Эрхүү муж (оросоор Иркутская область, буриад кирилээр Эрхүү можо) бол Сибирийн холбооны тойрогт багтдаг, Оросын холбооны наян гурван махбод, дөчин зургаан мужийнх нь нэг болсон 774,846 км² газар, 2,422,026 оршин суугчтай нутаг юм. Төв нь Эрхүү хот.
Тус муж Орос улсын хэмжээнд газар нутгийн хэмжээгээр 5-рт орох ба улсын нийт газар нутгийн 4.6% эзлэх ба дэлхийн цэнгэг усны томоохон нөөц бүхий “Байгал” нууртай ойрхон оршино. Газар нутгийн өмнөд хэсэг нь тайгын бүсэд орших ба нийт ойн 80% нь нарс, шилмүүс мод байдаг.
Эрхүү хот нь Дорнод-Сибирийн эртний хот юм. 1661 онд Иркут гол Ангар мөрөн рүү усаа цутгадаг тэр газарт казакийн суурин сууриа тавьжээ. Сууринг Иркутский гэж нэрлэсэн аж. Хэдэн жилийн дараа уг сууринд хотын статуст олгож, тамга, сүлдтэй ч болжээ. Эрхүү хот байгуулагдсан үеэсээ эхлэн нутгийн хүн амын орлогын гол эх үүсвэр болсон худалдаа наймааны хот байлаа. Учир нь үүгээр Европоос Хятад, Монгол руу явах худалдааны зам өнгөрч байсан. Эрхүү хот хурдан түргэн өргөжин тэлсэн ба 100 жилийн дараа албан ёсны Сибирийн нийслэл хот болж хувирсан түүхтэй юм.
Эрхүү хот бол монголчуудын нэгэн үеийн улс төр, нийгэм, эдийн засаг, эмнэлэг үйлчилгээний боловсон хүчнийг бэлтгэж, монгол улсын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан хот билээ.
Хотын төв болон үйлчилгээний хэсгээр аялал хийж гурван өдрийг энд өнгөрүүлсэн билээ. Хотын өөрчлөн байгуулалтын талаар фото мэдээлэл уншигч олонд илүү ойлголт өгөх болов уу.
Category: Мэдээ, мэдээлэл
-
БУРИАД БӨӨГИЙН ӨЛГИЙ НУТГААР АЯЛАВ. Нэг. Эрхүү хотод
Дөрөв. Сибирийн гол автозам нээгдэв.
Бидний байрлаж байгаа чигт олон зуун автомашин, хүн бөөгнөрөл үүссэн бөгөөд ямар нэг байдлаар уурлаж уцаарласан байдал үзэгдсэнгүй. Замын цагдаагийн 2-3 хүн хаалтад зогсож, байдлыг тайлбарлаж, иргэд, зорчигчдод шаардлага тавих бөгөөд тэд цагдаагийн шаардлагыг биелүүлэх ажээ.
Гол цэгүүдэд цэргийн инженерийн усан хангамжийн тэргэнүүд цэвэр усыг түгээх бөгөөд усанд автаагүй хэсгийн хүнсний дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу жирийн дэглэмээр ажиллаж, хүнсний хангалтуудыг чөлөөтэй хийж байлаа.
Усны түвшин багасаж, усанд боогдсон иргэдийн тоо олширч, үерийн байдлыг өөрийн биеэр сонирхосон зорчигчид олон зуугаар нэмэгдсэн билээ.
Оройн 20.00 цагийн үед автозамаар эхний зорчигчид гарахыг зөвшөөрсөн бөгөөд тэд нь том оврын жип машинууд байлаа. Автомашинуудын хооронд тодорхой зайтайгаар хөдөлгөөнд оруулж, үерийн замыг туулж эхлэв. Том оврын ачааны автомашинуудыг зам хөдөлгөөн хаалгүйгээр замаас зайдуу байрлуулах ажээ. Миний хувьд цаг дутам ойролцоох өндөрлөг газраас дурандаж, усны түвшиний багасалтыг нүдэн баримжаагаар хэмжиж байлаа.
Нэгэнт том оврын жип машинуудыг үерийн хэсгийг гатлах зөвшөөрөл олгож эхэлсэн тул боломж олдсон дээр голыг гатлах шийдвэр бид гаргалаа. Зам зохицуулагч цагдаа, даргын өгсөн зөвшөөрлийн дагуу том оврын жипуудыг үерлэсэн гол гаргаж байлаа.
Бидний хувьд өмнөө нэг машиныг оруулж араас нь болгоомжтойхон хөдөлгөөн үйлдэж эхэллээ. Замын байдлыг бармжаалахад хоёр талын төмөр хашлага, хамгийн гол нь замын голын тэмдэглээний зураас байлаа. Тэмдэглээний зураасыг баримжаалан эргээс гол гатлахаар хөдөлгөөн эхэллээ. Үерийн усанд автсан хэсэг бол зураг дээр таван км орчим замыг тэмдэглэсэн байсан.
Бодит байдал дээр эхлээд нэг км орчим зам ил гарч, голын урсгалын хэсэгт нэг км орчим гүүр, далан бүхий хэсэг машин чөлөөтэй явахаар ил харагдаж байлаа. Замын цагдаа машин хоорондын зайг баримтлуулан, зорчигчдыг суудлын даруулагыг зүүхгүй байхыг анхааруулж зөвлөж байлаа.
Машин жигд хурдтайгаар хөдөлгөөнөө эхэлж, усны түвшин их хэсэгт хүрч ирлээ. Тэр хэсэгт үерийн ус тодорхой хэмжээний хүчтэй урсаж байлаа. Их ус харахад сүрдмээр юм билээ. Бид ч амьдралдаа ийм өргөн гол усыг туулж үзсэн биш. Гол хэсгийг туулаад бага зэргийн өндөрлөг газар гарч дахиад үерийн усны урсаж бүй хоёр дахь хэсэгрүү орлоо. Энэ хэсгийн ус харьцангүй жигд гүнтэй, урсгалын хурд их байсан. Гэхдээ жип машинд ямар ч саад болохооргүй байлаа. Машин жигд уршилсаар гүүрний далан өгсөж эхлэхэд ус татарч бид голын цаад эрэгт гарч ирэв. Тэгээд гүүрээр гараад нэг км орчим явахад нөгөө эрэгт цугларсан автомашинуудын дэргэдүүр өнгөрлөө. Эргийн дагуу км орчим үргэлжилсэн цуваа үүссэн байх бөгөөд тодорхой зайтайгаар машины бөөгнөрөлийг зохицуулан төвлөрүүлж байршуулсан нь харагдаж байлаа.
Нөгөө эрэгт гараад шууд шөнийн цагаар хөдөлгөөн үргэлжлүүлэхийг хүссэнгүй тул бид амарсан юм. Тэгээд өглөө 04 цагийн үед автомашины идэвхитэй хөдөлгөөн эхлээгүй байхад Эрхүү хотын зүг замын аялалаа эхэллээ.
Сибирийн гол зам үерт автаж, байгалийн гоц гамшигт үзэгдэлд автсан газарт байж, бүх зүйлийг харж, биеэр үзэх, аян зам дайрч өнгөрөх, амьдралын минь нэгэн цаг хугацаа ийнхүү энд давхцах хувь тохиолдол байжээ.
