Category: Мэдээ, мэдээлэл

  • ХОЁР ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАН ТАХИЖ ИРСЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛОО Хоёр. Овооны их тахилга

    Бидэнд байгаа мэдээгээр энэхүү тахилгийг хийдэг улаач нарын нэрийг судалж үзвэл нутгийн зайран Батцагаанаас эхлэн Цэгмид зайрангаар уламжлан Ванданзондов зайран овооны тахилгийг хийж ирсэн бөгөөд энэ цаг үед Монгол Бөөгийн их удган Жавзансүрэн үргэлжлүүлэн хийх түүхэн үүрэг ноогджээ.
    Овооны өвөрт байх өвөлжөөнд овооны тахилгад оролцох иргэд цугларч, мотоцикль, машин, явганаар уулын оргил өөд өгсөв.
    Жин үдийн морин цагт Овооны их тахилга эхэллээ. Тахилгад Монгол бөөгийн их удган В.Жавзансүрэн толгойлон бөөллөө. Овоог тойрон байрлаж Монгол бөөгийн удган, зайран, Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, М.Түм…, Олонбаяр , Г.Ганчимэг, Батцэцэг , Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал нар дэмжиж бөөллөө.
    Овоон дээрээс уулс, уулс хоорондын хөндий, голын эрэг даган буусан малчдын гэр тод харагдах ажуу. Наадам болох талбайд түмэн олон цугларсан харагдана.

  • ХОЁР ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАН ТАХИЖ ИРСЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛОО Нэг. Галын тахилга

    Даваа даваад уруудаад үйлчилгээний төвд очих бөгөөд ямарч цаг үед давааны орчимд аялагчидад үйлчилэх төвүүд бий болжээ. Даваанаас цааш бид уруудсаар хэдэн гол гатлаад Галт сумын наахан голын гүүрээр гарч сумын төвд очив. Сумын төвийг өнгөрч Бумбат, Харцадын бэлчэрт тусгайлан бэлдсэн гэр, байрлалд очлоо.
    МБНЭ-ийн төлөвлөлтийн дагуу Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэн Галт сумд хийгдэх уламжлалт овооны тахилга зохион байгуулахад бэлэн болсон байлаа. Монгол Бөөгийн их удган Жавзансүрэн түүний шавь нарын идэвхитэй оролцоотойгоор энэхүү тахилга амжилттай бэлтгэгдсэн байна.
    Биднийг очих үед овооны тахилгийн эхлэл галын тахилга хийгдэхээр бэлтгэл нь хангагдсан хүлээж байлаа. Хөвсгөл аймгийн Галт сумын Бумбат, Харцат голын бэлчирт галын тахилгыг хийхээр бэлджээ. Эрт үес эхлэн Цагаан овоо, Бүртийн булуу овооны тахилга олон жил тасралтгүй хийгдэж ирсэн учираас бүрэнхий болонгуут нутгийн зон олон тал талаас хуран цугларч энэ жилийнхээ овооны баяр галын тахилгад орхоор хуран цугларав.
    Чулуугаар гортиглон зассан талбайд галын тахилгаа чандмань хэлбэрээр бэлтгэжээ. Эрт үеэс уламжлан ирсэн халх жаягаар хийх галын тахилга эхэллээ. Нутгийн зон олон галын тахилгийн зүүн хэсэгт дэг журамтай байрлалаа эзлэн залбирал үйлдэн тахилгаа дэмжих ажээ.
    Галын тахилгийг Монгол бөөгийн их удган Жавзансүрэн толгойлон бөөлж, шавь нар Ц.Мөнхбүрэн, Ч.Одсүрэн, Бямбаням, Н.Ганхуяг, Баяртогтох, М.Түм…, Олонбаяр , Г.Ганчимэг, Батцэцэг , Г.Ганхуяг, Батчулуун, Амаржаргал нар дэмжиж бөөллөө. Тус тахилгад Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийнцолмон урилгаар оролцлоо. Галын тахилгад онгодууд бүтэн дүүрэн орж ирж баясаж сайхан боллоо.

     

    djmedia:156

     

  • “Монголын Тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо” ТББ байгуулав

    Үүсгэн байгуулагдаж буй шинэ холбооны үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах хүсэлтэй Монгол улс орноо гэсэн сэтгэлтэй, тэнгэр үзэлтэй хэнд ч үүд хаалга ямагт нээлттэй байх ажээ.
    Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн (Шашины төв байгууллага) хамт олон шинээр байгуулагдаж буй “Монголын Тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо ” ТББ-д ажлын их амжилтыг хүсэн ерөөж байна.

  • Т.Батбаяр: Эзэн хааны удмын хүн ургийн бичгээ надаар хөтлүүлсэн

    -Ургийн бичгийн программ зохиох болсон шалтгаан юу вэ. Ингэхэд угийн бичиг, ургийн бичиг гэж хоёр янзаар бичээд байдаг. Аль нь оновчтой вэ?
    -Эрт цагт айл бүр “Угийн бичиг”-тэй байсан гэдэг. Угийн бичгийг айл бүрийн ууган хүү хөтлөн үр удамдаа уламжлуулж ирсэн нь ураг удмаа цэвэр ариун байлгах ганцхан зорилготой. Харамсалтай нь сүүлд энэ уламжлал хаягдан бараг мартагдсан. Үүнээс болж монголчууд ураг удмын түүхээ мэдэхээ байж, үндэс угсаагаа танихгүйд хүрснийг залруулан хүн бүр эцгийн нэрээс гадна ураг удмын нэрээр овоглож эхэлж байна. Тэр сайхан уламжлал сэргэх үеэс би өөрөө угийн бичгээ хөтлөхөөр шийдсэн юм. Өөрийн аав ээж, төрсөн гэр, ах дүүсээс эхлэн ургийн бичгээ хөтөлж эхэлсэн. Авга, нагац, өндөр өвөг рүүгээ ороод олон салаалаад эхэлмэгц ургийн бичиг хөтлөхөд хүндрээд эхэлдэг юм билээ. Хүн бүрт тохиолдож байгаа энэхүү бэрхшээлийг хэрхэн хялбаршуулж болох вэ гэж бодсон. Тэгээд л өөрийн мэргэжилдээ тулгуурлан программ бичсэн дээ.
    Бичлэг нэршлийн хувьд ургийн бичиг, угийн бичгийн аль алийг нь хэрэглэж байгаа. Уг нь бол угийн бичиг юм билээ. Гэхдээ ургийн бичиг гэхнээ ч буруудахгүй. Учир нь ураг бүрэлдэн бий болох үеэс хүний зам мөр тавигдаж байдаг онцлогтой.
    -Таныг программ хангамжийн мэргэжилтэй гэж ойлголоо. Ургийн бичгийг түүх, гэр бүл судлаач, сэтгэл судлаач нар илүүтэй сонирхдог болохоор таныг тэдний нэг болов уу гэж бодож байлаа?
    -Би программист. Эрхэлдэг ажил маань ураг удмын бичгээс тэс өөр боловч би гэр бүлийг сонирхон судалдаг болохоор энэ программыг бүтээхэд их дөхөм байсан. Ер нь угийн бичиг бол Монголын ард түмний бүтээсэн аугаа соёлын нэг хэсэг юм. Ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг түүхэн судар нь угийн бичиг байжээ. Монголчууд Манжийн эрхшээлд орох үеэс ургийн бичгээ хөтлөх нь бүдгэрч эхэлсэн байдаг. Хожим нь Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан юм билээ. Энэхүү алдааг засч залруулах шийдвэрийг 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 17 дугаар тогтоол гарснаар монголчууд удмын овгийг хэрэглэх болсон.
    Өнөөдөр дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн бол Монгол гэж судлаачид үздэг. Халимаг, буриад,өвөрлөгчид, шинжаан уйгарын торгууд, цастын монгол, хазара монгол гээд тоолбол таран бутарсан монголчууд их. Хилийн чанад дахь монголчууд маань Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг илүүтэй эрхэмлэж ирсэн байтал нутагтаа бууриа сахиж үлдсэн бид овог удмаа мэдэхгүй сууж болохгүй билээ. Тэгэхээр Монголчууд мөнхөд оршиж байгаагийн баталгаа бол угийн бичиг юм
    .-Таны зохиосон программаар угийн бичгээ хэдэн үеэр хөтлөх боломжтой вэ. Ер нь монголчууд есөн үеэс дээш бол ураг барилдаж болно гэж үздэг байсан биз дээ?
    -10 дахь үеэс цус ондоошдог гэж үздэг. Тиймээс хүн есөн үеэ мэдэж байхад цус ойртох аюул үгүй. Манай программыг ашиглан хэдэн ч үеийг багтаасан угийн бичиг хөтөлж болно. Алтан ургийн удмын нэгэн хүн надад хандаж 50 гаруй үеийн угийн бичгээ хөтлүүлж байсан. Бөртэ чоно, Гуа маралаас эхлээд Баянмөнх хааныг хүртэлх угийн бичгийг нь би хөтөлж өгсөн. Тэрхүү угийн бичгийг бид программ авсан хүн бүрт дагалдуулан өгч байгаа.
    -Сонирхолтой юм. Тэр хүн хэн байсныг хэлж болох уу. Өөрийгөө Алтан ургийнх гэж хэлэх хүн маш олон байдаг. Мөн эсэхийг хэрхэн ялгана гэсэн үг вэ. Танд хандсан хүн Баянмөнх хаанаас хойшхи үеийн угийн бичгээ яагаад хийлгээгүй юм бол?
    -Тэр хүнд эртнээс уламжилж ирсэн угийн бичиг нь байсан. Тэр хүнд Чингис хааны бичсэн Их засаг хууль хүртэл байдаг юм билээ. Маш сонирхолтой ховор баримт дэлгэсэн тэр хүн өөрийгөө нийтэд зарлахыг хүсэхгүй байгаа. Одоо гадаадад ажиллаж амьдардаг хүн л дээ. Баянмөнх хаанаас хойшхи үеийн угийн бичгээ хөтлүүлсэн. Гэхдээ бидэнд үлдээхийг, нийтэд мэдээлэхийг зөвшөөрөөгүй.
    -Ураг удмын бичигтэй холбоотой өөр ямар сонирхолтой баримт танд байдаг вэ?
    -Баримт бол цөөн дөө. Харин сонирхолтой мэдээллүүд бол бий шүү. Жишээ болгож сонирхуулахад 1970 онд Оросын нэрт удирдагч В.И Лениний мэндэлсний 100 жилийн ой болоход Ленинийн эхийн тухай ном, гарын авлага их элбэг, харин эцэг Ульяновын тухай гарын доор ашиглах материал цөөхөн байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тэр үеийн зөвлөлтийн зарим судлаач, мэргэжилтнүүд Лениний эцэг нь халимаг угсаатай, Монгол гаралтай хүн байсан учраас зөвлөлтийн төр засаг өөрийнхөө удирдагчийг Монгол гаралтай хүн байхыг сайшаахгүй байсантай холбоотой хэмээн хариулсан тохиолдол бий. Мөн Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш гэж үздэг юм билээ. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг. Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч сууришуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад мөнгөн урлал эрчимтэй хөгжсөн байдаг. Энэ мэт зүйлийг ч хүмүүс ургийн бичиг, удмын түүхэндээ багтаан бичих ёстой.
    -Өмнөх нийгмийн үед өөрийн намтраас гадна өвөг эцэг, төрсөн эцгийн буюу гурван үеийн түүх бичүүлдэг байснаас айл гэрийн эзэгтэй, эхийн талын мэдээлэл орхигддог байж. Энэ бол буруу гэж та хэлэх гээд байна уу. Нөгөөтэйгүүр амьдрал баян болохоор хүүхдээ бусдад үрчлүүлэх, өргөж авах, бутач хүүхэдтэй болох гээд олон л зүйлс тохиолддог. Энэ бүхнийг хэрхэн хөтлөх ёстой вэ?
    -Тэгэлгүй яахав. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50 хувь, өвөг эцэг, эмэг эхээс 25 хувь, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5 хувь өвлөгддөг гэсэн судалгаа, нотолсон байдгийг харгалзан эхийн талын мэдээллийг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд зөвлөсөөр байгаа. Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач хүүхдүүд, албан ёсоор гэрлээгүй үед өвөөгийнхөө гал дээр гарсан ач, зээ гээд бүхий л мэдээллийг тусгах нь ёстой. Тэр бүү хэл өвөг дээдэс нь ямар өвчнөөр өвдсөн, яагаад өөд болсон шалтгааныг хүртэл бичиж үлдээх нь чухал байдаг. Өргөмөл хүүхэд байлаа гэхэд төрсөн эцэг эх, өргөж авсан аав ээж бүгдийг багтаан бичих юм.
    – Залуус өрх тусгаарлах, үр удам бүрэлдэхээс бүх зүйлийн эх тавигддаг гэж та хэллээ. Ураг бүрэлдэх хүртэл утга учиртай байсан хэрэг үү?
    -Маш нарийн утга агуулга, нарийн учиртай байсан юм билээ. Гэрлэж буй хосуудын зохилдолгооноос эхлээд хэвлий дэх ургаа зөв бойжуулахаас тухайн хүний хувь тавилан эхэлдэг гэж үздэг байсан. Сүүлийн үед ургийн гажигтай хүүхдүүд төрөөд байгаа нь аав ээжийн зохилдолгоо, хоорондын харилцаа, сэтгэлзүйн байдал, хүүхэд олсон өдрийн өнгө, цаг агаараас хүртэл хамааралтай гэж үздэг. Тэргэл сартай болон сар битүү өдөр хүүхэд олохыг цээрлэдэг байсны дээр тэнгэрийн муухай өдөр, салхи шуурга, эцэг эх нь уур бухимдалтай үед олсон хүүхдийн авир ааш ширүүн байх жишээтэй. Нөгөөтэйгүүр сүүлийн үед ижил хүйстнүүд олшроод байгаа шалтгааныг Оросын нэг эрдэмтэн тайлахдаа “Хүмүүний хүйсийг төөрүүлдэг цаг мөчид хүүхэд олсонтой холбоотой. Тиймээс ижил хүйстнүүдийн эцэг эх буруутай” гэсэн байдаг.
    Хүүхэд төрсний дараа 10 нас хүртэл нь эцэг эхийн гар дээр өссөн хүүхэд овог удмаа таньж, зөв монгол хүн болон төлөвшдөг байжээ. Одоо бол өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд үеийнхнээсээ хэрсүү, амьдрах ухаанд суралцсан байдаг шүү дээ.
    -Зарим хүмүүс нэгэнт дээд үеэ мэдэхгүй юм чинь ургийн бичиг хөтлөх хэрэггүй гэж үздэг. Ийм хүмүүс яах вэ?
    -Дээд өвөг удмынхаа түүхийг мэдэх гурван арга байдаг. Нэгд гэвэл Үндэсний архивын газарт очиж, архив үзэх. Архивт ноёд, тайж угсааны хүмүүсийн талаарх баримт хангалттай бий. Эгэл ардын мэдээлэл хадгалагдаагүй болохоор хүн амын тооллогын материалаас үзэж болох юм. Архиваас мэдээлэл олохын тулд уйгаржин монгол бичиг мэддэг байх ёстой. Өвөг дээдсийнхээ аж төрж байсан нутаг хошууг хуучин нэршлээр нь мэддэг бол мэдээлэл цуглуулахад илүүү дөхөмтэй. Нөгөөтэйгүүр өвөө, эмээ, аав ээж нь хувьсгалт намын гишүүн байсан бол намын архиваас мэдээлэл авч болно. Энэ хоёрын аль аль нь боломжгүй бол өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутаг усны ахмад настнуудаас аман хэлбэрээр мэдээлэл цуглуулж бас болох юм. Ингэлээ ч баримт олдохгүй, эсвэл хайхаас төвөгшөөсөн байлаа ч өвөг дээдсээ мэдэхгүй гээд ургийн бичиг хөтлөлгүй үлдээх нь буруу юм. Хойд үеийнхэн, үр ач тань таныг мэдэж байх учиртай тул өөрийнхөө намтрыг ч бол бичиж үлдээх ёстой гэж би хувьдаа боддог.
    -Хүмүүс ургийн овог хэрэглэж эхэлсэн нь сайн талтай ч социализмын үед хүн бүр халх ястан гэдэг байсан шиг одоо бараг л бүгдээрээ боржигон овогтой болж байх шиг?
    -Боржигон овог хавтгайрч байгаа нь үнэний талтай. Уг нь бол овог гэдэг цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, ах дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан байдаг. Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг биш. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийсэн ч болно гэж эрдэмтэд тодотгосон байдаг. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална. 2010 оны хүн амын тооллогын үеэр ургийн овгийн статистикийг гаргасан байдаг. Уг статистикт Монголддавхардсан тоогоор 400 мянган ургийн овог бий гэж тэмдэглэсэн байна лээ. Овог сэргээх үед хүн болгон шахам боржигон овог авсан, эсвэл нэг бүлийн хүмүүс өөр өөр овог сонгосон зэрэг сөрөг тал бий. Үүнийг нэг мөр болгон цэгцлэхэд төр засгийн ч оролцоо чухал шүү дээ.
    -Ургийн бичгийг мод хэлбэртэй хөтөлдөг болохоор ургийн мод гэж нэрлэдэг юм уу. Яагаад мод гэж нэрлэсэн хэрэг вэ?
    -Хүний ураг удам гэдэг гэдэг өвөг дээдэс, эцэг эхээс үндэслэн ургадаг болохоор ургийн мод гэж нэрлэдэг болов уу хэмээн боддог. Ургийн бичгийг мод хэлбэрээр салаалуулан хөтөлдөгтэй ч холбоотой биз. Түүнчлэн ургийн бичгийг модноос гадна нар, цагираг хэлбэрээр ч хөтөлж болдог. Авга нагацаа тус тусад нь хөтөлсөн ч болно.
    -Авга нагац гэснээс бүүлийн үеийн залуус ураг төрлийн нэршлээ мэдэхгүй байх нь түгээмэл байна. Аавынхаа ахыг нагац гэх ч юм уу худ, хадмаа ч ялгахгүй байх нь бий?
    -Тийм ээ. Авга, нагац, бүл үеэлээ андуурах нь бүү хэл өвөө, эмээгийнхээ нэрийг өнгөрснийх нь дараа хөшөөний чулуунаас нь мэдэж авсан гэх яриаг ч сонсож л байлаа. Энэ бол тун харамсалтай хэрэг. Үүнийг одоо л зогсоохгүй бол улам л гүнзгийрнэ. Тиймээс бид ургийн бичгийн программдаа энэ бүхнийг нарийвчлан багтаасан.
    -Таны зохион программыг ашиглахад хэр хүндрэлгүй байж чадах уу. Компьютерийн мэдлэг муутай болон урьд нь ургийн бичиг хөтөлж байгаагүй хүмүүс ч ашиглах боломжтой юү?
    -Боломжтой маш энгийн, хэн бүхэн хэрэглэж болохын дээр дутуу дулимаг зүйл байвал засч сайжруулах боломжтой байдлаар зохиосон анхны монгол программ юм. Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг. Тэгснээрээ хол, ойрын садан хүмүүс харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү, элгэн садны журмыг сахихад дөхөмтэй юм. Гэтэл өнөөгийн залуус маань тэр дундаа хоторон газарт төрж, өссөн ахимаг насныхан хүртэл ураг удмаа мэдэхгүй байна. Өвөг дээдсээ аль нутагт төрж өссөнийг мэдэхгүй, бүүр нэр алдрыг нь ч танихгүй үе хойч өсч торниж байгаа нь гашуун боловч үнэн. Тиймээс сар шинийн өдрүүдэд ураг төрлөөрөө уулзан золгохдоо ургийн бичгээ хөтөлж, настан буурлаасаа удам судрынхаа талаар сонсож, бичиж тэмдэглэхэд манай программ их дөхөм байх болно. Зөвхөн ургийн бичгээ хөтлөөд зогсохгүй хүн бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үлдээх, зургийн цомгийг нь хадгалах, дурсамж бичлэгийг авах, дурсгалт эд өлгийг баримтжуулах зэргээр овог удмын мэдээллийн сантай болох боломжийг монголд түмэндээ олгож байгаадаа баяртай байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг urgiinbichig.mn сайтаас авч болох юм.
    Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА

  • Ховсдох шидийн тухай хууч

    Тэгтэл ховсч “За одоо үдлэнэ. Цай чанаж ууна. Тэмээгээ усална. Тэгээд даруй хөдөлж худаг усны бараа харах хүртлээ шөнөжин явна шүү” гэж хэлж гэнэ. Нөхөд нь ч зөвшөөрч. Цөм түр буудаллаж, галаа түлж гэнэ. Ховсч “За тогоогоо тавь!” гэж, хөтөч ч тогоогоо тавьж гэнэ. “За би ус дүүргэе” гээд л ховсдоход тогоонд ус мэлтэлзээд ирж. Буцалгаад л, цай, давс үйгээд л ховсч өөрөө аягалаад цөмд нь уулгаж, нөхөд нь хөлрөөд л ууж гэнэ. Дараа нь “За тэмээгээ услая” гээд тогоонд дахин ус мэлтэлзүүлж тэмээдээ услаад “За хөдөлнө шүү” гээд л хөдөлчихсөн. Тэгж явж нэг юм усны бараа харсан даа гэжээ.

    Ринчен гуай тэгэхэд нь “Тэр тогоонд тэгээд ус үнэхээр байсан хэрэг үү?” гэж асуухад “Юуных нь ус байх вэ дээ. Ховсдох гэдэг чинь л тэр байхгүй юү. Байхгүй юмыг байгаа юм шиг болгодог юм” гэсэн аж. Ринчен гуай тэр ховсчоос,

    -Та харь хүнд хийж чадах уу? гэхэд монгол хэл мэддэг бол чадна гэсэн гэнэ. Тэгэхлээр хүний хэл, сонсголтой хамаатайгаар сэтгэлийг нь захирдаг арга юм байна гэж Ринчен гуай ярьсан.

    Тэгтэл Цэвэл гуай Заяын шавьд Дамбадаржаа гэж ховсч хүн байсан гэж би дуулсан гэж ярьсан. Дамбадаржаа нэг удаа Заяын хүрээний жастай цагаан сарын хурал ёслолын үед түлээний гэрээ хийгээд өвлийн сүүл болтол түлээ буулгаж өгөхгүй удаад байж. Тэгтэл жасын нярав лам сандраад удаа дараа шаардаад бүтэхгүй болохоор нь гэсгүй, цорж лам, шанзав нарт айлтгаж гэнэ. Тэгтэл шанзав нь /Гөлөг шанзав гэсэн шиг санагдах юм/ “Цаадах чинь ховстох гэж байгаа байх, яаж ч магадгүй, дахин дахин шаард, тамганд мэдүүлнэ гэж хэл” гэж гэнэ.

    Нярав лам шанзавынхаа хэлснээр шаардахаар очтол Дамбадаржаа ганц хайнаг хөллөөд тэргэн дээрээ ганц хөрөө даруулчихаад уул өөд явж байна гэнэ. Уулзаж ярилцтал “Би жасын түлээг маргааш өглөө л буулгаад өгчихнө” гэж гэнэ. Тэгэхлээр нь нярав буцаж давхиад хэд хэдэн хүн дагуулж эргэж мөрөөр нь явсаар ууланд очтол харанхуй болчихож. Хэдүүл Дамбадаржаагийн орсон уулын аманд хүлээж байтал ууланд хөрөөний дуу гарч эхэлснээ урд ард, хойт энгэрт, энд тэндгүй хөрөөний дуу гарч, ганц нэг мод унах дуу гарч байснаа газар бүр мод унах дуу гарч эхэлжээ. Тэгээд нөгөөдүүл энэ ер нь юу гэгч болж байнав гэж ярилцаж байтал ганц шар хөллөөстэй тэрэг мод ам уруудан гарч ирээд задгай газар зогсож гэнэ. Төдөлгүй урд араас ч, хойт энгэрээс ч ганц нэг тэрэгтэй мод ачсан үхэр тэрэг гарч ирж түүний араас угсарч байснаа сүүлдээ хоёр гурваараа гарч ирж угсардаг болж гэнэ. Тэгээд урт гэгчийн цуваа болсон хойно Дамбадаржаа морио унасаар модноос гарч ирж цувуулан угсарсан үхэр тэрэгтэй модыг тойрч нэг үзчихээд эхний шарыг хөтлөн хөдөлж хүрээ тийш явжээ. Нөгөөдүүл ч босож жасын хашаанд давхиж ирэв. Шанзав, нярав нар урдаас нь тосож модыг нь үзэхэд яах аргагүй л түлээ мөн байв гэнэ. Тэд тэр түлээг түлж боов боорцгоо хийж, хурал номоо хурж, цагаан сар болоод л өнгөрчээ.

    Цэвэл гуайн ярьсны дараа бидний хэн нь ч билээ “Ховс гэж хогусун гэсэн үг, хоосон юмыг байгаа юм шиг санагдтал сэтгэлийг жолоодохын нэр гэсэн. Ерөөсөө Европынхон хүнийг унтуулж сэтгэлийг нь захирдаг бол манайхан сэрүүн байхад нь сэтгэлийг нь жолоодож чаддаг байсан хэрэг. Нөгөө нэг үлгэрт ноёныг гурван жил тэнүүлээд гуйлгачин эхнэртэй суулгаад цөхрөнгий нь баруулж зовоогоод сэргэхэд нь аягатай цай нь хөрөөгүй байж гэнэ гэдэг чинь ховсдох шидийг хэлсэн хэрэг” гэж билээ.

    Ринчен гуай Цэвэл гуайг тэр Дамбадаржаагийн тухай өөр юу мэдэх вэ? гэж асуухад Цэвэл гуай ярьсан нь:

    -Бас нэг удаа Заяын шавийнхан жинд явж байж гэнэ. Тэгээд зэлүүд газар явж хүнсээр тасраад байтал нэг өглөө Дамбадаржаагийн галынхан нэг л удаан саатаад байхаар нь зэргэлдээх галын жаал баньд “Эд нар юм идэж байх шиг байна” гэж бодоод гүйгээд ороотохож гэнэ. Тэгтэл тэд хайлмаг идэж байжээ. Тэдний галын дэргэд сууж байсан Дамбадаржаа гуай “Алив хүү минь, алгаа тосож бай” гээд алган дээр нь хайлсан тос хийгээд өгөхөөр нь идсэн чинь халуун гэж жигтэйхэн гэнэ. Харин бушуухан залгичихсан хойно нь сэтгэлд нэг л тос биш шиг санагдаад, аманд нь шавар амтагдаад байх шиг байсан аж. Тэр буудалласан газар нь шар шавартай газар байсан юм гэнэ. Тэгээд тэр хүү “Дамбадаржаа гуай бидэнд шавар халаагаад өгчих шиг болсон” гэж ярьсан гэнэ лээ гэж Цэвэл гуай хуучилсан билээ. Энэ яриа 1966 оны үест манайхны хүрээлэнгүүд Их сургуулийн байранд хамт байх үед болсон юм.

    Энэ хоёр өтгөсийн хүүрнэсэн хуучаас өөрөөр Монголд ховсддог хүн байсан талаар элдэв зүйл сонсож, уншиж явсангүй билээ. Тэгтэл харин “Ардын эрх” сонины 1992 оны нэгдүгээр сарын 4-ний өдрийн 3 дугаарт “Тэр хүн хэн байв аа?” гэсэн өгүүлэл гарч ховсдох чадвартай хүний тухай бүүр түүрхэн мэдээ нийтэлсэн байв. Энэ өгүүлэлд байгаа мэдээ төдийлөн тодорхой биш юм. Гэхдээ монголчуудын дотор тийм чадвартай хүн байсныг үгүйсгэж болохгүй гэсэн санааг гаргажээ.

    Хэрэв энэ тохиолдол үнэн бол хүнд сэтгэхүйгээр нөлөөлөх чадварыг чамгүй эзэмшсэн өвгөн байж таарч байна. Ер нь ийнхүү хол ойрын зайнаас хүн хүндээ нөлөөлдөг чадвар хүнд байдаг нь нэгэнт тодорхой зүйл. Карповын дэргэд доктор Зухарь, Каспаровын дэргэд Тофик Дадашев гэгч ийм сэтгэцийн нөлөө үзүүлэгч чадвартан дагалдан олон улсын тэмцээнд оролцож явдаг тухай хэвлэлд бичсэн байсан. Дэлхийн том том улсуудын төрийн албаны хүмүүсийг ийм нөлөө үзүүлэх чадвартай хүмүүс дагалдан явж гадны нөлөөнөөс хамгаалдаг юм гэсэн.

    Бусдын бодлыг мэдэрдэг бусдад сэтгэхүйгээрээ нөлөөлдөг хүнийг Европ дахинд телепатч гэх бөгөөд шинжлэх ухаанд ийм хүн нэг бус тэмдэглэгдсэн. Варшавын циркт 1937 онд үзвэр үзүүлж байхдаа “Гитлер дорно зүг хөдөлбөл толгойгүй болно” гэж хэлж байсан алдарт телепатч В.Г.Месингийн тухай “Хөдөлмөр” сонин 1973 оны V сарын 1-ний дугаартаа бичиж байлаа. Тэрээр, залуу байхдаа өөрийг нь судалж байсан алдарт сэтгэл судлаач Зигмунд Фрейд түүнийг дагуулан их Эйнштейнд очиж энэ хүү хүнд сэтгэлээрээ нөлөөлөх чадвартай гэж танилцуулахад Эйнштейн сонирхож “Тэр чадлаа үзүүлнэ үү?” гэжээ. Тэгэхэд нь залуу Месинг саваагүйтэж “Манай профессор энэ өвгөн профессорын сахлаас хоёр үс зулгааг!” гэж бодтол нь Фрейд ихэд сандран гар нь чичирч “Уучлаарай” гэж ээрүүтэн хэлж хямсаа барин чичигнэх байж Эйнштейн гуайн сахлаас хоёр үс зулгаасан юм гэдэг.

    Манай оронд ийм чадвартай хүмүүс эрт цагт байсан бололтой. Данзанравжаа хутагт хүүхэд байхдаа айлын эхнэр өөрт нь муу хандахад саалийн хувингаа бариад хээр тэнэтэл нь нөлөөлсөн хэмээн сонинд бичсэн байж билээ. Дэлхийд бусдад нөлөөлөх сэтгэцийн нөлөөллийг судлах хүрээлэн, ийм чадвартай хүмүүсийн олон улсын холбоо байдаг байна. Бид даанч хол хоцорч дээ. Бид энэ талаар хуучин уламжлалаа тасалж, шинээр төрж буй авьяастныг хавчиж, үл ойлгон алдаж байна.

    Д.Төмөртогоо
    Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

    2012 оны 8 дугаар Улаанбаатар
    Алтай ханы Таванбогд уул болон Говь гурвансайхан уулын Их Тахилгат хайрханыг
    төрийн тахилгатай болгох тухай
    Баян-Өлгийн болон Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, хүсэлтийг дэмжиж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх заалт, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь :
    1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг дэвсгэрт орших Алтай ханы Таванбогд уул, Өмнөговь аймгийн Хүрмэн суманд орших Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханыг тус тус төрийн тахилгатай болгосугай.
    2. Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг цаашид 5 жилд нэг удаа үйлдэж байхаар тогтоосугай.
    МОНГОЛ УЛСЫН
    ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

  • Зөн совингоо дага

    Айдас болон бардам зан бидний оюун ухаанаас гарч байхад зөн совин бидний дотоод гүнээс, зүрх сэтгэлээс гарч байдаг .
    Тиймээс зөн совиндоо итгэж, түүнийгээ дагах нь зөв гэж бодож байна.
    Амжилттай яваа бүх хүмүүс зөн совиндоо итгэдэг. Тэдгээр хүмүүс зөн совингийн тухай юу гэж хэлж буйг сонирхоё.
    “Зөн совиндоо итгэх хэрэгтэй гэдгийг би олон жилийн туршлагаасаа сурсан.” ~ Brian Tracy
    “Яах вэ гэдгийг оюун ухаан бодож амжаагүй байхад зөн совин урьдчилан хэлж өгдөг.” ~ Michael Burke
    “Зөн совингоо сонс. Зөн совин таны мэдэх ёстой бүхнийг хэлж өгнө.” ~ Anthony J D’Angelo
    “Өглөө болгон миний зөн совин надад юу хэлэх бол гэдэгт
    би сэтгэл догдлон сэрдэг. Би зөн совинтойгоо үргэлж ажилладаг мөн
    түүндээ итгэдэг. Миний портнёр л гэсэн үг.” ~ Jonas Salk
    “Дотоод дуу хоолойндоо итгэ.” ~ Lynn A. Robinson
    Би өнөөдрийнхөө бичлэг дээр нэгэн чухал асуултанд бас хариу өгөхийг хүслээ.
    Ямар нэгэн зүйлийг хийх гэхээр таныг ямар нэгэн юм зогсоогоод байдаг
    уу? Энэ нь таны айдас таныг зогсоогоод байна уу эсвэл зөн совин
    зогсоогоод байна уу? Хэрвээ та эргэлзэж байгаа бол санаа зовох хэрэггүй.
    Энэ тухай  жижигхэн зөвлөмжийг орууллаа.
    Айдас уу, зөн совин уу гэдгийг мэдэх нь маш чухал. Айдсын тухай бид
    мэднэ. Өөрийгөө хөгжүүлж байх тохиолдолд айдас үргэлж биднийг дагадаг.
    Харин зөн совин бол өөр хэрэг. Зөн совин бол биднийг аюул ослоос үргэлж хамгаалж, болохгүй гэдэг дохиог өгдөг.
    Тэгэхээр ямар нэгэн зүйлийг хийхээсээ өмнө өөрийгөө хянаад
    Таны зүрх сэтгэл бие махбодь тэлж, тэнийж байна уу эсвэл агшин хумигдаж байна уу гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй.
    Хийх гэж байгаа зүйлээ хийх гэхээр хэдий айдас төрж байгаа ч гэсэн та
    цаанаа л нэг сайхан, сэтгэл догдолсон, зовхи өөд, мөр хойшоо, цээж
    урагшаа болж байна уу? Тэгвэл та тэлж байна гэсэн үг. Түүнийгээ айдастай
    ч гэсэн барьж авч ХИЙ!
    Харин таны зүрх сэтгэл, бие махбодь цаанаа л нэг эвгүй оргиод,
    харанхуйлагдаад, өөрйн эрхгүй толгой гудайж, мөр унжиж, зовхи доош болж
    байвал та хумигдаж байна гэсэн үг. Энэ тохиолдолд БОЛГООМЖИЛ!
    Яагаад гэвэл би урьд нь ч дурдаж байсан, одоо ч бас дахин хэлэхэд
    илүүдэхгүй байх бидний зүрх сэтгэл, бие махбодь хэзээ ч худлаа
    ярьдаггүй!
    Зөн совиндоо итгэж, зүрх сэтгэлээ дагасан хүн ямар ч тохиолдолд
    цаанаа л нэг ӨНГӨТЭЙ, ГЯЛАЛЗДАГ! гэдэгтэй санал нэг байгаа байхаа.
    Хэрвээ та өөрийнхөө бие махбодь, зүрх сэтгэл, оюун ухаанаа хэрхэн сонсож сурах вэ гэдэг бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу!
    Хэрвээ танд энэхүү видео таалагдсан бол цааш нь түгээж, доор сэтгэгдлээ хуваалцаарай.
    Үзэж, уншиж, дэмждэгт үргэлж баярладаг шүү!
    ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ

  • Булаг бузарлаад хөлөө тайруулжээ

    1960-аад оны эхээр одоогийн Дарь-Эхийн 1-р буудлын орчимд нэгэн жижигхэн булаг байжээ. Тухайн үедээ тэр хавиар айл амьтан сийрэг байсан учраас бохирдох энэ тэр явдал бараг гарахгүйгээс тэр хавийн цөөхөн айл уг булагийн усыг ундандаа хэрэглэнэ. Тэр үед Санхүүгийн техникумд суралцаж байсан Чулуун гэгч эрийн эхнэр нэгэн удаа булагаас ус авахдаа сүүтэй байсан саваа зайлаад булаг руу асгаж орхисон аж. Энэ явдлыг харсан хүмүүс Чулууны эхнэр Цэцэгээг ихээхэн зэмлэсэн авч цаадахь нь хүний урманд үг гэж тоолгүйгээр ширэв татаж одов. Сүү дусаалгасан булаг яг сарын дараа ширгэхэд цэцгээ хүүхний хөлөөр хар хөх өнгийн гүвдрүү маягийн зүйл тууран идээ бээрэндээ баригдан явж чадахаа болив. Эмнэлэг энэ тэрээр нэлээд явсан ч эцэстээ яаж ч чадалгүй хоёр хөлөө тайруулсан эмгэнэлт явдал болсон гэдэг.

  • Хээлтэй согоо намнаад гэсгээл хүртэв

    Тэгээд АКМ-СВД-ээр зэвсэглэн “ГАЗ-66”-даа таван цэрэг, эхнэрийнхээ хамтаар суулган давхижээ. Ойн чөлөөнд нэгэн согоо тааралдсан бөгөөд 80 метрээс мэргэн буудагчийн “СВД”-ээр буудсанаар согоо ч нам унах нь тэр. Цусаа уухаар улайрсан ангуучид давхиж очтол уг согоо нь хээлтэй байсан бөгөөд гэдсэн дэхь тугалыг нь хамтад нь буудсан байжээ.
    Дөнгөж амь тавьж байсан согооны гүрээг тас хэрчин цусыг нь ууцгаан архиар даруулаад ажлаа бүтээн хөдлөв. Тэр оройдоо эхнэр нь цусаар бөөлжсөөр өөд болж гэнэ. Харин хошууч М жилийн дараа Офицеруудын ордны орчимд архидаж яваад хөлдөж үхсэнээр хээлтэй согоо намнасан хэргийн шувтарга болов. Ийм маягаар ан амьтныг ёс бусаар хөнөөснөөс үүдсэн аймшигт хохирол дэндүү олон.

     
     
     
  • УЛААН-ҮДЭД ОРОСЫН ХАМГИЙН АНХНЫ БӨӨГИЙН СҮМ НЭЭГДЖЭЭ

    Ариун сүм барих ажил хувийн хандив, улсын төсвөөс хуваарилсан хөрөнгөөс бүрдсэн гэнэ. Шинэ ариун сүмд 40 гаруй бөө мөргөл үйлдэх болжээ.
        Сайт GEREL.MN       Самбаа Г