Category: Мэдээ, мэдээлэл

  • Арван хоёр. АНХНЫ БӨӨГИЙН ОРДОНЫ НЭЭЛТЭД ОРОЛЦЛОО.

    Энэхүү барилгыг барихад Улсаас санхүүжилт олгосны дээр түмэн олон хандив туслалцаа үзүүлжээ. Хамгийн гол нь ОХУ-ын Бүс нутгийн бөөгийн “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх бөөгийн зөвлөлийн гишүүн, Дээд Шаман, сэтгэл зүйн ухааны доктор, зайран Байр Жамбалович Цырендоржаевын гүйцэтгэсэн түүхэн үүрэг оршино. Ийм нийгэмд танил болсон хүн төр, шашиныг холбон үйл явдлаа эцэслэн бүтээж чадна.
    Ордоны нээлтэд олон газраас зочид уригдан оролцжээ. ОХУ-ын төрийн байгууллагын төлөөлөл, Монгол, Өвөрмонгол, Герман Улсыни төлөөлөл, шашин, олон нийтийн байгууллагын удирдагч нар баяр хүргэж үг хэллээ.

     

    djmedia:153

     

    ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын бүс нутаг, үндэсний харилцаа, соёл, шашины бодлогын байнгын хорооны орлогч дарга Дорош Сергей Демитрович баяр хүргэж г хэллээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан шинэ ордоны нээлтэд баяр хүргэж үг хэлсэн билээ. Монгол бөөгийн түүхэн явц, өнөөгийн байдлын тухай дурьдаж, “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн Байр Жамбалович Цырендоржаевт түүхэн үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэж, байгууллагын дээд шагнал, мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнасныг гардуулав. Мөн ажлын амжилт хүсч, компьютрийн төхөөрөмж бэлэглэнэ билээ. Нээлтийн туузыг хайчилсаны дараа Буриадын бөө нар Бөөгийн ордондоо анхны зан үйлээ хийсэн юм.
    Энэ уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан ОХУ-ын Буриад Улсын Ардын хурлын бүс нутаг, үндэсний харилцаа, соёл, шашины бодлогын байнгын хорооны орлогч дарга Дорош Сергей Демитровичтай эртний танилын хувьд гар барин уулзаж ярилцаж, дурсгалын зураг даруулав.

  • Арван нэг. АЛБАН ЁСНЫ АЖЛЫН УУЛЗАЛТ БОЛЛОО.

      МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, бөөгийн шинэ ордон байгуулж, их гавьяа байгуулсан түүнд талархал илэрхийлээд, цаашдын ажил, амьдралд их амжилтыг хүсэн өрөөлөө. Мөн энэ жил зохион байгуулах ажлуудаа танилцуулна билээ.
     Бөөгийн “Хаан тэнгэр” байгуулагын тэргүүн, зайран Б.Ж.Цырендоржаев буриад бөөгийн өнөөгийн үйл явцыг танилцуулж ярьлаа. Мөн бөөгийн ордонг байгуулахад төрөөс их дэмжлэг үзүүлсэнг дурьдаж байлаа. Ярианы явцад “Дэлхийн тэнгэр шүтлэгтэний нэгдсэн холбооны хүмүүс МБНЭ-ийн мэдэхгүй, таныг танидаггүй, монголчууд нэг нэгнийгээ мэддэггүй юм байна лээ, Биднийг удахгүй хийх их тахилгадаа оролцохыг урьсан” гэсэн юм.
    Энэ үгний хариуд нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын хүн ам гурван сая, насанд хүрсэн хүн, шүтлэгтэн нар цөөхүүлээ билээ. Улаач нар гэвэд бүр ч цөөхүүлээ юм. Бид нэг нэгнийгээ андахгүй танина. Зарим нэг нь бусдын өмнө нэгнийгээ танихгүй царайлах нь өөрсдийгөө товойлгох гэсэн оролдлого үзэгдэл юм. Бөөгийн байгууллагуудын хийж байгаа тахилгад удган зайран нараа бүгд оролцохыг дэмждэг. Манай бөө нар асар их ачаалалтай ажилладаг, олон зан үйлд оролцдог, тэр болгонд мөнгө, хөрөнгө их зарцуулдаг тул санхүүгээс шалтгаалан оролцлогоо нь тодорхойлогдож байдаг ” гэж тайлбар өнгө билээ.
    Мөн байгууллагуудын залгамж халаагаа бэлтгэх, байгууллага хооронд харилцаагаа идэвхижүүлэхэд санаачилга гаргаж байгаа мэдэгдэж, энэ удаагийн албан ёсны уулзалтад МБНЭ-ийн залуучуудын байгууллагын удирдагч, Монгол бөөгийн удган Баттогтох, дэд удирдагч, Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж нар оролцож байгааг албан ёсоор танилцууллаа.

  • Арав. БИДНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ АЖИЛ БОЛГОСОН ХҮН

    Бөөгийн төлөө элдэв нэр хаяг, бэрхшээлийг туулан  Байр Жамбалович Цырендоржаев зорилгоо биелүүлж чадлаа.
    Монголын бөөгийн байгууллагыг толгойлж, манлайлж явсан олон хүн өөрсдийгөө бусдад төвийлгөж нэг нэгнээсээ илүү гаргахын төлөө өрсөлдөж явсан байдаг. Өнөөдөр ч зарим нэг бөөгийн байгууллагын тэргүүн, дэд тэргүүн зайран, удган нар энэхүү өвчнөөр өвчлөөд байгаа.
    Тийм хүмүүст бодит жишээ болж, чиг хандлагыг тодорхойлон Бөөгийн ордонг байгуулж бөөгийн түүхэнд том гавьяа байгуулсан Б.Ж. Цырендоржаевт талархаж байна. Өөрийнхөө төлөө бус монгол бөөгийн төлөө юу хийх ёстойг бидэнд сануулж өгсөнд түүний түүхэн гавьяа оршиж байна.
    Манайд бөөгийн нэр барин олон жил болсон зайрангууд өөрсдийгөө болгоод явсанаас энэ хүн шиг бөөгийн төлөө бодитой ажил хийж чадсангүй. Бөө биш шүтлэгтэн ирж ажлаад хөрөнгө оруулалт олоод ирэхээр элдэв хаяг өгч хөөн зайлуулдаг. Эцэст нь бөөгийн байгууллагыг бөө хүн удирдана гэж “бахираад” байдаг мөртлөө боломж, үүрэг, нэр хүнд байсаар байхад зүтгээд хийж яваа нь бөө нь хаана байна. Хэдэн хүн цуглуулж тахилга хийчихээд түүндээ сэтгэл ханадаг.

     

     

     

     

     

     

     

    djmedia:152
  • Ес. ӨНӨӨДРИЙН УЛАН-ҮДЭ ХОТ

    Улаан-Үд нь Үд голын нэрээс өгөгдсөн. Монголд Улаан-Үүд гэж андуурч бичих нь түгээмэл таардаг. Орост буриадаар Улаан-Үдэ, худам монголоор улаганүдэ, 1934 оноос урьдахыг кирилл монголд Дээд-Үд; кирилл буриадаар Дээдэ-Үдэ; оросоор 1775—1934 онд Верхнеудинск) нэж нэрлэж ирсэн.
    ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл, дөрвөн бумаас олон хүнтэй хот юм. Байгал нуурын зүүн урагш 130 км зайнд Сэлэнгэ – Үд хоёрын бэлчирт байрладаг. 2011 оны байдлаар 404 мянган хүн оршин сууж байна. Орос улсын хэмжээнд харьцуулвал 45-рт орох хүн амтай хот юм.
    Эртнээс нааш Монгол угсааны нүүдэлчид оршин сууж ирсэн тус нутаг 1206 онд байгуулагдсан Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж байв.
    1648 онд оросууд Баргажинд анхны шивээгээ барин нутгаа тэлэх бодлого явуулсаны үр дүнд Буриад Монголыг эзэлжээ. 1666 онд Үд голын хөндийд оросууд анхныхаа цайзыг барьж босгон “Дээд Үд“ буюу Верхне-Удинск хэмээн нэрлэсэн нь хожмын Улаан-Үд хот бөгөөд тэр үеэс тус бүс нутгийн төв болсон юм. 1689 онд Манж Чин гүрэн, Хаант Оросын хооронд байгуулсан Нерчинскийн гэрээ ёсоор албан ёсоор Оросын мэдэлд шилжсэн байна. Улаан-Үд хот дотроо 3 дүүрэг, Зөвлөлт дүүрэг (оросоор Советский район), Төмөрзамын дүүрэг (оросоор Железнодорожный район), Октябрын дүүрэг (оросоор Октябрьский район) болж хуваагдана.

     
     
    djmedia:151
  • Найм. БУХ НОЁНДОО ЗАЛБИРАН МӨРГӨХҮЙ

    Тункиски районы Далайха тосгоны ард орших Саяны нуруунд  Бух ноёны онгод оршидог. Байгалийн бүс нутаг болон, бүх буриад, Монголыг хамгаалдаг эцэг малаан тэнгэр, Тэнгэрийн (буумал бурхан) хамгаалж байдаг. Бух ноён болон Шаргай ноёнд зуны улиралд тахилга тайлга хийж хүндэтгэл үзүүлдэг байна.  
     Аршан хотоос хөдөлж удалгүй “БУХ НОЁН”-хээрийн онгонд бид ирлээ. Биднийг районы дарга Самбуу угтаж авч, өргөлөө өргөж, замыг нээж залбирал мөргөлд хамт байж, онгодын өргөөгөөр залж оруулсан билээ.
    Энэ удаа Монгол бөөгийн зайран Ш.Нямдорж, Монгол бөөийн зайран Б.Нарангэрэл, Монгол бөөгийн удган Баттогтох, Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, зайран Батогтох нар залбиран мөргөлөө.
    Бух-ноён нэг хатантай түүнийг Дангина гэх үзэсгэлэнт сайхан бүсгүй байв. Хаан хатанаа гадагш гаргадаггүй, хүнд харуулдаггүй байв. Нэгэнтээ хаан гэртээ үгүй байхад Дангина гадаа гарчээ. Энэ үеэд үнээгээ сайж байв. Тэр үед урдаас бух гарч ирээд агсаж байв. Дангина айгаад гэртээ гүйж оржээ. Дараа нь Дангина хөвүүн төрүүлэв. Хаанай зурхай зуруулахад нь тэр хүүг бух хөвгүүн байна. Хаан бухыг барьж авчруулаад хөвгүүнийг эвэрт нь уяад, Түнхэндээ явуулжээ. Түнхэнд очоод Далахайд хүрч очжээ. Бух- ноён хөвгүүндээ эхнэр авахууллаа. Хөвгүүн нь есөн хөвгүүнтэй, тэд есөн охидтой суув. Нэгний эхнэр нь    албан хад болохоороо алдартай. Нэг хөвгүүн нь Хөх хангайн эзэн болов. Зээ нь Улаан Бургаа ноён болов, Хонгоодор гэж нутагтай Улаан хаданд сууж төвхинөв. Түнхэн нутагтаа Эрхүү мужийн хил харж суудаг болов. Тэр Эрхүүгийн хүрэн-улаан Тулад тухалдаг болов. Муу юм гарч ирвэл Эрхүүгэй хүр-улаан Тула Улаан Бургаа ноёндоо дуулгадаг, Улаан Бургаа ноён Бух-ноён баабайдаа дуулгадаг, Бух-ноён баабай Шарай ноёндоо дуулгаж муу юмыг дардаг, албатан зоноо ариутган хамгаалдаг түүхтэй.
    Бид цааш хөдлөн Байгал нуурын өмнөд эргийг эмжин явсаар Улан-Үдэ хотод ирлээ.

     

    djmedia:150
  • Долоо. ИХ ОНГОДЫН ОРШИХУЙ НУТАГ

    Байгаль далайн эзэнд янз бүрийн газраас бөөгийн тахилга тайлга зан үйлийг жил бүр эрт үеэс хийж ирсэн. Хүн ба бөө, байгалийн хоорондын харилцаанд тахилга чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Байгаль далай түүнийг тойрсон уулууд, тайга, гол, тал,  нуга, нь олон онгодын өлгий нутаг болон оршдог. Сибирийн ард түмэн олон ястны газар нутгийн хамгийн ариун газрыг Байгаль далай гэж үздэг. Их далайг тойсон газар нутгуудад эцэг Малан тэнгэр, Абай гэсэр баатар, Чингис хаан ариун сүнсүүд эв нэгдэл эрч хүчний бэлгэдэл болон оршин байдаг.
     Буриадын бөөгийн соёлын төв цогцолбор тэр бүхний нэгтгэдэг газар нь эртний бөөгийн Ольхон арал юм. Ариун арал нь бурхан-Хавсагай (Мисс Бурхан) хоёр дээд хүчийг нэгтгэж байдаг. Дайн ба  Байгалийн болон гэр бүлийн галыг хамгаалж байдаг Хаан хомой баабай (Догшин хаан ноён) болон түүний баясгалант эхнэр Хаан Зулмаатай хатан (Хатан буурал ижий) байдаг. Бүс нутгийн бөө нарыг хамгаалж байдаг Байгалийн эргэн тойронд 33 байрлал бий.  Эртний бөөгийн Усть Огинскийн соёлын төв бий. Энэ төв нь Анга Ольхонский районд байрладаг бөгөөд газар, ус, тэнгэр, газрын хаан холбож байдаг. Энд жил бүр Ёрдынскиые игры хатирах, ёохор хийцгээдэг.
    Чингис хаан ба Барга баатрын гэгээн сүнс, Гэсэр баатрын домог Монголчуудын эрхэмлэн дээдэлдэг Буриадын сувд болсон Тунка, Ока, Саяаны хамар даваа оршидог. Шаргайн ноён хаан (Бурхан баабай) Алтар Шаргай ноёны гол төв нь шавартын өндөр уул Туркины районад байдаг.
                 Аугаа ертөнцийн эзэн, бүхнийг чадагч дээд оюу ухаан-ерэн есөн тэнгэрийн дээд эзэн бурхан адил (Хаан шаргай тэнгэр) нь ар монголоор дамжин энд ирж байрласан гэж үздэг. Хан шаргай тэнгэр бурхан ерөн есөн тэнгэрт мөнхийн хэв маягийг сахиулагчдын мөргөлийн газар байдаг.
                   Сояаны уулсанд орших олон янзын рашаан Тунки Оки халуун рашаанд ээжийн тэнгэр оршиж байдаг. 
    Монголын нууц товчоонд өгүүлсэн олон түүхэн үйл явдал Саяны нуруунд өрнөсөн байдаг. Тиймээс тэнд Чингис Хаан болон Жамухын хоорондын өрсөлдөөн, Жамухын баривчлагдсан болон хороогдсон газар байдаг.

     

    djmedia:148
  • Зургаа. Сайн байна уу, Аршан

    Энэ бол байгалийн гайхамшиг юм. Халуун рашаан түшиглэн байгуулсан усан эмчилгээнээс гад на, бассейн, хүүхдийн болон насанд хүрэгчдэд зориулсан тоглоомын газар байгуулжээ 
    Рашааныг даган сувилалын болон амралтын газрууд байрлана. Янз бүрийн үйлчилгээтэй, зочид буудал, амрагчдын өрөөнүүд байрлалаас хамааран өөр өөр үнэтэй байна.
    Аршаны эргэн тойронд бөөгийн онгодын эх оршихуй байрлана. Арван гурван алтайн нэгэн оргил Дулаанхан хайрхан оршино. Тэрхүү хайрханыг тойрог эзэн Чингис хааны түүх оршиж, түүх домог яригдана. Монголын нууц товчооны үйл явдлууд өрнөнө. Монголын түүхийн нэг чухал өгүүлэгдэхүүн Жамухын амьдралын эцэс энд өрнөжээ. Түүнтэй холбоотой түүхэн газрууд байдаг.
    Их зохиолч Д.Нацандоржийн “Миний нутаг” шүлгийн “Хэнтий, Хангай, Сояаны өндөр сайхан нуруунууд”-ын нэг Саяаны хайрханыг үзэх болно. Нүд баясгах, чихэнд чимэг болсон олон уул, ам, хүрхрэн архирах голын ус, домог энд оршихуй ажээ. Монголын бөөгийн түүхийг өгүүлэн уул, ус, савдаг, лусын олон зүйл ч өнөөдөр түүх болон бидэнд иржээ.
    Түүх домог болон яригдах Чингисийн ширээ энд байдаг. Монголын олон бутарсан аймгуудын түүх энд төгсгөл болон өрнөж, Жамух амиа тавьсан газар бий. Түүхийн энэ сургамж монгол бөөг задлан, том том хоосон нэртэй бөөгийн жижиг сажиг байгуулга болгон задлаж буй нэр төр хөөгчдөд их зүйлийг сануулна. Тэд энд, тэнд хэдэн хүн цуглуулж тахилга хийхээс өөр үр дүн харагдахгүй байна. Энэ бол бөө нарын байнгын хийдэг, ердийн л ажлууд билээ. Түүхийн өмнө бидний нэгдэлийг задлах үйл хийгчдэд энэ газар хатуу, догшин байх болно. Тэгээд ч түрүүчээсээ гэсгээл хүртсэн нь бий. Монголчууд нэгдмэл байхдаа хүчтэй байсныг ямагт сануулах энэ газар ийм л түүхийн санамжийг бидэнд өгүүлж байлаа. 

     

    djmedia:147

     

    МБНЭ-ийн бүрэлдэхүүнд Аюуна, Андрей хоёр сэтгэл гарган тусласны хүчинд хэдэн өдөр байгалийн сайханыг үзэж, маш сайхан амарч хүч сэлбэлээ. Тэд бидэнд боломжтой бүхнээр туслалаа.
    Андрейгийн хийсэн гарын шорлог их амттай байсан. Орой цугларан ертөнцийн сониныг хүүрнэн, адал явдлыг ярилцах мөч мардагдашгүй. Түүхээр баялаг, уулсаар аялан байгалийн сайханыг үзэхэд хүч сэлбэн байсан өдрүүд юутай сайхан байв, бас мардагдашгүй билээ

  • Дөрөв. ХООСОН ААРХАЛ

    бөөгийн “Дээж” байгууллагын өргөөгөөр морилоод гарчээ. Тэгээд тэдний үлдээсэн яриа чих дэлдэв. Тэр нь манай байгууллагад урилга өгөөгүй тул тахилгад оролцохгүй хэмээн мэдэгджээ. Нөгөө талдаа бидэнд урилга өгсөн бол ингээд олуулаа ирээд оролцоод явах байлаа хэмээн харуулах гэж оролдсон юм уу даа уг санаа нь, хүн болгон нь нэг бөөгийн байгууллагын толгой байсан гэдэгээ ч мэдэгдэхээ ч мартсангүй. Тийм байж болно. Гэхдээ алхам дутамдаа бид өөрсдийгөө мэдлэггүй, ажлын туршлагагүй, түүнээс улбаалсан алдаа гаргадаг зангаа болих хэрэгтэй. Монголоос олуулаа Улан-Үдэ хотод очиж, өргөөнд нь зочилж, ийм мэдэгдэл хийчихээд явсаныг нь монголчуудын хоосон “аархал” гэж хэлэхээс өөрөөр юу гэж нэрлэлтэй билээ.
    МБНЭ болон Дэлхийн тэнгэр шүтлэнтэний нэгдсэн холбоог монголдоо ч, гадаадад ч цөөхөн хүн мэднэ.  МБНЭ-ийн сайт, фейсбук долоон жил ажиллаж байж одоо сардаа нэг сая оролттой болж байна. Сурталчилгаа явуулдаггүй байгууллагуудыг бараг бусад нь танихгүй хэмжээнд байдаг. Ийм байхад нэг нэгэндээ ийнхүү аархах нь дэмийрэл юм. Тэр тусмаа хилийн гадна талд шүү.
    Нөгөө талдаа дэлхийн тэнгэр шүтлэгтэнийг нэгтгэх нэрэндээ ч зохихгүй авир, үйл ажиллагаа хийж байна. Бид ингэж болохгүй. Дэлхийн тэнгэр шүтлэгтэнгүүдийг нэгтгэхээр нэрэндээ тунхагласан юм бол нэг ч гэсэн байгууллагыг нэгтгэхийг эрмэлзэх ёстой. Эцсийн дүндээ монгол бөөгийн төлөө зүтгэж яваа нэгнийгээ гомдоогоод өнгөрч байгаа хэрэг юм. Өөр ямар нэг аргаар оролцохгүйгээ, урилга өгөөгүйг мэдэгдэж болох олон хэлбэр байна. Бусад бөөгийн байгууллагуудад ийм авир гаргаж огтхон ч болохгүй. Энэ бол нэг нэгнийгээ хүндлэх сургамж болон үлдэж байна. 

     
     
    djmedia:146
  • Гурав. БАЙГАЛ ДАЛАЙДАА ЗАЛБИРАВ

    Монгол бөөгийн тэргүүн удган, зайрангуудын бүрэлдэхүүнтэй байлаа.
    Тэнгэр цэлмэг, дулаахан, салхиггүй намуухан өдөр биднийг, Байгаль далай угтаж авлаа. Өнгөрсөн жил Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү хуяглан бөөлж байсан бол энэ удаа МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн удирдагч Монгол бөөгийн удган Баттогтох, дэд удирдагч, Монгол бөөгийн зайран Нямдорж нар толгойлон залбирал үйлдэв.
    Байгаль нууртаа хүндэтгэн Монгол бөөгийн тэргүүн удган Мягмарсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Батжаргал, Монгол бөөгийн зайран Нарангэрэл, Монгол бөөгийн удган Аюна, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Монгол бөөгийн удган Маахүү, Зайран …. нар хуур манжигаар бөөллөө. Энэ удаа Халх, Дархад, Буриад, Барга язгуурыг төлөөлөл Монголоос иржээ.

     

    djmedia:145
  • Хоёр. ТАХИЛГАД ОРОЛЦОВ

    Буриад бөөгийн “Дээж” төвийн тэргүүн, удган Балдангинова Валентина Батуивна бол бүхий л амьдралаа бөөгийн төлөө зориулсан нэгэн билээ. Өнөө үед ч тэрээр бөөгийн уламжлалаа бусдад уламлахыг эрхэмлэн зүтгэж яваа нэртэй зүтгэлтэн билээ.
    Эртнээс монгол бөөгийн байгууллага хүмүүстэй холбоотой ажиллаж иржээ. Манай анхны бөөгийн байгууллагыг санаачлагч Ш.Сүхбат, Монголын буриад бөөгийн алдарт зайраг Цэрэн баавай, монголын валетын урлагын анхны жүжигчин, удган Сумьяа гээд олон хүмүүстэй харилцаж  явсан түүх намтар Балдангинова Валентина Батуивнад ногдоно. Энэ бүхнийг дурьдсан нь удган Балдангинова Валентина Батуивнаг бид бүхэн хүндэлж явах ёстойг тэмдэглэхийг хүссэн хэрэг юм.
    Тахилыг зан үйлээ буриадууд хийчихээд дараа нь ирсэн зочидоо бөөлөхийг зөвшөөрсөн юм. Монголоос Урианхайн нэртэй удган Чулуун, МБНЭ-ээс залуучууд оролцож бөөллөө. Мөн хаана ч явсан Хамаг монголын овоог байгуулахыг зорьж яваа Бэгзжав оролцоно билээ.
    Тахилгын дараа бид хамтдаа цуглаж нэг нэгэндээ дурсгалын зүйл солилцож, дүнгээ гаргасан юм. МБНЭ-ийн хувьд оролцогчдод талархал илэрхийлж, Балдангинова Валентина Батуивнаг мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, Ангабаев Байр Соломоновичид “хүрэл” шонхор медалиар шагнасныг гардуулсан билээ.
    Мөн МБНЭ хийсэн “ОХУ-ын Ольхон”-д гэсэн баримтад кино, “Монгол говийн тахилга”-ын киног гаргаж үзүүллээ.

     
    djmedia:144