овоотын газар хэвээр нутаглан суужээ…”гэсэн баримт хадгалагдан үлджээ. Холбогдох эх сурвалж: 1.Ч.Банзрагч.Б.Сайнхүү.”Монголын хүрээ хийдийн түүх”/УБ,2004./ 2.Гурвантэс сумын иргэн өндөр настан Гонгоржавын Галсандаштай хийсэн ярилцлагаас./2007.06.04./
    Урдуураа гүвээтэй ,хойшоогоо тал болж ирээд уул хад залгадаг. Зүүн Сухант,Баруун Сухант гээд уул,Зүүн хадаг Хулстай,Билүүтэй гээд задгай ус.Ховд нарийн Сухайт гэдэг дэрстэй задгай гол саарь.Түнхийн рашаан Салхитын Эрдэнэ уул зэрэг уул ус тахилгат газар энд олон байна.
    Энд одоо хийдийн зарим нэг дугана сүм бараг бүтнээрээ үлдсэн гэхэд болохоор байна. Сэргээн засах боломжтой туурь байна. Ихэнхи сүм дуганыг нь нурааж өөр барилга байгууламж барихад ашигласан байна. Галдан гуайн хэлснээр энд байгаа бүтэн дугана бол Ядамын дугана гэнэ.
    Энэ ялдамд өгүүлэхэд миний бие өмнөговийн лам нарыг цуглуулан хэлмэгдүүлж, хядаж устгасан Даланзадгад хотыг тойрон байх гурван газрыг ахмад хүмүүсээр заалган очиж байсан билээ.

    djmedia:626
  • ЭРТ ДЭЭР ҮЕД ХАРЬ ГАРАГИЙНХАН МЕКСИКТ АЙЛЧИЛЖ БАЙСНЫГ АРХЕОЛОГЧИД НОТОЛЖЭЭ

    Камачо Мексик даяар аялж, харь гаригийнхан эрт дээр үед очиж байсан гэж үздэг газруудаар аялж, ул мөр үлдээгээд зогсохгүй тухайн үеийн эртний овгуудын соёлыг ямар нэгэн байдлаар өөрчилсөн. Судалгааны явцад Камачогийн олж илрүүлсэн олдворууд нь эрт дээр үед харь гаригийн зочидтой харьцаж байсан овог аймгууд байдгийг баттай нотолж байна.
    Зарим олдворууд дээр харь гарагийнхан дэлхий дээр ирсэн хөлөг онгоцуудыг дүрсэлсэн сийлбэртэй байдаг.
    Түүнчлэн эдгээр овог аймгууд орчлон ертөнц болон бидний үед тайлбарлах боломжгүй зүйлсийн талаар асар их мэдлэгтэй байсныг эдгээр олдворын зарим сийлбэрчид харуулж байна. Археологич харь гаригийн сэдэвтэй олдворуудыг олсон хүмүүстэй уулзсан. Жишээлбэл, том нүдтэй хачирхалтай амьтдыг сийлсэн олон шаазан дүрсүүд. Энэ бүхэн нь эрт дээр үед хүмүүс харь гарагийнхан эсвэл параллель ертөнцөөс ирсэн зочидтой харьцаж байсныг хүлээн зөвшөөрдөг.
    Өнөө үед зөвхөн үл тэвчих үл итгэгчид л Нисдэг Үл мэдэгдэх нисдэг биетүүдэд итгэдэггүй бөгөөд энэ нь ямар нэг шалтгааны улмаас харь гарагийнхан орчин үеийн хүмүүстэй харьцахаа больсон байж магадгүй юм.

    djmedia:621
  • 3. Зун цагийг дөтөлсөн их аяны зам

    Даланзадгадаас гараагаа авсан засмал зам Баяндалай сумыг өнгөрч 60 орчим км газарт тавигдаж дуусчээ. Байгалийн сайханы харж, дардан замаар тав духтай явсаар Баяндалай суманд ирж худалдааны төвөөр орлоо. Зам дагасан хөгжил иржээ. Говийн халуун шатсан хүн цөөтэй сумын төв одоо олон бужигнасан газар болжээ. Говийг эзэгнэсэн уурхайд байдлыг түр өөрчилж байна.
    Энэ сумаар олонтой зорчиж байсан билээ. Химийн хорт бодисоор хордсон газар нутгийг тодорхойлох чиглэлээр энэ нутгаар хөндлөн гулд явсан байдаг.
    Сайн ноён хан аймгийн Ёст бээсийн хошуунд харъяалагдаж байсан буддагийн шашин маш хүчирхэг оршин байсан газар. Энэ хошуунд Байшинт, Үржин баясгалант, Овоот зэрэг том жижиг 10 гаруй сүм хийдэд нийт эмэгтэйчүүдийн 34,5 хувь нь шавилан сууж байсан сонин түүх байдаг. Өмнөговь аймаг байгуулагдаж төрийн зүтгэлтэн Самбуу гуйа ажиллаж байсан. Олон нэршил дамжсаар 1935 оноос Баяндалай сум гэж нэрлэгдэх болсон түүхтэй. Баяндалай хүн ам, угсаатны бүтэц нь халхчуудаас бүрддэг, төв халхаар ярьдаг.
    Тус сум нь 1075,1 мянган хавтгай дөрвөлжин квадрат километр нутаг дэвсгэртэй болон өргөжиж урд талаараа БНХАУ-тайруун талаараа Ноён, Сэврэй, сумдуудтай хил залган оршдог. Аймгийн төвөөсөө баруун зүгт байрлах бөгөөд Улаанбаатар хотоос 670 киломитер, аймгийн төвөөсөө 86 километр зайд оршдог .Тус сум нь 2148 хүн амтай, ИТХ, Төрийн захиргаа, төрийн анхан шатны нэгж 3 багтай, 12 жилийн сургууль, Хүн эмнэлэг, Цэцэрлэг, Соёлын төв, ХААН банк, Төрийн банк, Холбоо зэрэг албан байгууллагууд, 20-иод аж ахуй нэгж, компиантай, 138000 мянган толгой малтай, 675 өрхтэй,эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон зам тээврийн зангилаа томоохон сумын нэг болон хөгжиж байна.
    Засмал замаас гарч Овоотийн хийдийн туурь хүрэхээр нүүрсний уурхайн зассан шороон сайжруулсан замаар явлаа. Энэ цагийн онцлог болов уу, нүүрс тээвэрлэх машины тоо эрч цөөрсөн байна лээ. Модны сүүдэрт өдрийн хоолоо хийж завсарлаад, шууд Овоотын отрядын туурийн зүг хөдөлсөн билээ.

    djmedia:620
  • 2. Даланзадгад хот мину

    Монгол Улсад аймгуудын дотроос хамгийн эрчимтэй хөгжиж буй газраар Даланзадгад хот тодорч байна. Хотын хаалга гэхэд маш өвөрмөц байдлаар хийгдсэн. Ядуу оронд минь аймгийн төвүүд хаалгаараа уралдах ажлыг эхлүүлсэн гэж боддог.
    Олон улсын стратегийн анхааралд орсон нутаг. Өмнө талд Хятадын Өвөрмонголчууд амьдардаг. Тэнд хөгжил дэндүү сайн, хурдтай өрнөсөн. Оюуны дархлаандаа анхаарахгүй бол бид удахгүй харийн шүтлэгийн нэг шинэ төв болох байдал тодроод байдаг. Тэр нь өрнийн соёл юм. Өрнө-дорнын соёлын өрсөлдөөн харагдаад байдаг.
    Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатар хотоос 585 км-т оршдог, аймгийн нийт хүн амын бараг 50 хувь нь Даланзадгад хотод амьдардаг.
    Өмнөговь аймгийн засаг захиргааны төв бөгөөд бүх сумдуудтай авто зам, харилцаа холбоо, шилэн кабелиар холбогдсон. Аймгийн төвд Холбооны газар, Гандирс худалдааны төвүүдэд интернэт төвтэй.
    Тус хотыг Монгол улсын дөрөвдөгч том хот болгох ерөнхий төлөвлөгөө нь зохиогджээ. Түүнийг хэрэгжүүлээд эхэлчихсэн.
    Даланзадгад хотод төвийн цэцэрлэгт хүрээлэнд говийн цөөнгүй мод ургамалтай танилцаж болохоос гадна хавар намрын шувуудын нүүдлийн цагаар олон зүйл мод, бутны шувуудыг эндээс хардаг. Мөн “Ажнай талбай” хэмээх усан оргилуур, том LCD бүхий томоохон талбай нь зуны үдэш оройн цагаар хүүхэд залуучуудын цуглах гол газар болсон бөгөөд үе үе томоохон шоу цэнгүүн зохион байгуулагддаг.
    Даланзадгад хотоос хойш 6 км зайд Гурвансайхан нисэх онгоцны буудал байдаг. Энэ буудал удахгүй олон улсын нисэх буудал болно. Ихэнх групп жуулчдын хувьд Гурван сайхан онгоцны буудлаас шууд жуулчны баазууд руу явдаг. Социализмын үед жуулчны анхы бааз энд л ажиллаж байсан түүхтэй, бас туршлагатай.
    Жижиг дэн буудлаас эхлээд өндөр зэрэглэлийн Хан-Уул, Даланзадгад зэрэг зочид буудлуудтай. Green castle, Баян бүрд, Crown зэрэг томоохон ресторанууд нь Ази Европ хоолтой. Аймгийн төвд орон нутгийн музей бий. Түүний салбар нь Ёлын аманд байдаг.
    Даланзадгад хотыг харахад аргагүй л монголын баялагийг уудалж буй их савны эзэн болсон их уурхайдын өнгө зүс ялгаран харагдаха. Одоо л хөгжлийн эрчимээ зөв авахгүй бол энэ их хордсон хөрс бүхий газар нутаг, ховордож буй ус эрдэнэ, талхигдан үлдэх уурхайдын хуулсан хөрс, хуйлрах шороо, “алт”-ыг нь аваад хоосон хоцрох хөрсөн доорхи хөндий, хамгаас түрүүн цөлжилттэй учрах говийн ард түмэн минь юу бодож суудаг бол доо.
    Бид энд хоноод зорьсон газартаа очихоор хөдөллөө.

    djmedia:618
  • ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРАЛ ЭЭЛЖИЛСЭН ГОВИЙН АЯЛАЛ1. Дундговь бол аялал жуулчлал хөнжих давуу талтай нутаг.

    Хотоос бид нисэх онгоцны шинэ буудал орох хурдны замаар гарсан. Хөдөлгөөн багатай бас дээр нь хурдны хязгаарлалтай замаар аянаа эхэллээ. Өмнө зүг явах төв замын дэргэд байрлах утаагүй нүүрс үйлдвэрлэдэг үйл ажиллагаагаа зогсоож, аяааны том тэрэг явдаг хөдөлгөөн багасчээ.
    Жигд хурдтай явсаар Мандалговь хот орж ирэв. Шинээр баригдсан барилгуудыг эс тооцвол хөгжил нь түгжигдсэн газар болж хувирсан аймгийн төвийн нэг билээ. Аймаг нь 1941 онд Өмнөговь аймгаас тасарч байгуулагдсан одоо 15 сум, 66 багтай. Улаанбаатар хотоос 270 км, Өмнөговь аймгаас 300 км, 50 орчим мянган хүн амтай. Аймгийн төв болон сумын төв эрчим хүчний нэгдсэн систем, бүх үүрэн телефоны сүлжээнд холбогдсон.
    Аймгийн нутаг дэвсгэр нь тал хээр говийн бүсэд багтдаг. Онцлог давуу тал гэвэл Дуу хуур, гүүний айраг, хонины махны чанараараа улсдаа алдартай. Улсын дунджаар малтай нэг өрхөд ногдох малын тоогоор эхний байруудад ордог. Байгалийн эрдэс түүхий эдийн багагүй нөөцтэй. Нийслэлд ойр учир бага зардлаар говь тал хээр, түүний үзэсгэлэнт байгалийг үзэх боломжтой. Сайхан-Овоо сумын нутагт Өгөдэй хааны өвөлжөө, Буган чулуун хөшөө, Замбага хайрхан уулын хүннүгийн үеийн булш, дундад зууны үед холбогдох шаазан хотын туурь, Гурвансайхан сумын нутаг Ярх уулын хуучин чулуун зэвсгийн бууц суурин, дарханы газар хүрэл зэвсэг үйлдвэрлэлийн дурсгал, Дэлгэрхангай суманд Өгөдэй хааны нас эцэслэсэн газар, Адаацаг сумын Сүм хөх бүрдэд их хаадын намаржаа, Өлзийт сумын Дэл уулын хадны зураг, Дэлгэрийн Чойрын хийд, Эрдэнэдалай сумын сангийн далай хийдийн Цогчин дугана, дөрвөлжин булш, хиргисүүрийн дурсгалууд эртний төрт улсуудын үед холбогдох булш бунхан эртний бэхлэлт цайз хэрэм зэрэг олон мянган жилийн турш хүмүүсийн аж төрж ирснийг илтгэх түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсээр нэн арвин.
    Эртний далайн ёроолын үлдэц бүхий Цагаан суварга, Морин толгойн цав, Өөш манхан зэрэг өвөрмөц тогтоцтой байгалийн шавар цав элсэн манхан, Их газрын чулуу, Бага газрын чулуу зэрэг боржин чулуун уул, заг, хайлаасан төгөл, Олдох, Гурван төгрөг, Эргэнэг, Хаяа, Нэмнээ, Номгон, Хайрхан, Загийн ус зэрэг үзэсгэлэнт газруудтай.
    Дундговь аймгийн хэмжээнд нийт 16254 хүүхэдтэй гэсн тоо бий. Энэ удаа бид “Лантуун дохио” ТББ-аас санаачлан хэрэгжүүлдэг “Ид шидийн орон” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвтэй танилцсан билээ. Энэ төвд 4000 хүүхэд зургаан чиглэлийн 18 төрлийн сургалт, 10 төрлийн хөтөлбөр, клубт хамрагдах боломж, нөхцөл бүрдэж байна.
    Их замын хажууд байсан тоос бужигнасан хоосон газар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд ердөө таван сарын дотор бүтээн байгуулалтын ажилаа дуусгажээ.
    Хөтөлбөрийн хувьд аль ч өдөр ямар ч цагт ирсэн яг адилхан агуулгатай ба Ид шид хэрхэн бүтсэн бэ? цуврал баримтат кино, баримтад гэрэл зургийн үзэсгэлэн олон мянган номтой “Шидэт кафе” болон бусад бүтээн байгуулалтыг үзэж сонирхох боломжтой.
    Барилгын бүтээн байгуулалтаас гадна бүрэн хэмжээний тоглоомын талбай, спортын талбай, 10000 гаруй модтой төгөл зэрэг маш чухал хөрөнгө оруулалтыг олон нийтийн дэмжлэгтэйгээр бүтээжээ.
    Мандалговь хотоор ийм сонинтой байлаа. Эзнээ зөв сонговол Дундговь ч эрчимтэй хөнжих нутаг билээ.

    djmedia:617
  • ТЭНГЭРЛЭГ ҮЙЛС-Аян үргэлжилж байна.

    Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэнгэрлэг үйлсийн аян арга хэмжээний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд бэлэг гардууллаа.

    djmedia:616
  • ӨМНӨД СОЛОНГОСЫН БӨӨ НАРТАЙ УУЛЗАВ.

    Өмнөд солонгост болсон НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-гоос зохион байгуулсан Бөөгийн фестовальд МБНЭ-ийн төлөөлөл оролцож, хуяглан бөөлж, зан үйлээ хийж байсан түүхтэй.
    2020 онд Өмнөд солонгосын 60 орчим бөө нар монгол ирж МБНЭ-ийн удирдлагатай уулзалт хийж байсан билээ. Харцангүй бага хугацаа өнгөрсөн ч монгол-солонгосын бөөгийн хамтарсан ажиллагаа өндөр төвшинд байгаа гэж хэлж болно.
    Солонгосын бөөгийн шашин, Мусок-Шинанг эсвэл Мугёо гэж нэрлэдэг нь эртний үеэс эхлэлтэй буддизм ба даоизмын талаас ихээхэн нөлөөлсөн шашин юм. Энэхүү шашинд үнэнч хүмүүс сүнслэг эсвэл ер бусын ертөнц байгаа гэдэгт итгэдэг бөгөөд сүнс тэднийг удирдан чиглүүлэх, хамгаалах хүсэл эрмэлзэлтэй байдаг.
    Энэ удаагийн Өмнөд солонгосын бөө нар Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэлийн онгодын өргөөнд зочилсон билээ. Өмнөд солонгосын бөө гарын хүсэлтээр Монголын Залуучуудын холбооны 100 жилийн ойн медальтан, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Монголын Залуучуудын холбооны Хөдөлмөрийн алдар медальтан, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунсувд нар хуяглан бөөлж, мөн бөөгийн зан үйлээр үйлчилсэн байна.
    Өмнөд солонгосын бөө нар монгол бөөд сүсэглэн мөргөж, зан үйлээр үйлчилсэнд манай бөө нарт талархал илэрхийлсэн байна.
    МБНЭ-ийн удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьсан байдаг. Тэд харилцан санал солилцож, 2023 онд хийгдэх арга хэмжээгээ тохиролцсон байна.

     

    djmedia:612