МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөл шийдвэр гаргаж, “Их оюунлаг хүн” сэтгүүлийн эрхлэгч Л.Алтанхуягтай ярилцаж тохиролцсоны дагуу цуврал сэтгүүлийн 2012 оны № 8, \14\ дугаарыг “Бөө гэж хэн бэ” сэдвээр хамтарч гаргав. Сэтгүүлийн энэ дугаарт Бөө гэж хэнийг хэлдэг, бөө шүтлэг, бөөгийн онгод, хувцас хэрэглэл, тахилгын ёс, зан үйлүүд, Дархадын ниссэн 7 бөө, тахилгат 9 хайрхан тухай өгүүлэхээс гадна МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МСНЭ-ийн Ерөнхийлөгч, судлаач Б.Галаарид, МУИС-ын НСА-ын тэнхмийн эрхлэгч, Профессор, Доктор (Ph.d), Азийн бөөгийн “Тив дэлхий холбооны Ерөнхийлөгч, бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш. Сүхбат, МБНЭ-ийн Хяналтын Цэцийн гишүүн, Удган Я.Мөнгөнсувд нарын нийтлэл, өгүүлэл, ярилцлагыг оруулсан байна.
Category: Мэдээ, мэдээлэл
-
МБНЭ-ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН-2018

Хүндэтгэлийн ширээнд ОХУ-ын Улаан-Үд, Чита муж, Өвөрмонголын төлөөлөл уригдан суусан байлаа. Монголын сайхан уртын дуу, морин хуур эгшиглэж Баярын цэнгүүн эхэлснийг тунхаглалаа. Шинэ жилийн цэнгүүнийг МБНЭ-ийн Бөөгийн Зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нээж үг хэллээ. Монголын бүх Тэнгэр үзэлтнүүд, улаач нарт баярын мэндчилгээ дэвшүүлж, өөр өөрсдийн эрхэлж буй үйлсдээ улам их амжилт гаргахыг хүсэв.
Өнгөрч байгаа оны хувьд томоохон үйл явдлуудыг нэрлэв.
-Энэ оны эхний улиралд БНАСАУ-д албан ёсоор МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар айлчилж, Монгол хатаны бунханд бөөлж хүндэтгэл үзүүлж, хояр солонгосын Ерөнхийлөгч нарын уулзсан Цэрэггүй чөлөөт бүсэд зочилсон билээ.
-Хоёрдугаар улиралд ОХУ-ын Халимагт болсон Соёл урлагын их наадамд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, админ Б.Цэлмүүн нар оролцсон билээ.
-Гуравдугаар улиралд Монгол Улсын ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА, хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы тахилгыг тус тус зохион байгуулсан.
-Оны сүүлийн улиралд Өвөрмонголын хошуудаар аялж, олон зуун монголчуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо.
-2018 онд Дэлхийн шашины илтгэлд тухай бидний уламжилсан, шашины зан үйлд ялгавартай хандсан тухай мэдээлэл албан ёсоор бичигджээ.
Цэнгүүний эхэнд энэ жилийн хамгийн онцлог болсон “Монгол Улс-БНАСАУ-ын харилцаа 70 жил” номонд БНАСАУ-ын Монгол хатаны бунханд бөөлсөн МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нарын зураг орсоныг мэдэгдэж, тус номыг гардуулан өглөө. Энэ бол өнөө үед монгол бөө гадаад харилцааны номонд албан ёсоор анхлан орсон үйл явдал байлаа.
“Долоон өвгөн Од” одонгоор Монгол бөөгийн тэргүүн удган Янжинлхам, (Дээд цэцийн хуралдайн гишүүн), Сосорбарам (Завхан аймгийн Түдэвтэй сумын Бөөгийн зөвлөлийн удирдагч) нар шагнагдсаныг гардуулах ёслол боллоо.
Монгол Улсын ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА-д оролцогчдод хүндэтгэл үзүүлсэн юм. Их тахилгыг манай нэртэй зайран, удганууд, нутгийн залуу улаач нартай хатмран хийсэн онцлонотой. ИХ ГОВИЙН НЭГДСЭН ТАХИЛГА-ын Нарны тахилгад толгойлж бөөлсөн, Монгол Тэргүүн Дээд удган Дуламжав, Монгол бөөгийн зайран Төгөлдөр, Хайрханы тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их зайран П.Батжаргал, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн Их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн зайран Энхбаатар, Тэнгэрийн тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа, Монгол бөөгийн тэргүүн удган Бор, Монгол бөөгийн удган Уранаа, Галын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн зайран Бахаамаазагд, Монгол бөөгийн Тэргүүн удган Байгальтөгснарт дурсгалын “ӨРГӨМЖЛӨЛ” олгосныг гардууллаа.
Цэнгүүнд хүрэлцэн ирсэн урлагын хамт олон олон сайхан дуу, хуур, бүжгээрээ цугларсан олон, шагнал хүртэгсдэд баярын мэндчилгээ хүргэж байлаа.
Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы тахилгыг зохион байгуулсан, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа, Лусын тахилгад толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Галын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Сосорбарам нарт“Өргөмжлөл”-ыг тус тус гардууллаа.
Отгонтэнгэр хайрханы “Долоон өвгөн од”-ны тахилгад бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн удган Эрдэнэчимэг, (Завхан аймаг), Монгол бөөгийн зайран Б.Баяржаргал, (Завхан аймаг), Удган Батчимэг (Улаанбаатар хот), Монгол бөөгийн Тэргүүн удган Б.Нанжаа, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн удган Б.Нарангоо, (Өвөрмонгол), Монгол бөөгийн зайран Аюуш (Өвөрмонгол), Монгол бөөгийн удган Үүрийнцолмон, (Хөвсгөл аймагг Тариалан сум), Зайран Ганзориг(Өвөрмонгол), Зайран Тамжид (Төв аймаг, Мөнгөнморьт сум), Зайран Мөнх-Очир (Өмнөговь, Даланзадгад хот), Монгол бөөгийн удган Буянцэцэг (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн удган Отгонжаргал (Өмнөговь, Цогт-Цэций сум), Монгол бөөгийн удган Оюунтуул (Улаанбаатар хот), Удган Наранлхам (Дархан уул аймаг), Удган Цэрэндулам (Дархан уул аймаг), Монгол бөөгийн удган Б.Солонго, (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Түвшинжаргал (Эрдэнэт хот), Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан (Дундговь аймаг), Монгол бөөгийн тэргүүн Дээд удган Ц.Дуламжав (Өвөрхангай аймаг), Удган Түвшинжаргал (Завхан аймаг) нарт тус тус “Өргөмжлөл” олгосон байна.
Шинэ жилийн цэнгүүний онцлох гол явдлын нэг нь Монгол бөөгийн удган, зайран хэмээх эрхэм хүндэт цолоо хамгаалж, баталгаажуулсан Монгол бөөгийн тэргүүн Дээд удган Ц.Дуламжав Монгол бөөгийн тэргүүн удган Үүрийн цолмон, Монгол бөөгийн зайран, удган цолоор Б.Батчимэг, Энхтүвшин, Ц.Тамжид, Лхагвасүрэн, Ц. Мөнхбүрэн, С.Сэргэлэн, Ч.Одсүрэн,
М.Түмнайманжин, Ч.Оломбаяр, Валя, М.Мөнхтөр, Түвшинжаргал, Б.Буянцэцэг, Хандам, Мөнхнаран, Гармаа, Гэнэнхүү, Анхмаа, Одгэрэл нар цолны батламж, энгэрийн тэмдэгээ хүлээн авсан байна.
Шинэ жилийн цэнгүүний үеэр Мөнх тэнгэрийн төлөө өөрсдийн хүч, хөдөлмөр, цаг хугацаагаа зориулж, их үйлсийг бүтээх үйлсэд хувь хэмрээ оруулсан тул “Алтан шонхор” медалиар Баасанхүү-түшээ, “Мөнгөн шонхор” медалиар Улаанцэцэг, Цэрэндулам нар, “хүрэл шонхор медалиар Оюунтуул, Наран, Н.Цэрэндулам, А.Оюун, Ж.Бямбасамбуу, Дуламсүрэн, Л.Хоролгарав, Д. Төмөрпүрэв, Цэцэгмаа /Марта/, Лхагваа, Уламбаяр, Валя нарыг шагналаа.
Ийнхүү олон сайхан залуу улаач нар “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн эзэд болсон нь тэнгэрийн үйлсийг залгамжлах залуу үе, өсөн бойжиж, төлөвшиж байгаагийн тод илэрхийлэл болж байлаа.
Энэ удаагийн шинэ жилд цагийг нь тулгаад 21 хүн оролцохоор ирж, зарим нь урьдчилж захиалсан хүмүүсийн ширээнд суусан, нэмж ширээ засахад хүрсэн зэрэг зохион байгуулалтад хүндрэл учруулсан болно.
Ирж байгаа 2019 он Тэнгэр үзэлтнүүдийн хувьд шинэ шинэ үйл явдлаар арвин жил байх болно. Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.
Д.Хүрэлбаатар -
Төвдүүд алсан дайсныхаа сүнсийг хүүхэлдэйд шингээн жуулчдад зардаг байжээ
12 жилийн дараа Рози охины ээж хуучин юм зардаг хүнээс нөгөө хүүхэлдэйг худалдаж авав. Хэдэн өдрийн дараа бүсгүй цонхоор үсэрч нас барав, тэр яг охин шигээ гартаа хүүхэлдэйг тас атгасан байлаа. 1998 онд “чөтгөрийн хүүхэлдэй” гэнэт Орост гарч ирэхэд төлөгч Влад Таунешу худалдаж авчээ. Түүний зуслангийн байшин дахь тэр хүүхэлдэйнээс гэрийн муурууд хүртэл айж дөлдөг гэнэ. Амьгүй хүүхэлдэй хүмүүсийн амьдралд нөлөөлдөг гэхэд итгэмээргүй. Гэтэл парапсихологч эрдэмтэд хүүхэлдэйг амьд ч биш, амьгүй ч биш, иймээс хүүхэлдэйтэй тоглох осолтой гэж сэрэмжлүүлдэг байна. Хүмүүс транст орж, сэтгэлийн хөөрөлд автахдаа үйл явдалд зөнгөөр итгэж, дүрсийг “амилуулах” чадвартай гэнэ.
Хүүхдүүд хүүхэлдэйгээ тоглоом биш амьд гэж үздэг, иймээс амилуулах гэж оролддог. Хүүхдийн итгэл, нөлөөгөөр хүүхэлдэй ямар нэг хэмжээгээр “амилдаг”. Хүүхдүүд тоглож байхдаа өөрсдөө ч мэдэлгүй тодорхой ёслол үйлдэж, био эрчим хүчээ амьгүй биетэд шилжүүлдэг. Эрдэмтэн Головин “Дэлгүүрийн шилэн хоргоны манекен хэнд ч гэм хоргүй мэт. Гэвч тэр амьд бөгөөд аймшигтай. Манекенийг бүтээсэн хүн яаж амь оруулахаа мэддэггүй, юу бүтээснээ ч ойлгодоггүй. Гэхдээ тэр түүнийг өөрийн хайраар бүтээж, хайраар дамжуулан амьдралынхаа хэсгийг өгч амилуулдаг” гэж ярьж байна. Манай ертөнцөд бүх зүйл ухамсаргүй, аяндаа өрнөдөг. Хүүхэлдэй, манекен, хөшөө нь нэг ёсондоо вампир, бусдаас халамж, арчилгаа тордлого шаарддаг. Зарим манекен шөнө гэнэт алга болж, үүрээр ирдэг гэдэг. Байж боломгүй, огт ойлгомжгүй, үлгэр мэт. Гэвч энэ бол нотлогдсон баримт. Хүний энерги шингэсэн эд юмс өөрсдийн онцгой амьдралаар амьдарч эхэлдэг гэнэ. Хүүхэлдэйтэй холбоотой хачин явдлууд далд ертөнцөд итгэдэггүй хүнд ч тохиолддог. Ярославын театрын дээд сургуулийн оюутнууд хүүхэлдэйтэй холбоотой аймаар, цус царцам түүх ярьдаг. Нэг оюутан “Хүүхэлдэйг бүрэн удирдаж сурахын тулд бие хүний шинжүүдээ гээх хэрэгтэй болдог. Тэгсэн цагт жинхэнэ шилдэг хүүхэйлдэйчин болно.
Яг л хоёр хэмжээст орон зай мэт. Би нэг удаа хүүхэлдэйг удирдах бус харин түүнд удирдуулж байгаагаа ойлгосон, бүр бодол санааг минь хүртэл. Хүүхэлдэй амилдаг” гэж дурсав. Оюутан Оля гэртээ Үхлийг дүрсэлсэн хүүхэлдэй хийхээр цагаан даавууг төмөр утсанд углаж, баг хийв. Гэнэт тэр учиргүй татаж унан, эхэр татан уйлж гарав. Тэгээд эмээдээ “Үхлийг шатаа” гэхэд тэр шууд ойлгож, хувин дотор хүүхэлдэйг шатаав. Олягийн хийрхэл, орилоон чарлаан гэнэт зүгээр болжээ. Хүүхэлдэйтэй харьцдаг оюутнууд Дээд хүч, Бүтээгч, бүтээлийн дотоод амьдрал, амилах, Бүтээгчийн эрхшээлээс гарах зэрэг олон сонин асуудалтай тулгарчээ. Хүүхэлдэй дэргэдэх хүний эрчим хүчээр тэжээгдэж, вампир болдог. Паранормаль үзэгдлүүдийг судалдаг Америкийн” Жоан Пильөөр “Үл үзэгдэх жижиг “биетүүд” биднийг хүрээлдэг” гэж тайлбарлажээ. Эдгээр биет хүмүүсийн баярлах хөөрөх, гуниглах гашуудах үед ялгардаг сэтгэлийн энергээр “хооллодог”. Ийм энергийг хүүхдээс авах их хялбархан, иймээс тэд хүүхдэд ойр байх гэж тоглоом, хүүхэлдэйд шингэдэг. Хүүхдүүд тоглоомоо их хайрлаж, энергээ дамжуулдаг. Энергийн шилжилт хүүхдэд сөрөг нөлөөлж, өвчлүүлж, заримдаа үхэл авчирч болзошгүй. Хүн алдаг хүүхэлдэйнүүд голдуу дорноос гаралтай гэнэ. Буддын шашны нэгэн домогт манай ертөнц буг чөтгөрөөр дүүрэн тухай өгүүлдэг.
Буг чөтгөрүүд хүн, амьтны “амьсгал”-ыг хулгайлж, ариун Брахмапутр мөрний эрэг дээрхи Угс-Ханг сүмд аваачдаг гэнэ. Амьсгалаа хулгайлуулсан хүн өвдөж, үхдэг. Харин лам нар буг чөтгөрүүдтэй тэмцэж, тэднийг бариад шавар барималд хорьдог. Гэтэл өөдгүй, хүн чанаргүй этгээдүүд эдгээр тоглоомыг жуулчдад зардаг. Ингээд үхэл тээгч хүүхэлдэй, шавар баримлууд айлын гэрт орж ирдэг аж. Төвдүүд Буддын шашнаас өмнө “бон” гэдэг онгон зэрлэг шүтээнтэй байжээ. Тэд шүтээнээ дайснаараа тахиж, ёслол үйлддэг. Алуулсан дайсны сүнс өшөө авахаас болгоомжилж, баримал болон хүүхэлдэйд шингээн, жуулчдад заран алс хол цөлдөг ажээ. Эдгээр сүнс шинэ эздээ хайрлахгүй нь мэдээж. Тэгээд гэртээ харих замаа хайн, хүмүүст уур хилэнгээ гаргаж өвчлүүлдэг гэнэ. Шашны төлөөлөгчид, уфологч эрдэмтэд, төлөгчид “үхэл тээгч” хүүхдийн тоглоомын шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Гэхдээ тэд “Хүүхэлдэй амьд төдийгүй эзнийхээ амьдралыг тодорхойлдог”гэсэн нэг зүйл дээр санал нэгддэг. -
БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөхтэй уулзав.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханы хүсэлтээр БНХАУ-ын Элчин сайдын Яамны зөвлөх XuZhaoyang Элчин сайдын яамандааа хүлээн авч уулзаж ярилцаж, санал бодлоо солилцлоо. МБНЭ-ийн Ерөнхийлөгч, БНХАУ-ын их бүтээн байгуулалтын талаар өөрийн санал бодлоо илэрхийлж, шинжлэх ухаан, соёл, өв уламжлалын салбарт хийгдэж байгаа ажлын талаар саналаа солилцлоо. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын Өвөр монголд, тухайлбал Ордос дахь “Чингис хаан”-д зориулсан цогцолборт хийгддэг тахилгуудад Монгол Улсаас оролцож байгаа Бөө нар нь бие даасан байдлаар оролцож байгааг өөрчилж, албан ёсны төлөөллийг МБНЭ-ээс оролцуулж байх саналыг тавьлаа. Уулзалт ярилцлага харилцан ойлголцсон, халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө.
-
МОНГОЛЧ ЭРДЭМТЭНТЭЙ УУЛЗАВ.
Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србатай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан уулзаж монгол судлалын талаар сохирхосон сэдвээр чөлөөт ярилцлага хийсэн байна.
Монголч эрдэмтэн Ондрей Срба нь Ховд аймгийн Мөнххайрхан, Булган суманд ажиллаж, урианхайчуудын түүх соёлтой танилцөж, судлаж ном хэвлүүлжээ. Эрт дээр үеээс амьдарч ирсэн монгол иршэдийн баялөг түүх, манжийн хаанд явуулж, ирүүлж байсан түүхэн баримтуудыг хятадын номын сангуудад сууж уншиж маш сонирхолтой баримтуудыг олжээ.
Манжийн дарлалын төгсгөл үед хамаарах бичгүүдээс гадна, хилийн самуунтай байсан үеийн баримт ч байлаа. Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србагийн судалгааны ажлуудаа Ховд аймгийн Мөнххайрхан, Булган суманд газар дээр нь ажиллаж энэ зуныг өнгөрүүлжээ.
Чех улсын Масарикийн их сургуулийн монголч эрдэмтэн Ондрей Србагд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан судалгааны ажлын амжилт хүслээ.
Д.Хүрэлбаатар -
Түүхэнд алдартай сүнстэй ярилцагч эмэгтэй
Хелен нас барсан усан цэргийн сүнсийг дуудан биежүүлтэл “Бархэм” гэдэг хөлөг онгоцны нэр тодорчээ. Мөнөөх сүнс мальтын эрэг хавьд “Бархэм” гэдэг хуягласанхөлөг дээр байж байгаад германчуудындайралтад өртөн багаараа живж үхсэн гэж ярьжээ. Ийм явдал үнэхээр болсон бөгөөд Английн засаг захиргаа уг үйл явдлыг чанд нууцалсан юмсанж. Английн тусгай алба нарийн нямбай мөрдсөний эцэст Дункан болоод тэнд байсан хүмүүсийн хэн нь ч энэ нууцыг мэдэхгүй байсныг тогтоож, үзмэрч эмэгтэй гоц чадвараа ашиглан цаашид нууц мэдээлэл задруулах вий хэмээн санаа тавьдаг болжээ. Түүнийг 1944 онд гэртээ үзмэрчилж байхад нь цагдаагийнхан дайран орлоо. Нууц албадын сонирхлыг нуухын тулд халхавч болгох хуулийн заалт эрсний эцэст Шид үзүүлсний төлөө хуулийн хариуцлага хүлээлгэж, шийтгэх тухай 1735 оны хуулийн дагуу шүүв. Англид энэ хуулийг хэрэглэлгүй асар олон жил болсон байжээ. Хэдийгээр маш олон гэрч ам өчгөө өгөн байж түүний онцгой чадварыг нотолсон ч, шүүх хурал дээр Дункан өөрийн чадвараа нотлохыг хүссэн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх авч хэлэлцсэнгүй. Хелен буруутан болов. 1735 оны хуулиар бол түүнийг түүдэг гал дээр шатаах ёстой. Гэвч шүүгчид хорьдугаар зуунд амьдарч буйгаа санаж түүнд есөн сар шоронд хорих ял оноожээ. Тэгэхдээ ингэж хорих болсон үндэслэлээ “үхсэн хүний сүнсийг дуудах төдийгүй яриулдаг гэж хүмүүсийг төөрөлдүүлсний төлөө” гэж томъёолжээ. Шүүх хурлын явцыг хамгийн ан-хааралтай ажигласан хүн бол тухайн үеийн ерөнхий сайд Уинстон Черчилль гэж үздэг. Хоёрдугаар фронт нээгдэж, холбоотны цэргүүд хэдэн зуун мянгаараа тулаанд орж байсан халуун өдрүүдэд тэрээр Хеленийг шүүх хурал ямархуу байгааг сонирхон лавласаар байсан гэдэг. Шүүхийн тогтоол уншсаны дараа Черчилль цаг зориг гарган шүүхийг “аймшигтай шударга бус” загналаа хэмээн олны өмнө нээлттэй шүүмжилсэн гэдэг.Хелен Дункан хоригдож, ерөнхий сайд дараа жил нь сонгуульд ялагдлаа. Гэхдээ Черчилль 1951 оны сонгуульд дахин ялмагцаа хамгийн түрүүнд 1735 оны мөнөөх хуулийг хүчингүй болгосон байна. Индиан бөөгийн удам Черчилль яагаад үзмэрчийн хувь заяанд санаа зовж, зургаан жилийн дараа шударга бус хуулийг цуцалтлаа санаа амарсангүй вэ гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Тэрээр шоронд суугаа шотланд үзмэрчийг санах бүртээ өөрийнхөө Английн язгууртан гарлаас гадна индиан омгийн удганы зээнцэр гэдгээ эргэн дурсдаг байсан ч юм бил үү? Түүний ээж, Нью-Йоркийн хар нүдэн согоо Женни индиан цусныхаа нэгээхэн хэсгийг хүүдээ өгсөн билээ. Тийм болохоор шотланд үзмэрчийг шударга бусаар шийтгэсэн нь индиан дээдсийг нь шийтгэснээс дутуугүй бодогдсон ч байж мэднэ. Үхлээс дайжих чадвар Черчиллийн амьдралыг анхааралтай судалбал тайлахын аргагүй, шидлэг нууцлаг, бүр бөөгийн ч гэмээр зүйл олон байдаг. Зайлшгүй үхлээс аварсан алдарт зөн мэдрэмж нь түүнд өндөр эмгээс ньнь уламжилсан ч байж магадгүй.Тэрээр бага залуудаа дайнд оролцож яваад олзлогдсон ч оргож амжжээ. Тэгэхдээ гоц мэдрэхүйтнүүд юм үзэхдээ хэрэглэдэг самбар мэт зүйлийг ашиглан зүүгээр нь хаашаа явахаа тодорхойлсоор өтгөн ойгоос мултарч байжээ. 1918 оны наймдугаар сард холбоотнуудын армийн том давшилт эхлэхэд Черчилль Франц руу нисч очсон байна. Тэгээд өөрийн дүү Жек, мөн хоёр офицерийн хамт тулааны талбар руу явж байснаа гэнэтхэн царай нь хачин болоод “Машинаа зогсоо” гэж тушаажээ. Тэгээд ойрхон байх төгөл рүү хурдан гүйхийг үүрэгдэв. Тэднийг моддын дор дөнгөж нуугдмагц дайсны онгоц гарч ирээд зам дээр зогссон машиныг эхний бөмбөгөөрөө л дэлбэлж орхижээ. 1922 он. Лондон. Ирландын бүгд найрамдахчуудын армийн дайчдын байр-ны ойролцоо маршал Генри Вилсон алагджээ. Сарын дараа англи-ирландын холбооны хэлэлцээг удирдаж байсан Майкл Коллинз алуулав. Сайд Уинстон Черчилль ч хэд хэдэн удаагийн сүрдүүлэг хүлээн авч хамгаалалттай явдаг байлаа. Гаднаас нь харахад амгалан тайван байдаг Уинстон нэг өглөө лимузиндээ суусангүй, дагалдан явдаг тэрэгнээ суужээ. Хоёр тэрэг гэрээсээ холдоогүй байтал лимузин нь дэлбэрсэн байна. 1941 оны гуравдугаар сар. Германчууд Лондонг өдөр шөнөгүй бөмбөгдөнө. Гэтэл ерөнхий сайд Черчилль хоргодох байранд орохыг хүсдэггүй, ямар ч сануулгыг тоодоггүй байжээ. Гэтэл 1941 оны гуравдугаар сарын 17-ны өглөө “Бушуухан нүүцгээе” гэжээ. 17-18-эд хоёр өдөр нүүдэл суудал боллоо. Гэтэл 19-ний шөнө ерөнхий сайдын өргөө агаарын дайралтад бүрэн сүйрчээ. Мөргөл бясалгал Черчилль үг хэлэх үедээ заримдаа трансын төлөвт орж, хэлсэн үг нь хараал мэт үйлчилдэг байсан гэж олон судлаач үздэг. “Бид тэнгис далай дээр ч тулалдана. Бид агаарт улам илүү итгэлтэй, улам илүү хүчтэй тулалдах болно. Бид юу ч болж байсан бяцхан арлаа хамгаалах болно. Бид яаж ч байсан эргийн элсэн дээр, тариалангийн талбайд, гудамжнаа, уул толгод дээр ч тулалдах болно. Бид хэзээ ч бууж өгөхгүй” гэсэн үгэнд нь хүмүүс бодолгүйгээр итгэдэг байлаа. Түүнийг өдөрт унтдагийг бүгд мэднэ. Гэтэл зарим судлаачид энэ бол унтлагын цаг биш, гүн трансад ордог, бясалгал хийдэг цаг нь байсан гэж үзэх болжээ. Нас барсан эцэг минь ирж Английг ямархан хувь тавилан хүлээж байгааг хэлсэн гэж дэлхийн хоёрдугаар дайны дараа Черчилль ярьсан байдаг. Тэрээр сонгуульд ялагдах, үхэхээ хүртэл маш тодорхой угтан хэлж байжээ. Засгийн газрын нууц төлөөлөгчид Черчилль 1944 онд Дунканыг баривчлахаас өмнө түүний “гоц чадварыг нь нэг бус удаа ашигласан” тухай нотолгоог Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэгийн ажилтнууд олсон байна. Гитлер ид шидэд итгэдгийг нь англичууд мэдэх учраас түүнтэй нь дүйцэх зурхайн тасаг байгуулж, нацистын “зөвлөгчид”-ийн аливаа мэргэ төлгөнд Гитлер хэрхэн хандахыг тодруулахаар түрүүлж ажилладаг байжээ.Энэхүү нууц тасгийн ажилтан нь Дункан байсан гэж судлаачид үзэж байна. Сэтгэлзүйн тагнуул хийх, зайнаас нөлөөлөх, бодол унших авьяас үнэндээ “шотландын шидтэн”-д хангалттай байсан билээ. Гэтэл тэр хүнийг нь шоронд хийж орхидог… Гэтэл хүчирхэг ерөнхий сайд энэ хэргийг анхаарлын төвд оруулахгүйн үүднээс гар хумхихаас өөр аргагүй болжээ. Дунканыг дараа нь ч харж үзсэнгүй. Бодвол фашизмын эсрэг нууц дайнд “шулам”, “шидтэн”-ээс тусламж авсан гэдгээ соёлт ертөнцөд хэлэхээс Английн засгийн газар нэрэлхсэн биз. Гэхдээ Черчилль түүнд далдуур нөмөр нөөлөг болж байсан бололтой. Яагаад гэвэл Хелен шоронгоос гарангуутаа дахин тийм үйл хийхгүй гэж шүүхэд амласнаа зөрчиж эхлэхэд бүхэл бүтэн 11 жил түүнийг хэн ч яагаа ч үгүй билээ. Черчилль 1955 онд ерөнхий сайдын суудлыг үүрд орхилоо. Үүнээс хэдхэн сарын дараа Английн цагдаа Черчиллийн нэгэнт хүчингүй болгосон хуулийн нэрийг барин Дунканы гэрт нэвтэрч яг сүнс дуудаж байхад нь баривчилжээ. Түүнээс таван долоо хоногийн дараа шоронгийн шалан дээрээс үзмэрчийн цогцсыг олжээ. Сүнс дуудах үйл ажиллагааг нь огцом зогсоосноос болж түүний бие хаа сайгүй түлэгдсэн байсан нь үхлийн шалтгаан болжээ. Үзмэрчийг чимээгүйхэн оршуулсан байна. Үхлийн дараах үг Английн гоц үзэгдэл судлалын нийгэмлэг Хелен Дунканыг албан ёсоор цагаатгаж өгөхийг Засгийн газраасаа хүссээр байна. Хэрвээ ноён Уинстон Черчилль амьд байсан бол энэ шаардлагыг үг дуугүй дэмжих байсан даа. Харамсалтай нь тэрээр “шотландын үзмэрч”-ийн эмгэнэлт үхлээс хойш есөн жил амьдраад 91 насандаа таалал төгссөн билээ. Тэгээгүйсэн бол цорын ганц гэм буруу нь сүнстэй харьцаж, яриулж чаддаг байсан хөөрхий эмэгтэйн эмгэнэлт хувь тавиланг цайруулахын төлөө бас нэг гал цогтой үг хэлэх ч байсан юм бил үү?
-
Томирис, Чингис хаан хоёрыг казах үндэстэн гэхээ болихыг уриалав
Казахстаны Ерөнхийлөгч тус улсын Шинжлэх ухааны акедеми үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хуралдаанд оролцсон байна.
Д.Жаргал
-
ӨВӨРМОНГОЛ ДАХЬ НАМРЫН ХУРИМ
Холын зам туулсан хуримын хос жин үдийн 12.00 цагт хуримын ажиллагаагаа эхлэв. Монголын олны дунд түгсэн зохиолын дуу эгшиглэж, тайзны дэлгэцэд хоёр хосын тухай өгүүлэмж бүхий дүрс тодорно. Хоёр хос Монгол Улсын Архангай, Завхан, Хөвсгөлийн байгалийн сайхан үзэсгэлэнт нутгаар аялсан олон сайхан зураг олны анхаарлыг татна.Эдгээр мэндчилгээтэй хамт МБНЭ-ийн бяцхан мэндчилгээ дүрс тавигдав. Олон ихэд сонирхон үзнэ билээ.
Тайзан дээр хуримын сүн түших идэр залуус эгнэн зогсож олонд танилцуулагдав. Тэд өөр өөрсдийн хариуцсан ширээг зорин найрыг удирдав.
Хуриманд цугларсан олонд зориулж урлагын тоглолт эхлэв. Монгол хөөмий, эгшиглэнт сайхан ардын дуу болон орчин үеийн олонд түгсэн дуугаар залуус ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Монголын нэрт яруу найрагч Явуухулангийн шүлэг уянгалж, ширээний голоор зассан хүндэтгэлийн замаар хуримын эзэд, монгол хувцасаар ижилсэн хос залуус намбалаг алхлан тайзан дээр заллагдав.
Хоёр хос маань орж ирэхэд хүргэний аав, ээж тэднийг тосон тайзан дээр гарлаа. Эдний ёсон гэвээс энгийн гэж хэлж болохоор. Хүргэн талын аав, ээжүүд хүүхдүүддээ сайны ерөөлөө хүсээд бэлгээ өгдөг юм билээ. Хосууд бэлгэнд авсан алтан бэлзэгээ зүүцгээж зочидын ерөөлийг сонсоно. Сэтгэл нь хөөрсөн , баярын нулимс унагаж байсныг нуух юун.
Харин бэрийн аав, ээж нь хуриман дээр нь ирдэггүй. Эндээ хуримын ёслолоо хийчихээд нөхрийн гэртээ гурав хоносны дараагаар хамтдаа дахин охины аав, ээж дээр очиж залж авчирдаг ёстой юм билээ. Бид хуримын ёслол дээр Танаагийн ээж, аавыг нь ер олж хараагүй нь ийм учиртай байж. Урьд ирэхдээ бид тэдний ээж аавтай нь гэрт нь цайлж сууж сайхан танилцаж байсан болохоор сайн мэднэ.
Ёслолийн танхимын үүдэнд ширээ засан суусан хэдэн хүмүүс байна. Тэдний гол ажил бол хосуудад өгөх бэлгийг хураагчид гэж хэлж болохоор. Хүмүүс өгөх бэлгээ тэрхүү хүмүүст бичүүлж бүртгүүлээд өгнө. Манайх шиг найран дээр биечлэн өгнө гэсэн ойлголт энд байдаггүй. Харин бид Ганзоригийн онгодын өргөөнд зориулан авсан Чингисийн зурагтай хивсээ гэрт өөрт нь гардуулан өгсөн юм.
Ар Монголоос ирсэн бидэнд хүмүүс их л элэгсэг хандаж дуучид нь хүртэл дуу зориулан дуулж байсан. Мөн ирсэн зочид бүгд л Монгол дээлээ өмсөж гоёсон байсан ба хосууд минь бас Монгол дээлээрээ хосолсон байсан нь их л дотно сайхан харагдана лээ. Тэдний Монголоо гэх зүрхний зүчил ийн харагдах буй заа.
Алдараа
-
МОНГОЛ ДАХЬ ШАШИНЫ УДИРДАГЧ НАР ЗӨВЛӨЛДӨВ
Энэ хуулийн төсөл олон жил яригдаж ирсэн бөгөөд намрын УИХ-ын чуулганаар хэлэлцэх юм. Шашины байгууллагууд хуулийг хэрэгжүүлэхэд голлох үүрэг хүлээн оролцох билээ. Гэвч хуулийн төслийг зарим шашины байгууллагуудад танилцуулж, санал авч байгаагүйг дурьдаж байлаа.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “1990 оны Ардчилсан өөрчлөлтөөс хойш шашины эрх чөлөөнд олон чухал амжилтанд хүрсэн билээ. Гэвч хаана ч төрийн байгуулагатай харьцахад шашингүй үзэлтэй, шашины асуудлыг ойлгодоггүй ажилтнуудтай учирдаг. Тэд хуулийг өөрийнхөөрөө тайлбарлан ханддаг. Дөрвөн жил дутам сонгуулийн дараа Иргэдийн хурлын шашины асуудал хариуцсан ажилтан өөрчлөгдөж байдаг. Төр шашинд ялгавартай ханддаг. Бөөгийн байгуулагуудыг авч явсан, одоо ажиллаж байгаа зүтгэлтэнүүдээс санал авдаггүй, голдуу бие даан ажиллаж байгаа, өөрсдийгөө сурталчилж чаддаг бөө нараас санал авдаг. Монголын бөөгийн байгууллагууд өөрийн сүм, хийд гэж байдаггүй, өвөрмөц байдлаар оршдог. Хууль амьдралд нийцэж гарвал шашины байгууллагууд төртэй хамтран шашины салбарт олон асуудлыг цэгцлэх боломжтой. Шашины шинэчилсэн хуулиас олон зүйл шалтгаалах болно.” Гэв.
Монголд ажиллаж байгаа Шашины байгууллагуудад тулгарч байгаа бэрхшээлүүд, төрийн байгууллагууд болон шашины байгуулагуудтай харилцаанд үүсч байгаа асуудлуудыг хөндөж байлаа.
Дэлхий даяар шашины асуудал бол улс төрийн бодлогын анхааралын төвд байсаар ирсэн. Манайд энэ асуудал төрийн байгууллагын хувьд өрөөсгөл хандсаар ирсэн зүйл юм.
Д.Хүрэлбаатар -
Одууд хий үзэгдэлтэй учирч, зарим нь бүр түүнтэй унтаж үзжээ
Гэтэл дараа шөнө нь энэ явдал дахиад л давтагдаж. Тэгэхэд л Лолита “буудлын үйлчлэгч” хаалгагүй газраар орж ирээд байгааг анзаарч. Түүний орж ирээд байгаа газарт ямар ч хаалга байхгүй байжээ. Ингэхэд л дуучин ямар нэгэн хий үзэгдэл байна гэдгийг мэдсэн байна. Хожим тодруулахад энэ буудлыг хуучин барилгад байгуулсан юмсанж. Тэр байшинд хэн амьдарч, юу болж байсныг хэн мэдлээ…..
2. Телевизийн хөтлөгч Ксения Бородина өөрийнхөө зургийг толинд авах дуртай нэгэн. Нэг удаа ингэж авсан зураг дээр нь түүний ард ямар нэгэн эрэгтэй хүний мананцар дүрс байхыг найз нар нь ажиглажээ. Түүний хэн болохыг хэн ч тааж мэдээгүй болохоор энэ бол хий үзэгдэл байна гэж таамагласан гэнэ. Ксения харин энэ талаар юу ч яриагүй өнгөрсөн юм. 3. “ВИА Гра” хамтлагийн дуучин байсан Алена Винницкая бүр оюутан байхад нь тохиолдсон нэг явдлын тухай саяхан сэтгүүлчдэд дэлгэсэн байна. Түүнийг Киево-Печерскийн Лавр дахь урлаг соёлын удирдах ажилтны академид суралцаж байхад нь болсон явдал гэнэ. Тэр “Бид найруулагчийн факультетэд сурдаг дотны хэдэн найз бүсгүйтэйгээ харанхуй урт хонгилоор явж байсан юм. Бүгд л хэвийн байсан даа. Гэтэл нэг найз маань араас хэн нэгэн нь түлхлээ гээд л хашгирсан. Охид бүгдээрээ л паникт орлоо. Гүйлдэж хоосон ангид ороод юу болсныг ойлгохыг оролдсон. Хэн ч нэгнийгээ түлхээгүй байхаар нь ангийнхаа хөвгүүдийг дуудаж хамт гарцгаасан. Академийн энэ байранд хий үзэгдэл өнөө хэр байдаг гэж ярьцгаадаг юм билээ” гэж ярьсан байна. 4. Хий үзэгдэл гадаадын одуудыг ч гэсэн дагадаг юм байна. Брук Шилдс 1996 онд “Сьюзанд хамаагүй” инээдмийн киноныхоо зургийг авхуулж байхдаа гэнэт “сонин дуу хоолой” сонссон байна. Үл үзэгдэгч эрэгтэй, гэнэт л түүнд “өөрийн чинь амьдралд тун таагүй явдал тохиолдоно” гэж хэлжээ. Гурван жилийн дараа Брукийн хамтрагч Дэвид Стрикленд амиа хорлож, Брук өөрөө теннисчин Андре Агассигаас салсан даа. 5. Жүжигчин Брюс Уиллисийг ч бас хий үзэгдэл тойроогүй гэдэг. “Зургаа дахь мэдрэхүй” киноны нэг хэсгийн зургийг сүмд авч. Уиллис өөрийн найман настай хамтрагч Хейли Джоэла Осментаа зураг авахад бэлтгүүлж шог яриа ярьж байж. Эхлээд Хейли инээж байснаа гэнэт царай нь хувирч барайгаад Уиллисийг бушуухан холд гэжээ. Тэр гайхсан ч хэлснээр нь болтол хэдхэн секундын дараа яг түүний зогсч байсан газарт нь гэрэлтүүлгийн том хэрэгсэл унасан гэнэ. Хэрвээ тэр Уиллис дээр унасан бол тэр түлэгдэж, ихээхэн бэртэх байжээ. Үүнийг Уиллис нэг их анзаарч гайхсангүй, өнгөрч. Гэтэл хоёр хоногийн дараа зургийн сүүлч, авдранд түгжээтэй жаал хүүг аврах үеийн дублийг авч байхад гэнэт л өнөөх газарт хэн нэгэн хөл рүү нь өшиглөөд тэрээр шатнаас доош унасан байна. Тэрээр тархи нь доргиж, хамраа гэмтээн, хавиргаа хугалсан. Энэ бүхнийг ямар нэгэн хий үзэгдэл, гаднын биет байсан гэдэгт Уиллис өнөө хүртэл итгэдэг байна. 6. Холливудын жүжигчин, продюссер, Одессоос гаралтай Наташа Бласик ч бас л хий үзэгдэлтэй учирсан төдийгүй түүнтэй унтаж, бэлгийн харьцаанд орсон гэж баталдаг. Бүр хоёр ч удаа ингэж учирсан гэдэг. Хоёуланд нь тэр гэртээ ганцаараа байж. Шөнөөр гэнэт л юу ч үзэгдэхгүй атлаа “хэн нэгэн” өвөрт нь орж түүнийг таалсан гэнэ. “Ямар нэгэн зүйл өрөөнд орж ирж байгааг би мэдэрсэн. Тэгснээ гар нь намайг түлхэн орон дээр унагахад ч надад юу ч харагдаагүй. Харин миний сэрэл хүчтэй хөдөлж байгааг мэдэрсэн. Тэгээд л дараа нь бие сулраад…..хачин сайхан болж байсан….” гэж ярьсан байна. Ингэж намайг таалж жаргаасныхаа дараа тэр үл үзэгдэгч сураггүй болсноо сарын дараа дахин ирж бүх зүйл давтагдсан” гэж ярьжээ.
Эх сурвалж: www.assa.mn