Монгол ээж араг тэврэн төрдөг байсан нь гал голомт нь үргэлж элбэг дүүрэн өсөн дэвжиж, төрж байгаа хүүхэд гэр бүлээ тэтгэсэн сайн хүн болохыг бэлгэдэж байгаа хэрэг ажээ. Гэрийнхээ баруун урд хэсэгт төрдөг учир нь тухайн айлын хамгийн их буян хишгийг хадгалдаг хэсэг гэж үздэгтэй холбоотой. Гэрийн баруун урд хэсэгт байрлах эсгий туургыг монголчууд гөвдөггүй. Яагаад гэвэл тэр туургыг гөвөх юм бол буян хишгээ хамт гөвж байхгүй болгоно хэмээн цээрлэдэг. Түүнтэй холбоотой нэгэн домог буй.
Эрт үед нэгэн бадарчин лам тэнүүчилж яваад цөөн хэдэн малтай, үр хүүхэдгүй нэгэн эхнэр нөхрийнд иржээ. Гэтэл тэр айлын нэг зузаан сүүлтэй хонь бусдаасаа нэг л содон байсан бөгөөд тухайн айлын хамаг буян хишиг нь тэр хонинд л байна хэмээн боджээ. Тэгээд бадарчин тэр айлд үлдэхээр шийдэж “танай малыг би нэг жил хариулж өгье” хэмээжээ. Айлын эхнэр нөхөр хоёр баярлаад бадарчинг үлдээсэн бөгөөд нэг л мэдэхэд жил өнгөрсөн байжээ. Тэгээд бадарчин лам явах болсноо хэлэхэд айлын эзэн сандраад “та манайд их тус боллоо, юу дуртайгаа ав” хэмээжээ.
Харин бадарчин нөгөө том сүүлтэй хонийг заагаад аваад явах гэтэл тэр айлын нохой нь ирээд нөгөө хонины сүүлийг нь тас хазчихжээ. Бадарчин лам нэг л учир боллоо шүү гэж бодоод нөгөө хонио болиод харин хээрийн замд ханьтайг нь бодож нохойг чинь дагуулаад явъя гэжээ. Гэтэл нохой нь гэрийнхээ баруун урд талын хананы эсгий туурганд сарьчихаад яваад өгч гэнэ. Тэр цагаас хойш тэр айл улам өөдлөн дэвжиж маш их мал хөрөнгөтэй баян чинээлэг айл болж үр хүүхэд ч төрж гэнэ. Тийм учраас өнөөг хүртэл хөдөө айлд буухдаа тухайн айлын баруун урд талаас нь зүглэж орвол маш их бэлгэшээдэг ёстой. Мөн гэрийнхээ баруун урд хэсэгт малынхаа буян хишгийг хүндэтгэж айрагны хөхүүр, мориныхоо эмээл, малынхаа тоног гэх мэт хэрэгслийг байрлуулдаг. Хоёр гурваараа саахалт буусан айлын байрлалыг харж байгаад хамгийн баруун талд бусдаасаа арай урд байрласан айлд эхэлж ордог. Энэ нь тухайн хот айлын хамгийн хүндтэй ахмад настан хүний гэр юм.
Author: admin_shaman
-
МОНГОЛ ГЭРИЙН БАРУУН ХАТАВЧНЫ ТУУРГЫГ ГӨВДӨГГҮЙН УЧИР
-
ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД АРВАН ЖИЛ БҮГСЭН “УУЛЫН” ТӨМӨРЫН ЖИНХЭНЭ БОДИТ ТҮҮХ
Сэтгүүлч Б.0йд0вын 1990-ээд 0нд хэвлэгдсэн “Яс ц00жинд ганихарсан гучин т0м ялтан” хэмээх н0м0нд “Уулын” Төмөр багтаж байлаа. З0хи0лч, сэтгүүлчид энэ мэтээр “Уулын” Төмөрийг бусдаас 0нц0лс0н нь цаанаа бас учиртай. Үүний учир нь “Уулын” Төмөр нь дээхэн үеийн “Т0р0й” Банди, “Т0г0с” Чүлтэм нар шиг ард түмний дунд хүндлэгдсэн шилийн сайн эр байж чадсанд байгаа юм. Тэр зөвхөн нутгийн ардууддаа хүндлэгдээд з0гс0хгүй мөрдүүлж байсан байцаагчдаа, яллах гэж байсан шүүгч нартаа хүртэл хүндлэгдэж, цаадуул нь түүнийг д0т00д сэтгэлдээ өрөвдөж хайрладаг байсан гэдэг.Дээхэн үеийн шилийн сайн эрсийг “Арван тавны цагдаа” нар ингэж хайрлаж байсан түүх тэр бүр байдаггүй. Тиймээс “Уулын” Төмөр жинхэнэ 0риг “Шилийн сайн эр” байсан б0л0лт0й. Нутгийн ардууд Баавайн Төмөрт “Уулын” Төмөр гэдэг нэр хайрлаад бүтэн арван жилийн турш цагдаа нараас хамгаалжээ. Төмөр шиг сайн м0рь унаж, ан гөрөө хийж, ууланд урц б0сг0ж, хээрээр гэр хэцээр дэр хийсэн алдартай хулгайч с0циализм, к0ммунизм ид н0ёрх0ж байсан захиргаадалтын үед тун цөөхөн төрсөн.
Түүнийг хааяа нэг уулнаас бууж нутгийн айл хунараар айраг цагаа эргүүлж явахад нь цагдаагийнхан сүргээрээ 0чиж сандаргасан явдал цөөнгүй бөгөөд энэ бүгдээс нутгийн ардууд л хамгаалсаар иржээ. Муу мэдээ дуулсан Төмөр хангал м0риных00 нуруун дээр үсэрч м0рд00д хадтай хавцалтай уулан дундуур гал цахилуулан давхиж 0дд0г байж. Машин тэрэг хөлөглөсөн цагдаа нар түүний барааг харвал дээдийн заяа. Хөвсгөлийн битүү тайга, эгц өндөр хясаан дундуур машин тэрэг явж б0л0хгүй нь харамсалтай. Ийм маягаар “Уулын” Төмөр арван жил чулуу хөөлгөсөн гэдэг. Тэрбээр бүтэн арван жил уул хадаар амьдраад нэгэн өдөр уулнаасаа бууж “За, 0д00 л нэг эрх чөлөөтэй, амар тайван амьдаръя. Би хийсэн хэргээ ухаарч 0йлг00д хэнд ч баригдалгүй арван жил 0рг0х ганцхан з0рилг0т0й байсан. Энэ з0рилг00 биелүүллээ. 0д00 намайг өршөөх байлгүй” хэмээн нутгийн ардуудад хуучилж байсан гэдэг.
Гэтэл итгэж биширсэн төр засаг нь өршөөх нь худлаа б0лж хувирчээ. Тиймээс Төмөр дахиад л ш0р0нгийн хаалга татсан байна. Чанга дэглэмээс эхлээд жирийн дэглэм хүртэл дамжаагүй ш0р0н гэж үгүй бөгөөд түүний өөдөөс ямар ч хэрцгий д0гшин авиртангууд хэдэрлэж байсан түүх байхгүй гэдэг. Ямар сайндаа л ялтанууд “Халхын их ш0р0нгийн хад м0дны Төмөр” хэмээн авгайлах билээ дээ. Ингээд түүний тухай д0м0г б0лс0н ярианаас иш татъя. “Уулын” Төмөртэй хамт Б0ли0гийн Дүүжий гэдэг хүн хамт 0рг0с0н гэдэг. Мань х0ёр тас харанхуй шөнө Шишгэдийн г0лыг салаар гатлаад эрэг дээр гараад м0ринд00 м0рдт0л Дүүжийгийн м0рь нь булгиад хаячихаж. Төмөр эмээл дээрээсээ бугуйлаа авч ганцхан г0гц00 мултлаад чулуудтал тэр нь хангал м0рины т0лг0йд өлгөгдөж зуларсан м0рийг ганцхан эргүүлээд т0гт00чихс0н гэдэг. Тас харанхуй шөнөөр эмээлдээ эвхсэн бугуйлаа тайлж аваад хангал м0рь бугуйлдана гэдэг эр хүний бахархал.Мөн Хөвсгөл аймгийн Ж0л0гийн тайгад Төмөр 40 сумтай винт0в буутай явж байгаад 60 гаруй ч0н0т0й тааралдаж эцэст нь арай гэж амьд гарсан гэдэг. Шишгэдийн г0лд эмээлтэй м0рин00с00 салчихаад замд тааралдсан адуунаас яах ийхийн завдалгүй нэг м0рь барьж унаад явчихсан байна. Явган нүцгэн хүн ямар ч эмээл хазааргүй сул м0рь унаад өчнөөн х0л газар туулсан байгаа юм. Мөн тэр нэг удаа Хүнхэр тайгад явж байгаад цагдаагийн арав шахам хүнд хөөгдөж м0рины хурд, эрийн сайныг шалгасан гэдэг. Гэвч цагдаагийнхан м0рийг нь буудчихжээ. Явган нүцгэн Төмөр хэдийгээр цагдаа нарт бүслүүлсэн ч гэлээ хадан хавцал өөд амь тэмцэж тэдний гараас амьд мэнд мултарсан байгаа юм. Түүнийг үнэндээ машинтай хөөгөөд ч, явган хөөгөөд ч барьдаггүй байж. Ш0р0нд байхдаа зарим нэг ядарсан х0ригд0лын ажлыг давхар үүрдэг байсан нь нөхөрсөг, хамтач, энэрэнгүй сэтгэлийн илэрхийлэл ажээ. Түүнтэй хамт х0ригд0ж байсан Архангай аймгийн харъяат Дэлгэрийн Самбуу д00рхи зүйлийг хуучилсан юм. “Төмөр бид х0ёр чангалангийн төмөр хаалганы цаана хамт х0ригд0ж байлаа.
Бидэнтэй арав гаруй х0ригд0л хамт байсан. Хатуу хар м0д0н шалан дээр хувцас хунар нь таар шуудай б0лс0н х0ригд0лууд өдөр шөнөгүй нухлуулсаар арьс яс б0лж гүйцэв. Хэн маань ч үхэж б0л0х энэ муу хар савнаас бүгдээрээ амьд гарах юм шүү гэж “Уулын” Төмөр бидэнд байнга сануулдаг байлаа. Н00рх0й хувцастай х0ригд0лууд м0д0н шалан дээр нухлагдаад энд тэнд нь цул хөндүүр б0лж сав л хийвэл ё0лн0. Төмөр тэдэнд өөрийнхөө хувцасыг тайлж өгөөд өөрөө м0д0н шалан дээр нүцгэн унтдаг байлаа. Дээхэн үед бөхчүүд б0л0н шилийн сайн эрчүүд суран дээр унтдаг байсан гэдэг. Тиймээс Төмөр энэхүү ёс заншлыг дагасан ч байж б0л0х. Тэгээд бидэнд цаг ямагт сэтгэл зүйн эмчилгээ хийдэг байлаа. Жишээ нь “Та нарын хэвтэж байгаа м0д0н шал чинь цэцэг н0г00 жигдэрсэн дэлгэр зуны хээр тал. Бидний дээр цэлмэг хөх тэнгэр цэлийж байна. Хажуу талаар эгц өндөр хадан хясаа байна. Ийм сайхан байгаль дунд хэдүүлээ хэд х0н0г тухлан саатах хэрэгтэй. Даанч биднийг 0й хамгаалагч нар энэ сайхан байгалиас хөөж гаргах гээд урцны маань хаалгыг байн байн т0гших юм. Хэдүүлээ эндээс яасан ч явахгүй шүү” хэмээн туйлын итгэл үнэмшилтэй ярьдаг байлаа. 0й хамгаалагч гэдэг нь хянагч нарыг хэлж байгаа ухаантай юм. Х0ригд0лууд Төмөрийн яриаг с0нс00д нээрээ л дэлгэр зуны хээр талд хэвтэж байгаа юм шиг туйлын бахдалтай байдагсан. Төмөр д0р хаяад д0л00 х0н0гийн өл дааж байсан юм. Ядарсан х0ригд0луудад г0лдуу х00л00 өгчихнө.
Х00л идэхдээ бас учиртай. Камерт адууны цувдай 0рж ирэх үед бараг л найр наадам б0лд0г байлаа. Төмөр арваад х0ригд0лын адууны цувдаааг бүгдийг нь нийлүүлж байгаад өрөөний г0лд тавина. Тэгээд бүгдээрээ т0йр00д сууна. Энэ үед Төмөр “Байгаль эх бидэнд буян хишгээ хайрлалаа. Энэ сайхан тарган цатгалан хандгайг хэдүүлээ 0д00 сайхан шарж идье. 0й хамгаалагч нарт мэдэгдэж б0л0хгүй шүү. Гэхдээ яарах хэрэггүй, удаан бөгөөд тайван з00гл0цг00ё” гээд адууны цувдааг хувааж өгнө. Өлсгөлөн х0ригд0лууд бараг бүхлээр нь залгих шахам байдаг. Харин Төмөрийг үг хэлсэний дараа нээрээ л хандгайн мах идэж байгаа юм шиг маш бахдалтай алгуурхан иддэг байж билээ. Энэ мэтээр бидэнд сэтгэл санаа, бие бялдарын асар их дэм өгсөн. “Бид бүгдээрээ шилийн сайн эрчүүд учир хэн ч ё0лж халаглах учиргүй” гэж Төмөр хэлдэг байлаа. Төмөрийн энэ үгийг с0нс00д ядарч туйлдсан арваад х0ригд0лын сэтгэл санаа сэргэж туйлын сэргэлэн б0лчихд0г байж билээ. Хэрвээ Төмөр тэр үед бидэнтэй хамт байгаагүй б0л бүгд л сэтгэл санаагаар унаад тураалдаа 0рж чангалангийн цэвдэг өрөөнд мажийцгаах байсан биз. Бид бүгдээрээ тэр хар савнаас амьд мэнд гарцгаасан” гэж билээ. “Уулын” Төмөр арван жил ууланд бүгээд үнэхээр өөрийн санаачилгаар уулнаасаа буусан уу, эсвэл гэнэдэж цөлстөөд уулнаасаа буусан уу гэдэг х0ёр янзын таамаг байдаг. Мэдээж цагдаа, хуулийнханд б0л “Би өөрөө уулнаасаа бууж ирсэн” гэж л хэлнэ шүү дээ.Харин хамт х0ригд0ж байсан хүмүүстээ арай өөр зүйл ярьдаг байж. Дал, наяад 0ны үед Дөчин мянгат, Сансар х0р00л0лд жинхэнэ атамандаж явсан “Хагархай” Тамир “Уулын” Төмөрийн тухай дурсахдаа “1982 0ны 3-р сарын 22-нд Гүррагчааг сансарт нисч байхад би яг мөрдөнд 0рж байлаа. Тэр үед Хөвсгөлийн тайгад арваад жил бүгсэн Баавайн Төмөр баригдаад ирчихсэн, яг миний хажуу талын өрөөнд байсан. Баавайн Төмөр яаж баригдсан бэ гэвэл их с0нин. Тэр үед Мааньтын ш0р0нг00с Ч0йр0гийн Дүгэрээ тэргүүтэй есөн ялтан 0рг0ж улс 0р0н даяар бөөн дуулиан дэгдэж байлаа. Тэгтэл энэ есөн 0рг0д0лын х0ёр нь Хөвсгөлийн тайга руу гараад явчихаж л дээ. Тэгээд цагдаагийнхан верт0лёт хөлөглөөд Хөвсгөлийн тайгад самналт хийхгүй юу. Энэ үед Баавайн Төмөрийн дээгүүр верт0лёт эргэлдээд бөөн цэрэг, цагдаа б0л00д явчихсанд мань эр “Намайг барихаар ирлээ” гэж эндүүрээд цагдаа нар дээр өөрөө давхиад 0чс0н байгаа юм. Уг нь түүнийг цагдаа нар т00х00 байчихсан, зөнд нь 0рхичихс0н байж л дээ. Баавайн Төмөр ингэж гэнэ алдсан гэдэг. Тэгээд арав гаруй жилийн ял авсан. Гэсэн ч ял нь з0хих хэмжээгээр хөнгөрсөн. Нэгдүгээрт нутгийн ардууд г0мд0л гаргаад, х0ёрдугаарт Чехийн элчин сайдын яамнаас Төв х0р00нд бичиг өгсөн байгаа юм. Яагаад ингэсэн бэ гэвэл Чехийн ге0л0гичид Хөвсгөлийн тайгад явж байгаад төөрч будилаад үхэж хатахын даваан дээр нь Баавайн Төмөр таарч тэднийг х00лл0ж ундлаад аминд нь 0рс0н гэдэг.
Ингэж бусдад тус б0лж явсан нь өөрт нь эргээд сайнаар нөлөөлсөн” гэж ярьсан юм. “Уулын” Төмөрийг мөрдөж байсан цагдаагийн бэлтгэл 0фицер Г.Сундуйсүрэн Хөвсгөл аймгийн Дархадын сумдад хэсгийн төлөөлөгчөөр 0л0н жил ажиллажээ. Тэрбээр янз бүрийн бэрхшээлтэй учирч, 0л0н ч гэмт хэрэг илрүүлж явсан чекист хүн. Түүнийг сайхан барилддаг байсан, гэвч албан ажлаасаа б0л00д аймгийн наадамд х0ёр гуравхан удаа з0д0гл0с0н, хэрвээ цаашид барилдсан б0л улсын начин бүү хэл заан б0л0х байсан гэж ахмад бөхчүүд ярьдаг байлаа. Бэлтгэл 0фицер Г.Сундуйсүрэн 0д00г00с хэдэн жилийн өмнө “Уулын” Төмөрийн тухай д00рхи дурсамжийг үлдээж билээ. “Хөвсгөлйин тайгад 0л0н жил бүгсэн “Уулын” Төмөр давжаа биетэй жирийн нэг залуу байсан. Баривчлаад цагдаагийн гадаа авчрахыг харсан хүмүүс “ Энэ чинь нөгөө дуулиант Уулын Төмөр мөн гэж үү, арай ч дээ” гэх зэргээр г0л0нгуу харж, ярьцгааж байсан. Уг нь сахал самбаа нь ургачихсан хүдэр эр гэж б0д0ж байсан байх л даа. Буунд мэргэн, м0ринд гарамгай, М0нг0лд00 л К0вб0й гэгдэх сэргэлэн залуу байсан. Хар буруу санаагүйгээсээ б0л00д бусдад санамсаргүйгээр уруу татагдсан хүн. Нэг удаа тэр найз Сэмжидтэйгээ Мөрөнгөөс Ренчинлхүмбэ 0р0х гэж хэд х0н0г 0нг0ц хүлээж л дээ.
Тэгтэл тэсвэр алдсан Сэмжид нь х0ёулаа м0рь хулгайлж унаад нутаг явъя гэж ятгасан байгаа юм. Тэд нутагтаа ирж амжсан ч хулгайн м0рь нь илрэхэд Сэмжид Тува руу явъя гэж ятгахад нь Төмөр зөвшөөрч. Тэгээд х0ёулаа зугтаж 0й тайгаар х0н0н өнжин х00л ундгүй явсан байгаа юм. Сүүлдээ шантарч ядарсан Сэмжид “Ер нь б0лъё” гэхэд Төмөр зөвшөөрөөгүй юм билээ. Тэгтэл Сэмжид Төмөрийг буудаж шархдуулсан байгаа юм. Хариуд нь Төмөр түүнийг буудаад алчихаж. Тэгээд л зам нь шулуудчихгүй юу. Хүн алчихсан тул 0л0н жил х0ригд0х нь мэдээж шүү дээ. Арваад жил ууланд бүгэх б0лс0н нь ийм учиртай. Энэ хэрэг надад 0н0гд0ж, би түүнийг барих гэж нэлээд хөөцөлдсөн. Нутгийнхан хэлнэ гэж байхгүй, тас нууна. Түүнийг нутгийн ардууд их хайрлаж хамгаалдаг байсан юм. “Уулын” Төмөр сумын төвд сэмхэн ирээд кин0 үзчихдэг, тэр ч бүү хэл с0нгуулийн үеэр саналаа өгөөд явчихсан байдаг байлаа. Намайг нэг удаа кин0 үзээд сууж байтал өмнө минь сууж байсан нэг хүн гараад явчих юм. Тэгтэл Төмөр намайг таниад гараад явчихсан юм билээ. Ууланд бүгж байхдаа хэнд ч гэм хийгээгүй. Шөнийн цагаар ам бүл цөөтэй айлын өвсийг хадчихдаг, хүмүүс ч Төмөр ирээд явжээ гэж баярлах жишээтэй. Төмөр айлаас м0рь гуйж унаад явсан ч эргүүлээд аваад ирдэг байж.
Тэгээд л нутгийн ардууд түүнд итгэл, сэтгэлээ өгсөн байдаг. Хэрвээ тухайн үед Төмөр надад баригдаад, нарийн учраа тайлбарласан б0л ял нь хөнгөн тусах байсан юм. Хулгайн хэргийг санаачлагч нь Төмөр биш. Эхэлж буудсан хүн нь Сэмжид. Шархадсан Төмөр амиа хамгаалаад хариу буудсан хэрэг. Нууцгүй хэлэхэд би түүнийг эрж хайж байсан ч д0тр00 өрөвддөг байсан. Төмөр нэг удаа уулнаас баригдаж ирээд дахиад ш0р0нг00с 0рг0с0н хүн. Тэр үед “Ганц худаг”-т нэг үймээн гарсан юм. Нэг х0ригд0л манаачийг алах гэж гэтэж байгаад өөрөө буудуулчихаж. Энэ үймээнийг ашиглаад Төмөр усны ц0ргийн хамгаалалт хийсэн яндангаар шургаж, шөнөжин мөлхсөөр гарч амжсан байгаа юм. Азаар түүнд аргамжаатай м0рь таарч хөл залгасан гэдэг. Тэгээд Хандгайт хавийн уулаар бүгж байгаад нутгийн зүг хөдөлсөн байдаг. Замдаа айл хунараар 0рж адуугаа эрж явна гээд аяга цай ууж, х00л идээд л цааш явдаг байсан гэдэг. Тэгээд Хөвсгөлийн тайгад ирээд арван жил бүгсэн хүн дээ. 0р0гн0д0г хэд хэдэн нууц газартай. Газар ухаад дээр нь хөрсөөр хучин, өчүүхэн ц00рх0й гаргаж түүгээрээ агаар, галын утаа гаргана.
Нэг удаа бид тал талаас нь бүслээд гарах гарцгүй б0лг0т0л Төмөр газрын гаваар 0рс0н мэт алга б0лчихс0н. Нууц нуувч руугаа 0рс0н хэрэг. Бас нэг удаа баригдсан б0л0вч алга б0лчихс0н. Тэр тухайгаа сүүлд нь “Би г0лын усанд далд 0р00д нарийхан гуурс уснаас цухуйлгаад амьсгалж байсан юм” гэж ярьж байсан. 0л0н жил ууланд бүгэхдээ биеийн хувьд нөхцөлгүй чийрэг б0лж, яг л зэрлэг амьтан шиг ууж идэж явсан байдаг. Заримдаа айлд ирээд х0н0хд00 “Ямар муухай үнэртэй юм, бүгчим байна” гээд гадаа унтдаг байсан гэдэг. Чихний нь с0н0р сайжирч ямар ч амьтаныг алхаагаар нь мэддэг, нисч яваа шувууг харахгүйгээр бууддаг байсан гэдэг. Нэг удаа айлд сууж байснаа газар чагнаад удахгүй машин ирэх нь гээд гараад явчихсан гэдэг. Тэгтэл х0ри0д минутын дараа машинтай хүмүүс ирсэн байгаа юм. Сүүлдээ түүний нэрийг барьж мал хулгайлдаг хүмүүс 0лширс0н. Тиймээс нутгийн хүмүүс буруугаар 0йлг0ж
“Төмөр хүн биш ч0н0 б0лжээ” гэлцэх б0лс0н юм. Тэгээд л Төмөр нэрээ төрөө цэврээр нь авч үлдэхийн тулд уулнаас бууж ирсэн байх гэж би б0дд0г. Өөр бас шалтгаан байсан юм билээ. Түүнийг уулнаас бууж ирсэний дараа малын хулгай хэвээрээ байсан. Ямар ч байсан тэр нэр төрөө аварч, нутгийнхандаа нэр бүтэн үлдсэн хүн дээ. Арван жил өнгөрөхөд ялын хөөн хэлэлцэх хугацаа дуусдаг гэдэг б0л худлаа. Төмөр хэдийгээр уулнаас бууж ирсэн ч найман жилээр яллагдсан. Энэ ялаа Авдрантын ш0р0нд н0м ёс00р нь эдэлсэн. Тэр ч байтугай ажлынхаа төлөвлөгөөг давуулан биелүүлж байсан учир хугацаанаасаа өмнө суллагдсан. Уулын арван жил, Авдрантын найман жил түүнд маш хүнд туссан байгаа юм. Тэр д0тны найз з0хи0лч С.Хэнзийд нэгэн захидал бичсэн байдаг.
Түүндээ “Архинд шунасан хүн х0жиж байсан удаагүй юм. Урт наслахыг ч үзсэнгүй. Миний чамд хэлэх эцсийн үг энэ. Чи архинаас айж яв. Би архинд т0лг0йг00 мэдүүлсэн б0л аль хэдийн өнгөрөх байсан. Гэвч надад нутагтаа насаа элээх, жаргах хувь тавилан даанч алга байж дээ” гэсэн байлаа. Үүнээс үзэхэд гутарсан нь илт байгаа биз. З0хи0лч С.Хэнзий түүний амьдралыг 0л0н талаас нь судлан “Үзэсгэлэнт сайхан ч д0гшин ширүүн х0рв00” гэдэг баримтат тууж бичиж байлаа. “Уулын” Төмөр миний тухай үнэнийг мэдээд “Ахмадтай уулзаж нэг сайхан ярих юмсан. Надад туслах гээд байхад нь би зугтаад байсан юм билээ” гэж ярьсан байсан. Үнэн юм үнэнээрээ байх сайхан. Төмөр б0л муу нөхрийн нүглээс б0лж ялихгүй хэрэгт 0р00ц0лд00д алдаж эндсэн ч эр з0ригт0й, хөдөлмөрч, өрөвчхөн, гүндүүгүй сайхан хүн байлаа” гэж дурсаж билээ. “Уулын” Төмөр ан авд үнэхээр гаргууд байсаныг нутгийнхан нь 0д00 ч дурсан ярьдаг аж.
Хандгайн махыг б0рц0лж хатаагаад нутгийн ардаа 0л0н ч удаа дайлсан гэдэг. Энэ хүн арван жил уул хадаар 0рг00д, дахин ш0р0нд 0рж ялаа дуусгаад эрх чөлөөтэй, амар тайван амьдарч байгаад 1990-ээд 0ны эхээр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын “Х0р00гийн г0л” гэдэг газар таалал төгсчээ. Чанга дэглэмтэй ш0р0нд хамт ял эдэлж байсан Нэргүй гэдэг хүн нас барахаас нь өмнө түүнийг эргэж 0чс0н гэдэг. Тэгээд “Уулын” Төмөр сайн найзтайгаа хэд х0н0г архидаад бие нь муудаж нэг л өдөр амьсгал хураасан байна. Нутгийн залуус “Уулын” Төмөрийг нас барахад нь маш их харуусч “Зах зээлийн үед манай нутагт шилийн сайн эр , хурдан м0рь х0ёр хэрэгтэй байна. Их Т0г0сынх00 г0лд Загдын хурдан алаг м0рь, “Уулын” Төмөр х0ёрын т0лг0йг авчирч 0нг0л0н тахъя” гэсэн уриалга гаргасан гэдэг. Магадгүй 0нг0л0н тахисан ч байж б0л0х юм.
З0ХИ0ЛЧ, СЭТГҮҮЛЧ Б.0ЙД0В -
НУУЦ ТОВЧООГ ТОЙРСОН НУУЦУУДЫГ ТАЙЛАХ ЮМСАН
Энэ ном түүхэн үнэнийг түүхчлэн өгүүлж байна уу, эсвээс энэ ном уран зохиол юм уу? Номыг бичсэн зорилго нь яг чухамдаа юу болох? Бөртэ чиногоос Есүхэй хүртлэх 22 үеийн өвөг дээдсийг нь нэрлэж тоочжээ. Энэ үнэн юм уу? Ер нь Бөртэ чино бодитой байсан, түүхэн, хувь хүн мөн үү? Энэ 22 үеийнхний наад зах нь л 18 орчим нь зохиомол биш гэж үү? Есүхэйгээс хойш Лигдэн хаан хүртэлх 21 үеийн хаадыг 1640 онд дэс дараалан нэрлэхэд ч бичиг, цаас харж, судалж байж л зөв хэлнэ шүү дээ. Бөртэ чиногоос Есүхэй хүртэлх 500 орчим жил, мөн Есүхэйгээс хойш Лигдэн хүртэлх 500 орчим жилийг хамаарсан 1000 орчим жилийн ургийн бичиг байгаа бол өөр хэрэг л дээ. Гэтэл эхний 500 орчим жилийн ургийн бичиг байсан гэж үү? 1240 онд ямар материал ашиглаад 22 үеийнхнийг нь нэр устай нь тоочдог байна вэ? 1240 оноос өмнө Монголчууд ургийн бичиг хөтөлж байсан юм уу? Энэ номын бичмэл эх нь ямар бичгээр байсан бол оо? Энэ номыг уйгаржин монгол бичиг, үсэгтэй Монгол хүн бичсэн үү, эсвээс Хятад ханз бичигтэй Монгол хүн бичсэн үү? Хятад ханз бичигтэй хятад хүн (монгол хэл мэддэг) хятад бичгээр, Монгол хэлээр нь хуулж авсан юм уу? Энэ бол Уйгаржин бичгээр, Монгол бичиг мэддэггүй, гэхдээ Монгол хэл мэддэг хятад хүн уг номыг монгол хүнээр уншуулж байж хятадаар бичиж авах хувилбар юм. МНТ-г бичиж дууссан 1240 он бол Их Монгол улсыг тунхагласнаас хойш 34 жил өнгөрсөн, Чингис хаан нас бараад 13 жил өнгөрсөн цаг үе. Энэ үед Уйгаржин Монгол бичиг үсэгтэй хүн, түшмэдүүд хаана л бол хаана олширчихсон байсан нь тодорхой. Ингэхлээр МНТ-г бичих боломж бодьтой юм. Харин хэн, ямар материал ашиглаж, ямар зорилгоор бичсэн юм бэ? гэдэг нь сонин болно.
МНТ ном шууд Бөртэ чино, Гоо Марал хоёроос эхэлдэг. Тэр хоёрын угсаа, гарал, хэлний талаар өгүүлсэнгүй. Тэд Монголчууд гэж ойлгогддог. Номын эхний өгүүлбэр: Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чоно ажгуу”. Гэргий Гоо Марал нь жирийн хүн бололтой. Бөртэ чоны эцэг, эхийг нэрлэсэнгүй. Яагаад дээд тэнгэрээс заяатайг нь ч дурдсангүй.
Үлгэр, уран зохиол л ингэж эхэлдэг. “Дува сохор магнай дундаа ганц нүдэт, гурван нүүдлийн газарт харах бүлгээ”. Энэ бас үлгэрт л байдаг дүр. “Тэнгэс гэтэлж ирэв.” Энэ бас л үлгэр гэхээр… Зохиогч Чингисийн намтраар дамжуулан Монголын түүхийг бичих гэсэн, эсвээс Чингисийн намтрыг бичиж түүний тэнгэрлэг угсаа язгуур, хаадын хаан байсан их гавъяаг алдаршуулах гэсэн байж ч болох юм. Угсаа, гарвалыг нь зохиомжлон дээдэлж үзүүлээд өөрийн нь амьдрал, үйл ажиллагааг тоочин өгүүлэх аргыг сонгосон байж ч мэднэ. Энэ номын зохиогч нь ихэд шашинжуулж бичсэн, ид шид, мөнх тэнгэрийн хүчинд хэтрүүлэн дулдуйдсан нь мэдрэгддэг бол сүүлд орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлсэн хүмүүс нилээд улстөржүүлж, бас шүлэглэж, уран зохиол талруу нь хазайлгажээ. Номонд байгаа утгыг сэжүүрээс нь дөнгөж шүүрээд л шүлэглэж бүүдгэрүүлсэн, дүрсэлж хэтрүүлсэн нь мөн ажиглагддаг. 9 настай Тэмүүжин эцгийнхээ үхэлд гашуудан уйлж байхад нь хүмүүс улстөр, цэрэг ярьж тайтгаруулж байх жишээтэй… Хятадаас олдсон эх, Хятадруу аваачсан эх нь Хятад үсгээр, Монгол хэлээр байгаагийн учир, зорилго юу байв аа? Хятадуудад зориулж аваачсан бол хятад хэлээр л баймаар юм. Мин улсын үед МНТ-г Хятад хэлэнд хөрвүүлж 1382 онд одоогоос 641 жилийн өмнө хэвлэжээ. Судлаач Кафаров МНТ-г Орос хэлэнд хөрвүүлж 1866 онд (одоогоос 175 жилийн өмнө) хэвлүүлжээ.
Хятадын эрдэмтэн Ей Дэ Хуйн 1908 онд МНТ-г зарим тайлбартайгаар мөн хэвлүүлжээ. Энэ гурван хэвлэлийг уг эхтэй харьцуулж, хятад бичгээр Монгол хэлээр бичигдсэн уг эхийг хэр зөв хөрвүүлсэн болохыг хянах, шалгах хэрэгтэй. XIII зууны хятад ханзын утга, XIII зууны эртний Монгол хэлний нэр томъёо, хүний нэр, газар усны нэр, тогтмол хэллэг, зүйр цэцэн үгний утга гэх мэтийг ойлгож, тооцож орчин цагийн Монгол хэлэнд хөрвүүлэн гэдэг бол амар ажил огт биш юм. Махчилж орчуулах аваас нэг янз, чөлөөтэй орчуулах аваас өөр янз, жинхэнэ шинжлэх ухаанчаар орчуулах аваас гуравдахь янз байх магадлалтай… Эх хувийг хятадаар, хятад орчуулгыг оросоор, Орос орчуулгыг Монголоор хөрвүүлэхэд ч мөн их алдаа, мадаг гарнаа даа! Анхны Монгол эхийг (Уйгаржин Монголоор л бичсэн болов уу) хятад ханзаар буулгасан хүний мэдлэг, чадвар ч мөн тооцогдох учиртай. Энэ ажлыг Монгол хэл мэддэг Хятад хүн хийсэн үү, эсвээс хятад бичиг мэддэг Монгол хүн хийсэн үү? Уг номыг бичсэн хүн өөрөө хийсэн үү, эсвээс өөр нэгэн хүн хийсэн үү? Монгол хэлээр, Хятад ханзаар бичиж хадгалахын зорилго, зориулалт нь юу юм бэ? Арай МНТ-ны зохиогч нь Монгол хэлтэй Хятад хүн байсан юм биш биз? Түүний бичсэн эх нь гар бичмэлээр үлдээж, хожуу нь бээжингээс олдсон байж ч болох юм. Энэчлэн нягтлах, бодох, тооцох, судлах, хардах, сэрдэх зүйлс ч их байгаа болно. Ер нь хятадаас олдсон эх нь гар бичмэл юм уу, барласан хэвлэсэн хувь юм уу?
1949-1954 онуудад Зөвлөлтийн судлаач, эрдэмтэд Сталины даалгавараар Монголын товч түүхийг бичиж өгсөнтэй адилхан ажлыг хятадын Мин улсын түүхчид (хааныхаа даалгавраар) 1382 онд хийж гүйцэтгэсэн байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Хэрэв тийм ахул энэ номонд улс төрийн зорилгоор нэмсэн, хассан, гуйвуулсан зүйл олон байх нь эргэлзээгүй. Зөвлөлтийн судлаачдын бичсэн түүхэнд ч тэр, мөн Хятадаас олдсон гэх МНТ номонд ч тэр Монголын түүхийг Чингис хаанаас л эхлүүлсэн байдаг нь адил юм, сонин юм…
Монголчуудын өвөг дээдэс Хүннү улсыг, хожуу Хүннүгийн эзэнт гүрнийг байгуулсан болохыг Чингис хаан мэддэг, энэ тухай Чан Чун Бумбад (1148-1227) илгээсэн захидалд дурдсан байдаг даа… Тэгэхлээр Чан Чун-гийн үеийн хятад судлаачид (XIII зууны дундуур) энэ талаар мэддэг, мэдээлэлтэй байсан нь тодорхой. Гэтэл XIV зууны хятадын судлаачид энэ талаар таг дуугүй л байцгаажээ. Чингисээс өмнөх үеийн Монголчуудын түүхийг Орос судлаачид ч, мөн хятад судлаачид ч мэддэггүй байсан танин мэдэхүйн шалтгаан ч энд байсан байж болох юм. Улстөрийн зорилгоор биш, харин танин мэдэж чадаагүйн улмаас иймэрдүү байдал, үр дагавар гарсан байж болно л доо… Тодорхой угсаатны түүхийг, алдартай хувь хүний намтрыг улстөрийн зорилгоор ашиглах гэсэн холч санаархлаар өөрчилж, худал зохиож бичих тохиолдол олон байсан нь баримттай зүйл билээ. Монголын түүхийг, Модун шаньюй болон Чингисийн намтрыг улстөрийн зорилгоор өөрчилж бичсэн байхад гайхах зүйл үгүй юм. Хятадын түүхчид Модун шаньюйгийн намтрыг нүүдэлчдийн, өвөг Монголчуудын зан чанар, ёс суртахууны үүднээс бол итгэхийн аргагүй зэрлэг, догшин болгож бичсэн буй билээ. Нүүдэлчдийг, Модуныг доош хийх, үзэн ядуулах зорилгоор худал бичих, буруугаар сурталчлах нь тэр цаг үеийн улс төрийн шаардлага, сонирхол байсан бизээ. Хаадууд, ордны түүхчид битгий хэл том шашинууд, бүр нэг шашины өөр өөр урсгалууд хүртэл хоорондоо дайсагналцаж, элдвээр муулж, гүтгэж, бүр дайтаж байсан л хорвоо шүү дээ. Хятадын нийслэл хот, хааны ордон хавийн барилга, цэцэрлэг, нуур мэтийг Монголчууд (Хувилай хаан) дэлхийд гайхагдахуйц түвшинд тохижуулж, гоёмсог болгосон бол харин хятадууд Их Монгол улсын Хархорин хотыг 30 жилийн зайтайгаар 2 удаа эвдэлж шатаажээ. 1380 онд хятад цэрэг 4 чиглэлээр давшсаар Хархорумыг эзэлж балгас болтол нь сүйтгэжээ. Энэ үед хархоумд хадгалагдаж байсан бүх бичиг цаас устсан болохоор 1389 онд хятадууд МНТ-г хятадаар орчуулж хэвлэхдээ элдвийн өөрчлөлт, нэмэлт, хасалт хийсэн байж ч болох юм. МНТ-ны өөр эх, бичмэл эх байх боломжгүй гэж тэд тооцсон байж болох билээ. XX зуунд холбогдох цөөн жишээ дурдая: Оросын академич Б.Я.Владимрцовын (1884-1931) бичсэнээр (Общественный строй монголов. Монголский кочевой феодализм 1934г) “Монголчуудын хувьд феодализм XI-XII зуунд хөгжиж эхэлжээ”. Мөн орос түүхч А.Ю.Якубовский “Монголын нийгэм XII зуунд хүй нэгдлийн байгууллын зардалд өртжээ” хэмжээжээ (Из историа изучения монголов). “Чингис хаан 1206 онд Монголын тулгар буюу анхны улсыг байгуулсан (БНМАУ-ын түүх, I боть. УБ 1966он 214 дэх талд)”. “800 гаруй жилийн тэртээ цагт Монгол угсаатан бүрэлдэж, XIII зууны эхэнд улс төрөө байгуулжээ (БНМАУ-ын түүх 1984 УБ 664 дэх талд)”. “Монголын нууц товчооны 10 дэвтэрт Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хүртэл болсон явдлуудыг тоочжээ (МНТ 1990он 34дэх талд)”. Монголын ард түмний түүх Чингис хаанаас эхэлнэ (Ш.Нацагдорж Чингис хааны цадиг УБ 1991он 298 дахь талд)”. X зууны Монголчуудын гол шинж бол… овгийн байгуулал задарч, ангит нийгмийн үр хөврөл боловсорч эхэлж байв (Ч.Далай Хамаг Монгол улс (1101-1206) 1996он 10дахь тал)”- ийм л үзэл санаа ноёрхож байлаа.
Орос, Монголын түүхчид XX зуунд өмнө дурдсанчлан алдаж эндсэн байхад 2000 жилийн өмнөх, 1000 жилийн өмнөх Хятадын түүхчид алдаж эндсэн байх нь гайхах зүйл ер биш болно. Нүүдэлчдийг дорд үздэг “түүхийн нялхсын өвчин,” “хятад төвийн синдром,” “хөгжилтэй Европ, хоцрогдсон Ази” гэх бурангуй хандлага зэрэг нь түүхэн үнэнийг танин мэдэхэд чөдөр, тушаа болсоор ирснийг тооцох аваас онол-аргазүйн уг үндэстэй алдаа, төөрөгдөл дэлхий дахины түүх бичлэгт ч олон буй.1.Биологийн нэгэн зүйл амьтан 2.Оюун ухаантай амьтан 3.Нийгмийн амьтан болохынхаа хувьд аль ч угсаа, гарлын аль ч тивийн хүмүүс адилхан. Тэд бүгд л хомосапиенсын дэлхийгээр нэг тарсан үр хойчис, удам судар, төрмөл заяагдмал тэгш эрхтэй хүн зон. МНТ номны “Чингис хааны язгуур, дээд тэнгэрээс заяат төрсөн” гэх утга бол уран сайхны халил төдий уг утга юм. Суурин иргэдийн болон нүүдэлчдийн нийгмийн хөгжлийн түвшинг зөвхөн, ганцхүү үйлдвэрлэх хүчний хөгжил, хөдөлмөрийн багаж зэвсэгтэй шууд хамаатуулж, хатуу холбож үзэх нь ч зөв арга, хандлага биш. Хүний хүмүүнлэг, оюунлаг чанарын нь хөгжил, төлөвшлөөр, хоорондох харилцааны нь төгс төгөлдөр л тухайн угсаатны хөгжлийг үнэлэх нь зөв. Нүүдэлчдийн түүх, дэлхийн түүхэнд нүүдэлчдийн үзүүлсэн нөлөө, үр дагавар, нүүдэлчдийн соёл-иргэншлийн хөгжил, онцлог зэргийг судлах ажил байнгад л орхигдсоор иржээ. Энэ бол “хөгжилтэй суурин иргэд, хоцрогдсон нүүдэлчид” гэх бурангуй, бас дээрэнгүй үзэл, хандлагын илрэл болж байв. “Хүнд, хүмүүст байвал зохих зан чанар, ёс суртахуун өнөө гэхэд ганцхүү нүүдэлчдэд л үлдэж хоцорчээ” хэмээсэн ухаантны үг буй. Хүний нийгэмд юуны өмнө л хүмүүнлэг байх ёстой. Голлож, бахархаж энэ үзүүлэлтээр л нийгмийн хөгжлийн түвшинг үнэлэх учиртай. Хөгжил нь мөнхүү нийгмээ улам бүр л хүмүүнлэг бус болгосоор байх аваас, хүн хүндээ чоно болох чигт хувьссаар байх аваас хөгжиж байгаа бус юм. Ямар ч нийгмийн хөгжил бол хүнээ л хөгжүүлсэн хувьсал, өөрчлөлт, шинэчлэл байх учиртай.Хувьсал, өөрчлөлтийн явцад хүмүүс эвдэрч, хүмүүнлэг мөс чанараа алдаж байвал тэр хөгжил биш. Баруунд ийм үзэгдэл буй…
Сыма Цян Хүннүгийн тухай, Модун шаньюйгийн тухай бичсэн цаг үе нь тэр цагийн Хятад хааны их цэрэг Хүннүд довтлоод ялагдсан, жанжин нь олзлогдсон (уравсан), Сыма Цян мөнхүү жанжингийн ялагдлыг аргагүйн эрхээр болсон үзэгдэл мэтээр өмгөөлж үг хэлснээсээ болж ялд унаж хэлмэгдсэний дараахан тохиосон нь үнэн юм. Хүннүг харааж, Модуныг харлуулж, Монголчуудыг гутааж бичихээс өөр аргагүй нөхцөл, байдал бүрэлдчихээд байжээ. Монголчууд зэрлэг, бүдүүлэг, хүний мөсгүй зан авиртай болгож харуулснаар өөрсдийн ялагдлыг, арчаагүйг зөөллөх цайруулах хэрэгтэй болсон байх л даа. Түүхэн тэр үед Хятадууд Түмэр шаньюйгийн хүү Модуны талаар, түүний намтар, түүхийг сайтар мэдэж байх нь худал л даа.
“Модун (хааны хүү) харьд барьцаанд байсан, аав түүнд хайргүй байсан (бүр хөнөөх санаатай), Модун хариас өөрөө оргож гарсан, цэргүүдийг үг дуугүй, автоматаар захирагддаг болгохын тулд хүлэг сайн морио (байлдааны хүлэгээ) харваж хөнөөсөн, авааль гэргийгээ харьд өгсөн (бараг худалдсан), ааваа харваж алсан…” гэх мэтээр бичиж Модунг дүрсэлжээ. Махчины тухай, мангасын тухай үлгэр нэг тийм байдаг даа…
Нууц товчоог нийтэлж, олонд ил болгосон цаг үе бас л Монголчуудад хорсож, үзэн ядаж байсан мөн л нэг төстэй цаг үе юм. Монголчууд Хятадаас хөөгдөж гараад, эргэж довтолсоор, хядалцсаар, харилцаж үзэн ядалцаж байсан уур амьсгал ноёрхох болсон 1382 онд МНТ Хятад хэлээр хэвлэгджээ. Дайсан нь дайсныхаа тухай бичиж, дайсныхаа талаар мэдээ тараажээ дээ? Нүүдэлчдийн гарал түүхийг гуйвуулах, гутаах хятад оргодол, босуулаас эх авсан мэтээр үзүүлэх сонирхол Хятадын түүх бичлэгт ноёрхсоор ирсэн нь үнэн юм.МНТ дахь өгүүлэмж нь Модуныхтай төсөөтэй. Тэмүүжин эцэг нэгтэй, нэг дор өссөн дүүгээ харваж алдаг. Бусдад гадуурхагдаж, хоригдож, оргож амиа авч гардаг. Эхнэрээ харьд булаалгадаг, есөн шаргаа дээрэмдүүлдэг гэх мэт.
Дорно дахинд, тэр дундаас хятадаас хаадыг дээд тэнгэрээс тэтгэгддэг хэмээх ойлголт ноёрхсоор ирсэн (күнзийн суртал). МНТ ингэж л эхэлж байна. Монголд тэнгэс, далай үгүй атал Бөртэ чино далайн чанадаас ирсэн мэт болгож гарал, үүслийг нь далайн чанадад болгож Монголоос салгажээ… (Гэхдээ орчин цагийн утга нэр томъёогоор шүүх). Нийтийн тооллоос өмнө Сыма Цяны бичсэн тэр л хэв маяг МНТ-ны эхний хэсэг, домог мэт хэсэгтэй яг л танигдахаар давтагджээ.
Мин улсын үед, 1382онд МНТ-г хятад хэлээр хэвлэхдээ тэд яаж ч засварлаж яаж ч гуйвуулж, ямар ч санаа, зорилгоор хавчуулж болох байв. Монголын нийслэл хотыг (хархорин) хоёр удаа эвдэлж, шатааж, тэнд байсан ном, судар мэтийг, ер бүх бичиг баримтыг устгачихаад байсан цаг шүү дээ. МНТ-ны бичмэл эх үгүй болсон гэдгийг Мин-гийн төр мэдэж л байсан болов уу. МНТ-г хятад хэлэнд хөрвүүлж бэлдэх, барлах нь хувь хүний хийх ажил биш. Энд төр, хааны оролцоо байх нь маргаангүй. Нүүдэлчдийн тухай Сыма Цяны бичсэн зүйлийн эхний хэсэг нь, мөн МНТ-ны эхний хэсэг нь домгийн, тэр дундаа хятад домгийн шинж, өгүүлэмжтэй байгаа нь анхаарал татдаг, энэ талаар судлах, нягтлах хэрэгтэй. Энэчлэн МНТ-нд тайлах, тодруулах шаардлагатай зүйлс олон байна.МНТ-г Цэнд гүн Хятадаас Монголд хөрвүүлэхдээ баримталсан арга, барил, МНТ-г оросоос Монголд хөрвүүлэхдээ баримталсан арга, барил, Цэнд гүнгийн хөрвүүлгийг аман зохиол, уран зохиолын хэлбэр рүү оруулж өөрчилсөн Дамдинсүрэн гуайн арга, барил, ер аливаа орчуулга бол 1.Махчилсан 2.Чөлөөтэй 3.Шинжлэх ухааны хэмээгдэх ангилагдах үүднээс үзвэл аль нь юу болох гэхчилэн нягтлах, тулгах шалгах, судлах, цаг үетэй холбох, түүхээс үнэнд аль болохоор ойртуулахыг бүх талаар хичээх гэх мэтийн бүтээлч хандлага одоо ч гэсэн үгүйлэгдсээр байна. “МНТ-ны сонгодог эх” гэх нэр үнэн утгаараа төрөн гарах ялгаа ч үгүй байгаа юм шүү. Нөр их ажил, гүн хийгээд алсуурх бүтээлч сэтгэлгээ, үнэ цэнтэй, хийгүй боловсруулалт, олон өнцөг адилгүй байр суурины үүднээс хандах маргаан, мэтгэлцээн үгүйлэгдсэн янзаараа л байна. Нимгэхэн мэдлэг, ядуухан чадварын түвшнээс чанар төрөн гарах нь бараг үгүй билээ.
Судлаач,профессор Д.Чулуунжав
-
Арав. ГАЛЫН ТАХИЛГАД ХАМТЫН БӨӨЛӨӨГ ХАРУУЛЖ ЧАДСАН ӨМНИЙН ГОВЬЧУУД
Маш цөөн тооны халх бөө уламжлалаа авч үлдэх хүнд сорилтыг 200 гаруй жилийг туулж, шашингүй үзлийн сүүлийн 70 жилд тасрахад хүрсэн байдал харагддаг.
Өнөө цагийн ихэнх халх бөө буриад бөөгөөс эх авсан уламжлалтай байна. Тэгээд ч нэг дор хэдэн зуугаар бөө босгох зан үйлийг дэлэгрүүлсэн. Одоо цагийн халх бөөд буриад бөөгийн олон чанар нэвт шингэсэн харагддаг.
Бөө мөргөлийн гол үйлчин нь өвөг дээдэстэй харьцах, тэнгэр сахиустай харьцах, уул усны эзэд буюу лус савдагтай харьцах гэсэн гурван өөр түвшний үйлийг үйлдэгсэд болох бөө юм. Бөө хүнийг зөвхөн өвөг дээдэс нь онго болсон бол сонгож шийднэ. Онгодын дээр “Дээд тэнгэр” гэж буй.
МБНЭ-д багтдаг Өмнөговийн залуу улаач нар өөрийн уламжлалт бөө мөргөлийг авч явахын тулд их эрэл хайгуул хийж байгаа билээ.
Бөө болох хүний уг гарвалыг тодорхойлох, онгодтой нь учруулж золгуулахаас эхлээд хуяг хударга /дээл хувцас/-ыг заах, онго тэнгэрийнх нь дуудлага, суудлагыг олж биед нь суулгах хүртлэх бүх үйлийг гүйцэтгэгч бөөг “Замч” гэж нэрлэх ажгуу.
Иймд замч заавал энийг энгэх, тэрийг тэгэх ёстой, тахилаа заавал тэгэж өрөх хэрэгтэй гэж бултыг нэг бүрчлэн сургах ёсгүй. Хэдийгээр нэг заяачийн олон шавь байлаа ч онго тэнгэрийнх нь зан үйл, ёс заншил, дэг жаяг харилцан адилгүй байдаг байна. Гэх олон зүйлээр ихээхэн ялгаатай байна.
Их газрын чулууны нэгдсэн тахилгын Галын тахилга өвөрмөц болж чадсан. Их галын отгыг тойруулж наран цацрал мэт холбон долоон гал бэлджээ. Түүний өмнө талд лусын зан үйл хийхээр бэлдсэн харагдана. Энэ удаагийн Галын тахилгыг Монгол бөөгийн зайран Гэнэнхүү толгойлон бөөлж эхэлсэн. Бөөлөлт эхлэж онгодоо татаж буулгасны дараа тэргүүлж бөөлж байгаа улаач нараа удирдан дараалан отго омгийн галаа бадруулж эхэлсэн.
Галын тахилгаа нар зөв тоойрон бадрааж онгодоо буулгалаа. Зайран Түвшинжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран Мөнх-Очир, Монгол бөөгийн тэргүүн зайран Тамжид, Монгол бөөгийн тэргүүн удган Байгальтөгс нар дараалан тэргүүлж бөөллөө.
Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар онгодоо буулгаж, галдаа идээний дээжээ өргөх зан үйлийг удирдсан. МБНЭ-ийн удирдлага галд шүүс өргөж, дараа нь оролцсон олон зорьж авчирсан идээгээ галдаа өргөлөө.
Галын тахилгад цугларсан олон ая дуугаа өргөн онгод юугаа баясан цэнгүүллээ.
-
Ес. ТЭНГЭРИЙН ТАХИЛГЫГ БУРИАД БӨӨ НАР ХИЙЛЭЭ.
Яг энэ л газар Монгол бөөгийн Тэнгэрийн тахилга боллоо. МБНЭ-ээс зохион байгуулсан нэгдсэн тахилгын Тэнгэрийн тахилгыг Буриад бөө нар толгойлон бөөлсөн нь олонтай билээ.
Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяагийн удирдсан, Отгонтэнгэр хайрханд Дорнодын Дашбалбар сумын бөөгийн зөвлөлийн гишүүд, Гандан уулын тахилгад Монгол бөөгийн их удган Гэрэлтуяа, Отгонсүрэн, Амгаланням (хожим тахилгад толгойлж бөөлөхөө таслаж, цол буурсан), Бурхан халдун хайрханы тахилга болон Хөх уулын тахилгад Монгол бөөгийн их зайран Болд толгойлон бөөлж байсан түүхтэй билээ.
Буриад бөө нар чанараа хийж, дээд тэнгэртэй харьцан хүч чадал олж авч байдаг.
Энд бөө, удганууд онгод тэнгэртээ идээ шүүсээ дээжлэн тавьж хүндэтгэл үзүүлдэг. Эн ёсын дагуу өмнөх өдөр нь Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн өргөх шүүсээ бэлтгэх зан үйлийг хийсэн байдаг.
Буриад тамлаг цуурайтан их тахилга эхэлсэн. Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн толгойлон бөөлж, түүний араас шавь, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа тэргүүлж бөөлсөн билээ.
Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн Монгол буриад бөөгийн онцлогыг харуулж бөөлсөн бол Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа Халх бөөгийн жачгаар бөөлсөн нь содон байлаа.
Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн бөөлөлтийн зан үйл хийхдээ Монгол буриад бөөгийн онцлогыг тусгайлан тайлбарлаж байсан нь улаач, шүтлэгтэн нарт ойлгоход дөхөм байлаа.
Тэнгэрийн тахилгын төгсгөол цугларсан олон ая дуугаа өргөн онгодоо баясан цэнгүүллээ.
-
Найм. ДАРХАД БӨӨЛӨӨ БҮХИЙ ЛУСЫН ТАХИЛГА
Их газрын чулууны Лусын тахилга хойд талын хөндийд болсон. Монголчууд эрт дээр үеэс бүх юмыг амьтай, эзэнтэй гэж үзэж ирсэн бөгөөд үүний нэг илрэл нь лусын тухай ойлголт юм.
Энгийн үгээр тайлбарлавал лус гэдэг нь бидний хүрээлэн байгаа газар дэлхийн бүх ус гол мөрөн, ан амьтдыг эзэгнэн захирдаг гол усны эзэн нь гэж ойлговол зохино. Нийт 8 төрлийн лус байдаг бөгөөд ерөнхий 3 лусад хуваадаг.
Хайрханы тахилгаас зүүн тийш орших хэд хэдэн усны ундрагын холбоосыг сонгон Лусын тахилга хийхээр бэлджээ.
Монгол Улсын төрийн далбаа, МБНЭ-ийн туг салхиын аясаар намирна. Хөвсгөлийн дархад, цаатан бөөгийн тамлага цуурайтан, хэнгэрийн дуугаар түрэн Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн толгойлон бөөллөө.
Түүний ард олон улаач нар хагас саран хэлбэрээр дугуйлан сууж хуур манжигаар тахилгын бөөлөлтийг дэмжин түрсэн билээ. Зон олны минь залбиралын түрэлт тахилгыг улам хүч оруулсан нь лавтая.
Нэгдсэн тахилгын Лусын тахилгад Монгол бөөгийн тэргүүн зайран Пүрэвдорж тэргүүлэн бөөллөө. Миний мэдэхийн гэрийн онгод нь хамгийн олон жил тасралтгүй залж ирсэн түүхэн уламжлалт нандин өв юм.
Түүний бөөлөлт өөрийн өвөрмөц өнгө аясыг өөртөө шингээсэн улаач хүний сонирхон судалбал зохих олон зүйлийг өөртөө шингээсэн байдаг. Их газрын чулууны нэгдсэн тахилгын Лусын тахилгад толгойлж болон тэргүүлж бөөлсөн бөөлөлтөөс уламжлалт бөөгийн өвөрмөц бөөлөлтийг нэгэн суудлаас харах хэн бүхэнд олдохгүй нандин боломж байлаа. МБНЭ-ийн хамт олныг төлөөлөн Лусын эзэнд 9-н мөрт илгээх айлдвар гаргасныг үндэслэн бичиж цунцалд өргөлөө.
Мөнх тэнгэр, эзэн хаан Чингис мину
Мэлмий үл хүрэх, уудам сайхан эх орон мину
Сонсогтун:
Хүн гүрнээс уламжилсан бөө мөргөл мину
Хүмүний ёсон монголын минь шүтээн болж,
Хүслийн дээд эрхэм зорилго мину биелэх болтугайТүмний дээдэлдэг тэнгэр та мину
Түмний залбирдаг онгод та мину
Түмний эрхэмлэдэг шүтээн та минуМонгол түмнийг минь өршөө, өршөө, өршөө
Дархад ёсоор өргөлөө цунцалаар өргөснөөр тахилга өндөрлөв.
Их газрын чулуунд лусын олон судалтай, нутгийн ард түмэн “Уст хад”-ыг дөрвөн алд уурга оруулахад ёроолд нь хүрдэггүй гүнзгий гэж ярьдаг, нүдний мах ургах, улайх зэрэгт энэ рашаанаар нүдээ угаадаг ажгуу.

-
Долоо. ХАЛХ БӨӨГИЙН ЖАЯГААР ХИЙСЭН ХАЙРХАНЫ ТАХИЛГА
Өлзий, Сүмбэр, Баян уул, Хайрхан зэрэг ноёлог өндөрлөг, хайрхад савдагуудтай. Хайрхаддаа зориулж, Нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Ж. Өлзийсайхан толгойлон бөөлж, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр, Зайран Бум-Эрдэнэ нар тэргүүлж бөөлсөн билээ.
Хуран цугларсан олон улаач нарын хуурын түрлэгт хайрхадын савдаг баясан цэнгэсэн. Өмнө ирж залбирч байхад цагаан янгир гарч ирж билээ. Түүнийг нэгдсэн их тахилга хийх хүслийг хүлээн авч байна гэж үзсэн билээ. Тэгээд ч энэ удаагийн МБНЭ-ийн нэгдсэн тахилга хийгдэж байгаа энэ билээ.
Их газрын чулуу Өвгөн хад, Сэнжит хад, Хатан хаан, Хайлсман, Тувин, Гуа өлгий, Монгол, Баян уул, Ёрвон гэх мэт өвөрмөц хэлбэр тогтоц бүхий хад байц, Өлгий, Бунхант, Шинэ ус, Тоонот гэх мэт их бага нийлсэн дөч гаруй агуйтай, “Эхийн умай”, “Уст хад” тахилгын өргөлд баясан хэнгэрэгийн дуу цуурайтан ариусгаж байлаа.
Юуны өмнө байгал эхтэйгээ бид хүйн холбоотой гэдгээ бүрэн ухамсарлаж, байнга санаж явахад илүүдэхгүй. Хүмүүст ихэвчлэн учир мэдэхгүйн харгайгаар алддаг. Хангай дэлхий, лус савдагтаа өргөл өргөж, мөргөж, гуйж элдэв үйлээ бүтээж байх хэрэгтэй. Өргөл өргөхдөө цайны дээж, сүү, будаа буудай, үйрмэг талх, цаасгүй чихэр зэрэг байгальд амархан шингэх зүйл өргөнө.
МБНЭ-ээс Хайрханд өргөл өргөхдөө Монгол нэрмэл архи өргөж байх, хадаг бус цуудар өргөх шийвдэр гаргасан билээ. Хайрханы овоонд идээний дээжээ тусгайлан томилсон зайран, иргэд овоонд өргөж, хүргэснээр Хайрханы тахилга өндөрлөсөн юм.
-
Зургаа. СОЛОНГО ТАТСАН НАРНЫ ТАХИЛГА
Баганатын, Гимбэлийн, Жирэгийн зэрэг хэд хэдэн тагтайн нэг нь хэдэн азарга адуу багтаах зайтай, алдарт бөх “Хур харцага”-ын амьдарч байсан гэх домогт гардаг “Хур харцагын таг” юм. Хар хашаат, Үйзэнхай, Их, Таван, Тавин, Баруун ганжуурын хийд, эртний хот Тогоо тахил буюу Тахилын усны суурин зэрэг түүх соёлын дурсгал олонтой юм.
Энэ нутагт байдаг байгалийн өвөрмөц тогтоц бүхий “ембүү” хад, “Лян буюу үр гуйх” хад зэргийг монголчууд зорин ирж, хүслээ шивнээд явдаг гэх баримтууд олон бий.
Ийм байгалийн өвөрмөц тогтоцтой Их газрын чулууны байрлалд Нэгдсэн их тахилгын Нарны тахилга болсон. Өглөөний наран мандах мөчид халх бөөгийн тамлага агаарт цуурайтан монгол бөөгийн нарны тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал толгойлон бөөлж эхэллээ.
Түүний араас Монгол бөөгийн тэргүүн зайран Доржпүрэв, Монгол бөөгийн тэргүүн удган Р.Маахүү, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг нар хуур манжигаар дэмжин бөөллөө.
Тахилга болох газар Монгол төрийн далбаа, МБНЭ-ийн далбааг хүндэтгэлтэй байрлуулсан байв. Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батжаргал нарандаа залбирч бөөлөх, өргөл өргөх зэрэг олон бусдад сургамж өгсөн сайхан үйл боллоо.
Тэнгэрт наран мандах мөчид давхар солонго татаж хур бороо дуслаж эхэлсэн. Толгойлж бөөлж байгаа удганаа дэмжин цугласан олон улаач нар хуур, манжигаараа дэмжиж байлаа.
Газар газраас хуран цугларсан олон улаач нарын их түрлэг хүч нэмэн нарны тахилгыг улам сүр хүч оруулж, зан үйлийг баяжуулж байлаа.
-
ГЭРЛИЙН ӨРГӨӨ-12 ЖИЛ ОЙД МБНЭ-ЭЭС ОРОЛЦЛОО.
Монгол бөөгийн байгууллагууд өнөөдөр, өөр, өөрийн өвөрмөц шинжийг харуулсан тувшинд хүрч үйл ажиллагаагаа явуулж байна. Саяхан болсон Бөөгийн фестоваль, бөөгийн байгууллага, олонлогууд, галууд ямар тувшинд хүрсэнийг харуулсан төдийгүй, одоо цаашид хэрхэх тухай эргэцүүлэн бодоход хүргэж байна. Зарим нэг авхаалжтай хүмүүс, дээр нь улс төрчид Монгол бөөг шоу болгоход түлхүү анхаарч, бид ч тэдний “эргүүлэгт” умбаж явна. Бөөгийн фестовалийн ачаар нэг нэгнээ харж, танилцаж баярлан цэнгэж, хуягаа өмсөн жагсаж, өөрсдийн өнөөгийн хүрсэн тувшинээ илэрхийлж чадлаа. Түүнийг ашиглан төр биднийг Бөө мөргөл нь аялал зугаалгын хавсарга болгон харуулж, ая, дуу урлагын тоглолтоор чимэг нэмж нэгэн өдөр баяслаа. Одоо цаашаа дээлтэй жагсаал гэх мэтэд оролцох тухай ярилцлага өгч байна. Бөө мөргөлөөр зарим жуулчлалын байгууллагууд хэд, хэдэн удаа өөрсдийгөө сайн сурталчилахад ашиглаж чадлаа. Энэ ч зүй ёсны асуудал. Харин бөө мөргөлд юу үлдэв ээ.
Монгол бөөгийн хувьд нэгдсэн зорилго үйл ажиллагааны дор 12 жилийг туулсан “ГЭРЛИЙН ӨРГӨӨ” байгууллага ойгоо тэмдэглэлээ. Тэдний хийж бүтээсэн зүйлийг харахад бахархах сэтгэгдэл төрж байна. Байгууллага гэдэг тодорхой манлайлагч дээр тулгуурлан үйл ажилагаагаа явуулдаг. Энэ хамт олныг олон жил удирдсан Аянга удганы үйл ажиллагаатай салшгүй холбоотой.
Монголын түүхийн мартагдах шахсан “цагаан” үеийг тод томруун болгон түүхэнд ил гарган тодруулахад түүхэн үүрэг гүйцэтгэж байна. Түүнийгээ зөвхөн монгол гэж явцуурсангүй дэлхийн олон нийтэд хүргэхийг зорьжээ.
Мөн Монгол бөөг олон улсын тувшинд сурталчилахад гүйцэтгэсэн үүргийг тэдний үйл ажиллагаанаас харж болно. Гэрлийн өргөө хэмээх хамт олон Монголын гэдэг үгний салшгүй нэг хэсэг болсоныг түүхэн 12 жилийн ой харуулж чадлаа.
Мөн тэнгэрийн шүтлэгт бөө мөргөл дахин сэргэж байгаа үед энэ хамт олны бүтээлүүд багагүй үүрэг гүйцэтгэж байна.
Монгол үндэсний ухамсар, үзэл, ой санамж хурдтай сэргэж байна. Тэдний бүтээсэн арвин их сударыг олон түмэн уншиж байна. Аливаа үйл ажиллагааг зохион байгуулсаны үлдэц нь юу байв. Тэдний бүтээсэн олон судар, номууд олон түмний унших дуртэй бүтээл болон үлдэж байна.
Монголчуудыг гэгээрэлд тэмүүлсэн он жилүүдийн салшгүй хэсэг болон “Гэрлийн өргөө”-ний үйл ажиллагаа од мэт харагдаж, харанхуйд сар мэт гэрэлтэж олныг араасаа дагуулсан олон гэгээлэг бүтээл туурвих болтугай.
10 гаруй жилийн өмнө Аянга удгантай уулзаж байсан мөчөө санаж байна. Ойн арга хэмжээний үеэр мөн цөөхөн мөч ярилцаж, дурсгалын зургаа даруулав. Одоо тэрээр Монгол бөөгийн нэг төлөөлөл, ниймийн зүтгэлтэн болж өсөн төлжжээ.
Гэрлийн өргөөний хамт олонд Монголын Бөөгийн Нэгдсэн эвлэлийн улаач нарын өмнөөс, Дээд цэцийн хуралдайн гишүүдийн нэрийн өмнөөс их амжилтийг хүсэн өрөөе.
-
ТӨВДИЙН ХАР ЦАГААН ба МОНГОЛЫН сургамж
Шашины философийн их авшиг хуралдсан энэ газар ирсэн маань барилдлага гэж талархана. Магадгүй энэ цаг үед олон залуусын хамгийн сонирхолгүй газар Төвд бизээ. Зарим нэг нь голоод, зарим нь сэтгэл холдоод, зарим нь анзаарахгүй ийшээ зүглэхгүй биз.
Гэхдээ эх орондоо хэрэгтэй ганц санаа горьдож яваа залуу хүний хувьд Төвдийн тухай хэдэн дүгнэлт хэлэх ёстой гэж сэтгэнэ.
Үнэндээ ТӨВД ХҮНИЙ НҮДНИЙ ЦОГ, НҮҮРНИЙ ГАЛ БҮДГЭРЭН ДОРОЙТЖЭЭ.
Гундуу, хар бараан, ядуу зүдүү, бохир заваан, үхээнц тэмцэлгүйн туйлд хүрчээ.
Тэртээ VII зуунд алдарт Соронзонгомбо хааны сүр хүчин дор нэгтгэгдэж бичиг үсэг, засаг захиргаа, нэгдмэл оюун санаан дор нягтарч мэргэн шийдвэрээр олноо нэгтгэж, илдний ирээр торгоны замыг хянаж, Тан улс гүнжээ илгээн, Непаль улс өргөл барьж, Энэтхэгийн дээдэс элч хүндэтгэн илгээдэг тэр цаг үе үлгэр домог, хууч яриа, ханын зураг болон үгүйрчээ.
Яагаад ?
Тэд Бурханы шашины агуу сургаалыг оюун санаагаа чөлөөлөхөд биш боомилоход, хөгжилд дэвшилд биш мухар сүсэгт, өрсөлдөөнд биш хүлцэхэд, иргэний боловсрол биш иргэдээ хянахад зориулан хэдэн зууныг элээхдээ төрийн хар хүн номын багш хоёрын чиг үүргийг хутгаж, өөрийн сайханаа өрөөлийн сайнаас хэтрүүлэн үнэлж, гүнзгий-өргөн байх ёстой тэнцэлийг гүнзгий талыг дангаар хөгжүүлж мухарджээ.
Өнөөдөр Буддын шашинтай Япон, Солонгос, Хятад, Тайланд гээд хүн төрөлхтний хөгжил дэвшилийн үлгэр жишээ олон орон байна.
Төвдийн сүм бүрээр ороход манай Ганданд байдаг хүслийн мод хэмээх хадаг яндран чимэгтэй сүрлэг мод харагдана. Ингээд хүслээ өөртөө биш модонд шивнээд байвал яаж урагшлах билээ. Үнэндээ хүслийн мод бол Бурханы шашинтай ямарч хамаагүй байгаль дэлхийг шүтэх Хятадын Даоизмын урсгалын шүтээн.
За тэгээд энд тэнд Хийморийн дарцаг хэмээх морь, үхэр, луу, чоно зурсан дарцгаар уул овоог дүүргэжээ. Гэтэл энэ дарцаг нь Төвд 7-9 зууны үед бүгдээр Хятадын Бумбын шашин шүтэж байхад үлдэж Бурханы шашинтай холилдсон заншил болжээ.
Даавуунд зурсан дарцагаар хэмжигддэг хийморь лундаа байдаг бол хөдөлмөрч, бүтээлч, шударга гээд олон чанарыг товчилоод ганц дарцаг хийсгээд бүх ажил бүтэх биш үү.
Гэтэл бурхан Будда бүхнийг энгийн бөгөөд энгүүн тайлбарласан шүү дээ.
Тэрээр – Үйлийн үрийн хууль гэж байдаг. Ажилч, хөдөлмөрч залхуугүй байвал чи баян болно. Эртэч, уншигч, багшаа шүтэж байвал эрдэмтэй болно. Унтаад байвал ядуу болно. Өшөрхөөд байвал өчүүхэн болно гэж л хэлсэн.
Ийм энгийн үнэнийг тайлбарлахдаа ямарч хүслийн мод, дарцаг, тахилтай хайрхан, хойд дүр номлоогүй.
Бурхан багшийн хамгийн гайхалтай үг бол надад итгэж үнэмших бус эцсээ хүртэл эргэлзэж судал гэсэн. Ингэж хэлснээрээ тэрээр Шинжлэх ухаанаар замнах, эргэлзэх, танин мэдэх, техник технологид суралцах хязгааргүй хөгжлийн боломжийг бидэнд номлосон.
Бурханы шашин Төвдөд өнөөдрийнх шиг хямарсан байхад Богд Зонховын сургааль шинэчлэл авчирсан шиг дахин нэг суурь шинэчлэл хэрэгтэй болжээ.
Цастын БАТАЛО ордон бол Төвдийн төрийн ордон. Гэтэл төр байрлах ордны гадаа хүмүүс ажлын байр, цалин тэтгэвэр, шударга шүүх засаглалыг нэхэж, дэвшилтэт хууль, шинэлэг санааг санал болгож, хүлээн авахгүй бол шүүмжилж, жагсах ёстой атал өглөөнөөс үдэш хүртэл гороолж мөргөөд, урт нас сайн сайхан амьдрал гуйгаад байх нь яагаад ч зөв биш юм.
Мөн Төвд угсаа гарвалаа алджээ.
Бүх түүх нь Соронзонгомбо хааны Тан улсаас залсан Хятад хатан ирээд энэ улсыг хөгжүүлсэн гэнэ. Тэр хатан мод тарьсан, тэр хатанд зориулж Ботала ордоныг барьж эхэлсэн гэнэ. Хэдэн зууны өмнөх ханын зураг дүүрэн Тан улсын гүнж.
Үүний дэргэд Монголчууд бид чинь угсаа гарвал тодорхой өгүүлж – Бөртэ чоно шүтээнтэй нэгэн аймаг, Гоо марал шүтээнтэй өөр аймгийн хамт Байгаль нуураас нүүн ирж хоорондоо үр хүүхдээ ураг барилдуулж Батцагаан хэмээх Монгол захирагч төрсөн тухай өгүүлдэг. Гэхдээ зарим түүхийн багш нар Төвд сүсэг гаргаад Бөртэ чонийг жинхэнэ чоно, Гоо марлыг жинхэнэ буга гэж өвчигнөдөгөө болих хэрэгтэй.
Төвдүүд бурханчлан шүтэх Далай ламууддаа зориулж бүх алтаараа суварга босгожээ. Нэг л далай ламын суваргад 3270 кг алт, очир алмасаас эхлээд 1000 эрдэнийн чулуу орсон гээд бодьё. Тэгээд тэр суваргадаа бүгд эрүүл амьдрах, урт наслах, элбэг баян амьдралыг хүсэж зальбирна.
Уг нь тэр их алтаар эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулж, даатгалын системээ шинэчилж, ажлын байр бий болгох төслүүдийг шалгаруулж, боловсролын салбартаа шинэчлэл хийвэл гуйгаад байгаа тэр хүслээ гуядаад биелүүлэх биш үү.
Өнөөдөр Төвдийн эдийн засгийн гол орлого уул уурхай, аялал жуулчлал, уламжлалт анагаах ухаан гэнэ.
Гэтэл уул уурхайг Төвдөд хувь хүн эзэмшиж болохгүй. Лхас хотын жижиг бүсийг тойроод 500 гаруй алтны уурхай байдгийг бүгд төр эзэмшдэг. “энэ хэсэг хэт улс төртэй холбоотой”
Төвдийн эм тан уламжлалт эмчилгээ үнэхээр агуу бөгөөд ӨвөрМонгол, Хятад, Непаль, Бутан, Шинжянчууд ихээр ирж сурдаг гэнэ. Гэтэл амьдралын чанар дор, хүнсний аминдэм дутмаг, халаалттай орон сууцанд амьдардаггүй тул мянган сайхан тан эмээ уугаад дундаж наслалт 40-50 хооронд.
Орлогынх нь амин чухал хэрэгцээ болсон Аялал жуулчлалын бизнес хөгжсөн шинж алга.
Гэрээн дээрээ 5 одтой буудал гэж хүмүүсийг авчирдаг ч ирсэн хойно нь 2 одтой буудалд оруулна. Өглөө эрт хоол захиалахад хоносон будаа авчирч өгчихөөд мөнгөө бүтэн авна гэж уурлана. Аз болж би Монгол хүн байсан болохоор надад арай уурлаж чадахгүй худлаа инээнэ. Ингэж жижиг зүйл дээр хүртэл хүнийг хуурч залилаад минутын дараа бурханд хачин сүжигтэй залбирах нь хачирхалтай.
Гэхдээ энэ бүхнийг бусдыг шүүх гэж хэлсэнгүй ээ. Эсэргээрээ Төвдөөр дамжуулж өөртөө хэлээд ч байж магад. Монголыгоо ийм битгий болоосой, Бурханы шашинаа цэвэр тунгалагаар нь хөгжүүлээсэй, хойд дүр, гэгээнтэн хутагт гэж мухар сүсэгтэй битгий хутгаасай гэж хүсэхдээ хэлээд байгаа байх.
Монгол Богд Зонховын агуу шинэчлэгч байсны нэг баталгаа бол өөрийнхөө хойд дүрийг тодруулахыг хориглосон зориг байсан юм.
Одоо Монголчууд бид Буддын ариун сургаалаар үр хойчоо сэтгэлийн боловсролтой болгох, шинжлэх ухаанаар оюуны боловсролтой болгох хоёр зүйлрүү тэмүүлэх хэрэгтэй.
Энэ зуун бол технологи, инноваци, интернетийн зуун. Бурханы сургаалийг интернетээр зааж болно. Гэмт хэрэгтэй тэмцэх, боловсрол олгох, эрүүл мэндийн салбарын шинэчлэл гэдэг тэр чигтээ технологийн шинэчлэл.
Өнөөдөр дэлхийн хамгийн хүчтэй шашин бол Капитализм. Монголчууд дэлхийн түүчээ Капитализм хэмээх мөнгөний шашинд живэхгүйн тулд Буддын шашины дархлаа чухал хэрэгтэй.
Бурхан Буддагийн шударга ёс, ёс суртахууны онолын цэвэр тунгалагаар нь хүмүүжсэн хойч үе учир шударга бус, авилгалч, зальхай төр засагтай хэзээ ч эвлэрч чадахгүй.
Тиймээс бидний хэрэгжүүлэх шинэ хос ёсны онол бол Төр- Шашин биш. Буддын ёс суртахуун + Технологийн дэвшил гэсэн шинэ Хос ёсны замнал юм.
Эцэст нь өв соёл зузаан, зан заншил ижил, түүхийг олон нухчааг давж байгаа Төвдийн ард түмэнд энэ хорвоогийн сайхан бүхнийг дээдийг ерөөе.
ХЯТАД ОРОН НҮҮДЭЛЧИН НҮДЭЭР тэмдэглэл…Буянаагийн Ган-Очир