Уншиж байна...

2008 оноос Мөнх тэнгэрт ивээгдэж угаа барьж улаач болжээ. Улаач болсон цагаасаа МБНЭ-ийн гишүүнээр элсэн МБНЭ-ээс зохион байгуулдаг нэгдсэн тахилгуудад оролцож ирсэн. Үүнд: Бурхан Халдун хайрханы тахилгад 3 удаа, Хар Зүрхний Хөх нуурын тахилга, Отгонтэнгэрийн тахилга, мөн жил болгон зохион байгуулдаг 06 сарын 22-ны нарны тахилгад тасралтгүй оролцож, галын тахилгад хэд хэдэн удаа бөөлсөн байдаг. Мөн Дорноговь аймгийн иргэдэд Тэнгэр шүтлэгийн талаарх ойлголтыг олгох зорилгоор МБНЭ-ийн хамт олонтой хамтран хэд хэдэн удаа хурал зохион байгуулж байв.

Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн (Хожим оролцогчдын тоог нарийвчлан тогтоосноор ) хамруулсан Нэгдсэн төхилгыг зохион байгуулсан байдаг.
Түүхийн явцад Монголчууд нэгдэхээс айн болгоомжилж, бөөгийн эсрэг хандагчдаас тарааж байсан, “бөө нарыг нэгдэггүй” гэдэг хуурамч үг болохыг энэ Тахилга харуулсан билээ.

Манайх Баянзүрх сумаас нүүхдээ Жадамбын Батбаатар жолоочтой “Газ-53” машинаар Улаан-Уул суманд очиж буусан. Тэндээс нөхөр А.Баасанхүү маань Батбаатар жолоочтой хамт Цагааннуур сумнаас Баяраа гэж айл нүүлгэнэ хот руу нүүж байгаа айл юм гэлцээд явсан. Тэгээд тэр айлыг Тоомын бригад дээр буулгаж өгөөд Баянзүрх сумаас нөхөр маань малаа туугаад гэртээ ирж байж билээ. Сүүлд нь миний багш Хөөрөг удганы аавынх байсан нь учир ерөөлтэй байж дээ гэж боддог.

Ноён уулыг хамгаалах тахилга бол бид нэгдвэл асар их хүч байгааг харуулж чадсанаараа түүхэн ач холбогдолтой байсан. Нэгдээд ажилласан нь зарим улаач нарыг айлгасан бололтой.
Бөө мөргөл шашин болохоос айдаг нэгэн байх. Тийм болохоос сэжиглэж байгаа бололтой. Бөө мөргөлийг төрд хүлээн зөвшөөрүүлэхүйгээр амиа аргацаагаад явах ёстой гэх нэгэн байх. "Тэнгэр үзэл" нэрийн дор нэгтгээд, нам эвсэл маягийн улс төр хийж байгаа шүтлэгтэн нар байна. Хөгжлийн ийм чиг хандлага өвөг дээдсийнхээ язгуурын шүтлэг, мөргөлийг шашин болгож, эцсийн дүндээ Монгол дахь Буддын шашны баруун гар болгохыг олж хараад байгаа нэгэн ч байна. Эдгээр бол хувь хүний хүсэл бодол.

Монголын бөө нар нэгдэн нийлж Дэлхийн мянганы суут хүн Эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойг тэмдэглэн Хар зүрхний Хөх нуурт 4500 гаруй бөө, сүсэгтэн ( хожим оролцогчдын тоог нарийвчлан тогтоосноор ) олон оролцсон Их тахилга, тайлгыг, Хүннү гүрний соёлын алтан өлгий нутаг болох “Ноён” уулын хамгаалах тахилгыг 1500 гаруй бөө, сүсэгтэн олныг хамруулан зохион байгуулсан байдаг.

МБНЭ-ийн дээд цэцийн бага хуралдай улирал дутам хуралдаж, бөөгийн байгууллагын өмнө тулгамдсан асуудлыг "дайчин" хэлэлцдэг байсан.
Бид санхүүгийн чадамжгүйгээс энэхүү хуралдай хийгдэхээ больсон билээ. Өөрийн гэсэн байртай байсан бол хуралдааны танхимд зориулан цаг дутам 100,0-500,0 мян төг зарцуулахгүй байхаар байсан.

Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү бол Увс аймгийн төвийн 2-р 10 жилийн сургуулийг төгссөн, тэр үеийнхээ нэрээр Цэргийн Ерөнхий Дээд Сургуулийн холбооны ашиглалтын инженерийн ангид суралцаад 1983 онд онц дүнтэй, улаан дипломтой төгссөн.
1983 онд Зэвсэгт хүчний холбооны 197 ангид салааны захирагчаар ажиллаж эхэлсэн.

2012 оны зун, Бөө судлаач Бадарч гуйн зөвлөснөөр Гурван голын тахилгад оролцож билээ. Өөрийн өнцгөөс өвөрмөц судалгаа хийдэг Бадарч гуйаг эргэн дурсаж байна. Энэ тахилга бол МБНЭ-ийн Ерөнхийлөнчөөр сонгогдсоны дараахан багаар хийсэн анхны тахилгад оролцож байснаараа онцлогтой.
Лусын тахилгыг хийсэн санаа нь маш сонин. Энд бичвэл зарим нь "нэмж байгаад" сонин үйл хийгээд явчих магадлалтай. Тийм баг цөөнгүй байгаа.

Бусад мэдээ

Apr 10, 2024 117

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/