Category: Мэдээ, мэдээлэл

  • БНАСАУ-ын байгуулагдсаны баярыг тэмдэглэв.

    Дэлхий хоёрдугаар дайны төгсгөлд холбоотон гүрнүүдийн тохиролцсноор Азийн зарим орнуудыг Японы колончлолоос чөлөөлөх болж, Солонгосын хойгийг 38 дугаар өргөргөөр түр зааглан Умард хэсгийг ЗХУ, Өмнөд хэсгийг АНУ чөлөөлж, улмаар 1948 онд Умард хэсэгт БНАСАУ, Өмнөд хэсэгт БНСУ байгуулагдсан туүхтэй.
    1948 оны 9 дүгээр сарын 9-нд БНАСАУ байгуулагдмагц манай хоёр орон харилцан хүлээн зөвшөөрөлцөж, ЗХУ-ын \ тухайн үеийн\ дараагаар 1948 оны 10 дугаар сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орнууд билээ.
     Баярын арга хэмжээг тохиолдуулан БНАСАУ-ын ЭСЯ хүлээн авалт хийлээ.
     БНАСАУ-ын байгуулагдсаны баярын арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцлоо.
    Манай улс Ж.Самбуу гуайгаас хойш БНАСАУ-д Элчин сайдаа ээлжлэн томилсоор эдүгээ 21 дэх элчин сайд ажиллаж байгаа бол манай улсад БНАСАУ-ын 22 дахь Элчин сайд ажиллаж байна.

     
     
  • Зургаа. Албан ёсны уулзалт хийв.

    Монгол Улсаас Тува Улсад суугаа Ерөнхий консуль Ганчимэг бол энэ улсад ажиллаж байгаа анхны эмэгтэй ерөнхий консуль гэдгээрээ онцлготой. Түүний төрийн ажлын туршлага, чамбай байдалаараа ажиллах хугацаанд томоохон уулзалт, зөвлөлгөөн хийж дорвитой асуудлыг шийдэх гэж оролдсон. Монгол дахь улс төр, эдийн засгийн байдлууд асуудлыг шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлсэнгүй.
    Тувагийн бөөгийн байгуулагуудын байдал, монголчуудын тувад ажиллаж байгаа байдлын талаар мэдээлэл солилцлоо. Гол хөдлөгөөн Увсын Хандгайтын боомтоор хийгдэж, 200 орчим автомашин гардаг, харин Завханы Тэсийн боомт харьцангүй цөөхөн хүн нэвтэрдэг ажээ.
    Бидний уулзалт харилцан мэдээлэл өгч, сонирхосон асуудлаар хариулт өгч найрсаг сайхан болж өнгөрлөө. Өмнөх ерөнхий консулын газрыг бодвол өнгө зүс орж, уулзалтын хүндэтгэлийн танхимтай болжээ.

     

    djmedia:196
  • Тав. Кызыл хотоор аялав.

    Төв талбайд үхэр хөлөглөсөн хүний хөшөө байна. Энэ бол савдагийн хөшөө ажгуу. Дараа нь  үндэсний музейгээр орлоо. Бүгд Найрамдах Тува улсаас өнөөг хүртэл түүх эндээс харж болно. Биднийг музей үзэх үед үнэт олдворын хэсэг ажиллаж, тувагийн нутгаас олдсон алтан эдлэл болон үнэт зүйлсийн үзмэрүүд бүхий тусгай хамгаалалтай хэсгийг үзэх боломж олдлоо. Зураг авахыг хориглодог тул бөөтэй холбоотой онгод байж болох зарим зургийг авч чадсан билээ. Харин олон жил баригдаж байгаа боловч нэгэн өвөрмөц барилга болох Залуучуудын ордон дуусаагүй хэвээр байлаа.
    Тува Улсын их сургуулийн шинэ барилга содон харагдана. Удахгүй эргэн тойрон барилгууд сүндэрлэх буй за. Енесей мөрний ар талд томоохон цэргийн анга шинээр байрлаж, барилгын ажлуудаа эхэлжээ. Албан хаагчдын хотхон Енесей мөрний өмнө эргээс тод харагдана. Их мөрөн дээр  шинээр цэргийн гүүр тавьжээ. Тэр хавийн газар цэргийн хотхоны бүтээн байгуулалт өрнөсөн харагдана.
    Хотын зүүн хэсэгт Цэргийн кадетийн сургуулийн иж бүрэн барилгын цогцолбор бэлэн болж энэ жилээс сургалт эхлэх бөгөөд монголоос хүүхдүүд ирж суралцах ажээ. Ийнхүү цэргийн томоохон сургууль бэлэн болжээ. Хоёр томоохон сургууль шинэхэн барилгатай болсон нь шинэчлэлийн явц сайн байгааг харуулж байна.

    djmedia:195
     
  • Дөрөв. Бөөгийн “Дүнгэр” төвөөр зочлов.

    Өмнө ирж байснаас зарим зүйл шинээр нэмэгдсэнийг анзаарав. Бөөгийн “Дүнгэр” төв хотын төв замын дагуу байрладагаараа онцлоготой. Тэнд биднийг очиход бөөгийн “Дүнгэр” төвийнхөн угтаж билээ. Бүгд цугларчээ. Хашаан дотроо монгол гэр барьж тэнд биднийг хоолоор дайлсан билээ.
    МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцохдоо бид анхлан танилцсан билээ. Тэр үеээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх “Дүнгэр” төвийн тэргүүн байсан Сара Оол өнөөдөр Тувагийн бөөгийн тэргүүн болсон ажээ.
    Харин бидний таних Долаана “Дүнгэр” төвийг удирдаж байгаа ажээ. Бид Тувад байх хугацаанд хийх, үзэх ажлаа тохиролцож, ойрын хугацаанд хийж байгаа ажил, үйл явдлаа ярилцсан билээ. Тэндээс гараад бид Сара Оолын гэрт зочилж, түүний гэр бүлийнхэнтэй танилцсан юм. Орой нь саунд сууж аян замын алжааллаа тайлсан билээ.
     

    djmedia:194
  • Монгол Улс хамгийн дээд төвшний харилцааг ОХУ-тай байгууллаа

    Айлчлалаар Монгол Улс ОХУ-тай байгуулсан байсан Стратегийн түншлэлийн харилцаагаа шат ахиулж Найрсаг иж бүрэн стратегийн түншлэлд хүргэв. Тодруулбал, Монгол Улс хамгийн дээд төвшний харилцааг хойд хөрштэйгээ байгууллаа. Монгол Улс Хятад улстай  Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай бол Орос, Энэтхэг, Япон, АНУ –тай Стратегийн түншлэлийн харилцааг байгуулсан байсан юм.
    Харилцаа Найрсаг иж бүрэн стратегийн түншлэлд хүрснээр бүхий л салбарт хамтран ажиллах улс төрийн шийдвэр гарлаа гэж ойлгож болох нь.
    Айлчлалаар талууд арван гэрээнд гарын үсэг зурсны дийлэнх нь эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсний зэрэгцээ уламжлалаа сэргээж уул уурхайн салбарт хайгуулын чиглэлээр хамтран ажиллахаар болов.
    Мөн “Эрдэнэс Монгол” ХХК, “Россети” ХК-ийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг зурсан нь Зүүн хойд Азийн орнуудыг хамарсан цахилгаан эрчим хүчний нэгдсэн систем бий болгох санаачлагыг гаргасан Монгол Улсын хувьд хойд хөрштэй хамтрах эхний алхмаа тавилаа гэж тодорхойлж болох юм.
    Хоёр улсын худалдааны эргэлт өнгөрсөн 2018 онд 1.8 тэрбум ам.долларт хүрсэн нь өмнөх жилүүдийнхээс өссөн хэдий ч Монголын экспорт 0.5 хувийг эзэлж байна. Айлчлалаар энэ асуудлыг Монголын төрийн тэргүүнээс эхлэн УИХ-ын дарга хөндсөн ч экспорт хийхэд гол тээг болж буй татвараа бууруулах тухайд Оросын тал хөндсөнгүй. Мөн айлчлалын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар ОХУ-ын төрийн тэргүүнд хандан 100 тэрбум рублийн зээл хүссэн. Уг зээлийг Орос, Монголын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барих, эрчим хүчний салбарт зарцуулахаа мэдэгдсэн.
    ОХУ- ын төрийн тэргүүн зээл олгох асуудалд тодорхой байр суурь илэрхийлээгүй ч дэд бүтцийн салбарт ямагт дэмжлэг үзүүлж ирснийг онцлоод уул уурхай, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтцийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ онцолсон юм.
    Энэ тухай хоёр улсын төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийснийхээ дараа айлчлалыг дүгнэж мэдээлэл хийхдээ мэдэгдсэн. Эл мэдээллийг одоо хүргэе.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
    ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг Улаанбаатар төмөр замын дүрмийн санг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбар, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо илэрхийллээ. ОХУ өөрийн алс дорнодын бүс нутагт далайн боомт ашиглах боломжийг хангаж, Монгол Улсын далайд гарах боломжийг нээж өгч байгаад талархал илэрхийлж байна. 2018 оны зургадугаар сард Монгол, Оросын Засгийн газар хооронд байгуулсан транзит тээврийн гэрээ энэхүү боломжийг бидэнд нээсэн. Бид алс дорнодын боомтод шинээр терминал барих асуудлыг судалж ТЭЗҮ-ийг бэлэн болгоод байна. Евро Азийн эдийн засагтай орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах ажлыг ОХУ дэмжинэ гэдэг итгэлтэй байна. Эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх үүднээс ОХУ-аас оруулах хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзлээ. ОХУ-ын Засгийн газар Худалдааны төлөөлөгчийн газраа дахин нээж байгаад талархаж байна. Монголын тал ч мөн худалдааны төлөөлөгчийн Владивосток хотноо нээхээр төлөвлөж байна. Эдгээр шийдвэрийн үр дүнд хоёр улсын  эдийн засгийн харилцаа идэвхжих ёстой гэж  үзэж байна. Цаашид бид Монгол, Оросын ирээдүйн хамтын ажиллагааг тодорхойлсон томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Энэ зорилгоор өндөр төвшинд хамтарсан Ажлын хэсэг байгуулж, өргөн хүрээнд судалгаа хийх саналтай байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан болон Монгол Улсын хөгжлийн банк хооронд рубль төгрөгийн хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулахаар тохирч, санамж бичиг байгууллаа. Хоёр талын харилцаанд олон жил шийдэж чадахгүй байсан Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгийн эхний үе шат болон Улаанбаатар төмөр замтай холбоотой онцгой албан татварын асуудлыг шийдвэрлэх төвшинд хүрснийг мэдэгдлээ.
    Хоёр орны харилцааг Найрсаг, Иж бүрэн стратегийн түншлэлийн төвшинд хүргэснээр хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээгдэж байгааг дахин онцлон тэмдэглэе. Урилгыг минь хүлээн авч Монгол Улсад айлчлал хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин танд дахин талархал илэрхийлье.
    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:
    ОХУ бол Монгол Улсын гадаад худалдааны чухал түнш юм. Өнгөрсөн жил гадаад худалдааны эргэлт 21 хувиар нэмэгдсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар дахин 10 хувиар нэмэгдсэн байна. Гэхдээ бид өмнө хийдэг худалдааны түүхэн амжилтаа гүйцэхийн төлөө илүү урагшаа тэмүүлж, нягт хамтран ажиллах боломж хоёр талд бий гэж харж байна.
    Дэд бүтэц, уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт шинэ төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Энэ ажлыг худалдаа эдийн засаг, шинжлэх техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс хариуцна. Энэхүү төслүүдийг санхүүжүүлэх асуудлыг Орос, Монголын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санд хариуцуулах бөгөөд энэ санг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг Оросын шууд хөрөнгө оруулалтын сан Монголын түншүүдтэй хамтран энэ ажлын хүрээнд гарын үсэг зурсан. Тус сангийн хөрөнгө оруулалт голчлон үндэсний валютаар хийнэ гэдгийг тэмдэглэсэн. Монгол Улсын тээврийн дэд бүтцийг хөгжүүлэхэд Орос улс олон жил тусламж үзүүлж ирсэн. Далан жилийн өмнө УБТЗ хамтарсан үйлдвэрийг нээсэн. Өнгөрсөн жил тус нийгэмлэг ачаа тээврийн дээд амжилтыг тогтоосон. Оросын төмөр замын  компаниудын дэмжлэгтэйгээр галт тэрэгний хөдөлгөөний зохицуулах шинэ дэвшилтэд автомат систем энэ онд ашиглалтад оруулсан нь Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг улам нэмэгдүүлнэ. Оросын төмөр замчид замын зүтгүүрийн паркийг шинэчлэх, тээврийн шинэ чиглэлүүдийг барихад Монгол түншүүддээ тусламж үзүүлэхэд бэлэн.
    ОХУ нь уламжлал ёсоор Монгол Улсын  эрчим хүчний найдвартай нийлүүлэгч мөн. Роснефть компани Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний ихэнх хэсгийг хангаж байна. Мөн Оросууд Монголын цахилгааны гол эх үүсвэр болох ТЭЦ-IV-ийг засварлахад гол дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд шинэчлэлийн үр дүнд тус станцын хүчин чадал үлэмж нэмэгдэнэ. Дашрамд хэлэхэд, өчигдөр тус станцын шинэчлэлийн эрчим хүчний блокийг ашиглалтад оруулсан. Монгол Улсад цөмийн шинжлэх ухааны төв байгуулах саналыг Оросын тал судалж байна.
    Албан ёсны хэлэлцээг цуцалж 10 баримт бичигт гарын үсэг зурав
    Айлчлалын хүрээнд хоёр тал 11 баримт бичигт гарын үсэг зурна гэдэг мэдээлэл цацагдаж байсан ч Ерөнхийлөгч нарын өргөтгөсөн уулзалтын дараа төлөвлөгдсөн байсан албан ёсны хэлэлцээ цуцлагдаж хоёр орны Засгийн газар хооронд 10 баримт бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болсон юм.  Үүнд:
    1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ-ын хоорондын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин нар,
    2. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров нар,
    3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Максим Станиславович Орешкин нар,
    4. Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчлэлийг сунгах тухай Засгийн газар хоорондын протоколд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батбилэг, Цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал Андрей Артурович Бойцов нар,
    5. Монгол-Оросын Улсын хил дээр Хиагт-Алтанбулаг олон улсын авто-замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон ОХУ-ын Холбооны Гаалийн алба хоорондын протоколд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин нар,
    6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Оросын Холбооны Улсын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөөнд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, Холбооны гаалийн албаны дарга Владимир Иванович Булавин,
    7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар болон Оросын Холбооны Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэг /төрийн өмчит компани/ хоорондын хэлэлцээр”-т Ашигт малтмал газрын тосны газрын дарга Х.Хэрлэн, Улсын “Росгеологи” хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Сергей Николаевич Горьков нар,
    8. “Монгол Шуудан” ХК болон Оросын Холбооны Улсын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын Стратегийн хамтын ажиллагааны хэлэлцээрт“Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, ОХУ-ын “Орос шуудан” холбооны төрийн нэгдсэн үйлдвэрийн ерөнхий захирал Николай Радиевич Подгузов нар,
    9. Эрдэнэс Монгол ХХК болон Оросын Холбооны Улсын “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт “Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, “Россети” олон нийтэд нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхий захирал Павел Анатольевич Ливинский нар,
    10. “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК болон Оросын Холбооны Улсын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын харилцан ойлголцлын хэлэлцээрт “Ди Би Эм ассет менежмент ҮЦК” ХХК-ний захирал Д.Болормаа, ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Александрович Дмитриев нар тус, тус гарын үсэг зурлаа.

     
  • ОХУ-ын Ерөнхийлөгч В.ПУТИНЫ айлчлалын ХӨТӨЛБӨР

    Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өнөөдөр /2019.09.03/ албан ёсоор эхэлж байна.
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авах ажээ. Хоёр улсын Ерөнхийлөгч эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулахын зэрэгцээ  ЗХУ-ын баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.
    Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, улмаар нийт хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд нээлттэй мэдээлэл хийх юм.
     Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөөд байна.
    Харин айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох аж.
    Дашрамд дурдахад, Манай улсын зүгээс ОХУ-тай харилцаагаа бэхжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахад анхаарч байгаа бол ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр В.Путин айлчлалынхаа үеэр хамтын ажиллагааны 11 гэрээнд гарын үсэг зурна хэмээн мэдээлж байгаа юм.
     
  • Шинжлэх ухааны үндэстэй хорлол

           Бодож сэтгэдэг, бие даасан хувь хүмүүс шинэ дэглэмдхэрэггүй байлаа. Хэн нэгийг нь зайлуулж, хэн нэг нь өөрөө явж, заримыг нь өөрчлөн хөтөлбөрчилж чадлаа. Өнөөдөр бидний ихэнх нь итгүүлэгт автамхай болсон. Санал болгосон бүхэнд итгэх авьяастай болж таарав.
             “Дени” биш “Дося”-г ав худалдаж ав хэмээн зөвлөнө. Өөрт нь санал болгосон зүйлийг л авна. Бичсэн, эсвэл хэлсэн зүйлд л итгэх болно. Ястржембский 1996 оны гэрээний тухай дургүйгээ илэрхийлэхдээ “Бид хоёр дахь Хасавюртыг зөвшөөрөхгүй” гэсэн. Хүмүүс Ястржесбский 1996 онд Хасавюрт муу гэж хэлж байсан гэж гэгээхнээр итгэнэ. Хэрвээ тэр үеийн сониныг нээгээд үзвэл тэрээр шал эсрэг зүйл ярьж, Хасавюртыг хэлэлцээрийн үйл ажиллагааны том ялалт гэж нэрлэсэн байгаа. Хүмүүсийн шүүмжлэлийн босгыг намсгавал тэд дурын толгой эргүүлэлтэд аятайхан зууш болно.
           Ийм гайхалтай итгэх чадвар арван жилийн өмнө байгаагүйг санаарай. Юу гээч болчихов оо?
           -Гай тохиолоо. Бид бүгдэд асар их гай тохиогоод байна. Бидний ухамсар сэтгэхүйгээр чадварлаг тоглосноос болоод нэгэн цагт агуу их байсан үндэстэн доройтож байна. Тэгэхдээ маш хурднаар  шүү. Америкчууд ямар тэнэг,  ямар гэнэн, ямар мэдлэг муутай юм бэ гэж бид үргэлж дооглодог байсан… Одоо өөрсдөө гийм болж байна. Тэгээд хамаагүй ядуу амьдарч байна. Өмнө нь биднийг мунхруулдаг л байсан. Гэхдээ ихэнх нь мунхруулж байгааг мэддэг байсан. Гэтэл өнөөдөр мунхруулга бүр илүү хүчтэй болж, хүмүүс хэлсэн бүхэн бодит үнэн гэдэгт итгэж байна. Энэ бол боловсруулагдсан оюун санааны онцлог шинж.
            Тийм болохоор олон нийтийн санал асуулга явуулахад миний инээд хүрдэг. Манайд чинь хэвлэл зурагтаар нэвтрүүлсэн, тодруулбал эзэнгүй мэдээллийн хэрэгсэл нэг ч байдаггүй учраас зурагт хэвлэлийн ард байгаа хүмүүсийн үнэн л олны санал болдог. Зурагтын дэлгэцэнд гэрэл өгдөг шилэн хоолой, радиогийн хүч, хэвлэмэл хуудасны тэгш өнцөгт хэлбэр л торсион үүсгүүр юм шиг надад заримдаа бодогддог гэж мөрдөн шалгах хараат бус товчооны ажилтан Артем Беспалов ярьж байна.
            Сэтгэл зүйн салбарт сүүлийн арван жил бид ямар технологи сурталчилж буйг та анхаарсан уу? Эриксоны ховс, МҮХ, өөрийн итгүүлэг. Бид хүмүүсийг өөрийнхөө сэтгэхүйг хөтөлбөрчлөхөд сургаж байна. Яах гэж, ахан дүүс минь? Бид Нэгдсэн улс шиг хүн болгон сэтгэлзүйч хэмээх хувийн сүүдэртэй тэнэг үндэстэн болохыг хүссэн гэж үү? Тэд тэр сүүдэргүйгээр тайван алхаж ч чаддаггүй шүү дээ. Итгүүлэгт автамхай, онцгой автамхай хүмүүсийн тоо 1978 онд 35 хувь байснаа 1999 онд 85 болсон нь бидэнд цөөдөө юү? 50 хувь гэдэг сайн үсрэлт! АНУ-д тийм юм байхгүй. Тэднийд энэ үйл явц алгуур явагддаг. Бид харин дахиад л… бөмбөрцгийн бүхний өмнө…
              Ховс, МҮХ, итгүүлэг муу гэж би хэлээгүй байна. Энэ бол нөхцөл байдлаас хамаарах зүйл. Гэвч манайд сайнаасаа муу нь илүү байна. Шинэхэн нотолгоо хэлье. Бехтов хот. Нэг үйлдвэр, артелийн хэмжээний хэдэн хувийн аж ахуйтай мөртөө хоёр казино, хоёр секс барааны дэлгүүртэй, хэд хэдэн сэтгэл зүйн дамжаатай, тэнд нь үйлчлүүлэгчийг хэрхэн харцаараа татах вэ, муу барааг яаж чанартай мэт зарж, эрх мэдлийн өндөрлөгт хэрхэн хүрэх вэ гэдгийг танд заадаг… Белобрюшкин гэгч доктор долоо хоногг таван удаа  “Өрсөлдөгчөө хэрхэн устгах вэ?” гэдэг хичээл заадаг. Би тоглоогүй байна. Энэ “сэтгэл зүйч” өрсөлдөгчөө хэрхэн амьдралд дургүй болгож, эцэст нь амьдралаас хагацахад хүргэн замаасаа зайлуулах вэ гэдгийг заадаг. Өөр юу ч заадаггүй. Танхим дүүрэн хүн ирдэг. Нэрсийн дараалал гарган гурван ангид хувааж ажиллахаас аргагүй болсон. Доктор Белобрюшкин хүсэх юм бол өөрөөс нь худалдан авч болох нэгэн төхөөрөмжийг хичээл дээрээ үзүүлдэг. “Антеннаа чиглүүлээд 10-20 минут дамжуул. Танай өрсөлдөгч “цагаан чимээ” хүлээн авч анхаарал нь сарнина. Тэгэхээр нь өөрийн ховсдогч харцаа ашиглан өөрт хэрэгтэй байгаа зүйлээ хийхийг шаард”. Бехтовынхон мэдээллийг шингээгч мэт сорон авч Москва, Петербург, Новосибирск зэрэг том хотуудыг эзлэх тухай мөрөөдөцгөөнө. Тэндхийн тийм “докторууд”-ыг тоолж баршгүй. Манай гэмт хэргийн ертөнц ямар лут мэдлэгтэй болсонд гайхаж байна уу? Дээрэмчид ч сэтгэл зүйчдээс суралиаж байна. Дээрэмчдийн зарим хүчирхэг бүлэглэлд тийм албан тушаал заавал байдаг. Тэдэнд өөрийн гэсэн “тусгайгийнхан” бий. Энэ “тусгайгийнхан” нь шинжлэх ухааны мэдлэгээс хоцордоггүй, тэр бүү хэл өөрсдөө туршиж бүтээдэг. МҮХ-г өөрийгөө хүндэлдэг мафийн байгууллага болгон алхам тутамдаа ашигладаг. Бүх луйварчид, ард түмнийг пирамид болгогчид цэвэр шинжлэх ухаанчаар алхам бүрээ тооцож, нүдэнд дулаан байдал дээр тоглосон.
          Манай орон пирамидаар баян. Мавродигийн босгосон анхны пирамид хэрвээ ард түмнийг эвтэйхэн аргалж дөнгөвөл тэд мөнгөө цэнхэр хүрээтэй тавган дээр өөрсдөө тавиад ирдгийг харуулсан. Энэ бол бүх пирамид дундаас хамгийн энгийн, хамгийн заль багатай нь байсан. Мавроди реклам, бас хүн болгоны гараа огт хөдөлгөлгүйгээр баяжих мөрөөдөл дээр ажилласан. Одоо цагийн пирамид руу ард түмэн өөрсдөө очихгүй, тэднийг авчрах хэрэгтэй. Үүнийг маш урлагтай хийдэг. Нэгдүгээрт, саалийн үнээ болох тэр давхаргыг л сонгодог. Хоёрдугаарт, сонгосон хэсгийнхээ оюун санааг бөөнд нь “боловсруулдаг”. Гол нь ээлжит “хөтөлбөр”-т орохын чухлыг тулхтай хүмүүс юуны учир ингэж хичээнгүйлэн түүнд итгүүлэх гээд байна гэж бодох боломжийг шинэ хүнд олгохгүй байх явдал. Пирамидер нь эгнээнд нь бапахад бэрхтэй хаалттай хэлбэрийн элит клуб маягаар зохион байгуулагддаг. Хэрэгтэй хүнээ татан оруулахын тулд хамгийн олон янзын арга хэрэглэдэг. Жишээ нь, ган руу утсаар ярьж ямар нэгэн хонжворт арга хэмжээ (тэр тухай та ямар ч ойлголт байхгүй) явуултал таны утасны дугаар “шагнал” хожсон тухай хэлж мэднэ. Шагнал гардуулах хүндэтгэлийн ёСлолд ирэхийг танаас хүснэ. Ийм урхинд олон хүн орж, хүрээд очдог. Тэгээд юутай тулгардаг вэ? Хохирогчийн ярианаас жишээ татъя.
          Над руу аятайхан хоолойтой эелдэг бүсгүй утасдаж “Ольга Ивановна та Хавай үнэгүй явах эрх хожлоо. Эрхээ гардан авахаар хүрч ирнэ үү”  гэлээ.   Би  ямар ч  уралдаанд  оролцоогүй гэж хариулахыг оролдтол утасны дугааруудаар хонжвор явагдсан гэлээ. Дал модон дор дулаан тэнгисийн эрэгт амрахсан гэж би үргэлж хүсдэг байлаа. Очоод үзье гэж бодлоо. Миний дугаар хоёр эрх хожсон тул нөхөр, эсвэл найзтайгаа ирээрэй гэж зөвлөсөн юм. Би танил руугаа утасдаж азтай тохиолдлыг ашиглахыг санал болголоо. Оройн лолоон   цагт  бид  оччихсон   байлаа.   Офисын үүдэнд биднийг эелдгээр угтаж танхимд орууллаа. Тэнд олон хүн байсан бөгөөд бүгд үнэтэй, гял нал хувцастай байсан болохоор танил бид хоёр энэ бүгдэд авцалдахгүй нэг л эвгүй байв. Хөгжим зөөлөн эгшиглэж, гэрэл бүдэгрүүлсэн, агаарт тансаг  үнэр  анхилах  аж.   Царайлаг  үйлчлэгч бидэнд ундаа авчирч өглөө. Бид ширээний ард суун коктейль ууцгаав. Түүнийг уугаад яагаад ч юм инээмээр санагдаж, сэтгэл өег тухлаг болов. Дагуул маань эхэндээ сэрэмжтэй байснаа бас л биеэ барихаа болилоо. Ялагчдыг шагнах ажил эхэллээ. Танхимын гол байрлуулсан чимэглэсэн гайзан дээр фирмийн менежер бүсгүй, аялал жуулчлалын хорооны төлөөлөгч тохитой хүнтэй гарч ирлээ. Хүмүүсийн овгийг дуудахад тэд нэг нэгнийхээ хойноос тайзнаа гарна. Тэдэнд янз бүрийн өнгөтэй дугтуй гардуулав. “Одоо тэгэхээр шинэ   хүмүүстээ   баяр   хүргэе.   Тэд   өнөөдөр ялагчдын тоонд багтлаа. “Утасны азтай дугаар”  арга хэмжээ манай хотод анх удаа зохиогдлоо” гэж бүсгүй хэллээ. Тэгээд намайг дуудлаа. Босч ч амжаагүй байтал бүсгүй өөрөө манай ширээ рүү хүрээд ирлээ. Намайг тэвэрч, зузаан дугтуй гардуулж, клубын дүрэм ёсоор эхлээд заавал гишүүнээр элсэх ёстой гэлээ. Үүний тулд анкет бөглөж, хэд хэдэн баримтад гарын үсэг зурахыг хүсэв. Анкет нь дэлгэрэнгүй байсан болохоор бид үлдсэн хагас цагт бүх үндсэн болон дэд заалтыг уйгагүй бөглөөд дараа нь бидний овог нэрийг рекламны үйл ажиллагаанд ашиглаж болно, бид шагнал авах нөхилийг хүлээн зөвшөөрч байна гэх мэтийг бичсэн ямар нэгэн гэрээг түргэхэн гүйлгэн хараад гарын үсгээ автоматаар зурцгаав. Биднээс гадна хорин шинэ хүн байлаа. Тэд бүгд л бичиг баримтаа бөглөх гэж хүч гаргацгаана. Бүсгүй дахин хүрч ирээд бүрэн эрхт гишүүн болох, улмаар Хавайд үнэгүй аялахын тулд өнөө орой есөөс өмнө жилийн татвар 300 ам. доллар төлөх ёстой гэлээ. Ийм их мөнгө алга гэж намайг дуу алдахад бүсгүй тийзийг хоёрдугаар байр эзэлсэн хүн авч, бид боломж алдсандаа харамсах л үлдэнэ гээд яаралтай мөнгө зээлэхийг санал болголоо. Гурван зуун доллараар өөр газар муугүй амарч болно гэх бодол миний санаанд тэгэхэд орсонгүй. Тийм мөнгийг хаанаас олж болох вэ гэсэн бодол л толгойд эргэлдэж байлаа.
           Дагуул маань бас л ямар нэг зүйл тооцоолно. “Найзууд руугаа утсаар ярь” гэж менежер санал болгохоор нь утас цохицгоов. Тав, эсвэл зургаа дахь утасдалтаар эрсэн хэмжээний мөнгийг өгөхөөр амлалаа. Менежерийн царай гэрэлтэж хоёр ажилтнаа дуудлаа. “Та нарыг манай тэрэг хүргэж өгнө. Тэгээд дараа нь бүх баримтаа бүрдүүлье” гэж бүсгүй хэллээ.
            Оройн есөн цагт бид эргэж ирлээ. Бидэнд тэр дор нь хөнгөлөлтийн карт шиг зүйл өглөө. Дээр нь бидний овог нэрийг бичжээ. Тийзийг яг явахын өмнө өгөх нь тодорхой боллоо. Мөн янз бүрийн татвар шимтгэл төлөх ёстой, үүнд дахиад 400 орчим доллар шаардлагатай болж таарав. Үндсэн татвараа төлчихсөн болохоор энэ 400 долларыг олж чадахгүй бол клубын сугалаанд оролцох сонирхолтой найзуудаа авчирч болно гэж тэр дор нь биднийг тайтгарууллаа. Сугалааны тухайд хонжворгүй бөгөөд хичнээн олон найз нөхдөө дагуулж ирнэ, төчнөөн хэмжээгээр бидний боломж нэмэгдэх гэнэ. Бидэнд клубын үнэ бүхий танилцуулга дэлгэж, хоёр шинэ гишүүн авчирвал Францад, дөрвийг бол бүр Америкт аялах боломжтой гэж тайлбарлалаа.
           Орой нь харихаар гарахдаа бид клубын эелдэг гишүүдтэй хамаатан садан мэт салцгаав. Энэ мөнгийг олж чадсан минь юутай сайн хэрэг вэ хэмээн бүр орой болсон хойно би бодлоо. Тэр 400 долларыг заавал олно, тэгвэл маш сонирхолтой амьдрах болно гэсэн бодолтой унтлаа. Өглөө сэрээд ажилдаа явах гэж байтал… толгойны эргээ гарав. Мөнгийг сарын хугацаатай зээлсэн, эргүүлж өгөх ёстой гэдгээ би ойлгоод айв. Долоо хоногийн турш би найзууд, танилуудаа элсүүлэх гэж клубын өнгөт танилцуулга тарааж, амралтаа хэрхэн сайхан өнгөрөөж болох тухай ярьж өгсөн ч хүсэх хүн олдсонгүй. Надруу хачнаас хачин харж буйг анзаарлаа. Эцэст нь танил эмэгтэй маань “Оля чи яг галзуурчихаж. Алив манай сэтгэл зүйч дээр очъё” гэж хэллээ. Би сэтгэлзүйчдэд дургүй ч биеэ нэг л биш авч яваад байгаагаа мэдэрсэн болохоор зөвшөөрлөө. Тэр надтай ярилцаж үзээд ховс эмчилгээнд явахыг санал болголоо. Тэр намайг ховсдоод тархинд минь хөнлөнгийн хүний хатуу даалгавар байгааг олж илрүүлэв. Тэр оройны хүлээн авалт дээр намайг зомби болгочихсон байж. Хэрвээ найз эмэгтэй маань байгаагүй бол би элит клубт зориулсан мөнгийг уйгагүй хайх байлаа. Баян хүмүүстэй танилцаж тэдний мөнгийг эргэлдүүлэх бодол надад төрчихөөд байсан юм шүү…
    Сэтгэл зүйч командыг өөрчилснөөр би ертөнцийг өөрийн нүдээр харах болсон юм. Дахиад 400 доллар төлөөгүй минь сайн хэрэг.
    Мэдээж би мөнгөө эргүүлэн авч чадаагүй, бас ямар ч Хавай руу яваагүй билээ. Ийм л байна.
        -Тийм элит клубүүд эргүүтүүлэх янз бүрийн технологи хэрэглэдэг. Ольгагийн тухайд ховсын нөлөөтэй хөгжим, психотропын эмний хольцтой ундаа, мөн шууд МҮХ хэрэглэсэн байна. Ийм маягаар зомби болгохыг тун цөөхөн хүн сөрж чаддаг юм. Хүмүүс өөр шигээ бөөн хүмүүс биш, харин мөнгө өсгөхөөр ажиллаж байгаа багт орчихдог. Тийм багийн гишүүн бүр өөрийн үүрэгтэй. Тэд хамгийн эхлээд итгэл төрүүлж, шүүмжлэлтэй хандлагын босгыг багасгахыг хичээдэг. Шинэ хүмүүс худлыг үнэнээс ялгахаа бол иод ирэхийн цагт гарын үсэг зурах янз бүрийн цаасаар дарж эхэлнэ. Заримдаа төөрөлдсөн иргэд нотариатаар баталгаажуулсан гэрээ ч хийсэн гохиолдол бий. Фирмүүд өөрийн гэсэн хуульчтай байдаг. Гэнэт байраа алдаж, их хэмжээний төлбөр төлөх баримтад гарын үсэг зурчихаж ч мэднэ. Ийм хэлцлүүд хуулийн үүднээс бүгд зөв хийгдсэн байдаг болохоор энэ нь хууль бус гэдгийг нотлоход давж болшгүй саад учирдаг.
          Гэвч ганцхан пирамид л зомбичлолыг ашигладаг юм биш. Шашны янз бүрийн бүлэглэлийн гишүүдэд ч ийм асуудал тулгардаг. Тэнд тархи оюуныг мөн л харгисаар угаадаг.
           Ер нь манай зууныг жолоодлоготой нийгэм байгуулах зуун гэж нэрлэж болно. Жирийн хүнийг төр улс ч, нууц алба, гэмт хэргийн бүтэц, шашны байгууллага ч “эргэлдүүлэхийг” хүсдэг. Энэхүү эгэл жирийн хүнээс бүгд л зохих ашгаа гаргаж авахыг хүсдэг. Харин хүн өөрөө яадаг вэ? Хүн ганцаарддаг. Түүнийг ашиглаад байна гэдгийг мэддэггүй. Тэр өөрийнхөө ертөнцийг өөрөө бүтээж байна л гэж боддог.

     
  • Өнгөрсөн цаггүй хүмүүс

    Хачин хүнийг мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй гэж агрономич бодов. Ийнхүү тэр хүний зовлонгийн далай эхэллээ. Үзлэгт оруултал хараа багахан мууг эс тооцвол физиологийн талаас ямар ч өөрчлөлт байсангүй. Биенд нь ямар ч гэмтэл алга байлаа.
    “Үл таних хүн” хэвийн уншиж бичих атлаа яагаад юу ч санахгүй байгаа нь ойлгомжгүй байлаа. Өмнөх амьдралын дадал зуршил нь арилаагүй аж. Хувийн дурсамж төдийгүй ахуйн дадал нь арилчихдаг ой санамжаа алдах өвчнийх шиг бүхнийг шинээр зааж сургах хэрэг гарсангүй.
    Ой санамжаа алдсаныг нь эмч “стрессийн байдалд орсон байх боломж”-оор тайлбарлав. Өвчтөн өөрөө хаанахынх болохоо ч, өөрийн нэрээ ч, мэргэжлээ ч, гэр бүлээ ч санахгүй байлаа. Тэрээр удалгүй тосгоны эмнэлгээс мужийн эмнэлгийн сэтгэцийн тасагт шилжлээ.
    Мэдрэлийн эмч нарт төрсөн эхний бодол нь ямар нэгэн мансууруулах бодисын хордлого гэсэн онош байв. Гэвч өвчтөнд ямар ч тарианы сорви байсангүй. Цусны шинжилгээ ямар ч бодисын үлдэгдэл илрүүлсэнгүй. Тархины органик мөхлийн шинжилгээ ч юу ч өгсөнгүй. Өвчтөн юу ч санахгүй байсан болохоор хоёр сар эмнэлэгт байлаа. Түүнийг компьютер дээр маш сайн ажилладгийг санамсаргүй олж мэдэцгээлээ.
    Анагаах ухааны нэгэн бага хурал дээр мэдрэлийн тасгийн ерөнхий эмч ой санамжаа алдсан энэ тохиолдлыг дурдан илтгэл тавив. Завсарлагаанаар түүн дээр Тархины хүрээлэнгийн эмч хүрч ирлээ. “Үл таних хүн”-ийг яг ийм асуудлыг судалдаг тусгай төв рүү илгээлээ. Тэнд ч гэсэн ажил огт урагшилсангүй.
    Цагдаа ч чадлаараа ажиллаж, түүний хэн болохыг тогтоохоор бүх аргаараа оролдлоо. Хурууны хээ ч, сураггүй бологсдын зураг ч, өөр бусад арга ч үр дүнгээ өгсөнгүй. Эцэст нь бүх Орос даяар зарлалаа.
    Харин эмч нар түүнийг дахин дахин ховсдож үзжээ. Тодорхой болсон цорын ганц зүйл гэвэл “үл таних хүн” галт тэргээр иржээ. Хаанаас ирсэн, хайшаа явж байсан, зогсоол дээр яагаад буусан, яах гэж тосгоны замаар явсан нь нууц хэвээр үлдэв.
    Найдварын оч хэдэнтээ гялсхийв. Хаягдмал эхнэрүүд, хүүгээ алдсан эхчүүд түүнийг харахаар ирсэн ч тэд ерөөс таньсангүй. Орон нутгийн телевизийн сэтгүүлч сэтгэцийн өвчлөлийн асуудлаар материал цуглуулж байхдаа түүний гэрэл зургийг өөрийн хөтөлбөрөөр үзүүлье гэж санал болголоо. Амжилт олно гэж хэн ч найдсангүй. Гэвч телевизийн нэвтрүүлэг гарснаас хойш арав хоногийн дараа студи рүү нэгэн догдолсон эр хүн ярилаа. Гэрэл зургийг хараад тэрээр аль эрт Барнаулд ажиллахаар явсан том ахыгаа мөн болохыг таньжээ. Түүний яриагаар бол хэдэн жил холбоо тасарсан аж.
    “Үл таних хүн” дээр ийнхүү зочин ирлээ. Зүгээр ч нэг зочин биш, төрсөн дүү нь. Эмч нар энэ уулзалтад ихээхэн найдаж байв. Төрөлх нүүр царай заримдаа ийм өвчтөний ой ухааныг сэргээдэг билээ.
    Гайхамшиг тохиосонгүй. Өвчтөн дүүгээ таньсангүй. Тэр бүү хэл гараа дэлгэн тэврэх гэхэд нь хачин хариу үйлдэл хийж, цааш эргэн зугатах гэв. Сувилагч нар түүнийг нялх хүүхэд шиг аргадаж, дүүтэй эсэхийг нь асуувал ямар ч эрэгтэй, эмэгтэй ах дүүгүй гэв. Дүү нь түүнд өмнөх амьдралынх нь талаар ярихыг оролдож, хоёулаа, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ цуг авахуулсан гэрэл зургуудаа үзүүлсэн ч үр дүн гарсангүй. Эмч нар зөвлөлдөөд өвчтөнийг эмнэлгээс гаргах бичиг баримтыг нь бэлтгэж эхэллээ. Төрөлх гэрийн уур амьсгал түүнийг өнгөрснөө санахад нь тусална гэж тэд боджээ.
    Гэтэл урьдчилан хараагүй зүйл боллоо. Гадаа зүг чигээ сайн олдгоо харуулсан өвчтөнд хотоор зугаалахыг аль эрт зөвшөөрсөн байж. Ээлжит зугаалганаас тэрээр эргэж ирсэнгүй, усанд шидсэн чулуу мэт алга болов. Эрэн хайх ажиллагаа үр дүнгүйтлээ. Дүү нь хэсэг зуур горьдоод сарын дараа нутаг буцав…
    Амгалан дөлгөөн өвчтөн яагаад гэнэт оргов? Хэд хэдэн хувилбар гаргацгаалаа. Нэг хувилбараар бол түүнийг буруу таньсан. Үүний нотолгоо нь дүү нь гарч ирэхэд үзүүлсэн хариу үйлдэл. Өөр нэг  хувилбараар  бол  өвчтөн   ховс  эмчилгээг давтан хийгээд ч өөрчилж чадахааргүй сэтгэл зүйн хүчтэй “боловсруулалтад” орсон. Хүний үйлдлийг заагч хөтөлбөрчлөлд орсон байх бүрэн магадлалтай. Өөр нэг хувилбар нь өвчтөн өөрийг нь аюултай гэж үзсэн хүмүүстэй тааралдаад тэд түүнийг устгасан байж болно.
    Аль ч хувилбар нь байлаа гэсэн ямар нэгэн үл мэдэгдэх үйл явдал, эсвэл үл анзаарагдам үг оргох шалтаг болжээ. Бичиг баримтгүй энэ хүнийг эрэн хайх ажил одоо хүртэл үр дүнгүй байна.
    Тэтгэвэртээ гарсан цэргийн албан хаагч Н 1999 оны зургадугаар сарын 2-ны зуны сайхан өдөр Пенза хотоос Саратов мужийн Татищев хот руу хүргэгчийн хувиар ачааны машинтай гарчээ. Зарах бараа хүргэх ёстой байлаа. Н ээж нь суудаг Сердобскоор дайран өнгөрөхөөр шийджээ. Энэ явалтад этгээд хачин юм байсангүй, ердийн аялал байлаа. Сердобскод Н ээжийнхээрээ багахан хугацаагаар ороод гарахдаа зүв зүгээр байв. Гэвч тэрээр Татищев хүрсэнгүй… Түүний ойр төрлийнхөн 19 хоног түүний талаар юу ч мэдсэнгүй. Ачаатай холбоотой гэсэн цуу үг гарч байлаа. Цагдаагийн газар Н-ийг сураггүй алга болсон гэж зарлалаа. Алуулсан гэсэн хамгийн аймшигтай таамаг дэвшүүлцгээв. Өнөөдөр ямар ч шалтгаангүйгээр хүн алдаг новшнууд цөөн гэж үү? Гэвч зургадугаар сарын 21-ний үдэш Н-ийн эхнэр рүү Саратовоос утасдаж “Нөхөр чинь олдлоо. Тэр мэдрэлийн эмнэлэгт байна. Ир” гэв.
    Юу болов? Яагаад мэдрэлийн эмнэлэгт хэвтэв? Хэргийн учир Н ой санамжаа алдсанд байлаа. Ухаан ормогц хамгийн түрүүнд хэн бэ, хаанаас ирэв, хаашаа явж байна гэсэн асуулт тулгарлаа. Н ойд, горхины дэргэд зогсож байлаа. Үдэш болжээ. Ойр хавьд хэн ч алга. Ухаан санаа нь манантай хэвээр байсан тул эдгээр асуултдаа хариулж чадаагүй. Н халаасаа ухан хайрцаг шүдэнз олоод дулаацахын тулд гал өрдөв. Тэгээд галын дэргэд өглөө болтол суулаа. Өглөөгүүр Н хажуугаар гарсан зам олоод бяцхан зогсоолд хүрэн эхэлж таарсан хүнээс хаана байгаагаа асуулаа. Орон нутгийнхан түүнийг сэжиглэн ойрын цагдаагийн хэсэгт хандахаар тогтлоо. Н эцэст нь цагдаагийн хэлтэст очив. Цагдаа нар ой санамжаа алдсан хүний хачин түүхийг ердийнхөөрөө нэгжиж, хурууны хээ авч, гэрэл зургийг нь авч, харуул хамгаалалт дор үлдээх маягаар хүлээн авчээ. Тэд Н-ийн эрээн хүрмийг анхааралдаа авч цэргийн хүн байж мэднэ хэмээн таамаглав. Үүнийг хэрхэн шалгах вэ? Цагдаа түүнд сумгүй гар буу өгөөд задалж угсар гэлээ. Н энэ даалгаврыг сурцаараа түргэн зуур тун дажгүй гүйцэтгэв. Зэвсэг задалж угсрах чадвар нь гийчний армид хамааралтайг мэдээж нотлохгүй. Харин энэ хүн армид алба хааж байсан гэж баттай хэлж болно. Цагдаа нар яаж хичээгээд ч түүний хэн болохыг тогтоож чадсангүй. Тэгээд орон нутгийн “мэдрэл”-д хэвтүүлж л тус боллоо. Өөрийн нэр хаягаа мэдэхгүй хүнийг өөр хаана ч байлгах билээ дээ?
    Н тийнхүү Саратовын мэдрэлийн эмнэлэгт хэвтжээ. Тэрээр энэ газрыг одоо хүртэл жийрхэхгүйгээр санаж чаддаггүй. Бүхэл бүтэн гурав хоног тэрээр өвчтөнүүдээс дутуугүй “мэдрэл” сувилагчийн хяналт дор өнгөрөөв. Үүний дараа л нэг юм арай илүү тухтай хоёр өрөөтөд оруулав. Түүний аз болоход хөрш нь Саратовын бизнесмен, төрсөн эх нь энд тушаачихсан дажгүй эрүүл эр байлаа. Тэрээр Н-тэй тун болгоомжтой харьиаж, бүх зүйл сайн сайхан болно гэж алгуур итгүүллээ. Тэгээд нэг удаа   Н  тун  удахгүй өөрийнхөө хэн болохыг санана гэв.
    Н үнэхээр саналаа. Шөнө нойрон дунд нь түүний өөрийнх нь нэр орж ирсэн төдийгүй бяцхан охины царай харагдав. Энэ охин хэн болохыг тэр санахгүй ч өөрт нь хэрэгтэй гэдгийг мэдэрч байлаа. Н өөр дээр нь тасралтгүй ирсээр байгаа цагдаа нарт энэ тухай шууд хэлэв. Тэд тэр бол Н-ийн охин байх гэж шууд таав. Тэд шуурхай эрэн сурвалжилж “Н-ийн хаана байгааг хамаатнуудад нь дуулгав. Гэхдээ мэдрэлийн эмч нарын гараас тийм ч амар мултарсангүй. Эхнэрийнх нь гуйлт, цагдаагийн шахалт ч нөлөөлж чадсангүй. Эмч нар Н-ийн тохиолдлыг илүү нарийвчлан судлахыг хүсчээ. Мэдрэлийн эмнэлэгт удаан хугацаагаар суухаас гагцхүү холбооны аюулгүйн албаны ажилтан түүнийг авахаар ирсэн нь л аварлаа. Пензад хохирогчийг хардаж сэжиглэцгээв. Даргын шахалтаар ажлаасаа халагдлаа. Энэ ч ойлгомжтой. Ой санамжаа алдсан ажилтан хэрэггүй гэж үзжээ. Түүнийг улаан нүүрэн дээр нь “нууц албаны далд туршилтын дараах хаягдал” гэж шууд хэллээ. Ойр тойрныхон нь хайрлаж халамжилж байвч гэр бүлийн амьдралаа түвшитгэхэд хэцүү байлаа. Амьдралын нэгээхэн хэсэг нь ийнхүү “харанхуй”-д үлдэв. Н түүнийг сэргээн санаж чадсангүй. Н бага нас, залуу насаа санана. Харин сүүлийн таван жилийн амьдралаа үл санана. Ой санамжаа алдахаас өмнө хэнтэй уулзаж юу хийсэн, алга болсон 19 хоногийн турш хаана байсан гэдгээ санахгүй…
    Н-ийн асуудлаар хавтаст хэрэг нээсэн боловч одоо хүртэл үр дүнгүй байна.
     Сэтгэл зүйчид ой санамжаа алдах нь заавал шалтаг шалтгаантай байх ёстой гэж үздэг. Анагаах ухааны доктор, профессор Юрий Актропов “Өнгөрсөн амьдралын тухай ой санамжаа алдах үзэгдэл нь ихэвчлэн гавлын яс-тархины гэмтлийн дараа илэрдэг. Нэг хоёр жил, бүр хорин жил ч зүв зүгээр мэт байснаа гэнэтхэн л өнгөрсөн амьдралаа ор тас мартаж орхино. Өөхших гүвэн, даралт зэрэг судасны өвчлөлүүдийн үр дагавраар ийм өвчин тусч болно. Гэхдээ хүн өнгөрсөн цагаа бүрэн мартана гэдэг үнэхээр онцгой тохиолдол” гэж ярьж байна.
    2000 оны наймдугаар сард телевизийн ВИД компани Н-ийг мөн адил ой санамжаа алдсан долоон хүн, сэтгэл мэдрэлийн бөөн эмч нарын хамт нэвтрүүлэгт оролцуулав. Орон даяар мэтгэлцээнийг анхааран үзлээ. Эмч нарт тавьсан асуултууд их энгийн. Энэ хүмүүс ой санамжаа яагаад бүрэн алдав? Юу эднийг ийм болгосон байж болох вэ? Хүч хэрэглэсэн ул мөр олдоогүй, олон хохирогчийн цусанд мансууруулах болон хорт бодис байгаагүй шүү дээ.
    Олон, гэхдээ бүгд биш. Н болоод өөр хэдэн хүний цуснаас тийм бодис илэрсэн. Эмч нар хүчтэй үйлчлэлтэй психотропын бодисын ул мөр илрүүлсэн. Энэ бодисыг харьцуулан судалж чадаагүй. Тэрээр маш их сүйтгэх чадвартай нь л тодорхой байлаа. Пензагийн нэг эмч хэрвээ Н-ийг ямар нэгэн үл мэдэгдэх бодисоор хордуулсан бол энэ нь нэг эм биш, харин мансууруулах бодис дээр түшиглэсэн хэд хэдэн бодисын холимог гэдэгт итгэлтэй байна. Энэ бодисыг хэн хэрэглээд байна вэ? Хэн хүмүүсийг туршилтад оруулаад байна? Ой санамжаа алдагсдын нэг “боолчлол”-оос зугатаж амжсан байдаг. Тэрээр яалтгүй гэмт хэргийн бүлэглэлийн ямар нэгэн архины үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд түүнийг үл мэдэгдэх тариагаар тарьж байжээ.
    Ой санамжаа алдсан хүний нэгэн түүх орос даяар түгсэн билээ. Тийм болохоор би түүний яриаг дахин дамжуулалгүй, “Парламентская газета”-д нийтлэгдсэн өгүүллийг бага зэрэг товчлон хүргэе.

     “Энэ нууцлаг түүх 2002 оны хоёрдугаар сард Германы Пенеберг хотод эхэлсэн юм. 2002 оны хоёрдугаар сарын 3-нд 34 настай бизнесмен Питер Флек зэргэлдээ хотоос өөрийнхөө “Мерседес” машинаар гарлаа, цагийн дараа гэртээ очно гэж эхнэртээ утсаар хэлжээ. Гэвч цагийн дараа ч, хоногийн дараа ч, долоо хоногийн дараа ч хамаатангууд нь Питерийг олж харсангүй… Флекийнхэнд ХБНГУ-ын цагдаагийн газар юу ч хэлж чадсангүй. Нутаг даяараа амжилтгүй эрэн хайсны эцэст олон улсын хэмжээнд хайлт зарлав.
    Гурван долоо хоногийн дараа Волгоград мужийн хөдөөгийн хотхон Камышинад ямар ч бичиг баримт, мөнгө төгрөггүй үл таних этгээд бий боллоо. Камышины сэтгэл мэдрэлийн эмнэлгийн эмч нар залуу эрийг өөрийгөө танихад нь туслах гэж гурван сар хагас амжилтгүй оролдлоо. Гэтэл “Жди меня” нэвтрүүлэг санамсаргүй тус боллоо. Эмч нарын нэрлэснээр Камышины Гээгдмэлийн зургийг Германд амьдардаг ах дүүс нь хараад таньжээ.
    Энэ түүхийн баатар Питер Флек Волга орчмын жижигхэн хотын гудамжинд байгаагаа санамсаргүй мэджээ. Тэрээр нэрээ ч мэдэхгүй, энд хэрхэн ирсэн, хаа байгаагаа ч мэдэхгүй байлаа. Тэрээр зөрөн өнгөрсөн цөөн хүмүүсээс энэ тухайгаа асуухад тэд мэдээж үүнийг нь тэнэг тоглоом хэмээн хүлээн авч цагдаа дуудна гэж сүрдүүлж байлаа. Цагдаагийн тухай сонсмогцоо үл таних хүн баярлаж, өөрийг нь Волгафад-Москвагийн галт тэрэг дөнгөж сая авчирсан төмөр замын буудал руу явжээ. Буудал дээр тэрээр Дотоодыг хамгаалахын шуурхай жижүүрийг олж уулзан “Надад тусалж… хэн болохыг минь тогтоож өгөөч” гэжээ.
    Журам сахиулагчид өмнө нь боловсролтой, соёлтой  боловч  яалтгүй  ой  санамжаа  алдсан хүн сууж байгаад удалгүй итгэцгээв. Волгоград-Москвагийн чиглэлийн вагоны үйлчлэгч түүнийг унтаж байхад нь Камышина хүрэхийн өмнөхөн сэрээж, өрөөн дотуур тарааж хаясан эд зүйлсээ цуглуулахад нь туслаад “Чиний буух газар. Бууж үз” хэмээн бараг л түлхээд буулгачихаж. Цагдаа нарын бүх асуултад тэрээр “Уучлаарай, би мэдэхгүй байна…Санахгүй байна… Мартчихаж…” хэмээн хариулж байлаа.
    Тэрээр худлаа яриагүй, харийн хотод мөнгөгүй, бичиг баримтгүй, хамгийн гол нь ор тас арчигдсан ой санамжтай байгаадаа үнэхээр сэтгэл зовж буй нь илт байлаа. Үл мэдэх эрийг бас нэг таагүй явдал хүлээж байжээ. Түүний яриаг буулгасан тэмдэглэл дээр гарын үсэг зуруулах гэтэл уншиж ч, бичиж ч чадахгүй байгаагаа тэрээр ойлголоо. Үүндээ хэрхэн шаналж байгааг нь харсан цагдаа нар онцгой тохиол болсныг ойлголоо.
    -Хөөрхий амьтныг эсвэл ой санамжаа алдтал нь балбаж орхиж, эсвэл мансууруулах бодис шахаж орхиж. Эмч нар түүнтэй учраа ололцсон нь дээр…
    “Манарсан иргэн” хотын төв эмнэлэгт гурав хоног болсны дараа асуултууд бүр ихээр нэмэгдэв. Өвчтөний бие дээр хүч хэрэглэсэн ямар ч ул мөр байсангүй. Цусанд нь шинжлэх ухаанд мэдэгдсэн ой санамж устгах үйлчлэлтэй ямар нэгэн мансууруулах бодис, эмийн найрлага илэрсэнгүй. Түүнээс гадна тэрээр насандаа баймгүй эрүүл, биеэ туйлын цэгцтэй авч явж байлаа. Хотын төв эмнэлгийн эмч нар “бие эрүүл ” гэсэн онош тавиад цагдаад эргүүлэн тушаахдаа Камышины мэдрэлийн эмнэлэг рүү илгээхийг зөвлөөд “Мэргэжилтнүүд бүрхэг бараан сэтгэл санаанаас юуг ч ухаж мэднэ” гэцгээжээ.
    Камышины мэдрэлийн эмнэлгийн эмч нар гурван сарын турш түүнийг өөрийгөө санахад нь туслах гэж үр дүнгүй оролдов.
    Тэгээд хөдөлмөр эмчилгээ хийхээр шийдлээ. “Булчингийн баяр” өөрийгөө олох сүүлийн боломж гэдгийг ойлгосон Питер галзуурсан мэт ажиллав. Эмнэлгийн хашааны гадна, эмч нар цэцэрлэг байгуулахаар аль эртнээс хүссэн газарт хүч ихтэй бульдозер ч дийлэмгүй олон зуун настай, хатаж хувхайрсан хайлааснууд байдаг байв. Зөвхөн хөрөө, хүрз хоёроор зэвсэглэсэн, хөдөлмөрлөх урам зориг дүүрэн герман эрийн гарт тэд бүгдээрээ үгүй боллоо.
    Хайлааснуудыг зайлуулсныхаа дараа Гээгдмэл эмнэлгийн аж ахуйн хашааг цэмцийлгэн журам тогтоож, гал тогооны тогооч нарын юугаар ч сольшгүй туслах нь боллоо. Сэхээтэнлэг, санаа цагаан, чих зөөлөн, ер бусын хөдөлмөрч тэрээр удалгүй   бүхний   хайрыг  татсан   нэгэн   болов.
    Гагцхүү нүднийх нь булан дахь уй гуниг л туулсан зовлонг нь илчилнэ.
    -Бүү ай. Чиний бүх зүйл хэвийн болно. Гагцхүү цаг хугацаа л хэрэгтэй хэмээн ерөнхий эмч Виталий Балезин түүнийг үргэлж тайвшруулах гэж оролдоно.
    Нийгэмшихийн тулд түүний өвчтөн үгүйдээ гэхэд л хүнд суртлын уул овоог эргүүлэх хэрэгтэй болно гэдгийг ерөнхий эмч сайн ойлгож байлаа. Эмнэлгийн хаалгаар гармагц Гээгдмэл хаа нэгтэй заавал амьдарч ажиллаж таараа. Эмнэлгийнхний хайртай хүний хувь заяанд ямар нэгэн гайхамшиг бий болохыг хүлээлгүйгээр ерөнхий эмч Камышины хэд хэдэн байгууллагын даргатай “өөрийн нэгэн тун сайн танил”-аа түр хугаагаар ажилд оруулах тухай ярьж байлаа. Аз болоход ингэх хэрэггүй байж.
    Дотоод хэргийн тасгийн мөрдөн байцаагч Александр Назаркинд бусдын зовлонд хайнга ханддаггүй хүнийх нь хувьд талархах хэрэгтэй юм. “Мартамхай иргэн Гээгдмэл” орон нутгийн сэтгэцийн эмнэлэгт хэвтэх зуур Назаркин цаг алдсангүй. Тэрээр Волгофад-Москвагийн галт тэрэгний үйлчлүүлэгч нарыг байцааж, том том хотуудын дотоод хэргийн газарт асуулга илгээжээ. Өөр мөрдөн байцаагчид аль хэдий нь гараа унжуулах байтал Александр ер бусын алхам хийлээ. Тэрээр үл таних эрийн гэрэл зургийг телевизийн “Намайг хүлээ” нэвтрүүлгийн хаягаар илгээжээ.
    Питер Флекийн хөрш нь энэ нэвтрүүлгийг санамсаргүй хараад төрөл садангуудад нь хэлжээ. Тэр дор нь Питерийн эхнэр, ах, мөн нэг сайн найз нь алс холын Камышиныг зорив. Хамаатан садангуудын уулзалт зөвхөн тэднийг төдийгүй хөндлөнгийн хүмүүсийн ч нулимсыг унагажээ. Тэгэх учир ч байв. Хүрч ирсэн германууд баяр хөөрөө багтааж ядах нь дотнын хүмүүсийнхээ царайг анхааралтай ширтээд танил төрх огтоос олж хараагүй Питер Флекийн сэрэл мэдрэмжтэй эрс зөрөлдөх аж. Түүний ой санамж эргэж ирсэнгүй.
    -Бурхан минь, энэ мөчид гайхамшиг бүрдэж бүхнийг санана гэж би ямар их итгэв ээ гэж хацраа даган урсах нулимсаа гараараа шудран байж тэрээр дэргэдээ зогсох Балезинд хэлжээ. Германууд явахдаа камышины эмч нарт чин сэтгэлээсээ талархаж, Пенебергт зочлон ирэхийг урьжээ. Энэ бүх хугацаанд Питер ойртон дотноссон цагаан нөмрөгт хүмүүс нь Камышинд мөнхөд үлдэж, өөрөө болохоор хамаатан садангуудаа дахин шинээр хайрлах хэрэгтэй болно гэдгийг ойлгон өөрийн болоод өрөөлийнхнийг түгшин харж байлаа.
    Ингэхэд энэ түүхэнд аз жаргалтай төгсгөл ч эцсийн цэг тавьж чадсангүй. Яагаад гэвэл өнөөдрийг хүртэл асуулт нь хариултаасаа олон байсаар байна. Жишээ нь, Германы нутаг даяар цагдаагийнхан эрж хайгаад олж чадаагүй Флекийн “Мерседес” хаана байна? Мөнгө, виз, бичиг баримтгүй атлаа Питер хэрхэн хоёр улсын хил дамжин Оросын гүнд орж ирэв? “Намайг хүлээ” нэвтрүүлгээр (Питер Флекийн гэрэл зургийг харуулсан тэр удаагийн нэвтрүүлэг) ярьсан бодит баримтаар баталгаажсан мэдээлэл энэхүү хөндөж тавьсан асуудлыг улам нухацтай болгож байна. Тэр нэвтрүүлгээр эмч нар зөвхөн өнгөрсөн жилийн дотор гэхэд ийм тохиолдол есийг бүртгэсэн гэж ярьсан байдаг. Хүмүүс харих замдаа алга болоод хэсэг хугацааны дараа төрөлх газраасаа алсад ой санамжаа алдчихсан олддог.
    Камышины сэтгэл мэдрэлийн эмнэлгийн ерөнхий эмч Виталий Балезиний бодлоор бол Питер Флекийн өвчин өөрөө аяндаа бий болсон байх боломжгүй. Энэ өвчнийг яалтгүй хэн нэгэн, эсвэл ямар нэгэн зүйл өдөөсөн. Энэ асуултад хариу авахаар би Доод Повольжийн нэр хүнд бүхий физикч, химич, эмч, тусгай албаны ахлах офицерүүд, орон нутгийн уфологчид (UFO харь гаригийн хөлөг зэрэг гоц мэдээлэл, үзэгдэл судлагчид Орч)-той холбогдсон юм.
    Нэрээ нууцлахыг хүссэн ярилцагчдын маань бодлоор энд орчин үеийн “инженер гарин”-ууд хүмүүс дээр туршиж буй химийн бодис, психотронын зэвсгийн тухай яригдаж байж мэднэ. Эцэст нь тооцооноос гаргаж үл болох бас нэг хувилбар бол хүмүүсийн ой санамжийг арчих нь харь гаригийнхны гайхалтай туршилт байж мэднэ.
    Энэ хүмүүс яагаад ой санамжаа алдчихав аа? Эсвэл тэдний өнгөрсөн үеийг нь үгүй болгох хэрэгцээ хэн нэгэнд ямар нэг шалтгаанаар байв уу? Хэн тэдний сэтгэцэд нөлөөлөв? Ой санамжаа ингэж хачнаар алдсан гэж бүртгэгдсэн хориод хүний ойр дотныхны нотолж буйгаар хэн нь ч парапсихологийн арга хэрэглэж далд ухамсарт нөлөөлдөг янз бүрийн зөн билэгтэн, ховсч, анагаагч нарт хандаж байгаагүй, ямар нэгэн хатуу чанд ёс бүхий бүлэглэлийн гишүүн байгаагүй аж.
    ________________________________________
     
     Мэргэжилтний тайлбар:
    Игорь Смирнов /Психоэкологийн хүрээлэнгийн удирдагч, академич/
    -Хүмүүс яагаад ой санамжаа алддаг вэ? Энэ талаар олон таамаг байдаг. Хүний ухамсрын нэгээхэн хэсгийг зохиомлоор тасдаад хаячихдаг гэх багаж, технологийн тухай ярих нь цөөнгүй.
    Тэр энэ үйл явдлын гэрчийг бие махбодын хувьд устгах биш, харин энэ үйл явдлын тухай дурсамжийг нь авчихна гэсэн үг. Дурын хүний ухамсарт нэвтэрч, тархин дахь мэдээллийнх нь хэсгийг арчиж, тэр бүү хэл хувь хүнийх нь хувьд өөрчилж болдог аргууд үнэхээр бий. Сэтгэцийн гүн хямралд орсон хүнийг эмчлэхийн тулд эмч нарын бий болгосон иймэрхүү зарим арга гэмт хэргийн бүлэглэлийн гарт орсон байж болно.
    Хүний ой санамжийн тодорхой хэсгийг психотропын хэрэгслийн тусламжтайгаар, мөн хүний далд ухамсарт нэвтрэх орчин үеийн электрон аргуудыг ашиглан арчиж болно. Хүн хүчтэй стресст орсон үедээ гаднын нөлөөгүйгээр ой санамжаа хэсэгчлэн алдах тохиолдлыг ч шинжлэх ухаан мэднэ. Энэ бол бие махбодын хамгаалалтын үйлдэл юм. Тархи тухайн хүн амиа хорлож ч мэдэхээр хүнд хэцүү учралын тухай мэдээллийг өөрөөсөө гарган зайлуулдаг… Гавлын яс-тархины гэмтэл, тархинд цус харвах зэргээс болж хүн ой санамжаа алдах тохиолдол олон байдаг.
    Хэдийгээр зуун хувийн баталгааг хэн ч өгөхгүй ч орчин үеийн шинжлэх ухааны мэдлэгийг ашиглан ой санамжийг нөхөн сэргээж болно. Тэр бүр эмнэлгийн байгууллага үүнийг хийж чадахгүй. Ой санамж заримдаа цаг хугацааны явцад өөрөө нөхөн сэргээгддэг. Эмч нарын тусламжтайгаар эргэж сэргэв үү, тархи өөрөө алгуурхан хэвийн байдалдаа оров уу гэдгийг тодорхойлоход хэцүү.
    Манай хүрээлэн дээр бид тийм өвчтөнүүдтэй ажиллаж байсан. Далд ухамсарт нь хүрэх замаар тэдний ой санамжийг ямар нэг хэмжээгээр нөхөн сэргээж байсан. Үгүйдээ гэхэд хүн өөрийгөө, ойр дотныхноо, намтрынхаа зарим хэсгийг санах хэмжээнд нөхөн сэргэж байсан.
    © duuren.mn
     
  • Гурав. Шинэ тосгон ба халх голын ялалтын ой.

    djmedia:190

    Ашиглалтад хүлээлгэн өгч байгаа энэхүү томоохон бүтээн байгуулалтыг ОХУ-ын “Роснефть” компанийн 8 сая еврогийн санхүүжилтээр хэрэгжүүлж байна. Барилгын ажилд “Их модун” ХХК, Зэвсэгт хүчний 138, 110-р барилгын цэргийн ангийн алба хаагчид, сумын иргэд зэрэг 500 гаруй хүн гар бие оролцож байгаа юм.
     
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ сумын барилгын явцтай танилцах үеэр, ““Бид XX зууны хөдөөгийн бодлогыг 1950, 1960 онд гаргаж байсан. Одоо ХXI зууны шинэ хөдөө, орон нутгийн бодлогоо гаргах ёстой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг бүх түвшинд ярьж, хэлэлцэж эхэлсэн энэ үед тус хуулийн төсөлд тусгагдсан засаг, захиргааны асуудлыг хөндөж ярилцах хэрэгтэй. Мөн XXI зуунд хүн яаж амьдрах ёстой вэ, малчдын орлогыг хэрхэн тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарлаа хандуулах шаардлагатай юм. Улаанбаатар хотоос 1000 гаруй км зайтай Халх гол суманд газар тариаланг хөгжүүлж, хөрш зэргэлдээ улс, хот руу бүтээгдэхүүн гаргах боломж бий. Өөрөөр хэлбэл, орон нутагт нь боловсруулах үйлдвэр барих зэргээр төрөөс бодлогоор дэмжих шаардлагатай” гэсэн билээ. Алслагдсан сумдын өнгө төрхийг өөрчилж, XXI зууны шаардлагад нийцсэн амьдрах орчин бүрдүүлэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чухал зорилт болгон дэвшүүлж буй ажээ.    
      Эрхүү мужаас бэлэглэсэн ОХУ-ын маршал Г.К.Жуковын дөрвөн метр өндөр морьт хөшөө Халх гол суманд сүндэрлэжээ. Мөн Монгол Улсын баатар Дандарын цээж хөшөө түүний түүхэн үйл явдал өрнөсөн газарт босгосон байна.
    МБНЭ-ийн удирдлага, Халх гол сумын Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэтэй уулзсан билээ. 

     
  • Гурав. Баярын цэргийн парад болон үдшийн цэнгүүн боллоо.

     Засгийн эрхийг барьж буй намууд Батлан хамгаалах салбарын сайд, дэд сайдад цэргийн алба хаасан хүнийг томилж байх шаардлага буй. Энэ удаагийн парадыг хүлээн авсан сайд “болно” командаа мартаж, цэргийн штабын дарга нь гүйн очиж сануулж байгаа харагдах нь олон түмэнд таагүй сэтгэгдэл үлдээв. 
     Цэргийн жагсаалын цоглог марш эгшиглэж, монголын зэвсэгт хүчний дараа нь Оросын цэргийн жагсаал төв индэрийн өмнүүр баярын жагсаалын алхаагаар сүр жавхлантай өнгөрлөө. Энэ үеэр мөн агаарт байлдааны нисдэг тэргэний  жагсаалд парадад чимэг болон нисч өнгөрсөн.
     Цэргийн парадын дараа Монгол цэргийн ялалтын хөшөөн дээр баярт зориулсан концерт эгшиглэсэн билээ. Бүх л үеийнхэн оролцсон баярын концерт олон сайхан содон тоглолтоор үзэгчдийн анхаарлыг татаж байлаа.
     Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга олонд танил болсон шилдэг тоглолтоо үзүүллээ. Халх голын ялалтын 80 жилийн ойд зүриулсан баярын хурал болж өнгөрлөө.
     Үдшийн харанхуй нөмөрч эхлэнгүүт Чойбалсан хотын төв хэсэгт маршал Чойбалсан хөшөө бүхий талбайд баярын ёслолын үдшийн цэнгүүн эхэлсэн билээ. Хүүхэд багачууд тоглоомонд наадаж, залуучууд, буурлууд баярын тоглолтыг сонирхон үзэж энэ оройн цэнгүүн баярын бас нэгэн чимэг болон өнгөрлөө.
     Халх голын байлдааны гол өрнөл болсон энэ нутагт ялалтын баярын ийнхүү баяр ёслолын байдалтай тэмдэглэн өнгөрүүллээ. Жилээс жилд биднээс холдох ялалтын баяр нэр, өнгө зүс, хэл яриа өөрчлөндөж, бас залуу үе минь мэдээлэл хомсдож, халх голын дайны тухай ойлголт алсран холдож байгаа нь харагдлаа. Олны өмнө нэртэй болсон цөөн хэдэн хүний судалсан болон ярьсан зүйлээр бүх зүйл үнэлэгдэж болохгүй болсон цаг үе билээ.

    djmedia:189