Уншиж байна...

Сүүлийн 3-4 жил генетикийн судалгаа, дэлхийн хэвлэлийн гол сенсаци нь монгол эр хүний ген буюу тэдний нэрлэснээр Чингисийн супер ген байсан.
Монголчуудын эзэлж байсан улс орны эрчүүдийн долоон хувьд буюу 25 сая шахам хүнд байх магадлалтай, удмаа дагадаг хүчирхэг амьдрах чадвартай ген монгол эрчүүд дунд бараг 100 хувь байдгийг Чингисийн ген гэж нэрлэдэг юм байна.

Монголд зохиогдож байгаа ICT Expo-гоор орж шинэ компаниудтай танилцлаа. Хүүхдийн парк-ийг сонгожээ. Цаг үе нь ингэж таарсан болохоос биш сайхан л арга хэмжээ ажээ. Цар тахлын нөхцөл байдлын үед урт хугацаатай хорионы дараа ийм арга хэмжээг яаж ч төлөвлөсөн хүмүүс олноор цуглах нь ойлгомжтой. Эрүүл байхаа бодоод настайчууд ийм арга хэмжээнд бага оролцоно.

Дарханы чиглэлийн үе, үеийн замаар зорчиж явлаа. Олон ч удаа зам тавьж, олон ч удаа өөрчлөгдөж ирэв. Дахин дахин зам тавиад байдаг үрэлгэн тогтолцоо үргэлжилсээр байна.

Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 85-92 хувьтай байгаа талаар Зам тээврийн яамнаас мэдээллээ. Улаанбаатар-Дархан чиглэлд авто замын ажил 14-28 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм байна.

Дарханд бид үдийн хоолоо идээд цааш Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот руу хөдөлсөн юм. Одоо бол замд саад болох зүйлгүй. Дарханы Орхон сумруу салдаг хэсэгт цагдаа хяналт тавьж байгаатай таарав. Өрөө голын гүүр гараад Ковидын хяналтын цэгт тулж ирлээ. Бүртгэл хийгдээд цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлэв. Одоо бол замын дагуух намрын тариа ургалтыг харж явахтайгаа болов. Зам сайхан байна гэдэг ийм ажээ. Хүн байгалийн сайханд нүд сатайрч явлаа.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын эхний 130 км-ийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 15-нд нээсэн гэсэн тэр замаар “Ковидтой зуны аялал”-аа хойд чиглэлд үргэлжлүүлж байна. Уг нээлтэд хэвлэл мэдээллийнхнийг оролцуулж, хийсэн танилцуулга нь ажил урагшилж байгааг танилцуулахын зэрэгцээ тус замаар зорчигчдын он удаан үргэлжилсэн уур бухимдлыг бага ч болов зөөллөхийг хичээсэн болов уу.

Алс холын замд аяны дөрөө харшуулан явсан, урд жилээс ярилцаж тохирч бэлтгэсэн аялал энэ хүрээд өндөрлөв. Төв аймгийн Лүн сумын нутагт амьдардаг Сайханаа, Туул гэдэг ах дүү малчны гэрт хоноглож аяны замаа дуусгаж байна. Эцэг нь Улсын сайн малчин Очироо гэж нутаг усандаа нэр хүндтэй хүн бий.

Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл юм.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/