Category: Мэдээ, мэдээлэл

  • ТӨРИЙН ОРДНЫ ХАМГААЛАЛТЫН АЛБАНЫ ДӨРВӨН ХҮНИЙ ТОЛГОЙГ ХАГАЛЖЭЭ

    Энэ үеэр Төрийн ордны хамгаалалтын албаны 4 хүний толгойг хагалсан хэрэг гарлаа. Өмнөх жагсаалууд дээр ийм асуудал гарч байгаагүй бөгөөд анх удаа энэ төрлийн асуудал гарав.

    Мөн иргэд олноороо бие биенээ түлхсэнээс болж хоёр иргэн дарагдаж биеийн байдал муудсан тул Цагдаагийн байгууллагаас яаралтай чөлөөлөх коридор гаргаж, тухайн иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэж өгсөн байна. Цагдаагийн байгууллагаас яг одоо чанга яригчаар иргэдэд хууль эрх зүйн талаар зөвлөмж, мэдээлэл өгч, өөрсдийн аюулгүй байдлыг хангах талаар танилцуулан ажиллаж байна. Иймд иргэд аюулгүй байдлаа тооцоолон анхаарал сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

     

    djmedia:598
  • МОНГОЛ ДАХЬ КАТОЛИК ШАШНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МӨРГӨЛИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ

    Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Мэндбаяр нар урилгаар оролцлоо.
    Католик нь Христ Итгэлд тулгуурласан дэлхийн хамгийн олон сүсэгтэнтэй шашин юм. ХТ 2-р зуунаас Ромын Католик гэсэн тодотгол хэрэглэх болсон.Христэд итгэгчдийн 60 хувь буюу 2 тэрбум гаруй итгэгчтэй.
    Католик гэсэн үгийн утга нь “дэлхий ертөнц” “даяар” гэсэн утгатай. Католик шашин нь бусад Христ Итгэлийн урсгалаас онцгой нэг тал нь Папаар удирдуулдагт оршино.
    Католик шашинтнууд ХТ 756 онд Ромын эзэнт гүрний төрийн зөвшөөрлөөр Ватикан гэсэн өөрийн албан ёсны улстай болсон. Ватиканыг Пап захирна. Пап нь Тэнгэрбурханы газар дээрх төлөөлөгч хэмээн үздэг. Католик шашин Христ Итгэлийн гол тулгуур онол болсон Бурхан Эцэг, Хүү Христ, Ариун Сүнс гэсэн Ариун Гурвалд итгэдэг.
    Католик шашны хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр ирдэг зүйл биш болж таарна. Учир нь хүний дотоод итгэл нь гаднах үйлдлээр илэрхийлэгддэг гэж тэд үздэг. Мөн сайн үйлс хийснээрээ гэмээ наманчилж буй хэрэг хэмээн чухалчилдаг ба хүн итгэлээр болон чуулганд соёрхсон Тэнгэрбурханы эрх мэдэлд захирагдан, буян үйлдэн явснаар авралыг олно гэж сургадаг. Харин протестант христ итгэлтнүүдийн хувьд зөвтгөл нь зөвхөн итгэлээр л ирдэг хэмээн үздэг ажуу.

    djmedia:589

     

  • ДЭЭД БОЛОВСРОЛТОЙ ЦЭРГИЙН ТӨРИЙН АЖИЛТАН БЭЛТГЭЖ ЭХЭЛСЭНИЙ 50 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭВ. ЦЭРГИЙН УЛС ТӨРИЙН АЖИЛТНУУД ТҮҮХИЙН ОРГИЛ ҮЕЭЭ ДАРУУХАН ТЭМДЭГЛЭВ

    Зөвхөн Монгол Улсын иргэний төрийн байгууллагад гүйцэтгэж байсан албан тушаалаас цөөхөнийг дурдья. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, У.Хүрэлсүх нар, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан улс төрийн ажилтнууд, Монгол Улсын сайдууд, Онц бөгөөд элчин сайдууд, Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөхөөр Ц.Тогоо, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, Тагнуулын ЕГ, МХЕГ, зэрэг агентлагуудын дарга нар цэргийн улс төрийн ажилтнуудаас томилогдон ажиллаж байжээ.
    Энэ үе бол цэргийн улс төрийн ажилтнуудын төрд олноор зүтгэж байсан, дахин давтагдашгүй онцгой цаг үе юм.
    Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлага, бүрэлдэхүүн “Захирагч, багш, сонсогч” сэдэвт дурсамж уулзалтад оролцогсод буюу улс төрийн курсийн үе үеийн дарга, багш, сонсогч нарыг хүндэтгэн Монгол Улсын Төрийн ёслолын Цэргийн Цагаан тугийг хүндэтгэн залав.
    Цэргийн хөгжмийн цоглог аялгуу, торгон цэргийн жавхаалаг жагсаал, энхжин мандаж, мөнхжин оршихын билэгдэл Цагаан тугийн сүрлэг намираа олон хүний сэтгэлд офицер явсан гэгээн дурсамжийг сэргээсэн нь тодорхой.
    Уулзалтад оролцсон бүрэлдэхүүн Төрийн ёслолын Цэргийн Цагаан тугийн хараа их хийморь дор дурсгалын зураг авхуулж, Хүндэт харуулын ротын зэвсэглэлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
    Мөн Хүндэт харуулын ротод зочилж, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Алдрын танхимыг үзэж, 2022 оны намрын ээлжит цэрэг татлагаар ирсэн дайчидтай уулзаж багахан яриа өрнүүлэв. “Казармагийн үнэр сэтгэлд дотно байна шүү” гэсэн үг чихний үзүүрт сонсогдож байлаа.
    Энэ нэр хүндтэй ангид Улс төрийн ажилтнуудаас ангийн намын даргаар хурандаа Д.Жаргалсайхан, хүндэт харуулын даргаар хурандаа Г.Булган, Б.Мандахгэрэл, улс төрийн орлогчоор Б.Энхбат, салааны даргаар Д.Есүхэйбаатар нар ажиллаж байжээ.
    Хүндэт харуулын ротын улс төрийн орлогчоор ажиллаж байсан, өдгөө цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Батхуяг тус танхимийг агуулга, өнгө үзэмжтэй тохижуулжээ.
    Дараа нь хөтөлбөрийн дагуу “Дурсамж уулзалт”-д оролцогсод ангийн гал тогоонд уригдаж цэрэг нормын хоол унд зооглов. Энэ ажлыг зохион байгуулсан “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны Нэгдсэн эвлэл” ТББ-ын тэргүүн Б.Жуваа амт чанартай хоолоор сэтгэлээ шингээн үйлчилсэн хамт олонд талархал илэрхийлэв.

    djmedia:588
  • БНАСАУ-ЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОВ.

    1951 онд хоёр улс Элчин сайдын яамдаа хоёр орондоо байгуулж харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Ийнхүү хоёр улс өргөн салбарт хамтран ажиллаж, түүхийн хугацаанд уламжлалт найрсаг харилцаагаа тасралтгүй хөгжүүлж байна.
    БНАСАУ байгулагдсаны ойг тохиолдуулан баярын цуглаан хийлээ. Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Монгол Улс-БНАСАУ-ын парламентийн бүлгийн дарга Анужин, УИХ-ын гишүүн Цогтбаатар, БНАСАУ-д сууж байсан элчин сайд Ломбо нар байлцлаа.
    Баярын ажилагааг нээж БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо баяр хүргэж үг хэлээ.
    Хөдөлмөрийн нам нь 1940-өөд оны дундуур байгуулагдсанаасаа хойш БНАСАУ-д ялалт, ард иргэддээ баяр баясгалан, хөгжил цэцэглэлтийг авчрах гэгээн замыг тавьсан түүхтэй.
    Хөдөлмөрийн нам социализм байгуулж, түүнийгээ хамгаалах томоохон шалгууруудтай нүүр тулсны зэрэгцээ дэлхий дахин дахь улс төрийн үймээн самуун болон империалистуудын түрэмгий үйлдлүүдийг хазаарлах зорилгоор Сонгун улс төрийн онолыг баримталж байв. Ингэснээр Хөдөлмөрийн нам улс орон болон ард иргэдийнхээ хувь заяаг хамгаалж, улс орноо хөгжүүлэх замыг тавьсан юм.
    Түүхийн шуургыг сөрсөн бат бөх цайз, улс орон болон хувьсгалын төлөө мөнхөд дуурсагдах үйл хэрэг бүтээсэн Солонгосын Хөдөлмөрийн нам цаашид гялалзах ялалтын түүхээ бичсээр байх болно.
    Энэхүү баярын үйл ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцсон байна.

    БНАСАУ БАЙГУУЛАГДСАНЫ 73 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан баярын арга хэмжээ зохион байгуулав.
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс байгуулагдсаны 73 жилийн ойг тохиолдуулан уламжлан солонгосын найрсаг ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэлээ.
    Оролцогчид мэндчилгээндээ Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хоёр улсын үе үеийн зүтгэлтэн, судлаачид үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж байлаа. Мөн БНАСАУ-ын ард түмэнд эрүүл энх, ажлын амжилт, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

    djmedia:586
  • ИРЭЭДҮЙГ НОСТРАДАМУС, ВАНГА НАРААС ДУТАХГҮЙ ЗӨГНӨЖ ХЭЛСЭН ЗӨНЧ

    ———————-
    Зөгнөл: Хаан хатан хоёрыг алуулсны дараа засгийн эрхэнд Карагеоргиевич гарч ирнэ. Тэр үед бид туркуудтэй дахин байлдана. Христ шүтлэгт дөрвөн улс Турк рүү дайрч, бид хилээ Лим голыг хөвөөлөн тогтооно. Тэр цагт бид Косовог төвхнүүлж хариугаа авна.
    Биелэл: 1903-Александр, Драга Обренович хоёрыг харуулынхан аллаа. Сербийн удирдагчаар Петр Карагеоргевич тодорлоо.
    1912-Балканы анхдугаар дайн Турк болоод Балканы холбооны орнууд (Болгар, Серби, Грек, Черногор)-ын хооронд болж, Балканы холбоо ялж Серби улс хилээ Лим гол хүртэл тэллээ. Косово Туркийн мэдлээс Сербид шилжив.
    ———————-
    Зөгнөл: Энэ дайнаас хойш удалгүй өөр нэгэн том дайн эхэлж маш их цус урсана. Хэрвээ энэ цус гол байсан бол түүний урсгал нь гурван зуун килограммын бул чулууг амархан урсгаж орхихсон билээ. Голын нөгөө талаас манайхаас хоёр дахин их хүчтэй хүчирхэг арми бидэн рүү довтолно… Тэд замд таарсан бүхнээ устган нураасаар нутгийн гүн рүү орно… Бидний хувьд хүнд цаг үе эхэлнэ… Манай арми бараг л бууж өгөөд байтал хар морьтой нэгэн ухаантан толгойд нь гарч ирээд “Миний ард түмэн, ялалтын төлөө урагшаа. Серби ахан дүүс минь урагшаа” гэж хашгирна. Манай арми сэргэж, дайсныг эгүүлэн голын тэртээ рүү хөөнө…”
    Биелэл: 1914-Сараевт Сербийн үндэсний үзэлтэн Гаврило Принцип Австрийн хаан суудлын ирээдүйн эзэн Франц Фердинандыг эхнэртэй нь алсны дараа Австри-Мажарын эзэнт улс Серби рүү довтлов. Орон нутгийн энэ дайн удалгүй дэлхийн нэгдүгээр дайн болон өргөжиж 32 орон татагдан оролцлоо. Австрийн арми Сербийн төв хэсгийг яах ийхийн зуургүй эзлээд байтал генерал Александр Мишич (хар морьтон) Сербийн армийг удирдан дайснуудыг Дрин голын цаад руу хөөлөө.
    ———————-
    Зөгнөл: Дараа нь хойд зүгээс бүр том арми бидэн рүү довтолж, манай газар шороо хоосрон эзгүйрч, олон хүн өлсгөлөн, өвчнөөс болж үхэцгээнэ. Серби гурван жил харанхуйд умбана. Энэ зуур манай цохигдон сарнисан арми хилийн чанадад, тэнгисээр хүрээлүүлсэн газарт байх болно. Тэнд далайн чанадын анд нөхөд нь тэднийг хооллож анагаана. Тэд шарх нь анихын цагт хөлөг онгоцоор эргэн ирцгээж Серби болон бидний ахан дүүс амьдарч буй бүх улс орныг чөлөөлнө.
    Биелэл: Арванхоёрдугаар сарын 15-нд Сербийн умард талаас Герман довтолж сүйрлийн цохилт өглөө. Сербийн засгийн газар, үлдсэн цэргүүд 1916 оноос эхлэн Грекийн Корфу арал дээр байрлав. Дахин зохион байгуулагдаж хүчээ сэлбэсэн Сербийн арми Салоникт ирж холбоотны цэрэгтэй нэгдэв. Удтал зууралдсан хүнд бэрх дайны дараа Сербийг чөлөөлж, нутгийнх нь хагас нь Австри-Унгарын хэсэг болчихоод байсан хорват, словени зэрэг бусад славянуудтай нэгдлээ. Германд эзлэгдээд байх үеэр Сербийн олон хүн өвчин, өлсгөлөнгөөс болж үхжээ.
    ———————-
    Зөгнөл: Нэлээд хэдэн жил бид амар жимэр, хайр энэрэл дүүрэн, гэдэс цатгалан амьдарна. Гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй. Манайхан үзэн ядалтын хоронд хордоно… Дахиад л цус урсана… Аймшиг. Хэзээ хаана гэдгийг мэдэхгүй ч энэ бүхний буруутан нь үзэн ядалт байх болно.
    Биелэл: Сербүүд засгийн эрхэнд давамгайлж, улс төрийн намуудад ч олонх болж, хорват, словен зэрэг үндэсний цөөнхдөө автономи эрх өгөхөөс татгалзсан нь хаант улсыг улстөрийн самууралд орууллаа. Степан Радич тэргүүтэй хорватууд, тэдний холбоотнууд сербүүдийн дарангуйллын эсрэг, төвлөрсөн тогтолцооны эсрэг тэмцлээ. Черногорын үндэсний парламентын гишүүн нэгэн Радичийг хоёр хамтрагчтай нь цуг шархдуулсны дараагаар хорватууд парламентыг орхин Загребт төвлөрсөн өөрийн гэсэн тогтолцоог бий болголоо. Иргэний дайн гарах аюул тулгармагц сербийн хаан Александр 1929 оны нэгдүгээр сард 1921 оны үндсэн хуулийг хүчингүй болгож, парламент, мөн улс төрийн бүх намуудыг тараагаад засгийн газрын дэглэм бий болсныг зарлалаа. Үндэсний нэгдлийг сэргээхээр найдсан эзэн хаан дараа нь улс орныг хуваадаг уламжлалт хуваарилалтыг халж, улс орноо Югославын хаант улс гэж зарлалаа.
    ———————-
    Зөгнөл: Манай хаант улсын эзэн суудалд гарсан хүнийг ална. Түүний бэлэвсэн эхнэр, өнчин хүүхдүүд нь үлдэнэ. Хаан титмийг алуулсан хүний ойрын хамаатан өмсөж, өнчин хүүхдүүдэд санаа тавьж, шударга удирдахыг хичээнэ. Гэвч ард түмэн түүнд дургүйлхэж, шударга бус хэмээн буруутгана. Цэргийнхэн түү-нийг унагаж, шоронд хорино. Английн хаан, хатан хаан хоёр л түүнийг үхлээс аварна. Эзэнгүй болсон хаан суудалд манай алуулсан хааны хүү сууна. Гэвч тэр хэдхэн өдөр л хаанчилна. Цэргүүд түүнийг далайн чинадад хүргэж орхино. Яагаад гэвэл манай орон дахиад л харийн харгис хэрцгий армид эзлэгдэж, Европ даяараа хар хүчний эрхшээлд автана.
    Биелэл: 1934 оны аравдугаар сарын 9-нд Македоны алан хядагч, хорватын салан тусгаарлагчдын хамсаатан нэгэн тэр үед Францад албан ёсоор айлчилж байсан Александр хааныг хөнөөв. Югославын шинэ хаан нь насанд хүрээгүй хүү Петр II боллоо. Засгийг түүний нэрийн өм-нөөс талийгаач Александрын үеэл, ханхүү Павел Карагеоргиевич тэргүүтэй зөвлөл удирдаж байлаа. Олон түмний танил биш Павел цэргийн дарга нарын бослогоор суудлаасаа ховхорсныхоо дараа Англи руу аврал эрэн оджээ. 1939 онд Дэлхийн хоёр-дугаар дайн эхэллээ. 1941 оны дөрөвдүгээр сард Германы арми Югослав руу довтоллоо. Европын ихэнх орон фашистуудын эрхшээлд оров.
    ———————-
    Зөгнөл: Оросууд дайнд шууд оролцохгүй. Зэрлэг арми өөр рүү нь довтлохын цагт л хариу барина. Тэр үед Оросын хаан нь улаан хаан байна.
    Биелэл: Дэлхийн хоёрдугаар дайн эхлэхэд Орос төвийг сахиж байв. 1941 оны зургадугаар сарын 22-нд түүний нутаг руу гурван сая цэрэгтэй Германы арми нэвтрээд бут цохиуллаа. ЗХУ-ын төрийн тэргүүн нь коммунист намын удирдагч Иосиф Сталин байв.
    ———————-
    Зөгнөл: Тэр үед духан дээрээ одтой хүмүүс бий болж Ужицед байрлан яг 72 хоног болох боловч дайсны шахалтан дор Дрин голын тэртээ рүү ухарна. Өлөн хоосон, хэцүү хатуу цаг эхэлнэ… Сербүүд өвөр хоорондоо дайсагнаж, бие биенээ цавчиж эхэлнэ. Харь газрын булаан эзлэгчид бие биендээ уурссан сербүүдийг дооглон инээлдэх болно. Дараа нь цагаан морьтой, цэнхэр нүдтэй, духан дээрээ одтой хүн гарч ирнэ. Харгис дайснууд түүний хойноос ой мод, ус гол, тэнгис далайгаар хөөцөлдөвч нэмэргүй. Тэрээр манай орноос дайсныг хөөж, эзэнт улс минь өмнөхөөсөө илүү их нутагтай болно. Орос орон далайн чинадын агуу их эзэнт улсуудтай холбоо тогтоон Европ тивийг боолчилсон хар хүчийг устгана.
    Биелэл: Хорватын коммунист Иосип Броз Тито тэргүүтэй Югославын коммунист нам Герман, Италийн булаан эзлэгчид, мөн хоорондоо байлдаж буй Серб, Хорватын үндсэрхэг үзэлтнүүдийн эсрэг зэвсэгт бослого зохион байгууллаа. Титогийн армийн цэргүүд малгай дээрээ улаан таван хошуутай байжээ. Тэдний эхэлж чөлөөлсөн нутаг нь Ужице хот, тэр орчмын газар нутаг байлаа. Тэд Герман, Италийн булаан эзлэгчдийн эсрэг 73 өдөр сөрөн зогсоод Босни руу, Дрин голын цаад руу шахуулав. Югослав даяар партизаны дайн өрнөлөө.
    1945 оны тавдугаар сард ЗХУ, АНУ, Англи, Францын холбоотны хүч Германыг ниргэлээ. Мөн оны эцсээр нэгдсэн Югослав улсыг сэргээв. Тито Белград хот руу цагаан морьтой орж ирэн хааны ордныг өргөөгөө болгов. Италийн нэгээхэн хэсгийг Югослав өөртөө нэгтгэв.
    ———————-
    Зөгнөл: Агуу том дайны дараа дэлхий дахинаа энх амгалан болно. Хар, цагаан, улаан, шар олон шинэ улс бий болно. Улс орнууд хоорондоо дайтахыг зөвшөөрдөггүй олон улсын шүүх байгуулагдана. Энэ шүүх бүх хаадаас илүү чухал. Хаа нэгтээ дайн эхэлбэл шүүх шударгаар нягталж, уур хилэн, үзэн ядалтыг хайр, амар амгалангаар солихыг хичээнэ.
    Биелэл: 1945 онд Нэгдсэн үндэстний байгууллага байгуулагдаж, улс хоорондын зөрчлийг гэрээ, хэлэлцээр, эвлэрэл, зуучлал, арбитрын шүүх, хуулийн зохицуулалт зэрэг арга хэрэгслээр шийдэхэд туслах болов.
    1946-1970-аад онуудад Ази, Африк, Ойрхи дорнод, Латин Америкийн хэдэн арван орон тусгаар тогтнов.
    ———————-
    Зөгнөл: Хэсэгхэн хугацааны дараа том хаад эл шүүхийг тоохоо больж, өөрийн дураар болж эхэлнэ. Үүнээс болж олон жижиг дайн гарна. Мянга мянган хүн үхнэ. Гэхдээ том дайн хаа ч болохгүй.
    Биелэл: Солонгосын дайн (1950-1953), Вьетнамын дайн (1959-1975), Афганы дайн (1979-1988) гэхчлэн өнөөг хүртэл хаа сайгүй жижиг дайнууд гарсаар байна…
    ———————-
    Зөгнөл: Израилийн эргэн тойронд хэд хэдэн дайн болсны эцэст энх амар тогтоно. Эдгээр дайнд ахан дүүс алалцаж, эцэст нь тэд эвлэрч тэврэлдэх боловч хонзон мөнхөд үлдэнэ… Эдгээр дайнуудыг зальтай, муу санаатай том хаад өдөөнө. Харин бие биеэ алж байгаа хүмүүс үүнийг харанхуй тэнэгээсээ болж үйлдэнэ.
    Биелэл: Ойрхи Дорнодод 1947 онд Израйль улс байгуулагджээ. 1967 онд хөрш арабын орнууд, Израйлийн хооронд Зургаа хоногийн гэгдсэн дайн дэгдсэн. 1975 онд Ливанд Иран, Сири, Палестин, Израйлийн оролцоотой иргэний дайн дэгдсэн. Иран, Ирак (1980-1988), Ирак, Кувейт (1991 хоорондоо дайтсан.
    ———————-
    Зөгнөл: Серби нь цагаан морьтой, цэнхэр нүдтэй хүн удирдахаар ирэхээс өмнө нэн сайхнаар хөгжинө. Тэр хүн нэгэн шинэ шашин маягийн зүйл авчирна. Тэрээр хаан суудалд суугаад эрүүл саруул, хүч чадал төгс байж бараг зуу насална. Тэр хүн анд маш хорхойтой бөгөөд нэгтээ цагаан мориноосоо унаж хөлгүй болно. Тэрээр насан өндрөөс бус, харин энэхүү шархнаасаа болж үхнэ.
    Биелэл: Титогийн үед Югославийн эдийн засаг хурдацтай хөгжиж, амьдралын түвшин байнга дээшилж байлаа. Тэрээр 87 насалжээ. Тэр моринд, анд хорхойтой ч ямар нэгэн онцгой тохиолдол болсонгүй. Хөлөө тайруулсан ч тэр нь үхлийн шалтгаан болоогүй билээ.
    ———————-
    Зөгнөл: Түүний дараа манай орныг ямар нэгэн комисс удирдах ч урьд өмнийнх шиг хэзээ ч байхгүй. Манай хаант улсад өлсгөлөн, ядуурал гэж юу болохыг мартах хэдий ч ахан дүүс биесээ үзэн ядаж, муу муухайг сэтгэж эхэлнэ.
    Биелэл: 1991 онд Тито нас барсны дараа Югославыг хамтын байгууллага болох Дээд зөвлөл удирдах боллоо. Наяад оноос эхлэн Сербийн Косовод эмх замбараагүй байдал үүслээ. Косовог бие даасан улс болгохын тулд хүн амын олонх болсон албаничууд серб, черногор үндэстнүүдийн эсрэг харгислал үйлдсэн билээ.
    ———————-
    Зөгнөл: Манай хил болоод түүний цаадтайд шинэ ард түмэн бий болно. Энэ ард түмэн үнэнч сайн хүмүүс бөгөөд бидний уур хилэнг үл тоон ахан дүүсэг сэтгэлээр хандах болно. Бид өөрсдийн тэнэглэлээс болоод бүхнийг мэддэг, чаддаг мэт загнаж, тэднийг шинэ шажиндаа татан оруулахыг оролдовч тэд зөвхөн өөртөө л итгэдэг, өөр хэнд ч итгэдэггүй учраас үр дүн гарахгүй. Тэд эрэлхэг хүмүүс учраас үүний улмаас ихээхэн гай үүснэ».
    Биелэл: 1991 оны зургадугаар сард Хорват, Словени тусгаар тогтнолоо зарласны дараа Югославын холбооны засгийн газар ихэвчлэн сербүүдээс бүрдсэн цэрэг илгээж тэднийг дарахыг оролдлоо. Арван өдрийн дайны дараа сербүүд Словенд ялагдлаа. Хорватад болохоор дайн долоон сар үргэлжиллээ. Хорват, Словен тусгаарлаж, 1991 оны есдүгээр сард Македон салан тусгаарласнаар үндсэндээ Югослав гэж байхаа болилоо. Босни, Герцеговин 1992 оны гуравдугаар сард мөн ийм шийдвэр гаргаж, үүний дараа зэвсэгт мөргөлдөөн гарсан нь Босни-хорват-сербийн дайны эхлэл боллоо.
    ———————-
    Зөгнөл: Хүмүүс дотроо зурагнууд бүхий хайрцаг зохион бүтээнэ. Гэхдээ нэгэнт насан хутгийг олсон надтай холбогдож чадахгүй. Уг нь энэхүү зурагтай төхөөрөмж нөгөө ертөнцтэй нэгэн толгойны хоёр үс мэт ойрхон байнам. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүн ертөнц даяар юу болж буйг харж чадна.
    Биелэл: Компьютер, зурагт бүтээв. Интернет, зурагт, дүрс хураагуур сая сая хүний амьдралд нөлөөлж байна.
    ———————-
    Зөгнөл: Агуу их дайн дэгдэнэ. Энэ аймшигт дайнд газар уснаа дайтах нь амар бөгөөд хэн тэнгэрт гарсанд нь гай ирнэ. Энэ дайнд эрдэмтэд оролцож, их бууны хачирхалтай бөөрөнцөг бүтээнэ. Энэхүү бөөрөнцөг нь тэсрэхдээ хүн амьтдыг алахын оронд амьд бүхнийг ховсдож орхино. Энэ ховсонд орсон бүхэн байлдахын оронд унтаж орхиод дараа нь сэргэнэ.
    Манайхан энэ дайнд тулалдахгүй ч бусдууд бидний толгой дээр байлдацгаана. Шатаж буй хүмүүс тэнгэрээс Пожега (Хорватын хот)-д унаж ирцгээнэ. Дэлхийн хамгийн захад далайгаар хүрээлэгдэн орших, хэмжээгээрээ манай Европтой тэнцүү ганцхан орон л санаа амар, амгалан тайван байх болно… Тэнд нэг ч их бууны бөөрөнцөг дэлбэрэхгүй.
    Гурван загалмай бүхий уулнаа нуугдахаар яарсан хүн тэндээс аврал олж, хожим нь элбэг хангалуун, аз жаргалтай амьдрах болно. Яагаад гэвэл дахиад дайн болохгүй…
    Ашигласан материал:
    http://www.bibliotecapleyades.net/pro…/esp_profecia07c.htm
    https://en.wikipedia.org/wiki/Prophecy_from_Kremna
    http://www.crystalinks.com/tarabich.html

  • ШАШИНЫ ТӨЛӨӨЛЛИЙН УУЛЗАЛТ БОЛОВ.

    Түүний дараа шашины байгууллагуудын оролцогчдын танилцуулга хийгдлээ. Мөн шашины байгууллага уулзалтын хооронд болсон үйл явдлын талаар мэдээлэл хийгдлээ.
    Монголын Эвенгалийн Эвслийн сүм, чуулганы болоод Боловсрол сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцууллаа.
    Тус байгууллагын сургалтын төв дээр Христчин хуульчдын байгууллага болон Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын яамтай хамтран шашин шүтэх эрхийн талаар болон ” төр сүм хийдийн харилцааны хууль, шинээр өргөн баригдсан хуулийн төслийн талаар” сургалтаар ярилцлага хийгдсэн байдаг. Мөн Шашны байгууллагын удирдагч, ахлагчдыг чадваржуулах эрх зүйн сургалт хийсэн байна.
    Монголын Эвангeлийн Эвсэлээс Монгол Улсын Eрөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүд болон Eрөнхий сайд мөн нарт албан бичгийг хүргүүлсэн тухай мэдээлэл хийлээ
    Боловсролын багц хуультай холбоотой Шашны байгууллагын удирдагч нар санал бодлоо солилцлоо.
    Уулзалтын төгсгөлд “Монгол дахь шашины эрх зүйн орчин” сэдвээр Б.Бат-Эрдэнэ багш лекц уншлаа.
    Уулзалтын үйл ажиллагаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан үг хэлсэн байна.

    djmedia:582
  • БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДТАЙ УУЛЗАВ.

    Нэгэн үед хамт ажиллаж байсан дарга удирдлагууд, зааварлаж, зөвлөж, чиглүүлж байсан хүндтэй багш, захирагчидтайгаа уулзаж, санал хүсэлтийг нь сонссон байна.
    Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, харилцан санал солилцлоо.
    2017 оноос хойш Монгол Улсын Зэвсэгт хүчин Батлан хамгаалахын багц хуулиудын шинэчлэлийн хүрээнд тайван цагийн чиг үүрэгтэй томоохон өөрчлөлтүүдийг оруулсан. Хуучин, цэргийн алба хаагчид эх орноо л хамгаалахад бэлэн байхаас гадна нийт ард иргэдийг батлан хамгаалах бэлтгэлжилттэй болгох чиг үүрэгтэй байсан.
    Харин өнөөдөр улс эх орныхоо хөгжил дэвшилд стратегийн томоохон бүтээн байгуулалтын ажилд оролцох хэрэгцээ шаардлага бий болжээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн 9 томоохон төслүүд дээр ажиллаж, 460 орчим тэрбум төгрөгийг төсвийн мөнгөнөөс хэмнэжээ. Энэ бол Батлан хамгаалах салбарын улс эх орондоо оруулж буй хувь нэмэр. Батлан хамгаалах салбар бэлэн байгаагийн тодорхой илэрхийлэл. Цаашид бид үйлдвэрлэгч салбар болохоор зорьж байна. Энэ ажил ч эхнээсээ биелэлээ олж, дотооддоо зарим техник хэрэгслүүдээ үйлдвэрлэхээр ажиллаж байна.
    Уулзалтын үеэр улс төр, соёлын ажилтнууд маань үнэтэй сайхан санал санаачилгуудыг дэвшүүлэв. Соёл хүмүүжлийн ажлуудыг анги байгууллага дээр орхигдуулалгүй хүртээмжтэй зохион байгуулах, залуу офицеруудыг хүнтэй харилцах арга барилд сургаж, хүнээр хүн хийх ухааныг зааж зөвлөх, ахуйн соёлоос илүү оюуны соёлыг эрхэмлэдэг байх, “Ирээдүйн батлан хамгаалагч” концепцийг хэрэгжүүлж, хүүхэд залуусыг цэрэг эх оронч үзэл хүмүүжилтэй болгох зэрэг саналуудыг уламжлав.
    Сайд энэ бүх саналуудыг анхаарч үзэхээ илэрхийлж, уулзалт ажил хэрэгч сайхан болж өндөрлөлөө.

    djmedia:581
  • ЗӨНЧ ВАНГА ХААН III ЧАРЛЬЗЫН ТАЛААР ЮУ ЗӨГНӨСӨН БЭ? НАРАНЖАРГАЛ МАНДАХ

    Хаан III Чарльз өдгөө 73 настай бөгөөд 24 жил хаан ширээнд суусны эцэст 2046 онд 97 нас сүүдрийг зооглох юм. Вангагийн зөгнөл үнэн бол тэр ээжээсээ нэг жилээр илүү урт наслах хэрэгтэй болох нь. Одоогоор хатан хаан II Элизабет хамгийн удаан хаан ширээнд суусан дээд амжилтыг эзэмшиж байна.
    Вангагийн таамаглалуудаас дурдвал тэр 2046 он гэхэд хүн төрөлхтөн 100 насыг өлхөн насладаг болно гэж хэлж байв. Энэ нь эрхтэн шилжүүлэн суулгахтай холбоотой шинжлэх ухаан, судалгааны ажил урагштай байж, хүмүүс өмнөхөөсөө хамаагүй урт наслана гэсэн үг аж. Мөн 2022 онд дэлхий дээр их үер болно, АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч африк гаралтай америк хүн байна зэрэг таамаглал дэвшүүлж байв.
    Эх сурвалж: DAILY STAR

  • АНУ-ЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД РИЧАРД БУАНГАН ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

     

    МБНЭ-ИЙН МЭДЭЭЛЭЛ: Үе, үеийн АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдууд Монгол дахь шашины удирдлагуудыг хүлээн авч уулздаг уламжлалтай билээ. АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган Шашны удирдлагуудыг хүлээн авч танилцах уулзалт хийлээ. Түүнтэй хамт АНУ-ын департа́ментийн төлөөлөгч байлцав.
    Монгол дахь шашины төлөөлөл өөрсдийн шашины байгууллагуудын талаар танилцуулах мэдээлэл хийсэн юм. Дараа нь монгол дахь шашины байгууллага, шашин шүтэх талаар тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон билээ.
    Энэхүү уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тасралтгүй оролцож иржээ. Тэрээр хэлсэн үгэндээ энэхүү уулзалтанд урьсанд талархал илэрхийлж, АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанганд ажлын амжилт хүссэн байна.
    “Миний хувьд АНУ-ын Элчин сайдын яамны хамт олонтой хамтран ажиллаж эхлээд 20-н жил болж байна. Шүтэх эрх чөлөөг хамгаалах нь АНУ-ын засгийн газрын чухал үнэт зүйл байдаг, нөгөө талдаа Монголд шашины талаар албан ёсоор мэдээлэл солилцох тогтолцоо байдаггүй болохоор Элчин сайдын яаман дээр хийгдэх уулзалтад шашины төлөөлөлүүд их ач холбогдол өгч ханддаг.
    Бидний удаа дараагийн уулзалтуудын санал дүгнэлтүүд ажил хэрэг болох, Дэлхийн шашины илтгэлд тусгалаа олж байдгаар шашин шүтэх эрх чөлөөнд үнэтэй хувь нэмэр болж байгааг тэмдэглэсэн.
    Энэ уулзалтаас улбаалаад шашины удирдлагуудын төлөөллийн бие даасан уулзалтууд хийгдэх болсон бөгөөд эхлэлийн шатанд, хийж байгаа ажлын талаар нэг нэгнээ ойлгох чиглэлд том алхам болж, цаашид төлөвших шатандаа явж байгааг хэлсэн юм.
    Өмнөх элчин сайдууд МБНЭ-ийн үйл ажиллагаа, онгодын өргөөгөөр зочилж танилцаж байсан билээ. АНУ-ын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанганыг МБНЭ-ээр зочилохыг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилаа. Элчин сайд Монгол бөөгийн өргөөгөөр зочилох урилгыг хүлээж авч буйгаа иэлрхийлсэн билээ.”
    Сүүлчийн өгүүлбэрт Буддагийн төлөөлөгч эмзэглэж, бөөгийн шашины төлөөлөлийг шүүмжлэнэ билээ. Ийм хүндэтгэлтэй ажиллагаан дээр нэг нэгнээ шүүмжлэх нь зөв асуудал биш. Угтаа бол шашины асуудал эмзэг зүйл. Олон зүйлийг ихэд л тэвчиж, ухаалаг, ул суурьтай хандаж зөвшилцөх асуудал билээ. Үйл ажиллагааг өмчлөх оролдлого байж болохгүй, санаачлагч нь хэн бэ гэдэг маргалдах зүйл биш, маш тодорхой асуудал юм.

    Монгол дахь шашины хөгжил, тулгамдаж байгаа асуудлууд шашины байгууллага бүрт өөр, өөр байна.
    Дэлхий нийтэд тархсан, олон мянган жил үйл ажиллагаагаа явуулж ирсэн туршлагатай, хүчирхэг шашин Будда, Христүүд монголд байр суурий эзэлчихсэн. Тэд хэдэн мянгаар тоологдох бүлгэм, 600 гаруй сүм хийдээ байгуулчихсан шинээр сүм байгуулах, үйл ажиллагаагаа тэлэх, шүтэгч нараа сургах, монголд ажиллах иргэдээ байрлуулж, суурьшуулах талд асуудал тулгарч буй бэрхшээлүүд яригддаг.
    Монголд салбараа байгуулж ажиллах сонирхолтой шашины урсгал чиглэлүүд өөрийн онцлоготой ч, тэд өндөр тархацтай шашины байгуулагуудтай сонирхол нийтлэг харагддаг.
    Шашины эрх чөлөөтэй золгоод 30 шахам жилийг туулсан, шашины байгууллага байгуулаад нэгдэх гэж зорьж буй 10 гаран жилийн нүүр үзэж буй Бөөгийн байгууллага үйл ажиллагаан нь гарааны шатанд байна. Тэд хэдий олон мянган жилийн түүх яригддаг боловч, цаг хугацааны явцад хүнд хатуу сорилт, шашингүй үзлийн болон манжийн “генецит”-ийг даван туулж өнөөг хүрч ирсэн үндэсний шүтлэг, бөө мөргөлийн хувьд онцлог зүйл бий. Тэдэнд өөрийн гэсэн цуглараад ярилцах ганц ч байр байхгүй. Цуглараад ярилцах бол цагийн хэдэн зуун мянга, сая төг төлж байж хуралдах байр олдоно. Бид зуны цагт байгаль дээр цугларч хурлаа хийж ирсэн. Бидэнд шашины шинээр байгуулагдаж буй гарааны шахуу зовлон тоочих болдог.
    Харин бидэнд тулгамдаж байгаа нэгмдмэл эрх ашиг байна. Энэ бол шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хуульчлах асуудал юм. Монголын үе, үеийн парламентийн “хоолойд тээглэж” ирсэн энэ асуудал одоо ч “хүнд “ сэдэв юм. Гишүүд нь гэнэт гадны орчуулсан хуулийг оруулж ирээд санал болгодог “аюул” байсаар ирсэн. Сүүлчийн хуулийн төсөл дээр “9.4 Сүм, хийд, дацан төв зэрэг тодотголыг шашны байгууллагын оноосон нэрэнд хэрэглэж болох бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 50-аас багагүй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн шашны байгууллага нэрэндээ МОНГОЛ, МОНГОЛЫН, ҮНДЭСНИЙ, НИЙТИЙН, НЭГДСЭН гэсэн үг болон эдгээр үгнээс үүссэн бусад нийтийг төлөөлсөн утга бүхий үг ашиглах эрхтэй.” гэжээ. Монголчууд бидний бахархадаг нэр, нэгдэх хамтрах зорилтуудыг хуулиар хязгаарлаад ороод ирж билээ.
    Монгол дахь шашины байгууллагуудын удирдлагуудын уулзалт зөвшилцлийн чухал механизм билээ. Түүнийг зөв арга хэлбэр, замаар хөгжүүлэх цаг үеийн шаардлага бий.

     

     

    djmedia:575
  • 3. ЖИРИЙН МАЛЧИН АЙЛ , ОНГОД ТЭНГЭРИЙН ӨРГӨӨТЭЙ ТАНИЛЦАВ.

    Зочид төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжидаас монголын эртний соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн талаар сонирхосон асуултандаа хариулт авлаа. Монголын уламжлалт шүтлэг бол олон мянган жилийн түүхэн уламжлалтай билээ. Монгол хүн өвөг дээдсийн онгодоо гэртээ аваад нүүдлэн амьдарсаар ирсэн байдаг.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөллийн хамт малчны хотоор орж мал төлөлтийн явц, ямаа самнах үйл явцтай танилцлаа. Монголын нүүдлийн ахуй бол нүүдлийн соёлтой зохицсон тэнгэр шүтлэг, үндэсний уламжлалт зан үйлээ хамтдаа тээж явдаг.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-д зориулан хүндэтгэлийн зоог барьсан билээ. Тус зоог дээр харилцан талархал илэрхийлж, баяр хүргэж үг хэллээ.
    Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөлөл, Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:569