Мөнх тэнгэр шүтэгч Монголчууд аа. Мөнх тэнгэрийн ивээлээр Монгол туургатны төв нутагт гал голомтоо сахин суугаа хөх толбот Монголчуудын тоо гурван саяд хүрсэнд бид баяртай байна. Мөнх тэнгэрийн үзлээ эрхэмлэн дээдлэх тэр мөч рүү бид бага, багаар ойртсоор байна. Түүний тод жишээ бол Монгол Улсын Ерөнхийлөгч С.Элбэгдорж (“Өнөөдөр” сонины 2015 оны 1 дүгээр сарын 29-ны өдрийн 22 дугаарт сонины дугаарт мэдээлсэнээр) Монголын гурван сая дахь иргэнээ төрийнхөө Их цагаан сүлдэнд даатгаж, дуудах нэрийг нь Монголжингоо хэмээн айлджээ. Ийнхүү Мөнх тэнгэрийн зан үйлээ дээдэс минь үйлддэг болсонд Мөнх тэнгэр шүтлэгтэнгүүд баярлаж бахархаж байна.
Өнгөрсөн долоо хоногт “Бөөгийн тавилан” нэгэн өгүүлбэр тавьжээ. Энэ өгүүлбэрийн цаана энэхүү бүлгэмийн гарын таван хуруунд багтах цөөн хэдэн хүний атгаг санаа явж байгаа билээ. Ажил нь явахаа байсан, арга нь барагдсан хэдэн хүний санаа харагдах бус уу.
Бидэнд улс орныхоо төлөө хийх ажил их байтал, адил улаач нар байтлаа юунд ингэж гаслана вэ. Үнэн хэрэгтээ өөрсдийгөө их том мэдлэгтээ “улаач”-ийн дүр эсгэсэн хэдэн хүний мэдлэг нь хомсдоод ирэхээр бусдыг татдаг “монгол тамын тогоо”-ны үлгэр лүү орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Та нарын харааж зүхээд байгаа МБНЭ бол олон мянган хатуу гишүүнчлэлтэй, байнгын үйл ажиллагаатай байгууллага билээ.
Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.
Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан.
МБНЭ-ийн Дээд цэцийн Залуучуудыг зөвлөлийн гишүүд энэ өдрийг хүнд хэлбэрэээр өвдсөн гишүүдээ эргэх өдөр болгон зохион байгууллаа. Албан ёсоор бол Залуучуудын зөвлөлөөс төлөөлөл сонгон гишүүдээ эргэхээр томилсон боловч санаачлагаараа олон залуус нэмж хүрч ирсэн байлаа. Бид нэг өдрийг өвчин эмгэгээ мартан хөгжилтэй дурсамжит үеээ ярилцан өнгөрөөлөө. Өвчин хэлж ирдэггүй “хийсч” ирдэг. Гэнэтийн явдал улаач хүнд олонтой тохиолдоно. Тэр үед биеэрээ эдлэх ч үе байна. Анд нөхдийн туслалцаа авах ч үе ч тохионо. Ийм үед хамт олонтой байхын хэрэг гардаг билээ.
Билгийн тооллын XVII жарны “Цөөвөр” хэмээх цагаагчин үхэр жилийн зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 08-ны энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Агуйт уулын оргилд боллоо.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, Бригадын генерал Г.Сайханбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй бүрэлдэхүүн оролцов.
2021 оны 05 дугаар сарын 6 ны өдөр наран их тэнгэрийн зүгт орших сайн өдөр, Цагаан тэнгэрийн үүдэн дээрээс Цагаан лусаа дуудан дуудан аргадаж далай цагаан сүүнийхээ цацлаар эх орон түмэн олноо даатгасан тахилгаа хийлээ. Энэ овоог өнө эртнээс тахиж ирсэн түүхтэй.
Өмнө говь аймгийн Гурван сайхан хайрханы өвөрт орших Баян цагааны нуруу болон Баян зүрх хайрханы өвөрт Шар хад гэдэг газарт онго сахиусаа татан бөөлж, тахиж иржээ.
Аав минь намайг бага байхаас (1973-1975) оны үед нууцаар.Баянцагааны энгэрт Шар хаданд тэнгэр лусын үйл хийж овоо уулаа баясгаж олон түмэн цугларч галаа баясгадаг байсан өв соёлоо бидэнд атгуулан үлдээсэн.
Ялалтын парад командлагч, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал, ОХУ-ын баатар, Сергей Шойгу удирдлаа. Сергей Шойгарын иргэншил нь Тува бөгөөд Монгол цустай гэгддэг. С.Шойгуг 60 насных нь ойгоор Тувагийн хүндэт тэмдгээр шагнасан байдаг.
АНУ-ын антропологийн холбооны ерөнхийлөгч асан, эрдэмтэн Фрэнсис Л.К.Сүгийн нэрэмжит шагналын эзнээр Антропологийн ухааны профессор, Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаач Буяндэлгэрийн Мандухай шалгарсан байна. Тэрээр “Tragic Spirits: Shamanism, memory, and gender in contemporary Mongolia” нэртэй бөөгийн шүтлэг коммунизмаас либерал капитализм руу шилжих явцад хэрхэн сэргэж буй тухай бичсэн номоороо тус шагналыг хүртсэн байна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.