Category: Мэдээ, мэдээлэл

  • Нэг. ХИАГТЫН БЭРХШЭЭЛ

     Хил гараад Буриадын нутаг өвлийг давсан намрын өнгөөр шаргалтан харагдана. Бага зэрэг ногоо цухуйсан нь шинэ цагийн өнгийг илтгэнэ. Зам харгүй саадах зүйлгүй явсаар Улан-
    Манай баг 14-үүлээ болсон байлаа. Маргааш арга хэмжээ эхлэх учраас дахин хоцрохыг хүссэнгүй. Явсаар бүрэнхий болохын үед тахилга хийх газарт ирлээ. Биднийг угтан авч, оройн зоог барилаа. Дараа нь биднийг буудлын өрөөнүүдэд хувиарлан байрлууллаа. Эндэхийн буудлын үнэ нь 800 рувль бололтой. Ярилцсаар 600 рувль төлөхөөр болов. Бид үнэ бичиж байгаа нь дараа дараагийн монголын аялагчдад аян замын тооцоо, төлөвлөлтөд тус болох болов уу хэмээн бичиж байна.
    Өглөө босч эргэн тойрноо анзааран харлаа. Бид Байгал далайгаас холгүй орших аялал жуулчлалын хотхонд байрлажээ. Байгал далайн өмнөд эрэг тэр чигтээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зориулан газар олгож, зочид буудал, хоолны газар байгуулжээ. Улсаас дэд бүтэцийг анхаарч, авто засмал зам, цахилгааны асуудлыг байгуулж өгсөн байна. Хашаа байшингийн өнцөгт нэг гагаас дээш газрын хэмжээ заасан газар худалдах зар бичээстэй харандана. Иргэд ч хөрөнгө оруулж хамтарч ажиллах түнш хайж байгаагаа мэдэгдэнэ.

     

    djmedia:143
  • Амарсанаагийн сүлд тугийг Алтайн уулсаас олжээ

    200 гаруй жилийн туршид Алтайн уулсын дунд хадгалагдсаар ирсэн байна. Түүхэн эх сурвалжийг үзвэл, Амарсанаа Орос руу зугтан явахынхаа өмнө гэр бүлийнхээ нандин шүтээний зүйлс, тэдгээрийн дотор цэргийн сүлд тугаа нүүдэллэж явсан газрынхаа нэгэн бууринд нуужээ. Домогт өгүүлснээр, алтайчуудын шүтээн болох Ӱч-Сӱмер гэдэг уулан дахь гурван толгод нурах үед буюу луу жил болоход эргэн ирнэ гэж Амарсанаа амласан аж. Амарсанаа Алтайд дахин төрөхөөр ирэх гэж буйг түүний “цагаан туг” гэдэг овгийн нэгэн бүсгүй дуулгах ёстой бөгөөд “чагандык” гэдэг нэртэй овог өдгөө Алтайд байдаг гэнэ.

    Амарсанаагийн овгийг “Цагаан тугийн хойдууд” гэдэг. Түүний холын садан болох Хойдын ноён Инэлчи гэгч Чингис хааны охин Сэцэйхэнтэй гэрлэжээ. Сэцэйхэн эцгийнхээ гэрээс инж болгон “цагаан сүлд”-ийг авчирсан бөгөөд үүнээс хойш Чингисийн сүлд туг хойдуудын ариун шүтээн болсон байна. Өдгөө хойдууд Алтай, Халимаг, Тува ба баруун Монголд амьдардаг.

    Алтайн уулсаас олдсон жад хэлбэртэй сүлд туг нь маш сайн хадгалагдаж ирсэн бөгөөд байлдааны тугийн үлдэгдэл хэсэг нь 35 см урт аж. Тугийг төмрөөр давтаж хийсэн бөгөөд түүний дээд хэсгийг доод талтай нь холбож буй саран хэлбэртэй хадуурыг зэсээр хийж, төмөр таваар суурьтай нь бэхэлжээ. Тугны хэсгүүдийг нэлээд зузаанаар алтадсан байна. Сүлд тугны доод хэсгийг зэсээр хийсэн ба түүн дээр бэхлэн тогтоосон адууны дэл сүүл нь ихэд өгөршсөн байжээ.

    Алтайн уулсаас олдсон сүлд туг нь Амарсанаагийнх мөн гэдгийг нотлох хэд хэдэн баримт бий. Тухайлбал, уг олдворыг Амарсанаагийн эзэмшилд байсан Алтайн уулсын өмнөд хэсгээс илрүүлсэн бөгөөд энэ нутаг нь Манжийн цэргийн эсрэг хийж байсан түүний тэмцэл тулааны түүхтэй шууд холбоотой юм. Энд алтайчуудын ярьдгаар “Амыр-Санаанын шибеези” буюу “Амарсанаагийн цайз” өнөөг хүртэл бий.

    Ойрдуудын уламжлал ёсоор, зөвхөн түмтийн ноён эсвэл цэргийг удирдаж буй хаан хүн л сүлд тугийг залж явах эрхтэй байсан аж. Түүхэн баримтуудыг үзвэл, Уулын Алтай, Тарвагатай болон Или голын сав газарт 1757 онд зөвхөн Амарсанаагийн удирдсан цэргүүд л томоохон тулаан хийж байсан бөгөөд тэдний тоо 10 мянгад хүрч байв.

    Ойрадын хаант улсын бүхий л түүхэнд, одоогийн БНАлтай улсын нутаг дэвсгэрт хааны сүлд тугийг залж явах эрхтэй хүн Амарсанаагаас өөр байгаагүй юм. Тэрбээр Алтайд байсныг гэрчлэх олон баримт Орос, Хятад, Казахстанд бий.

    Буриадын угсаатны зүйч Эдуард Демин Амарсанаагийн цогцсыг оршуулсан газрыг баримжаагаар тодруулаад байгаа бөгөөд “Ак Буркан” шашны байгууллагын төлөөлөгчид хэдэн жилийн өмнө уг газарт очиж байжээ. Одоо Амарсанаагийн сүлд тугийг эрдэмтэд судалж байна.

  • Бөө нар чуулж, Чингис хаанд хүндэтгэл үзүүлэв

    Хар зүрхний Хөх нуурт буюу одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт Эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа зохион байгуулав. Арга хэмжээнд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн 2000 гаруй бөө оролцож, тахилга тайлгын зан үйл хийсний зэрэгцээ 2500 орчим тэнгэр шүтлэгтэн хүрэлцэн ирсэн юм. Ёслолын ажиллагаа “Галын тахилга”-аар эхэлж, нар буцах өдөр “Нарны тахилга”, “Хайрханы тахилга”, “Тэнгэрт айлтгал өргөх” зан үйлээр үргэлжилж, “Лусын тахилга”-аар өндөрлөсөн. Мөн арга хэмжээнд АНУ, Япон, Өмнөд Солонгос улсаас 20 гаруй төлөөлөгч, эрдэмтэн судлаачид урилгаар оролцсон байна. “Монголын мянга мянган бөө нэгэн тугийн дор нэгдэж, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө чин шударга нэгэн санаагаар энэхүү арга хэмжээг зохион байгуулсан нь түүхэн томоохон үйл явдал боллоо” хэмээн эрдэмтэн судлаачид, гадаадын зочид төлөөлөгчид мөн тэнд хуран цугласан олон түмэн дүгнэсэн билээ. 

    Т.МАША

  • Лусын эзнийг бузарласан этгээд голомтоороо сүйрэв

    бузартсаны улмаас ширгэж алга болсон учраас айл амьтан нутаглах нь бүү хэл алдуул зуугуул тэмээ мал ч харагдахаа больжээ. 1940 оны хаврын адаг сарын үеэр 16 настай Юнгэрэн хүү хэдэн ботго, тормоо услахаар Нялхсын шанд дээр очжээ. Нэлээд орой болчихсон байсан юм байх. Малаа услаад дуусах үест цагаан гэгээ тасран бүрий болж байжээ. Гэнэтхэн хүүхэд часхийтэл уйлах шиг болоход эргээд хартал нүцгэн хүүхэд булгийн эхэн дээр уйлчихсан сууж байх нь тэр.

    Нас бага цус шингэн байсан болоод ч тэр үү гэнэн зан гаргаад гайхасхийн дөхөж очтол нь булаг руу мөлхөөд орчихжээ. Гайхаад ч барсангүй. Булаг сайндаа л морины туурай дөнгөж далд орохоор устай байдаг. Тэгээд зөн совингоороо «чөтгөр» гэсэн айдаст автаад хэдэн тормоо булаг дээр хаячихаад Солжир хүрэн атныхаа хар гүйхээр гэртээ очоод ухаан алдан ойчжээ. Тун ч удалгүй ухаан орж бие сэтгэл нь тайвширснаар үзсэн харснаа эцэг, эхдээ өчихөд нь хар багадаа Дарвийн хүрээнд шавилан сууж байгаад хар болсон эцэг Ширнэн нь «Миний хүү, битгий ай. Тэр чинь буг чөтгөр биш. Лусын эзний хүүхэд байгаа юм.

    Тэгээд л Нялхсын шанд гэж нэрлэсэн юм гэнэ лээ. Чи буянтай юм. Лусын эзэн хүүг үзсэн харсан хүнийг би л лав мэдэхгүй юмдаг» гэж хэлээд тайвшруулж ном уншиж арцаар ариулж өгчээ. Тэгээд маргааш нь харуй бүрий болохоос өмнөхөн булаг дээр очиж лусын эзэн хүүг аргадан тахихаар болжээ. Энэ газрын лусын эзэн нь нялх хүүхэд учраас амт, шимттэй зүйлээр дайлна гээд Юнгэрэнгийн дүү нараас ч харамлан хадганд боогоод нуучихсан байсан зангидсан гарын чинээ домбон ёотонгоо баахан ааруул хурууд, хөөрүүлсэн сүүтэй хамт булгийн дэргэд аваачин тавиад ном уншиж хиншүү гаргаад явжээ. Юнгэрэн маргааш өглөө нь хүүхэд зангаараа сониучирхан булаг дээр явж очтол өмнөх оройных нь орхисон идээ будаа ор сураггүй алга болсон байжээ. Түүнээс хойш орой бүр идээ будаа аваачиж орхичихоод буцахдаа эргэж харахад мөнөөхөн нүцгэн хүүгийн «ход, ход» инээх дуу сонсогдох болжээ. Эргээд очиход алга болчихсон байдаг байв.

    Энэ цагаас эхлэн амьжиргааны цөөн хэдэн малтай байсан Ширнэн гуайн мал, сүрэг өсөн үржсээр мянгат малчин болж Х.Чойбалсангийн гарын үсэгтэй үнэмлэх бичиг, арван хоёр жил тойруулан сийлбэрлэж мөнгөөр бөгжилсөн модон хувин зэргээр шагнуулжээ. Жилийн дөрвөн улирлын турш Нялхсын шандыг тойрон ганц гэрээр зожигхон нутагладаг Ширнэн гуайнх Лусын эзэн «хүүг» хүнс хоолоор тасалсангүй.

    Юнгэрэн хүү ч насанд хүрсэн учраас цэрэгт явж 1945 оны чөлөөлөх дайнд орж Жанчхүүг даван байлдсаны учир «Бид ялав», «Цусан гавъяаны одон»-гоор энгэрээ цоолжээ. Энэ хооронд аав нь өөд болсон аж. Цэргээс халагдаад гэртээ очиход нь Нялхсын шанд нь ширгэчихсэн байжээ. Ээж, дүү нараасаа булаг нь яагаад ширгэж хатсан болохыг асуухад «Аймгийн төлөөлөгч «ногоон» Гүрсэд гээч нөхөр хамрынхаа цусыг угааснаар сарын дотор ширгэж үгүй болсон» гэжээ. Ш.Юнгэрэн Нялхсын шанд дээрээ очоод идээ будаа өргөн тахисан авч мөнөөхөн лусын эзэн хүү гарч ирсэнгүй. Тэгээд тэндээсээ арга буюу хүн малд ундны усгүй болсон учраас дайжин нүүжээ. Харин рашаан булгийг бузарласан «ногоон» Гүрсэд гэгч Улаанбаатар шилжихээр гэр бараагаа ачаалж яваад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутагт машинтайгаа осолд орон голомтоороо сүйрчээ. Харин өөрөө амьд үлдсэн авч хэвтэрт байсаар өөд болсон гэнэ.

    Одоо Говь-Алтайн Шарга суманд уг булгийн нэрийг мэддэг ч хүн байхгүй болсон гэнэ. Ш.Юнгэрэн гуай ярианыхаа төгсгөлд «Надад лусын эзэн хүүгийн булбарай бие, гялалзсан хар нүд одоо ч гэсэн харагддаг юм» гэж хэлсэн билээ.
    Ийнхүү ухвар мөчид нүгэлт нэгнээс болж хөөрхөн хүү эзэнтэй Лусыг бузарлан, хэзээ ч нөхөж барамгүй хохирол учруулжээ.

  • Хатсан гаранд шингэсэн сүнс хүчирхэг шулмас болжээ

     

    1950-иад оны эхээр одоогийн «Нарны титэм» дэлгүүрийн ойролцоох Есөн гудамжинд Ли дааяа буюу Намсрай хэмээх өвгөжөөр хятад бага шигхан гуанз ажиллуулан амьдарч байв. Дотор хүний гараар хийгдсэн нарийн хоол амтлаг хойно доо олон ч хүүхнийг урхидаж дөнгөдөг байжээ. Ли дааяа сайхан хүүхэн харагдвал үнэгүй хоол, цайгаар дайлан хөгцөнд идэгдсэн шар шүднүүдээ ярзайлган инээнэ. Тэрбээр нэгэн өдөр хөдөөний байдалтай, хувцас хунар муутай боловч царайлаг хүүхэн хашааных нь өмнүүр ууттай юм үүрэн ядарсан бололтой алхаж явааг хараад гуанзандаа дуудаж оруулан цай, хоолоор дайлангаа хэрэг зоригийг нь асуугаад авч амжжээ. Бүсгүй ч Архангайгаас Аж үйлдвэрийн комбинатад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн айлыг хайж яваагаа цайлганаар өгүүлж орхижээ. Улаанбаатараар дүүрэн танилтайн хэрэг юу билээ гэсэн шиг Ли дааяа тэр дорхноо л эрж яваа айлыг нь олоод заагаад өгчихөв. Тэгэхдээ ирж үнэгүй хоол идэж бай гэж хэлэхээ ч мартсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнүүр явж харагдангуут мөн л майжигнан гүйж очоод чирэх шахам гуанзандаа оруулж хоол цайгаар шахсанаа:
    Чи ихээ муу хүүхээ. Манайд ирж хоол идэхгүй яасаан. Би их гомдсоон гээд уйлах маяг үзүүлэхэд нь бүсгүй тэсгэлгүй инээд алджээ. Энэ инээд багагүй хугацаанд Ли данжаадын шавар тагзыг чимсэн юмдаг. Үүнээс хойш Цэцэгдарь өдөн цагаан малгай, үйтэн хуаран дээл, торгон савхи өмссөн хотын ганган хүүхэн болж хувирчээ.

    Энэ хооронд Ли данжаад түүнд:
    Хай Цэцгүдалиа, чи ажил хийж юу хийнаа. Ажу үйлдвэлүү комбинадуу гэж ямар муухай ваа гэж ятгана. Улаанбаатарт ирээд нэг жил болсон Цэцэгдарь ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаасан юмгүй хэрнээ эрчүүдэд энгэр задгай нэгэн болсон байв. Ли дааяагаас зүгээр нэг, зээлж нэг авсаар байгаад 1000 төгрөгийн өртэй болсон байлаа. Нэг өдөр Цэцэгдарь сурсан зангаараа мөнгө зээлэхээр иржээ. Энэ удаад луухаан ихээхэн өөр болсон байв. Тэрбээр харин өмнөөс нь 1000 төгрөгөө нэхэж эхлэх нь тэр. Сардаа 100 төгрөгний цалин авдаг Цэцэгдарь үнэндээ шоконд орлоо. Бүтэн жил хөдөлмөрлөж байж л олох мөнгө байв.
    Ли дааяа мөнгөө заавал өнөөдөр авна гээд зогссонгүй шүүх, цагдаад хэлж шорон гянданд хийлгэнэ гэж сүрдүүлсээр уйлуулж орхижээ.

    Тэгснээ гэнэтхэн мөнгөн ус шиг сайхан ааштай болж:
    Хай, Цэцэгээ. Тэнэгү Лиг өршөө. Би яасаан тинагаа гэж толгойгоо шаан өмнө нь сөхөрч унаад:
    Хай, чи манайд ажил хий ваа. Би чамд сард 200 төгрөг өгваа гэх зэргээр ятгасаар үгэндээ оруулж амжжээ. Тэр цагаас эхлэн Цэцэгдарь Лигийн гуанзанд ажиллах боллоо. Хоёр сарын дараа гэхэд байдаг айл нь муухай ааш гаргах болсон учраас хужаагийн гэрт ирж ханзных нь нэг буланг өмчилж авчээ. Тэр үеийн хотын хүүхнүүд дэгжирхэн янлиутай янжуур татах мода дэлгэрээд байв. Луухааны шахалтаар Цэцэгдарь хэдхэн удаа татаад л тамхины сайхныг бишрэх болов. Үнэндээ тамхинд нь Ли дааяа хар тамхи хольдог байснаас тэр аж. Зорилгодоо хүрэхийн тулд Ли луухаан үнэндээ маш зугуухан хөдлөж байлаа. Хоёр сар орчим тамхи татуулахад Цэцэгдарь хар тамхинд донтогч болж хувирсан байв. Нэг л өдөр Цэцэгдарь өглөө босоод таттал ямар ч таашаалд хүртсэнгүй. Гайхахдаа Ли луухаанаас тамхи нь яагаад таашаал өгөхгүй байгааг лавлан асуухад нь:
    Хай, Цэцигаа. Тэр тамхиа сайхаан зүйл хольсон байсаан. Тэрүү хольц ихээ үнэтэй. Монголд байхгүй ваа. Дотор газар ургадаг ургамалаа гэж ирээд л бүх үнэнийг палхийтэл нь хэлэхэд Цэцэгдарь хар тамхи гээч сургийг нь сонсож байсан зүйлдээ лавхан орсоноо ойлгоод айсандаа давхийн цочжээ. Гэвч хэрэг явдал нэгэнт оройтсон байв.

    Орой хэрд Цэцэгдарийн бие нь тэсгэлгүй өвдөж тамхиа шаардаж эхлэв. Өвгөн луухаан ч өрөвдсөн дүр эсгэж хар тамхи хайх нэрийдлээр гадагшаа яваад өндөр үнээр авлаа гэсээр орж иржээ.
    Энэ мэт явдал үнэндээ удаан үргэлжилсэнгүй. Тун ч удалгүй Цэцэгдарийн өвөрт өвгөн хужаа орж хундан цагаан биеийг нь эзэмдэх болов. Ийнхүү хоёр жил хар тамхиндаа мансуурч, өвгөн хужаадаа талхиулсан Цэцэгдарь бүсгүйн ухаан санаа нь ч гэсэн нэг л өөр болсон байлаа. Нэг л өдөр Ли дааяа Цэцэгдариас уйдаж Усны гудамжинд амьдардаг яргачин хужаад /мах зардаг хүнийг ийн нэрлэдэг байв/ 500 төгрөгөөр арилжиж орхижээ. Өнгө зүс нь цонхийж цайснаас л бус үзэмж гоо хэвээрээ байсан хэдий ч хар тамхинд мансуурсаар өдөр шөнийг мэдрэхээ больсон түүнд Ли ч байна уу, махны яргачин Ван Гүй Лай ч байна уу ялгаагүй болсон байлаа.

    Ван овогт үдэш болсон хойно орж ирэнгүүтээ л цус, тос, хир даг болсон гараа ч угаалгүй шууд л Цэцэгхуарыг /Дарийг нь өөрчлөөд хужаа нар хуар болгосон гэдэг.сурв/ дараад авна. Ой нь гутах боловч мөнөөхөн ид шидтэй тамхиа олж татаж чадахаа болино гэдгээ гадарлаад эсэргүүцэж үл чадна. Шөнө дунд юм түчигнэх чимээгээр Цэцэгдарь сэржээ.
    Гэтэл Ван овогт босчихсон шалаа ховхлон мөнгөө хийж байгаа нь харагдав. Ван Гүй Лай луухаан гэнэтхэн өндийгөөд өөрийг нь гайхсан аястай цоо ширтэж байгаа Цэцэгдарийг олоод харчихав.

    Хятад хүнд нэг муухай хууль ёс юм шиг тогтсон байдаг. Тэр нь мөнгө нуусан газраа үр хүүхдээсээ хүртэл нууцалдаг явдал юм.
    Нэгэнт хамгийн гол нууцыг нь мэдсэн учраас Цэцэгдарийг үгүй хийх бодол Ван хужаагийн тархинд зурсхийв. Үүнтэй зэрэгцээд Цэцэгдарь ч гэсэн совингоороо болоод хужаа нарын занг сайн мэддэг болсон учраас биеэ хамгаалах зөн совинд автан «Хэрэгцээ гарвал..» гэж бодоод гудсан дороо нууц байдаг хутгаа тэмтэрчээ. Ван овогт гэнэтхэн тал засан инээж мөнгө нуудаг шалаа буцааж хийснээ:
    Хай, Цэцэгээ. Энэ мөнгө чиний ваа. Чамд тамхиа авч өгнөө гэх зэргээр худлаа зуйрган үг хэлж байснаа унтахаар хувцсаа тайлан хажуу талаар нь ороод хэвтэв. Маргааш нь хар тамхиа татаад мансуурч эхлэж байхад нь Ван Гүй Лай шулуухан заазуур бариад дайрчээ.

    Гүн мансууралд ороогүй байсныхаа хүчинд Цэцэгдарь хажуу тийшээгээ зайлтал баруун гарыг нь шуугаар нь тас цавцчихжээ. Хоёр дахь далайлтаар Цэцэгдарийн духанд заазуур зоогдсоноор үхэтхийн унаж зүйл дуусав. Нэлээд харанхуй болчихсон байснаас луухаан гадаа цогцсыг булах нүх ухах гэж хоёр гурван цаг орчим болоод гэртээ орж цогцсыг өргөн гаргахад тас цавчуулсан гар нь яагаад ч юм алга болчихсон байх нь тэр. Ямар ч хүн орох боломж байгаагүй. Тэгээд л гар нь шалан дээр хэвтэж байсныг санаад хайсан боловч олдсонгүй. Бараг л үүр цайтал хайгаад аргаа барахдаа үхдлийг оршуулжээ. Ингээд тас цавчуулсан гар газрын гаваар орсон мэт алга болж, гаргүй цогцос оршуулагдав. Тун ч удалгүй Усны гудамжны хужаа нар Ван Гүй Лайг үзэгдэхгүй болохоор хашааг нь давж ороход тэрбээр аль хэдийн үхээд үнэр танар орчихсон байжээ.

    Хачирхалтай нь гэр нь дотроосоо бат бэх түгжээтэй, цонх нь ч мөн онгойх үндэслэлгүй хэрнээ хоолойг нь хэн нэгэн хүчтэй хүн ором мөр гартал нь багалзуурдаж алаад хэлийг нь суга татсан төдийгүй цээжин дээр нь цустай гарын алгаар тамгалсан байв. Тийм алганы ором хана туурга гээд хаа сайгүй цусаар дарагдсан байх нь тэр. Уг гарыг харахад жижигхэн, шулуун хуруунуудтай байсан учраас эмэгтэй хүнийх гэдэг нь төвөггүйхэн мэдэгдэж байв. Тиймээс Ван овогтын үхэлд гэрт нь амьдардаг байсан Цэцэгдарь бүсгүйг сэжиглэв.

    Гэвч хаалга дотроосоо түгжсэн байсан нь гайхал төрүүлэв. Хятадууд цагдаад мэдэгдэж хэрэгт орооцолдохоо бодсонгүй. Харин Жан Рүжин гэгч өвгөн луухаан хашаан доторхийг шинжиж явсанаа булсан нүх байгааг илрүүлж хятад залуусаараа ухуулжээ. Дотроос нь өрөөөн гаргүй Цэцэгдарь бүсгүйн шарил гарч ирэхэд хужаа нар мэл гайхаж, цэл хөхөрчээ. Энэ бүхнийг хараад зогсож байсан Есөн гудамжны Ли овогт луухаан /Цэцэгдарийг хар тамхинд оруулсан хятад/ айсандаа өмдөндөө шээх нь халаг болоод бөмбөгөнөтөл чичирч байлаа. Гэнэтхэн хэн нэг нь Ван овогтын бяруу шиг том гарз нохой мөн л үхсэн төдийгүй эрүүг нь заагаад хэлийг нь сугалаад хаячихсан байсныг олж илрүүлэв. Тэгээд бүсгүйн цогцсыг буцааж булаад Ванг оршуулав. Ямар ч хятад хүн авсаа амьд ахуй үедээ бэлддэг учраас санаа зовох юмгүй байлаа. Ажил явдалд нь оролцсон хужаа нар байшинг нь өдөр шөнөгүй нэгжсээр нуусан хөрөнгийг нь олж хуваан авчээ. Ванг оршуулаад удаагүй байсан Ли мөн л дээрх маягаар орчлон хорвоог орхив. Хужаа нар энэ яавч зүгээр нэг явдал биш гэдгийг гадарлаад хэрхэх талаар зөвлөлдөх болов. Үүнээс хойш хужаа нарын гэрт үүр шөнийн заагаар борц шиг хатсан цустай урт гээчийн хумстай гар /үхсэн хүний хумс, үс ургадаг/ хөнжлөөс нь татах, нүүрийг нь маажих зэргээр айлгаж цочоох болов. Энэ тухайд Лю Ци Хуа гээч мэргэн луухаан шоогоо хаяж үзээд:
    Энэ бол тэр хүүхний гар. Гарыг нь тас цавчсан учраас сүнс нь гаранд шингэж шулмас, буг болсон байна. Тиймээс цогцсыг нь ухаж гаргаад шөнөөр хүлээж бай. Тэгэхлээр гар биетэйгээ ирж наалдана. Тэгвэл энэ шулмасын хүч сулрана гэж айлджээ.
    Хужаа нар ч энэ айлдварыг ёсчлон биелүүлтэл бүх зүйл Лю овогтын хэлснээр болж гар нь биетэйгээ наалдаж бүтэн болсон цогцсыг булжээ. Гэхдээ шулмас хэвээрээ үлдсэн бөгөөд хужаа нарт хор хүргэхээсээ өнгөрсөн гэдэг.

    Одоо ч гэсэн Цэцэгдарь бүсгүйн шулмас болсон сүнс «Ханамаса» ресторанд үүрлэсээр байдаг гэнэ. Энэ түүхийг тэр бүр монголчууд мэдэхгүй ч «Ханамаса»гийн жижүүрүүд тэнд буг чөтгөр байдаг гэдгийг батлан ярьцгаадаг юм. Гэхдээ энэ шулмас монгол хүнд өчүүхэн ч төдий хор хүргэж айлгаж цочоодоггүй «үндсэрхэг үзэл»-тэй юм гэнэ лээ.

  • Хамгийн золгүй 9 үхэл

    энэ хорвоод хүний ёсоор амьдарч аж төрж байгаад ертөнцийн жамаар өөд болдог. Цаг бусаар өөд болоочдын зарим нь эх орныхоо төлөө, өрөөл бусдын тусын тулд баатарлагаар амиа зольдог байхад нэгэн хэсэг нь өвчин эмгэг, тохиолдлын гай гамшгаар амь алдана. Гэтэл цаг бусын, гэхдээ арай л харамсмаар үхлийн 9 аймшигт жишээ энэ байна.

    9. Өөрөө өөрийгөө шатаах

    1853 онд зохиолч Чарльз Диккенс өөрийгөө шатаасан хүний тухай роман бичсэн гэдэг. Өөрийгөө шатааж амь зольдог нь зохиолчийн номоос болсон хэрэг ч биш л дээ. Гэхдээ л өнөөдөр манай гариг дээр өдөрт 200 орчим хүн өөрийгөө шатааж амиа егүүтгэдэг гэсэн тоо байдаг. Галаас болж үхэх нь гаднын үл үзэгдэх үүсвэрээс болдог гэсэн яриа ч бий. Эргэн тойрны нь эд зүйл зүгээр байхад талийгаачаас зөвхөн үнс үлдсэн байх нь ч байдаг. 1986 онд гал сөнөөгч Жорж Мотт алга болсон чинь түүнээс зөвхөн үнс л үлдсэн байсан гэдэг.

    8. Чихрийн уусмалд живсэн нь

    1919 оны нэгдүгээр сарын 15-нд Бостон хотноо чихрийн үйлдвэрийн уусмалын нөөц сав дэлбэрснээс 7 метр гаруй өндөртэй чихрийн уусмал урсч 21 хүний живж амь алдсан бол 150 хүн бэртэж шархаджээ. Цардуул бүхий өтгөн зуурмаг 56 км цагийн хурдтай урсч бүхнийг хамсан гэдэг. Талийгаачдыг сүүлд нь олж гаргасан ч өтгөн зуурмагаар бүрхэгдэн таних аргагүй байжээ.

    7.Туршилт аминд нь хүрчээ

    1993 онд Торонто хотын өмгөөлөгч Гарри Хой хотынхоо Toronto-Dominion цамхгийн шилэн ханын нягтралыг шалгах ажилд оролцсон байна. Энэ нь гүйж очоод хаалттай цонхыг бүхий л хүчээрээ мөргөдөг ажил гэнэ. Тэр өмнө нь ч ийм ажилд оролцож ингэж л шалгадаг байж л дээ. Гэтэл тэр удаа шил хагарч Гарри доош унан амь алджээ.

    6. Зажилдаг бохь дэлбэрэх нь

    Химийн ангийн оюутан 25 настай Владимир Лихонос зажилдаг бохио улам амттай болгох гээд нимбэгний хүчилд хутгаж орхиж. Харамсалтай нь тэрээр андуураад даринд зуурч орхисон байж. Эцэст нь бохь дэлбэрч эрүү, нүүрний доод хэсэг юу ч үгүй болж улмаар амь алджээ.

    5. Ус хэтрэхээрээ…..

    28 настай Женнифер Стрейнж орон нутгийн радиогоос зарласан нэгэн сонин уралдаанд оролцож. Уг нь тэрээр шагналыг нь хүүхдүүддээ авч өгөх л гэсэн хэрэг. «Hold your pee for a Wii» нэртэй эл уралдаанд оролцогч бие засахгүйгээр аль болох их ус уух ёстой юмсанж. Хэдийгээр хүний биеийн 60 хувийг ус эзэлдэг ч гэсэн бас хэтрэхээрээ ямар олиг байхав, хөөрхий бүсгүй амь алдсан байна. Харин Женниферийн гэр бүлийнхэн орон нутгийн радиостанцыг шүүхэд өгснөөр 16,5 сая долларын нөхөн төлбөр авсан гэдэг.

    4. “Планкинг” буюу осолтой тоглоом

    Санаанд оромгүй, осолтой газарт түрүүлгээ хараад, гараа бие дагуулан, өөрөөр хэлбэл юунаас ч барилгүй, ямар ч бэхэлгээгүй хэвтэнэ гэдэг осолтой тоглоом. 20 настай австрали эр долдугаар давхрын тагтны ирмэг дээр ингэж хэвтэх гэж байгаад нурж амиа алдсан нь ёстой л “тоглоом тоотой нь дээр” гэгч болж.

    3. Аварга кактусанд даруулчихна гэж хэн санахав

    Америкийн Арзона мужид Дэвид Грундман гэдэг залуу асар том сагуаро кактусын дэргэд зургаа татуулахаар болж. Тэгээд дөхөж очих үед нь өнөөх том ургамал түүний яг нүүрэн дээр нь унаснаар хамаг өргөсүүд нь бүх биед нь шивж тэр дороо нөгөө ертөнц рүү илгээжээ.

    2. Тунг нь хэтрүүлснээс…..

    Луувангийн жүүс турахад хамгийн үр нөлөөтэй гэнэ. Английн 48 настай Бэзил Браун 1970-аад онд эрүүл хооллолтыг дэмжигчдийг ихэд талархдаг нэгэн байсан гэнэ. Ингээд тэрээр луувангийн жүүс уух нь зөв гэж шийдэн өдөрт 38 литрийг уудаг болсон нь хэрэгцээт хэмжээнээс 10000 дахин их байж л дээ. Эцсийн үр дүнд тэрээр бөөрний дутагдалд орж талийгаач болсон байна.

    1. Жоом идсэнээс л…

    32 настай Эдвард Арчболд нутгийнхаа нэгэн амьтны хүрээлэнгээс зохион байгуулсан “Аймшгийн хүчин зүйл” уралдаанд оролцож хэдэн арван жоом идэж орхиж. Удалгүй тэрээр бөөлжиж байснаа ухаан алдаж унаад дахиж боссонгүй. Задлан шинжилгээгээр хар хүрэн шавьжны хальс, бие нь түүний амьсгалын замыг боогдуулсан байсан гэдэг.

  • “МӨНХӨД ДУРСАГДАХ ДАЙЧИД” ХҮНДЭТГЭЛИЙН ЖАГСААЛ БОЛОВ

    Тус явган жагсаалд оролцогчид Офицеруудын ордны өмнөх “Монгол ард” эскадрилын хөшөөнөөс Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар жагссан.
    Дараагаар нь Маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм. Энэ арга хэмжээг сурталчилж чадвал жилээс жилд оролцогчид өсөх хандлагатай байна. Эх оронч үзэл, ахмад үеийн баатарлаг дайчин алдарыг сурталчлахад энэ хүндэтгэлийн жагсаал маш ач холбогдолтой юм. Уг арга хэмжээ нь Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа тул БХЯ, Хүчний байгуулагуудын төлөөлөл оролцсоныг эс тооцвол, ГХ-ийн сайд хоцордогоороо хоцорч, Улаанбаатар хотын удирдлагын түвшинд ач холбогдол өгөлгүй өнгөрөв.
    “Мөнхөд дурсагдах дайчид” жагсаалд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлага, алба хаагчид, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд, Орос хэлний сургалттай сургуулийн багш, ажилтан, сурагчид, Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулсан дайчдын үр сад оролцсон юм. Мөн цэрэг иргэний олон нийтийн байгууллага, МБНЭ-ийн төлөөлөл, залуучуудын байгууллага оролцлоо.
    Дээрх жагсаал Аугаа их эх орны дайны ялалтын баярын өдрөөр буюу жил бүрийн тавдугаар сарын 9-нд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг бөгөөд өнгөрсөн онд ОХУ-д болсон “Үхэшгүй мөнхийн хороо” хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чандад нэг сая давж, 80 гаруй улс орныг хамарчээ.
    Б.Цэлмүүн

     

    djmedia:138
  • Ховд аймгийн төв талбайд 3000 гаруй бий биелээч бүжиглэнэ

    Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран “Алтан өв” бий биелгээний гуравдугаар наадмыг энэ сарын 26-28-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.
    Тус наадамд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, цэцэрлэгийн насны хүүхдүүд, насанд хүрэгчдийн төлөөлөл 3000 гаруй бий биелээч, соёлын өв тээгч, ардын авьяастан оролцох юм.
    Энэхүү наадам нь хамтлаг болон ганцаарчилсан төрлөөр болж, зохион байгуулагчаас өгсөн зааварчилгааны дагуу баруун Монголын бий биелгээг үзэгчдийн хүртээл болгоно. Мөн захчин, мянгад, торгууд, урианхай, дөрвөд, өөлд зэрэг ойрд угсаатны язгуур бий биелгээг бүжиглэх юм.
    Тус наадмын үеэр зураг авалт хийж, баруун Монголын бий биелгээг Генисийн номд бүртгүүлэх зорилт тавьж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.
    Ардын язгуур урлаг болох бий биелгээг сурталчлах, үндэсний язгуур бий биелгээний үндсэн намба төрхийг залуу хойч үедээ түгээн дэлгэрүүлэхэд наадмын зорилго чиглэж байна.

  • Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийж буй анхны Төрийн айлчлал, Хятадын хэвлэл, мэдээлэлд

    хамтын ажиллагааны тухай гэрээг шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байгаа үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д хийж буй анхны Төрийн айлчлалаа амжилттай хийлээ.
    Айлчлалын хүрээнд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний төлөвлөгөө, хөгжлийн зам болон “Бүс ба Зам”-ын бүтээн байгуулалтыг урагшлуулах тухай Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны төлөвлөгөө, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг, Зам, тээврийн салбарт авто тээврийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай яам хоорондын протоколд гарын үсэг зурлаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгч дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн уулзалтад оролцлоо.
    БНХАУ-ын төрийн ёслол хүндэтгэлийн Дяоюйтай цогцолборт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хүндэтгэн, хүлээн авч уулзав.
    Айлчлалын үеэр телевиз, сониноор гарсан мэдээллийн зургийг манай сайт тавьж байна. Айлчлалын үеэр бид Бээжинд байсан билээ.

  • ӨНӨӨГИЙН БЭЭЖИН ХОТ

    Бээжин хот нь БНХАУ-ын нийслэл хот бөгөөд дэлхийн том хотуудын 3-т эрэмбэлэгддэг бөгөөд дэлхийн алдартай хотуудын нэг юм. Тус хот нь Хятадын хойд хэсэгт байрладаг, 16 хотын, хотын захын болон хөдөөний дүүргүүдээс бүрддэг.
    Бээжин бол хүн амаараа 2 дахь том хот бөгөөд Шанхай хотын хойно ордог ба улс төрийн, соёл боловсролын төв болсон газар юм. Ихэнхи төрийн эзэмшлийн томоохон компаниудын төв байдаг ба өндөр хурдны зам, галт тэрэг болон хурдны галт тэрэгний сүлжээний гол төв нь юм. Бээжингийн Капитал олон улсын нисэх онгоцны буудал нь зорчигчдын ачааллаар дэлхийд 2-т ордог юм. Хотын метроны сүлжээ нь дэлхийд хамгийн урт бөгөөд ачаалалтайгаар тооцогддог.
    Агуу цагаан хэрэм нь Бээжингийн хойд хэсэгт байрлалтай бөгөөд тал газрын нүүдэлчин ардын дайралтаас болгоомжилж баригдсан байдаг.
    Бээжин хот нь дэлхийн алдартай эртний нийслэл хотуудын нэг юм. Бээжин хот нь 21р зууны гайхалтай өөрчлөлтүүдийн нэг болсон хот яах аргагүй мөн билээ. Бээжингийн аялал жуулчлалын салбар нь 1978 оны эдийн засгийн шинэчлэлээс хойш сайжирч эхэлсэн ба одоо дэлхийн хамгийн их жуулчид зорьдог хотуудын нэг юм.
    Д.Хүрэлбаатар

     

     

    djmedia:120