Нэгдүгээрт: Монгол бөөгийн хөгжилд уламлалт бус жаяг газар авч, хүмүүсийн оюун санааны дархлаанд сөрөг зан үйл дэлгэрч, бөөгийн зан үйлд байгаагүй суваргыг толгой дээрээ залахыг МБНЭ-ийн гишүүд үлгэрлэн хориглох тухай,.
Хоёрдугаарт: Мод, модлог ургамалд хадаг уяж, үхүүлэх, нийлэг эдээр хийсэн даавуу материалыг ашиглах нь байгальд сөрөг нөлөө үзүүлэх, хог хаягдал бий болгож байна.
Хадагийг өргөлд ашиглахаас татгалзах, Байгалын гаралтай бүтээгдэхүүнээр хийсэн даавуу цуударыг өргөн хэрэглэх шийдвэрийг Монголын нийт бөө нарт хэрэгжүүлэхээр уриалан гаргасан билээ. Эдгээр шийдвэр амьдралд биелэлээ олж хэрэгжиж байна.
МБНЭ-ийн хамт олон Монгол бөөгийн хөгжилд онцгой чухал байр суурь эзлэх Монгол бөөгийн хуяг дуулганы чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байна.
Гуравдугаарт: Монгол бөөгийн хуяг дуулгыг уламжлалт дэг жаягаар хэрэглэх зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд сүүлийн зуунд хэрэглэгдэж ирсэн бөөгийн хуяг дуулганы талаар мэдээлэл хүргэж байна. Хаанаас гаралтай, ямар язгуур, угсааны болохыг тодорхойлж үзнэ биз ээ. Болгоон авч дотроо тунгаан бодож соёрхоно уу.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
Leave a Reply