Буянт голын хайрхан буюу Санж бөө маань 17-р зууны дунд үед амьдарч байсан гэж нутгийн хөгшчүүл дурсан яридаг. Санж бөө нь эрдэм чадал ид хаваараа нутаг усандаа гайхагдаж явсан ба ар дархадын Зулын тээхний удмын их зайран юм.
- Атаа тэнгэр, зүүний 44 тэнгэрийн толгой тэнгэр. Бас адаа тэнгэр, асур тэнгэр гэдэг.
- Хүчир тэнгэр, хан хүчир тэнгэр гэдэг. Хүн малын идэш өгөх тэнгэр.
-Монголын ард түмний тайлга тахилгын ёслол нь өнө эртний түүх уламжлалтай. Эрт цагаас Монголчууд уул овоог орон нутгийн хэмжээнд шүтэж тахиж байснаас гадна түүхийн сурвалжид тэмдэглэснээр XIII зууны үед Чингис хаан Бурхан Халдун уулыг тахиж шүтэж байхыг зарлигдаж байжээ.
Бөөгийн намтар түүхэнд энэ хайрханыг тахилгат 9 хайрханд оруулж бичээгүй ч хөгшид өвгөд 9 хайрханы нэг гэж залбирсаар ирсэн. Дархадын 9 хайрханы нэг гэж үзэж болох Хуш дөлийн хайрхан нь дархадын алдарт 33 онгодыг барьж толгойд нь заларсан Ноёд тэнгэр гэгч агуу хүчит онгод юм.
Монголчууд гал голомтоо хаан эцэг, хатан эхийн голомтыг таслуузай хэмээн эрхэмлэдэг. “ гал голомт” гэсэн утгатай. Гал ариуны, мөнх тэнгэрийн бэлгэдэл.
Ойхоны 13н ноёд гэж буриад удган зайрангууд шүтдэг. Тахил дээрээ ойлхоны ноёдод идээ будаа зул зэргийг зориулан тусдаа бэлдэж мөргөж шүтдэг юм байна.
Бөө мөргөлтэй хүмүүс буюу бөөгийн онгодтой бөө хүн өөрийн гэр орон, удам угсаандаа онголон шүтсэн онгод тэнгэрийг тахих тахилгыг гэр онгод тахих ёс хэмээдэг. Гэр онгодыг дотор нь хоёр бүлэг хуваан ангилдаг.
Бөөгийн дуудлага гэдэг нь машид гайхамшигтай зүйл нь Таны Овог алдар жилээр эхлээд уул ус хангай урин дуудах удмын хэлхээн сүлжилдсэн мөртүүдээс бүтэж тухайн бөөлөөн хийх зан үйлд зориулагдан авир өнгө аясаар хөглөгдөн хувьсаж үглэгдэж урин дуудаж тараан тууж буцаан хумин догшроох зөөллөх асар их найрал дуун удирдаачиын үйлдэл мэт дүр зураг тухайн бөөгийн дотор давалгаалан байдаг билээ ингэснээр дотор их мэдрэмж гадна бөөгийн дүрд хийх үйлдэж авиа бүжин дүүлэх хөдөлгөөн бүр тухайн бөөг илтгэн харагдах нь эгэл хүмүүнүүдэд хүртэх дүрслэл нь мөн болно.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.