Нэг шөнийн дараа ар монголоос ирсэн хошуу ноёныг хүлээж авах зарлиг гаран тэд ч бэлдэж байтал хошуу ноёны ёслол хүндэтгэлийн дээл гэртээ орьхогдон үлдсэн байх тул бөөн асуудал үүсч ингээд өөрийн шадар зайрандаа ямар нэг аргаар авчир гэсэн лүндэн буусан тул зайран шөнө дөлөөр бөөлж ихэлж бөөлөхдөө ноёны гаансыг авч тэгээдл бөөлөөд байж үүрээр бөөлөө дуусаж гэнэ. Ингэж бөөлөхдөө өөрийн онгыг ар монгол бүр ноёны гэрт аваачин гэрээс дээл юуг нь аваад оронд нь гаансыг үлдээн тэмдэг тавиад үүрээр дээлийг авчир ч гэтэл дээлийн дотоод хоримоо жаахан газарт чирэгдэн сэмэрсэн байж ноён яагаад ийм болов гэж учирыг асуухад таны дээлийн товьч алт мөнгөөр бүрдсэн байсан тул даахад бэрэхтэй хүнд байсан тул ийм болов гэж ээ. Ийнхүү ноён саадгүй манжын хаанд бараалхасан гэдэг.
Author: admin_shaman
-
5. ЭРХЭЛ НУУРЫН ТАХИЛГА
Эрхэл нуур нь хужир мараа, өвс ургамал, ус нь тэгширсэн, хүн малын заяа хурсан уудам тал хөндийтэй үржил шимтэй газар билээ. Нуурыг тойроод түүхийн дурсгалын олон газартай. 13 ширхэг буган хөшөө, тэдгээрээс Улаан толгойн буган хөшөө бол 3.74 м өндөр ба дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Байгалийн сонин тогтоц бүхий Гал норов хад, Архангай аймгийн тайхар чулуунаас ч том гозон чулуу хад, Барчгарын арын хаданд Заяны гэгээний бүтээлгэсэн маанийн зургаан үсэг гээд олон газар байдаг. Эрхэлийн түрүү гэдэг цэвэр устай булаг байдаг.
Энэ удаа Эрдэнэхайрханы тахилгатай уялдуулан Эрхэл нуурын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Лхагва-Эрдэнэ толгойлон бөөлж тахисан билээ.
Эрхэл нуураа тойрон амьдарч байсан ахмад үеийнхэн, одоо амьдарч байгаа дунд үеийнхэн, цаашид амьдарч ажиллах хойч үеийнхэн шүттлэг муутай юм уу даа хэмээн бодном. Жилээс жилд аяга нь багасаж буй Эрхэл нуураа хамгаалах тухай нутгийн олон ихээхэн ярьдаг атлаа цаг нь болоход нууртаа зориулсан тахилгадаа төлөөлөл бараг ирсэнгүй.
-
4. ХҮҮХДИЙН ОВООНЫ ТАХИЛГА
Эрдэнэхайрханы зүүн өмнө талд байрлах овоог дээхэн цагаас хүүхдийн овоо гэж нэрлэсээр иржээ. Ийнхүү нэрлэдэг байсны учир нь эрт эдүгээс хурдан морины барианы газар байж хүүхдийн дуу, хурдан морины төвөргөөн шингэсэн газар байжээ.
Одоо бол хүүхдийн овоо хэмээн нэрлэх бөгөөд энэ овоонд очсон хүүхэдгүй гэр бүлүүд сүслэн мөргөж нэг овоо босговол үр хүүхэд заяана хэмээн ярилцдаг. Тийм учраас эцэг эхчүүд үр хүүхдээ дагуулан очиж энэхүү овоонд мөргүүлэн тойруулж хүүхдийнхээ аз жаргалтай амьдрал, буян заяаг нь даатгадаг байна. Ийнхүү гэр бүлийн аз жаргалын шүтээн болгон энэхүү овоог иргэд шүтэх болжээ.
Энэхүү Хүүхдийн овоог Монгол бөөгийн Тэргүүн дээд удган Б.Нанжаа толгойлон бөөлж тахилга хийлээ. Тахилга дээр хүрэлцэн ирсэн олон хүүхдэд бэлэг тарааж, мөнх тэнгэрийн хишиг хүртээлээ. Бөөлөлт ч сайхан болж олны талархалыг хүлээж байв.
-
2. ХУРАЛДААН БА ХҮЛЭЭН АВАЛТ
Зайран П.Эрдэнэбаатарын ээж Б.Пүрэвсүрэн бол улаачийн амьдралын гол түшиг тулгуур төдийгүй Монгол бөөгийн сайн түшээ, сайн зохион байгуулагч, манлайлан дагуулагч нарын нэг билээ.
Манайханы хувьд олон газраас ирж байсан болохоор уван цуван цугларсан билээ. Энэ тахилгад гол хэсгийг Бямбасүрэнгийн шавь нар болох арав гарүй машин бүхий цуваа бүрдүүлж байлаа. Тэднийх зохион байгуулалт, дэг журам сайтай байлаа.
Хамгийн хол газраас сэтгэл гарган зорьж ирсэн Өмнөгоьийн бөөгийн хүрээлэнгийхэн орой, бүрэнхий болж байхад ирэв. Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хэд зохион байгуулалтай ирж нэгдсэн тахилгадаа оролцов. Мөн Дархан-Уул, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн ирэв. Ийнхүү цугларсаар нутаг, нутгийн 100 орчим улаач нар хүрэлцэн ирсэн.
Бид нэгдсэн хуралдаан хийж Тахилгын зохион байгуулалтаа тодотгон ярилцсан. Энэ үдэш Эрхэл багийн байр олон аймгаас ирсэн улаач нарын хөлд дарагдсан ховор түүхэн өдөр байлаа.
Зуны дэлгэр цаг байсан болохоор манай удган зайрангууд багийн байрангийн эргэн тойрон майхнаа барьж хоноцгоосон билээ.
-
ДАЛАЙ ЭЭЖИЙН ТАХИЛГА-2022 Нэг. ЭРДЭНЭХАЙРХАНЫ ТАХИЛГА-2022 1. ОЧИХ ЗАМД
Булган аймагтаа дэд бүтэц, хүн амынхаа нягтарлаар тэргүүлдэг сумдын нэг Хишиг-Өндөр юм. Тус сум нь лаборатори бүрэн дунд сургууль, Сум дундын нэгдсэн эмнэлэг, Мэдээлэл соёлын төв, улсын тэргүүний “Бялзуухай” цэцэрлэг зэрэг төр төсвийн газруудаас гадна, ХААН ба Төрийн банктай 24 цагийн цахилгаанд холбогдсон. Сумын эдийн засаг, үйлдвэрлэлийн бааз суурь нь мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл ба бизнес худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, хатуу зөөлөн оёдол, дархан, засварын газрууд, жижиг үйлчилгээний цайны газрууд, дугуй засвар, зочид буудлууд дээр тогтож байна.
Булган аймгийн Хишиг-Өндөр сум нь анх Дайчин Вангийн хошууны Сундуй гүний хошуу нэртэйгээр байсан. Хишиг-Өндөр сум нь Дархан хаан, Бүрэнхаан, Хишиг-Өндөр гэх 3 уулаар хүрээлэгдсэн. Уулархаг бүсэд оршидог бөгөөд Хужирт болон Мааньт голын хөвөөнд байдаг. Сумын хойд хэсгээр Орхон гол урсан өнгөрдөг. 245,5 мянган га газар нутагтай, далай түвшингээс дээш дунджаар 1300 метр өргөгдсөн ойт ба тал хээрийн бүсэд багтдаг.
Улаанбаатар хотоос 300 км зайтай оршдогоос 60км шороон зам, 240 км нь засмал зам. Булган аймгийн төвөөс 73км зайтай оршдогоос 35км нь шороон зам юм.
Дараа нь Булган хотод очиход наадамчин олон нисэхийн талбайн орчимд бужигнаж байлаа. Ийнхүү баяр наадам тэмдэглэсэн газруудаар орсоор Хөвсгөл аймгийн Мөрөн хотод очив.
-
3. ЖИРИЙН МАЛЧИН АЙЛ , ОНГОД ТЭНГЭРИЙН ӨРГӨӨТЭЙ ТАНИЛЦАВ.
Зочид төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжидаас монголын эртний соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн талаар сонирхосон асуултандаа хариулт авлаа. Монголын уламжлалт шүтлэг бол олон мянган жилийн түүхэн уламжлалтай билээ. Монгол хүн өвөг дээдсийн онгодоо гэртээ аваад нүүдлэн амьдарсаар ирсэн байдаг.
БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөллийн хамт малчны хотоор орж мал төлөлтийн явц, ямаа самнах үйл явцтай танилцлаа. Монголын нүүдлийн ахуй бол нүүдлийн соёлтой зохицсон тэнгэр шүтлэг, үндэсний уламжлалт зан үйлээ хамтдаа тээж явдаг.
БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-д зориулан хүндэтгэлийн зоог барьсан билээ. Тус зоог дээр харилцан талархал илэрхийлж, баяр хүргэж үг хэллээ.
Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөлөл, Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.
Д.Хүрэлбаатар
-
“БАХАРХАН ДУРСАХ ОН ЖИЛҮҮД”
Цэргийн доторх улс төрийн байгууллагын 101, Дээд боловсролтой улс төрийн ажилтнуудыг дотоодод бэлтгэж эхэлсний 50 жилийн ойд зориулсан “БАХАРХАН ДУУРСАХ ОН ЖИЛҮҮД” арга хэмжээ Монгол цэргийн музейн их танхимд боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд чөлөөнд байгаа улс төрийн ахмад ажилтнууд, гадаад, дотоодод суралцсан үе үеийн төгсөлтийн төлөөлөл, өдгөө тэдний залуу халаа болон суралцаж байгаа ҮБХИС-ийн сонсогчид оролцов.
“Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны Нэгдсэн эвлэл” ТББ-аас энэ ажлыг санаачилан хийж байгаа бөгөөд өөрийн тугтай болсноо энэ өдөр нийтэд зарлан мэдэгдэж хүндэтгэн залав.
Мөн Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойгоор бүтээсэн МХЗЭ-ийн 6 одонт тугийг бэлтгэл ахмад Б.Бат-Өлзий ТББ-ын тэргүүнд гардуулан өгөв.
Энэ үеэр зарим улс төрийн ажилтнуудыг БХЯ-ны “Дайчин алдар”, “Эх орны төлөө” медалиар шагналаа.
Мөн ОХУ дахь Львовын Цэргийн Улс төрийн дээд сургууль төгсөгчдийн холбооны шагнал Львовын цэргийн улс төрийн дээд сургуулийн түүхт 80 жилийн ойн медалиар тус сургуулийн 1981 оны төгсөгч бэлтгэл хурандаа Б.Энхжаргал, 1973 оны төгсөгч чөлөөнд байгаа дэд хурандаа Х.Цогхүү нарын энгэрийг мялаав.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр ЦДБЭЧ-ын шилдэг уран бүтээлчид ая дууны түрлэг өргөлөө.
-
НИССЭН ДОЛООН БӨӨ
Баглаан удганы хүү, бөгөөд ниссэн 7 бөөгийн манлай нь гэж үздэг юм. Бүргэд болон хувирдаг, манжийн засаг захиргаа, тэдний гар хөл баяд ноёдын адуу малаас хөөж, ядуу ардад тараан өгдөг шилийн сайн эр тэмцэгч байсан билээ. Арилдий зайран нисэхийн өмнөхөн, холоос адуу хөөж Дэлгэр мөрний эх нутаг Ярлаг хайрхан уулын оройд хашиж байсан ором мөр нь одоо ч байдаг.
2. Пунцаг зайран: Шишгэдэд Хонин өндөр уулын бэлээр нутагладаг байсан энэ зайран маань алдарт Мачир зайрангийн хүү бөгөөд, төрсөн дүү Ховдод нисэж буусан гэгддэг Дулам удган.
3. Сунхи бөө: Алдарт Татай удганы хүү, Хаж зайрангийн шавь
4. Соёд удган: Ар тагны отогт амьдарч байсан одоогоор бол Монгол шарын даваа орчимд, нөхөр нь Сөөхий Хүрэлдэй баатар бөгөөд 5 хүүтэй тэд бүгд бөө нар байсан гэдэг. Нэг гэр бүлийн энэ 7 бөөгийн онгодыг Хэмжигийн долоо юм гэж нэрлэдэг ба Монгол Шарын давааны баруун хярын дэвсэг дээр онгодын асар нь одоо байдаг.
5. Хиргис бөө: Тагна саяаны нутагт байсан Уйгар Хиргис аймгийн удмын хүмүүс Түрэгээс тасарч Дархадад үлдсэн хүмүүсийн удмын алдарт удган юм. Цагааннуур сумын Тэнгисийн голын хамгийн эхний зоо болох Улаан модонд онгодын нь асар байдаг.
6. Дулам удган: Пунцаг зайрангийн төрсөн дүү энэ удган нь гэртээ бөөлж байгаад тэнгэрийн их увьдасаар Дархад нутгаас Ховдод очиж нисэж буусан гэдэг бөгөөд одоо Ховдын шүтээн болон заларсан юм. Дулам удганы онгод нь Хогоргын голын зүүн талд байрлах Бурианы амны доор ганц хөгшин модонд байдаг ааав болох Мачир зайран, ах болох Пунцаг зайран нарын онголж тавьсан газар цуг байдаг билээ.
7. Дамжил бөө: Санж бөөгийн хүү, Банзар бөөгийн дүү болох алдарт Дамжил зайран нь Зулын тээхний шүтээн болсон бөгөөд, Буянт голын хайрханд онгодын асар нь байдаг юм. -
ОЙРАДЫН ЗАЯАЧ ТЭНГЭР БУЮУ ЭЗЭЭ
Эрт цагт нэг баян айлын цээрч,цэвэрч гэж жигтээхэн гэргий хүүхдийнхээ хөлийг шороог гарыг нь тосонд хүргэлгүй арчиж зүлгэн асарч халамжилдаг байжээ.Идэж уудаг юмнаас нь үртэс ч газар унагаадгүй иймээс өөрийг нь хамгаалдаг хөлтэй заяач тэнгэр нь өлсөж харангалаад, өөр айлын нялхсын асгаж цутгасан хоол хотноос хүртсээр ирэхэд нөгөө хүү эндчихсэн байсан гэлцэх.
Хүүхэд хоол ундаа асгаж цутгаж байж,өөрөө идэж ууж сурдаг,ингэхдээ заяач тэнгэрээ цуг хооллож байдаг юм гэнэлээ.
Манай өвөөгийн Эзээ гэрийн зүүн талд тэрмийн(хана) толгойд эсгийн цүнхэн дотор байсан юмдаг.Хүн болгон хардаггүй.Согтохоороо өөрөө гарч ирдэг дуу дуулдаг гэлцдэг байв.Эзээ харж байсан хүмүүсийн үгнээс сонсоход төө хэр биетээ маш урт цагаан сахалтай хүн дүрстэн байдаг гэнэ.Эзээтэй айлын малаас гарз гардаггүй гэлцдэг.
Шинэ бэрээ өөрийн галдаа мөргүүлж овгийн гишүүн хэмээн хүлээж авсаны дараа эзээ тэнгэрийг сайн хооллож байхыг захидаг учир нь сайн хооллохгүй бол тухайн гэрийн эзээ бэрийг хорлож,мал амьтангүй үгүй хийдэг гэнэм.Манай нутагт нэгэн айлын эзээ хоёр ч бэрийгээ хорлоод гурав дахь бэр нь болж очсон эмэгтэйн ээж аав нь тэднийх их догшин эзээтэй (биелсэн амьд онгон сахиустай ) айл шүү хоол цай идээ цагааныхаа дээжийг сайн дээжилж өгч бай гэж захиад явуулсан юм байна. Бэр болж очсон хүн ч үүнийг яг таг биелүүлж хамаг сайн юмаа дээжилсээр эзээг өөртөө дасгаад ирэхийн үед эзээ нь харагдаад эхэлжээ.( төө орчим өндөртэй хүн шиг дүрстэй юм байсан гэдэг.) Нэг өглөө эрт босоод архи нэрж цөгцөнд дүүргэж тавиад үхрээ саахаар гарчээ. Үхрээ саагаад ороод ирэхэд нөгөө эзээн тэрмийн толгойноос өлгөсөн дээжний тавцан дээр тасраад уначихсан байжээ. Галдаа их харган өрдөөд дэгжээд ирэхийн үед галруу авч хийж дарсан түүх бий.
Ойрад Монголчууд дотор дээрх онгод сахиустай холбогдох өөр бас нэг зан үйл нь муулсан малын зүрхийг эзээ тэнгэрт өргөх буюу зүрхний дээд үзүүрийг хэрээслэн сэтлэж бүтнээр нь эзээн тахилгын урд тавьдаг явдал.Ийн тавьж тухайн амьтны сүнсийг эзээдээ өргөдөг гэнэ .Маргааш нь тухайн зүрхээ айл хотлоороо энэ тэнцүү хуваан иддэг.Яг Ойрад Монголчууд дунд өдгөө ч амь бөхтэй байгаа энэ зан үйлийн тухай Рубрук(13-р зуунд Монголчуудтай уулзсан) мөн өөрийн номондоо дурдсан байдаг.Ойрадын эзээ тэнгэрийн тахилга шүтлэгийг 1930-аад оны үеэс эрс хориглож , маш олон айлын сахиус онгыг шатаасан гэдэг гэвч одоо хүртэл зарим айлууд эзээгээ шүтэж тахисаар л байна.
Khar Dungerten -
7000-н жилийн өмнөх Буган шивээстэй эмэгтэй.
Мөн Монголчуудын өв соёл, түүх уламжлал нэн эртнээсээ буюу баларлаг үеэсээ буган шүтлэгтэй салшгүй холбоотой юм. Үүний тод илэрэл Хүй нэгдэлийн үеийн хадны сүг зураг дээрхи буганы дүрс, МЭӨ 4-3 зууны үеийн байгууламж болох буган чулуун хөшөө, Хүннү гүрний буга оёж дүрслэсэн хивсний олдвор, Монголын нууц товчоонд гарч буй Гуа марал хэмээх нэр, бөө нарын оргой дээрхи бугын эвэр зэрэг гэрчлэх нь буй за.