Уншиж байна...
 
Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд ажиллах бидний нэг зорилт бол нутгийн улаач нартай уулзаж санал бодлыг сонсох байсан. Тиймээс энэ суманд МБНЭ-ийн удирдах бүрэлдэхүүнээс МБНЭ-ийн Залуучуудын көвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Дээд хуралдайн гишүүн, Монгол бөөгийн удган Оюунтуул, Монгол бөөгийн удган Цэндсүрэн, Монгол бөөгийн удган Хүнбиш нар ажилласан билээ.
Монгол бөөгийн уламжлалаа авч яваа болон улаачийн залгамж халаа болсон 30 гаруй иргэд, улаач нартай ганцаарчилсан болон хэсэгчилсэн уулзалт ярилцлагууд хийгдсэн.

Хөвсгөл аймгийн Цагааннуур сумд цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг таниулах зорилгоор зохион байгуулсан “2000 цааны баяр”-т оролцоод ирлээ. Энэ жилийн хувьд бороо хур ихтэй байсан тул тэр хэмжээгээр зам харгуй бэрхшээлтэй, адал явдал дүүрэн байлаа. Бид саадгүй явсаар Улаан-Уул сум орох замд Өлийн даваа хэмээх ой мод бүрхсэн өндөр даваан дээр очлоо.  Давааны чанх орой дээрх модны бяцхан завсар чөлөөнд баруунаас зүүн тийш цувуулж босгосон арван гурван овоо байдаг. Үүнийг нутгийн хүмүүс Өлийн арван гурван овоо гэдэг. Уг овооны гарап үүсэл, уг сурвалжийг хөөвөл эртний улбаатай.

Хойд туйлд монгол залуу монгол дээлээ өмсөн аялж, төрийн далбаагаа мандуулж, монгол гэрээ барин тухалжээ. Уржигдар Enkhsaruul Johannes Enkhsaikhan (http://facebook.com/enkhsaruul.enkhsaikhan) өөрийн нүүр номондоо энэ тухайгаа  мэдээ зураг оруулсан байна. Тэрээр зохион бүтээгч Д.Батсуурийн бүтээл “Аянчин” эвхдэг гэрийг аялалдаа хэрэглэж, Хойд туйлын хөрсийг монгол гэрийн дугуй буйраар тамгалсан нь монгол бахархлын бас нэгэн бодит жишээ юм.
 
“Аянчин” эвхдэг гэрийг зохион бүтээгч Д.Батсуурь 2006 онд зохион бүтээж, мөн ондоо зохиогчийн эрхээ баталгаажуулснаас хойш тасралтгүй үйлдвэрлэж байгаа юм. Нүүдэлчдийн хэдэн мянганы түүхтэй үндсэн сууц гэрийг орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эвхээд суудлын тэрэгний тээшинд өлхөн багтдаг, задлаад барихад стандарт жижиг 4 ханатай гэрийн хэмжээтэй гэр байх аргыг бодож олсон нь  инженерийн цоо шинэ шийдэл байв.
duuren.mn
 
2019 оны 7 дугаар сарын 6-ны өдөр
12.00-16.00 Бүртгэл, чөлөөт бөөлөлт,
                    Дээд цэцийн хуралдайн 61 дүгээр хуралдаан
18.00-21.30 Эрдэм шинжилгээний хуралдаан
21.30-22.30 Баримтат кино үзэх
-Байгаль далай, Бух ноёдын хээрийн онгонд залбирсан нь.
-Хөвсгөл аймгийн Галт суманд зохион байгуулсан тахилга  
-Хөвсгөл аймгийн Эрдэнэ хайрханы Тахилга
-ОХУ-ын Бөөгийн Буриадын “Дээж” байгуулагын тахилга
-ОХУ-ын Бөөгийн Буриадын “Хаан тэнгэри” байгуулагын бөөгийн сүмийн нээлт
22.30- Галын наадам. Дорнод аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн зайран Б.Нарангэрэл
2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр
8.00-9.00 Их эзэн Чингис хааны ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх тахилга
   Орхон аймгийн бөөгийн хүрээлэн. Монгол бөөгийн Тэргүүн удган Нанжаа
9.00-10.00 Хар зүрхний хайрханы тахилга
   МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл. Монгол бөөгийн удган Оюунтуул
10.00-11.00 Хөх нуурын тахилга
   Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн, Монгол бөөгийн удган Мөнхбүрэн
                 ХААЛТЫН АЖИЛЛАГАА
 

 

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар зохиож буй “Дээлтэй Монгол-2019” наадам энэ жил 13 дахь удаагаа болж байна.

ХОЁР ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАН ТАХИЖ ИРСЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛОО Хоёр. Овооны их тахилга


Энэхүү тахилга нь хоёр зуун жил тасралтгүй тахиж ирсэн түүхэн уламжлалттай Цагаан овоо, Бүртийн булуу овоогийн тахилга байв. 18-р зууны үеэс эхлэн нутгийнханы дунд домог мэт яригдан ирсэн удган зайрангуудын тасралтгүй хийж ирсэн овооны тахилга нь халх жаягаар хийдэг ажээ.


ХОЁР ЗУУН ЖИЛ УЛАМЖЛАН ТАХИЖ ИРСЭН ОВООНЫ ТАХИЛГА БОЛЛО Нэг. Галын тахилга


ОХУ-д хийсэн аялалын дараа Монгол нутагт хийгдэж байгаа энэ жилийн томоохон тахилгад оролцхоор МБНЭ-ийн төлөөлөл Хөвсгөл аймгийг зорисон юм. Хэдий зуны сар эхэлсэн ч гэлээ өглөө оройдоо сэрүүхэн өдөртөө халуун байлаа. Улаанбаатараас Мөрөн хот хүртэл засмал замаар төвөггүйхэн явсаар ирсэн. Харин Мөрөнгөөс хөдлөөд огцом хажуу бүхий уулын замаар өгсөсөөр даваан дээр гарлаа.

"Монголын Тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо" ТББ байгуулав


Монголд тэнгэр шүтлэг хүчтэй дэлгэрч байгаа энэ цаг үед " Монголын Тэнгэр үзэлтнүүдийн нэгдсэн холбоо" ТББ байгуулав. Түүхийн хариуцлагатай үед монголын тэнгэр шүтлэгтэн нарыг нэгтгэн дуу хойлоог нь олон түмэнд хүргэх шинэ арга барил, өвөрмөц хэлбэрээр ажлаа явуулах шинэ байгуулага мэндлэж байна. Бид тэгж харж байна.
Энэхүү холбоонд их дээд сургуулийн эрдэмтэн багш, төрийн албан хаагч нар, эмч, эдийн засагч, сэтгүүлч, инженер, монгол суу ухаан судлаач, зурхайч, малчин, тэнгэр үзэлтэй иргэд, бөө улаач нар үйл хэрэг, үзэл санаагаараа нэгдэж байна.

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?