Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн билээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.
Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв.
Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Бид хэл сэтгэл хөдөлж үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.
Бүх зүйл номоороо байсан тул нилээд хугацаа алдаад бил Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ.
МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байлаа. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа. Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд Эрээн хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгав. Бодвол өөр газрын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
| ||||||
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.