Уншиж байна...
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг таниулах зорилгоор зохион байгуулсан “2000 цааны баяр”-т оролцоод ирлээ. Энэ жилийн хувьд бороо хур ихтэй байсан тул тэр хэмжээгээр зам харгуй бэрхшээлтэй, адал явдал дүүрэн байлаа. Бид саадгүй явсаар Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваан дээр очлоо.  Давааны чанх орой дээрх модны бяцхан завсар чөлөөнд баруунаас зүүн тийш цувуулж босгосон арван гурван овоо байдаг. Үүнийг нутгийн хүмүүс Өлийн арван гурван овоо гэдэг. Уг овооны гарап үүсэл, уг сурвалжийг хөөвөл эртний улбаатай.
Түүхч О.Пүрэв. “Монголын феодлын бутрал болж, Монголчууд баруун, зүүн өмнөд гзж салан тусгаарлаж байсан дайн хямралын үед түүнийг зогсоож, бүх монгол туургатан нэгдэх болтугай гэсэн санаагаар Чингисийн дотны хүн энэ овоог босгосон байж болох юм” гэж үзсэн байдаг. Үүнээс үзвэл эл овоог аль ХҮ1 дугаар зууны үед босгосон бололтой. “Дархадын улаан түүх” гэдэг түүхэнд Халхын Автай хааны хуү Цэнгүүн баатар хун тайж эцэгтэйгээ эвдрэлцээд  нутагт азарга цагаан адуутай ирж нутаглах гэж анх Өлийн давааг давахдаа 13 овоо босгосон хэмээн бичсэн байсан гэж өвгөчүүл хуучилж байсныг О.Пүрэв багш сонссоноо бичсэн байдаг. Энэхүү бичвэр Зөөлөнгийн хүрээнд хадгалагдаж байгаад үрэгдсэн гэж үздэг. Арван гурван овоо босгосон нь 13 монголын туг сүлдийг онголж тахисан хэрэг гэж дархадууд үздэг байжээ. Өлийн арван гурван овоог 1990-ээд оны эхээр сэргээн засч. эргэн тойрон модон хайс барьж. голын том овоонд идээ будаа өргөх. зул барих, арц хүж асаах тусгай тавцан зассан байна.
Бид Цагаан нуур суманд очиж, сумын төвийн ард байрлах толгойн өмнө тусгайлан заасан байрлал болох цаатнуудын отго, галын тахилгын дунд байрласан болно. Бороо хур их орж байсантай холбоотой эсвэл зохион байгуулалт муутай байсных юмуу хөтөлбөр тодорхойгүй байлаа. Цаатангууд бидэнтэй уулзаж, биднийг хуурч цаатай хамт энд авчирлаа хэмээн, сумынхаа засаг даргад гомдож байгаагаа илэрхийлж байлаа.  Наадмын үеэр тува буюу цаатан ардын уламжлалт зан үйлийг харуулсан үзүүлбэр, цааны уралдаан, урлагын тоглолт, үндэсний бөхийн барилдаан болсон. Өвөрмөц зүйл бол цааны поло тэмцээн байсан. Хилийн цэргийн застад хариуцан зохион байгуулж байгаа бололтой, шүүгч нар нь цэргийнхэн байлаа. Ураг барилдах, голд цаа шахах, цаатай сайхан хос шалгаруулах зэрэг хөтөлбөртэй байсан хаа болсон нь мэдэгдсэнгүй. Хамгийн гол нь цаа өсч 2000 давсан амжилт энэ наадмын онцлог байлаа.
Наадмын дараа сумын төвөөр энд тэндгүй согтуу хэвтэх хөлчүүрхсэн хүмүүс наадам болсныг илтгэн хоцорсон. Архи уудаг үе байсан гэхдээ бид энэ үеийг ардаа орхисон. Харин энэ суманд байгаа шиг “хавтгай согтуучууд”-ыг монголын бусад газраас хаанаас ч олж харахгүй билээ.
                             Д.Хүрэлбаатар
 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/