Найранд ирэгсдэд хаш эрдэнийн хундаганд хийсэн хортой архи барьжээ. Сэжиг авахуулахгүйн тулд хорыг тэр дороо үхэхээргүй найруулсан байсныг Ядам түшмэл мэдсэн байв. Тэрбээр “дээдсийг дагаж ирсний хэрэг юу билээ, би нэг хүртчихэе” гээд хундагаа тосчээ. Хийгээд өгөхөөр нь хуруугаа дүрээд сэржим өргөхөд хуруу нь хувхай цайж, мах нь шувтраад яс нь гозойгоод үлджээ. Ийнхүү ноёдоо аварсан Ядам түшмэлийн нэрээр гарын таван хурууны дөрөв дэх хурууг “ядам хуруу” гэж нэрлэсэн гэх бас нэгэн домог байх ажээ.
Author: admin_shaman
-
“ХАН ТЭНГЭР ЭЦЭГ МИНЬ НИРГЭЭЧ”
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач
Эзэн богдын зарлиг засагтай
Этүгэн эхийн эрдэнийн хэвлийг минь
Эд зүүдэлсэн элэг буруутнууд
Эрэглэн ухсаар, эрэмдэглэн барах нь ээ!
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач
Шилийн эрсийн шөрмөс шалгасан
Шижирлэн шаргалтах сэжүүргүй талыг нь минь
Шилтгээн зүүдэлсэн шиншээ нүгэлтнүүд
Шимийг нь сорсоор, сэглээд төгсөх нь ээ!
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач
Аливааг тэтгэх ариун ундаргатай
Анирлан долгилох амгалан мөрдийг нь минь
Алт зүүдэлсэн албин төрхтнүүд
Амин голыг нь адлан сүйдлэх нь ээ!
Хан тэнгэр эцэг минь
Хар шуналтныг ниргээч
Газар усны эзэд минь
Галзуу шуналтныг гайтуулаач
Төрийн шагналт, Ардын багш Ш.Чоймаа -
МОНГОЛЫН ТЭНГЭРИЙН ҮЗЭЛ БА ЭДҮҮГЭЭГИЙН ДЭЛХИЙЧЛЭЛИЙН ҮЗЭЛ
Тэрхүү үзэл санаа нь тэнгэрийн үзэл буюу Тэнгэризм хэмээн нэрлэж болохоор ихээхэн хөгжсөн онол, тэр ч бүү хэл бүхэл бүтэн улс төрийн үзэл суртал байсан хэмээн үзэж болно. Тэнгэрийн үзэл нь аль нэгэн сурвалж бичигт тодорхой хэлбэрээр томъёологдон үлдээгүй боловч манай үед хүрч ирсэнмонгол болон бусад олон хэлээр бичигдсэн сурвалжуудаас бид түүнийг сэргээн тодорхойлж, утга агуулгыг нь шинжлэн судлах бүрэн бололцоотой. Юуны өмнө тэнгэрийн үзлийн талаар тодорхой бөгөөд магадлалтай анхны ойлголтыг “Монголын нууц товчоо”-ноос олж үзэж болно. Түүнд Монголын хаант төр тэнгэрлэг язгууртай болохыг түүхэн домгоор нотлон харуулсан нь илт байна. Тэнгэрийн үзэл бол юуны өмнө монгол, түрэг нүүдэлчдийн эртний уламжлалт шашин болох бөө мөргөлийн тулгуур үзэл баримтлал болох Тэнгэрийг тахин шүтэх үзэл санаанд суурилсан болохыг хэлэх хэрэгтэй. Бөө мөргөлийн сургаал ёсоор эцэг Тэнгэр Ертөнц дахины гагц эрхэм дээд эр бэлгийн ер бусын их хүчнийг төлөөлөх бөгөөд тэр нь эх газар дээрхи байгаль, нийгмийн бүх үзэгдэл юмсын анхдагч дээд эзэн ажээ. “Монголчууд зөвхөн гагц Тэнгэрт итгэх бөгөөд түүнийг үзэгдэх бүх амьтан юмсыг бүтээгч хийгээд ертөнцийн аливаа жаргал, зовлонгийн эзэн хэмээн үзнэ” гэж тухайн цагт Монголд ирж байсан гадаадынхан гярхай ажиглан бичсэн байдаг. 13-14 зуунд монголчууд ер бусын их өргөн түрэмгийлэл явуулан, улмаар дэлхийн их эзэнт гүрэн байгуулан тохинуулахын хамтад Тэнгэрийг тахин шүтэх үзэл нь улам их боловсронгуй болж, ертөнц дахины чанартай үзэл суртал болон хувирав. Энэ талаар эх сурвалжуудын мэдээ баримтыг авч үзье. Монголын их хаадын албан ёсны бичгүүдийн эхэнд нэгэн маягийн тогтсон оршил байсан нь:”Мөнх Тэнгэрийн хүчин-дор, хаганы суу залийн ивээл-дур…” Энэ томъёоллоос үзэхэд Тэнгэр ба Хаган хэмээсэн хосёсны үзлийг илэрхийлсэн хийгээд тэдгээр нь ертөнц дэх дээд эрх мэдлийн хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгийг төлөөлнө. Тэнгэр ба Хаган хэмээн хослол нь эцэг Тэнгэр, эх газар хэмээх бөө мөргөлийн хослолын загвараар анх үүссэн байж ч болох боловч мөн чанартаа улс төрийн үзэл онолын агуулгыг илэрхийлж байжээ. Тэнгэр бол ертөнц дэх хязгааргүй эрх мэдэл бүхий дээдийн дээд, ер бусын нэгэн төрлийн бурхан мөн бөгөөд тэр нь ”хүчин” хэмээх мөн чанараараа Хаганыг өргөмжлөн тэтгэнэ. Үүний ачаар Хаган нь тэнгэрийн нэрийн өмнөөс хаанчилж, тэнгэрийн таалал, зарлигийг газар дэлхийд хэрэгжүүлэх эрх үүрэгтэй ажээ. Өөрөөр хэлэхэд Хаган бол газар дээрх Тэнгэрийн эрхэм дээд элч төлөөлөгч мөн. Хаган бол өөрийн “суу зали” буюу харизмагийн ачаар Тэнгэрийн таалал, ивээлийг эдлэх ажээ. Тэнгэр, Хаган хэмээх хослол санаа нь Монголын их хаадын албан ёсны баримт бичгүүдэд улам хөгжиж нарийсаж иржээ. Жишээ нь: Байжү ноёноос Ромын пап Инносент IY-т бичсэн захидалдаа хавсран илгээсэн Гүюг хааны нэгэн зарлигт болон мөн Мөнх хаанаас Францын хаан Хутагт Луйд илгээсэн захидлын оршлуудад “Мөнх тэнгэрийн хүчин-дор, Дээр ганц Мөнх тэнгэр, дор газар гагц эзэн Чингис хаган, Тэнгэрийн хүвгүүнтй захидал…” хэмээжээ. Энэ мэтийн Монголын их хаадын албан бичгүдийн оршилд Тэнгэрийн үзлийн гол философи товч боловч тод илрэлээ олжээ. Тэрхүү филисофийн ёсоор дээр гагц Хагаан байх учиртай, өөрөөр хэлбэээс Монголын хаан нь “Наран ургахуй зүгээс, наран жаргахуй хүртэл” буюу Мөнх Тэнгэрийн дорхи бүхнийг нэгтгэн захирах ёстой байжээ. Тэнгэрийн үзлийн энэ гол үзэл санааг Монголын их хаадаас Ромын пап нар, Европын улсуудын хаадад тухайн үедээ явуулж байсан албан бичиг, захидлуудаас олж үзэх болно. Энд нэгэн зүйлийг тусгайлан тэмдэглэхэд монголчуудын цэргийн довтолгоон 1240 хэдэн онд Зүүн Европын орнуудад хүрэх үеэр Монголын Тэнгэрийн үзэл нь тэр цагт Европ дахинаа ноёрхож байсан Христийн шашин ертөнцийн үзэл сурталтай халзмөргөлдөн тэмцэлдэж эхлэв. 1245 онд Инносент 4 пап ламтан Христийн шашинтны тэргүүний хувьд ихэд санаа зовж, Монголд өөрийн бие төлөөлөгч элч Плано Карпини хэмээх христийн ламыг тусгай захидлын хамт яаралтай довтолгов. Папын 1245 оны 3-р сарын 13-ны өдрийн захидалд Христийн шашинтан ба бусад орнуудын эсрэг довтлон сүйтгэж, цаашид ч алс холын улс орны эсрэг үргэлжлүүлэн, байгалаас заяасан уялдаа холбоог таслан эвдэж, нас хүйсийг үл хайхран сүйтгэж байгааг нь хүчтэй эсэргүүцэн, ялангуяа христийн шашинтныг үй олноор нь бүрэлгэн сүйтгэхээ даруй зогсоохыг хатуу шаарджээ. Үүний хамтад пап ламтан өөрийн бие төлөөлөгч, их номтны номнол, үгийг хүндэтгэн хүлээн авч зөвшилцөхийг хүсчээ. Үнэн хэрэг дээрээ ромын пап Монгол хааныг Христийн шашинд оруулахыг эрмэлзэж байсан нь ч тодорхой. Гүюг хаанаас 1246 оны 11-р сард мөнхүү элчээр нь дамжуулан Инносент IV папад илгээсэн хариу захидалд пап ламтныг нөхөд сэлтийн хамт хүрэлцэн ирж хүчин зүтгэхийг сануулж “Христийн шашинтан улс орныг бүрэлгэн сүйтгэж байна” хэмээн зэмлэснийг нь “үл ухаж байна” хэмээн няцааж, өөрсдийн довтолгооныг гагцхүү “Мөнх Тэнгэрийн зарлигийг биелүүлж буй хэрэг хэмээн, мөн “Дээд тэнгэрийн хүчин дор наран ургахуй газраас наран жаргахуй хүртлэх бүх улс орон” Монголын хаанд захирагдсан болохыг дурджээ. Эцэст нь “Тэнгэрийн зарлигийг хэн эс дагах буй. Бид ил боол тань болон хүчээ өгсүгэй…”, “эдүүгээгээс эхлэн та бүхнийг ивээлдээ орсон хэмээн үзсүгэй. Тэнгэрийн зарлигийг эс даган, бидний үгийг эс дагаваас дайсан болохыг мэдтүгэй. Юун болохыг гагц Тэнгэр мэдтүгэй “ гэжээ. Гүюг хааны захидлаас найман жилийн дараагаар Мөнх хаанаас Францын Луи хаанд илгээсэн захидалд ч мөн иймэрхүү утгатай зүйлийг өгүүлсэн байдаг. Монголын Тэнгэрийн үзэл, Христийн шашны ертөнц дахины үзэл хоёрын мөргөлдөөн тэмцэл төдий л удаан үргэлжилсэнгүй. 1241 онд Өгөдэй хаан нас нөгчиж, улмаар монголчуудын Европын гүнд явуулсан довтолгоон зогссоноор тэрхүү тэмцэл ч үндсэндээ дуучгавар болжээ. Харин тэнгэрийн үзэл тухайн цагийнхаа өөр нэг хүчирхэг үзэл Исламын шашинтай халз тулгаран өрсөлдөв. Энэ нь Мөнх хааны монголчуудын түрэмгийлэлийг Исламын шашинтан Дундад ба Ойрхи Дорнодын орнуудын эсрэг чиглүүлэн явуулах болсонтой холбоотой байв. Өрнө зүгт Мөнх хааны дүү Хүлэгүгийн явуулсан аян дайны дүнд монгол цэргүүд Аббасидын Халифат устан, Багдад, Дамаскийг эзлэн улмаар Инд мөрнөөс баруун тийшэх Исламын шашинтан бүх улс орныг байлдан дагуулж, эцэст нь зуу шахам жил үргэлжилсэн Ил хааны улс хэмээн Монгол хаадын улсыг Иранд үндэслэн байгуулав. Энэ бүхэн нь голдуу цэрэг зэвсгийн хүчээр болсон хэрэг байсан боловч Монголын тэнгэрийн үзэл багагүй түүхэн үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэх хэрэгтэй. Тэр үзэл нь тухайн улс оронд он удаан ноёрхож байсан Исламын шашны эсрэгт Монгол хаадын ноёрхолыг үзэл суртлын хувьд үндэслэн зөвтгөж байв. Үүний нөгөө талаар Тэнгэрийн үзэл нь зорилгодоо хүрэхийн тулд нөгөө нэг ертөнц дахины үзэл суртал болох Христийн шашинтай ойртон нягтарч холбоо тогтоон Исламын эсрэг тэмцэхийг эрмэлзэж байв. Үүнд тааламжтай хөрс суурьч бүрэлдсэн байжээ. Юуны өмнө, Христийн шашинд монгол хаадын илүү дотночлон хандах явдал Мөнх, Хүлэгүгийн үед хүчтэй болж ирэв. Тэдний эх Соргагтани хатан өөрөө Христийн несториан шашинтан байсан учир нөлөө нь түүний хаан хөвгүүдэд багагүй нөлөөлсөн ажээ. Хүлэгү болон түүнийг залгамжлагч зарим Ил хаад ч Несториан шашинтан хатадтай байжээ. Исламын шашинтан улс орны эсрэг монголчуудын явуулсан аян дайн тэдгээр оронд олон зуун жилийн турш хавчигдаж байсан Христийн несториан шашинтныг чөлөөлөн урамшуулж, тусламж дэмжлэгийг авах бололцоог хангав. Монгол хаад ч уг байдлыг овжин ашиглан Исламын шашинтан орнууд, ялангуяа тэр цагт монголчуудад эзлэгдээгүй үлдсэн хүчирхэг Мамлюкийн Египетийн эсрэг түрэмгийлэлдээ Ромын папын улс болон Европын Христийн шашинтан улсуудтай харилцаа холбоогоо хөгжүүлэн, цэргийн эвслийг ч байгуулан тэмцэхийг чармайж байсан юм. Үүнийг түүхийн сурвалж бичгүүд ч гэрчилнэ. Жишээ нь 1289 онд Ил хаан Аргунаас Францын Гуа Филипп-д явуулсан захидалд Мисир /Египет/-ийн эсрэг хамсан довтлох саналыг нь зөвшөөрч “Тэнгэрийг залбирч” Димисги /Дамаск/-д морилон бууж, “Тэнгэрт мөрөгдөж тэд иргэдийг авбаас Орислим /Иерусалим/-г танд өгье…” хэмээжээ. Үүнээс 13 жилийн дараагаар 1302 онд Ил хаан Газан Ромын пап Бонифас 8-д илгээсэн захидалдаа мөн л Исламын шашинтан улсуудын эсрэг цэргүүдээ харилцан засан, болзсон хугацаанд илгээж хамсан довтолж “Тэнгэрийг залбирч их үйлийг ухаад нэгэн зүг болгъё” хэмээжээ.Энэ бүхнээс үзэхэд монголчуудын ер бусын их өргөн түрэмгийлэлбол зөвхөн гагц аюумшигт аллага хядлага, сүйрлээр дүүрэн зэрлэг нүүдэлчдийн гэнэтийн нэгэн хэрцгий уулга довтолгоон төдий байсангүй, харин тухайн цагийнхаа дэлхийг бүхэлд нь хамарсан гүн гүнзгий их их үр дагавар бүхий нэгэн төрлийн сонирхолтой үзэгдлийг хүн төрлөхтний түүхэнд үүсгэн буй болгосныг бид тусгайлан анхааран үзвээс зохино. Дорно, өрнийг хүчээр дайлан дагуулсан боловч монголчууд урьд өмнө үзэгдээгүй дэлхийн их эзэнт гүрнийг эмхлэн тохинуулж, төрөл бүрийн улс орныг улс төрийн нэгэн хатуу засгийн дор нэгтгэж чаджээ. Үүний дүнд дэлхий ертөнц Монголын морин өртөө хэмээх тухайн үедээ хамгийн дэвшилтэт харилцаа холбооны тогтолцоогоор холбогдов. Өртөөний замаар хүн ард, үзэл санаа, элдэв мэдлэг, мэдээлэл сэлт болон арилжаа худалдааны урсгал хөдөлгөөн дэлхийн улс орны хооронд чөлөөтэй явагдаж байв. Дорно, өрнийн харилцаа холбоо тэр цагийнх шиг тийм үр бүтээлтэй бөгөөд идэвхитэй байсан нь урьд өмнө түүхэнд үзэгдээгүй ажээ. “Монголын энх амгалан” /Pax Mongolica/ хэмээн нэрлэгддэг нэг ёсны Монголын дэлхийн дэг журам ч тогтсон байв. Үүгээр үл барам, тухайн үедээ дэлхийн ердийн нэг их эзэнт гүрэн байгуулагдах төдийгээс илт хэтэрсэн, ертөнц дахины шинжтэй ер бусын нэгэн том үйл явц явагдаж эхэлснийг хэлэх хэрэгтэй. Тэрхүү үйл явцыг бид монгол нэр томъёогоор “тэнгэрчлэх” үйл явц буюу тэнгэрчлэл хэмээн нэрлэж болно. Түүх-үзэл баримтлалын үүднээс авч үзвээс Монголын тэнгэрчлэл бол эдүүгээгийн бидний “дэлхийчлэл”, Тэнгэрийн үзэл /тэнгэризм/ нь глобализм буюу дэлхийчлэлийн үзэлтэй төстөй учир харьцуулан авч үзэж болмоор байгаа юм. Энд зөвхөн нэр томъёоны ялгаа байгаа бөгөөд Тэнгэрийн үзэл /Тэнгэризм/ нь “Тэнгэр хэмээх алтай гаралтай хэлнүүдийн үгнээс үүсэлтэй бол глобализм нь “giobus” /газар дэлхий/ хэмээх хоёр үзэлд зарчмын бөгөөд тулгуур их ялгаа оршиж байгаа нь мэдээж хэрэг.Ийнхүү Монголын тэнгэрчлэх үзлийн тухай ярихдаа бид хуучны юмыг хэт эдүүгээчлэн он цагийн замбараагүй байдлыг үүсгэх гэсэн бус, харин түүхэнд эрт, орой болсон төстэй үзэгдлийг харьцуулан судлаж ойлгохыг оролдсон нь болой. Монголын түүхэн туршлагаас үзэхэд одоогийн дэлхийчлэл хэмээх үзэгдэл нь түүхэнд сая үзэгдэж байгаа тийм ч их шинэхэн үйл явц бус ажээ. Энэ нь бас өөрийн эртний түүхтэй бөгөөд Монголын туршлага бол дэлхийчлэлийн үзлийн хамгийн нийтлэг төрхтөй өвөрмөц нэг хэлбэр нь байжээ. Бидэнтэй энэ сэдвээр ярилцсан Америкийн нэрт сэтгүүлч Лесли Чань монголчууд бол “глобализмын үзлийг анхлан санаачлагч”, “анхны хэрэгжүүлэгч” нь байжээ хэмээн дүгнэн бичсэн юм. Гэхдээ Монголын тэнгэрчлэл бол голдуу улс төрийн үзэгдэл байсан хийгээд түүнийг юуны өмнө хүчирхийллийн аргаар хэрэгжүүлжээ. Ийм учраас тиймэрхүү маягийн дэлхийчлэл төдий л их амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэр нь удалгүй бүтэлгүйтэн нурсан билээ. Энэ бол хүн төрлөхтөн заавал мэдвээс зохих хийгээд хэзээ ч марташгүй, үл тоомсорлох ёсгүй агуу их түүхэн сургамж мөн. Одоогийн дэлхийчлэл нь Монголын тэнгэрчлэлээс эрс ялгаатай, үндсэндээ тайван замаар явагдаж байгаа билээ. Гэхдээ тэр нь хэтэрхий их материаллаг, прагматик шинжтэй, эд хөрөнгийн ашиг сонирхлыг урьдал болгоод оюуны болон зан суртахууны үнэт зүйлсийг төдий л үл анхааран орхигдуулж байгаа талтайг хэлэх хэрэгтэй. Эдүүгээ дэлхийчлэлийн үйл явц хүчтэй болох тусам дэлхийн өөр өөр иргэншил, шашны өвөрмөц шинж байдал, түүхэн уламжлалаа хадгалах эрмэлзлэл, тэрч бүү хэл эсэргүүцэл тэмцэл,ч ихсэх хандлага илт ажиглагдаж байна. Одоогийн дэлхийчлэлийн үзэл илүү их ул суурьтай, илүү их хүмүүнлэг бөгөөд болвсронгуй филисофийг шаардаж байгаа нь илт байна. Дэлхий дээрх олон соёл, шашин, хэв заншил, уламжлалын ялгааг үл харгалзан хүн төрлөхтөн нийт даяараа хүлээн авч чадахуйц тийм нийтлэг бөгөөд түгээмэл дэлхийчлэлийн үзэл онолыг гаргана гэдэг тийм ч хялбархан зүйл огт биш болох нь тодорхой. Гэвч үүний төлөө нийтээрээ хамтран ажиллах нь харилцан тэмцэлдэн сөргөлдөхөөс илүү их ирээдүйтэй болохыг онцлон тэмдэглүүштэй. Мөн үүний хамтад “Тэнгэр, гарт харилцан адилгүй хуруунуудыг хайрласан шигээ хүнд мөн харилцан адилгүй замыг зааж өгчээ” хэмээн их хаан Мөнхийн айлдсан үгийг хүн төрлөхтөн альч үед санаж явахад илүүдэхгүй бөгөөд энэ үг одоо ч ач холбогдлоо алдаагүй байна.
Академич Ш.Бира -
БAЙГАЛЬТАЙ ЁC БУCААР ХAPЬЦААД БАЛAPСАН ЯВДЛYYД
Хөxүүл rичий aгнаад цээpлэл aмсав- Өнөөдөр шинэ цагийн ц.э.э.ж ө.в.чтэй бaячуул хуpдан yнаа, гaлт зэвcэг aшиглан чoно aвлах нь ид xаваа гaйхуулах, бас чиr цyсанд yлайрсан мaнъяк зaндаа xaнамж aвах таатай ажил нь бoлж хyвирсан билээ. Үүнийгээ ихээхэн хөөpгөдөг бөгөөд чoно aгнах хиймоpтой ч гэх юм уу. эс бөгөөс “Ижил тэнгэpтэйдээ үзэгдэж, илүү тэнгэpтэйдээ aлагддаг” гэсэн үгсийг нэн түрүүнд сонсчихоод caвсаглан rүйх нь бий.
“Илүү тэнгэpтэйдээ aлагдана” гэдэг нь үнэн хэрэгтээ цaхиур бyy шийpлэсэн зууны тэртээх өвrөдийг хэлснээс буc ниcдэг тэpэг болон жийп машинаар өдөржин э.л.дэж дaвхиад бaxардаж yнасан хoйно нь aвтоматаар шүршдrийг хэлдэггүй байх. Юутай ч энэ бүхнийг түp хойш нь тaвиад нэгэн бoлсон явдлыг өrүүлье.
1995 оны xавар Төв aймгийн Лүн cумын оpчимд yлаан өнrийн “Ниссан патрол” машинтай явж бaйсан xүмүүсийн хaлз өмнө нэгэн rичий чoно тaaрчээ. /Нэгэнт уг явдлаас хойш xэтэрхий rэмээр эмrэнэлт явдлyуд ш.и.л ш.и.лээ даpан гаpсан учраас уг хүмүүсийн нэp хaягийг нyyцлан үлдээxээр шийдлээ/ Уг машинтай нөxдүүд Cогоо aгнаж cүүлийг нь aвах зoрилготой явсaн бөгөөд АКМС маpкийн aвтомат бyyгаар зэвcэглэсэн бaйжээ.Чoно харангуутаа л xөөсөн юм байх. Цонхоороо хэдэнтээ шүpшсэн aвч онoсонгүй. Аргаа баpахдаа нэгэн жижигхэн yyлыг хэдэн цагийн турш тoйруулж элдcээр бaйгаад баxaрдуулан yнагаж оpхижээ. Уг rичий чoно xөөгдөж явaхдаа xодоодон дахь мaхаа гyлгиж явcан rэдэг. “Aнчид” мaшиныхаа цонхоор зэpэг rал нээxэд хөөpхий aдгуусан cуманд cийчүүлэн aмь aлдахдаа зүpх зүcэм дyугаар гаcлаж байсан аж. Дэргэд нь очиход ц.э.э.жээр нь yнжих цэнxэр cудалт дэлэнrээс нь cүү дyслаж байсан бөгөөд rичий чoнын нүднээc нулимc yнасан бaйх нь мэдpэгджээ. Энэ бүхэнд “aнчид” ердөө ч xирдxийсэнгүй. Харин ч ойр хавьд бэлтpэгнүүд нь бaйгаа гэcэн хаp aвч эpж xайж эxлэх бoлов.
Тэrэж явтaл хэдэн адуу тyyсан xүүхэд тааpалджээ. Мaшинтай хүмүүс ч хүүд чихэр боовxон өгсөөр ойр хавьд чoнын үүp бий эcэхийг нь аcуухад “Уpжигдар нэг азаpган чoно энэ xавиас aлагдсан. Саяын жижиг ууланд нэг aгуй бaйдаг юм” гэcээр газapчилж өrчээ. Үнэхээр ч rичий чoно бyyдуулж үxcэн гaзраас 100-аадхан метрийн зайтай нэгэн нyyцлаг aгуй бaйх нь тэp. Уг aгуйд нүдээ нээrээгүй 4 бэлтpэг байсан бөгөөд жийптэй хүмүүс т.э.жээнэ гэcээр нийcлэл рүү aвч дaвхив. Гэвч эxийг нь xөнөөж үүpнээс нь бэлтpэг cyйлсан xүмүүс гэpтээ oчих тaвилангүй бaйжээ.
Тэд 22-ын тoвчооны oйролцоох Шаpхүүгийн Дөpөлж ypуудан xот руу оpж явaад Зaмын xaшлага pуу мaшинтайгаа ниcэн дөpвүүлээ aмь үpэгджээ. Хачирхалтай нь зaмын мaшин зoгсож түpгэн энэ тэр болоход нүдээ нээrээгүй бэлтpэгнүүд гacлан гaнгиналдаж бaйсан гэдэг. Эx чoнын гэcгээл ингээд ч дуycчихаагүй юм. Гичийr бyyдсан боcсын хоёр хүүхэд нь ойpмогхон өнгөpсөн бөrөөд жoлооч зaлуугийнх нь aх мөн л тэр хавьд aвто ocлоор ө.ө.д бoлжээ. Ер нь чонoноос бoлсон эмrэнэлт явдaл гaнц энэ ч биш бөгөөд 1960-аад оны үед xaвханд оpсон чoныг aмьдаар нь ө.в.чөөд roломтоороо сүйpсэн Бааpай rэгч эpийн түүx ч бaс бий.
-
ШАШНЫГ ЖУРАМЛАХ ТӨРИЙН САНААЧИЛГА
Бурхангүй орон болж социалист замналаар далан жил замнасан манай улс шинэ нийгэмд алхахдаа шашны асуудлаа шийдэх ганцхан хууль батлаад орхисон гэсэн үг. Нэг талаар шашин гэхээр их номхон, дөлгөөн зүйл гэсэн ерөнхий тодотголтой явж ирсэнтэй холбоотой л доо. Гэвч түүнээс хойш нийгмийн хувьд бид шашин шүтлэгийн төрөл, түүний элдэв араншингийн алаг эрээн зам туулжээ. Дээр нь өнгөрсөн хугацаанд шашны сүм хийгээд сүсэгтний тоог нарийн гаргасан судалгаа ховор.
Хамгийн их ишлэгддэг нь манай улсад суух АНУ-ын Элчин сайдын яамны сайтад 2010 онд нийтлэгдсэн илтгэл юм. Түүнд дурдсанаар тухайн үед улс даяар 511 албан ёсны бүртгэлтэй сүм хийд байснаас 254 нь буддын, 198 нь христийн, 44 нь исламын, долоо нь бөө мөргөлийн, тав нь бахайн болон тодорхой ангилалд үл багтах сүм хийд байжээ.
Харин одоо яригдаж байгаа Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төсөлд шашны сүм хийдүүдийн үйл ажиллагаанд хориглох заалтуудыг багагүй оруулсан байна. Тухайлбал, тус хуулийн төслийн 28.6-д “Олон нийтийн газарт нийтийг хамарсан мөргөл, шашны бусад зан үйл, ёслол үйлдэх ажиллагаа нь олон нийтийн болон оролцогчдын аюулгүй байдлыг хангасан, холбогдох хууль тогтоомжоор тогтоосон журамд нийцсэн байна” гэжээ.
Нэг үгээр Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар хориглосон аливаа үйлдлийг шашны зан үйл нэрийн дор хийхгүй гэж ойлгогдож байна. Хэдэн жилийн өмнө бөө мөргөл хүчээ авч байлаа. Тэр үед мөн ч олон дөвчин үйлдэл гарсан даа. Бөө нар хүнийг архинаас гаргах дом хийж байгаад түлээд хөнөөчихсөн, хөлийнх нь судас хатуурсан хүнийг эмчилж байгаа гэж байлгасаар амь насаа алдахад хүргэсэн гээд үргэлжилнэ. Тэгвэл шинэ хууль батлагдвал ийм гэмт, хэргийн шинжтэй үйлдлүүд хязгаарлагдана гэж ойлгож байна.
Мөн тус хуулийн төслийн 27.1-д “Шашны байгууллага нь өөрийн зорилго, үйл ажиллагаагаараа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж зөрчихийг хориглоно”, 27.2.1 -д “Албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсхүл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалахыг хориглоно” гэсэн байна. Ийм төрлийн үйл ажиллагааны жишээ ч бидэнд бэлхнээ байж байна. Христийн шашны Солонгосоос гаралтай Мүүний урсгал гэгчийн талаар нэг хэсэг баахан ярьж байлаа. Энэ урсгал бие биеэ харж байгаагүй хүмүүсийг зуучилж гэрлүүлж байв шүү дээ.
Монголоос олон хүн Солонгост байх танихгүй хэн нэгэнтэй гэрлэсэн байдаг юм. Харамсалтай нь, түүнд нь ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгэлгүй өнгөрсөн. Үүн дээр хуулийн төслийн 28.8-д “Шашны байгууллагаас бусад этгээд нийтэд зориулсан мөргөлийн газар, том орон зай эзлэх шашны зориулалт бүхий хөшөө дурсгал, суварга байгуулахыг хориглоно” гэсэн заалт ч анхаарал татаж байгаа. Ер нь тэгээд иймэрхүү зохицуулалт байхгүйгээс уул болгонд суварга, мод бүрт хадаг тавих явдал даамжирсан юм. Бүр бэлэг эрхтний хөшөөг хүртэл мухар сүсгийн үүднээс барьж байлаа.
Хууль санаачлагчдын хэлж буйгаар өнөөдөр төр шашинтайгаа 22 өөр стандартаар харьцаж байгаа гэнэ. Тодруулбал, нийслэл болон 21 аймгийн ИТХ шашны байгууллагын өөр, өөр зөвшөөрлийг журмаар олгох замаар хянаж байгаа аж. 2016 оны байдлаар нийслэл болон долоон аймаг энэ чиглэлээр журам гаргажээ. Харин 14 аймаг нь журамгүй байсан гэх. Үндсэн хуульд заасанчлан ИТХ-ын шийдвэрийг дээд шатны байгууллага, төр засгийн” байгууллага хүчингүй болгох эрхгүй байдаг.
Ийм өнцгөөс харах юм бол шашинтай харилцах харилцаан дээр манай улс холбооны улсуудын адил зарчимтай явж байсан гэсэн үг. Наад захын жишээ гэхэд Орхон аймаг гэхэд шашны байгууллагын зөвшөөрлийг гурван жилээр олгодог. Тэгэхэд нийслэл юм уу зарим аймаг нэг жилийн хугацаагаар олгодог байх юм. Энэ бол нэгдсэн улсын хувьд байж боломгүй асуудал л даа.
Мөн хуулийн төсөлд Үндсэн хуульд заасан тодорхой зарчмуудыг оруулахаар төсөлд тусгажээ. Түүнд төр нь шашны байгууллагын үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй, шашин нь төрт ёс, үндэсний эв нэгдэл, түүх, соёлын уламжлалыг нандигнана, үндэсний аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэжээ. Төр шашны үйл ажиллагаанд хуульд зааснаас гадуур байдлаар оролцохгүй гэхээр “цэргийн гэгээнтэн” гэх мэт элдэв явдал гарахгүй гэсэн үг. Дээр нь гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох юм байна.
Хэд хоногийн өмнө болсон хэлэлцүүлгийн үеэр хуулийн төслийг санаачлагч, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр “Шашин шүтэх эрх чөлөө бол Монгол Улсын иргэний салшгүй хэсэг. Энэ эрхийг баталгаатай, ямар нэгэн алагчлалгүй эдлүүлэх нэгдүгээр шаардлага манай улсад байна. Хоёрдугаарт, Монгол Улсын тар ёс, үндэсний эв нэгдэл, соёлын үнэт өвүүдийг нандигнан үр хойч үедээ өвлүүлэх ёстой. Гуравдугаарт, шашны байгууллагуудын үйл ажиллагаанд хуульд заагдсан үндэслэлээр төр оролцоно. Хуульд заагдаагүй үндэслэлээр төр оролцохгүй байх зарчмыг нутагшуулна гэж хэлэлцэж байгаа юм.
Өнөөдрийн манай улсын хууль тогтоомжоор шашны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт байдаггүй. Гадаад улсын иргэн Монгол Улсад шашны байгууллага байгуулахыг хориглох гэж байна. Энэ олон асуудлаас гадна Монголын үндэсний нэгдсэн тодорхой нэршлийг 50 жилээс дээш жил шашны үйл ажиллагаа явуулсан байгууллагад олгоно гэдгийг ярилаа. Түүнчлэн хүүхдүүдийг шашны байгууллагын номлолд сургах тодорхой заалтуудыг хэллээ. Жишээ нь, гэрээр шашны боловсрол авч байгаа 2,500 гаруй хүүхдийн 90 хувь нь буддын шашных ч биш, христийнх ч биш, исламынх ч биш байна. Шашны ямар чиглэлээр хүүхдүүд гэрээр сурч байгаа нь асуултын тэмдэг байгаа юм” гэж байлаа.
Хориглох зүйлийн жагсаалт энэ мэтээр хязгаарлагдахгүй л дээ. Тус хуулийн төслийн
27.2.2-д “Зайлшгүй эзэмших шаардлагатай суурь боловсрол эзэмшихэд нь саад болсон үйл ажиллагаа явуулах”,
27.2.3-д “Гишүүд, дагагч болон бусад этгээдийг өөрийн эрхээс татгалзуулж, шашны байгууллагад ашигтай байдал үүсгэхэд нь албадах”,
27.2.4 “Шашны байгууллагад элсүүлэх, эсхүл гишүүнчлэлээс гарахгүй байх зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, иргэний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, нэр хүндэд нь хохирол учруулахаар сүрдүүлэх, хууль бус бусад үйл ажиллагаа явуулах замаар саад болох”,
27.2.5- “Шашны зан үйл, ёслол үйлдэхдээ хүрээлэн байгаа орчныг бохирдуулах”,
27.2.6.хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах”,
27.2.7-д “Сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх”,
27.2.8 “Гадаад улсын Засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах”,
27.2.9 “Шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах”,
27.2.10 “Амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу. байдал тогтоох, хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах” гэх мэтээр хориглох зүйлсийн жагсаалт хуулийн төсөлд байна.
Монгол бол шашны элдэв урсгалуудын хувьд өмнө нь нээгдээгүй атар дагшин газар. Тийм ч болохоор элдэв санхүүжилттэй шашны урсгалууд орж ирэх, батжин тогтнох бололцоотой орон гэгддэг болсон нь нууц биш. Дэлхийн болон манай улсын түүхийн тодорхой хэсэгт шашин төр хоёрын хэт ойр явдал дажин үймээн гаргаж байжээ.
Өнөөдөр дажин болдоггүй юм гэхэд нэг шашны хоёр урсгалынхан хоорондоо үг сольдоггүй байдал манай улсад бий болсон. Үүний дээр олон түмний итгэлийг авах арга хэрэгсэл нь эд хөрөнгийн байдлаар татах, насан хүрээгүй хүүхдүүдийн бүрэн төлөвшөөгүй байдлыг ашиглан шийдвэр гаргуулах дээр тогтсоор байгаа нь үнэн юм. Харин одоо энэ асуудлыг төрөөс журамлахаар Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай хуулийн төслийг санаачилсныг танилцуулахад ийм байна. -
ХАР ЗҮЛДЭН ТЭНГЭРИЙН ДУУДЛАГА
Дунд үеэрээ тогтож өг
Гадуураа хай, дотуураа хай
Хүн амьтнаа элдэв үхэл, тахал
Өвчин зовлонгоос чөлөөл
Мал сүргээ өсгөх магад хүчийг ац
Үнсэх үрдээ өлгий болон ир
Үндэснээсээ орги, үзүүрээсээ сацар
Хилэнгүй номхон, хивцэггүй дөлгөөн
Эргэхээ эрчмээ өг
Буцахдаа бултыг нь тэтгэ
Эцэг таван тэнгэр
Таван тивийн хүн ардад
Кун эрдмийг түгээж өг
Дөрвөн далайн эрэг ирмэгт
Хуйн гамшгийг зайлуулж өг
Хар зүлдэн тэнгэрээ дуудъя
Харван ирэх солирын замыг хаа
Хар нүх, эрхсийн эрчмийг түгээ
Зүлдэн тэнгэрээ дуудаж
Зүглэ, дайлгыг чинь хэлнэ
Ямба ёсыг олгож
Янтра чимгийг чинь нэмнэ
Харанхуйг гийгүүлж, өнгөтийг өргөж
Толгойд тотгор үгүй
Тогтсон эдэд гарз үгүй
Тоотой толгойгоо товчилж хар
Хөрст дэлхийгээ хөвлөгсөн
Эзэн таван тэнгэр
Хий агаараар дэвэрсэн
Үрийн үүрд, үеийн үед
Дамжин харах
Дамжиггүй эзэн тэнгэр
Зээрийн хүү шиг зэрэглэж
Аргалын хүү шиг алаглаж
Дагаж харсан тэнгэрүүд
Хэв ёсондоо
Хиур чимэгтэй орш
Гэрийнхээ гэгийг гэтэлгэ
Гадна талаа мана
Газар уснаасаа дэгд
Хамарт ханиад үгүй
Элгэнд эмгэг үгүй
Бөөрөнд бөртөг үгүй
Бөгсөнд хий үгүй
Зүрхэнд жиг үгүй
Зүүдэнд ёр үгүй
Уугинд урхаг үгүй
Цөсөнд цөв үгүй
Чөмгөнд сэв үгүй
Эрүүл мэндийг өг
Үрээгээрээ морь хий
Үрээрээ хүн хий
Эр ихт бараатангууд
Ээл нөмөрт түшигтэнгүүд
Бар ихт бараатангууд
Бараан гялаан зүлдтэнгүүд
Сүр ихт оньтонгууд
Нарны гэрэл туяатангууд
Сарны туяа гэрэлтэнгүүд
Шил толин нүдтэнгүүд
Үе үе эргэж буусан
Үндэс язгуур таван тэнгэр
Эрчмийг залгуул эрдмийг түгээ.
Хүн төрөлхтөнийг авар
Хөө хуяг мэт хуягла
Зовлонтны зовлонг зогсоо
Гарзатын гарзыг гарга
Нэгийг хоёр болго
Нимгэнийг зузаан болго
Нарийныг өргөсгө
Унасанд бүдрээгүй
Уусанд цалгиагүй
Сайн нь саадгүй болог
Эцгийн тэнгэр ивээ
Эхийн тэнгэр энэр
Өөрийн тэнгэр өршөө
Хатууг зөөлрүүл
Хаттаныг уяруул
Догшиныг номхотго
Доройг ивээ
Далдыг ил гарга
Давхрыг дан болго
Гэмтнийг гэтэлгэ
Гэнэтийн аюулаас зайлуул
Хаяанаас халдахыг хаа
Хажуугаас нялзахыг арч
Хорон санааг урвуул
Бузар санааг задал
Хойчийн маргааш
Хойнын өдөр болтол
Хир балаггүй суухыг
Хившүүлж өг шоог, шоог
Нэг настай
Нэтгэр үетэй цагаас
Авахуулж заяасан тэнгэр
Хар /жинхэнэ мөн чанар/ чанарыг түгээ
Халуун цусыг тунгаа
Таван мэдрэхүйг зал
Таван цулыг тэжээ
Осол гэмтэлд бүү оруул
Од эрхэст зуучил, хайрхаан
Өөрийн хамт төрсөн
Зүд оньст тэнгэр
Хэзээнээс нааш хэв янзтай
Суурь суурьшилтай
Заль барьж ирсэн
Эцэг өвгөдийн маань
Зүлд тэнгэр
Сунаж унтаж
Суниаж босохын
Жаргалыг залгуул
Гэмтэх гэмээс гэтэлгэ
Өргөст үйлээс өнгөрүүл
Өөрийн таван тэнгэр
Үзэж харж өг
Жилийн чинь насыг өргөнө
Цагийн чинь цайлгыг өргөлөө, хайрхаан
Уулсын толгойд цас хучлаа
Усны захад мөс хөрлөө
Хойтон жилийн энэ үеийг хүртэл
Хохирол гэмшилгүй
Хотолсон сүргээ хорогдолгүй
Төллөх төлдөө гарзгүй
Оргих шимийн булаг шиг
Оргиулж бялхуулж өг
Таван өнгө, дөрвөн гэрэл
Тэгш дүүрэн байг
Амьтан хүн амсаагүй
Таван янтар бүрдсэн
Тансаг идээ
Тараг, цэгээндээ ир
Элгээрээ эсэн мэнд
Төрлөөрөө төвшин сайн
Ургаараа уршиггүй
Урьдын өнөр эрэмбээр
Угсран буусан
Угийн буурал тэнгэр өвгүүд
Дээр дэвсэн
Дэргэд мандсан
Зүлдэн тэнгэр
Элээхийн үеийг
Эргэж харсан
Энэрэлт эцэг тэнгэр
Эзэн хайрхан тэнгэр
Заяа болсон тэнгэрүүд
Атаа таван тэнгэр
Амин зүлд тэнгэр
Холын дуулах, ойрын үзэхэд
Мууг бүү үзүүл
Муухайг бүү сонсго, хар тэнгэр
Халуун элгээ хүргэ
Хоног ирэхэд
Ховор сайн домоо хүргэ
Үд ирэхэд
Үнэн сайн домоо хүргэ
Сүмбэр уулнаас
Сүлдэлж буусан
Хар далайд харваж буусан
Хасбуу далайд харайж буусан
Шар мөрөнд шаргиж буусан
Сахарын элсэнд сацарч буусан
Үүлтэй тэнгэрээс дүүлэн буусан
Үертэй Гангад шунган буусан
Давст нууранд дасаж буусан
Дараа нь Атлантад дамжиж буусан
Хөхийгээс хөвчилж буусан
Хүйтнээс салхилж буусан
Утханаас уламжилж буусан
Тарвагатайн тавлаж буусан
Тэрхийн цагаанд үдлэж буусан
Хоргын тогоонд хоноглож буусан
Дүбханд тухлаж буусан
Дэвсэх Буур хээрт дэшилж буусан
Хан Хэнтийд ханарч буусан
Шилийн Богдод шилж буусан
Галбын говьд гялбаж буусан
Ганц модонд гацалдан буусан
Хамаг Монолчуудад хуяг болсон
Хан хар тэнгэр
Эцэг болсон зүлдэн тэнгэр
Арцнаас ариун, санхамаас сайхан
Өнгө, гэрэлт есөн тэнгэр
Дам үглэснийг “сонс”
Дэвсэн бүжиснээр “цэнгэ”
Илт бэлтгэсэн сэдхэлээр хувилгасан
Идээ будааныхаа дээжинд буу
Мөнх мод шиг намилзан сацарсан
Өнгөт солонго шиг туяарсан
Амин зүлд тэнгэр
Ах нартайгаа амь бүрийг
Авараар тэтгэ
Гэр бүхнийг гэрээр гийгүүл
Гэгээвчтэй гэрээр орж
Эрүкэ гэрээр өнгийж
Тооното гэрээр тонгойж
Тогтнон хур
Бага гэртээ бага болсон
Баатар хар тэнгэр
Балчир үрдээ өлгий болон ир
Хүч эрчмээ буулгасан
Угийн дээд тэнгэр
Учран уулзаж
Буруутайг ухааруулж
Зөвтэйг хүлээх хүслээр
Алаг хуягийг хэдэрч
Аян жаргалыг жолоодон
Сар нарны тусгалд
Сүндэрлэн харсан
Мөрт нь мөргөн
“Сүүдэр”-т нь сөгдөж явна.
Гэм алдаагий минь
Мэдрүүлж, ухааруулж өг
Хөрс Этюкэнд хүн болж төрөхөд
Анх заяасан өөрийн тэнгэр ир
Цоорсон аурыг “цойлд”
Замхарсан солонгыг залга
Дутуу эрчимийг нөх
Дундуур эрдмийг гүйцээ
Хурдан эрчимийн хуйг бүү ирүүл
Хурц хэлний хорыг дар
Сарын тоогоор сацар
Өдрийн тоогоор өнгө ор
Хоногийн тоогоор кун нэм
Мөхийн түвшин мөнхийн амьт
Мөнх тэнгэрийн буу
Хар зүлдэн тэнгэртээ заль барьлаа.Үндсэн эх нь “Монголын аман зохиолын дээж бичиг” ном
Эх сурвалж: Д.Наран-Очир “Мөнх тэнгэрийн оньс” УБ. 2007 он, 62 дугаар тал/ -
ДОРИГ ХИАТАЙ ЭВЛЭРСЭН НЬ
Дориг хиагийн шавь хүү гөрөөсний гуя ганзагалаад багшдаа аваачиж өгөхөөр авч яваад замдаа хадланчид дээр буухад тэнд Дэлдэн Мэнд байв. Хүүг цай уугаад мордох зуур Дэлдэн Мэнд гөрөөсний гуянд нь жатганы юм хийгээд явуулчихаж. Дориг хиа нөгөө гөрөөсний гуяыг хавтайлган шарж, дороос нь идэж суув. Мах нь шулагдах тусам жатгын юм нь үзүүр лүүгээ өгсөж байв. Дориг хиа: “Шорны үзүүрийн махыг иддэггүй юм” гээд гарган шидэж, түүнийг нь нохой аваад идэж гэнэ. Ийнхүү Дориг хиа анх удаа Мэндийн жатгаас зайлж чаджээ.
Дараа нь Дориг хиа адуучин барлагтайгаа адуугаа тууж явахдаа хэлсэн нь “Захын ганц модны сүүдэр доогуур гардаггүй юм. Наагуур гар” гээд тэр бөө модыг тойроод явчихаж.Тэр модон дээр Дэлдэн Мэндийн жатга байсан юмсанжээ. Ингэж хоёр дахь удаад жатгаас зайлжээ. Түүнд нь Дэлдэн Мэнд гурав дахь удаагаа жатга хийхэд Дориг хиагийн эхнэр өртөж нас барав. Дориг хиа ихэд уурсаж Мэндийг алах гэж очиж явтал Мэнд мэдээд эхнэртээ “Цээрийн хана босго, нохойн идүүрт шар юм хийж миний орны урд тавь” гээд өөрөө нөмөглөөд орондоо хэвтэж байв.
“Мэнд чиний амь төгслөө” гээд хутгаа шаатал онгодоос нь улаан,цэнхэр хоёр өнгийн гэрэл цувран ирэхэд нь Дориг хиагийн нүд нь солонгорон тусаад ухаан алдчихав. Сэргээд хартал хойморт нь хутга хуйларчихсан бөөн хар юм болоод хэвтэж байв. Мэнд тэр хутгыг нь аваад шувтран татаж хуучин янзанд нь оруулаад:
“Аа та хутгаа хуйлж авагтий” гээд хадаг барьж эвлэрэлдсэн гэдэг. Нас барсны нь дараа онгод шүтээний нь Ивдэд онголсон гэдэг.
-
ДАМДИН ДОРЛИГЫН САХИУС
Миний хувьд
Монголын уламжлалт бөө мөргөлийн ёс заншилтай бол огт холбоогүй гэж боддог бөгөөд
Шарын шашин Монгол Буриадад хүчтэй дэлгэрэх үеээс зарим талаараа бөө мөргөлтэй ёс заншил холилдох үед л ийм ойлголт монголчуудын дунд бий болсон байх
Товчхон доо бол уран Дархан хүн шүтэж дээдэлдэг дамдин дорлигын сахиус нь буудаг эсвэл буулгадаг зүйл огтоос биш дорлигын сахиусаа авах гээд баатарын хуяга бэлдэж бгаа хүн хүртэл байдаг л юм бна ( тийм юм миний хувьд лав байж болохгүй ерөнхий дөө солиорол )
Удган хүн заавал Дорлигтой байх ёстой гэсэн буруу ойлголт хүртэл түгээмэл байдаг юм билээ хуучин цагын хүч чадлаараа гайхагдаж явсан удганууд Дорлигтой байсан талаар хэн ч олж дуулаагүй л байх
Мөн сахиус гэх үгийг онгод гэдэг утгаар хэрэглэх нь бас миний хувьд буруу санагдаг
Сахиус гэдэг үг нь шарын шашин орж ирэх үед л бид хэрэглэдэг болсон бол уу монголчууд бид бөөгийн онгод гэж хэлж ярьж байсан болхоос бөөгийн сахиус гэх нь тийм зөв нэршил биш бол уу -
КАНАДЫН ЭЛЧИН САЙД ХҮНДЭТГЭЛИЙН ЗООГ БАРИВ.
Хүндэтгэлийн зоогт оролцсон МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Монгол бөөгийн талаар элчин сайдын асуултад хариулт өгч байлаа. Шашины удирдлагуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкофт талархал илэрхийллээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиглэл, авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар санал солилцлоо.
Тус зоогийн төгсгөлд талууд хоёр улсын тогтоосон хамтын ажиллагаа өргөжин тэлж шашины удирдлагуудтай уулзаж өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийллээ.
Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Ивкоф ойрын өдрүүдэд МБНЭ болон Монгол бөөгийн онгодын өргөөгөөр зочилохоор боллоо.
Энэ удаагийн уулзалтанд Ватикан, Буддагийн, МБНЭ, Иссус, Христ, Лалын шашины төлөөлөлүүд оролцлоо. -
ШАШИНЫ ТӨЛӨӨЛӨЛҮҮД АНХ УДАА УУЛЗАВ.
Энэ удаагийн уулзалт ярилцлага нь анх удаа санаачлагаараа нэгдэн цугларч уулзалт хийсэнээрээ онцлог юм. Өмнөх уулзалтууд голдуу Элчин сайдын чаманд хийгддэг байсан билээ. Оролцсон бүрэлдэхүүний харахад голдуу удирдах түвшиний албатангууд байсан бөгөөд хуулийн зөвлөхүүд оролцлоо.
Өмнө уулзалтуудад оролцож байсан удирдлагууд ихэнх нь өөрчлөгдсөн байна. Тиймээс энэ удаагийн уулзалтыг МБНЭ-ийн төлөөлөл, шашины үйл ажиллагааны зорилго, танилцуулгаас эхэлсэн билээ. Зарим шашины байгууллагууд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сонирхолтой байлаа.
Бид монгол дахь шашины үйл ажиллагаа явуулахад зориулагдсан “Төр, сүм хийдийн харилцааны тухай” хууль одоо үйлчилж байгаа. Түүнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, өмнөх жилүүдэд шинээр өргөн барьсан “Шашн шүтэх, эс шүтэх тухай” хуулийн төсөл зэрэг асуудлаар цаашдаа санал бодолоо солилцох болов уу гэж төсөөлж байна.
Эхний уулзалтыг Буддагийн сүмд хийгдлээ, дараагийн уулзалтаа Advenist сүмд хийхээр боллоо.