Уншиж байна...

Мөнх тэнгэрээ шүтэн биширдэг ард түмэн, Монголчууд бид дэлхийн хэмээх түүхэн үйл явцтай салшгүй явж ирсэн ард түмэн. Энэ бүхэн эртнээс өнөөх хүртэл өвөг дээдсийн туулж ирсэн баатарлаг, бахархам түүхтэй салшгүй холбоотой билээ. Бид яагаад бусдаас илүү түүхтэйгээ холбогддог вэ гэхээр олон улаач нар ганц хариулт өгнө. Тэр нь онгод юугаа залах үед эрт эдүгээгийн олон үйл явдлыг өгүүлэх нь олонтой. Тиймээс бид, монголчуудын түүх бол дэлхийн түүх, хүн ам цөөтэй энэ үндэстэн дэлхийн хэмжээний их үндэстнүүдийн нэг гэдгийг доорхи түүхийн баримтуудаар гаргаж тавихыг хүссэн юм.

Балар эртний хүмүүс сүрэглэн амьдарч байсан цаг хугацаа олон зуун мянган жилээр хэмжигдэх нь маргаангүй юм. Тэрхүү урт хугацааны туршид тивүүдээр тархсан хүмүүс байгаль-цаг ууртайгаа зохицож, хоол тэжээлээ олох сурцтай болж,чулуу, мод, ясан зэвсэгтэй болцгоожээ. Аажимдаа мөн элдэв янзын оромжтой ч болсон байна.
Сүргүүд томрох хэрээр задрах үйл явц ч эхэлжээ.Ясан цусан төрлийн хамаатлаар бүлэглэгдсээр жижиг, том овгууд үүсчээ. Овог бүр оромжууддаа, мөн элдэв зэвсгүүддээ эзэд болж, овгийн ахлагчийн удирдлага дор амьдрах болжээ.
Энэ бол сүргийн дотоод дахь хуваагдал, байгаль-биологийн шинжтэй ялгарал юм.

Жон Шийпшанкс 1834 онд Лондон хотноо төржээ. 1893 онд Христ шүтлэгтнүүдийн дунд нэр хүндтэй Норвичийн бишоп буюу хамбаар томилогдох хүртлээ дэлхийг тойрон аялж, олон сонирхолтой адал явдалтай учирсан хүн. Тийм нэг адал явдал нь 1867 онд Монгол Улс, Өргөө хотоор дайрсан аялал нь юм.
Жон Кэймбрижийн их сургуулийг төгссөнийхөө дараа Лийдст сүмд шашны алба хашиж байгаад Канадын Бритиш Коламбиа мужид томилогджээ. Чухам энэ үеэс л тэрбээр олон газар орноор аялж эхэлсэн аж. Эхний удаад Ванкуверээс Сан Франсиско, тэндээсээ Юта муж орж, Мормон шашныг үндэслээд байсан Брихам Янгтай танилцан, дагалдагсдад нь ном сургааль айлдсан гэдэг.

Их эзэн богд Чингис хааны сүлд шүтээн Мөнх хөх тэнгэрийн хүчний бэлэгдэл, Монгол төрт ёс, Монгол улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг есөн хөлт цагаан тугаа үлэмж дэлгэр үл ухахуй, олон талт, нэгэн мөн чанарт мэдэхүйеэ бэрх, тайлбар олонтой хэмжих ухааны олон дүрсийг нэг дор төгс хураах “Соёмбо” хэмээх тэмдэгтээр дүрслэн нууж, цаг төрийн хүнд хэцүү үед бусдаас чандлан ил шүтэх хийгээд амин чанарыг үеэс үед, үрээс үрд тасралтгүй дамжуулж чадсан өвөг дээдэс, эрдэмтэн мэргэдийнхээ суу билэг, цог зальд бишрэн мөргөмүй.

Ховд аймгийн Мянгад сумын нутаг дахь Урд улаан үнээт хэмээх уулнаас МЭ-ны тоололын 255-301 оны хооронд багтах Сяньби улсын төгсгөлөөс, Нурин улсын эхэн үе хүртэлх он жилүүдэд хамаарагдах / 1700 - 1745 / жилийн өмнө өмсч, хэрэглэж байсан эдгээр доргон дах болон арьсан дээл, өмд, гутал зэргийг 2015 онд Монголын үндэсний музейн судлаач Ж.Баярсайхан, Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр нар олж илрүүлэн судалсан байна. Энэхүү дээл гутал нь бөө нарын сармай арьсаар хийсэн хуягтай ( дээл ) тун төстэй аж. Өдгөө Монголын үндэсний музейн Эртний улсуудын танхимд буй.
Монголын Үндэсний Музей.

Отгонтэнгэр хайрхан: Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Энэ хайрхан нь хангай нурууны ноён оргил дтд- 4021 м өргөдсөн Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсаглт ,нуураар элбэг ойр орчимын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд ,ан амьтан биосфер,экосистемийн бүрдэл маш сайн бүрдсэн, ховор ургамал амьтан элбэг , олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг.

Чингис хааны шарилыг түүний уусан ус Хэрлэн голын ундрал, унасан шороо Хэнтий ханы энгэрт оршуулсан явдлыг бол бас түүний гэрээсээр нь гүйцэтгэсэн гэдэг билээ. Урьд Чингис хааны авд морилж байгаад энэ газар ирж, нэгэн том бүдүүн сахлаг сайхан навч намаатай модны доор сэрүүцэхдээ намайг үхсэн хойно энд оршуул гэж дэргэдэх хүндээ хэлсэн гэлээ /”Ту Цзи-ийн тэмдэглэл”, гуравдугаар боть/. Тиймээс Чингис хааны шарилыг ийм нэгэн модны доор оршуулсан нь лав юм. Гэвч хожимдоо олон модод нь ой шугуй болж, аль нэгэн модны доор байх нь танигдахаа больсон байна. Ялангуяа “тэд /Монголчуудыг хэлж буй-эшлэгч/ хүүр оршуулахдаа овоо бунхан босгодоггүй, харин адуугаар гишгүүлж тэгш газар мэт болгодог” /Чингис хааны нас барсны дараах есөн жил-1236 онд Өгөөдэй хааны төрд айлчилсан Өмнөд Сүн улсын элч Пэн Да Я нүдээрээ олж үзсэнээ түүний зохиосон “Хар Татарын тухай хэргийн товч” гэдэг номдоо ингэж тэмдэглэжээ/ тул танигдахгүй нь зүйтэй юм.

Монголын 4 хааны (Мөнх, Хубилай, Аригбөх, Хүлэгү) эх, Толуйн эхнэр Сорхагтани хатны Иран дахь бунхан гэдгийн тухай.
Марага хотын төв хэсэгт байх Герд бунхны хажууд орших 10 өнцөгтэй призм хэлбэрийн бунхныг нутгийн ардууд “комбад-э мадар-э Холагу хан” буюу Хүлэгү ханы эхийн бунхан хэмээн нэрлэдэг. Нутгийн хууч ярианд өгүүлснээр: Монгол ёс заншлаар бол алдартай нэгэн үхэхэд түүнд хань болгон өөр нэгэн хүнийг амьдаар нь хамт оршуулдаг байжээ. Нэгэн өдөр Хүлэгү ханы эх нас барав (1252 он). Энэ үед Наср ад-Дин Туси-гийн дайснууд үүнийг ашиглахаар шийджээ.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1583

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1530

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 480

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 756

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/