Author: admin_shaman

  • БНАСАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД О СЫН ХО ЖИРИЙН МАЛЧИН АЙЛ, УЛААЧИЙН ОНГОД ТЭНГЭРИЙН ӨРГӨӨНД ЗОЧИЛСОН ТҮҮХЭН ОНЦГОЙ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО.

     

    Хаврын хүйтэн салхитай өдрүүд байсан ч хүндэт зочин ирэх өдөр салхи тогтож, дулаахан хаврын өдөр угтлаа. Хотоос зайтайхан газар очихоор бид цуваанд орж хөдөлсөн юм. Замын дунд бид хээрийн цай, кофе уусан билээ. Тэгээд эртний түүхт буган хөшөөний дэргэд Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Тэд хамгийн хол нь 500 км алсаас угтсан билээ.
    Хүндэт зочин БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хог Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, барга, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П. Батжаргал, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн, Залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган Н.Анхмаа, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Батсайхан, Л.Мөнх-Очир, Ц.Тамжид, Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул, Б.Батжаргал, Н.Байгальтөгс, Монгол бөөгийн удган Б.Солонго нар болон бусад төлөөлөл угтан авсан.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан явсан эрхэм зочидтойгоо хамтарч өдрийн хоол идэж, хаврын ажил бүтээлээ харилцан ярилцлаа.
    Баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчид БНАСАУ-ын тухай баримтад кино мэдээллийг үзлээ. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр зочиндоо аялгууны дээжээ өргөлөө.
    Солонгосын ард түмний гарамгай удирдагч Ким Ир Сений 110 жилийн ой, жанжин Ким Жон Ирийн 80 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн цуглааныг Монгол морин хуурын аялгуут сайхан эгшгээр эхэлж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хүндэтгэлийн цуглаанд баяр хүргэж үг хэлж нээлээ.
    Баярын цуглаанд оролцсон, уг арга хэмжээг зохион байгуулсан, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжид хүндэтгэлийн үг хэлэв. Хэлсэн үгэндээ “Жанжин Ким Жон Ир аугаа их Ким Ир Сений бие даасан сэтгэлгээний уламжлалыг залгамжилж жүчегийн үзэл санааг нэгтгэн хөгжүүлсэн бөгөөд эдүгээ энэ үзэл санаа нь солонгосын ард түмэн, Солонгосын Хөдөлмөрийн Намын хувьсгалт тэмцлийн замыг заагч тэргүүлэх үзэл санаа хэвээр байсаар, солонгосын өнөөгийн хөгжлийн бодит туршлагаар баяжин, улам бүр төгс төгөлдөр болсоор байгаа билээ.
    Эдүгээ залуу удирдагч Ким Жон Уны жолоодлого дор солонгосын ард түмэн солонгосын хувьсгалын замыг идэвхтэй үргэлжлүүлэн шургуу тэмцэж, хөдөлмөрлөсөөр байна. Солонгосын Хөдөлмөрийн намын 8-р Их хурлыг амжилттай зохион байгуулж, түүнээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд энэ баярын өдрүүдэд Солонгос маягийн социалист соёл иргэншлийн хөгжлийг илэрхийлсэн хөшөө дурсгалт архитектурын байгууламжууд болох Пхеньян хотод Потон голын үзэсгэлэнт эрэг дээр дэнж бүхий байшингийн өвөрмөц хэсгийг ашиглалтанд оруулж байна. БНАСАУ-ын нийслэл хотын олон зуун жилийн өөрчлөлтийн бас нэгэн нотолгоо болох Потхон голын эрэг дээрх орон сууцны шинэ салбар нь БНАСАУ-ын Төв Хорооны улс төрийн үзэл баримтлалыг агуулсан шинэ эрин үеийн гайхамшигт бүтээл юм.” хэмээн тэмдэглэн ярилаа.
    Мөн Өмнөговийн бөөгийн хүрээлэнг төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар баяр хүргэж үг хэлэхдээ “Солонгосын ард түмэн аугаа их удирдагч Эрхэмсэг ноён Ким Жөн Унын удирдлагаар Эх орныхоо их бүтээн байгуулалт, Алс Дорнод болон даян дэлхийн энх тайвны төлөө тэмцэлдээ тэрчлэн эх орноо нэгтгэхийн төлөө ариун үйлсдээ баатар зоригт Солонгосын ард түмэн, түүний Засгийн газар, СХН, ардын армид их амжилт олохыг чин сэтгэлээсээ дахин хүсэн ерөөе.” гэлээ.
    Баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчдод баяр хүргэж БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо баярын хүндэтгэлийн цуглаанд оролцогчдод баяр хүргэж талархалын үг хэллээ.
    Баярын хуралдаан дээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан нь МЗХ-ны “Залуу зүтгэлтэн” медалиар Б.Батсайханд, Ц.Борт дурсамж гардууллаа.
    Баярын цуглаанд зориулсан “БНАСАУ-ын өнөөгийн хөгжил, дэвшил” сэдэвт фото зургийн үзэсгэлэнтэй БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөлөл танилцав.
    “Монгол дахь бөө мөргөлийн шашины өнөөгийн байдал” сэдвээр МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан танилцуулга хийсэн. Тэрээр “Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах” зорилт тавин ажиллаж байгаагаа танилцууллаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөллийн хамт Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр орж танилцлаа. Зочид төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжидаас монголын эртний соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн талаар сонирхосон асуултандаа хариулт авлаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөллийн хамт малчны хотоор орж мал төлөлтийн явц, ямаа самнах үйл явцтай танилцлаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд О Сын Хо-д зориулан хүндэтгэлийн зоог барьсан билээ. Тус зоог дээр харилцан талархал илэрхийлж, баяр хүргэж үг хэллээ.
    Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
    БНАСАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О Сын Хо болон дагалдан яваа төлөөлөл, Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.
    Д.Хүрэлбаатар

    djmedia:564
  • ИХ ТЭНГЭРИЙН АМНЫ ХАДНЫ ЗУРАГ ОРЧМЫН ТОХИЖИЛТЫН АЖЛЫН НЭЭЛТ БОЛЛОО

    Улаанбаатар хотын Их тэнгэрийн амны зүүн үзүүрийн хойшоо харсан хадан хясаанд улаан зос болон хар бэхээр зурсан Монгол, хятад, түвд бичээс бүхий сүг зураг байдаг. Эдгээрийг Зөвлөлтийн эрдэмтэн А.П.Окладников 1960 онд анх илрүүлэн судалжээ. Улаан зосон зураг 7 хэсэг газар зурагдсан байдаг бөгөөд дотроо олон толботой дөрвөлжин хашлага бүхий зураг долоо, ганцаараа ба хоёр, гурав, тавуулаа хөтлөлцөн зогссон хүний тойм зураг 29, халин нисэж буй бүргэдийн зураг гурав, замаар явж буй адууны зураг хоёр байгаагийн зэрэгцээ хоёр зураас, толбо, дөрвөлжин хашлаганы өнцөг зэрэг баларч арилсан дүрслэлийн хэсгүүд үлджээ. Эдгээр нь хүрэл зэвсгийн үед хамаарах бөгөөд судлаачдын үзэж байгаагаар эртний малчин аймгуудын заншлыг харуулсан ажээ.

    Харин хар бэхэн зураг нь улаан зосон зурагны хажууд байх бөгөөд “Мөнх хөх тэнгэр” гэсэн үг бүхий монгол бичээс, монгол дээлтэй хүн, эргэж хараад зогсож буй цоохор толботой согоо, бөө удганы зургаас бүрдэнэ. Монгол дээлтэй хүүхнийг эгц урдаас нь харж дүрсэлсэн бөгөөд түүний дугираг царай, монгол хүний онигордуу нүд зэргийг тодорхой зураглажээ. Урт хормойтой, өргөн ханцуйтай дээл, бүдүүн түрийтэй ээтэн хоншоортой монгол гутал өмсжээ. Дээлийн энгэрт давхарлаж хадсан гоёл чимэглэл зэргийг эгнүүлэн дүрсэлсэн байна. Хамгийн сонирхолтой нь түүний өмссөн өндөр малгайны орой дээр өд мэт зүйл хадсан явдал юм. Судлаачид энэ малгайн зургийг XIII зууны үеийн Монгол язгууртан эмэгтэйчүүдийн өмсдөг бортог малгай мөн хэмээн үздэг. Монголын Юань гүрний их хатдын хөргийг иймэрхүү малгайтай зурсан байдаг бөгөөд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт малтсан Монгол эмэгтэйн булшнаас ийм малгай хэд хэд гарч иржээ. Их тэнгэрийн амны энэхүү зураг нь Монгол эмэгтэйг зурсан анхны зураасан зураг юм.

    ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР

  • ЦАГ ХУГАЦААНЫ ЖИМЭЭР БУЮУ ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН

    Гэвч замд нь тулгуур биетэй эх өвдөж Дэнзэн өвгөнийг сандаргана. Завьчин өвгөн голын усанд сэлүүрээ алдаж, авах боломжгүй болсон ч хоёр гараараа сэлүүрдэж, мод бараадан завиа зогсоож, эх амарждаг. Өөрийнхөө үснээс тасдан хүүхдийн хүйг боолгоод өмсөж явсан дан цамцаа хүртэл тайлж өгнө. Завин дээр мэндэлсэн бяцхан үрийг тэврээд нулимс дуслуулан буй нь үнэхээр хүний сайхан сэтгэл гэж ямар агуу болохыг мэдрүүлэх аж. Энэ бол Монгол Улсын Ардын жүжигчин, найруулагч Д.Чимэд-Осорын бүтээсэн олон сайхан дүрийн нэг “Хүний сайхан” сэтгэл киноны Дэнзэн өвгөний дүр. Тэрбээр Монголын кино урлаг хийгээд театрын олон бүтээлээрээ цаг хугацааны уртад амьдран буй уран бүтээлч юм.
    Д.Чимэд-Осорын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнг Д.Чимэд-Осор агсны хүү Ч.Болд зохион байгуулж, аавынхаа уран бүтээлийн цаг хугацаагаар үзэгчдээ аялуулж байгаа юм. Үзэсгэлэнгийн танхимын баруун талын жигүүрт Л.Ванган “Эмч нар” жүжгийн Өлзий (Д.Чимэд-Осор) 1953 он гэсэн зураг түүний драмын урлагт 24 жил хөдөлмөрлөсөн уран бүтээлийнх нь 10-аад зургийг өлгөжээ. Харин танхимын зүүн хэсэгт “Цогт тайж” киноны “Ли Сан Син” 1945 он, “Ардын элч” киноны дэн буудлын эзэн (Д.Чимэд-Осор) Ариунаа (Цэвэлсүрэн) 1959 он гэсэн түүний дэлгэц, кино урлагийн түүхэн цаг хугацааг хүүрнэх зургууд байлаа. Харин үзэсгэлэнгийн танхимын хойд талын жигүүрт Монголын зураачдын зурсан зарим зургийг дэлгэжээ.
    Энэ үеэр Д.Чимэд-Осорын хүү Ч.Болд “Аавынхаа мэндэлсний 90, 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг Монголын театрын музейд гаргасан. Тухайн үед 100 гаруй зураг, эдэлж хэрэглэж байсан хувцас биет үзмэрийг дэлгэж үзэгчдэд хүргэсэн. Харин энэ удаа гэрэл зураг болон хөрөг зураг дагнасан үзэсгэлэн гаргавал үзэгчдэд илүү сонирхолтой байх болов уу гэж бодсон. Энэ удаа драмын театр, кино урлаг болон Монголын зураачдын зурсан зарим зургийг сорчлон дэлгэлээ. Монголын зураач урчууд аавын минь зургийг олон янзаар зурсан байдгийг номын эх бэлтгэж байхдаа анзаарсан юм. Мөн үзэсгэлэнгийн танхимд драмын театр болон дэлгэцийн бүтээлд аавтай минь хамтарч ажилласан уран бүтээлчдийн хамт авахуулсан зургийг дэлгэхийг илүү эрмэлзсэн. Аливаа уран бүтээлд хамтран тоглогч гэдэг том нөмөр,түшиг юм гэдгийг ойлгож, хүүгийн үзэгчийн хувьд хүндэтгэдэг юм. Тиймээс 1936 онд аавыг Бөмбөгөр ногоон театрт ажиллаж эхлэхэд хамгийн анх алтан портнер болж жүжиглэсэн Ч.Долгорсүрэн, Г.Гомбосүрэн гуайн зургууд бий. Энэ үзэсгэлэнг эдгээр уран бүтээлчийн үр хүүхэд ач зээ нь үзээд миний ээж, эмээ өвөөгийн зураг байна. Ямар сайхан юм гээд баярлаасай гэж бодсон” гэлээ.
    Үзэсгэлэнгийн танхимын голд “Хүний сайхан сэтгэл” киноны завьчин өвгөн Дэнзэнгийн гаансаар тамхи татан, голын дэргэд алсыг ширтэн суугаа хөрөг зураг өлгөөтэй байлаа. Ч.Болд аавынхаа сор болсон уран бүтээлийнх нь уг зургийг гэрийнхээ хойморт залдаг. Үзэгчиддээ хоёр дахь удаагаа дэлгэн харуулж буй нь энэ аж. Уг зургийг зураач Н.Орхон зурсан байна. Тэрбээр уг бүтээлийнхээ өмнө зогсоод “Өнөөдөр бид ахмад үеийнхээ хийж бүтээсэн зүйлийг мартаж болохгүй.
    Энэ алдартай авьяастай уран бүтээлчдийн үед нийгэм нь өөр байсан ч гэсэн оюун санаа, соёл урлагийн хувьд бие даасан байдлыг бий болгож чадсан. Энэ суурин дээр өнөөдрийн бид бий болж байгаа. Тиймээс өнөөгийн залууст сануулах уг үзэсгэлэнг зохион байгуулж байгаад баяртай байна” гэсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтэд Д.Чимэд-Осортой хамт ажиллаж байсан уран бүтээлчид болон тэдний үр хүүхдийг урьсан байв. Энэ үеэр Урлагийн гавьяат зүтгэлтэн кино телевизийн зураач Т.Боош “Намайг 18 настай Монголын кино үйлдвэрийн босгыг алхахад уран бүтээлийн минь анхны гарааг гаргасан уран бүтээлч хүн бол Д.Чимэд-Осор гуай. “Гологдсон хүүхэн” кинонд зураачаар ажиллая гэсэн орон тоо байхгүй.
    Оёдолчноор намайг анх авч байсан юм.Тэгээд оёдолчин хийгээд хажуугаар нь зургаа зураад явдаг байсан. Харин дараагаар нь 1992 онд “Нүгэл буян” киноны ерөнхий зураачаар намайг ажиллуулсан. 19-хөн настай хүү киноны ерөнхий зураачаар ажиллана гэдэг том боломж. Д.Чимэд-Осор гуай хүнийг тэр бүр магтахгүй, хэлье гэснээ шууд хэлчихдэг, ажигч гярхай хүн дээ” хэмээн хуучилсан юм.

    “Зууны мэдээ” сонин
    П.Амгаланбаяр

  • Арслангаар төгрөг мануулсан Завханы уран Минжүүр.

    Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоо хоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон), мөн Жамьяншарав, Дарьгангын дархан Балдан-Осор, нэхмэлчин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяастай урчууд ажиллаж байсан үе. Дээрээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил болсон уран Ц.Минжүүр “Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ” хэмээн санаа оноогоо хэлсэн байна. Бусад урчууд уг саналыг сайшааснаар үл барам уран Ц.Минжүүрээр өөрөөр нь хийлгэе гэцгээжээ.
    Ц.Минжүүрийн хийсэн луу ороож, бариулд нь угалзтай хайрцаг шигтгэж урласан зандан модон таяг Германы зочдод маш их таалагдсан байна. Артельд ирснээсээ хойш аяга, тавагны хээ тавьж, янз бүрийн тоглоом төдийхөн хийж байсан Ц.Минжүүрийг өөрсдөөс нь давсан авьяастан гэдгийг бусад урчууд нь ч хүлээн зөвшөөрсөн байна. Түүнээс хойш төрж өссөн Завханмандал сум, Завхан аймаг даяар алдаршсан “уран Минжүүр” хэмээх алдар нь Урчуудын артель, Урчуудын эвлэлийн хорооныхны дунд нэр болон түгжээ. Ингээд Урчуудын эвлэлийн хорооны дарга Н.Цүлтэм (төрийн шагналт, ардын зураач) түүнийг Урчуудын эвлэлийн хороонд 1961 онд зураачаар урьж ажиллуулжээ.
    Уран Ц.Минжүүр 1961 онд “Адуучин” зургаа монгол зургийн аргаар бүтээж, Германы үзэсгэлэнд тавьсан байна. Тэрхүү олон улсын үзэсгэлэнд дөрөвдүгээр байрт шалгарсан “Адуучин” зургийг тухайн үед ил захидал болгон хэвлэж байсан түүхтэй. Түүнээс хойш “Нэгдэл”, “Отгонтэнгэр”, “Цаст оргил”, “Баяр наадам”, “Багануур” зэрэг олон шилдэг бүтээлээ монгол зургийн аргаар зурсан билээ.
    Уран Ц.Минжүүрээс Б.Ринчен доктор долоо, Ц.Дамдинсүрэн академич дөрөв ах хэрнээ түүнтэй нэгэн үеийнх мэт дотно харилцаа¬тай байв. Уран Ц.Минжүүрийн хүү М.Дорждэрэм тэдний тухай ингэж өгүүлж байна. –“Б.Ринчен гуай ааваар “Бөөгийн тэнгэр” гэдэг зураг зуруулах гэж Хөвсгөлийн алдартай зайран Дамдинг дагуулж ирэн манай гэрт бөөлүүлж байсан юм. Хоёр метр урт, наян см өргөн улаан торгон дээр аавын зурсан тэр зургийг Б.Ринчен гуай бичгийн ширээнийхээ ард өлгөсөн байдагсан. Тэрээр манайхаар их орж ирнэ. Ороод ирэхээр нь ээж нэг олбог дэвсч өгнө. Б.Ринчен гуай “Минжүүрийн жанлавтай адсаган дээр суухгүй” гээд тоглоом хийнэ шүү дээ. Аавд өөрөө хийсэн шавар шаазан аяга байлаа. Түүнд цай хийхээр дотор нь зөрж зогссон хоёр морь харагддаг юм. Энэ аягаа Б.Ринчен гуайн хүргэн, гадаад хүнд/охин Шагжийнх нь нөхөр Унгарын монголч эрдэмтэн Хар Дорж/ өглөө гэж аав ярьж байсан. Бэлэг авсан гадаад хүн нь ч зүгээр байгаагүй болов уу. Аав нэг ГАЗ-67 машинтай болсон”.
    Ц.Минжүүр 1912 онд мэндэлсэн бөгөөд Цэцэн Сартуул хошууны / одоогийн Завхан аймгийн баруун талын сумууд/ Тэгшийн хүрээнд багадаа шавилан сууж Буддын сонгодог урлал, бурханы тэг зургийн аргыг нэвтэрхий эзэмшсэн нэгэн байж. Зураачийн нутаг-Завханмандал сум, Хүнгийн голоос үе дамжсан гурван дархан төрсөн гэдэг. Гал дархан гэж байсан, зүүн тийшээ цөлөгдсөн. Мөн Голио дархан. Гурав дахь нь уран Ц.Минжүүр. Дархан хүний хувьд тэрээр 1962 онд Богд хааны болон Чойжин ламын музейг сэргээн засварлаж үзмэрүүдийг нь алтдаж шарахад дархчуулыг ахлан голлож оролцсон. Түүнчлэн 1963 онд Төв номын сангийн эрдэнийн Жадамба болон бусад судрын алтан шармалыг бие даан сэргээж янзалсан байна. 1966 оноос Гандантэгчинлэн хийдэд суусан уран Ц.Минжүүр Энэтхэгийн Элчин сайдаар Бакула Ренбүүчийг Монголд 1989 онд ирэхэд Сайн цагийн мянган бурхан бүтээсэн билээ. Завханд уран Ц.Минжүүрийн бүтээсэн бурхантай айл маш олон байдаг. Тэрээр өөрийнхөө хүүхдүүдийг төрөх болгонд нэг нэг бурхан бүтээсэн бөгөөд Сартуулын шүтээн Балданлхам бурхныг арцны үндсээр сийлсэн нь түүний хүү М.Дорждэрэмийнд хадгалагдаж байна.
    1963 онд улсын мөнгөн тэмдэгт зуруулах гэж зураачдаас шалгалт авахад уран Ц.Минжүүр шалгарсан байна. Төгрөг, мөнгөний үсэг шрифтийг хийх зураачаар Германд график, номын чимэг зургийн мэргэжлээр дөнгөж төгсч ирээд байсан До.Цэрэнпил (урлагийн гавьяат зүтгэлтэн), мөн Урчуудын эвлэлийн хорооноос зураач Лувсанжамц нарыг нэмж томилон тусгай баг бүрдүүлжээ.
    Ц.Минжүүр нарын гурван зураач 24 цагийн харуул манаатай тусгаарлагдан Улсын төв банкинд 1963-1965 онд мөнгөн тэмдэгтийн эхийг бэлтгэсэн түүхтэй. Уран Ц.Минжүүр нэг өдөр нөгөө хоёртоо “Араатны хаан арслан айл гэрийг аюул осол, гай түйтгэрээс хамгаалдаг гэж монголчууд бэлгэшээдэг. Иймээс арслантай авдрыг хоймроо тавьдаг. Түүн шиг манай улсын мөнгөн тэмдэгтийг хамгаална, нөгөөтэйгүүр аливаа юм нэгээс үрждэг утгаар арсланг нэг төгрөгт дүрсэлж үзлээ. Болмоор байна. Яах вэ” гэж асуусан байна.
    Хэрвээ, төгрөгийн нэгтийн дэвсгэр дээр арслан зурсныг дарга нар мэдвэл зөвшөөрөхгүй учраас энэ нууцыг задруулахгүй гэсэн хариуг хамтрагч хоёр зураачаасаа авч байгаа нь энэ. Гэхдээ дотроо айдастай байсан нь мэдээж. Тиймээс ч 1965 онд мөнгөн тэмдэгтийн эх загварыг Намын Төв хороогоор батлах үеэр дуудагдаж очихдоо тун эмээсэн гэдэг.
    Зураачийн хүү М.Дорждэрэм: -Нэг өдөр Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас/одоогийн ТЕГ/ хоёр ахлагч хүрч ирээд “Таныг НАХЯ-ан дээр өглөө ир гэж байна. Дулаан хувцастай очоорой” гэхээр аав айгаад, будаг бийрээ төмөр хайрцагт хийж газарт буллаа. Өглөө нь намайг дагуулж очоод орохдоо “Аавыгаа гарч ирэхгүй удвал яваарай” гэсэн. Би ч нэлээд хүлээж байгаад буцлаа. Өдөр хичээлдээ яваад иртэл аав ирсэн байж байна. “Шоронд орох нь гэж бодож очсон чинь шагнуулаад ирлээ” гээд дээлийн торго, хоргой эмжээр, дөрвөлжин цагаа үзүүлж байсан. Дуудсан шалтгаан нь, Намын Төв хорооныхон “Үүнийг хүн зураагүй хэвлэсэн байна. Хичнээн уран ч гэлээ гараар ингэж зурна гэж байхгүй. Зурсан хүнийг нь дуудаад ир. Үнэхээр зурсан бол батлая” гэсэн яриа гарснаас болсон юм билээ гэж өгүүлж байна.
    Уран Ц.Минжүүр нэгт, гуравт, тавт, аравт, хорин тавт, тавьт, зуутын нийт долоон дэвсгэртийг зурсан. Түүнчлэн 1964 онд гүйлгээнд гаргасан нэг, тав, арав, арвантав, хорь, тавин мөнгөний эх загварыг бэлдсэн юм. Төгрөг дээр “Хэрэв банкны тэмдэгтүүдийг хуурамчаар үйлдвэл гэмт этгээдийг хууль ёсоор хариуцлагад татна” гэх мэт үг үсэг байдаг. Тэр бүх шрифтийг бичсэн До.Цэрэнпил “Минжүүр гуай зургаа зурахдаа нүдэндээ нэмэх хоёрын харааны шил зүүнэ. Дээр нь нэмэх тавын шил давхарлана. Хоёр давхар шилэн дээрээ томруулдаг шил бариад зурдаг байсан” гэж өгүүлж байна. Тэр үед уран Ц.Минжүүр дөнгөж 51-тэй, нүдний хараа ч гайгүй байсан гэж бодоход хүн зураагүй хэвлэсэн гэж андуурахаар нарийвчлалтай зурсан нь батлагдаж буй. Завханаар овоглосон уран Ц.Минжүүрийг лам байсан гэдэг үндэслэлээр төр засаг түүний амьд сэрүүнд нь гавьяа шагнал өгөхөөс гар татаж иржээ. Харин сартваахь зураачийн авьяасыг өвлөсөн ач хүү Д.Ганболд, Э.Мягмардорж нар нь орчин цагийн Монголын дүрслэх урлагт хөнгөн бийр хөдөлгөн, хүний сэтгэлийг хөвсөлзүүлэн уран зураг, уран бүтээлээрээ олны мэлмийг мялааж явна.Их Монгол – Copy

     

  • ААТАЙ ХЭЛЖЭЭ

    1402.07.20-ны энэ өдөр Анкарагийн тулалдаанд Доголон Төмөр Османы султан Баязидыг ялав. Олзлогдсон хараа муутай Баязидыг хараад Төмөр инээд алдаж “Хорвоо яахаараа сохор, доголон чи бид хоёрт захирагдаж байдаг байнаа?” гэжээ
    via Ёндонгийн Отгонбаяр

  • АРХИНЫ ТУХАЙ

    1. Мансууруулагч
    2. Донтуулагч
    3. Мэдээ алдуулагч
    4. Өвчин намдаагч
    5. Тухайн архийг уухгүй бол бие ьэсрэмжгүй өвдөх мэт мэдрэмж төрүүлдэг нэг төрлийн бодис.
    2018 онд Монголд зарагддаг бүх архийг Франц улсад аваачиж шинжлүүлэхэд маш аюултай гарахад нийтэд дэлгэж чадахгүй нуун дарагдуулсанг шинжилгээнд явуулсан гэх хүнээс сонссон.
    Одоо ч нууцалсан хэвээр байгаа. Нэр бүхий УИХ-ын гишүүд ч мэдэж байгаа.
    Энэ бүхнийг эрчүүдийг устгах төлөвлөгөө гэж харж байна.

  • Агарын хайрхан гэж хэн бэ?

    Гал хар тэнгэр, оч хар тэнгэрийг хоёрыг ганцаар эзэгнэсэн удган байсан ба ядуу буурай амьдралтай ч Дүүрэгч вангийн хошууны ноёд, манж улсын хүмүүсийг ид шидийн хүчээр айлган сүрдүүлж байсан энэ удганы тухай домог олноор байдаг нь одоо ч нутгийн ард олонд маань дуурсан ярилцдаг юм. Дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг Арилдий бүргэд зайрангийн ээж бөгөөд хүү нь бүргэд болон хувирдаг байсан гэдэг. Хүү Арилдий нь Дүүрэгч вангийн хошууныханд цаазлагдсанаас хойш Баглаан удганы тэмцэл дээд цэгтээ хүрч их ид шидийг үзүүлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар голын савд онгодын асарыг босгож Агарын ээж гэж нутаг олон нь шүтлэн залбирах болсон гэдэг. Агарын хайрханыг дээр үед зөвхөн зайран хүн л тахидаг байсан бөгөөд сүүлд 1937 онд Дамба зайран тахиж байсан бөгөөд хамгийн сүүлд Цэгмид удган тахиж байсан мэдээ бий.

  • НАГРАНЗ ЗАЙРАН 1

    Тэгээд Награнз бөөг гэрээс нь баривчлан явахаар болоход бөө “Ганц миний үгэнд ороод эндээс явбал хэн хэнийх нь аминд өлзийтэй юм. Эс тэгвээс эндээс хамгийн азгүй хувь тавилант хүн нь чи байх болно” гээд нөгөө ногоон малгайт “ногоон” Санжааг заажээ. Тэгээд бөө өөрөө тогоон дотороо ороод суучихжээ.
    Энэ гэнэтийн хачин яриа, гаж үйлдэлд цочирдсон “ногоон” Санжаа нагаан буугаа гаргаж ирээд бөөг буудтал яг ард нь зогсож байсан нэгэн туслах нь үхэтхийн унасан аж. Гайхаж балмагдсан өнөөх Санжаа дахин бөө рүү буугаа чиглүүлж байгаад гохоо дартал хажууд нь байсан туслах үхжээ.
    Харин Награнз бөө энэ бүхнийг харж зүв зүгээр инээгээд л тогоон дотроо суугаад байх юм гэнэ. Гэтэл нөгөө Санжаа урагш ухасхийн Награнзын толгойд тулгаж байгаад дахин гохоо дартал үлдсэн нэг туслах нь яг цохондоо буудуулан үхэтхийн унажээ. Энэ үед Награнз бөө тогоон дотроосоо босч ирээд “Одоо ахиад гохоо дарвал чи өөрөө өөрийгөө буудах болно. Тэгэхдээ чи шууд үхэхгүй. Өөрийгөө буудаж шархны халуунд их л удаан зовох болно” гэж хэлжээ. Болсон явдалд үнэхээр цочирдон балмагдсан мөнөөх “ногоон” Санжаа дахин гохоо дарсангүй бөгөөд ёстой нөгөө Награнзын хэлснээр гурван туслахынхаа хүүрийг аваад буцжээ. Ногоон малгайт Санжаа бөөгийн гэрийн гаднаас хөдлөөд удалгүй эргээд харахад эзэнгүй гэрийн буурь харагдаж байсан гэдэг.
    Энэ явдал Завхан даяар шуугиан тарьж Награнз бөөгийн гэрт “ногоон” Санжаа туслахуудаа хүйс тэмтэрч гэнээ гэсэн яриа бөглүү зэлүүд нутгийн
    хүн зоны амнаас ам дамин яригдаж гэнэ. Удалгүй Санжаа ч өөрөө баригдан төрийн гянданд хоёр жил гаран эрүүдэн шүүгдэж тарчилсаар амь алдсан юм гэдэг. “Усч хүн усандаа үхдэг’’ гэгчээр Ногоон малгайт Санжаа өөрийнхөө гараар бариулсан шорондоо өөрийнхөө яргаллыг амссаар дөрвөн мөч нь мэдээгүй болж, амьтай голтой амьтан зовж тарчилсаар тийнхүү нүд аньсан гэдэг. Энэ нь мөнөөх Награнз бөөгийн хэлсэнчлэн түүний азгүй сохор хувь тавилан байжээ.

  • АРВАН ДӨРӨВ. ДАХИН ИРЭХИЙН ЕРӨӨЛ БЭЛЭГДЭЭД БУЦЛАА.

    Дунд, Өвөр Гялаадыг гарч Хөндлөнгийн даваагаар давж Эрхэл нууранд хүрээ. Улаан толгойн өвөрт буй Ази тивдээ хамгийн өндөрт тооцогдох 3.40 метр өндөр буган чулуугаар толгойлуулсан 5 буган чулуу, хэд хэдэн дөрвөлжин, дугуй хиргэсүүр бүхий цогцолборыг үзэж сонирхсон юм. Эл цогцолбороос Эрхэл нуур сайхан харагдаж байна.
    Арбулаг сум тийм ч хол биш, сумаар дайрч ус ундаагаа цэнэглэчихээд, төвөөс урагш арваад км-т харагдах Хотгойд түмний шүтээн Цагаан чулуутын овоог зорив. Хотгойдууд алсын бараа харагдац сайтай, наран ээвэр эл газрыг сонгон, шадар ван Чингүнжавыг 1757 онд Бээжинд цаазлуулсных нь дараа эрхий хурууг нь таслан авч, эх нутагт нь авчирч, эр биеийг нь төлөөлүүлэн, мөнгөн хайрцагт хийж , ёслол гүйцээн оршоосон гэдэг. Их гол овоог хавтгай чулуугаар метр гаруй өндөр өрж, түүн дээрээ дахин багавтар үе бас л чулуугаар босгож, дээр нь модоор дөрвөн талт пирамид хатгаж, монгол гэрийг билэгдэн босгожээ. Их овооноосоо дөрвөн зүг, дөрөв дөрвөн бага чулуун овоотой.

     

  • Дуламын Бум-Очир

    Төрөлх Баянхонгор аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт 15 нэр төрлийн 38 ширхэг нийт 302 сая төгрөгийн өртөг бүхий хэрэгцээт тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.Мөн төрөх өрөөний халаалтыг нэмэгдүүлэх зорилгоор эко чулуун хавтан бүхий нэмэлт халаагууруудыг бэлэглэлээ.

    Тусалж дэмжсэн, хамтарч ажилласан бүх хүнд баярлалаа.