Category: Мэдээ, мэдээлэл

  • Шашны харилцааг зохицуулсан хуулийн бэлтгэл ажил эхэллээ

     

    Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Энэ хуулийн төсөл бол ноорог юм. Одоогоор албан ёсны хууль болж гараагүй учраас шашны төлөөлөл уужуу тайвнаар хүлээн авч, санаа бодлоо илэрхийлээрэй. Хууль зүй, дотоод хэргийн яам хуулийн хулгай хийх гээд байгаа юм байхгүй. Хуулийг боловсруулсан ажлын хэсэгт аль нэг шашны байгууллагын төлөөлөл оролцоогүй. Яамны мэргэжилтнүүд сууж байгаад энэ төслийг боловсруулсан. Ингээд эхний ээлжинд ноорог төсөл боловсруулаад та бүхэнд танилцуулж байна. Хэлэлцүүлгийн явцад гарсан саналуудаар хуулийн төслөө залруулна. Үүнээс гадна шашны урсгалыг зохицуулах хоёр зөвлөл байх ёстой болов уу гэж бодогдлоо. Нэг зөвлөл нь Ерөнхийлөгчийн дэргэд, нөгөө зөвлөл нь Хууль зүй дотоод хэргийн яамны дэргэд байвал тохиромжтой болов уу. Дан ганц Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөл байгуулна гэхээр Монгол Улсын ерөнхийлөгч шашны байгууллагыг шалгаад яваад байж болохгүй. Олон улсад улсаа төлөөлдөг цорын ганц хүн, Монгол төрийн тэргүүн, эв нэгдлийн илэрхийлэгч учраас шашны асуудалд оролцоод байх нь зохимжгүй. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн яам дэргэдээ шашны урсгалыг зохицуулах зөвлөлтэй баймаар санагдаж байна” гэсэн юм.

  • ДАРХАН ХОТОД УУЛЗАВ

    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан орон нутагт ажиллаж байна. Энэ хүрээнд Дархан хотод Тэнгэр үзэлтэн, Монгол бөөг орон нутагт авч яваа манлайлагч нартай уулзлаа. Уулзалт Дархан хот дахь Монголын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн онгодын өргөөнд болоо. Орон нутагт онгодын өргөөнүүдтэй болсон нь ажлын уулзалт хийхэд таатай нөхцлийг бүрдүүлж байна.
    Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Монгол бөөгийн хөгжлийн явцад хаана ч, орон нутагт монгол бөөнийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэгчид тунаж үлджээ. Дарханы бөөгийн хүрээлэнгийн хамт олондоо баярлалаа.
    Дашрамд дурдахад орон нутагт хийгдэх ажлуудад оролцоно, хамт ажиллая гэж саналаа өгчихөөд цаг нь тулсан үед утасаа авахгүй, салгаж чирэгдэл удах явдал гарлаа. Тэгээд эцэст нь төлөвлөлт, үйл ажиллагаанд хүндрэл учруулах юм. Бид санаа сэтгэл үйл ажиллагаагаар хамт байдаг. Сайн дураар хамтран ажиллаж байгаа. Тиймээс боломжгүй бол эртхэн бололцоогүй боллоо гэдгээ хэлээд сурчих хэрэгтэй. Эдийн засгийн хүндрэлтэй үед бүх зүйл, унаа, шатахуун, хоол, буудал гээд нарийн тооцоотой явагддаг.
    Д.Хүрэлбаатар

  • ЭРДЭНЭТ ХОТЫН УЛААЧ НАР УУЛЗЛАА

    Орон нутагт ажиллах явцдаа МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Эрдэнэт хотод Тэнгэр үзэлтэн, Монгол бөөг орон нутагт авч яваа манлайлагч нартай уулзлаа. Уулзалтад Эрдэнэт хот дахь Монголын бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа болон тус аймагт монгол бөөг манлайлж яваа удган, зайран нар цугларлаа.
    Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Монгол бөөгийн хөгжлийн явцад орон нутагт анхаарах асуудлаар санал бодолоо солилцлоо.
    Тус уулзалтад Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Нанжаа, Монгол бөөгийн удган Солонгоо, Түвшинжаргал, Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл нар байлаа. Энэ удаа Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажлыг манлайлж яваа улаач нар оролцсоноороо онцлог байлаа.
    Орон нутагт онгодын өргөөнүүдтэй болсон нь ажлын уулзалт хийхэд таатай нөхцлийг бүрдүүлж байна. Монгол бөөгийн Тэргүүн зайран Дэвэл өөрийн онгодын өргөөтэй болсон ажээ. Тэнд уулзалт зөвлөлгөөн хийгдэх боломжтой байна.
    Уулзалт ярилцлагад 2018 оны ажлаа дүгнэж, ирэх жил хийх ажлын талаар санал солилцлоо. Уулзалт ярилцлага чин сэтгэлийн, халуун дотно болж өнгөрлөө.
    Д.Хүрэлбаатар

  • Алдартнуудын зөнч зүүд

    дэл дээр ташуураа тулан зүүрмэглэж байхдаа өндөр уулын цаадах өргөн шар талд гурван хар тугтай гурван зуун дайсан байна, тэдний хошууч баатар нь зээрд морьтой явна гэж зүүдлээд энэ зүүдээ зургаан сайддаа ярихад Шихихутаг уг зүүд үнэн эсэхийг магадлахаар явбал үнэхээр л гурван зуун тайчууд дайлаар ирж байдаг тухай барим тавим өгүүлсэн нь бий. Үүнтэй нэгэн адилаар мэргэн зүүдний тухай баримт хаа сайгүй байдаг. Тухайлбал, Ломоносов өөрийнхөө эцгийг нэгэн арал дээр хэрхэн нас барж буйг зүүдэлсэн нь бодит байдлаас өчүүхэн ч зөрөөгүй гэдэг. Энэ тохиолдлыг телепатын сонгодог жишээ гэж үздэг.
    Японы эзэн хаан Go-Daigo хаан ширээгээ алдсаны дараа зүүднийхээ ачаар Кusunoki Masashige гэгчийг өөрийн талд татсанаар ахин хаан суудалдаа заларчээ. Зүүдэлсэн түүх нь сонин. Хаантан зүүрмэглэтэл дахиад Киото дахь ордондоо оччихсон байх юм гэнэ. Бүх мөчир нь өмнө зүгрүү хандсан аварга том мод харагдана. Модны өмнөд хэсэгт гурван их сайд, бусад албан тушаалтнууд эрэмбээрээ сууна. Гол суудал нь өндөрт өргөгдсөн байх бөгөөд мөн л өмнө зүг рүү ханджээ. “Энэ эзэнгүй суудал хэнийх юм бол?” гэж хаан бодтол гэнэтхэн хоёр хүүхэд гарч ирээд “Энэ бол танд зориулсан хаан сэнтий. Жаахан ч болов суугаад үз дээ” гэж хэлчихээд агаарт уусан алга болчихов гэнэ.
    Хаан сэрсэн хойноо энэ бүхэн тэнгэрийн тэмдэг гэж үзжээ. Тэгээд удтал бодсоны эцэст “өмнө зүг” гэсэн ханз үсгийг “мод” хэмээх ханзтай зэрэгцүүлбэл “гаврын мод” гэсэн үг үүсэх бөгөөд кукуноки гэж дуудагдана гэдгийг ойлгожээ. Тэгээд байсан газрынхаа нэгэн ламаас ойр тойронд Кукуноки гэдэг нэртэй хүн байдаг эсэхийг асуутал үнэхээр байдаг болж таарав. Хаан түүнтэй уулзаж тусламж авснаар эргэн суудалдаа суужээ.
    АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч Авраам Линкольн үхэхээсээ арав хоногийн өмнө буюу 1865 оны дөрөвдүгээр сарын 14-нд зүүдэлсэн зүүдээ хувийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн байжээ.
    “Шөнө дүлээр уйлах чимээ сонсов. Цагаан ордны нэгэн танхимд орж ирээд бөөгнөрөн зогссон хүмүүсийг олж харлаа. Тэдний дундуур зүтгэсээр танхимын голд очтол Америкийн далбаагаар бүтээсэн авс байна.
    -Хэнийг оршуулж байгаа юм бэ хэмээн дэргэдэх хүнээсээ асуув.
    -Та мэдээгүй юм уу? Ерөнхийлөгчийг алчихсан шүү дээ гэж нөгөө хүн хэллээ” гэж уг тэмдэглэлд бичжээ.
    Декарт зүүдэндээ нэгэн дэлгэмэл ном үзээд бүх шинжлэх ухааны нийлмэл буюу scientai mirabilis гэсэн нэр өгчээ. Энэ нь түүний ертөнцийг үзэх үзэлд нөлөөлж, орчин цагийн шинжлэх ухааны аргазүйн үндэс болжээ. Энэ зүүдний агуулга нь Декартын зүүдээ тэмдэглэдэг дэвтэрт бичээстэй байсан боловч хожим нь алга болжээ. Гэхдээ түүний намтар бичигч Адриен Байе энэ тухай олны хүртээл болгожээ. Түүний үгээр бол Декартын оюун санааг ямар нэгэн сүнс эзэмдэж, залхуу хойрго байна хэмээн зэмлэж, өөрийнх нь амьдралын зорилго бол байгаль ертөнцийг танин мэдэхэд математикийн зарчмуудыг ашиглаж болно, ингэж шинжлэх ухааны мэдлэгийг тодорхой, цэгцтэй болгох нь асар их ач холбогдолтой гэдэгт итгүүлсэн байна.
    Менделеев химийн элементийн алдарт хүснэгтээ мөн л зүүдэндээ олсон бол Фридрих Бурдах ч бас л зүүдэндээ цусны эргэлтийн тухай санааг олсон гэдэг.
    1845 онд оёдлын машин зохион бүтээсэн Еlias Howe даавууны цаад талаас утсаа татах аргаа олохгүй махаа баржээ. Тэгтэл нэг удаа баахан зэрлэгүүд түүнийг алахаар хүрээлэн бүчлээ гэж зүүдэлжээ. Тэд түүнийг тойрон зогсоод жадаараа газар тогшин бүжиглэцгээтэл жаднууд нь бүгд үзүүртэй тээглүүртэй байжээ. Тэрээр сэрэнгүүтээ мөнөөх жаднаас санаа аван зүүний сүвэгчийг нөгөө үзүүрт нь гаргаснаар асуудлыг шийдэж чаджээ.
    Нильс Бор атомын цөм ба электроны бүтэц нь нарны системтэй адилхан гэж зүүдэндээ анх харжээ.
    Энэтхэгийн суут тоочин Сринивас Раманужан олон нээлт хийсэн бөгөөд энэ өүхнийг зүүдэнд нь Энэтхэгийн нэгэн бурхан хүрч ирж төрөлх хэлээр нь бичиж өгдөг гэж нотолдог байжээ.
    Зүүдэнд гагцхүү нээлт хийдэг ч юм биш. Урлагийн олон бүтээл агуу уран бүтээлчдийн зүүдэнд мэндэлсэн байдаг Жишээ нь алдарт Пол Маккартни “Сэрэхэд минь толгойд гайхалтай аялгуу эгшиглэсээр байлаа. Гайхалтай… Энэ ер нь юу вэ? Би орноосоо босч төгөлдөр хуур руу очлоо… Ийм зүйл зохиосон гэдэгтээ би итгэсэнгүй. Би хэзээ ч ийм юм бичиж байгаагүй шүү дээ. Гэтэл миний бичсэн аялгуу… Янз бүрийн хүмүүст дахин дахин сонсгоход минь бүгд л “Гайхамшигтай сайхан. Би чамайг бичсэн гэж бодож байна” гэцгээлээ. Нэлээд хугацаа өнгөрсний дараа л би тэр аялгууг өөрийнх гэж зарлахаар шийдэж билээ” хэмээн бичсэн байдаг.

  • Мянган жилд ганц төрдөг агуу зөнч

    Дараахан нь Жейний ахыг хөл бөмбөгчин болно гэтэл аав ээж нь эсэргүүцлээ. Харин бяцхан Жейн ахыгаа агуу хөлбөмбөгч болно, бид бүгдээрээ түүгээр бахархах болно гэж хэллээ. Үнэхээртүүний ах Эрнигийн нэр арван жилийн дараа Америкийн хөлбөмбөгийн хүндэт дэвтэрт бичигджээ.
    Бяцхан Жейний чадварыг эцэг эх нь нэг их үнэлдэггүй байлаа. Гэтэл түүнийг найман настай байхад нь олонд мэргэнээрээ алдартай цыган эмэгтэй алгыг нь хараад “Танай охин агуу зөнч болно. Ийм хүн мянган жилд нэг төрдөг юм” гэж дуу алдлаа.
    Тэгээд охинд болор бөмбөлөг өгөөд дотор нь юухарагдаж байгааг асуужээ.Жейн болор бөмбөлөг рүү харж байснаа огт танихгүй газар, хадархаг эрэг, булгилах тэнгис харагдаж байна хэмээв. Мэргэч “Энэ бол миний нутаг. Харин бөмбөлгийг би чамд бэлэглэчихье” гэлээ. Жейн тэр цагаас хойш бөмбөлгөөс салсангүй.
    Жейн 1939 онд Жеймс Диксон гэдэг баян залуутай суужээ. Гайхамшиг байдагт итгэдэггүй нөхөртөө далдыг харах чадвараа харуулах боломж удалгүй гарлаа. Нөхрөө Чикаго руу нисэх гэхэд нь тэрээр явуулахгүй хэмээн бараг л нулимс дуслуулан байж гуйлаа. Түүний нисэх ёстой байсан онгоц осолдож бүх зорчигч нь амь алдсан талаар маргааш өглөө нь радиогоор мэдээлэв. Тэр цагаас хойш нөхөр нь эхнэрийнхээ чадварт эргэлзэхээ больжээ.
    Ард түмэн Уинстон Черчиллийн эсрэг
    Далдыг харагч бүсгүйг удалгүй дээдсийн хүрээнд мэддэг боллоо. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар түүн дээр ирцгээнэ. Бүсгүй 1945 онд Уинстон Черчиллд ирэх сонгуульд навс ялагдана гэж хэлэхэд “Английн ард түмэн надаас хэзээ ч нүүр буруулахгүй ээ” гэж ам дүүрэн хариулжээ. Гэвч хатагтай Диксоны зөв байсныг түүх харуулсан билээ.
    Улаан Хятад, шар аюул
    1944 оны арваннэгдүгээр сард Америкийн ерөнхийлөгч Рузвельт түүн дээр ирж эхэлсэн үйлээ гүйцээчих хугацаа байгаа эсэхийг асуулаа. Рузвельт тэгэхэд тэргэнцэрт эргэлтгүй хадагдсан хүнд өвчтэй нэгэн болсон байжээ.
    Хатагтай Диксон хуруунуудынх нь өндгийг харахыг хүсэхэд Рузвельт ясархаг том гараа сунгалаа. Муу юмны дохио болох хүчтэй чичирхийлэл мэдэрсэн зөнч маань шууд хариулсангүй. Гэвч Рузвельт зүтгэсээр байж “Зургаан сар, эсвэл түүнээс ч бага хугацаа үлдсэн. Үндсэн ажил, гол асуудлын тухайд ерөнхийлөгч тайван байж болно, Гитлер тэргүүтнүүдийн мөхөл 1945 оны дөрөвдүгээр сар гэхэд тодорхой болно” гэсэн хариу сонсчээ.
    Диксон хожим нь энэхүү уулзалтын талаар үе үе дурсаж “Ерөнхийлөгч дараа нь Америк Орос хоёрын харилцаа дайны дараа яах бол гэсэн огтын санамсаргүй асуулт тавихад нь “Тэд эцсийн бүлэгт улаан Хятадын эсрэг холбоотнууд болно” гэлээ.
    Ерөнхийлөгч “Улаан Хятад гэв үү? Хятад чинь ерөөсөө улаан биш шүү дээ. Бидний хооронд ямар ч асуудал байхгүй” гэлээ. Би бөмбөлгөө дахин хараад “Би бүр тодорхой харж байна. Хятад улс коммунист орон болно гэсэн” хэмээдэг байжээ.
    Энэхүү уулзалтаас таван сарын дараа, 1945 оны дөрөвдүгээр сарын 12-нд Франклин Делано Рузвельт нас барлаа.
    Хатагтай Диксон 1949 оноос хойш Ричард Никсон, Гарри Трумэн, Эйзенхауэр, Жон Кеннеди, Рональд Рейган нарыг АНУ-ын ерөнхийлөгч болно гэдгийг угтан хэлсэн нь таарсан байна. Мөн Жаклин Кеннедийг Аристотель Онасистай гэрлэхийг хэлж, Хятадын хувь заяаг угтан тодорхойлж байв.
    Үхсэн хэрээ ба «Линкольн»
    Заримдаа ч онигоо шиг юм болно. Диксон Энэтхэгийн нэгэн дипломатчид эх орон нь удахгүй хоёр хуваагдана гэжээ. Бүр 1947 оны хоёрдугаар сарын 20-нд хэмээн өдрийг нь ч хэлж. “Таны хэлсэн үнэн бол би үхсэн хэрээ иднэ” гэж мөнөөх дипломатч хөхрөн байж ам гарав.
    Хоёрдугаар сарын 20-нд нөгөөх дипломатч маань утас цохиж таны хэлсэн биелсэнгүй гэж сануулахаа мартсангүй. Жейн тэгэхэд “Орой болоогүй байна шүү” хэмээн тайван гэгч хэлжээ. Маргааш өглөөний сонинууд Пакистан гэдэг шинэ улс бий болсон тухай мэдээллээ.
    Ялагдсан энэтхэг дипломатч үхсэн хэрээ идмээргүй байсан тул Диксоны гэр бүл, найз нөхдийг нь Форт-Майерийн тансаг зоогийн газарт урилаа. Зоог барьсны дараа тэд морин тойруулгад очтол “Линкольн” машин оролцуулсан сугалаа зарж байлаа. Найзуудын хэн нэг нь Жейнээр тохуурхаж, үнэхээр л далдыг хардаг юм бол сугалааны хонжворын дугаарыг хэлж яагаад болохгүй гэж хэмээн шордлоо.
    Зөнчийн тэвчээр алдарчээ. Тэрээр нүдээ аниад гараа сугалааны тасалбарууд дээр тавьснаа нэгийг нь шуудхан сугаллаа. Тэгээд “Машин минийх боллоо” гэсэн байна. Хоёр хоногийн дараа сугалааны тохирол хэвлэгдтэл гол шагнал “Линкольн” Жейнийх болсон байна. Жейн авьяасаа өөртөө ашигласан цор ганц тохиолдол нь энэ юм.
    Болор бөмбөлөг эргэлдсээр л…
    Жейн зөн мэдрэмж өөрт нь янз бүрээр төрдөг гэдэг байжээ. Заримдаа хэн нэгэн хүний хүрсэн эд зүйлсээр дамжин мэдээлэл ирнэ. Заримдаа дээрээс хаа нэгтээгээс хэлээд өгөх шиг санагдана. Гэхдээ тэрээр болор бөмбөлгөө юунаас ч эрхэмд үзнэ. Яагаад гэвэл тэрхүү бөмбөлөгт харагдсан дүр зурагны дэргэд бусад нь бол сүүмэн зэрэглээ л гэсэн үг.
    Жейн 1953 оны тавдугаар сарын 14-нд NBC телевизийн шууд нэвтрүүлэгт орох үеэрээ болор бөмбөлгөө харж байгаад олон сая үзэгчдийн өмнө “ЗХУ-ын тэргүүн Маленковын халааг хоёр жил орчмын дараа жижигхэн сахалтай, ногоон нүдтэй, зууван царайтай хүн авна.
    Тэр хүнийг намхан халзан хүн залгамжилна. Түүнээс өмнө мөнгөлөг бөмбөлөг сансарт хөөрч, Дэлхийн бөмбөрцгийг тойрно” гэж мэдэгдлээ. Уг нэвтрүүлэгт оролцсон АНУ-аас ЗХУ-д суугаа элчин сайд Дэвис ч, нэвтрүүлгийн маргааш нь л зөнчтэй уулзсан зөвлөлтийн элчин Зарубин ч түүний үгэнд итгэсэнгүй.
    Хоёр он улирлаа. 1955 онд Николай Булганин гэгч сэхээтэн төрхтэй, бяцхансахалтай эр Маленковын оронд гарч ирэв. 1958 онд коммунист намын нэгдүгээр хүн Никита Хрущев түүний суудлыг булааж, өөрөө дээр нь суув. Үүнээс нэг жилийн өмнө дэлхийн анхны хиймэл дагуул хөөргөх зөвшөөрлийг тэрээр өгч байжээ.
    Хэдэн жилийн дараа, 1964 оны эхээр Диксон бас нэг цочир мэдэгдэл хийж Хрущев ирэх жил суудлаасаа огцорно гэлээ. Түүнийг унагахаар хуйвалдагчид ч тэр үед энэ талаар огт мэдээгүй байсан бөгөөд 1964 оны хавар, бараг зун нь тэд энэ ажлыг сэдсэн байдаг.
    Ар араасаа хөвөрсөн зөнч үгс
    Диксон 1956 оны эцсээр бас нэг зөн хэлэв. Тэрээр Энэтхэгийн ерөнхий сайд Жавахарлал Неругийн оронд долоо орчим жилийн дараа “Ш” үсгээр эхэлсэн овогтой хүн гарч ирнэ гэлээ. Болор бөмбөлөг энэ удаад ч андуурсангүй.1964 оны зургадугаар сард, Неруг нас бараад удаагүй байхад Энэтхэгийн ерөнхий сайдаар Дал Бахадур Шастри томилогдлоо.
    Диксон энэ мэтээр ирээдүйн үйл явдлуудыг угтан харахдаа гаргууд байсан бөгөөд ялангуяа үхэл, гамшгийг сайтар мэдэрдэг байжээ. Жишээ нь, Аляскт 1964 онд газар хөдөлнө гэдгийг урьдчилан сануулж, Америкийн алдарт улстөрч Жон Фейстер Даллесын үхэл, жүжигчин Мэрилин Монро, негрийн удирдагч Мартин Лютер Кинг, сенатч Роберт Кеннеди нарын амьдралын төгсгөлийн мөчийг ч нэгэн адил алдаагүй хэлжээ.
    Ялангуяа холливудын алдарт жүжигчин Кэрол Ломбардтай найз нөхөд байсан бөгөөд түүнийг тэр удаад Конго руу явах гэж байгаа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммаршельдийн онгоцонд битгий суугаач, наад онгоц чинь яалтгүй сүйрнэ гэж ятгаад дийлээгүй гэдэг. Есдүгээр сарын 18-ны өдөр ниссэн мөнөөх онгоцыг санаатайгаар хорлон сүйтгэжээ.
    Америкийн сонинууд 1956 оны тавдугаар сард ойрын ирээдүйг хатагтай Диксон хэрхэн зурагласныг нийтэлжээ. АНУ-ын ерөнхийлөгчийн 1960 оны сонгуульд цэнхэр нүдтэй залуухан эр ялах бөгөөд сонгуульт хугацаагаа дууссаны дараа өмнө зүгт алуулна гэжээ.
    Жейн Диксон ирээдүйн ерөнхийлөгчийн гадаад төрхийг зурагласан төдийгүй тэрээр ардчилагч байна, алуурчин нь “О”, “Q” үсгээр эхэлсэн нэртэй байна гэдгийг ч бас хэлжээ. Тэгээд ерөнхийлөгч Жон Кеннедид нүүрлэн буй аюулын талаар сэрэмжлүүлэх гэж хэд хэд оролдсон ч түүний үгэнд хэн ч итгэсэнгүй. Мөнөөх гайт өдөр буюу 1963 оны арваннэгдүгээр сарын 22-нд Жейн орох байх газраа олж ядан гэр дотуураа холхиж, гартаа барьсан бүхнээ алдаж байсан гэдэг. Ерөнхийлөгчийн амьд явах хугацаа дууссаныг тэр мэдэж байлаа. Диксон хожим нь энэ аллагын эзэн ганц хүн биш гэдэг байжээ.
    Сар руу нисэх сансрын нисэгчид сүйрнэ гэж 1966 оны арванхоёрдугаар сард тэрээр Сансрын нислэгийг удирдах тасгийн даргын эхнэрт хэлсэн нь ээлжит шуугиан дэгдээв. “Пуужингийн шалан дээр нэг хачин нимгэхэн ялтас шиг юм хэвтэж байна. Түүн дээр ямар нэг багаж унах юм уу, хэн нэг нь өсгийгөөрөө гишгэвэл гай нүүрлэнэ. Шалан дор ороолдсон олон утас байгааг харж байна. Сансрын нисэгчдэд үхэл нүүрлээд байна. Тэдний сүнс нь бөөн утаа манарган шатах пуужингаас хэрхэн гарч буйг харж байна” гэж тэр хэлсэн байна.
    Энэхүү зөн үнэн байснаар барахгүй тун хурдан биелсэн юм. Яг нэг сарын дараа 1967 оны нэгдүгээр сарын 27-нд бэлтгэл хийх үеэр “Apollo-1”-ийн дотор гал гарч сансрын гурван нисэгч Эдвард Уайт, Виржил Гриссом, Рожер Чаффи нар шатаж үхэв. Нэгнийх нь суудал дор байсан утаснууд оч хаяснаас цэвэр хүчилтөрөгчтэй орчин агшин зуурт улаан галд автжээ.
    Жейн хэдийгээр ерөнхийлөгч Роберт Кеннеди, Иракийн хаан Фейсал нарын алуулахыг урьдчилан харж сэрэмжлүүлэх гэж олонтаа оролдсон ч түүний үгийг тоогоогүй юм. Харамсалтай нь түүний үг үнэн байлаа.
    Жейн өөрийн хүч чадлыг хэзээ ч нуудаггүй, энэ бүхэн дээрээс илгээсэн бэлэг гэдэг байлаа.
    Ерөнхийлөгч Ричард Никсон түүнд байнга ханддаг байсны хүчинд алан хядах ажиллагааг таслан зогсоосон ч удаатай. Жейн алан хядах ажиллагаа болох хугацааг зааж өгсөн учир тусгай албад сөрөг ажиллагаа зохион байгуулж, аюулыг зайлуулж чаджээ.
    Диксон өндөр албаны олон хүний хувийн үзмэрч байв. Ерөнхийлөгч Рональд Рейганы эхнэр хүртэл түүгээр үйлчлүүлдэг байв. Зөнчийн үг дэндүү оновчтой, биелэх нь элбэг байсан учраас “Жейн Диксоны нөлөө“ гэдэг математикийн шинэ ойлголт хүртэл бий болж байжээ. Гэхдээ Диксоны зөн болгон нь биелсэн гэж болохгүй. Жишээ нь, 1953 онд Дэлхийн III дайн эхлэнэ гэсэн нь биелээгүй. Жейн Диксон 93 наслаад 1997 оны нэгдүгээр сарын 25-нд зүрх нь зогсчээ. Түүнийг АНУ-ын шилдэг үзмэрчдийн нэг гэж үздэг.

  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ.(тэмдэглэл 2018 он-№5)

    Мөн баярын хуралдаанд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан оролцов. Хуралдааны ажиллагааг телевизээр орон даяар шууд дамжуулж үзүүлсэн байна. Олон улсын циркийн тоглолт, сонгодог урлагын тоглолт үзлээ. Солонгосын Аугаа удирдагч Ким ир сений 106 жилийн ойд зориулсан олон улсын циркийн тоглолт, Пхеньян хотын төвд байрлах шинэ циркийн байранд боллоо. Олон улсын циркийн тоглолтыг үзэхэд БНАСАУ-ын Засгийн газрын тэргүүн оролцов. Олон улсын циркийн тоглолтыг үзэхийг урилгыг МБНЭ-ийн төлөөлөгч нарт өгсөн байна. Пхеньяны урлагын танхимд БНХАУ-ын уран бүтээлчдийн тоглосон “Хувьсгалт улаан цэргийн бүсгүйчүүд” сонгодог бүжгийн жүжгийг үзлээ. Цөөнгүй жил завсарласны дараа урлагын баг хүрэлцэн ирж уран бүтээлийн тоглолт хийж байгаа тухай тайлбарлана билээ. Нөгөө талдаа БНАСАУ-БНХАУ-ын удирдагч нарын уулзсаныдараа, анх удаа Хятадын урлагын уран бүтээлчид БНАСАУ-д уригдан ирж, тоглолтоо хийж байгаа ажээ. Цирк, сонгодог бүжгийн тоглолтыг МБНЭ-ийн төлөөлөл Д.Жаргалсайхан, П.Батжаргал,Г.Янжинлхам, Ц.Наранцэцэг нар урилгаар оролцож үзлээ. Төрийн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцов Аугаа удирдагч Ким ир сений 106 жилийн ойд зориулсан төрийн хүлээн авалт уламжлалын дагуу Пхеньян хот дахь төрийн хүлээн авалтын ордонд болж, БНАСАУ-ын АИХТ-ийн дарга болон нам, төр, цэргийн албан хаагчдын төлөөлөл, БНАСАУ-д суугаа дипломат төлөөлөгчид, баярын арга хэмжээнд уригдагсад оролцлоо.Төрийн хүлээн авалтыг нээж, БНАСАУ-ын АИХТ-ийн дарга баярын үг хэллээ. Төрийн хүлээн авалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан албан ёсоор уригдаж оролцлоо. Энэ үеээр олон жил хамтран ажиллаж байсан, танилууд, хүмүүстэйгээ тааралдаж, ажил төрлийн болон хамтын ажиллагааны талаар цомхон ч гэсэн яриа өрнүүлж амжлаа. Иинхүү БНАСАУ-д хийсэн аялал маш амжилттай болж өндөрлөлөө.

    djmedia:53
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ. (тэмдэглэл 2018 он-№4 )

    Дараа нь төлөөлөгчид Кэсонмүнд ялалт байгуулахад зориулан босгосон ялалтын хаалга, телевизийн цамхаг, түүнийг тойрон байгуулсан спорт амралтын цогцолбортой танилцсан байна. Пхеньяны хотын эртний үеийн хойд хаалгыг тэр үеийн байдлаар сэргээн босгосон байна. Орчин үеийн хотын өвөрмөц барилгуудын дунд эртний хаалга хоёрыг өнгө хослуулсан байдлаар байрлуулж автозамаар тойрч хөдөлгөөн хийхээр босгосон нь өвөрмөц байлаа. Аугаа их удирдагчдын бунханд хүндэтгэл үзүүллээ БНАСАУ-ын Пхеньян хотод байрлах БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын бунханд БНАСАУ-ын нам, төрийн удирдагчид, дипломат төлөөлгчдийн газрын тэргүүнүүд, гадаадын төлөөлөгч, зочид хүндэтгэл үзүүлэв. Күмсүсан нарны ордонд болдог ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлөл болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Ц.Наранцэцэг нар оролцсон байна. Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн, Мангёндэ-г үзэв. Энэ удаа монголын бөөгийн төлөөлөгчид Мангёндэ төрсөн гэр байшинд зочиллоо. Пхеньян хотын нэг хэсэгт томоохон талбай эзлэн орших байгалийн цогцолбор, аугаа удирдагч Ким ир сений төрсөн газар, өвөө, эмээ, эцэг, эхийн үе дамжин амьдарч байсан газар болох, Мангёндэ төрсөн гэр байшинг үзлээ. Мангёндэ төрсөн гэр байшинг үзэх явцад Солонгосын төв телевизийн сурвалжлагч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханаас сэтгэгдлийг нь сонсож ярилцлага авлаа. Мангёндэ төрсөн гэр байшинг П.Батжаргал, Г.Янжинлхам, Наранцэцэг нар хамтдаа үзэж сонирхосон байна

    djmedia:52
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ. (тэмдэглэл 2018 он-№3 )

    дурсгалт газар, хоёр улсын хилийн уулзалтын шугам бүхий байр зэргийг үзсэн байна.
    БНАСАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалт чухамхүү энэ газар болох учраас онцгой анхаарал татаж байгаа юм.
    Хоёр улсын хооронд уулзалт хэлэлцээр болох газарт монголын төлөөлөгчид хөл тавьсан гэхэд бас л сонин соргог санагдаж байсан.
    Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд Монголын төлөөлөгчид дурсгалын зураг авахуулсан билээ. Энэ ажиллагааг баримтад киногоор үзүүлэх болно.
    Монгол хатаны бунхандаа бөөлөв.
    Энэ өдөр онцгой өдөр байлаа. БНАСАУ-д Монголын түүхтэй холбоотой нэгэн газар байдгийг монголчууд сайн мэднэ. Энэ бол Монгол төрийн даалгавраар төрийг төлөөлөн Корей улсад томилогдон очсон Гон мин хааны Монгол хатанд зориулан босгосон бунхан юм.
    Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид гурван жил дараалан БНАСАУ-д ирж, Монгол хатаны бунханд бөөлж, залбирал хийлээ.
    Өмнөх бөөлөлтөд монголын дархад, ойрад, дөрвөд бөөгийн төлөөлөл оролцож байсан бол энэ удаагийн бөөлөлтийг Тува, халх, дархад бөөгийн төлөөлөл нар хийлээ.
    Монгол хатаны бунхан болон эргэн тойрон орших уул, ус, Асар хайрхандаа монгол сүүний дээжээ өргөж, монголоос зориулж авчирсан цагаан идээ, ааруулаар тавгаа засж, аргал, арцаа уугуулав.
    Монгол их хатандаа Монголын бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Г.Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар бөөлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан залбирал үйлдлээ. Тэндээс хөдлөөд Кэсон хотод өдрийн хоолоо идээд Пхеньян хотод буцаж ирлээ.
    Бөөлж, залбирсаны дараа шөнөжин, маргааш үдээс өмнө бороо орсон билээ. Бид Монгол хатаны бунханд бөөлсөн тухай тусгайлан баримтад кино хийж шүтэгчид нартаа хүргэх болно.

    djmedia:51
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ.(тэмдэглэл 2018 он-№2 )

    Чухамхүү энэ үйл ажиллагаагаар Солонгос даяар баяр, цэнгүүн эхэлдэг ажээ.
    Аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөөнд цэцэг өргөх хүндэтгэлийн ажиллагаанд МБНЭ-ийн төлөөлгчид оролцож, тусгайлан цэцэгийн цомог бүхий сагстай цомогийг өргөн барьсан байна.
    Монголын бөөгийн төлөөлөгчид Мансүдэ буюу БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөөнд сагстай цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэхэд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар оролцлоо.
    Их наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.
    БНАСАУ даяар баярын өдрүүд үргэлжилж, томоохон талбайнуудад ард иргэдийн баярын цэнгүүн болж байна.
    Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаа болж, БНАСАУ-ын СХН, засгийн газрын гишүүд оролцов. Их удирдагчдаа зориулж, солонгосын бүх байгууллага, орон нутгаас цэцэгийн дээжээ баярын наадамд ирүүлдэг.
    Байгууллага бүр өөрсдийн өвөрмөц төрхөө харуулсан цэцэгсийн цомогоор цэцэгийн баярын наадамд оролцоно.
    Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаанд Монголын бөөгийн төлөөлөгчид оролцлоо.
    Хүндэтгэлийн хүлээн авалтад оролцлоо
    Цэцгийн наадам, баярт оролцсонд талархал илэрхийлж, Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга наадамд оролцсон бүх улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга энэ удаагийн цэцгийн наадмын талаар мэдээлэл хийлээ.
    Энэ орой нь Цэцгийн баярыг тэмдэглэх, дэлгэрүүлэх хорооны дарга баярын хүлээн авалт хийсэн бөгөөд түүнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга ирж оролцлоо.
    Арга хэмжээнд оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бид асуусан ч орчуулагч нэрийг нь хэлээгүй. Гэвч хэдхэн өдрийн дараа болсон Төрийн хүндэтгэлийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга сууж байгааг харахад Монголчуудад их хүндэтгэлтэй ханддагийг мэдэрч байсан. Хүлээн авалтын дараа бид хамтдаа дурсгалын зураг даруулсан билээ.
    Уулзалтад оролцогчид нэрээ хэлээд байдаггүй. Бидэнд хичнээн өндөр төвшинд хүлээж авч байгааг ямар төвшний албан тушаалтан уулзаж байгаагаар тодорхойлогдоно. Бидэнтэй уулзсан орлогч сайд бол хэдэн өдрийн дараахан болсон Төрийн баярын хуралдаанд тэргүүлэгчдийн ширээнд сууж байсан. Түүнээс харахад монголчууд бидэнд өндөр төвшинд хандаж байгааг мэдсэн.
    СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга, монголын төлөөлөгч нартай дурсгалын зураг авахуулсан байна.

    djmedia:50
  • БНАСАУ-Д ЗОЧЛОВ. (тэмдэглэл 2018 он-№1)

    ар Монгол төрийн Их хаан Хувилайн зарлигаар Монгол төрийг төлөөлөн илгээгдсэн алс холын БНАСАУ-ын өмнөд хил дээр орших, Ван мин хаантай зэрэгцэн орших бунханд нойрсох монголын үзэсгэлэнт гуа бүсгүй Ванчиг хатаны бунханд хүндэтгэл үзүүлэхээр явах замдаа БНАСАУ-ын Эрээн хотоор дайран өнгөрсөн билээ.
    Эрээн хотын галт тэрэгний зогсоол дээр Бөөгийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Нарангуа болон өвөрмонголын шүтэгчид сүү, хадагаа барин МБНЭ-ийн төлөөлөгчдийг угтан авч хүндэтгэлийн зоог барьж, аян замын зорилгоо ярилцан, хөөрөлдөв.
    Монголын бөөгийн төлөөлөгчид Эрээнд нэг цаг болоод цаашдын аян замд зорьсон юм. Өвөрмонголын шүтэгчид тэднийг үдэж, хатаны бунханд өргөх сүү, ааруулын дээжээ өргөн барьсан билээ.

    БНАСАУ-ын нийслэл Пхеньянд хүрэлцэн ирлээ.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нарын Монголын бөөгийн төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньянд хүрэлцэн ирлээ.
    Пхеньян хотын төв вокзал дээр Цэцгийн баярын тэмдэглэх хорооны төлөөлөгчид тэднийг угтаж авлаа. Энэ өдөр олон орны зочид хүрэлцэн ирсэн бөгөөд Монголын төлөөлөгчидийг ирсэн тухай “ Родонг“ буюу “Хөдөлмөр” сонинд фото мэдээ гарсан байна.
    Төлөөлөгчид БНАСАУ-ын нийслэл Пхеньян хотын төв хэсэгт байрлах “Хаебангсан” зочид буудалд байрласан байна.
    Түүхийн зургийн төв музей, маркын үзэсгэлэн үзлээ.
    Пхеньян хотын төв талбайн урд хэсэгт орших Солонгосын бүх үед зурагдсан зургийн түүхийн төв музейг Монголын бөөгийн төлөөлөгчид үзэж сонирхолоо. Солонгосын эртний түүхээс өнөөг хүртэл уламжлагдан ирсэн түүхийн нэн ховор зургуудаас бүрдсэн музейн үзмэр олонд алдартай.
    Ялангуяа эртний үед хамаарах хэсэг нь бөө мөргөл, савдаг, лустай холбоотой шууд холбогдсон зургууд байдаг.
    Түүхийн зургийн төв музейг үзэж дуусангуут сүүлийн жилүүдэд шинээр байгуулсан хоёр солонгосын эв нэгдлийг бэлэгдсэн гудамжинд байрлах Олон улсын маркын үзэсгэлэнг үзэж сонирхолоо. Маркын үзэсгэлэнд монголын холбогдолтой хэд, хэдэн марк байлаа.

    djmedia:49