Category: Мэдээ, мэдээлэл

  • Дональд Трампын хүү Монголоор аялсан сэтгэгдлээ илэрхийлжээ

    Монгол орноор долоо хоног аялан, гэрт амьдарч, олон арван километр замыг мориор болон машинаар тууллаа. Монгол бол миний очсон үзсэн хамгийн сайхан газруудын нэг гэж тэр тэмдэглэсэн байна. Мөн хүн ард нь ч үнэхээр найрсаг дотно байсан. Аяллын дараа эндээс явмааргүй санагдаж байсан гэжээ.

  • АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД ШАШИНЫ УДИРДЛАГУУД УУЛЗЛАА.

    Монгол улсад ажиллаж байгаа шашины байгууллагуудын удирдлагууд, төлөөлөл оролцдог “Олон улсын шашины эрх чөлөөөний тухай” асуудлаар ярилцлага, уулзалт боллоо.
    Уулзалтад Будда, Христ, Үнэн алдартны шашин, Бөө мөргөл, Бахайн шашины удирдлагууд оролцож, монгол дахь шашины үйл ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлүүдийн талаар санал солилцлоо.
    Ярилцлагад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монгол дахь бөөгийн шүтлэгийн талаар эрх баригчдын санал болгосон хуулийн төслийн талаар” үг хэллээ. Уулзалт, ярилцлагад оролцогчид ажил хэрэгч, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байлаа.
    Уулзалтанд оролцогчидтой АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески дурсгалыг зураг авахууллаа. АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майк Клечески, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханд Монгол бөөгийн өргөөгөөр зочлох хүсэлт тавьсаныг талархан хүлээн авч манай бөөгийн өргөөнд зочилохыг албан ёсоор урьлаа.

  • МЯГМАРЖАВЫН ЭНХБААТАР (1966-2019)

    Тэрээр өөрийн бүхий амьдралаа соёл, урлагын байгуулагтай холбож, түүндээ үнэнч явсан. Өөрийн улсад хөдөлмөрлөсөн гараагаа Завхан аймгийн Хөгжимт драмын театрт бүжигчинээр эхэлж, Орхон аймгийн Дуу бүжгийн чуулагт бүжигчнээр ажиллаж байсан.
    Эх орон, ард түмнийхээ аюулгүй орчинд амьдруулахын төлөө Цагдаагийн албанд хүчин зүтгэж явсан цэрэг эр байлаа. Улсад ажилласан олон жилийнхээ хагасыг энэхүү хүндтэй албанд зориулсан байна.
    Улс орныхоо бүтээн байгуулалтад ийнхүү зүтгэхийн зэрэгцээ мөнх тэнгэрийн зараал байж, улаачийн хүнд хэцүү амьдрал дунд хатаагдсан зайран байлаа. Монголын биет болон бтет бус соёлын үнэт өв болсон бөөг уламжлан хөгжүүлэхэд түүний оруулсан хувь нэмэр, орон зай бий.
    Монгол Улсын тулгуур хөл уул Хөх уулын нэгдсэн тахилгад нутгийн шүтлэгтэн олны хүсэлтээр Лусын тахилгад толгойлон бөөлж, өөрийн өвөрмөц бөөлөлтөө монгол бөөгийн архив үлдээсэн түүхтэй. Тэрхүү бөөлөлт өвөрмөц онцлоготой, Лусад бөөлсөн удгануудтай хамтран ажилласан сонирхолтой бөөлөлт байж билээ.
    МБНЭ-ээс зохион байгуулсан зүүн аймгуудаар хийсэн аялал, БНХАУ-ын Өвөрмонголын Ордосын Чингисийн цогцолбор, онгонд хийсэн тойрон аялалд идэвхитэй оролцож байсан. Түүний олон улаач нарт хэлж байсан үг, үлдээсэн сургаалийг үргэлж дурсаж явах болно.
    Мөнх хөх тэнгэрийн улаач, ард олондоо жалам харын хэмээн алдаршсан Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол бөөгийн тэршүүн зайран М.Энхбаатарын тэнгэр үзэл бөө мөргөлийг ёс жаягаар нь үндэсний өв соёл, ёс зүйтэй хослуулан хөгжүүлэх үйлсэд зориулсан зүтгэл, үнэтэй хувь нэмрийг бид мартахгүй. Олон сайхан улаачдыг сурган хүмүүжүүлж, түмэн олондоо тус ихийг бүтээсэн эгэлгүй нэгэн, түүний хүнлэг энэрэнгүй, тууштай зан чанарыг бидний сэтгэлд үүрд дурсагдах болно.
    Мөнх хөх тэнгэр ивээх болтугай.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд:
    Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, Д.Батчулуун, П.Батжаргал, Ц.Отгонсүрэн, Я.Отгонбаатар, Я.Мөнгөнсувд, Г.Янжинлхам, Б.Батжаргал, Л.Цагаанхүү, Б.Бахаамаазагд, У.Ганхуяг, Т.Баттогтох, Ч.Одбаяр, Ч.Наранчимэг, Б.Мөнхчулуун, А.Оюунчимэг, А. Оюунтуул, Ч. Сумьяа, Д.Улаанцэцэг, Л.Баяржаргал, Д.Хүнбиш, Ж.Баярмаа, Б.Мөнхнаран, Ц.Хандам, С.Сэргэлэн, Т.Анхмаа, Ц.Цэндсүрэн,Ц.Мөнхбүрэн, М.Одгэрэл, М.Лхагва,Ц.Тамжид,
    Гэрэлтуяа, Б.Бадамсүрэн, Г.Болд, Жавзансүрэн, А.Энхтайван, Б.Нанжаа, Дуламжав,
    Ж. Өлзийсайхан, Б.Солонго, Н.Мягмарсүрэн, Д.Уранчимэг, Ч.Даваабаяр, Д.Отгонцэцэг, Ц.Бор, Байгалтөгс, Дорж, Сонинжаргал, Сосорбарам, Ц.Лувсанлхама, Энхтуяа, Алтанзул, Л. Баттогтох

  • Олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцов1

    Үндсэн илтгэлийг “Халх голын дайны түүхийн судалгааны өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдвээр БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, профессор, хурандаа С.Ганболд тавьлаа.
    “МАХЦ-т ажиллаж байсан сургагч нарын тухай” ОХУ-ын судлаач, Ю.М.Свойский, “Номун хааны дайны газрын нэрний тухай” БНХАУ-ын түүхч, Номун ханы түүх судлалын төвийн дарга Шу Чан Жианг, “Манцуур дахь хилийн хэлэлцээрт оролцсон БНМАУ-ын толгойлогчдын хувь заяа” Танака Кацухико доктор, профессор, “Халх голын дайнд П.Чогдонгийн удирдсан 7 дугаар заставын гүйцэтгэсэн үүрэг” ХХЕГ-ын Хилийн түүх судлалын секторын эрхлэгч, доктор, дэд профессор, хурандаа Ж.Өвгөнбүргэд, “Манж-Го –ийн зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд байсан “номхотгон тайвшруулагч армийн тухай” И.В.Сеченов, “Халх голын дайны үед Хятадаас Япон, Орост явуулсан тагнуулын ажил” Япон улсын Шова их сургуулийн доктор Б.Хүсэл, “Номун ханы дайны эхлэл болсон маргааны тухай” БНХАУ-ын түүхч Баваасан, “халх голын дайнд хилийн 0132 дугаар ангийн гүйцэтгэсэн үүрэг” Хийлийн цэргийн 0132 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Мэндсайхан, “Японы армийн байлдааны ажиллагаа газрын зураг дээр” Япон улсын судлаач Охари Каздутоси нарилтгэл тавьж оролцлоо.
    Мөн 12 эрдэмтэн судлаач өөрсдийн судалгааны бүтээлээс илтгэл тавьж оролцлоо. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үер МБНЭ-ийн төлөөлөгчид Халх голын ялалтын музейг үзэж сонирхолоо.

  • “ЭХ ОРНЫ ЦЭРЭГ” ДУУ МЭНДЭЛСЭН ЗАСТАВ, ХАЛХ ГОЛД

    Манай хамтлаг Бурхантын застав, Халх гол суманд очиход хилийн отрядын удирдлага угтан авсан билээ.
    1939 оны 5 дугаар сарын 11-нд Японы 500 морьтон цэрэг Номун хан хэмээх газраар Монголын хилийг зөрчин орж ирснээр Халх голын зарлаагүй дайн эхэлсэн юм. Монгол-Зөвлөлтийн олон цэрэг эрс Халх гол орчмын газрын хөрсөн доор нойрсож байдаг. Тэдгээр олон мянган эрэлхэг дайчдад зориулсан 31 хөшөө дурсгал Халх голын орчимд сүндэрлэн байдаг билээ.
    Халх гол сумын төвд Ялалтын музей байдаг бөгөөд 1984 онд байгуулагджээ. 1 дүгээр давхарт нь Халх голын түүхийн танхим, 100 хүний багтаамжтай кино танхим, 2 дугаар давхарт нь дайны үеийн байдлыг харуулсан фото болон зэр зэвсэг гэх мэт 1000 гаруй үзмэр бүхий танхим, 3 дугаар давхарт нь дайны баатруудад зориулсан хүндэтгэлтийн танхим байдаг.
    Дайчдын хөшөө: Халхгол сумын нутагт Баянцагааны нурууны урд үзүүрт, Хамар даваанаас хойш 10 километрт байдаг. Монголын эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж амь насаа алдсан Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулж 1954 онд байгуулсан. Гол хөшөөнд 110 хүний нэрийг сийлж, буу сэлэм хоёрыг зөрүүлж байрлуулсан сүрлэг хөшөө юм.

    Ялалтын хөшөө: 1939 онд хамгийн ширүүн тулалдаан болсон Хамар даваанд Халх голын ялалтын 45 жилийн ойгоор 1984 онд босгожээ. Хөшөөг 54 метр урт, 33 метр өргөн дан аранжин зэсээр урлан хийжээ.

    Илдэн хөшөө: Халх голын ялалтын 30 жилийн ойд зориулан 1969 оны 6 дугаар сард Халх голын Ялалт багийн төвд босгожээ. Хөшөөн дээр “Хамт атгасан тэмцлийн илд, мөнх бадарсан ялалтын сүлд” гэж бичсэн байдаг.

    Ханан хөшөө: Баян цагааны нуруунд байдаг бөгөөд 1969 оны 8 дугаар сард босгожээ. Монгол гэрийн хананы хэлбэртэйгээр босгосон тус хөшөө байгаа газраасаа дотогш Японы түрэмгийлэгчдийг алхуулалгүй бут цохисон гэдэг

    Ерэн баатарын хөшөө: Баянцагааны нуруунд байх Ерэн баатарын хөшөөг Монголд амь үрэгдсэн Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан босгожээ. Халхын голын ялалтын 15 жилийн ойг тохиолдуулан 1954 онд босгожээ.

    М.П.Яковлевийн хөшөө: Баянцагааны нуруунд М.П.Яковлевийн танкны хөшөө бий.. Тулалдаанд орж амь үрэгдсэн тэр газарт БТ-7 загварын танкаар сүрлэг хөшөө байгуулж, хашаанаас 10 метрийн зайд хос багана босгон танкийн 11 дүгээр бригадын амь үрэгдсэн 72 дайчдын дурсгалыг мөнхжүүлжээ.

  • БУЙР НУУРЫН ЭРЭГ ДЭЭР

    Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Буйр нуур нь тектоникийн гаралтай боловч эргийн хэв шинжийн байдлаар нь хээр талын нуурт хамааруулж болно. Хамгийн урт нь зүүн хойноос баруун урагш 40 километр, өргөн нь 21 кило¬метр, эргийн шугамын урт 118 км, ус хураах сав газрын талбай 20200 хавтгай дөрвөлжин километр, 615 хавтгай дөрвөлжин километр талбайтай манай орны 5 дахь том нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуурын үндсэн тэжээл нь гадаргын урсац (Халх голын ус) юм. Харин илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Далай нуурт өгдөг. Халх голын Буйр нуурт цутгахад үүсэх садрааны адаг орчим нь намгархаг, зэгс, шагшуурга, бургасан шугуй ихтэй, усны шувууд олноороо бөөгнөрөн цуглаж үүрлэн, өндөглөдөг үзэсгэлэнтэй газар юм. Нуурын ус гүйхэн учраас зуны урин цагт бараг ёроолоо хүртэл бүлээсэж өнгөндөө 2.2 градус хална. Буйр нууранд 6 овгийн 34 зүйл зүйл загас бүртгэгдээд байгаагийн 12 зүйл нь агнуурын ач холбогдолтой булуу цагаан, тул, зэвэг, хадран, улаан живэрт, цурхай, цулбуурт, хэлтэг бөгөөд эдгээрийн 54 хувийг булуу цагаан загас эзэлдэг.
    Буйр нуурын зүүн урд эрэг дээр 1930 оноос монгол загас агнуурын газар байгуулагдан ажиллаж байгаад 1954 оноос эхлэн загас агнуурын улсын үйлдвэр болгон өргөжүүлэн нэг га талбайгаас 6.5 кг загас ангаж байжээ. Буйр нуур, түүний орчимд 16 багийн 45 овгийн 122 төрлийн 236 зүйл шувуу бүртгэснээс орших хэлбэрийн хувьд 37 зүйл суурин амьдралтай, 199 зүйл нүүдлийн шувууд байна. Нүүдлийн шувуудын 115 зүйл өндөглөдөг, 59 зүйл дайрч өнгөрдөг, 7 зүйл өвөл ирж өвөлждөг, 9 зүйл тохиолдын байдлаар хаяа тааралддаг ба 9 зүйл шувуу оршин амьдардаг. Буйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг ус намгийн шувууд ихтэй учраас олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээ.

  • АМРАЛТ

    Мардайн асуудлаар ҮАБЗ-д байхдаа хэд хэдэн удаа миний бие ирж үйл ажиллагаатай танилцаж байсан түүхтэй.
    Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Дашбалбар сумдын нутагт байрлах ураны ордуудад 1971 онд хайгуулын ажлыг эхэлж, 1974 онд илрүүлэн, 1981 оны 12 дугаар сарын 23-нд ОХУ-Монгол Улсын Засгийн газар хооронд “Монгол Улсын нутаг дээр ураны орд ашиглах тухай” тухай хэлэлцээр байгуулж, ОХУ 1988-1992 онд ил аргаар олборлож байсан боловч хэдий хэмжээний хүдэр авсан талаар мэдээлэл байдаггүй.
    2002 оноос Японы “Адамас майнинг” компани, эзэмшиж үйл ажиллагаагаа эхэлсэн. “Хан ресорсиз” ХХК нь тусгай зөвшөөрлийг дангаар эзэмшдэг.Хожим олон улсын шүүхээр маргааниай асуудлууд яригдаж багагүй хугацаа зарцуулсан боловч өнөөг хүртэл үйл ажиллагаа нь бүрхэг байдаг.

  • ТӨГССӨН СУРГУУЛИЙН МИНЬ 70 ЖИЛ БОЛЛОО

    Бид, манай ангийн багш, Монгол Улсын гавьяат багш Даваахүүгийн удирдлага дор тэртээ 1977 онд 14 дүгээр сургуулийн математик-физикийн сонгоны ангийг төгссөн хамт олон билээ. Арга ч үгүй бизээ. Баянзүрх дүүргийн бүх л сургуулиудын наймдугаар ангийг онц төгсөгчид энэ ангид цугларсан байсан. 10 дугаар ангиа төгсөөд тэр үеийн сонгон шалгаруулах шалгалтад дээд оноо авч бүгд гадаадад суралцах эрхийг авч байсан гэхээр би ангийхаа хамт олноор бахархах сэтгэл төрдөг юм. Бүгд л тэр эрчээрээ өнөө цаг үед амьдрал, ахуй нь өөдрөг явна.
    Төгссөн сургууль минь надаа амьдралын хамгийн үнэтэй бүхнийг өгсөн. Тэр эрчээр амьдралын тэмцэл дунд хурцлагдаж, ирлэгдэж, өдий зэрэгт хүрчээ. Аравдугаар анги төгсөх үед миний бие “Алдар” нийгэмлэгт, Монгол Улсын Ардын багш,гавьяат тамирчин Ч.Дамдиншаравын удирдлага дор чөлөөт бөхөөр Улаанбаатар хотын өсвөр үеийн гурван удаагийн аварга, мөн хөлбөмбөгийн шигшээ багт, уулын болон шатрын спортоор зэрэгтээ тамирчин, спортын шүүгч болсон байсан. Сургууль төгсөөд салаа зам дээр сонголт хийх болж, спортоо орхиж, номын ажилд зүтгэх болсон.
    Нийслэлийн ерөнхий боловсролын лабортори 14 дүгээр сургуулийн 70 жилийн ойн баярын хурал, концертоос танилцуулж байна.

  • Зургаа. ОРОС-МОНГОЛЫН ХИЛИЙН БООМТ

    Энэ удаа бас л урт хугацааны цаг үрж байж хил хэвтэрсэн. Таалагдаад байхаар нь жижиг машины чиргүүл авчихсан нь өөртөө дарамт учруулав. Ийм бэрхшээлтэй бусад монголчууддаа учруулахгүйн тул анхааруулах зорилгоор бичиж байна. Бүх байдлыг судалж Оросын нутагт олон бичиг баримт бүрдүүлсэн боловч бас л болсонгүй.
    Оройн 18.30-д хил дээр ирсэн тул 20.00 цагт ээлж солилцох мөчид улсын хил рүү оров. Монголоос ачаа тээврийн бичиг авч байж хилээр нэвтэрдэг учиртай тул шалганаас буцав. Баримтаа бүрдүүлээд эргэж хилээр орсон боловч чиргүүлийг зөвхөн өдрийн ажлын цагаар хил нэвтрүүлдэг тул хилийн шалганаас буцаж гарлаа. Хоёр оролдлого бүтэлгүйтэж, тэгээд зочид буудал олдохгүй тул машиндаа хоносон юм.
    Өглөө 8.00 хилийн шалганаар орж, нийт хил дээр хорин нэгэн цаг болж байж монголын нутагт хөл тавьж билээ.
    Оросод байхдаа хүн санаандаа нийцсэн зүйлийг худалдан авахдаа хил, гаалийг бодож, сэтэхүйгээ зовоох хэрэгтэй. Улсын хил учраас хяналт шалгалт хатуу байх нь аргагүй. Гэхдээ Оросын хил дээрх хүнд суртал, хүмүүсийн хойрго ажиллагаа, орос орноор аялсан сайхан дурсамж, амарсан бие сэтгэл тэр бүхнийг “хаяад” гарахад хүрдэг. Монголчууд бид Оросын хил дээр олон цагаар зогсож байхдаа хятадын хилийн хяналт шалгалттай бүхнийг харьцуулж бодоход хүрдэг. Бас дэлхийн олон газарт чөлөөтэй зорчдог бидний эрх чөлөө олон зүйлийг харьцуулан бодож бухимдахад хүрдэг нь аргагүй. Бид бас эрх чөлөөгөө хэтрүүлж хэрэглэх гээд байдаг хүмүүс юм. Энд хар тамхинаас авахуулаад олон зүйл бусдыг болгоомжлоход хүргэж байгаа. Нөгөө талдаа Монголчууд бид хэтэрхий эрх чөлөөтэй ард түмэн шүү.

  • ЗҮҮН АЙМГУУДААР АЯЛСАН НЬ 4.ИХ ХААНЫ ТӨРСӨН НУТГААР

    Хэнтий аймгийн Дадал сум нь 1925 он байгуулагдсан бөгөөд Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн дөрвөн багт нийт 741 өрхийн 2,678 хүн амьдардаг байна. Дадал сумын хүн амын ихэнх хувийг Буриад ястан эзэлнэ.
    Дадал суманд Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог бөгөөд Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат уулс оршдог ажээ.
    Хэнтий аймгийн Дадал сум нь их эзэн Чингис хааны төрсөн голомт юм. Их эзэн хааны хөшөөг сумын төвөөс 3 км-т байрлах Чингисийн Гурван нуур рашаан сувилалын төвд үзэсгэлэнт Гурван нуурын хөвөөнөө Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний зохиогч нь уран бармалч Л.Махвал юм. Бадамлан асаж буй галын хэлбэрийг сонгохдоо Монголчууд эрт дээр үеэс галыг бадран мандахын билэгдэл хэмээн үздэг.Хөшөөний өвөр хананд Чингис хааны босоо дүрсийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг шударгуу байдлаар ховилтуулан сийлж “Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн мэргэн сургаалийг Монгол бичгээр сийлбэрлэжээ.