Category: Мэдээ, мэдээлэл

  • ХОЁР МЯНГАН “ЦАА”-НЫ БАЯРТ ОРОЛЦООД ИРЛЭЭ.

    Түүхч О.Пүрэв. “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зүүн өмнөд гзж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль ХҮ1 дугаар зууны үед босгосон бололтой. “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд Халхын Автай хааны хуү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцээд  нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахдаа 13 овоо босгосон хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг. Энэхүү бичвэр Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг. Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжээ. Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засч. эргэн тойрон модон хайс барьж. голын том овоонд идээ будаа өргөх. зул барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна.
    Бид Цагаан нуур суманд очиж, сумын төвийн ард байрлах толгойн өмнө тусгайлан заасан байрлал болох цаатнуудын отго, галын тахилгын дунд байрласан болно. Бороо хур их орж байсантай холбоотой эсвэл зохион байгуулалт муутай байсных юмуу хөтөлбөр тодорхойгүй байлаа. Цаатангууд бидэнтэй уулзаж, биднийг хуурч цаатай хамт энд авчирлаа хэмээн, сумынхаа засаг даргад гомдож байгаагаа илэрхийлж байлаа.  Наадмын үеэр тува буюу цаатан ардын уламжлалт зан үйлийг харуулсан үзүүлбэр, цааны уралдаан, урлагын тоглолт, үндэсний бөхийн барилдаан болсон. Өвөрмөц зүйл бол цааны поло тэмцээн байсан. Хилийн цэргийн застад хариуцан зохион байгуулж байгаа бололтой, шүүгч нар нь цэргийнхэн байлаа. Ураг барилдах, голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулах зэрэг хөтөлбөртэй байсан хаа болсон нь мэдэгдсэнгүй. Хамгийн гол нь цаа өсч 2000 давсан амжилт энэ наадмын онцлог байлаа.
    Наадмын дараа сумын төвөөр энд тэндгүй согтуу хэвтэх хөлчүүрхсэн хүмүүс наадам болсныг илтгэн хоцорсон. Архи уудаг үе байсан гэхдээ бид энэ үеийг ардаа орхисон. Харин энэ суманд байгаа шиг “хавтгай согтуучууд”-ыг монголын бусад газраас хаанаас ч олж харахгүй билээ.
                                 Д.Хүрэлбаатар

     
  • К.Раел харь гаригийнхны захиасыг дамжуулагч

    ________________________________________
    1. ХАРЬ ГАРИГИЙНХНЫ ЗАХИАСЫГ ДАМЖУУЛАГЧ
     “Би Монголд анх удаа ирж байна. Манай Раелийн хөдөлгөөн эрчимтэй өрнөж байгаа орон бол Япон. Гэхдээ энэ хөдөлгөөн Монголд санасныг бодоход сайн өрнөж байна. Дөрвөн жилийн өмнө үүссэн гэхэд одоо 500 гаруй гишүүнтэй болжээ. Миний бичсэн “Харь гаригийнхны захиас” ч хүмүүст их хүрсэн бололтой. Энэ нь буддын шашны сургаалтай тун ойролцоо учраас монголчуудад ойр байсан байх. Харь гаригийнхны захиас бол хүн төрөлхтнийг аврах зорилгоор өгсөн захиас юм. Олон жилийн өмнө дэлхийд дайн болоход тийм ч аюултай байгаагүй. Харин одоо цөмийн зэвсгийн дайн болж дэлхий сүйрэх дээрээ тулна. Дэлхийг аврах нэг л арга бий. Тэр нь энх тайвныг бий болгох.
    Дэлхийн хүн төрөлхтөн нэг л гариг дээр амьдарч байгаа учраас улс үндэстэн гэж ялгарч, хил хязгаар тогтоох хэрэггүй. Үүнийг 1973 онд харь гаригийнхан захиж, хүн төрөлхтний гарал үүслийг тайлбарласан юм. Хүнийг бурхан бүтээгээгүй. Дарвины эволюцийн онолоор сармагчингаас ч үүсээгүй. Элохим дэлхий дээрх амьдралыг бүтээсэн. Тэр генийн шинжлэх ухааныг 25 мянган жилийн өмнө нээж бидэн шиг хүнийг бүтээсэн юм. Шинжлэх ухааны аргаар тусгай лабораторид бий болгосон үйл ажиллагааны үр дүнд бид үүссэн юм. Элохим өөрийн үр садаа аюулаас аврахаар захиасаа надад үлдээсэн нь энэ. Элохим гэдэг чинь тэнгэрээс ирсэн хүмүүс гэсэн утгатай үг. Хүмүүс цөмийн зэвсэг, цэрэг дайнд зарцуулаад байгаа мөнгөө энх тайвныг бий болгоход л зориулчихвал болно.  Одоо Элохимын Засгийн газрыг дэлхийд байгуулахаар бид явж байна. Харь гаригийнхныг харсан хүн Монголд олон байдгийг би сонсч байлаа” хэмээн яриагаа өндөрлөж сэтгүүлчдээс асуулт хүссэн юм. Түүнээс дараахь асуултуудад хариулт авлаа.
    – Та ярьж байгаа зүйлээрээ дамжуулан ямар нэгэн шашныг сурталчлаад байгаа юм биш үү?
    – Дэлхий дээр байгаа шашны бүх урсгалыг Элохим нааш нь илгээсэн. Христийн Моза, Аллахын Мухаммед, Будда, Есүс бүгд түүний элч. Ер нь тэрээр дэлхий рүү  40 гаруй элчийг илгээсэн байдаг. Тэд бүгд амьд сэрүүн Элохимын дэргэд байгаа. Хэзээ нэгэн цагт дэлхий дээр ирэх боломжтой. Элохим өөрийн захиасыг дэлхийд дамжуул гэж намайг сонгосон юм. Тиймээс би Есүстэй өөрийгөө ах дүү гэж боддог.
    – Тэгвэл Элохим ертөнцийн эзэн гэсэн үг үү?
    – Тийм ээ. Тэр ертөнцийн эзэн.
    – Та харь гаригийнхны үл үзэгдэх хөлгөөр тэдний гаригт очсон гэсэн. Хөлөг дотор ямархуу байдалтай байсан бэ. Мөн тэр гариг руу очиход хэдий хэрийн хугацаа шаардсан бэ?
    – Элохимтай анх яаж уулзсан, түүнтэй юу ярьсан, тэр гаригт хэрхэн очсон тухай “Харь гаригийнхны захиас” номд тоочсон байгаа. Элохимын тухай бодох зуур л тэнд оччихсон байдаг. Тиймээс одоогийн шинжлэх ухаанаар үүний учрыг олж чадахгүй. Чингэс хааны үед энэ эрнийхэн онгоцоор таван цагийн дотор нисээд очиход тэд ойлгохгүйтэй адилхан шүү дээ.
    – Харь гаригт очоод Есүс, Буддаг харсан гэсэн. Тэд ямархуу төрхтэй байх юм?
    – Дэлхий дээр амьдарч байхаасаа арай өөр дүр төрхтэй болсон байна лээ. Тэдний ямар царайтай байх нь гол биш. Биеэс нь ямар сайхан гэрэл цацарч байсан нь гайхалтай.
    – Элохимын Засгийн газрыг Монголд байгуулах боломж бий юу?
    – Бүрэн боломжтой. Аль ч улс зөвшөөрвөл болохгүй гэх газаргүй гэсэн хариултууд өгөөд дахин асуулт хүлээн авахаас татгалзсан юм. Дараа нь Брэгиттэ Бойзеллерээс тодруулга авав.
    – Клонийн аргаар анх Дооли хонийг хувилсан талаар тодруулъя?
    – 1997онд Дооли хонийг хувилсан л даа. Тухайн үед олон хүн үүнийг эсэргүүцэж байлаа. Тэгэхэд К.Раел “Хүн хэзээ нэгэн цагт мөнх амьдрахын эхлэл нь энэ юм гэдгийг зөвөөр ойлгоосой” хэмээн хэлж байсан юм. Гурван жилийн дараа эрдэмтдийг нэгтгэж, мөнгөтэй ч болсон учраас Клонийн төслийг хэрэгжүүлж эхэлсэн л дээ. Ингээд 2002 онд анх удаа үр суулгах туршилт амжилттай болсноор өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
    – Эхийн хэвлийд хиймлээр суулгасан үр зулбах тохиолдол бий юу?
    – Өндгөн эсийн гажгаас болоод зулбах тохиолдол гарна. Эсвэл хувилах гэж буй тухайн эс тохирохгүйгээс ч юм уу ийм зүйл болдог.
    – Нас барсан хүнээс амьд эс авч хувилсан уу?
    – Орост нас барсан нэг хүний яснаас амьд ДНХ олсон нэг л тохиолдол байгаа. Гэхдээ түүнийг хувилаагүй хадгалж байна. Удахгүй туршилт  хийж хувилах байх.
    – Ер нь нас барсан хүнээс амьд эс олдох нь ховор юм уу?
    – Оросоос олсон энэ хүн хөлдөж нас барсан байсан. Хөлдүү биед амьд эс байх магадлал өндөр. Саяхан бид Африкийн барнаас хувилах  аргаар хулгана гаргаж авсан. Энэ мэтээр нэг амьтнаас тэс өөр амьтан
    гаргаж авах боломжтой.
    – Хорт хавдартай эрхтнийг дахин хувилж эрүүлжүүлэх боломж хэр вэ?
    – Байлгүй яахав. Тухайн өвчтэй эрхтний эрүүл хэсгийг авч дахин ургуулж эмчилж болно.
    – Амьд хүнийг  хувилна биз?
    – Тухайн хүнээс эсийг нь авч боловсруулаад түүн дотроос ДНХ-г нь авч ургуулна. Түүнийг хувилахад мэдээж өндгөн эс шаардлагатай. Үүний тулд тухайн эмэгтэйд үр хөврөл тогтох боломжийг судалсны дараа болдог. Хувилсан хүн бол анхныхаа хүнтэй царай төрхөөрөө ихэр мэт адилхан боловч өссөн орчин энэ тэрээсээ шалтгаалан өөр хүн болж төлөвшинө. Өмнөх хүний биеийн хөгжлийн гажгийг  засах боломж бий.
    – Хувилсан хүн урт наслах уу?
    – Бид өтийг туршилтад оруулахад хувилсан нь жирийнхээсээ 2-3 дахин урт хугацаанд амьдарсан байдаг. Гэхдээ хүний хувьд ерөнхийдөө адилхан наслах боловч биеэ солиод байгаа гэдгээрээ удаан амьдарч байгаа шүү дээ.
    – Монголд үүнийг хийх боломж хэр вэ. Энэ талаар манай эрдэмтэдтэй харилцах бодол бий юу?
    – Энэ талын үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг танайд нээгдсэн гэж би сонссон. Тэд надтай холбоо тогтоогоод харилцах юм бол хамтарч ажиллахад бэлэн байна. Гэхдээ Монголын хуулинд Клонийн аргыг зөвшөөрсөн эсэхийг судалж байж шийднэ.
    2. ДУУЧИН, ДУУ ЗОХИОГЧ
     Раел 1946 оны 9 дүгээр сарын 30-нд Клауде Ворилхон нэртэйгээр Францын Вичи хэмээх газар төрсөн бөгөөд тэрээр Амбертад байдаг эмэг эх, нагац эгч хоёр дээрээ өсжээ. Яруу найраг, дуу зохиох, дуу дуулах дур сонирхолдоо автсан Раел 15 настайдаа гэрээ орхин гарч Парист очин Клауде Сэллэр хэмээх зохиомол нэрээр дуулах болжээ. Бельгийн од дуучин Жак Брелийг ихээхэн шүтэн бишрэгчийн хувьд тэрээр түүний анх уран бүтээлийн гараагаа эхлэж байсан Парисийн бүх кабарет цэнгээний газруудад, ялангуяа L Echelle de Jacob-д дуулж байв. Тэрээр Le Miel et la cannelleбуюу (Бал шанц хоёр) хэмээх дуугаараа нилээд нэрд гарч, Францын од Далидагийн хуучин нөхөр Люсиен Мориссегийн Disc AZ CEO хэмээх дуу бичлэгийн студитэй гэрээ байгуулсныхаа дараа 1966-1971 оны хугацаанд 5 бичлэг хийлгэсэн байна:
    Sacrée sale gueule (Түүний анх 1965 онд бичүүлсэн бичлэг).
    Dans un verre de vin
    Le Miel et la cannelle (Honey and cinnamon) (1966)
    Madam’ Pipi (Mrs.
    Toilet attendant) (1966)
    Monsieur votre femme me trompe (Mister, your wife is cheating on me) (1966)
    Quand on se mariera (When
    we’ll get married) (1966)
    Mon amour Patricia
    (My love Patricia). (1971)
    Тэрээр РАЕЛ болсныхоо дараа дуулах, дуу зохиох авъяасаа чөлөөт хайр дурлал, үл хүчирхийлэл, ялгааг хайрлах хайр гэх мэт Раелийн философийн үнэт зүйлс, сургаалиудыг баяжуулахад зориулсанд бид маш их таатай байдаг.
    Раел нийтдээ 2000 гаруй дуу зохиогоод байгаа билээ.
    3. УРАЛДААНЫ МАШИН ЖОЛООДОГЧ
     Раелийн 9 настайгаас илэрсэн өөр нэг авъяас, дур сонирхол бол авто машины уралдаан юм. Шинээр гарсан бүх уралдааны машинуудад хүрч үзэх боломжтой болохын тулд тэрээр авто спортын сэтгүүлч болжээ. Тэрээр өөрийн гэсэн авто машины уралдааны тухай сэтгүүл, Auto Pop гаргасан нь Францын уралдааны машины тухай сэтгүүлүүд дотор нэг номер нь байсан бөгөөд түүнд зээлдүүлсэн машинаар өөрөө уралдаж үзэх боломжтой болсон юм. Ингээд тэр Алайн Прост зэрэг аваргуудыг төрүүлсэн Францын Магни Коурс дахь алдарт Уинфийлдийн уралдааны машины сургуулийг дүүргэжээ. Франц дахь Албигийн уралдааны зам дээр хийсэн анхны уралдаандаа тэрээр маш туршлагатай, нэртэй нисгэгч нарын дунд орон толгойн хэсэгт барианд орсон нь хэн бүхний гайхашралыг төрүүлж байв. Удалгүй тэрээр эхний тойрогт амжилттай уралдах авъяасаараа олны танил болсон бөгөөд заримдаа эхний тойрогтоо 7 хүртэлх машиныг гүйцэж түрүүлдэг байв.
    1973 оны 12 дугаар сарын 13-нд биднийг бүтээсэн харь гаригийн эрдэмтдийн нэг түүнтэй уулзаж, энэ сонирхлоо орхиход хүрснээс хойш түүний амьдралд эрс өөрчлөлт гарсан юм. Харин 1994 онд түүний алдарт учралаас хойш 20 гаруй жилийн дараа, түүнийг уралдахыг харахыг хүссэн олон Раелчуудын хүсэлтээр мэргэжлийн авто спортын машины уралдаанд дахин оролцохыг Раел зөвшөөрч олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд оролцох болсон юм. Дэлхий дээрх ҮМНБ-н үзэгдлийг тайлбарлах анхны төв болох UFOland-н хэсэгчилсэн ивээн тэтгэлгээр Раел энэ дур сонирхлоо дагах болсны зэрэгцээ бүтээгчдээс түүнд өгсөн захиасуудыг сурталчилсан хэвээр байна.
     Le Mans-н уралдааны аварга Жан Клауд Андрюэт, Депэйллер зэрэг хамтран нисэгч нарын хамтаар Италийн Монза, Испаний Спа, АНУ-ын Дэйтона, Канадын Монтреал, Японы Сүзүки зэрэг дэлхийн эргэн тойронд буй олон шилдэг замууд дээр уралдаж байснаар Раелийн нэр хүнд элит нисгэгчдийн тоонд зүй ёсоор тооцогдож байна. Мэдээж хэрэг, Раел бол дэлхийн хамгийн хурдан шашны тэргүүн мөн! Өнөөдөр Раел мэргэжлийн авто спортоос тэтгэвэрт гарсан боловч чөлөөт цагаараа онлайн хэлбэрээр автомашины уралдаанд оролцож тоглох дуртай хэвээр. Ялангуяа Live for Speed сайтад өөрийн rael.org/racing нэрээр уралддаг бөгөөд дэлхийн хамгийн шилдэг тоглогч нарын нэг болоод байна.
    4. ЭЛОХИМЫН ЭЛЧ
     1973 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 27 настайдаа уралдааны автомашины тухай сэтгүүлээ амжилттай удирдан гаргаж байх үедээ Раел Францын төвд орших Пью де Лассолас хэмээх галт уулын цэцэрлэгт харь гаригийн хүнтэй уулзсан гайхамшигт учрал болсон юм. Энэхүү харь гаригийн зочин түүнд бидний гарал үүслийн тухай шинээр дэлгэрэнгүй тaйлбарлаж, ирээдүйгээ хэрхэн зохион байгуулах тухай мэдээлэл өгсөн нь Intelligent Design хэмээх номонд нь тэмдэглэгдсэн юм. Тэр газар зургаан удаа дараалан уулзсаныхаа дараа Раел түүнд өгсөн даалгаврыг хүлээн авч хүн төрөлхтөнд энэхүү цоо шинэ захиасыг хүргэх, хүмүүс Бүтээгчдээ буюу Элохимийг ухамсартай, баярлаж талархсан хүний хувьд ямар нэг төөрөгдөл, айдасгүйгээр найрсгаар угтан авахад бэлтгэх болсон юм. Энэхүү асар том үүргийг бодож тунгаан хэдэн сар өнгөрсний дараа Раел ходоодны шархлаа өвчин тусч, эцэст нь маш их дуртай авто спортын сэтгүүлчийн ажлаа орхиж, түүнтэй уулзсан харь гаригийн хүн болох Яавээгийн өгсөн үүрэгт өөрийгөө бүрэн зориулахаар шийдсэн байна. Уг учралаас хойш нэг жилийн дотор тэр уг үйл явдлын тухай ном бичиж хэвлүүлэн, хэвлэлийн бага хурал зарлаж Францад хоёр удаа гол телевиз, радиогийн нэвтрүүлэгт орж ярилцлага өгсөн юм. 1974 оны 9 дүгээр сарын 19-нд Парист болсон энэхүү анхны олон нийтэд зориулсан бага хурал 2000 гаруй хүний анхаарлыг татаж чадсан байна. Үүний дараахан тэрээр MADECH холбоог байгуулсан нь энэхүү агуу үйлсэд түүнд туслахыг хүссэн бүлэг хүмүүсээс бүрдсэн бөгөөд хожим нь Раелийн хөдөлгөөн болсон юм. 1974 оны сүүл гэхэд уг холбоо 170 гишүүнтэй болсон байв.
    Тэд одоо 97 улсын 70000 гаруй гишүүн болж өргөжөөд байна.
    1975 оны 10 дугаар сарын 7-нд түүнд хоёр дахь учрал тохиосон бөгөөд энэ удаад түүний хоёрдугаар номд бичигдсэн нэмэлт мэдээллийг болон “Intelligent Design” номын хэсгийг өгсөн байна. Энэ үеэс эхэлж Раел дэлхийн эргэн тойронд аялж Бүтээгчдээ найрсгаар угтан авах хүсэл зорилго нэгтэй хүмүүсийг цуглуулан тив бүрт бага хурал, семинарууд зохион байгуулж ирсэн.
    Тэр мөн Мэдрэхүйн бясалгал Sensual Meditation зэрэг хэд хэдэн ном бичсэний дотор түүний сургаалиудын гол хэсэг болсон манай гаригийг илүү ухаалгаар удирдах тухай Оюунчлал “Geniocracy”, мөнх наслах боломж ба шинжлэх ухааны ачаар хүсэн хүлээж болох сайхан ирээдүйн тухай Хүнийг хувилахыг дэмжье “Yes To Human Cloning” зэрэг ном бий. Өнгөрсөн он жилүүдэд хэд хэдэн олон нийтийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж ирсний дотор сургуулиудад бэлгэвч хэрэглэхийг дэмжин сурталчлахаас эхлээд гар хангалгыг дэмжин сурталчлах хүртэл; “Ялгааг тэвчих төдий хандах нь хангалтгүй, ялгааг хайрлах ёстой” гэсэн уриатай цөөнхийг дэмжих дэлхий нийтийн компанит ажлаас эхлээд хүний эрхийг хүндэтгэн үздэггүй бүх шашны ном судрыг цензүрдэх шаардлага тавих хүртэл, Клонайд байгуулах замаар хүнийг хувилахыг дэмжихээс эхлээд дэлхий дээрх бүх хүмүүс хоол хүнсээр хангагдах цорын ганц боломж GMO-г дэмжин сурталчлах хүртэл, Clitoraid буюу бэлэг эрхтнээ засуулсан эмэгтэйчүүдэд туслаж тэднийг дахин бэлгийн таашаал эдлэх боломжтой болгоход туслах холбоо байгуулахаас эхлээд Африкийн уламжлалт бүх омгийн ахлагч нарыг нэгтгэж Африкийн Нэгдсэн Улс байгуулахыг уриалах хүртэл олон үйл ажиллагаа явуулаад байна.
    Раел дэлхийн эргэн тойронд ажиллаж буй томоохон телевизийн нэвтрүүлгүүдэд зочилж ярилцлага өгсний дотор 60 минут, CNN, FOX, BBC-н мэдээний хөтөлбөрүүд, Breakfast with Frost, Entertainment Tonight зэрэг цөөн хэдэн нэвтрүүлгийг нь нэрлэж болно. Тэр шинжлэх ухааны тухай өөрийн алсын харааг тайлбарлахаар Америкийн Конгресст уригдаж, дэлхийн олон удирдагч нарынд зочилж ирсэн бөгөөд 2000 онд Конго улсын Ерөнхийлөгч Денис Сассоу Н’Гүессо анх түүнийг албан ёсоор хүлээн авч уулзсан юм. Мөн түүнийг олон уран бүтээлчид төдийгүй тэднээс Францын зохиолч Мичел Хоүэллбеск, Хью Хефнер нарыг хүмүүсийг хэлж болно.
    Буддын шашны Майдар ч бай, Еврейн шашны Мессиах ч бай, Христийн шашинтнуудын Парацелет ч бай, эсвэл дэлхийн эргэн тойронд буй овог аймгуудын өгсөн өөр ямар нэр ч бай, дэлхийн дээрх шашин соёл бүхэнд ямар нэг элч ирэхийг хүсэн хүлээсэн байдаг. Энэхүү хүсэн хүлээсэн элч нь өмнөх элчүүдийн нэг адил хүн бүрийн таалалдаа авах гэж бус, биднийг Бүтээгчид биднээс юу хүсэн хүлээж байгааг мэдэгдэх гэж ирдэг. Энэ бол Раелийн сүүлийн 30 жил дэлхийн эргэн тойронд эцэж цуцашгүйгээр аялан явж хийж байгаа тэр зүйл бөгөөд ингэхдээ тэрээр өөртөө ямар нэг зүйлийг өмчлөх бус харин тэдний 2035 он гэхэд барьсан байхыг хүссэн Элчин сайдын яамандаа Бүтээгчдээ угтан авахын төлөө бүх зүйлээ зориулахыг зорьж байна.
    Эх сурвалж: “Гэрэлт цалиг” сэтгүүл. 2012 о

     
  • Монгол хүн Хойд туйлд ханаа шийрлэлээ

    Хойд туйлд монгол залуу монгол дээлээ өмсөн аялж, төрийн далбаагаа мандуулж, монгол гэрээ барин тухалжээ. Уржигдар Enkhsaruul Johannes Enkhsaikhan (http://facebook.com/enkhsaruul.enkhsaikhan) өөрийн нүүр номондоо энэ тухайгаа  мэдээ зураг оруулсан байна. Тэрээр зохион бүтээгч Д.Батсуурийн бүтээл “Аянчин” эвхдэг гэрийг аялалдаа хэрэглэж, Хойд туйлын хөрсийг монгол гэрийн дугуй буйраар тамгалсан нь монгол бахархлын бас нэгэн бодит жишээ юм.
     
    “Аянчин” эвхдэг гэрийг зохион бүтээгч Д.Батсуурь 2006 онд зохион бүтээж, мөн ондоо зохиогчийн эрхээ баталгаажуулснаас хойш тасралтгүй үйлдвэрлэж байгаа юм. Нүүдэлчдийн хэдэн мянганы түүхтэй үндсэн сууц гэрийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эвхээд суудлын тэрэгний тээшинд өлхөн багтдаг, задлаад барихад стандарт жижиг 4 ханатай гэрийн хэмжээтэй гэр байх аргыг бодож олсон нь  инженерийн цоо шинэ шийдэл байв.
    duuren.mn
     
  • 420 тоот өрөө зочид буудлуудад байдаггүйн учир

    Дэлхийн асар олон зочид буудалд өрөөний дугаар нь 419 байснаа шууд 421 болдог. Эсвэл 420 тоот гэхийн оронд 419+1 гэж бичсэн байдаг. Энэ нь ямар учиртайг та мэдэх үү?
    420 гэдэг тоо нь хар тамхины нэгэн төрөл болох марихуаныг илэрхийлдэг, зочид буудлын 420 тоотод хар тамхитай холбоотой таагүй зүйл тохиолдох нь элбэг байдаг учраас ийнхүү цэрвэдэг байна.
    Хамгийн эхлээд Автралид, дараа нь ертөнцийн бусад хэсэгт хар тамхинд дурлагсад 4 сарын 20-нд (Америк маягаар сар өдөр бичих уламжлалаар бол 4/20) өдрийн 4 цаг 20 минутад “өөрийн баяр”-аа тэмдэглэдэг болжээ. Хар тамхичид зочид буудлын 420 гэсэн дугаарын тэмдгийг дурсгал болгон хулгайлж, эсвэл ийм тоот өрөөг хөлслөн тэндээ мансуурдаг болсон учраас хүмүүсийг хар тамхины хортой нөлөөнөөс ангид байлгахын тулд зочид буудлын эзэд 420 тоотоос зугатах арга эрэлхийлж, энэ дугаарыг алгасдаг болсон байна.
     
  • Зөн билэгч Мерилин Керро ингэж зөвлөлөө 2

    Хүн унтаж байх үедээ их эмзэг мэдрэмтгий болсон байдаг. Шөнө хүний сүнс биеэсээ салж, хүн их сул дорой ямар ч хамгаалалтгүй болдог. Иймд зураг дээр сүнсгүй унтаж буй хүний дүр төрх л үлдэнэ. Зураг хүний амьдралд нөлөөлж чадах онцгой энергитэй гэдгийг тэрээр батлаад хэрвээ унтаж байгаа хүний зураг тухайн хүнд сайн санаагүй хэн нэгний нүдэнд эсвэл хар шидтэнгүүдийн гарт орвол зураг дээрх хөөрхий түүний эрүүл мэнд, амь нас, хувийн амьдрал, ажил алба, албан тушаалд ноцтой хор хөнөөл учруулж мэднэ. Зураг дээр сүнс нь байхгүй байгаа нь тухайн хүн хамгаалалтгүй байгаагийн шинж. Хэрвээ ийм зургаа удаан хугацаанд хадгалах тохиолдолд өөртөө элдэв таагүй асуудлыг дуудна. Иймд Мерилин Керро унтаж байгаа хүний зургийг авахгүй байхыг сануулж байна. Хэрвээ танд ийм зураг байдаг бол тун яаралтай үгүй хийж устгах хэрэгтэй. Үүний тулд урьдчилан аврал эрэх, эрүүл мэндээ сахин хамгаалах маани ерөөл уншуулаад тухайн зургаа булах, эсвэл шатаах хэрэгтэй. Түүнээс гадна хэрвээ хүнийг унтаж байхад нь зураг авч болохгүй гэдэг нь тухайн хүнд ямар хор хөнөөл учруулж болзошгүй гэж гэсэн асуулт зохих ёсоор урган гарна. Эрт дээр үед фото зураг гэж гарч ирэхээс өмнө хүнийг өнгөрсөн хойно нь дурсан санахын тулд зургийг нь зурдаг байжээ. Зүүд гэдэг ямар нэг хэмжээгээр үхлийн нэгээхэн жижиг хэсэг гэж ойлгож болно. Иймд унтаж байхад нь зургийг нь авснаар хүнд хэзээ ч засаж залруулах боломжгүй хор хөнөөл учруулж болзошгүй. Мерилин Керро нэг үе загвар өмсөгчөөр ажиллаж байсан бүсгүй. Тэр үед өөрийнхөө фото зурагны тухайд их болгоомжилдог өөрийнх нь үзэж байгаагаар энергийн орон зайд нь хортой санагдсан нэлээд зураг авалтаас тэ

     
  • “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Aлабама мужийн Мобыль хотод

    Монголын эзэнт гүрэн, Их эзэн богд Чингис хаан болон түүний угсаа залгамжлагчдын талаарх “Чингис хаан” үзэсгэлэн АНУ-ын Мобыль хотод гарч байна.
    Энэхүү үзэсгэлэнгийн нээлт Алабама муж дахь “Голф Коаст Эксплориум шинжлэх ухааны төв”-д болсон бөгөөд Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр, Мобыль хотын дарга Санди Стимпсон, үзэсгэлэнгийн зохион байгуулагч зэрэг нийт 100 орчим зочид оролцож, Монгол ардын урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.
    Тус үзэсгэлэн нь Монгол зан заншил, соёл ахуй, түүх уламжлалыг суугаа орны иргэдэд таниулах, хоёр улсын иргэд хоорондын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
    Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
     
  • Бөөг сонирхогчтой уулзлаа.

    Америкийн хоёр иргэн Жерем Байлау, Чристопхев Байлау гэж өөрсдийгөө танилцуулсан хоёр эрхэм МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзах хүсэлт тавьсаныг зөвшөөрч уулзсан юм. Хоёр эрхэм бөөгийн үйл ажиллагаатай танилцах, өөрсдийн амьдралын зарим асуудлыг тодотгох зорилготой байгаагаа танилцуулсан билээ. Гадаадын эрхэмүүд үнэ цэнэгүйгээр монгол бөөгийн зан үйлийг хийлгэх, олон цаг ярилцаж мэдээлэл авах нь их боллоо. Тиймээс уулзалтын явцад Монгол бөөгийн ёс зүйн баримт бичгийн талаар тайлбарлаж өгсөн юм. Мөн өөрсдийн хүсэлтийн дагуу Монгол бөөгийн Их Удган Г.Гэрэлтуяатай уулзуулсан байна.
     
  • Өрөөсөн эвэртэй цагаан ямаа туусан бүсгүйтэй тааралдсан Цэрэндоржийн яриа

    Цэрэндорж зэргэлдээх сум руугаа явж байж. Зам бартаагүй, тал нутаг болохоор нүдэнд торох юм болгон холоос харагдаж байж. Түүнийг өдрийн халуунд нозоорсхийгээд залхуутай гэгч нь шогшуулж байтал өмнөөс нь нэг хонь хөтөлсөн бололтой ганц явган хүн ирж явна гэнэ.

    Ойртох тусам нөгөө ганц хүн нь эмэгтэй төдийгүй өрөөсөн эвэртэй цагаан ямааны сүүлнээс атгаж чирч гулдарч явжээ. Цэрэндорж зориуд зам хазайж хажуугаар нь зөрөх гэж явсан өнөөх бүсгүй рүү мориныхоо жолоог эргүүлжээ. Очвол гандаж онгосон хар цоохор банзал, ноосон цамц өмссөн залуухан хүүхэн байв. “Хаа хүрч явна даа?” гэхэд бүсгүй дуугарсангүй. Хээр хөдөө ганцаараа явж байгаад таньж мэдэхгүй эр хүнтэй тааралдаад ичиж зовж байгаа юм байна гэж бодсон Цэрэндорж бүсгүйг цаашлуулах гэж мориноосоо буугаад ойртож очжээ.
    Бүсгүй ичингүйрэн доош тонгойсон байна. Цэрэндорж ийш тийш харахад ойр хавьд амьд амьтны бараа харагдсангүй. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг болохоор мань эр ч морио тушаад бүсгүйг барьж авчээ. Нөгөө өрөөсөн эвэртэй цагаан ямаа нь цочтол чанга майлснаас ганц нэг өвс зулгаагаад зугтаж цойлсонгүй. Бүсгүй тэнхээтэй хүн байлаа. Цэрэндорж тулдаа л ноцолдож байж доороо хийж аваад банзлыг нь сөхөхөд гарт нь нэг хатуу юм тааралдав. Банзлын цаана сүүжтэйгээ залгагдсан хувхай гуяны чөмөгний яс харагджээ. Бүсгүй нүдээ хагас анин амьсгаадан хэвтэж байв. Цэрэндорж айхдаа үсрэн босч өмдөө татаад морь руугаа гүйхэд нөгөө бүсгүй ч түүний хойноос ухасхийжээ.
    Цэрэндорж мориндоо мордох гэхэд нөгөө бүсгүй ганц татаад унагачихаад байв. Сүүлдээ мань эр ядарч туйлдаад хэвтэж байснаа унтаад өгчээ. Нойрон дунд нь тогоо шанага дугарч хэн нэгэн цай хоол болгож байгаа бололтой байж. Цэрэндорж ямар айлд байгаагаа мэдэхгүй байлаа. Өндийж харвал хажууханд нь байсан зэвтэй төмөр зууханд нөгөө бүсгүй гал түлж, цай самарч байгаа аятай гараа өргөн хий юм самарч байв. Ямар ч тогоо шанага байхгүй мөртлөө яах аргагүй тогоо шанаганы харших чимээ гарч байв. Цэрэндорж босох гээд чадсангүй. Ямар нэг үл үзэгдэх олсоор түүнийг хүлж орхисон бололтой. Нөгөө “цайгаа” самарч байгаа нэг том улаан чулууг хоёр гардан барьж Цэрэндоржид өгөв. Тэгэнгүүт Цэрэндорж тэрхүү “Цайг нь” бүсгүйн нүүр рүү цацаж орхижээ. Ганц ч үг дуугараагүй байсан бүсгүй “Жунайн авгайн нүүрийг түлчихлээ. Жунайн авгай нүүргүй болов” гэж хашгирсаар сүүжний хувхай яс болон унажээ.
    Нөгөө өрөөсөн эвэртэй цагаан ямаа ч байхгүй болчихсон байжээ. Танилын минь харсан чөтгөр ийм юм байсан гэдэг.
    Эх сурвалж www.wikimon.mn
     
  • Улаан-Үдээс Монгол эзэнт гүрний үеийн булш олжээ

    Улаан-Үдийн “UlanMedia” сайтад мэдээлснээр, тус улсын Тарбагатай мужийн Нижний Саянтуй тосгоноос дээрх булш олджээ. Тосгоны оршин суугчид хашаандаа бордооны нүх ухаж байтал дээрх хүний араг яс гарсан бөгөөд ердөө 1.5 метрийн гүнд байсан аж. Цагдаа нарын хэлснээр, булшийг олсон оршин суугчид энэ газарт дөрвөн жил зургаан сарын өмнө нүүж ирсэн бөгөөд хуучин эзэмшигч нь хашаа байшингаа зарж Москва уруу шилжжээ. Одоо Улаан-Үдийн уг тосгоны газрыг хамгаалалтад авч,өргөн хэмжээний малталт хийж эхэлсэн байна. Булшнаас олон төрлийн эд өлгийн зүйлс гарсан ч энэ нь булшны аль үед харьяалагдахыг тодорхойлоход учир дутагдалтай байгаа аж. Ямартай ч, булшнаас товч, бүсний арал, метал болон хуванцар бүтээгдэхүүн, гутал гарчээ. Харин араг яс чулуужсан бөгөөд албаныхан VI-XIII зууны үед хүнийг 1.5 метрийн гүнд оршуулдаг байсан гэж оршуулгын зан үйлээр нь тодорхойлж байна. Тиймээс энэ булшийг Монголын эзэнт гүрний үед хамааруулж байна. Одоо цогцсыг шинжилж байгаа бөгөөд сар орчмын хугацаа шаардах гэнэ. Шинжилгээний дараа уг цогцсын талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарч, үхлийн шалтгаан тодорхой болох агаад шинжилгээг Белоруссийн талаар хийлгэх ажээ.
    Э.Төгсжаргал

     
  • Мөнх настай чөтгөрийн халуун тос цутган нойтон арьсаар дарж тонилгожээ

    Ямартай ч тэдний хотонд намын ухуулагчаас өөр хүн бараг буухгүй. Хүүхэд, залуустаа бэр гуйхад зөвшөөрөхгүй. “Манай хэн чинь өөрөө сэтгэлтэй хүнтэй шүү дээ” л гэнэ. Довдонгийн талын зуучлагчийг явахад,
    – Тэгж ч охин үрээ чөтгөрийн хоол болгохгүй дээ гэнэ. Довдонгийн элэнц эцэг нь ная гарч өөд болсон их цагаан сахалтай өвгөн байж. Тэр бурхан болно гэдгийг буруугаар ойлгочихсон нэгэн санж л даа. Цэнд-Аюуш судрыг олон мянга, түм түмэн удаа уншвал урт нас, удаан жаргал эдэлж, эрлэгийн даснаас гээгддэг гэж тэр бодох бүлгээ.

    Тэгээд л ная хол гарчихсан мөртлөө дахиад дээр нь нэмж наслах гэж Цэнд-Аюуш уншсаар байж. Өөрийн чадвараа алдаж өтөлж доройтно гэдэг үр хүүхэддээ ч гай болдог юм шиг. Довдонгийн өвөг эцэг нь хүүдээ (Довдонгийн аавд) “Ач ам барьдаг” гэж үг сонссон уу гэжээ. Тэгээд ная гарчихсан мөртлөө насны ном уншаад болдоггүй өвгөнийг шаант чөмгөөр гударч өөхөнд хахуулж, ам тостой үхүүлсэн байна. Буянтай юм боллоо гэж өвгөний ард үлдэгсэд нь бодоцгоож байсан байгаа юм.
    Гэтэл өвгөнийг нас бараад гурав хоноогүй байхад жижигхэн бор гэрт нь тогоо шанага тачигнаж, хоол хайж байгаа юм шиг чимээ гарчээ. Ингэж ертөнцийн жамыг огоорон насны ном уншиж, амьдралд хэтэрхий тачааж байсан өвгөний сүнс өөр төрөл олж тонилох нь бүү хэл түүнийг амьсгал хураахаас өмнө сүнс нь урт настай чөтгөр болон хувилаад урт цагаан сахлын оронд урт улаан хэл унжуулан байх болж. Түүнийг дарах гэж олон удаа ном гүрэм уншуулаад дийлээгүй гэдэг. Манайх намаржаандаа Довдонгийн ойр намаржиж байлаа. Би тугалаа эргүүлж явтал бүрэнхий ч болов. Довдонгийн гэрийн ойролцоо явж байсан юм. Их гал түлжээ. Очвол том хар тогоогоор дүүрэн шар тос буцалгаж, тэр хавийг нэлэнхүйд нь буцалсан тосны үнэр “эзэлж” авсан байв.
    Довдон гуай залуусаас “Яг долоон алд ухаж чадав уу?” гэж шивнэн асууж байна. Тогоотой шуугисан их тосноос холгүй нүх ухсан байв. Ухсан нүхний гүнийг хэлж байгаа юм байна гэж би ч төвөггүй ойлгов. Гэрийн гадаа ширээ засчихсан хэдэн хүн хонх дамар тачигнуулан ном уншиж байснаа хэлээ унжуулан амьсгаадсан их өвгөн хүнийг тасхийтэл ташуурдан туусаар нүхний амсар дээр авчрав. Тэгээд тэдгээр хүмүүс чанга дуугаар хашгиран ном уншиж өвгөнийг түлхээд нүх рүү унагачихав. Тэр сацуу бэлдчихсэн байсан тогоотой буцлам тосыг хоёр хүн нүх рүү асгахад хярвас ханхлах шиг болоод сөөнгө өвгөний дуу,
    – Та нар яаж байна аа гэх нь долоон алд нүхний доороос сонсогдож байв. Тэгмэгц бас л бэлэн шороог том татуурга зүүсэн мориор татаж юу юугүй нүхийг булж орхив. Нүх байсан оргүй болох үед гэрийн хойноос нойтон, ув улаан үхрийн арьс барьчихсан 8 залуу гүйж ирээд нүхний амсар болох нягтаршаагүй газар тэр арьсаа доош харуулан тавиад 8 өнцөгт нь дарж суув. Үхрийн нойтон арьсны дундаас хийлэгдэх мэт томбойж, ямар нэгэн хүчирхэг амьтан үлээж байгаа нь мэдэгдэнэ. Олон янзын хувцас (тэр үед лам дээл, орхимж өмсөхөөс айдаг байв) өмссөн мэргэн лам нар томбойсон газар руу ташуурдсаар үүр цайлгахад нөгөө арьс ч адсага шиг болтлоо хатсан байлаа. Үүнийг жинсрэг цутгах гэдэг юм билээ. Сүхбаатар дүүргийн иргэн Дашзэвэг гуай ингэж ярьсан юм.
    Эх сурвалж www.wikimon.mn