Category: Мэдээ, мэдээлэл

  • “ЦЭРГИЙН АНДУУД” ДУРСАМЖ УУЛЗАЛТ БОЛЛОО

     

    Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оролцлоо.
    “Цэргийн андууд” дурсамж уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэв.
    Монголын ард түмэн цэргийн албыг эрдмийн алба, иргэний төлөвшил, тэсвэр хатуужлын сургууль хэмээн үнэлдэг. Цэргийн албанд манлайлагчид, үлгэрлэн дагуулагч байсан эрхэм чанар насан туршид нь ажил алба, амьдралд нь мөрдөх хэвшил, зуршил, хэм хэмжээ нь болдог.
    Саяхан зохион байгуулагдсан “Нийгмийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” Үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие оролцож үндэстнийхээ аюулгүй байдал, Монгол гэр бүлийн сайн сайхан амьдралын төлөө “Эрүүл Монгол Хүн” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, өнөөгийн Монголын нийгэмд гарч буй төрөл бүрийн гэмт хэрэг зөрчил, хүчирхийллийн эх үүсвэр болсон архидалттай тэмцэхийг уриалаад байна.
    Дурсамж уулзалтын хүрээнд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын музейн үзэсгэлэнгүүд дэлгэгдэж, ЦДБЭЧ, Цагдаагийн “Сүлд” чуулга, ХЦДБЭЧ-ын уран бүтээлээс гадна ЗХЖШ-ын ҮЖҮНХ, зочдын сэтгэлийг баясгаж, дурсамж уулзалтын үйл ажиллагааг улам төгөлдөр болгожээ.
    Мөн Үндэсний урлагийн их театр, Төрийн соёрхолт “Харанга”, “Хурд”, “Никитон” хамтлагууд болон Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Жаргалсайхан, Наран нарын цэрэг эх орны сэдэвт уран бүтээл баяр дээр баяр нэмэх аж.

    djmedia:530
  • ВАНГА 2022 ОНД БУЮУ “ХОЁРУУДЫН ЖИЛ”-Д ХҮНД ТӨРӨЛХТӨНД УЧРАХ ЯМАР АЙДСЫГ УРЬДЧИЛАН АНХААРУУЛСАН БЭ?

    Хүн төрөлхтний хувьд 2022 он онцгой жил болохыг ч Ванга харсан бөгөөд энэ тухайгаа амьд байхдаа нэг биш удаа хэлж байв. Аль 1996 онд өөд болохынхоо өмнөхөн зөнч хөгшин дaйн, цар таxал, хямрал болно гэдгийг анхааруулсан. Вангелиягийн хэлсэн зөнгөөс харахад тэрээр хүн төрөлхтөнг эрс өөрчлөлт хүлээж байгааг тэр сайн мэдэж байсан бололтой. Түүний хэлснээр, 2022 онд Славяны газар нутаг дээр болох үйл явдал бүх хүн төрөлхтөнд нөлөөлнө гэжээ. Ванга нэгдсэн схемээр үүнийг тайлбарласан юм: тэрээр огноо болон өрнөх үйл ядлыг хэлсэн. Мөн үүнд тайван хандаж сандрахгүй байхыг ч сануулсан байна. Вангагийн зөнд “зургаан хоёр”-ын тухай байнга дурддаг. Энэ өдөр дaйны нөхцөл байдал хурцадна, цар таxал дуусаж эцэст нь энх тайван ирнэ гэжээ. Энэ нь Орос улс 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Луганск, Донецктэй нөхөрсөг, хамтран ажиллах гэрээ, хэлэлцээр байгуулсан огноо таарч байгаа юм. Үүнээс нэг хоногийн өмнө буюу 21-ний өдөр Луганск, Донецкийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Энэ тухай Вангагийн хэлсэн зүйл: “Улс үндэстэн хуваагдана … ах дүү хоёр тэмцэлдэж… цуc урсана… Гэхдээ энх тайван заавал ирнэ. Ах дүү хоёр үл ойлголцлоо шийдсэний дараа ирнэ, дүү нь ахдаа буулт хийнэ”. Мөн улс орон xориг арга хэмжээтэй тулгарна гэдгийг ч Болгарын зөнч харжээ. Үүнээс улбаалан нэн чухал бараа бүтээгдэхүүний хомстол үүснэ гэдгийг ч хэлсэн байна. Гэхдээ Орос улс амжилт олж зах зээлийн системийн зөв голдиролд оруулж чадах ажээ. “Оросыг хэн ч зогсоож чадахгүй, энэ улс хэтэрхий их зoлиос төлсөн… Оросоос нүүр бууруулсан нь шинэ төрхтэй болно. Тэр замаасаа хэзээ ч хазайхгүй, эцэстээ хөгжин дэвшиж хүчтэй болно” гэж зөнч хэлсэн байна. 2022 он – хүн төрөлхтний түүхэнд дурсагдан үлдэх түүхэн жил. Вангелия ингэж үзсэн юм. Түүний үзэж байгаагаар өвлийн хоёр сараас болгоомжлох хэрэгтэй: хоёрдугаар болон арван хоёрдугаар сар. Чухам эдгээр саруудад цаг хугацааны эрхэнд нэгэнт тогтсон байсан нөхцөл байдал өөрчлөгдөнө гэжээ. “Оросыг Бурхан тэнгэр ивээх болно. Гурван славян эгч дүүсээс бүрдсэн нэгэн хүчтэй славян улс гүрэн төрнө. Хомхой шунаг санаархал гэрэл гэгээтэй ирээдүйг устгаж болзошгүй тул аль болох хурдан арилбал зохино. Ирээдүй сайн сайхан хүмүүсийн гарт очих ёстой, бидний одоо төсөөлөхөд ч бэрх тийм сайхан ирээдүйг ийм л хүмүүс бүтээн байгуулж чадна” гэж Ванга хэлжээ. 2022 он олон хүний хувьд хүнд жил болно гэдгийг зөнч хэлжээ: олон хүн үгээгүй хоосорно, ажил төрөлгүй болно, зарим нэг нь амьд гарахын төлөө л тэмцэнэ. Гэхдээ азаар Вангагийн хэлснээр, энэ хүнд хэцүү үе удаан үргэлжлэхгүй, хэсэг хугацааны дараа сайхан үе эргэж ирэх ажээ. Хүмүүс энэ үеийг тэвчиж гарах тэнхээтэй л байх ёстой. Энэ бүх үйл явдлын үр дүнд Орос, Хятад хоёр найрсаг харилцаагаа бататгаж үр шимтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх ажээ. “Хятадын нөлөө нэмэгдэх болно. Хятад, Орос хоёр хамтран хүн төрөлхтний эдийн засгийг өөрчилнө. Үүний үр дүнд дэлхийн эдийн засгийн хямрал зогсоно” гэж Ванга амлан хэлсэн байна.

    Нийтлэгч: UkuОгноо: 2022/03/165 0 20,821 756

  • ДЭЛХИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ МОНГОЛ УЛСЫГ ШИНЭ ТОГЛОГЧООР ЗАРЛАХ ЗӨӨВЧ-ОВООГИЙ УРАНЫГ ОЛБОРЛОЖ ЭХЭЛЛЭЭ

    Дэлхийд ураны нөөцөөрөө дээгүүрт бичигдэх тус ордын үйлдвэрлэлийн туршилтыг Монгол Улсын төрийн өмчит “Мон-Атом” компани Францын “Орано майнинг” компанийн хамтарсан “Бадрах Энержи” компани эхлүүлээд байна. Тус компани Монгол Улсад 15 жил гаруйн хугацаанд явуулсан геологи хайгуулын ажлын үр дүнд нээн илрүүлсэн орд дээр бэлтгэл ажлаа базаасны үр дүнд өнгөрсөн долдугаар сард ийнхүү үйлдвэрлэлийн туршилт эхэлжээ.

    Зөөвч-Овоо ордын үйлдвэрлэлийн туршилт гэж юу вэ?

    Энэ бол монголчуудын сонсохоос ч айж ирсэн үнэн чанартаа ямар нэгэн хор аюулгүй байгалийн ураны бүтээгдэхүүн болох шар нунтаг боловсруулж байгаа үйл явц юм. Ингэхдээ уран олборлох дэлхийн хамгийн дэвшилтэт технологи болох газар доогуур уусган олборлох буюу байгальд хамгийн хор багатайд тооцогдох технологийг ашиглаж байна. Үүнийг энгийнээр тайлбарлавал, нэг литр усанд 4-10 грамм буюу дунд зэргийн тариураар нэг хүхрийн хүчил хийсэнтэй тэнцэх агууламжтай уусмалыг газрын гүн рүү нэг талаас шахаж, нөгөө талаар буцаан соруулж авах тасралтгүй цикль явагдах юм. Уг уусмалд газрын гүнд байгаа уран уусаад шингэн гарч ирнэ гэсэн үг. Энэ явцад шүлтлэг байсан орчин хүчиллэг болсон нь тодорхой хугацааны дараа байгалийн аясаараа буцаад шүлтлэг болох буюу нөхөн сэргээгддэг учраас байгаль орчинд хамгийн нөлөө багатай технологи болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчээ.

    Мэдээж үүнд тогтмол хяналт тавьдаг. Зөөвч-Овоо орд дээр гэхэд 30 гаруй хяналтын цооногийн тусламжтайгаар шинжилгээний төрлөөс хамааран долоо хоног, хоёр долоо хоног, сар, улирал тутамд шинжилгээ, хэмжилт хийж, стандартыг хангадаг байна. Харин үйлдвэрлэлийн үйл явцаа өдөр тутмын шинжилгээгээр хянадаг байна. Үүний тулд үйлдвэрлэлийн талбай дээрээ тогтмол ажиллагаатай лаборатори ч байгуулжээ.

    Туршилтын энэ үйлдвэрлэл одоо нэг жилийн хугацаанд үргэлжлэх ба ураны уурхайн бүх үе шат тухайлбал, уран олборлолтоос, ураны бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг хамарч байгаа гэж ойлгож болно. Үр дүнд нь цаашдын үйлдвэрлэлийн хэмжээний олборлолтын техник, эдийн засгийн үндсэн үзүүлэлтийг баталгаажуулах юм. Төлөвлөж байгаагаар 2023 оны эхний улирал хүртэл үргэлжлэх үйлдвэрлэлийн туршилтын явцад 20 орчим тонн уран үйлдвэрлэж экспортолно. Онцлох нэг зүйл бол энэ бүх үйл явцыг хянахад нутгийн иргэд оролцох боломжийг бүрдүүлжээ.

    Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилт олборлолтын хоёр цооног буюу хоёр талбайд хийх юм байна. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд хойд торлол буюу нэг талбайгаас 4.4 тонн ураныг газар доор уусган олборлож, боловсруулаад байгалийн ураны бүтээгдэхүүн гарган аваад байна.

    Тус төсөлд дотоодын ажилчдыг түлхүү ажиллуулах бодлого баримталж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн туршилтын үйл ажиллагаанд “Бадрах Энержи” компанийн нийт 90 ажилтан ажиллаж байгаагаас 65 нь хээрийн ангид ажилладаг байна. Хээрийн ангийн үйл ажиллагаанд туслан гүйцэтгэгч компаниуд 30-35 хүнийг орон нутгаас авч ажиллуулдаг ажээ.

    Өөрөөр хэлбэл, орон нутагт ажлын байр, худалдан авалтаас эхлээд эдийн засгийн хувьд үр өгөөжөө хэдийнэ өгөөд эхэлсэн. Зарим онцлох тоон үзүүлэлтүүдээс дурдвал “Бадрах Энержи” компани үйл ажиллагаандаа жилд дунджаар 7-8 сая ам.доллар зарцуулж байгаагаас нийт ажилтны цалингийн зардал 3.1 тэрбум төгрөг болсон талаар тайландаа бичжээ.

    Эдийн засгийн том дүнгээр нь харвал үйл ажиллагаа явуулж эхэлсэн 1997 оноос хойш хагас их наяд гаруй төгрөг зарцуулсан байна. 2009-2020 онд тусгай зөвшөөрлийн төлбөрт 20, татвар хураамжид 25 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Дотоодын ханган нийлүүлэгчдээс долоон тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн зэргийг онцолж болох юм. Гэхдээ үүнээс илүүтэй ирээдүйн өгөөж анхаарал татах чухал үзүүлэлт.

    Урьдчилан тооцоолж байгаагаар төслийн нийт хөрөнгө оруулалт ТЭЗҮ-ийн дагуу нэг тэрбум гаруй ам.доллар буюу гурав орчим их наяд төгрөг байх нь. Үйлдвэрлэлийн хүчин чадлын тухайд жилд 1- 2.5 мянган тонн ураны ислийг 30 гаруй жилийн хугацаанд үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Энэ хугацаанд 800 гаруй шууд ажлын байр бий болгохын зэрэгцээ нэг тэрбум гаруй ам.долларыг (татвар, нөөц ашигласны төлбөр, ногдол ашиг зэрэг) улсын төсөвт төвлөрүүлэх төсөөлөлтэй байгаа аж.

    Хамгийн их анхаарал татах асуудал бол ураны хор аюул бодитой байгаа юу гэдэг асуулт

    Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийснээ 2022 оны нэгдүгээр сард танилцуулсан нь тус нутагт очиж хийсэн хамгийн сүүлийн шинэ судалгаанд тооцогдож байна.

    ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан энэ тухай танилцуулахдаа “Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байгаа эсэхийг тогтоохдоо ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авахад ямар нэгэн хүнд металл илрээгүй.

    Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлохдоо хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна” гэдгийг хэлсэн.

    Энэ хүрээнд усны судалгааг мөн хийжээ. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй ба газрын доорх ус байсныг дурдсан юм. Ийнхүү судлахад газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа гэж дүгнэжээ.

    Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжид хийсэн судалгаагаар элементийн агууламж хэвийн байсныг онцолж байв.

    Малчдын мах, сүүнд мөн шинжилгээ хийхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй, мах, сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байсныг судалгааны үр дүнд нотолжээ.

    Энэ бүх дүгнэлт иргэдийн дунд үнэн, худал нь мэдэгдэхгүй явж ирсэн эргэлзээ, айдсыг нэг талд гаргахуйц тодорхой судалгаа болсон гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Засгийн газраас өмнө нь чиглэл болгон судалгаа хийж, дээжүүдийг гаднын лабораториудад хүргүүлж байсан удаатай. Үр дүн нь мөн л энэ түвшинд гардаг.

    Багаж бариад хэмжилт хийгээд үзвэл Сүхбаатарын төв талбай, Дорноговийн Улаанбадрах сум хоёрт цацрагийн түвшин яг ижил хэмжээг заадаг тухай “Мон-Атом” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Д.Далайжаргал ярьж байсан удаатай.

    Ямартай ч том зургаар нь харвал Монгол Улсыг олон улсын эрчим хүчний салбарт ямар нэгэн байдлаар байнгын оролцогч байх боломжийг энэ төсөл олгож байгаа гэж болно. Хэдийгээр Монгол Улс цөмийн эрчим хүчийг ашиглахгүй ч түүхий эдийн экспортлогч болох нь энэхүү байр сууринд хүргэж байгаа юм. Учир нь эрчим хүчний 70 гаруй хувиа уранаас гарган авдаг Франц улс шинэ он гарсны дараа атомын станцын сэргэн мандалтаа зарлаж, ногоон эрчим хүчний эх үүсвэр болохыг нь баримт бичгээр Европын холбоо баталсан. Дээр нь манай улсын хувьд эрчим хүч зэрэг стратегийн чухал салбарт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт юу юунаас чухал болохыг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харлаа. Тиймээс төслийн ач холбогдол жил өнгөрөх тусам тодрох төсөөлөл бий болоод байна.

    Н.Энхтайван
    Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • БAЙГАЛЬТАЙ ЁC БУCААР ХAPЬЦААД БАЛAPСАН ЯВДЛYYД

    Хөxүүл rичий aгнаад цээpлэл aмсав- Өнөөдөр шинэ цагийн ц.э.э.ж ө.в.чтэй бaячуул хуpдан yнаа, гaлт зэвcэг aшиглан чoно aвлах нь ид xаваа гaйхуулах, бас чиr цyсанд yлайрсан мaнъяк зaндаа xaнамж aвах таатай ажил нь бoлж хyвирсан билээ. Үүнийгээ ихээхэн хөөpгөдөг бөгөөд чoно aгнах хиймоpтой ч гэх юм уу. эс бөгөөс “Ижил тэнгэpтэйдээ үзэгдэж, илүү тэнгэpтэйдээ aлагддаг” гэсэн үгсийг нэн түрүүнд сонсчихоод caвсаглан rүйх нь бий.

    “Илүү тэнгэpтэйдээ aлагдана” гэдэг нь үнэн хэрэгтээ цaхиур бyy шийpлэсэн зууны тэртээх өвrөдийг хэлснээс буc ниcдэг тэpэг болон жийп машинаар өдөржин э.л.дэж дaвхиад бaxардаж yнасан хoйно нь aвтоматаар шүршдrийг хэлдэггүй байх. Юутай ч энэ бүхнийг түp хойш нь тaвиад нэгэн бoлсон явдлыг өrүүлье.
    1995 оны xавар Төв aймгийн Лүн cумын оpчимд yлаан өнrийн “Ниссан патрол” машинтай явж бaйсан xүмүүсийн хaлз өмнө нэгэн rичий чoно тaaрчээ. /Нэгэнт уг явдлаас хойш xэтэрхий rэмээр эмrэнэлт явдлyуд ш.и.л ш.и.лээ даpан гаpсан учраас уг хүмүүсийн нэp хaягийг нyyцлан үлдээxээр шийдлээ/ Уг машинтай нөxдүүд Cогоо aгнаж cүүлийг нь aвах зoрилготой явсaн бөгөөд АКМС маpкийн aвтомат бyyгаар зэвcэглэсэн бaйжээ.

    Чoно харангуутаа л xөөсөн юм байх. Цонхоороо хэдэнтээ шүpшсэн aвч онoсонгүй. Аргаа баpахдаа нэгэн жижигхэн yyлыг хэдэн цагийн турш тoйруулж элдcээр бaйгаад баxaрдуулан yнагаж оpхижээ. Уг rичий чoно xөөгдөж явaхдаа xодоодон дахь мaхаа гyлгиж явcан rэдэг. “Aнчид” мaшиныхаа цонхоор зэpэг rал нээxэд хөөpхий aдгуусан cуманд cийчүүлэн aмь aлдахдаа зүpх зүcэм дyугаар гаcлаж байсан аж. Дэргэд нь очиход ц.э.э.жээр нь yнжих цэнxэр cудалт дэлэнrээс нь cүү дyслаж байсан бөгөөд rичий чoнын нүднээc нулимc yнасан бaйх нь мэдpэгджээ. Энэ бүхэнд “aнчид” ердөө ч xирдxийсэнгүй. Харин ч ойр хавьд бэлтpэгнүүд нь бaйгаа гэcэн хаp aвч эpж xайж эxлэх бoлов.

    Тэrэж явтaл хэдэн адуу тyyсан xүүхэд тааpалджээ. Мaшинтай хүмүүс ч хүүд чихэр боовxон өгсөөр ойр хавьд чoнын үүp бий эcэхийг нь аcуухад “Уpжигдар нэг азаpган чoно энэ xавиас aлагдсан. Саяын жижиг ууланд нэг aгуй бaйдаг юм” гэcээр газapчилж өrчээ. Үнэхээр ч rичий чoно бyyдуулж үxcэн гaзраас 100-аадхан метрийн зайтай нэгэн нyyцлаг aгуй бaйх нь тэp. Уг aгуйд нүдээ нээrээгүй 4 бэлтpэг байсан бөгөөд жийптэй хүмүүс т.э.жээнэ гэcээр нийcлэл рүү aвч дaвхив. Гэвч эxийг нь xөнөөж үүpнээс нь бэлтpэг cyйлсан xүмүүс гэpтээ oчих тaвилангүй бaйжээ.

    Тэд 22-ын тoвчооны oйролцоох Шаpхүүгийн Дөpөлж ypуудан xот руу оpж явaад Зaмын xaшлага pуу мaшинтайгаа ниcэн дөpвүүлээ aмь үpэгджээ. Хачирхалтай нь зaмын мaшин зoгсож түpгэн энэ тэр болоход нүдээ нээrээгүй бэлтpэгнүүд гacлан гaнгиналдаж бaйсан гэдэг. Эx чoнын гэcгээл ингээд ч дуycчихаагүй юм. Гичийr бyyдсан боcсын хоёр хүүхэд нь ойpмогхон өнгөpсөн бөrөөд жoлооч зaлуугийнх нь aх мөн л тэр хавьд aвто ocлоор ө.ө.д бoлжээ. Ер нь чонoноос бoлсон эмrэнэлт явдaл гaнц энэ ч биш бөгөөд 1960-аад оны үед xaвханд оpсон чoныг aмьдаар нь ө.в.чөөд roломтоороо сүйpсэн Бааpай rэгч эpийн түүx ч бaс бий.

  • КАНАДЫН ЭЛЧИН САЙД ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ.

    Хүндэтгэлийн зоогт оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн талаар элчин сайдын асуултад хариулт өгч байлаа. Шашины удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкофт талархал илэрхийллээ.
    Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.
    Тус зоогийн төгсгөлд талууд хоёр улсын тогтоосон хамтын ажиллагаа өргөжин тэлж шашины удирдлагуудтай уулзаж өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
    Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф ойрын өдрүүдэд МБНЭ болон Монгол бөөгийн онгодын өргөөгөөр зочилохоор боллоо.
    Энэ удаагийн уулзалтанд Ватикан, Буддагийн, МБНЭ, Иссус, Христ, Лалын шашины төлөөлөлүүд оролцлоо.

     

  • ШАШИНЫ ТӨЛӨӨЛӨЛҮҮД АНХ УДАА УУЛЗАВ.

    Энэ удаагийн уулзалт ярилцлага нь анх удаа санаачлагаараа нэгдэн цугларч уулзалт хийсэнээрээ онцлог юм. Өмнөх уулзалтууд голдуу Элчин сайдын чаманд хийгддэг байсан билээ. Оролцсон бүрэлдэхүүний харахад голдуу удирдах түвшиний албатангууд байсан бөгөөд хуулийн зөвлөхүүд оролцлоо.
    Өмнө уулзалтуудад оролцож байсан удирдлагууд ихэнх нь өөрчлөгдсөн байна. Тиймээс энэ удаагийн уулзалтыг МБНЭ-ийн төлөөлөл, шашины үйл ажиллагааны зорилго, танилцуулгаас эхэлсэн билээ. Зарим шашины байгууллагууд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сонирхолтой байлаа.
    Бид монгол дахь шашины үйл ажиллагаа явуулахад зориулагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль одоо үйлчилж байгаа. Түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, өмнөх жилүүдэд шинээр өргөн барьсан “Шашн шүтэх, эс шүтэх тухай” хуулийн төсөл зэрэг асуудлаар цаашдаа санал бодолоо солилцох болов уу гэж төсөөлж байна.
    Эхний уулзалтыг Буддагийн сүмд хийгдлээ, дараагийн уулзалтаа Advenist сүмд хийхээр боллоо.

     

    djmedia:529
  • ЧУЛУУНЫ ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

    Үйлдвэрлэлийн дараагийн шатанд задгай талбайд захиалгын дагуу анхан шатны зүсэлт, хэлбэржүүлэх ажлууд хийгддэг байна. Түүний дараа нарийн засалт хийгээд төгсгөлийн шатанд өнгөлөлөх ажиллагаа хийгдэж эцсийн бүтээгдэхүүн болдог байна.
    Чулуугаар янз бүрийн хэмжээтэй бүтээгдэхүүн хийгдэх бөгөөд сонгосон чулуунаас шалтгаалан үнэ тогтоогддог байна. Энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд голдуу томоохон байгууллага, компаниудын сүр хүчийг харуулсан хос чулуун бар, луу байх ажээ.
    Түүнчлэн хот тохижуулалтын чиглэлээр жижиг чулуун хашаанууд, янз бүрийн хүүхдийн үлгэрийн баатруудын дүрс, амралт сувилалын газрын зориулалт бүхий эмэгтэйчүүд, хүүхдийн загваруудыг танилцуулсан юм.
    Чулууны үйлдвэрийн бүтээгдэхүүн нь хятадын уламжлалт болон орчин цагийн гэсэн хоёр чиглэлээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг байна. Үйлдвэртэй танилцуулсаны дараа МБНЭ-ийн төлөөлөгчдийг ажилчдын хоолны газарт өдрийн зоог хамт идсэн юм.
    Нэг дор олон мянган хүн хооллох хоолны газрыг энгийн боловч өвөрмөц сонголтоор засч байгуулжээ. Олон зуун хоол идэх заалны дунд захиалгат үйлчилгээ байх агаад түүний зэрэгцээ усан бассей байгуулж, түүнд том загаснууд хөвөх ажээ. Хоолны заалны эргэн тойронд мод бүхий цэцэрлэгүүд байгуулсан байлаа. Тэрхүү цэцэрлэгийн таваас арван метр дутам төмөр тавиур бүхий шувуунд зориулсан идэш тавьж, модоо хамгаалдаг байна.
    Чулууний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ Монголын хэрэглэгчдэд хүргэх сонирхолтой байгаагаа үйлдвэрийн эзэн биднээр дамжуулан уламжилсан юм. Үнэхээр чулуугаар хийсэн бүтээгдэхүүн бол удаан эдэлгээтэй, байгалийн бороо цасны үйлчлэлийг давах чадвар, гадаа байрлах зэрэг онцлог байдлуудыг тусгасан өвөрмөц бүтээгдэхүүн байлаа.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:527
  • ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛСНООС ГАДНА БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

    ДЭЛХИЙН ХОШОЙ АВАРГА БОЛСНООС ГАДНА БАГААРАА ТҮРҮҮЛЛЭЭ

    30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүн хараахан гараагүй байсан билээ.
    Тэгвэл дөнгөж сая гайхалтай мэдээ хүлээн авлаа.
    Нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр Дэлхийн хошой аварга болсон бол ОУ-ын Мастер Д.Хүслэн “Бага нас”-ны ангилалд түрүүллээ.
    Мөн тэмцээний нийт 90 медалиас 33 медаль (10 алт, 12 мөнгө, 11 хүрэл) хүртэж, 21435 оноогоор Монголын баг тэргүүллээ.
    Монгол Улсаа төлөөлж нийт 19 тамирчин тус тэмцээнд оролцсоноос 5 тамирчин ОУ-ын Мастерийн цолны болзол хангалаа.
    Бүх тамирчдадаа, багш дасгалжуулагч нартаа, тамирчдынхаа гэр бүл, дэмжигчдэдээ дахин баяр хүргэе!
    Биднийг ойлгож тусалж дэмждэг хүмүүстээ бүгдэд нь талархал илэрхийлье.
    Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож 1115 медаль, 101 цом хүртэж амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна.
    Монголын Оюун Ухааны Академийн
    Захирал Х.Хатанбаатар
    2022.02.21
    МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ

  • ӨӨРТӨӨ ХАР ЭНЕРГИ ХУРИМТЛУУЛСАН ХҮНИЙ АЖИЛ ҮЙЛС БҮТДЭГГҮЙ

    1. Олон нийтийн газар чангаар ярих.
    Бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг . Өөрийн асуудлыг нийтийн дунд хэлцэх нь бүдүүлэг, бусдыг үл тоомсорлодог хүний шинж. Ялангуяа гар утсаар чанга ярих, хэн нэгнийг зандрах, хашгичих хараах нь бусдыг стресст хүртэл оруулах боломжтой.
    2. Хаалга тэгнээд зогсох.
    Нийтийн унаанд явахдаа иргэд хаалга тэгнээд зогсчихдог. Хүний чөлөөтэй орох, гарах боломжийг хаачихдаг. Зарим нь хоёр хүн суух сандлыг ганцаар эзэгнэчихээд бусдад зай тавьж өгдөггүй. Шалихгүй мэт боловч энэ бүхэн орчин тойрны хүмүүсийн уур цухлыг барж, сэтгэл санааг тавгүйтүүлдэг.
    З. Бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүй авах.
    Хүний эд зүйлийг өөрийн мэт авч эзэгнэх дуртай хүмүүс байдаг. Наад захын жишээг дурдахад хамтажилладаг нөхрөөсөө үзгийг нь авчихаад буцааж өг өхгүй “мартчихдаг”. Жижиг зүйл . Гэхдээ энэ мэт жижиг зүйлээс ямар их бухимдал төрдөг гээч.
    4. Чалчих.
    Найз нөхөдтэйгээ “дэмий ярих” сайхан л даа.Гэвч хүн бүхэнд л тааламжгүй явдал, гэр бүлийн асуудлын тухай, өвчин зовлон яриад байвал дэндүү увайгүй, бүдүүлгээ л харуулж байгаа хэрэг.
    5. Дугаар үүсгэх.
    Дэлгүүр эсвэл зах зээлээр явахдаа зорилгоо умартчихсан, худалдагч бусадтай хэрүүл маргаан дэгдээдэг хүмүүс орчин тойрондоо хар энерги цацаж, том асуудал үүсгэдэг. Сонголтоо дэндүү удаан хийх, лангуун дээр үнэ цэнэ, бүх зүйл нь тодорхой байгаа барааг нягтлан асууж шалгаах нь хэрэгцээгүй дугаар үүсгэх, бусдыг бухимдуулдаг. Эсвэл хэдхэн хүн байхад урдуур нь ёс мэт дайрч бужигнуулах. Ер нь олон нийтийн газар харьцаа үүсгэх, хэт их ярих хүслээ дарж, хязгаарлаж байх нь чухал.
    6. Олон нийтийн газар, байр орц, хонгил талбайд хогоо хаях.
    Өглөө гэрээс гарахад замаар нэг хөглөрсөн хог цаас, элдэв новш хүний сэтгэлийг маш их тавгүйтүүлдэг. Агаарын бохирдолд мөн нөлөөлнө. Цэвэр цэмцгэр талбай, замаар явахын тулд иргэд өөрсдөө хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Баруунд гудамж талбайд хог хаясан хүнийг их хэмжээний мөнгөөр торгож, орчныг цэвэрлүүлдэг.Манайд ч мөн ийм арга хэмжээ хэрэгтэй байна.
    7. Байнга юм гуйх.
    Өөрийнхөө үүргийг бусдад үүрүүлэх дуртай хүмүүс байдаг. Тэд цаг зүүдэггүй (бусдаас лавладаг) ажил дээрээ очоод хүний цай, кофе уух , тамхи гуйж татах, дараагийн цалин хүртэл “таван” төгрөг гуйх зэргээр бусдыг ямагт хүндрүүлж байдаг. Иймэрхүү паразит маягийн хүмүүстэй харьцах нь стресст оруулахаас цаашгүй.
    8. Бусдын орон зайд халдах.

    Чөлөөтэй явах зам байсаар байтал бусдыг түлхэж, цохиж явдаг хүмүүс байдаг. Тэдэнд бусдын эрх ашиг энэ тэр ер хамаагүй. Иймэрхүү авиртай хүн ийнхүү бусадтай хэвийн харьцаж чаддаггүй. Харьцагчийнхаа хувцасны товчийг эргүүлж оролдох, чихэнд шивнэх нуруун дээр нь алгадах, ёврох, ханцуйнаас нь татах зэргээр олон нийтийн газар хүнтэй зөв харьцаж чаддаггүй. Энэ нь мөн л бусдын оронзай, ая тухтай байхад саад болдгийг санаарай.

  • АМРАЛТ, ЧӨЛӨӨТ ЦАГАА ӨНГӨРҮҮЛЭХ ЦОГЦОЛБОРТОЙ ТАНИЛЦАВ.

    Монгол Ганданчилан хийдэд зөвхөн 2015 оны улсын төсөв, санхүүжилтээгээр 5,9 тэрбум төгрөгөөр хийд байгуулж байгаа билээ. Гэтэл энэ амралтын цогцолборт хувийн санхүүжилтээр манайхын хэд нугалахаар том бүтээн байгуулалтыг хувийн санхүүжилтээр хийж байна. Төрөөс найдвартай хүмүүст газрыг нь олгоход анхаардаг бололтой. Бусдыг нь хувийн секторын санхүүжилтээр шийдээд хөгжөөд явдаг байна.
    Нэгэн уулын амыг бүхэлд нь хамарч амралт цогцолборын газрыг байгуулж байгаа ажээ. Тэрхүү газрын бүтээн байгуулалтыг чулуугаар хийдэг учраас бидний өмнө нь танилцсан “9 men” компани тэнд ажиллаж байгаа аж. Тэгээд сүүлчийн бүтээн байгуулалтын ажилаа бидэнд үзүүлэхээр энд авчирсан байна.
    Өмнө нь энд Буддагийн сүм байсан. Одоо нэмэлт бүтээн байгуулалт хийснээр мөргөлийн сүм, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газар болж хувирчээ. Байгалийн сайханыг мэдрүүлэх зорилгоор агаарын дүүжин аялалын 2-4 хүний жижиг вагончиг байгуулж дуусчээ. Уламжлалт шашинаа хүндэтгэн шүтэх үйлсэд энэхүү амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
    Эндээс Монголчууд бид санаа авч монгол уламжлалаа хөгжүүлэх амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газруудыг байгуулж болох боломж, санаа эндээс төрж байлаа. МБНЭ анх 2013 онд ийм төсөл цаасан хийсэн бөгөөд өнөөдөр хүртэл хэдэн хүний санаанаас хэтэрсэнгүй. Газрыг нь зөвшөөрөл олговол бага ч гэсэн бүтээн байгуулалтыг жил жилээр хийсээр байгаад томоохон үр дүнд хүрч болох боломж байгаа билээ.
    Ийм боломж байгааг энэхүү амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолборын үйл ажиллагаатай танилцах явцад харагдаж байлаа. Монголчууд бидэнд Мөнх тэнгэрийн үзэл санаагаа сурталчлах амралт, чөлөө цагаа өнгөрүүлэх цогцолбор байгуулах боломж байгаа билээ. Ганцхан төрөөс бидэнд газрын зөвшөөрлийг нь өгчихвөл бид бүтээн байгуулалтыг нь хийх боломж байгаа юм.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:524