Доржи Банзаров буюу Банзарын Дорж
Сэлэнгийн Дум дахь Жид (Зэдэ) нутагт төрж Эрхүүд нас барсан, монгол үндэстний дундаас анх удаа шинжлэх ухааны эрдмийн зэрэг хүртсэн хүн билээ.
Тэрбээр хамгийн жинтэй бүтээл болох “Хар шүтлэг буюу монголчуудын бөө мөргөл” сэдвээр бичсэн төгсөлтийн ажлаа 1846 онд чухам энэ их сургуульд танилцуулж байжээ. Түүний энэ ажил Казанийн их сургуулийн Известия сонинд хэвлэгдсэн байна. Энэхүү бүтээлээрээ залуу эрдэмтэн философийн ухааны доктор цол хүртсэн бол энэ ажлынх нь шинжлэх ухааны ач холбогдол өнөөг хүртэл чухал хэвээр байгаа билээ.
Чингисийн чулууны бичээсийг анхлан тайлбарласан “Чингис хааны зээ Есүнхэ вангийн хөшөөн дээрх монгол бичгийг тайлахуй” 1851 онд Петербургт хэвлэгдсэн болно.
Дурсгалын самбар нээх ёслолд ОХУ-ын Төрийн Думын депутат М.М.Бариев, А.В.Дамдинов, Д.Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуулийн захирал Н.И.Мошкин, Буриадын театрын найруулагч Олег Юмов, Казанийн их сургуулийн захирлууд, оюутнууд оролцжээ.
2022 онд Буриадад Банзарын Доржийн мэндэлсний 200 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бөгөөд дурсгалын самбар нээх нь энэ үйл явдлын чухал хэсэг юм. Буриадын театрын найруулагч Олег Юмов Банзарын Доржийн мэндэлсний ойд зориулан бүтээсэн түүний амьдралын тухай киногоо Казаньд тун удахгүй толилуулах аж.
Leave a Reply