2012 онд анхны бөө нарын нэгдсэн цугларалт хотоос 160 гаруй км зайд орших Хар зүрхний Хөх нуурт Монголын их эзэн Чингис хааныг өргөмжилсөн газарт 4 мянга гаруй иргэд, Монголын улаач нар сайн дураар хуран цугларсан нь монгол дахь бөө нарын хувьд сүүлийн хэдэн зуун жилд тохиосон үйл явдлын анхдагч байсан.
Тэрхүү үйл явдалд олон мянган улаач нар цугларсан нь бөө нар нэгдвэл ямар их хүч байгааг харуулсан хэрэг байлаа. Харамсалтай нь тэр үед гол зохион байгуулагчийг гэнэт баривчилж хорьсон байсан тул цаашдын зохион байгуулалтын ажлыг саармагжуулж чадсан байдаг.
Чингис хааны хүрээ соёл амралтын газар өмнө нь Хурцжавхлан зайран хэдэн мянган шавь нарын хамт Галын тахилга хийсэн нь бөө нарын хүчээр жуулчлал татах боломж байгааг мэдэрсэн. Хурцжавхлан зайрангийн зохион байгуулсан галын наадам хоёр өдрийн турш жуулчлалын баазыг бүрэн эзэгнэж билээ. Харин бүх санхүүжилтийг Хурцжавхлангийн шавь нар гаргасан болов уу. Урлагын тоглолт нээлтийн ажиллагаа, Үндэсний бөх, сур, хурдан морины уралдаан, Галын тахилга багтаж, зохион байгуулалтын хувьд өндөр түвшинд, жинхэнэ фестивалийн хэмжээнд хийгдсэн.

Leave a Reply