Category: Мэдээ, мэдээлэл

  • дөрөв.ЗАЙРАНГЫН ӨРГӨӨНД БУУЖ МОРДЛОО

    Гэрт орохын өмнө онгодын өргөөгөөр орж залбирал үйлдсэн билээ. Гэр бүлээрээ хүндэтгэн угтаж өдрийн хоол хамт идэж энэ сайхан өдөр уулзаж, хамт байх учиртай байжээ. Хол ойрын зочид гийчдийн хөл үл тасарна. Гэрийнхээ хажуу талдаа онгод байрлах өргөөгөө барьжээ. Улаач нар бол зон олныхоо төлөө мэндэлсэн хүмүүс байдаг. Тэдний төлөө ажилласаар насаа бардаг.
    Өнгөрсөн жил Мондоор орж ирэхэд Галсанов Ю.С биднийг угтаж өдрийн зоог барьж хүндэтгэл үзүүлж бас Бүрэнхаан хайрхандаа хамт залбирч, Тумелекын хүрхрээнд Монгол бөөгийн их зайран Одонхүүгийн хуур, манжигаар бөөлөхийг үзсэн билээ.
    Дараа нь Аршааны нутгаар хамт аялж, олон сайхан дурсамжийг сэтгэлдээ үлдээсэн юм. Буриадын их онгодын үүцунд суугаа Монгол бөөгийн зайрандаа бишрэх сэтгэгдэл үлдээж ирсэн билээ.

     
  • Хараал хэрүүлийн үгсийн зэв эзэндээ эргэж тусдаг

    Соронзон үелзэлийн энэ долгио нь мянган рентгений хүчин чадалтай дүйцэх бөгөөд хүний оюун санааг ч удамшсан гаж хөгжилд (мутацад) хүргэж болзошгүй гэнэ. Муу үгийг өөрөө хэлэх болон бусдаас сонсох нь нэгэн адил мэрэгжлийн гипнозчиноос дутуугүй сөрөг нөлөөтэй гэж нэрт сэтгэл зүйч С.Горин дүгнэжээ.
     
    Нилээд хэдэн жилийн өмнө Японы эрдэмтэн Мусору Эмота жирийн цэвэр ус ашиглан сонирхолтой нээлт хийснээ дэлхий нийтэд зарласан байдаг. Уул эрдэмтэн адил төрлийн шилэн саванд ижил найрлагатай цэвэр ус савлаад мөн адил орчинд тавьж нэг шилтэй усны хажуугаар өнгөрөх бүрдээ талархлын гэгээн үгс, нөгөө шилтэй усны хажуугаар гарах бүрдээ хараалын үгс хэлж хэд хоног туршсаны дараа савтай уснуудын бүтцэд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсныг ажиглажээ.
    Талархалын гэгээн үгс сонсгож байсан ус хэвийн тунгалагжилттай байхад хараалын бохир үгс байнга согсгож байсан ус булингартан бохирдсон байв. Савтай уснуудыг хөлдөөж тэдгээрийн талстыг томруулагч шилээр шинжлэхэд цэвэр усны талст энгийн зөв хэлбэртэй, харин байнга хараал сонсгосон усны талст ердийн бус зиг заг хэлбэртэй болсон байжээ. Мусору Эмота үүгээр жирийн ус ч гэсэн генетикийн үйлчлэлийг хүлээн авах чадвартай болохыг нээн баталжээ. Шинжлэх ухааны энэхүү туршилтуудыг товч дурдахын ялдамд манай Монголчууд эрт дээр үеэс хэрүүл хараалын бузраас хол яв гэж сургамж айлдаж, тэдгээрийн хор хөнөөлийг зайлуулах зан үйл үйлдэж ирсэнийг бид мэднэ.
    Сэтгэл санаа нь амгалан тайван байж яруу тунгалаг сонгодог хөгжим сонсож байсан жирэмсэн эхээс төрсөн хүүхэд амар амгалан үнэгчлэн нойрсож байхад, уур уцаар хэрүүл хараалтай орчинд амьдарч байсан жирэмсэн эхээс мэндэлсэн хүүхэд цочимтгой, уур уцаартай, уйланхай зан авир гаргадаг  гэдэг.
     Өнөөгийн манай нийгэмд эсрэг тэсрэгийн их сөргөлдөөн,ёс зүйгүй авирлал, хараал хэрүүл, гүтгэлэг доромжлол багагүй өрнөн буй газар цөөнгүй байгаагийн  дотор Төрийн ордон багтах болсоныг бид телевизийн дэлгэцнээс харах болсон. Монгол төрийн ордон ард түмний сайн сайхны төлөө эрүүл ухаанаар сэтгэгч хүмүүнлэг хүчнүүд хоорондын ухаалаг соёлтой мэтгэлцээний талбар байх ёстой. Энд хараал хэрүүлийн хар энерги хуримтлагдах ёсгүй.
    Л.Лхагва

     
  • МОНГОЛ УЛС КОЛОН УЛС БОЛОХ ХЭРЭГТЭЙ Эх оронгүй хүний яриа

                   Паулао Ламбэрт : Анх Монгол улсад хөл тавихад цаанаа л ард иргэд нь бүгд л тусархаг найрсаг,газар нутаг нь үзэсгэлэнтэй, хүнс мах ногоо нь хэрэглээ нь хямдхан уудам тал нутагтай үнэхээр гоё сэтгэгдэл төрүүлж байсан шүү. Харин одоо бол төр засгийн буруу үйлдлээс болж бухимдсан ядарч өлссөн, ажилгүй ард иргэд, олз хайгчидад ухагдаж сүйрсэн уул тал их болжээ. Монгол улсын төрийн түшээд нь хөлжиж ард иргэд нь ядуу болж байгааг харах үнэхээр харамсалтай. Итали улсаас гараад би 19 жил болж байгаач гэр бүл дээрээ жил болгон очиж амардаг тэнд намайг жилийн дотор юу болчвоо гэмээр л хөгжил дэвшил олон сайхан зүйлс угтдагт би баяртай байдаг.
                   Итали улс хөгжиж байна төрийн дарга сайдууд маань бүгд л нутгаа гэсэн сэтгэлтэй байдагт би баярладаг. Монголд бол харин өөр тийшээ хөгжил явж байна ажилгүйчүүд ихсэж дагаад ядуус бий болж татвар нь жил болгон нэмэгдэж гадаад улсыг зорих гэсэн хүмүүс олширч Дэлхийд гайхагддаг 70 сая тоо малтай ч 3 хан сая иргэнээ Мах ногоо хэрэглээний үнээрээ айлгаж дарамталсан хатуу нийгэмтэй болжээ.
    Монголд 4 жил болоод төр барьдаг түшээдээ сонгох сонгууль болдог амлалтууд нь үнэхээр сайхан татварыг багасгана ажилын байр ихэсгэнэ ард иргэдээ жаргаана гээд тэд төрд гардаг ч бүх зүйлс нь эсрэг байдагт би харамсдаг олон сонгууль болоход Монголд байсан болоод ч тэр үү одоо амлалтыг нь сонсхоор БИД БАЯЖМААР БАЙНА гэж л надад сонсогддог болсон.
    Шударгаар хэлхэд Монгол улс аль нэг улсын Колон улс болвол би баярлана Монгол улсын иргэд надруу уурлаж магадгүйэ юун колон улс болох гэж ? Үнэнийг хэлхэд та бүхэн ийм төр засгийн дор хөгжиж байна гэж үү үгүйэ, харин мөхөж байна дэлхийд газар нутаг, ашигт малтмал, Мал аж ахуйгаараа гайхагддаг шагшигддаг улс мөхсөн шүү гэж яригдхаас нь өмнө Америк, Япон, Солонгос, Англи, Герман хэмээх том улсуудын колон улс нь болчвол хөгжинө дэвшинэ. Одоо амьдарч байгаагаасаа ч илүү жаргалтай үр хүүхэддээ ирээдүйд нь санаа зовох зүйлгүй амьдарна шүү.
         Итали улсын иргэн Пауло Ламбэрт :
     
     
     
  • ДЭЛХИЙН ТЭНГЭРИЗМЫН ТӨВ НЭЭГДЛЭЭ.

    Монголчууд Тэнгэризм, мөнх тэнгэр үзэл хооронд ялгаатай гэж үздэг. Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд дэлхийн хэмжээнд, улс орныхоо хэмжээнд нэгдэж ажиллах санал, санаачлага гаргаж байсан ч хуралдахаас илүү гарч байсангүй. Харин нэртэй эрдэмтэн судлаачид судалгааны чиглэлээр тодорхой үр дүнд хүрсэн тохиолдол цөөнгүй. Гэлээ ч хүмүүст харагдахаар нөлөөтэй байдал харагдахгүй байна.
    Нүүдэлчдийн Тэнгэризмын дэлхийн төв Бишкек хотод нээгдлээ. Тус хүрээлэнг нээх шийдвэрийг 9-р сарын 20-21-ний өдрүүдэд Киргизийн нийслэлд болсон Тэнгэризмийг судлах VII олон улсын хурлын үеэр гаргасан байна. “Бага хурал хоёр жилд нэг удаа болдог бөгөөд энэ удаад 15 орны 90 гаруй хүн оролцов. Үүний үр дүнд дэлхийн хэмжээнд Тэнгэризмын төвийг Бишкек хотод нээхээр шийдсэн ажээ.
    Бага хуралд оролцогчид, Тэнгэризмийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх, 2016 онд шүүхэд ялалт байгуулснаар Тенгэризмыг шашин гэж бүртгэх ёстой байсан боловч шүүхийн шийдвэр хараахан хэрэгжээгүй байна гэжээ.
    Тэнгэризмын үндэс нь Тэнгри бурхан шүтдэг, тэнгэрийг бэлгэддэг. Энэ нэрийг МЭ 1-р зууны үед хятадын тэмдэглэлд нүүдэлчдийн тайлбар дээр анх дурдсан байдаг. Гэсэн хэдий ч орчин үеийн Тэнгэризм нь нео-паганизмын чиг хандлагын нэг гэж тооцогддог бөгөөд 1990-ээд оны үед л алдартай болсон. Тенгэризмыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шүүх хурал Киргизстанд хэдэн жил үргэлжилсэн.
    2016 онд гаргасан “Шашин, хууль ба улс төр” шинжилгээний бүтээлд Тенгэризм нь жинхэнэ шашны шинж тэмдэггүй гэдгийг тэмдэглэв. Тус төв Оросын тодорхой шашны эрдэмтэдтэй хамтарч ажиллахаар хандсан байдаг.

  • Дөрөв. Онгодын өлгий нутгаар

    Тумелекын усан хүрхрээ бидний замд байдаг. Энд лус өвөрмөц хэлбэрээр оршдог. Лусдаа өргөлөө өгч цаашид аяны замаа үргэлжлүүллээ. Зааны толгой хэмээх өвөрмөц байгалийн үзэсгэлэнт хошууг тойрон аяны зам үргэлжлэнэ. Зам засаагүй бол ямар хүнд бартаатай үазар болохыг дотроо төсөөлөн бодож явлаа. Бас “Монголын нууц товчоо”-ны үйл явдлууд нүдэнд зураглан үзэндэнэ.
    Ноён оргилд Жамухын гэр харагдана. Бурхан халдуны нэг оргил энд байгаа мэт сэтгэгдэл төрнө. Энэ л газраас хоёр тийш их ус эх аван урсах бөлгөө. Ахын эхэнд очиж, билэгт сайхан газраас өргөлөө өргөн залбирлаа. Толгойд “Монголын нууц товчоо”-ны үйл явдал эргэлдэнэ. Яагаад ч салж өгдөггүй.
    Эндээс цааш бид давааны уруу бууж эхлэв. Боксоны өргөлийн газар зогсож, өргөлөө өргөлөө. Уул ус, мод ургамал нь онгоноороо сайхан нутаг ажээ. Удалгүй Сорок тосгонд ирлээ.
    Улаан нугын өргөлийн газарт олон машин зүгссон харагдана. Гол даган загас барьж яваа хүн хаяахан тааралдана.
    Андрей, Аюна хоёр төрсөн нутагтаа соёлын төв байгуулж өгч байна. Хүний оюунд хийх өргөл бол хамгийн үнэ цэнэтэй зүйл юм. Нутгийн зон олон нийтийг хамарсан лекц, ярилцлага, урлаг, соёлын олон араг хэмжээ зохион байгуулах материалаг суурийг байгуулж өгчээ. Энд үе үеийн олон багачууд өөрийн болон дэлхийн өвтэй танилцах болно. Соёлын төвийн барилгын явцтай танилцав. 
    Гол даган сайжруулсан замаар явсаар Орлыкын өргөлийн газарт ирлээ. Цуудар голдуу уясан модод, өргөлийн төмөр “овоо” байрлуулсан байдаг.
    Авто зам уулын хөндийрүү орж ирсэнээр Сенсины талын өргөлийн газарт ирлээ. Хан уул хажууд дүнхийж, бишрэн шүтэж өргөлөө өргөлөө. Монголын олон газраар аялсан надад монголынхоо нэг л гол хөндийгөөр аялж яваа мэт сэтгэлд бууна.
    Буриад зон олны билэгдэл болсон Обтайн өргөлийн газарт ирлээ. Бүх шүтээнээ модоор хийсэн байх агаад гол шүтээнээ тойроод буриад язгуур бүрийг төлөөлөн сүлд босгосон байх агаад тэдний нэгэнд Монгол хэмээн багтаажээ. Эндээс би шүтлэгийн гол философыг олж харсан юм.
    Цааш хөдлөн Цайллагын усан хүрхрээнд ирж бидний аялал цаад цэгтээ хүрчээ. Усан хүрхрээнд орох нь биеэ ариусгадаг учраас хүрхрээнд орох зориулалтай бөх бат төмрөөр зам, гишгүүр тавьжээ. Хүрхрээг тойрсон үзэсгэлэнт газруудад амралт, зоогийн ширээ зассан харагдана.
    Энд буриадууд их ирж амарч, зугаалдаг газар бололтой. Зон олон байнга тасралтгүй ирдэг ажээ.

     
  • Балданбэрээвэн хийдийн туурь

    МБНЭ-ийн хамт олны аялсан газруудын нэг нь байгалийн үзэсгэлэнт газар болох Балдан бэрээвэн хийд байлаа. Манайханы ихэнх нь энэ хийдийн газраар орсоны дараа бие нь тавгүйрхэж байсан. Балдан бэрээвэн хийд нь мөн чанараараа Утай гүмбэнтэй энэ зэрэгцэхүйц энергийн төв. Монголчууд гадны хийдүүдэд очиж мөргөж, хөрөнгө оруулж байснаас монголдоо байгаа ийм сайхан газарт мөргөл, өргөлөө өгч байвал илүү ач холбогдолтой юм.
    Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр юм. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээн нэгэн домог нутгийхан ярьж байдаг.
    Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777 онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар Балданбэрээвэн хийдийн суурь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813 онд Их Цогчин дуганыг байгуулсан байна. Тус хийд нь цагтаа 8000 ламтай Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Гол цогчин дуган 1700 оны үед баригдаж эхлээд 1776 онд баригдаж дууссан. 30х30 өргөнтэй бараг 12 м энэ барилга нь тухайн цаг үедээ монгол орны хамгийн өндөр барилгын нэг байв.

  • Хар зүрхний Хөх нуур мину

    МБНЭ-ийн хамт олны аялалын хоёр дахь цэг нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй Хар зүрхний Хөх нуур байлаа. Хөх нуур нь Харзүрх уулын өвөрт далайн тевшнөөс дээш 1675 метр өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.
    Чухамхүү 2012 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монголын бөө, улаач нарын бүрэлдэхүүн энэхүү газар хуран цугларч анхдугаар нэгдсэн тахилга болсон билээ. Чухамхүү энэ газар МБНЭ-ийн хамт олон хоёр дахь хоногоо өнгөрүүлсэн билээ.
    Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан Чингис хаан буюу Далай их хаан цол өргөмжилжээ. Монголын нууц товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.
    Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өүлэн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

  • ЗҮҮН АЙМГААР АЯЛСАН НЬ 1. Бурхан халдунд залбирав.

    МБНЭ-ийн хамт олон зүүн аймгаар түүхийн үйл явдал болсон болон байгалийн үзэсгэлэнт болон түүхэн газруудаар аялсан билээ. Бид аялалаа Бур халдун хайрханаас эхэлсэн билээ. Гурван голын монголчуудын нутаг, гол шүтээн болсон Бурхан Халдун уулын тухай шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, шинжилгээ 1920-иод оноос эхэлсэн. Бурхан Халдун уулын нэрийн талаар хамгийн анх дурдан судалсан хүн бол академич, доктор Б.Ренчин юм. Үүний өмнө улс төрийн зүтгэлтэн, нэрт түүхч А.Амар “Монголын товч түүх” зохиолдоо “Уг газар бол Чингис хааны дээд өвөг Бөртэ Чино, Гуа марал нарын нутаглан суусан газар мөн” хэмээн тэмдэглэсэн нь бий.
    Б.Ренчин 1944 онд “Бурхан Халдун гэгчийн үгийн тайлбар” хэмээх жижиг өгүүлэл нийтлүүлсэн. Хожим дэлгэрэнгүй болгож “Монгол дахь Чингис хааны тахилга тайлгын тухай”, “Бурхан Халдуны тайлбар” бэсрэг өгүүллүүдийг 1951, 1959 онд Унгар улсад хэвлүүлсэн.
    Энэ тухай академич Ч.Далай гуай “Ер нь монголчууд бид Онон, Туул, Орхон гурван голын сав газрыг алтан ургийн үүсч мандсан Монгол нутгийн төв шүтээн газар гэж үзэж үеийн үед дээдлэн хамгаалж явах учиртай билээ.
    МБНЭ-ийн хамт олон Бурхан халдун ууландаа залбиран мөргөж, аялалын анхны өдрөө хоноглосон билээ.

  • Гурав. Бөө нар сибирийн их түймрийг унтраах тахилга хийлээ.

     

    Монголчуудын өвөг дээдэс эрт дээр үеээс эх дэлхий бол хүний оршин тогтнох гол цөм учраас онгон байгалиа хамгаалах нь Монголын тэнгэр үзэл, бөө мөргөлийн сургаалийн үндэс байсаар ирсэн. Цаашид ч байсаар байх болно. Тиймээс Монголын болон МБНЭ-ийн төлөөлөл нар сибирийн түймэр ундраахаар цугларсан олон бөө нартай эв санаа нэгтэй байж, дэмжиж Байгаль далайн Ольхун аралд болсон бөөгийн нэгдсэн тахилгад оролцсон билээ. Нэгдсэн тахилга бол эх дэлхийнхээ байгалийг хамгаалах нэгдсэн их үйлсийн нэг тод илрэл, жишээ болж байна. Бид ингэж бодож, сэтгэж энэ үйл ажиллагаанд оролцож байна.
    Байгал дэлхийгээ хамгаалах тэмцэлд “Буриад-Монголын бөө мөргөлийн эртний уламжлалын дагуу … дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн бөөгийн цугларал”-т боллоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, энэхүү ажиллагааг зохион байгуулж байгаа Буриадын “Тэнгэри” бөөгийн байгууллагын тэргүүн Байр Цыендоржаевтай уулзав. Бид зав зайг ашиглан сонирхосон асуулаар ярилцлаа. Мөн тахилгад оролцож буй олон бөө нартай уулзаж, санал бодлоо солилцсон билээ.
    Дараа нь Украйнаас ирсэн бөөгийн төлөөлөлтэй санал солилцлоо. Украйн бөө монгол бөөгийн талаар сайн ойлголттой байсны дээр ирэх жил монголд аялах төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байлаа.
    8 дугаар сарын 4-ны өдөр өглөөнөөс эхлэн бөө нар тахилгын бэлтгэл ажлыг эхэлсэн байлаа. Бөө нар бөөгийн Ольхун аралын зүгт чиглэлээ авч байрлалаа эзэлжээ. Жин үдийн сайн цаг болоход бөө нар тахилгын зан үйлээ эхэллээ. Дөрвөлжин татсан гортиг дотор оролцох бөө нар байрласан байлаа. Урд эгнээнд нэгэн шугаманд онгоддоо өргөх идээгээ тавьсан байлаа. Хамгийн ар талд хоёр тогоонд шүүсээ бэлтгэх ажээ.
    Бүгд зэрэг онгод, сахиусаа залж бөөлж эхэллээ. Оролцогчид бүгд байгаль дэлхийгээ, сибирийн их ойгоо түймрээс авран хамгаалах зан үйлд нэгдэн оржээ. Бүгд бөөлж дуссаны дараа таван зайран нэгдэн бөөлж эхэллээ. Ойгоны их ноёдын онгодыг оруулж бөөлж байлаа.
    Тэднийг бөөлж дуусахад манай халх хуягтай бөө талбайд үлдэж олон иргэдийг дугаарлуулан төөрөг тавьж байлаа. Тиймээс зохион байгуулагчид түшээ, зайранд анхааруулан бөөлөлтийг зогсоож, талбайг чөлөөтэй болгов.
    Түүний дараа Буриадын “Тэнгэрэ” бөөгийн тэргүүн Байр Цыендоржаев хуяглан бөөлж, “Бух ноён”-ы онгодыг залж, толгойлон бөөлөлтөө эхэлсэн билээ. Цугларсан олон бүгд сөхрөн сууж, “Бух ноён”-доо залбиран мөргөж, дөрвөн зүгт цугларсан олонтой дөрвөнтэй мэндчилж, залбиран бөөллөө. Тахилгад оррлцогчид бүгд сөгдөн, “Бух ноён”-доо мэндчилж, хадагаа өргөж байлаа.
    Урд талд бэлдэж тавьсан бургас модондоо цугларсан хадагаа өргөж, шүүсээ дээр нь тавьлаа. Бүх бөө нар хэнгэрэг юугаа дэлдэж, дуудлагаа дуудаж, өргөх идээ, шүүсээ авч цугларсан олныг бүтэн тойрсоны дараа галаа асааж, цунцалан өргөнө билээ.
    Шүтлэгтэн олны өмнө хийгдэх гол арга хэмжээнүүд ийнхүү дэс дараатай хийгдэж дууслаа. Сибирийн их тайгад гарч буй түймрийн эсрэг, байгалиа хамгаалах зорилгоор хийсэн тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Мөн өдрийн бусдын зохион байгуулж байгаа арга хэмжээг хүндэтгэх мэдрэмжиндээ тулгуурлан, (тахилгын талбайд бусдын анхаарлын татахгүй байхаар) МБНЭ-ийн төлөөлөл, байгууллагын тугаа зөвхөн орой өргөж, монгол бөөгийн тухай баримтад киногоо гаргаж сонирхуулсан билээ.
    Энэхүү арга хэмжээнд монголоос хоёр бөө оролцсон юм. Эх дэлхийнхээ төлөө энэ хүртэл зүтгэж яваа улаач нараараа бахарханам. Шүүмжлэлтэй хандахад манай бөө нар нэгдсэн тахилгад оролцохын хамт онгод, сахиусаа хийж байгаа зорилготой уялдуулахыг аль болохоор хичээх хэрэгтэй юм. Гэтэл манай бөө нар хуяглан бөөлж, сахиусаа залангуутаа иргэд оролцогчдын төөргийг үзэж, бөөлөлт хувийн шинж чанартай болгож, зохион байгуулагчид сануулга өгч, сахиусаа буулгахаа хүчээр болиулахад хүргэж байлаа. МБНЭ-ийн дүрэм, журамд зааснаар нэгдсэн тахилгын үеэр хувь хүнд зориулсан зан үйл хийхийг хориглодог юм. Энэ бол манай байгууллагын улаач нарын хувьд тогтсон зүйл билээ. Монгол бөөгийн ёс зүйд “бусдын онгодыг хүндэтгэж, өөрийн онгодыг дээдлэх” ёсон бий билээ. Манай залуу бөө нар энэ мэтчилэн олон зүйлд суралцах зайлшгүй шаардлага байгаа юм.

  • Хоёр. ОЛЬХОН БА БӨӨГИЙН АРАЛД АЯЛАВ.

    Усьт-Ордынскийн зам салах уулзвар дээр хуримаа хийж яваа залуусын дурсгалын зураг авалттай таарсан юм. Энэ өдөр харьцангүй автомашин цөөхөн байж, зам ачаалал багатай чөлөөтэй байсан. Уудам хөндийгөөр давхисаар Баяндай тосгонд ирж, зам урагш эргэж, байгаль нуурыг зорилоо. Нилээд өндөр давааг даваад хоёр уулын дундуур уруудсаар ой мод шувтрангуут монголын нутагтай тун төстэй замаар орж явчихав. Косая степ, Еланцы тосгоныг дайраад Сахортагийн усан боомтод ирж дугаарлан зогсов.
    Биднийг дугаарлаж байх мөчид хятадын жуулчдын дөрвөн машин дайрч, усан онгоц дугаарлан хүлээж байгаа олны эгдүүг хүргэв. Тэд шууд онгоцгнд ачихыг шаардаж, дугаарласан олон дэг журам сахихыг хятадуудаас шаардан тэрүүхэндээ маргалдаан үүсгэв. Хятадын цэргийн хээрийн хувцасаар гангарсан залуу гол дүрд “тоглож”, орилож чарлаж, цугларсан олны энгдүүцэл төрүүлнэ. Хаа нэгтэй дугааргүй дайрч сурсан дээрэлхүү, ойворгон зан орос иргэдийн дургүйг хүргэнэ.
    Улмаар нэг удаагийн усан онгоц машин ачилгүй явж, маргаан ширүүсэв. Оросууд тэвчээртэй хандаж, зохицуулахыг хичээсэнд хятадууд үл зөвшөөрч дайрч байлаа. Хятадууд ирээд дугаарласан бол “асуудал үүсэхгүй байсан. Тун удалгүй ир бүрэн хуягласан цагдаагийн машин ирж, араас нь цагдаагийн нэмэлт хүч ирэв. Одоо хятадууд номхорч, дэс дугаарт орж завинд сууцгаасан. Хаана ойворгон зан хүний анхааралд өртөж, асуудлыг хурцатгаж, хүмүүс хоорондын зөрчил үүсгэж болохыг энэ явдал харуулж байлаа.
    Усан онгоцонд суусан бид нөгөө эрэгт бууж, цааш хөдөллөө. Ольхон аралын Хужирт тосгон хүртэл 36 км зам бол манхайханы хэлдгээр “там”-ын зам байлаа. Орой болсон хойно Хужиртад ирээд өмнө жилүүдэд байрлаж байсан газартаа майханаа барьж, эхний шөнөө амарлаа.
    Өглөө босоод бид хоолоо идсэний дараа тахилга хийх газрыг хайсан юм. Ольхоны арлын тэнд явж байсан зайрантай таарч бид тахилга хийх газарт очсон билээ.
    Нэгдсэн тахилга өндөрлөнгүүт бид Ольхон аралын Хужирт тосгоны байдалтай танилцсан юм. Ирсэнээс хойш энд цөөнгүй барилгууд баригдаж, бас ч гэж үзэмж нь сайжирч, үйлчилгээний газрууд нэмэгджээ.