Author: admin_shaman

  • СҮНСНИЙ НУУЦ

     

    Хүн нас нөгчихөд түүний махан биеийг бүрдүүлж буй зүйлс нь эрэмбэ дараатай хураагдаж хийд шингэснээрээ бие бардаг. Өөрөөр хэлбэл хүнийг бүрдүүлдэг дөрвөн махбодь /зурхайд таван махбодиор авч үздэг/ нь, тухайлбал хүн бие барахад шороон махбодь нь усанд шингэдэг. Усан махбодь галд, гал нь хийд шингэсний дараа эл хий зүрхний үл эвдрэлцэх хэсгээс замхран одохуйд хүмүүн хамгийн сүүлчийн амьсгал авдаг хэмээн тайлбарладаг.

    Монголчуудын ам дамжин ярьдаг буг чөтгөр бол өнөөх сүнснээс үүдэн гардаг гэнэ. Хүн нас барсныхаа дараа 49 хоногт хойд төрлөө олдог. Иймээс бурхан болоочийн 49 хоногт хойдынх нь төрөлд зориулж монголчууд буян их үйлддэг нь ч үүнтэй холбоотой юм. Зүй бусаар нас барсан өөрөөр хэлбэл бусдад хорлогдсон, амиа хорлосон хүмүүсийн сүнс төрлөө олохгүй тэнүүчилдэг. Нөгөөтэйгүүр хүн амьсгаа хураах мөчдөө элдвийн зүйлд самуурсан бол түүний сүнс нь төөрч төрлөө олж чадахгуй урт удаан хугацаагаар сансар огторгуйн дунд тэнүүчилдэг. Хүн амьсгал хураах мөчид түүний сүнс биеэс тасарсан ч хоёроос гурван цаг цогцосын ойр эргэлдэн оршдог гэдгийг сүнс судлаачид нотолжээ.

    Лондон хотын иргэн Симпсонд ийм явдал тохиолдсон байна. …Би машинаараа хотоос зайдуухан газар асар хурдтай давхиж явлаа. Заримдаа ийнхүү машинаараа хурдлан давхих нь миний хобби байсан. Гэтэл өөдөөс минь бас нэгэн машин маш хурдай гарч ирэхийг харсан. Нэг л мэдэхэд их дуу чимээ гарч дараа нь миний бие эмнэлэгт сэхээний орон дээр амьсгалын аппарат зучихсэн хэвтэх байхыг харлаа. Би өөрийгөө зүүдэлж байна уу гээд биеэ чимхэх гэсэн боловч чадсангүй.

    Харин миний бие орон дээр хэвтэж, эмч нар намайг хэрхэн эмчлэхийг, ээж маань яаж уйлж гашуудаж байгааг бүгдийг нь харж ажиглаж байв. Би биеэсээ бүр мөсөн холдохыг хүссэн боловч ерөөсөө нисч болохгүй ямар нэгэн юманд хүлэгдчихсэн байсан юм. Хүмүүс миний биеийг тойрон бүгчихсэн байсан учраас бие рүүгээ орох гэтэл бас чадсангүй.

    Харин аз болж эмч маань сувилагч бүсгүйг “хойшоо бай” хэмээн зандрах хооронд би бие рүүгээ шургаж амжлаа. Тэгээд нүдээ нээтэл нөгөө сувилагч бүсгүй намайг сахиад сууж байлаа. Дугуй цагаан царайтай хар үстэй тэр бүсгүй надад үнэхээр таалагдэж билээ. Би тэр үед амьдрал гэдэг ямар сайхан, бас үнэтэй эд болсхыг яс махандаа хүртэл мэдэрсэн юм даа. Би яг үхэх гээд гэтэл харин сүнс минь биедээ эргэн ирснээр амьдарсан юм билээ. Эмч, сувилагч нар “Та яг нэг хэсэг амьсгалахаа болиод үхэх шахсан шүү” гэж сүүлд нь ярьсан. Тэр үед миний сүнс биенээсээ гараад тэнүүчилж байсныг би сүүлд ойлгосон. Эргээд биедээ шингэхэд нь би нүдээ нээж, амьсгалж эхэлсэн хэрэг. Сүнсний тухай бодитой над шиг сайн ойлгосон хүн ховэр л байдаг байх хэмээн сайхь эр өгүүлжээ.

    Энэ жишээнээс харахад бидний харахгүй мэдрэхгүй байгаа маш олон сүнс хорвоо ертөнц, сансар огторгуйн дунд эргэлдэж байдаг. Тэд бидний дуу чимээг сонсож, харж, мэдэрч чаддаг хэмээн сүнс судлаачид үздэг. Гэвч тэдгээр сүнснүүд дотроо сайн, муу хоёр янз байдаг. Муу сүнс нь буг чөтгөр болон хувирч, хүмүүсийн амьдрал ахуйд сөргөөр нөлөөлдөг байна. Үүнийг зарим хүний нүдэнд хий үзэгдэл харагддагтай холбож тайлбарлаж болох гэнэ.

    Сүнс судлаачдын үзэж байгаагаар буг чөтгөр болхий хоосон зүйл биш, хүмүүсийн амьдралд “учирдаг” биегүй амьтан. Ерөөс буг чөтгөр, сүнс нь хий гэсэн чанараараа нэгдмэл ойлголттой. Сүнс нь хүний зүрхний үл эвдрэлцэх хэсэгт, чөтгөр нь “архагшсан тонилгогдоогүй сүнсний “нэгэн төрөл” аж. Төрлөө олоогүй төөрөлдсөн сүнс болгон муу байдаггүй.

    Нэгэн бүсгүй ийн ярьсан юм. “…Шөнө унтаж байтал нэгэн зөөлөн гар толгойг минь илэх шиг болсон. Сэрээд хартал нэг жаахан хүүхэд толгой дээрээс минь өнгийж байлаа. Надад айж эмээх бэргэх, жийрхэх сэтгэл төрөөгүй. Ямар ч байсан сүнс байдаг юм билээ…” Энэ мэт гэм хоргүйхэн сүнс нь хойдын төрлөө ололгүй тэнүүчилж хүнээс буян нэхдэг. Тэдгээр сүнс хүмүүст муу үйлдэл хийдэггүй аж.

    Мөн сүнс эзнийхээ биеэс хэрхэн яаж хаагуур нь гарснаасаа хойд төрөл нь шийдэгддэг. Хүн хэдийгээр амьд явахдаа хичнээн буян үйлдлээ ч ертөнцөөс халихдаа аливаа юманд шунахайран бодох, хоргодсоноос төрлөө олж чадахгүй зовдог ажээ. Харин тэр хүн ямар их нүгэлтэй байлаа ч амьсгалаа хураах мөчдөө ямар нэгэн зүйлд хоргодолгүй одвол сүнс нь төрлөө амархан олдог байна. Сүнс нь мөн л хэн нэгний ярьсан цуу яриа биш аж. Сүнсгүйгээр хүн амьдарч бас төрж, бүрэлдэн тогтож чадахгүй. Тиймээс сүнс бол хүний “амь” юм хэмээн судлаачид нотолж байна.

    Эх сурвалж:www.budda.mn

  • Дэндүү харгислалд өртсөн Дэмид жанжныхан

    Түүнтэй арав гаруй жилийн өмнө уулзсан бичлэгээ дахин дэлгэж байгаа маань энэ. Миний өмнө цал буурал үстэй жаахан буриад аялгатай самган үе үе хоолой зангируулан ярьж сууна. Асуулт тавьж яриагий нь таслах хэрэг надад байсангүй.
    -1937 оны есдүгээр сарын 10 аав маань баригдсан. Яг хэлмэгдлийн өдөр шүү. Зургаа хоноод ээж маань баригдлаа. Ээжийг баригдах үед Дэмид жанжны авгай Навчаа манайд хүүтэйгээ хонож байсан юм. Бид орондоо орчихсон байсан юм. Шөнө шүү дээ. Миний ээж Зина буюу Дэжид, Навчаа эгч хоёр чинь төрсөн эгч дүү хоёр шүү дээ.
    Тэгээд би Навчаа эгчийг дагаад өмссөн хувцастайгаа гэрт нь очсон. Тэр цагаас хойш дахиж гэрийнхээ босгыг алхаагүй юм. Сүүлд өлсч, зовж зүдэрч гудамжинд хонож явахдаа гэрээ, аавыгаа мөн ч их санадаг байж билээ. Тун ч сайхан айл байсан шиг бодогддог юм. Аав маань цэргийн клубийн захирал байсан болохоор би орой бүхэн жүжиг ший үздэг байлаа. Манайх тоомсог моринд хөллөдөг том дугуйтай өндөр сүйх тэрэгтэй байсан. Тэр тэргэнд нь суугаад хотоор зугаалах мөн ч гоё байдагсан. Аав ажил ихтэй болохоор би ихэнхдээ ажил дээр хононо. Кино үйлдвэрийн тэнд олон цонхтой булангийн дугуй өрөөнд аавын контор байх. Ганцхан төмөр ортой. Хагас бүтэн сайнаас бусад өдөр ихэнхдээ тэндээ
    амьдарна. Намайг унтаж байхад л аав минь ажилдаа явчихна. Би босоод цэргийн клубийн гу анзанд хоол идчихнэ.
    Орос тогооч авгайн хүүхдүүдтэй тоглож өнждөг тийм л байсан. Энэ үеэ хожим мөн ч их санаж ганцаараа уйлдагсан.
    Дэмид жанжных одоогийн Вьетнамын элчин сайд байгаа хоёр давхар байшинд байна. Ээж маань баригдахдаа маргааш ирнэ гэж хэлсэн боловч ирсэнгүй. Ээжийгээ хүлээгээд л байсан. Гэтэл сургууль цуглаж би Дэмидийн хүү Элбэгийг дагаад нэгдүгээр ангид орлоо. Тэгтэл мөн ч удалгүй арван хэд хоногийн дараа аравдугаар сарын 2-нд Дэмидийн ах Надмидтай цуг Навчаа эгчийг бариад явчихсан. Навчаа эгч маань жирэмсэн байсан юм билээ. Манай ээж бас жирэмсэн байж байгаад шоронд хүүхдээ гаргасан гэдэг юм. Навчааг аваачаад удалгүй буудсан. Хүний ёсноос гажууд мөн ч нүгэлтэй, аймшигтай юм хийдэг улс шүү. \Толгой сэгсрэн гаслав.\
    Элбэг бид хоёрыг Надмидын авгай Баярлах дээр хүргэж өгсөн. Тэднийх миний үе тэнгийн Нямаа гэдэг охинтой. Гэр нь Арслантай гүүрийн зүүн хойно одоогийн Багшийн сургуулийн хойно байсан. Хашаандаа гэр, зуны л байшинтай бай л уу даа. Тэндээс бид одоогийн гэрлэх ёслолын ордны орчим үлгэр жишээ сургуульд явдаг байлаа. Нэг өдөр бүх сурагчдын жагсаалын өмнө баахан хүүхдийг нэр дуудаж гаргаад,
    -Та нар маргаашаас эхлэн хичээлд ирж болохгүй. Эсэргүүний хүүхдүүд сургуульд явах эрх байхгүй гэлээ. Тэнд Элбэг бид хоёрын нэр хамгийн түрүүн орчихсон байлаа.
    Надмидын авгай Баярлах ажилгүй, бас их бие муутай хүн байсан. Дээр нь сэтгэл санааны дарамт юм юм л давхцаа биз. Удалгүй нас барж гурав дахь удаагаа гэргүй боллоо. Нямааг маань Баярлахын ах дүү нар аваад хөдөө явсан байх. Элбэг бид хоёр гудамжинд гарлаа. Урьд таньдаг байсан хүмүүс ч танихаа байчихдаг хэцүү цаг үе байсан. Юухан хийхэн олж идэн гол зогоогоод гэр ч үгүй, сургууль ч үгүй, өмссөн хувцаснаасаа өөр юмгүй, улаан нялх хоёр амьтан яах ч юм билээ дээ. Дээр нь аав ээж, ах дүүгээ баривчлуулсан амьтад ямар олиг байхав дээ.
    Тэгэж байтал Дэмид жанжны тогооч байсан “местный” орос авгайтай тааралддаг юм байна. Тэр маань бид хоёрыг таниад уйлаад л сүйд боллоо. Одоогийн Монгол банкны тэр хавьд гэртээ нууцаар аваачлаа. Хоол өгөөд “Та хоёр шөнө болохоор ирээрэй” гэж шивнэж хэлээд гаргаж билээ. Бид хоёр хулгайч шиг шөнө нь сэмхэн гэтэж ирж хоноод өглөө эртээ босоод явчихдаг боллоо. Идэх хоолтой, шөнө нь унтах газартай хэдэн сар сайхан л байлаа. Гэтэл энэ жаргал бас удаан үргэлжилсэнгүй. Нэг шөнө ирсэн чинь гэр нь цоожтой. Маргааш нь бас байдаггүй. Хожим сонсох нь ээ, баривчлагдаад 24 цагийн дотор хойш нь гаргачихсан гэж байгаа юм. Ингээд бид “бабушка”-даа бас гай тарьчихав аа. Нэрийг нь мэдэхгүй зөвхөн бабушка л гэдэг байсан юм. Бодвол бас хороосон байлгүй, хөөрхий… \хоолой нь зангирав\
    Дахиад л орох оронгүй оочих аягагүй боллоо. Гэтэл Цэдэндамба гэж хөдөөний хүн Элбэгийг маань хүүхдээ болгоно, мал маллуулна гээд хөдөө аваад явчихлаа. Би ганцаараа яаж ийгээд хоног өнгөрөөж байтал бага сургуульд нэг ангид байсан Лхамсүрэн гэдэг найз охинтойгоо тааралдлаа. Холбооны ард 3 дугаар хороонд хашаа байшинтай. Гэрт суудаг байсан байх. Аав ээж нь ч сайн хүмүүс байсан. Уг нь хүний мөс чанар одоотой адилгүй. Даанч Дэмидийн хэргийн хамсаатан болчих вий гэхээс их айдаг цаг байлаа. Хүн ирэхээр намайг амбаартаа нуучихна. Гэтэл нэг эрэгтэй хүн,
    -Би Оюуныг сураглаж явна. Ээжтэй нь уулзуулах гэсэн юм гэж ирэв. Миний байсан айлын хүмүүс,
    -Манайхаар байхгүй. Ирвэл, бид танд дуулгая л юм болжээ. Тэгээд надад хэллээ. Би ч ээж гэдэг үгийг сонсонгуут л “Тэгье уулзая” юм боллоо. Тэгээд хуучин арьс өнгөний больницын тэнд шоронд хоригдож байгаа ээжтэй минь намайг аваачиж уулзууллаа. Хоёулаа уйлаад л сүйд боллоо. Баривчилгаанаас гурван жилийн дараа 1940 он шүү дээ.
    Авах хүнгүй, орох оронгүй бяцхан охин намайг ээжээс минь хүчээр салгаж гудамжинд гаргаад хаячих зүрхтэй хүн олдоогүй учир би ээжтэйгээ шоронд хамт байх боллоо. Өндөр хашаан дотор өдөрт нь гэрт хүүхнүүд юм оёод шөнө нь шоронд очиж хононо. Намайг байгаа болохоор ээжийг маань надтай хамт ажлын гэрт хонуулдаг байлаа. Жил гаруй тэгэж байсан.
    Сонирхуулж хэлэхэд, Баянтүмэний “Суран ташуур” хочтой хүүхэн байх. Түүнийг хятадууд их эргэж ирнэ. Янз бүрийн ногоотой, мантуутай, сайхан хоол авчирна. Би тэнд ганцаараа хүүхэд учраас бурхан шиг хүндтэй. Хүн бүхэн ирсэн эргэлтээсээ надад өгнө. Дараа нь тэнд хамт хоригдож байсан Цэрмаа гэж буриад авгай суллагдахад ээж намайг хамт явуулсан. Нөхөр нь Дамбий гэж сайхан ааштай хүн. Тэдний хүүхэд болоод эргээд сургуульд орж нэгдүгээр 10 жилийн дотуур байранд амьдарсан. Дөчин хэдэн онд аравдугаар ангиа онц төгсгөж Москва хотноо сургуульд явсан.
    -Нөгөө Элбэг маань тэгээд хаачсан?
    -Хөдөө нэг их удаагүй. Авгай хүүхэдгүй Цэдэндамба гэж говийн малчныд очоод идээшээгүй юм билээ. Шөнө хүртэл тэмээгээ саадаг, байж чадахгүй хэцүү айл байлаа гэсээр оргоод ирсэн юм даг. Мал мэдэхгүй хотын хүүхэд аргагүй шүү дээ. Дараа нь сургуульд ороод цэргийн хүн болж, БХЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байгаад дэд хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Би ч бас Төлөвлөгөөний комисс, Улаанбаатар хотын захиргаа, ҮЭ зэрэг энгийн газар 20 жил, армид гадаад захиалга эрхэлсэн ахлах офицер хүртэл 26 жил ажиллаж байгаад бэлтгэл дэд хурандаа болж гарсан юм. Хотын гудамжинд тэнэж явсан хоёр адилхан байгаа биз. Элбэг маань одоо бурхан болчихсон доо.
    -Элбэг гуайн үр удам байдаг биз дээ?.
    -Нэг хүү байж байгаад өөд болсон. Элбэг ах маань тогтсон амьдрал муутай л байсан хүн дээ.
    -Таны ээж юу хийж байсан хүн бэ?
    -Миний ээж Дэжид буюу Багданова Зина нь Улаан-Үдийн буриад хүн байсан. Ленинград хотноо химийн дээд мэргэжил эзэмшиж Монгол оронд буцаж ирээд Д.Сүхбаатарын нэрэмжит бага даргын сургуульд багшаар ажиллаж байсан юм. Энэ тухай Сүхбаатарын хүү Галсан гуай сонин түүх хуучилдаг юм. Ээж маань намайг дагуулж Дэжид багш дээр очиж “Миний хүү дэггүй болох шинжтэй. Та хүмүүжүүлж өгөөрэй” гээд шавь оруулсан гэдэг. Дэжид багш намайг удалгүй ангийн дарга болгосон. Итгэл өгч хариуцлага нэмэгдэхэд би томоожсон юмдаг. Дэжид багш их том хүн байлаа гэж Галсан гуай дурсан ярьсан байдаг юм.
    -Жанжин Д. Сүхбаатарын нууцын эрхлэгч байсан Баторун гэдэг бас танайхны талын хүмүүс байна уу?
    -Тэгэлгүй яахав. Бага Баторун буюу манай аавын дүү Константин Баторун нь 1921 онд Монгол ардын журамт цэрэгт Омскийн цэргийн тойргоос томилогдон ирж Д.Сүхбаатарын орчуулагч, нууцын эрхлэгч байсан юм. Дараа нь 1922 онд Дотоодыг Хамгаалах газрын даргаар дэвшин ажиллаж байгаад 1937 оны эхээр нутаг буцсан юм. Жанжин Д.Сүхбаатар “Эрдэмтэн нөхөр, хувьсгалч К.Баторунд дурсгав” гээд зургаа дурсгасан байдгийг нь би цэргийн музейд өгчихсөн юм. Тэнэг байгаа биз. 1967 онд “Сүхбаатар зургаа хэнд өгөв” гэсэн гарчигтай “Үнэн ” сонинд гарч байсан. Нутаг буцаагүй бол тэр ах маань бас алуулах байсан биз. Харин санасан дээрээ энд нэг юм хэлэхэд тэр ахын маань хүү Зоригт Баторун 1991 онд аавыг цагаатгах тухай өргөдлийг Москвагаас ирүүлж тэрний хүчинд 1992 онд манай аавыг цагаатгаж, 1995 онд ээжийг маань цагаатгасан юм. Өмнө нь би аав ээжийгээ цагаатгуулахыг хүсэж НАХЯ-нд зургаан удаа өргөдөл өгөөд намайг огт хэрэгсээгүй юм.
    -Та түрүүн нэг яриандаа хэлмэгдэл удамшдаг юм байна гээд хэлчихлээ. Энэ ямар учиртай үг вэ?
    -Би намд элсэх гээд эцэг эхээ цагаатгуулах гэж өргөдөл өгсөн гэж хэлсэн шүү дээ. Яг үүнтэй холбоотой юм. Миний тэр хувийн өргөдлийн хариуг манай албан газарт өгчихсөн байсан. Тэгэж болдог юм уу. Нөгөө хувийн нууцыг хуулиар хамгаалдаг гэсэн яалаа. Тэгээд намайг мэдэхээс өмнө манайхан дамжуулан уншчихсан байсан. Ингэж намайг хамт олонд дэлгэрэнгүй илчилснээс би зарим хүмүүсийн идэш болсон юм. Атаархуу хорон санаатай зарим нь 1986 оноос надаар оролдох болж, нам бус гэдгээр далимдуулан дайрч цэргийн нууцтай холбоотой чухал ажил дээр намын гишүүн биш хүн ажиллах эрхгүй хэмээн хавчин ажлаас халж 1987 оны 7 сард хүчээр тэтгэвэрт гаргасан юм. Тэгээд бас зүгээр орхиогүй. Хэсэг хүн БХЯ-ны нууцынхантай эвсэж гэрт маань ирж нэгжлэг хийж намайг мөрдөж мөшгин хятадын тагнуул гэдэг нэрээр НАХЯ-ны мэдэлд шилжүүлсэн. 1937 онд л манайхыг Дэмид ах, Надмид гуайнхыг нэгжиж, аав ээж ах эгч нарыг минь мөрдөж мөшгин баривчилж байсан ба яг 50 жилийн дараа намайг цэргийн прокурор хоёр сар, НАХЯ гурван сар мөрдсөн. Октябрийн хувьсгалын 70 жилийн өршөөлөөр тулгаж байсан хэргээ хэрэгсэхгүй болгож санаа амарсан юм. Тэгээд болоогүй. Би улсад 46 жил ажиллаж олон хүүхэд төрүүлж өсгөхдөө ганц дөрвөлжин квадратны эрхгүй тэтгэвэрт гарсан хүн. Цагаатгалын комиссын нарийн бичгийн дарга Н.Сампилноров гуай манайд ирээд,
    -Та боломжийн байртай хүн байна гэхэд нь би,
    -Та намайг өнөөдөр болж байвал маргааш яах нь хамаагүй гэж бодож байна уу гэж хэлсэн. Манай нөхөр Пунцаг төмөрзамд ажиллаж байгаад жолоон дээрээ нас барсан юм. Энэ байр тэндээс өгсөн байр. Төмөр замд ажиллаж байсан эцэг эх нь өөд болоход хүүхдүүдийг нь хүчээр хөөгөөд гаргаж байгаа тохиолдолтой би бишгүй таарсан. Ийм хувь тавилан миний хүүхдүүдийг хүлээж байна. Хэлмэгдэл төгсгөлгүй үргэлжилж хүүхдүүд маань миний нэгэн адил гудамжинд хөөгдөхөд бэлэн байна. Хэлмэгдэл удамшина гэж үүнийг л хэлэх байх. Үүнийг заавал бичээрэй миний хүү. Манай яамныхан ч уншиг. Тэдний зарим нь миний байр сууцгүй мөрдөгдөж, мөшгүүлж байсныг мэдэхгүй. Энэ чинь дээгүүрээ нууцаар хийсэн ажил.
    -Цаг зав гаргаж ярилцсан танд их баярлалаа.
    -Харин чамд их баярлалаа. Бүүр нэг дотор онгойх шиг боллоо. Бүх насаараа миний дотор бөглөрч яваа юм.
    Энэ ярилцлагаас хойш арав гаруй он улирсан ч аймшигт хэлмэгдүүлэлтийн гэрч болж өнөөдөр ч үнэ цэнэтэй хэвээрээ байна.
    Энэ хар түүхийг “Цагаан номын” хуудсанд
    1.Гэлэгдоржийн Дэмид 1900-1937 Архангай. Их тамир. Бүх цэргийн жанжин. Нас 37. ЗХУ-ын нутагт онц сэжигтэйгээр нас барсан. “Гэндэн, Дэмидийн хэрэг ” гэгчид эчнээ холбогдуулсан.
    2.Чойсүрэнгийн Гэлэгдорж. 1870-1938 . Архангай. Их тамир. Малчин. Жанжин Г.Дэмидийн төрсөн эцэг нас 68, цаазлагдсан.
    3.Баторун Михаил 1890-1937. ЗХУ-ын харьяат, Цэргийн клубын захирал. Нас 47. 1937.12.09 цаазлагдсан.
    4.Зина Богданова 1937- 1954 (буриад) Баторуны гэргий. Улс төрийн хилс хэргээр 9 жил шоронд ял эдэлсэн.
    5.Богдановын Навчаа. (Жанжин Г.Дэмидийн гэргий ) 1906- 1937 ( буриад ) Цэргийн эмнэлэгт шинжээч. Нас 31. 1937.10.02 цаазлагдсан. Цаазлагдах үедээ жирэмсэн байсан.
    6.Гэлэгдоржийн Надмид (Жанжин Г.Дэмидийн ах) 1898-1937. Хоршооны ерөнхий хороонд бэлтгэлийн агент. Нас 39. 1937.11.16 нд цаазлагдсан.
    7.Гэлэгдоржийн Ойдов. 1906 -1938. Архангай. Их тамир. Жанжин Дэмидийн төрсөн дүү. Нас 32. 1938.03.11 цаазлагдсан гэж бичжээ.

  • Чингис хаан1

    “Тал нутгийн тухай ярих хэрэпүй. Бид нэгэнт мэдэх болсон” гэж Чингис хаан анхааруулаад “Чулуун бүсийн цаана үзсэн харсан, бас сонссон дуулснаа яригтун” гэлээ. Хойд талаар явсан туршуул эхлэв. “Тэндхийн чулуун бүс тийм ч сүйдтэй биш юм. Миний гурван тэмээ ямар ч зовлонгүй тууллаа. Арьс нэхий, ноос үс ачсан ядмагхан хөсөггэй хүний байдлаар би явсан болой. Чулуун бүсний цаана өргөн өргөн голууд байх боловч ой мод элбэгтэй болохоор гатлахад ядах юм алга. Их голын ойролцоо би нэг хаант улсад очсонд өөрсдийгөө агуу их булгарууд гэж нэрлэдэг хүмүүс амьдардаг юм байна. Лалын шашинтай хан захирдаг уу, эсвэл христосын шашинтай хан тэднийг захирдаг юм уу гэдгийг тэд нар өөрсдөө мэдцэггүй. Тэд худалдаа наймаа, үйдцвэрлэл эрхэлдэг бөгөөддайтахдургүйхүмүүсюм. Тэднийхээс цаана орос газар эхлэх 1 бөгөөд манай улс аймгайн ноёдын дайсагналцаж байснаас ч илүү хүчтэйгээр өөр хоорондоо дайсагналцан тэмцэж байдаг олон олон вангууд гай гэж өгүүлэв.

    Чингис хаан төв азийн эсгий туургатан ард түмнийг дагуулан хүчирхэг нэгдмэл улс байгуулсны дараа нүүдэлчдийн эртнээс уламжилж ирсэн тагнуулын арга ухааныг цоо шинэ шатанд гарган хөгжүүлсэн юм. Тэрбээр балчир ахуй үеэсээ тагнуульн арга ухаан, заль мэх, мэдээлэл нь дайсан этгээдтэй тэмцэхэд асар их давуу талыг олгохоор барахгүй бага хүчээр дайснаа даран сөнөөх бололцоотой гэдгийг амьдрал практикаар ойлгож мэджээ»- Хавар намрын улиралд нүүдэлчин овог аймгууд бууриа сэлгэж мал сүрэггэйгээ нүүдэллэн явахын цагт газар сайгүй тохиолдох дайсан этгээдээс аюул учирч болзошгүй дээрээс нь үй олон мал сүрэгтээ баригдан эхнэр хүүхэд ачаа хөсөггөө түүртэн тэдний байлдах чадвар буурах тул бага балчир ахуйн гэнэн томоогүй зангаа хэдийн орхисон Тэмүжин эдгээр нүүдлийг сайтар бодож боловсруулсан дэс дараанд оруулснаар эхлээд туршуулууд тал дугуй маягаар гинжин эгнээгээр тарж давхин буух сайн газар хайж, бэлчээр усны байдлыг тандаж хойш нь мэдээлэхийн зэрэщээ дайн байлдааны үед дайсны отолт тагнуул сэргийлэхийг алдалгүй илрүүлэх үүргийг гүйцэтгэх болжээ. Хожим их цэрэг аялан явахад ч энэ журмыг улам боловсруулан хөгжүүлжээ.

    Чингис хаан тагнуулын ажлыг цэрэг, улс төр, эрүүгийн чиглэлээр төрөлжүүлж, улс төрийн гадаад тагнуулын үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн нэгжид, улс төрийн сөрөх тагнуулыг хишигтэнд, цэргийн тагнуулыг цэргийн бодлогъш газарт, эрүүгийн чиглэлээр зохиох гүйцэтгэх ажлыг улсын дээд заргачийн эрх, үүрэгг хамаатуулан зохион байгуулжээ. Мөн стратегийн тагнуулын үйл ажиллагааг өөрийн шууд эрх мэдэлд төвлөрүүлж, үнэнч ажиллахын баталгааг тагнуулч, туршуулч нараасаа авч, тэднийг харийн улс орнууд руу илгээхдээ нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн цаг үе, нөхцөл байдалд бү§нээ нийцсэн халхавч ашиглуулах болжээ. Ийнхүү монголчууд нэгдсэн улс гүрнээ байгуулж, гэр орныхоо ажил байдал, эмх цэгцийг хурц сэлэм, хүнд балтны хүчээр төвхнүүлж байх үед Чингис хааны илгээсэн туршуулууд азийг хөндлөн гулдгүй баян худалдаачин, мэргэ төлөгчид, үгээгүй гуйлгачны дүр төрхөөр тал нутаг, уул нуруу, ус мөрөн газар сайгүй явж очсон нутаг газар, улс орныхоо эд баялаг, цэрэг зэвсгийн нөөц, аян д айн хийсэн тохиолдолд аль газар аюул осолгүй томоохон хүчийг байрлуулж болох тухай тодорхой мэдээллийг хаандаа байнга илгээж байжээ. Туршуулуудынхаа мэдээг хаан машид сонирхдог боловч тэрхүү улсын гоо тансаг байгалийнтухайгэхээсээ цэрэг зэвсгийн тоо хэмжээ, дайн байлдааны арга мэхийнх нь тухай дэлгэрэнгүй мэдээллийг чухалчлан үздэг байжээ.

    Тэрбээр Алтан улс болон Тангуд, Хар Кидан, Хорезмтай байлдахын өмнө хэдэн жилээр хамаагүй элч төлөөлөгчийн халхавчаар тагнуулуудаа илгээж, тэднийгмонгол оос хөдлөхийн өмно уг асуудлыг хариуцсан түшмэдээр дамжуулан сайтар зааварчлан тусгайлсан маш дулаан хонины арьсан хувцас өгч, унах морийг нь өвлийн хувцастай төстэй эсгий бүрээсээр бүрхүүлж, шаардлагатай бүх хэрэгслээр хангаж явуудцаг байв. Гэхдээ илгээж байгаа газар орны онцлог тагнуулчийнхаа аянчин жуулчин, худалдаачин, лам хэсүүл тэнүүл, мэргэ төлөгч, элч төлөөлөгч гэх мэт үүрэг гүйцэттэх төрөл бүрийн халхавчийг сайтар тооццог байсан нь мэдээж.

    Тэгш тал нутгийн амьдрал монголын тагнуулчдын нүдний харааг үлэмж хэмжээгээр хурц болгосон бөгөөд газар нуттийг баримжаалах чадвар нь олон мянган милл газрыг газрын зураг, луужингүйгээр гатлах бололцоог монгол хүнд олгосон байв. Чингис хаанд гадны олзлогдогсод, дагаар орогсодоос авсан мэдээ, тагнуулчдынх нь нүд, чихнээс гадна дайсны тухай мэдээ авах өөр ямар ч арга байгаагүй билээ. Гэвч тэрбээр газар зүйн байдлын нь тухай ямар нэгэн хэмжээгээр хангалттай бөгөөд тодорхой мэдээлэл авахгүйгээр дайсны нутаг руу хэзээ ч цөмрөн ордоггүйн зэрэгцээ эсрэг этгээдийнхээ дотоод дахь аливаа санал зөрөлдөөнийг тандан мэдэж, сэтгэл дундуур байгаа бүх этгээдүүдийг нь дэмжиж өөрийнхөө талд оруулдаг, үүний тулд тусгай бүрэн эрхээр хангагдсан тагнуул төлөөлөгчөө байнга илгээдэг байв. Их Засаг хуульд төрийн нууцыг чандлан сахиж, хэрэв задруулбал 100 хүртэл шийдэмдэж, онцгой нууц задруулбал алах ял оноож байхаар тогтоосон нь тухайн үеийн тагнуулын ажиллагааны нууцлалыг хангах эрх зүйн үндэс болж байжээ.

    Монголчуудын цэргийн тогтолцоо нь тэдний эгнээнд дайсны тагнуул нэвтрэн орох аргагүй тийм нягт, нэгдмэл байхад тэдний дайснуудын тухай үүнийг хэлэх аргагүй байв. Дайсны армийн ийм дутагдал монголчуудын ажиллагааг хөнгөвчилж байв.Чингис хаан явсан замаа тэмдэглэн зурж, хүний хэлснийг алдалгүй бичиж авч чадах соёлтой аймгийнхан болох уйгур нарыг алс хол явуулах тагнуулын зорилгод ихэд дайчлан эрх мэдэл өгч тусгай үүргийг итгэн гүйцэлдүүлэх болсны дээр дайсны талын хүмүүсийг өөртөө элсүүлэхэд хэзээ ч гар татдаггүй байлаа. Түүний өгөөмөр зангийн ачаар Алтан улстай дайн эхлэхийн цагт хэрмийн хойд талаар нутагладаг нүүдэлчин аймгууд сэмхэн түүний талд байлаа. Чингис хаан хол явж юм үзэж нүд тайлсан эрчүүдтэй удтал сууж ярилцах дуртай байсан нь тул харь газар орноос хүрэлцэн ирэх аянчин жинчид худалдаачдыг өргөөндөө байнга урьж хүлээн авах далимаар шаардлагатай мэдээллийг ч сонсож чадцаг байжээ.

    Монголын морин тагнуулын тогтолцоо маш өндөр хөгжсөн байсан бөгөөд хорезмын байлдааны бүхий л ажиллагааны туршид дайсныхаа хуаранд юу болсон ба юу болж байгааг монголчууд нэвт шувт мэдэж байсан бол харин дайснууд нь монголчууд хэдүйд яах гэж байгааг тун бага төсөөлдөг байснаар барахгүй хорезмын эсрэг дайны үед Чингис хааны цэргийн олон дарга нь түрэгүүд байсан гэдгийг анхаарах юм бол түүнд маш сайн бөгөөд үр ашиггай тагнуулын сүлжээ зохион байгуулах бололцоотой байсан гэдэг нь эргэлзээгүй бөлгөө. Түүний дайснуудад нь харин тийм бололцоо байсангүй. Чингис хаан дайснаа хууран мэхлэх ажиллагааг тагнуулын шугамаар амжилтай зохион байгуулж байсан нь ялангуяа түүний дундад азид явуулсан дайны ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Тухайлбал Хорезм улс ч эдийн засгийн чадавхиар монголчуудаас давуутай байсны зэрэгцээ армиа сайн зэвсэглэж, дээд зэргээр сургууль хийсэн 400 мянгаас илүү цэрэгтэй байжээ. Чингис хаан тэр бүхнийг мэдэж байсны дээр эцгийнхээ болон ах дүүсийнхээ өшоөг шахаас авахыг зорилгоо болгосон түрэг Бадр Эддин аль Амид гэгчийг дагаар ороход шах Желаль Ад Дин нь эхтэйгээ зөрчилтэй, ноёд жанжнууддаа итгэл сул болохыг нарийн мэдэж тогтоосон байна.

    Иймд тэдний хоорондын зөрчил тэмцлийг хурцатгах, бие биедээ итгэх итгэлийг мохоох, цэргийн хүчийг нь сарниулах зорилгоор тагнуулын арга хэмжээ зохиож хүссэн бүгдийг нь биелүүлэхэд бэлэн байгаагаа хорезмийн хаант улсын овог аймату хараат. ортгуудын өмнөөс, ЖелальАд Диний эх Теркан хатны хамаатан ноёдоос Чингис хаанд хандаж бичсэн байдлаар хуурамч захидал үйлдэж, өөрийн шадар хүнийг Хорезмийн талд урваж буй маягтайгаар явуулж захидлыг шахын гарт оруулжээ. Мөн тийм утгатай захидлыг энд тэнд тараасан байна. Үүний зэрэгцээ үнэнч хүнээ Теркан хатан руу явуулж, *Чиний эрхийн хувьд хүү чинь хүндэтгэлгүй хандсаныг би сонслоо. Одоо би эмируудтай нь тохиролцож түүний эсрэг тулалдана. Харин чиний мэдэлд байгаа муж руу халдахгүй. Чи үүнийг зөв гэж үзвэл над руу хүн илгээж миний энэ амлалтыг сонс. Тэгвэл чамд Хорезм Хорасан, Амударья мөрний цаагуурхи, эдгээртэй хиллэн буй газар нутгийг бүгдийг өгнө гэж хэлүүлжээ. Үүнийг сонсоод Теркан хатан айн сандарч Хорезмийг дураараа болог гэж орхиод зугган оджээ. Энэ байдал хуурамч захидалд шахыг итгүүлэхэд хүргэсэн бөгөөд Чингис хааны тагнуулын мэхэнд хууртаж, эх болон шадар нөхөдцөө итгэл алдарсан шах улс орноо аврахын тулд цэргээ хотуудаараа тараан байрлуулж, хүчийг нь тарамдсан явдал ялагдал хүлээхэд нөлөөлсөн байна.

    Умардын туршуулын авчирсан мэдээ тэнд байгсадын сэттэлд нийцэж байлаа “Урд талын чулуун бүс маш хэцүү юм байна” хэмээн нөхрийнхөө байрыг эзэлсэн хоёрдахъ туршуул яриагаа эхлэв. “Хадан хавцал, гуу жалгаар нь Тэмээ шхүн ч гатлан гарч чадахгүй газар олон байна” хэмээхүйд “Бүр монгол хүн ч гэсэн үү” хэмээн зөвлөлийн гишүүдийн нэг доог хийх аятай асуух сонсогдов. “Энэ их уулсын бэлээр, түүнийхээ хамгаалалт нөмөр дор Лаша хааны захирсан Гүржстан хэмээх баялаг орон үүрэглэх мэт байдаг юм байна. Тэр хаан амьдрадцаа ганц ч хүн алж байгаагүй байх. Бүх д насандаа бурхандаа залбираад л, усан үзмийн шүүс уугаад л өөр юу ч хийхгүй хэвтэж байдаг гэнэ. Түүний ван ноёд бүргэдийн үүр шиг ордон шилтгээнд амьдрах бөгөөд бас л бурхандаа мөргөж залбираад, эхнэрүүд болон охидынхоо бүжиглэхийг хараад байж байдаг юм байна. Би чулуун бүсээс цааш явсангүй. Хүмүүсийн хэлпэхийг сонсвол, төмөр хаалганууд байх ба цаана нъ монгол морьдын үнэрлэж ч үзээгүй хязгааргүй баялаг нутаг бэлчээр байдаг юм байх. Тэвдэхийн хүмүүсийг цэрэг гэхээсээ малчид гэвэл л таарна. Сүвээдэй тэднийг туйлын хялбархнаа агтчин, адуу маллагчвд болгоод нугаг нушг нь цөмийгнь моншлынхоо нэг хэсэг болгож чадмаар юм шиг байна.”Яг л тэгвэл таарах юм байна” гэж Чингис хаан бодсюд энэхүү ухаалаг туршуулыг ихэд сайшаан харлаа.

    Ереөсөө Чингис хаан энэ өдөр ихэд сэтгэл ханамжгай үлджээ. Тийм ч учраас, тэрбээр эмсийнхээ өргөөгөөр ороход залуу хүүхнүүд нь эддэв гоёл чимэглэлээр дүүрэн таджик бүсгүйчүүдийн хувцас өмсөн гоёж, арай настайвтар хэд нь Мавернахрын оршин суугчид ямар бурханд яаж мөргөдөг талаар ярилцаж суулаа. Өөрсдийнхөө хирээс хэтэрсэн юмыг энэ нас нь явчихсан эмэгтэйчүүд мэдэх гээд байгааг Чингис хаан огт тоосонгүй, нэг бяцхан ачаа өвөр дээрээ авч суулаа. Агуу их монгол эрийн нэг өдөр ийнхүү түүний бүрэн мэдэл доор болж өнгөрлөө. Өглөө нь өч төчнөөн түмт мянгатууд байлдааны байрлалаар Балх, Герат, Хоросаны зүг явж одох нь харагдлаа. Аз заяа төгс Чингис хааны хөл доор газар дэлхий дөнгөж шатаж эхэлж байсан нь энэ байсан аж. .

    оруулсан: Ц.Хан-Хөхий

  • Бөөгийн шашны анагаахын ба урлагийн тал

     

    Дэлхий нийтээрээ бөөгийн шашныг “шаманизм”, “шаманство” гэдэг нэрээр мэддэг. Шаман гэдэг үгийн хувьд санскрит хэлний шраман (шраман) үг нь евенк хэлнээр дамжин Saman болсон бөгөөд “мэдлэгийг эрхэмлэгч хүн” гэсэн утгыг илэрхийлдэг аж.
    Бөө нар нь ариун тэнгэр, болон ихэс, дээдсийн сүнсийг дуудаж, тэдэнтэй ярилцаж чаддаг ба хүний дайсан болох чөтгөр, шулам, ад зэтгэр, албин чөтгөр зэрэг дайснуудтай тэмцэлддэг гэж үздэг. Бөө нарыг өнгөрснийг мэдэж, ирээдүйг хардагувдистай гэлцдэг. Будда, Ислам шашнууд ардтүмний дунд ихээхэн дэлгэрч, бөөгийн соёл ба бөөлөх урлаг шахагдаж эхэлсэн боловч ард түмний итгэл үнэмшилд бөөгийн шашны тэнгэрийг шүтэх ёсон хадгалагдан үлджээ.
    Эртний бөөгийн шашны үндсэн зорилтуудын нэгэн хүнийг эмчлэн илааршуулах явдал юм. Ингэхдээ тэд янз бүрийн хөгжмийн зэмсгүүд хэрэглэж (манайд хэнгэрэг их хэрэглэдэг), төрөл бүрийн хөдөлгөөн хийдэг. Энэ нь нэг ёсны бүжиг биелгээ юм. Ойлгомжгүй хэлээр ярьж янз бүрийн дуу авиа гаргаж, хөгжим дуу авиа, хийморилог бүжгээр өвчтөний сэтгэлд нөлөөлөхөөс гадна бие махбодод нь бодитоор (физикийн нөлөөлөл) нөлөөлж өвчин эдгэхэд тус болдог. Бөөгийн хэцүү бүжиглэлт, хэмнэлттэй, хурдан хөдөлгөөнүүд нь өвчтөнийг усан хулгана болтол хөлөргөхөөс гадна хүний биеийн цусны эргэлт ба бодисын солилцоог түргэсгэдэг. Эдгээр нь хүний биед саунд суух юмуу, халуун жин тавих эсвэл массаж хийлгэхтэй ижил тааламжтай мэдрэмж төрүүлэн хүний биеийг илааршуулан сайжруулдаг байна.
    Бөөгийн тоглолтыг 1899 онд нүдээр харсан судлаач А.Алектеров “Бөө хүндээр өвчилж хэвтэж буй өвчтөнийг босохыг шаардав. Өвчтөн орноосоо босч бөө рүү итгэл муутайгаар ганц хоёр алхав…. Бөө өвчтөний өмнө янз бүрийн хөдөлгөөн хийн хашхирч, нэг бол сэлэм, нөгөө бол чинжаал гарган эргүүлээд ёстой сүнсийг нь зайлтал айлгаж өглөө. Тэгээд түүнийг босгож суулгаад бүр сүүлдээгэрээс хөөн гаргаж оруулав. Эцэс сүүлд хоёулаа ядран туйлдаж эргүү мал шиг эргэлдэж байгаад сөхрөн унав” гэж бичжээ.
    Бөөгийн хөгжмийн зэмсгийн чимээ түүний өөрийнхөө хоолойноос гарч буй янз бүрийн дуу авиатай хоршиж, аажмаар хүчээ авдаг. Хөгжим дуу авиатай зэрэгцэн бөө нархаргис сүнснүүдийн эсрэг энэрэлт сүнснүүдийн туслам欬тайгаар үхэн үхтлээ тэмцэлдэж, харгис сүнснүүдийн хөдөлгөөнүүд болон хэрцгий үйлдлүүдийг дүрслэх янз бүрийн бүжиг биелгээ хийх үед хөгжим дуу авианы хэмнэл улам чангарч, бөөгийн бүжгийн хөдөлгөөн нь туйлдаа хүрдэг. Бөөгийн онгод улам догширч, нүүрний хувирлаа хурдан хурдан өөрчлөн, үл ойлгохдох үгнүүд хэлж, татвалзан хөдөлж, сагсууран хөөрч хашхирна. Эцэс сүүлд нь ухаан алдаж унаж буй нь түүний амь энгийн хүмүүс үл хүрэх өөр ертөнц рүү орж байгаагийн шинж тэмдэг гэдэг. Энэрэлт сүнснүүдтэй хамт чөтгөр, шулмуудтай тэмцэлдсэн бөө хэсэг хугацааны дараа сэргэж, хурсан олонд өвчтэй хүнд түүний сүнснүүд юуг өгүүлснийг хэлж өгдөг. Одоогоос 2000 гаруй жилийн өмнө алдарт эмч Гипократ “Хүний сэтгэлийг эмчлэхгүйгээр биеийн эмчилж чадахгүй” гэж хэлснийг мэдэхгүй ч гэсэн бөө нар тэр зарчмыг баримталсаар иржээ. Нийгэм хөгжиж, янз бүрийн шашнуудын нөлөөллөөр бөөгийн бүжгийн хүний биеийн тэнцвэрт байдлыг хадгалан эергээр нөлөө үзүүлдэг увдис нь аажмаар гээгдэж эхэлсэн байна.Үүнийг дагаад биелгээг дүрсжүүлэн бичиж, аймшигт үзэгдэл мэтээр харуулж эхэлжээ.
    Энэ тухай Л.П.Сарынова “Бөөгийн хийж буй бүх хөдөлгөөн, үйлдлүүдийг бүжиг биелгээ биш зүгээр нэг маяглаан, ийш тийш үсчин савчсан хөдөлгөөн гэж үздэг болжээ. Үнэндээ бөөгийн дуу авиа хөдөлгөөн нь нэн эрт үеэс уламжлагдан ирсэн жинхэнэ шашны бүжиг билээ” гэжээ. Эрт дээр үед бөө нар нь байгалийн дүлий хүчинд өвдөг сөхрөн түүний өмнө өөрийгөө арчаагүй, хүчгүй болохыг үл хүлцдэг байжээ. Өөрийнхөө төрөлхийн авьяас чадварт бүрэн итгэсэн тэд өөрсдийн отог,омог, ах дүү нарынхаа эрүүл мэнд, амгалан тайван байдлаа хамгаалах, байгаль дэлхийн дүлий хүчнээс сэргийлж байхыг хүсч байлаа. Бөө нар нь байгалийн дүлий хүчний эсрэг хүлцэнгүй байхыг хүссэнгүй, тэдний эсрэг зогсож тэмцэх, аргадах зэрэг арга үйлдлүүдийг бас хийдэг байжээ. Бөө нар нь өөрсдийнхөө “тоглолтынхоо” үйлдэлд бүрэн итгэж байснаас гадна өвчтэй хүнч бүрэн итгэж байлаа. Бөө нар өөрсдийн болон өрөөл бусдын сэтгэлийг хөөргөж, бөөгийн тоглолтод автагдуулах бүхий л аргыг ашиглаж иржээ. Маш хүчтэй дуу чимээ гаргадаг хөгжмийн зэмсэгүүдийг хэрэглэж, мөн хувцсандаа, гар, хөлөндөө хөдлөх тоолонд дуу чимээ гаргаж тодотгож байдаг янз бүрийн том жижиг төмөрлөг зүйлс хонх гэх мэтийг зүүдэг. Магадгүй бөөгийн бүжиг нь орчин үеийн янз бүрийн бүжиг биелгээнүүдийн эхийг тавьсан байж болохыг үгүйсгэхгүй.
    Ажиглаад байхад бөөгийн тоглолт нь театрчилсан тоглолтын загвартай харагддаг. Янз бүрийн бөө нартоглолтын явцад юу ч хийдэг байлаач ганцхан зорилт тавьдаг. Тэр нь тоглолтод хүрч ирсэн бүх хүний сэтгэлд хүчтэй нөлөөлөн эзэмдэж, өвчтэй хүнийг өөртөө бүрэн итгүүлэх юм. Тэдний хүмүүсийг өөрсдийн гайхамшигт боломжуудад итгүүлэн үнэмшүүлэх нь заримдаа амжилттай төгсдөг байлаа. Ерөнхийдөө Дундад Азийн улс орнуудад бөө нь монголчуудын аян дайны дараа үүссэн гэж үздэг. Бөө, шаман гэдэг үгнүүд Түрк хэлэнд “кам” гэдэг ба бөөгийн тоглолтыг “камла” гэдэг бол казахууд бөөг “бахсы” гэж гэдэг нь “багш” гэдэг монгол үгнээс гарал үүсэлтэй гэдэг. Тэд бүгд тэнгэрийг шүтсэн. Бахсы (бөө) нар нь өөрсдийнхөө төрөлхийн гайхамшигт авьяас билгээрээ, эрдэм мэдлэгээрээ бусдаас илүү өндөрт байдаг” хэмээн эрдэмтэн Ш.Ш.Уалиханов бичжээ.
    Нийгмийн хөгжлийг дагаж сонгодог бөөгийн уламжлал алдагдаж, хүмүүсийг хууран мэхлэх, бөөгийн нэрээр хүн эмчлэх нэрээр мөнгө олж эрүүл мэндээр нь тоглох явдал манайд ч, бусад улс орнуудад ч гарсаар байгаа нь нэн харамсалтай.
    Тэглээ гээд уламжлалт сонгодог бөөг ад үзэн муулж, үгүйсгэхийн аргагүйтэй адил, бөөгийн нэрээр нүд хуурч ашиг олох, хүнийг эрүүл мэндээр хохироох зэрэг олон харш үйлдлүүдийг сайшаан магтах аргагүй билээ.
    Хавдар судлалын үндэсний төвийн зөвлөх поликлиникийн тасгийн зөвлөх эмч, – Монгол Улсын хүний гавьяат эмч, АУ-ны доктор Рамишийн Асай

  • 8.Тэнгэрийн дуудлага

    Гучин хоёр тоотой цагаан шүдээ
    Яралзуулж суугаад дуулъя
    Догшин морин чинь
    Номхон морины чинь ногт болъё
    Хадан гэрээс урилаа
    Ханатай гэрт орууллаа
    Уулан гэрээс урилаа
    Уньтай гэрт орууллаа
    Долоодойн эзэн
    Дором улаан тэнгэр
    Гунан улаан тэнгэр
    Галзуу чонон хөлөгтэй
    Баруун мөрөн дээр
    Бараан бүргэд сахиустай
    Зүүн мөрөн дээр
    Хүрэн эрээн бүргэд сахиултай
    Хөхөө шувуу хайгуултай
    Хөндий мод хонхортой
    Харцага шувуу хайгуултай
    Захын ганц мод суудалтай
    Эзэн тэнгэр угсаатай
    Бүгд олон дэлхий дахинаар
    Хамаг амьтан жаргалангийн
    Хутгийг олох болтугай
    Хус толгой буудалтай
    Хусын шивэр нутагтай
    Хэнгэрэг чулуун дамжлагатай
    Хэрээ голдуу зардастай
    Хар бууран онгон хайрхан минь
    Хун хээрийн хаанаас цагаан заан хөлөгтэй
    Далай цагаан хувцастай
    Далан хоёр далбаатай
    Есөн хүний толгой молцогтой
    Гал улаан тэнгэр ээ
    Хэрлэн, Туул сандалтай
    Хэнтий хаан дамжлагатай
    Онгон хайрхан минь
    Эх болсон зургаан зүйлийн
    Хамаг амьтан жаргах болтугай
    Лхам бисман /бясман/ охин тэнгэр таныг
    Мөргөж байгаад урьж дуудъя
    Ар биеийг минь
    Арван найман шандас алдуулгүй
    Амь биеийг минь ухааныг алдуулдаг
    Охин Лхам тэнгэр
    Далан таван Махгалын шидийг олсон
    Гуниа тэнгэр ээ
    Сүлдийг минь сахигч
    Ерөн есөн хаан тэнгэр
    Тэгш олон зүйл зүйлийн санасан бүгдийг
    Номын ёсоор оршуулж
    Эх болсон зургаан зүйлийн
    Хамаг амьтныг амаржуулах болтугай
    Найман үеийн бөө юм аа
    Ар, арван найман галбиртай
    Өвөр дөчин есөн галбиртай
    Ум пад хум
    Орой биеийг минь эзэлсэн
    Очирваань бурханы сахиустай
    Магнай биеийг минь эзэлсэн
    Далан таван Махгалын сахиустай
    Дунд биеийг минь эзэлсэн
    Догшин улаан лусын хаадууд
    Доод биеийг минь эзэлсэн
    Жалба хар лусын хаадууд
    Дээр Морчим бумбарай улаан тэнгэр эзэлсэн
    Дор далан долоон лусын хаадууд эзэлсэн
    Баруунтай гучин гурван тэнгэр эзэлсэн
    Зүүнтэй дөчин есөн тэнгэр эзэлсэн
    Ар арван найман тэнгэр эзэлсэн
    Өврийн дөчин есөн тэнгэр эзэлсэн
    Баруун урд зүг атаа таван тэнгэр эзэлсэн
    Хамт төрсөн сүлд таван тэнгэр эзэлсэн
    Хар үүлэн хаяатай
    Хөх үүлэн хөвөөтэй
    Баруун урд зүгээс
    Хас цагаан уулаар нутагтай
    Цанхил цагаан бөө нар удамтай
    Цанхилт цагаан удганаас эхтэй
    Долоодойн долоон үеийн бөө нар
    Тодож таван хошуу нутагтай
    Дөрвөлжин улаан ууланд суудалтай
    Хар Дархад багштай
    Далан таван хөх үүлэн хаалганаас сахисан
    Сая сая бум хар тэнгэр
    Хэргийн эзэн Хэдэр хар тэнгэр
    Хадарган хар боомон тэнгэр ээ
    Зүүн хойт зүгээс
    Чоно, улаан хадат
    Цусан зээрд хүрэн морин хөлөгтэй
    Бум буман дагуултай
    Сая сая нөхөртэй
    Лхам Жамсранг урьж дуудъя
    Чанх хойт зүгт
    Буриадын эзэн
    Бөх Илдэн хаан тэнгэр ээ
    Харъяатын эзэн
    Харилт хатан улаан баатартай
    Явдлын хоёр сайхан тэнгэр
    Зүүний нэг тэнгэр
    Эх болсон зургаан зүйлийн амьтан
    Ерөөлийг хүсч гуйж мөргөе
    Баруун зуугаас дамжлагатай ирсэн
    Далан таван Махгалын шидийг олсон
    Данжиг дорлиг
    Гунаа таван хаан
    Үхэр чулуун үдлэгтэй
    Хонь чулуун хонологотой
    Арван гурван Алтай, Хангай
    Гучин гурван Хаан, Хөхий
    Хөх морь хөлөгтэй
    Одоо намнан хоногтой
    Орхон Сэлэнгэ ундтай
    Ширээ чулуун шинжтэй
    Шивэр мод хайгуултай
    Хөшөө чулуун хөрөгтэй
    Хүн бүгдийн сахиус болсон
    Хан богд Даян дээрх
    Далх вандад хайртай
    Замд нь нөхөр болох
    Харанхуй шөнө өдөр болох
    Самрын модон амжлагатай
    Алд улаан живэртэй
    Алтан шарга морин хөлөгтэй
    Нарийн хөндий наадамтай
    Нарийн шаргал морьтой
    Эшигэн толгой сандалтай
    Алтан гадас дамжлагатай
    Хашигийн хөндий харуултай
    Соёрын хөндий нутагтай
    Дулаан хаан түшлэгтэй
    Олон нуур дамжлагатай
    Булган уул миний эзэн
    Буурал ааваа
    Улсын эзэн
    Улаан байгаль
    Өргөн Сэлэнгийн хөдөө дээр
    Өндөр торой дамжлагатай
    Зуун хүний цусан ундтай
    Баруун газраас ирсэн
    Түмэн хүний мах иддэг
    Өргөн Ерөөгийн хөвөө дээр
    Авгай Дэвсэг
    Зүүн зүгийн талаар
    Алтан булаг дамжлагатай
    Мөнгөн уул
    Бүргэд уул суудалтай
    Дайчин гүрэн
    Олон шавь нартай
    Охин дээд нутагтай
    Авгай дэвсэг гэдэг би байна.
    Гал могой ташууртай
    Галзуу чонон хөлөгтэй
    Долоодойн үеийн бөө нар
    Эх болсон зургаан зүйлийн
    Хамаг амьтан амаржих болтугай!

     

     

  • Авгалдайн онгон

    Онгон сэтгэл ханамжтайяа хүртэх бөгөөд харин хэцээрээ нүүрээ халхлан байж, ямар нэгэн юмнаас айж гэлмэсэн байдалтайгаар тамхи нэрж, ийш тийш хулмалзан балгаад тагштай архи гуд гуд залгилан хэтэрхээн харагдана уу? гэж асууна.
    Хүмүүс үгүй ээ. Үгүй. Үзэгдэхгүй байна гэвэл дотор нь жаал уужирч байгаа бололтой тамхиа сайтар нэрж сууна. Тэгснээ дахин хэтэрхээн ирж байна уу? гэж асууваас ирж байна гэж хүмүүсийн хэлэхэд огло харайн босож: Архи ууж, тамхи татаагүй. Үхээрийн хааны үүдэнд өл хөх ухныг тань хүргэж, үхлийн эзний гараас мулталж өгье. Үхрийн чинээ чулууг үйртэл бутартал үхэл бүү үзэгтүн. Өвчин тань үгүйрэг, тахал тань тараг. Хадан гэртээ харилаа, огторгуйдаа дэгдлээ, орон нутагтаа буцлаа хэмээн хэлж Авгалдайн онгод дэгдэж гарна.
    Авгалдайн дуудлага-нь хонины уураг сүүл үнхүүлж хэц зэлнээс татаж айлын хойморт байрлуулсан бөө удган нарын сахиус барьсан онгод шүтээн. Хорь Агын буриадын бөө удгад авгалдай байдаг. Бөөгийн хэрэг хийж гүйцэтгэхдээ адаг сүүлд нь Авгалдайн онгод оруулж төгсгөдөг байна. Авгалдайн онгодоо хэц зэлнээс ерийн цагт цахлаж, цайн дээж өргөж залбирч байдаг. Авгалдайн онгодыг дуудахдаа онгод хэмээх энэ багийг нүүрэндээ өмсөж, Авгалдайн онго дуудлага дуудан Авгалдайн онгодыг бөө биедээ оруулдаг юм. Аварга могой-Монгол бөөгийн шүтлэгтэнгүүдийн үздэгээр ертөнцийн зургаан их хаадын нэг газар уснаа явагч могойн хаан бөгөөд газар лусыг тэнгэртэй холбогч, ер бусын сонор сэрэхүйтэй амьтан тул түүнийг шүтэж бөөгийн хувцас хэрэглэлд эр, эм аварга могойн дүрсийг хадаж шүтдэг.
    Авгалдай-Хорь буриадын онгон шүтээн Дорно дахины тэнгэрүүдийн нэр төрийг хүндэтгэсэн зэс баг. Бөөгийн онгон сахиусны хүүхэлдэй дүрст баг.
    Авгалтай хэмээх бөөгийн нэр томъёо үндсэн 3 утгатай.
    • Бөө удганы тийн мэдэлд нөлөөлж байдаг тодорхой хэлбэргүй ДОГШИН СҮНС
    • Хоёр лусын гарвалтай бөгөөд бөө удганы сахиус барьдаг хорь буриад түмний дунд САХАЛТ БААВГАЙ хэмээн алдаршсан онгон сахиус
    • Төө хар сахалтай, төгрөг гуулин хөрөгтэй зэс, гууль модоор хийсэн нүүрний баг
    Дуудлага нь:
    Хөө хар нүүртэй
    Хүйсэндээ хүрэм сахалтай
    Умдагтаа хүрэм сүүрэлтэй
    Хар лүнтэн модыг хөрөглөсөн
    Хар улсын хааны гарвал барьсан
    Харинхууд тэнгэр шижимтэй
    Хөх лүнтэн морин хөрөгтэй
    Хөх лусан хан гарвалтай
    Хүйсэрхэг тэнгэр шижимтэй
    Хорь арван нэгэн эцгийн сахиу шүтээн болсон
    Ел хар Ергилдэй, Еигүү хар авгалдай гэж дууддаг.

     

  • БӨӨГИЙН ХООЛЛОЛТ БУЮУ ЕРТӨНЦИЙН ЭРЧИМ ХООЛ

    Би охиноо төрүүлээд төрөхөд байхад олон маамууны мэрэгжилтэн болсон нагац эгч минь намайг эргэн цай хоол өгсний дотор том сүүл байв. Лав л нагац эгчийн маань олон маамуунууд өлгийтэй байхдаа бандайсан сүүлүүд амандаа зуулттай байсанг мэдэх би тэр том сүүлийг нь охиныхоо аманд зуулган, цай хоолыг нь өөрийнхөө аманд зуулгав. Нялх охин минь ам нь бувар бувар хөдлөхөд сүүл нь бас пог пог гээд хөдлөж байлаа. Хэдэн минутын дараа харахад сүүл нь хөдөлдөггүй. Ямар хачин юм бэ? Бүх сүүл амруу нь ороогүй болохоор хахаад үхмээргүй юм. Үхчихсэн юм болов уу гээд л сандран сүүлийг нь суга татахад охин минь амьд байв. Харин сүүл нь тэр аманд орсон хавиараа зөөлрөөд бусад сүүл нь хөдлөхөө больсонг харлаа.
    Дараа нь нагац эгчийгээ ирэхэд сүүл нь ингэж хөдлөж байгаад хөдлөхөө больсонг гараараа дүрслэн үзүүлж байгаад л ярин, сандарсан айснаа хэлэхэд нагац эгч маань: “Хээ чамайг дээ. Хэн чамайг хөлдүү сүүл хөхүүл гэсэн юм. Хэхэхэ хөлдүү сүүл хөхүүлжээ” гээд намайг шоолов. Хөлдүү сүүлийг гэсгээж аманд нь өмхүүл гэж дагавар бичиг өгөөгүй байж шоолдог гэжий ш дээ. Ингээд бодохоор төрүүтээ л сүүлддэг Монгол маамуунууд махчин Монгол болох нь аргагүй гэмээр. Гэвч сүүлний яг тэр хэсэг маш их тустай бөгөөд хоргүй гэдгийг сүүлд нь анагаах ухаан судлаж тогтоосноор энэ буруу биш зөв нь тодорхой.
    Харин би хэдэн жилийн өмнө Монголчуудын эрт дээр үеийн хооллолтын тухай ном уншиж сонирхов. Тэнд Монголчууд биднийг зөвхөн мах, гурил л мэддэг, иддэг гэж ер бичээгүй байв. Будааг сүүлд л идэж сурсан гэсэн ойлголттой. Тэр болтол би гурил талх байхгүй хөдөөнийхөн цагаан идээ гэх ааруул энэ тэрээ идэн, гурил олдвол хувиараа боорцогддог гэсэн ойлголттой байв. Мөн миний эмээ намайг жаахан байхад арвайн гурил гэж юм зуурч идүүлдэг, бас нэг юм эргэлдүүлэн тээрэмдэж, тэрний үртэс нь их амттай би тэрнээс нь атга атгаар ам руугаа чихдэг байсан бүдэг бадаг дурдатгал санагдана. Би өөрөө цагаан идээ идэх дургүй байв. Гэвч Буурлууд буухад хайлмаг гээчийг ч харин нэг тавгаар нь шахуу идэх дуртай болчихсоныг яанаа. Ээж маань маш гоё хайлмаг хийж одоо зөвхөн надад идүүлдэг болсон. Үнэндээ бол би биш миний доторхи Дээдсүүд л идэж байгаа байхдаа. Тэгснээ бас өрөм шүүрддэг болчихож. Тараг их ууна. Хааяа хэдэн өдөр огт хоол идэхгүй зөвхөн тараг л ууна. Харин сүүтэй цайнд дуртай биш болчихлоо.Тэгэхээр миний хооллолт хүртэл өөрчлөгдчихсөн хэрэг.
    Би дараа нь Монгол эрдэмтэн ХҮСЭХҮЙ гэж хүн Юан улсад хоолны хичээл уригдан заасан тухай, түүний номыг сүүлд олон орон ашигладаг байсан тухай уншаад гайхан тэр номыг хайсаар, хөөсөөр байгаад олж уншаад лав л Монголчууд хоол хэрхэн идэх талаар мэрэгжилтэн байсныг баттай мэдэв.
    Монголын нууц товчоонд Өүлэн эхийг уул хад дамжаад л дүүлээд л жимс ухаж идээд, гол мөрөнгөөс загас түүгээд л хүүхдүүдээ өсгөв гэж бичсэн байдаг. Гэтэл яг үнэн чанартаа тэр үед ч Монголчууд байгалийн бэлэн хоолыг идэхээс гадна өөрсдөө тарьж ургуулдаг байсан тухай Сорхагтани хатны туйлын үнэн номд дурайтал бичжээ.
    Одоо гэхэд л би хашаандаа арваад төрлийн жимсний модтой бөгөөд жилийн өмнөөс жимсээ өгч, болсноос нь авахуулаад Болжмортой булаалдаад л иддэг болчихоод байгаа. Энэ бол Монголд одоо ургаж байгаа жимс бутнууд урд нь ургах чадвартай байсныг гэрчилнэ. Би мэрэгжилийн жимсчин огт биш. Ном уншиж байгаад л тарьж байсан. Гэхдээ арчилгаа энээ тэрээг нь ажил ихтэй болохоор бараг л зөнд хаячихсан, бүтэнд заваараа ганц нэг арчилгаа хийвэл хийдэг хатуу гараар өссөн модууд шүү дээ. Тэгээд байхад л нөгөө хөрүү аргаар бойжино гэдэг шиг л ургаад байгаа юм.
    Өүлэн эхийн үнэн бодит түүхийн талаар Сорхагтани бэр нь хэрхэн бичсэнг уншина уу.
    …Мэдвэл зохих гурван номоор өдөр шөнийг үдэж
    Онон мөрөнд уягдаж
    Олны нийхэмд жаяглагдаж
    Онол болоод хансу, хүслийн зүйн мэдвэл зохихуйд
    Оновчтой мэргэшихүйг дотоод хэрэгцээ болгон хүсэж
    Моныг голлохуйн зарчим, зан үйлстсуралцаж байна
    Өвөл идэх махны хорыг дарах жимс тарбосыг хатаан
    Нар, сар, мэдвэл зохихуй дор сүү цагааг бэлдэж
    Най тухтай сайхан өдөр тарвага, гөрөөс агнаж
    Махыг эвхэж жигнэх, шарж давслах, утах
    Жилийн таван тухыг ТНГР-ийн жаягаар хангаад
    Дулаан цагийн идээ цагааг ургамал жимсээр арвижуулж
    Зон ардын нийхэмээр зөн нэн гүн хадагдаж
    Хуш, жодоо,хус, улиангар, сэндэн тэргүүтэй
    Тав таван зүйл модыг Оул биетэн бүр тарьж, ургуулж
    Бүрэлзгэнэ,мойл, улаалзагана, чацаргана, үхрийн нүд, цангис
    Сөд тэргүүтэй арван эм үржүүлж сэргээж
    Гурван хонд бууцыг хатгаж хурааж хороолоод
    Заяагаар төрсөн үрээ засгийн жаягт гүн сургаж
    Жилийн дөрвөн цагийг гэгээрч мэргэшиж үдэж байна… хэмээн Тоорил хаантай уулзахдаа хэлсэн үг, хийсэн үйлийнх нь тухай байдаг. Эндээс харахад өөрсдөө ямар их ажил хийж амжуулж, сурч боловсордог, хүүхдүүдээ сургадаг байсан нь тодорхой. Ийм ажил ихтэй, бүгд оролцон хичээн хийдэг учраас Чингис Хаан ажилд хойрго хандаж, голж шилэлгүй хийж сурсан нь тодорхой. Ийм ч учраас тэр одоо буугаад ч ямбалж, яндаганадаггүй юм байна. Иймээс л би анхнаасаа түүнийг энгийнээс энгийн гайхмаар энгийн гэж гайхан бичээд байснаа сайн ойлголоо.
    Өүлэн эхийн алтан сургаал Хаан ч бай, Хатан ч бай, Харц ч бай хүн л гэж төрсөн бол ямар ч ажлыг хийж сурах хэрэгтэй хэмээн хүүхдүүдээ хүмүүжүүлэн тэд нь Эхийн минь сургаал, эх минь ингэж сургасан хэмээн манай онгодууд юм бүрийг өөрсдөө хийчихдэг нь их учир утгатай байна. Хувилай онгод минь хоёр тийшээ ганхан маажигнаж галаа түлэн, унасан нүүрсийг нь шүүрдэн, өргөө гэрээ цэвэрлэн явдаг байсансан. “Бид гайхуулах гэж буугаагүй, идэж ууж, амьтан айлгаж ямбархах гэж ирээгүй. Тэнгэрийн зарлигийг л биелүүлэх гэж ирсэн” хэмээн Дээдэс хэмээх миний онгодууд хэлдэг.
    Өүлэн өжий ийм л ажилтай, ухаантай, царайлаг сайхан болохоор нь энд тэндхийн баатрууд булаалдаад дайтаад авах гээд алалцаад мундагаараа Есүхэй Бөө баатар авчихсан байгааг харав уу. Есүхэй Баатар бол их өндөр биетэй. Миний биед буухад жаахан бөгтийлгөөд багтаж ядаад хүзүү сээрнээс ийш тийш татан нэг л эвгүй, бие арай жижигдээд байгааг нь мэдэрдэг.
    Монголчууд зун нь айраг цагаа идэж ууж, өвөл нь мах идэж, хавар зун хааяа борц идэхээс биш үргэлж мах идээд байгаагүйг өвгөдийн ТҮҮХ гэрчилж байна. Сорхагтани хатан мах идэж мангуурч гэж зэмлэсэн байдаг. Монголын дайснууд махыг хэмжээнээс нь хэтрүүлж үргэлж хэрэглэх тархийг яаж мангууруулдаг вэ гэдгийг мэддэг тэр нууцыг нь нуун Өвгөд, Түүхээс нь салган Социализм гэгч байгуулахдаа Монголчуудыг МАХ, ГУРИЛ гээчээс өөр юмыг мэдэхгүй болтол нь сурган, хэвшүүлэн, тархийг нь зад мангууруулсан нэг бузар булай нь илчлэгдэж байна.
    МОНГОЛЧУУД ХООЛ ХҮНСЭЭ ЖИЛИЙН ДӨРВӨН УЛИРЛААР НЬ ТООЦОН ХАРЖ БЭЛТГЭЖ, ТУХАЙН УЛИРЛЫН ОНЦЛОГТ ТОХИРУУЛАН МӨН БИЕИЙНХЭЭ БҮХ Л ХЭРЭГЦЭЭ АМИН ДЭМИЙГ ХООЛООРОО ТААРУУЛДАГ НЬ ГАРЦААГҮЙ БАЙСАН БАТАЛГААТАЙ ЮМ.
    Иймд энэ бүх МОНГОЛ хоол, Монгол Хоолны соёл аугуу холбоо, хэлхээг Монголчууд бид өөрсдөө судлан ил гаргаж дэлхийд сурталчлах хов хоосон орон зай байгааг Залуучууд анхаараарай. Одоо Дэлхий нийт хоолны проблем гэж толгой эргэсэн хэцүү асуудлаас болон хоол ихэдвэл хор болдгийг ойлгон зөв гарцыг олох гэж үйлээ үзэж байгааг дуулгахад нэн таатай. Зөв хооллолтын нууцыг олъё гэвэл ТҮҮХЭЭ СУДАЛ. Тэнд гарц байгаа. Тэрнээс биш зөв хооллолт гэж сүлжээний хоол, дан цагаан хоол, хоол сойх, хоолоо хэмжин илчлэгийг нь хянах гэж үйлээ үзэх биш шүү! Бидний тархийг хоолоо ч мэдэхээ байтал угаасныг та бүхэн мэдэв үү? Энэ бол өнөөх л түүхээс нь хагацуулж, Тэнгэрээс нь салгасны нэг хор уршиг.
    Миний эмээ намайг дагуулан өндөр уул руу ямаа шиг л авиран мацдаг байсан. Гишүү идүүлж, яргуй бас өмхүүлж, хөдөө байхдаа хөмүүл, таана түүж дугуйлан хатаадаг байсан. Бас мөөг түүнэ. Нохойн хошуу, мойл, гүээлзгэнэ, самар түүдэг байлаа. Би самар түүхдээ мундаг байлаа даа. Модонд авираад л сэгсрээд л унасанг нь шуудайлаад л. Хашаандаа хэдхэн төмс, сонгино, байцаа, лууван, манжин булчихдаг л байсан юм даа. Харин би сонгинод угаасаа дургүйдэг. Ээж надад тусад нь сонгиногүй хоол хийж өгдөг байсан.
    Харин нөхөрт гарч амьдралд нухлуулаад сонгино маш жаахан иддэг болсон ч өмхий үнэрийг нь арилтал хуурч байж маш жижиг хэрчин, уусаад шөл болтол нь болгоод л хоол хийнэ. Зөв арга байгаа биз дээ. Хайрт нөхөртөө бага ч гэсэн сонгиноны амт оруулсан хоол өгч л байна гэдэг хэхэхэ. Сонгино хийсэн үү хийсэн, бүүр ихийг хийвэл би өөрөө хоолгүй хоноод байвал өдий хорь гаран жил хамт амьдрана гэж үү. Аль эрт тураалд ороод үхчихсэн байх нь тодорхой. Нөхөр маань салаагүй байгааг харахад тэр сонгинотой хоол идэж л байна гэсэн үг биз дээ хэхэхэ.
    Энэ бүхнээс хараад дүгнэлт хийхэд Хүн хоолгүй бол амьдрахгүй. Хоол гэдэг хүнийг эрүүл, саруул байлгах үгүй бүхнийг шийднэ. Монгол дээдчүүдээ гэж хоолыг анхаарахгүй хаяна гэж үү? Би Японд амьдарч байхдаа ЯПОН хүний амнаас Чингис Хаан түүний цэргүүд дайнд гурван гол Хоол авч явдаг байсан тухай сонссон юм. Бүр ЯПОН ХҮН шүү. Гайхмаар байгаа биз дээ. Тэр болтол би огт мэддэггүй байсан юм. 1. Борц 2. Ааруул 3.Чацаргана
    Энэ гурван хүнсийг та боддоо. Юутай гайхамшигтай вэ? Хэрэв идэх хоолоо махаар нь авч явбал ямар хэцүү. Мах гэдэг өмхийрнө, хүнд. Харин Борц гэдэг маш хөнгөн, маш арвин. Жаахан л хэрэглэж болно.Түүнийг хуурайгаар нь ч иднэ. Цайнд хийж, усанд чанаж шөл болгож болно. Төгс төгөлдөр боловсорсон мах. Миний эмээ борцтой цайг ухаан алдтал сайхан чанадаг байсан. Би Японд байхдаа борцтой бууз хийж байсан удаа бий. Гоё амттай болдог. Хүн төрөх юм уу, хүндтэй зочин ирэхэд л төлөг гаргадаг байсан болохоос одооных шиг үргэлж нойтон мах бэлддэггүй байжээ. Мал ч гэсэн одооныхыг бодвол бага алуулдаг байсан байх нь.
    Ард Аюушийн онго намайг Эрлэгийн аймшигт цэргүүдээ хэрхэн хооллох тухай заахдаа чи оройдоо маш жаахан Борц зажилчихад л болно гэсэн юм даг.
    Ааруул энэ бол сүүн бүтээгдэхүүн. Бас цайнд хийгээд идэж болно. Монголчууд хуурай сүүг бас дайнд авч явдаг байсан гэж би нэг номноос уншиж байсан юмдаг. Монголчууд явуут дундаа л хооллочих бүрэн чадвартай байсан нууц эдгээр юм. Ааруулаа хүлхээд л байлдаад, чавчаад байхад яахын. Одоо ч ааруул хүлхээд л ажлаа хийгээд байдаг түмэн Монголчууд байдаг биз дээ.
    Чацаргана энэ гайхамшигт жимс. Монголчуудын витамин дутагдалыг нь нөхнө, дархлаа, биеийн эсэргүүцлийг сайжруулна. Бас эмчилгээ, шарх, түлэгдэлдээ хэрэглэнэ. За тэгээд тус тусын мэрэгжилтэнгүүд бүүр сайн тайлбарлана биз ээ. Хатаагаад л аваад явна. Бас хөнгөн. Монгол цэрэг бүхэн үүргэвчиндээ энэ гурван хүнсийг авч явж байж, дэлхийн талыг эзэлж байжээ. Заавал мориноосоо буугаад тогоо шанага хангинуулаад байх шаардлага байхгүй. Биед хэрэгтэй гол гол витамин буюу амин дэм, эрдэс бодис бүх л шаардлагыг хангачих Монгол морьтон баатруудын хүнсний нууц бол Монгол өвөг дээдсүүдийн маань нэн их мэдлэг, ухааны тод илрэл.
    Сорхагтани хатны номд НАРАН, САРАН, СҮҮН эрчмийн тухай Монгол дээдсүүдийн суу ухааныг гэрчлэх сургаалууд олон өгүүлэгджээ.
    Энэ юун тухай вэ??? ЧИНГИС ХААН яагаад ТЭНГЭР МОНГОЛ ГАЗАР гэсэн үгийг хэлж бай, Тэнгэрийн гэрэл буусан, Нар, Сар, Одтой ярьж бай! Хөр толбо бол Тэнгэрийн тамга бодис, биеэ Эрчмээр ханга гээд анхнаасаа хэлээд байсанг бас нэг эх сурвалж баримт нь энэ номонд байгааг өөрийнхөөрөө тайлбарлая. Энэ номыг анх уншихад маш хэцүү үг нь ойлгомжгүй, тархи эргээд, нүд анилддаг байлаа. Гэхдээ сүүлийн үед олон хүн орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлэн сайн тайлбарласан гэж сонссон. Энэ ном бол ширээний ном болох ёстой. Энэ номонд яавал Монгол мандан бадрах бүх нууц бий. Номонд өгүүлсэн хэсгүүдээс толилуулахдаа би мөн л өөрт тохиосон бодит амьдралаараа үзсэн, сонссон, ойлгосноороо тайлбарлахыг хичээе.

    …ГУРВАН ЭХТ- АМИН ЭХ, СҮҮН ЭХ, ЭРЧИМ ЭХ…
    …Амин-эх нь ГЭГЭЭРЭЛ, БОЛОВСРОЛ, ҮНЭН, ТЭНГЭР, ЧИНГИС
    таван Алтан Дээд байдаг
    …Эрчим- эх нь НАР, САР, СҮҮН-ЭХ, ГЭР ИЭ, ИХ ЗАСАГ
    таван МОН ЧУ КУР байдаг…
    … ДЭЛХИЙЧЛЭХ эрДЭМ ТНГР-ийн БӨӨ тархийг олох ЭРЧИМ ЭХЭЭС хүчин хураах
    АМИН ЭХИЙГ ХАМГААЛАХ, СҮҮН ЭХИЙГ ХЭРЭГЛЭХ үндэсний дөрвөн ЧУ КУР-тай…
    гэх мэт айлдваруудыг маш энгийнээр хурдан ойлгоё гэвэл энэ бүхнээс Хүн гээч нь эрчим буюу энерги авах ёстой л гээд бодчих. Ингэж авч чаддаг, мэддэг байснаараа Дэлхийг эзэлж чаджээ. Ийм учраас л Тэнгэрийн Монгол гэдэг нэрийг авч Тэнгэрлэг гэдэг нь батлагдсан байх нь. Бодит Бөө амьдрал дээр тайлбарлая. Наран, саран, одон аав ээжүүдтэй билээ би. Тэд бол амьтай. Орж ирдэг. Тэд ажил төрөл бүтээн, засал хийдэг ямар ч маргаан байхгүй тэд бол амьтай. Ийм учраас тэдэнтэйгээ холбогдож тэднээс энерги эрч хүч авч өөрийн муу энергээ цэвэрлэж байх ёстой.
    Тэгвэл Нар, Сар, Од мичид, Тэнгэр нь тодорхой байлаа гэхэд энэ Сүүн – Эх гэдэг чинь юу вэ? Энэ чинь бидний гол идэх ёстой хоол хүнс юм шүү дээ. Тэднийг бид хэрэгцээгээ тааруулан идэж байж, биедээ бас нэг чухал эрчим өгөх ёстой. Сүүн –эх бол Монголчуудын үндсэн хоол байх нээ. Мөн энэ бол Бөөгийн маш чухал засал болдог. Сүү- сүүн бүтээгдэхүүний тухай Өвгөдүүд маань үлгэр, туульд бүүр ч эртнээс нууцалж үлдээсэн юм. Тэгвэл энэ туульсын тухай Сорхагтани Хатны Номонд юу гэж өгүүлсэнг сонирхоё.
    … Цаадахын цаадахыг үзье гэвээс
    Цаст Алтайн оргил дээр гарах бай зүй
    Өндрийн цаадахыг үзье гэвээс
    Өндрөөс өндөрт гарах бай зүй хэмээн сэтгэж
    Алтай , Ханхай, Хянганы мангдай нар
    Элүий ГЭР туульс хайлгадаа тайлан соёрхжээ… хэмээн бичжээ. Үлгэр Туульс гэдэг Чингис хаанаас ч өмнө байсан. Түүнд Бөөгийн нууцууд, үлдээх өв соёлуудаа шүлэглэн үр удамдаа цээжлүүлсээр байсан л гэсэн үг.

    Жишээ нь Та ихэнхи үлгэр туульс дотор Баатрууд шархдаад юм уу, үхэхэд
    … Үд хүргэхгүй эдгээдэг үнэн цагаан эм
    Хоног хүрэхгүй эдгээдэг хонин цагаан эм гэх юм уу эсвэл
    … Хоногт гаргадаггүй хонин цагаан эм
    Өдөрт гаргадаггүй үнэгэн цагаан эмээр эмчилж, амилуулдаг.
    Энэ бол Сүүн-эх юм.

    Үүний баталгаа нь миний өвөг дээдсүүд анх бууснаасаа хойш рашаан шившиж юм уу, сүүгээр угаан, сүү уулгасаар өөрсдийн хатсан, шархдсан бие болон уналгуудаа амилуулсан нь бодит үнэн. Хамгийн анх эрт үеийн онгодууд буудаг болохдоо зүв зүгээр буудаггүй юм. Ойрын жилийн онгодууд бол гайгүй. Эртний олон жилийн өмнөх онгодууд олноос олон жил удам холдон хоорондоо уулзалдахгүй байсаар хатаж эхэлсэн байдаг. Нэг бол нас барах үедээ ямар гэмтэл авч яаж үхсэн нь маш тодорхой.
    Яг л тэр хэсэг нь өвдөж мэдэгдэнэ. Ингээд тэд тэр хэсгээ шившин тарнидаж, сүүгээр арчсаар зүв зүгээр болдог. Надад тийм гэмтэлтэй олон онгод орж ирэн өөрөө өөрийгөө эмчилсэн. Жишээ нь миний Ховч онго маань хүзүү нь гилжийгээд татчихсан байсан. Би яаж ч хөдлөх гээд тэр л гилжгий хэвээр байна гэсэн үг. Хэд тарнидан рашаандаж хүзүүгээ эмчилсээр зүүв зүгээр болно. Надад түшээ байхгүй учраас Онгодууд маань бие биенийгээ халамжилж тусладаг. Үнэхээр нулимс асгарч, хамар шархирмаар.
    ЯАЖ????? Нэг улаачын биетэй байж онгодууд нь биендээ тусладаг гэж??????
    Нэг удаа надад хүзүү нь дээшээ ч, доошоо ч хөдлөж чадахгүй таг гацсан хоёр гар нь татсан Онго буулаа. Рашаан ширээн дээр байдаг. Тэр онго рашаан уух чадал байхгүй хоёр гар нь хөдлөхгүй, ширээ рүү ч дөхөж чадахгүй учир би түүний биеийг мэдрээд өөрөө туслая гэсэн ч миний бие тийм болчихсон юм чинь Яахын? Мэл гайхаад яахаа мэдэхгүй байтал өмнө нь байсан онго солигдон орж ирж Өршөөл ирээд ширээний дэргэд эвтэйхэн суугаад Рашааныг нь бэлдэн аяганд хийн, аманд нь тохируулан тавиад гарлаа. Тэгтэл нөгөө Татанхай онго дахин буугаад аягатай рашааныг амаараа уусаар гар нь бага багаар хөдлөөд, дараа нь гараа чөлөөтэй хөдөлгөн татсан хүзүүгээ эмчилсээр зүв зүгээр залуу хөдөлдөг онго болчихсон юм. Энэ мэтээр бие биендээ туслан, өндөр настан онго орж ирэх бол суудлыг нь бэлдэх, рашааныг нь бэлдэх гэх мэтээр биендээ туслана.
    Ер нь 700, 800 жилээс өмнөх онгодууд их хатсан байсан. Та нар ямар их аймаар өрөвдөлтэй замыг туулан байж миний биед тэд маань бүрэн сууж, бууж ярьдаг, амьдардаг болсныг даанч төсөөлөхгүй байгаа байх. Би Бөө болонгуут л бүх юм болдогоороо болчихсон юм биш. Тэд болон би маш их хүнд зам, сорилтуудыг хамтдаа туулсан юм шүү дээ. Маш их нүсэр хөдөлмөр, тэвчээр ордог юм. Гэхдээ Хайр хамгаас чухал, тэднийгээ яаж зовон буух бүр би өрөвдөн уйлдаг байсан юм. Тэд ч намайг хайрлана.
    Ер нь бол Бөө хүний бүх яс нь салж байж Онгодууд нь буудаг гэдэг. Зүрх нь жирийн хүнийхээс тав дахин их савлаж, улаачаа тамлаж байж орно гэсэн үг. Бөө хүний нас, амьдрал жирийн хүнийхээс хэд дахин хурдан хөгширнө. Бөө хүний нэг жил хийсэн ажил жирийн хүний гурван жилийн ажилтай дүйцэнэ гэдэг. Ийм учраас онгодууд улаач нараа маш их өрөвдөж, хайрлан өмөөрдөг. Хүн харахад л Пүд гээд ороод байдаг мөн амарханаа гэж боддог байх. Яг үнэндээ ийм хүнд хэцүү хэмээн Хадам буурлууд надад хэлж байсан.
    Бөө нар маш их ядардаг нь үүнтэй холбоотой. Хэрэв танайх удмынхаа Бөөтэй бол түүнийг зөвхөн Хөгшчүүд маань буудаг гэж хүндлэхээс гадна Тэд та нарын өмнөөс тийм их хэцүүг нь үүрдгийг ойлгон хайрлаж байгаарай. Бас л сэдвээсээ дэмий тэнээд явчихаж өршөөгөөрэй. Энэ бүгд хоорондоо холбоотой сэдвүүд шүү.
    Сүүн –эх? Хүн төрөхдөө Эхийнхээ сүүг л анх уудаг. Хэрэв энэ сүү чухал биш юм бол өөр юм байх нь Яасын??? Ус уух нь яасын? Заавал Сүү байдаг нь УЧИРТАЙ болоод л тэрийг ойлгов уу? Хүн төрөлхтөн бүгд Сүүг л анх төрөөд амладаг нь зүгээр л нэг тохиолдол, зүгээр л нэг байдаг л зүйл биш байх нь. Амин-эхэд зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ замбад мэндэлсэн нялх үрийг тэжээхээс гадна Амийг сэхээдэг, сүнсийг нь тэжээдэг, тэтгэдэг, хүч чадлыг нь оруулж амьдруулдаг учиртай.
    Нялх хүүхэд, Бөө удган гэдэг ерөнхийдөө адилхан байх нь. Хэрэв хүүхэд сүнсгүй бол хүн болохгүй. Хамгийн түрүүнд нөгөө ертөнц, энэ ертөнц хоёрыг хүүхэд холбодог байх нь. Ийм ч учраас нялх хүүхдийг далдыг хардаг, мэддэг гэдэг шүү дээ. Тэд урд насаа санадаг нь үүнтэй холбоотой. Гэхдээ түүнд зөвхөн өөрийнх нь сүнс л дамжиж мэндлэх нь тодорхой. Удмын өвөг дээдсүүд буувал балай авна биз дээ. Харин Бөө хүнд бусад сүнснүүд буудаг, солигддог. Ирж очдог нь тодорхой.

    … АМИН-ЭХ гурван зүйл хамаг бодис нь Наран, Саран, Сүүн эх гурваас эрчим дулаан аваад
    Шингээснийхээ хэмжээ чанараар хамаг олон зүйл амьтнууд орчиндоо эзэгнэдэг жамтай…

    Тэгэхээр Амин –Эрчимээ хэн сайн шингээж, сэргээж, хөгжүүлж, харьцаж чадна Тэр хүн гэрэлтэн гэгээрч, бусдаас илүү болдог байх нь. Монгол өвөг дээдсүүд үүнийг мэддэг учраас Байгальтайгаа зөв харьцан бүх эрчмийг биедээ шингээж, хурааж чаддаг. Өөрсдөөсөө шалтгаалах Сүүн – Эх эрчимээ амьдрал ахуй Хоол ундандаа төгс зохицуулж чадсан байна.
    Мөн сүүгээр маш энгийн чухал БӨӨ засал хийдэг. Уншигч та нар уг нь лаг шүү дээ. Мэдрэмж сайтай. Мэдрэмж гэдэгт зөн, сэжиг, зүүд, сэтгэл түгших гээд л олон юм орно. Овоо зарим нь үс нь босно, дотор нь жихүүцэнэ. Огих, эвгүй санагдах, бие нь хүнд оргих гээд л олон юм байгаа. За та одоо өөрийгөө нэг тагнуулдаадах. Миний хэлэх дуртай үг Сэжиг гоожих гэж та нар мэднэ. Танд тийм чанар байж л байгаа гэх мэтээр Та бол Тэнгэр Монголын нэг эд эс учраас танд заавал юм бий нь маргаангүй. Хэрэв танд нэг л эвгүй юм санагдвал “Тэнгэр өршөөж, хайрлаарай” гээд аяга сүү уучихаж байгаарай. Танд яг нэг муу юм, муу сүнс наалдах гэж байсан бол сүүнээс, үгнээс чинь болоод зайлаад алга болно. Сүүн-эх гэж ийм хүчтэй. Сүү цав цагаан, Хар юмыг цайруулж арилгадаг. Сүү шиг сэтгэлтэй хүнээс хар хор гарч байсан удаа байна уу? Монголчууд захын энгийн заслуудаа өөрөө хийчих бүрэн чадалтай. Сүүнээс тийрэнгүүд жийрхдэг.
    Хаан нэг удаа манай ирэх хүмүүсийг их гайхаж байж билээ. Бүх л гарах гарцыг нь зааж өгөөд байхад түүнийг биелүүлэхгүй байж дахиад л засуулахаар ирээд байх юм хэмээгээд Миний Аянгын блогийг анхааралтай унш. Бод. Тунгаа. Ол. Гэгээр гээд “Тэнгэр Монгол Газар” гэж үргэлж хийсэн удаа байна уу? Байхгүй ээ. Түүнийг Аянга зааж өгсөн үү? Өгсөөн. Түрүүнд над дээр ирэн засуулсан зовлон чинь арилсан уу? Арилсаан. Тэгээд дахиад хэрэг гараад, одоо нэг ийм юм болоод байгаа Та болгоож өгөөч гэнэ.
    Хааны хэлснийг нь биелүүлэхгүй юм бол дахин дахин ирж бүх жижиг юмсаа засуулбал Хаанд зав гарах уу? Хаан бусад ажлаа хийж чадах уу? Хаан ардын жижиг сажиг зовлонтой зууралдах гэж үү? Хэрвээ ХААН отог овгоо л гэж ирсэн бол өөрийн отог овгийн аавын талынханы заслыг хийн, тэднийг авчир гэх байсан биз дээ. Тэднээс хэнийг нь ч дуудаагүй, уулзаагүйдэг. Харин Хаан намайг түүхээ бич гэж зарлиг буулгасан. Түмэн олонд Тэнгэрийг тайлбарла гэж зарлиг буулгасан. Миний Монголчуудад “ҮНЭН” гэдгийг хэл хэмээн зарлигдсан. “Хайр гэдгийг ЗҮРХЭЭРЭЭ, ЭЛГЭЭРЭЭ мэдэрч сурга” хэмээн зарлигдсан.

    … Мангдай бие нь НАРАН хүрдэндээ нарнаас эрчим авч цус яс нугас цэвэр сайн билээ
    Мангдай бие нь Саран хүрдэндээ Сарнаас эрчим-эх авч байж сэрэхүй сайн билээ
    Мангдай бие нь Үржихүйн хүрдэндээ Сүүн эхээс
    Амин-эх авч эрүүл сайн билээ…
    “Мангдай” гэж сонсоогүй бол хүн гээчийн бас нэг хөөрхөн нэр гээд хялбархан ойлгоорой. Сүүлийн үеийн Монгол эрдэмтдийн бичсэнийг би сонирхон уншиж байлаа. Хүний биед хүрд байдаг түүнийг Чакра, гэрлэн бүрхүүлийг Аура гэх мэтээр энд тэндгүй бичих болжээ. Яг үнэндээ энэ бүхэнг чинь Монгол дээдэс чинь дивангалавын мэддэг, тэд нь Монгол нэртэй байсаныг энэ ном батлана. Иймээс Тангад номыг тэр чигт нь цээжлүүлсэн шиг г адаад үгээр нь цээжлүүлэх гэж битгий оролдоод бай!

    Тэр байтугай Монгол ардын туулиудад энэ тухай
    …Нааш харах гэрэлд нь
    Цааш харахад гэрэлд нь ….
    ..Туурга нэвт туяатай
    Тунамал улаан хацартай…
    …Наашаа харахад нь наад далайн загас жараахай гэрэлтэж
    Цаашаа харахад нь цаад далайн загас жараахай гэрэлтэж гэх мэт маш олон зүйрлэлүүд байдаг шүү. Бид бүгд энэ үлгэр туулиудыг уншиж өссөн.
    Би хүртэл энэ үгнээс нь будаа идээд л намайг царай муутайгаар минь дуудсан хүнд
    …ЮУ ярьж байгаа юм.
    Намайг наашаа харахад Наад захын залуус нурж унаад
    Цаашаа харахад Цаад захын залуус савж унаад л
    Зүрхээ суга татан бариад л дагаад , гүйгээд, чирэгдээд, зүүгдээд, уйлаад зүгээр байлгадаггүй юм шүү… гээд л марзагнан баясаж хариу өгдөг байлаа. Нээрээ тийм байсан бол яанаа хэхэхэ. Удган болмоор байна гээд уйлангуут л бүх юмыг нь Хооп гээд бүтээгээд өгөх байсан байхдаа. Яанаа одоо хэхэхэ.
    Цааш нь:
    …Үзэгдэж ургаад үхэж шингэх амь зуугч нь
    ЧИН ээлэг гурван Эхээс эрчим авдаг бол
    Мэндэлж, төрж, аж төрж, амьдран оршихуйч нь
    ЧИН ээлэг таван Эхээс эрчим авдаг…

    … Наран, саран, сүүн эх, алтан дээд гэр иэ, их засаг таваас эрүүлждэг Эрчим хүчин …

    …Дэлхийн усны эхэн,есөн мөрний сав, анхны амь үүссэн, эх- үрэн зургаан зүйл Өлгий

    … Эх-үрэн зургаан зүйлийн Алтан дээд ЖӨНтобамун бодис тээгч
    Амин чанарын эх УЛС билээ.
    Экэ дэлхийн хэн боловч хорловоос сүйрэхүйд унах зурхайтай мангдайн орон билээ…
    …Газар огторгуй, сүүн эх, амь, амьтан, мангдайн жамд зохиж угтаж гэгээрэх ухаан…
    гэх мэтээр Сорхагтани удганы номд дурдагдсан байна. Та нар өөрсдөө авч уншин цааш уншиж судалцгаа. Би ихэнхийг нь тайлбарласан. Гол нь энэ номыг яг зөв тайлж чадвал Монгол бадран мандах гарц, одооны бэрхийг туулах нууцууд бүгд бий. Ихэнхи хүн энэ номын үгийг нь гол болгон хөөж тайлбарлаж байна. Тэр нь зөв ч Далд нууцыг нь бүр ойлгоё гэвэл үүнийг Бөөгийн ухаантай нь, Амьтай гэдэг үүднээс нь, Цаанаа бас давхар санаа агуулдаг, зарим юмыг нууцлан бичсэн гэдгийг тайлж ойлгох хэрэгтэй.
    Мөн тайлбарлахдаа аль болох энгийн хэн ч ойлгохоор хялбар тайлбарлах ёстой. Ер нь энэ айлтгалын тэр долоон эцгийн Зөн гэдгийг СУРГААЛ гэж тайлбарлан ухаарвал мөн ч амархан учрыг нь олно доо. Энэ номыг цогцоор нь тайлан уншиж ойлгоё гэвэл Амьдралыг тэр чигт нь тайлбарлах хэрэгтэй болно. Улс төр, Хувь хүн, Түүх, Хоол унд, Амь, Байгаль түүний холбоо, Гэгээрэл, Соёл, Дуу хуур, Бөөгийн дайтах урлаг, Жилийн дөрвөн улирал, Цаг, Амиуд гээд л ороогүй нэг ч сэдэв байхгүй. Үүнийг төгс ойлгон судлаж боловсорвол Дэлхийн ирээдүйг харж чадан Зөв амьдралыг цогцлоох болно. Хамгийн гол нь яг одоо болоод байгаа энэ бурангуй нийгмээс хэрхэн гарах бүх арга түүнд бичигдсэн байгаа. Анхны амь хаана үүссэнг ч бичсэн л байгаа.
    Чингис Хааныг БӨӨ хүн байсныг нотлох цорын ганц судар юм. Нууц товчоо бол энэ сударын дэргэд сүүлийн үеийнх нь БЭЭБИЙ бичсэн зүгээр л нэг ном.
    Ер нь Сорхагтани Хатны энэ номыг НОМ гэж биш Судар хэмээн алдаршуулбал зохино. Тэр бол Амьд ном. Түүнийг Монголын Хөх Нохой овогтын Дээдсүүд нууцыг чанд хадгалан Хаадынхаа зарлигийг хамгийн үнэнчээр үе дамжуулан хамгаалж ирж чадсан Аугуу түүхийг бүтээсэн алдартнууд болох ёстой. Дэлхийг аврах цорын ганц амьд судар.
    Энэ судар бол Бөөгийн судар. Хаадын, Хатадын, Монголын, Тэнгэрийн нууц судар юм. Бөө талаас нь сайн судлан бүрэн нууцыг нь нээхийг хүсье! Би энэ судраас жилийн амийг амилуулсан нь маргаангүй үнэн шүү. Арван хоёр жилийн амийг яагаад Толуй Хаан нууцлах болсон учрыг одоо ойлгов уу? Ингэж нууцлан чандлан түүний амийг Арван хоёр амьтаны нэр болгосон түүхтэй.
    Жөнтобамун гэх бодис нь та бүхний Хөх тамга, Хөх толбо чинь. Үүнийг сэргээх арга “Тэнгэр Монгол Газар” тарни шившлэг чинь шүү дээ. Түүнд Нар, Сар, Одод, Сүүн эх хэрэгтэй. Энэ бүхнээс эрчим авна. Нэг үгээр хэлэхэд та бүхэн өөр өөрсдийн сүнсээ сэхээж хооллож, сэргээх, эмчлэх гэсэн үг гэдгийг сана. Түүнийг Тэнгэр, Газар, Таны өөрийн хайраар, гэгээрлээрээ сэхээн амьдруулах ёстой. Яг л миний дээрээс буусан өнө эртний хатсан буурлууд өөрсдийгөө хэрхэн эмчилж эдгэрүүлж цэл залуу хүч чадалтай онгод сүнснүүд болсны адил гэсэн үг. Би бол маш олныг сэхээн амьдруулж босгож чадсан. Харин та гав ганц өөрийнхөө сүнсийг сэхээх гээд оролдоод л байх хэрэгтэй байна даа.
    Та бол Тэнгэрийн хүү, охин Хөх тамгатан Газар эхийн ивээлт хүү охин. Тэнгэрийн гэрэл элч таны зулайгаар чинь орон бүх биеэр чинь тархан Газар муу муухайг чинь хөөж оруулаад Эргээд Газар эх чамд шинэ сайн сайханг шингээнэ. Та Тэнгэрт сайн сайхныг өргөн мэдүүлж эргээд шинэ эрчим аван өөрийн биедээ шингээнэ. Таны уусан сүү таны дотроос хар муу муухай бодол бүхэнг хөөн бас ариусган цэвэрлэнэ. Та Тэнгэр, Газар, Дэлхий ямар их аугуу хайр энэрэл танд өгдөг. Та бас тэдэнд ямар их хайртай, Тэд танд ямар их хайртайг мэдэрнэ.
    Та нар ямар юмаар холбогдож, яах гэж энэ дэлхий тогтоод, яах гэж та энд ирээд, яах гэж буцан, яах гэж дахиад ирдгээ ухаарах болно. Та энэ бүх ертөнц нэг амьтайг мэдэж, таны өвөг дээдэс юу ойлгуулах гээд байсныг мэднэ. Та гав ганцаараа бол ямар их хар уйтгартай ертөнц байх вэ? Энэ Газарт мод, ус, чулуу байхгүй бол ямар муухай тэнэг харагдах вэ? Тэр тэнгэрт шувуу, үүл, цэнхэр өнгө байхгүй, тэндээс өвөг дээдэс чинь хардаггүй, та үхээд Тэнд очихгүй бол уйтай тэнэг вэ? Энэ дэлхий дээр та гав ганцаар, ах дүү, найз нөхөдгүй, эжий аав чинь байхгүй бол ямар хав харанхуй тэнэг вэ? Тэнгэр ч, Газар ч, Чи ч аль нэг нь үгүй бол ямар муухай вэ? Та нар хэн хэнийгээ хайрлан амьдрах ёстойгоо ямар их бие биендээ хэрэгтэйгээ мэднэ дээ. Тэд бүгд амьтай. Чи ч амьтай.
    Чиний хэлэх үг, хайрыг тэд чамаас цацрах гэрэл, хайрын илчээр сонсож мэдэрнэ. Чи ч бас Нарны гэрэл, Сарны гэрэл, Оддын туяаг түүгээр нь мэдэрч мэддэг шүү дээ. Одоо та нар юугаар холбогдон хоорондоо харьцаж уялддагаа ойлгов уу? Тэд чиний хайрыг мэддэг болонгуут та нарыг холбосон туяа утас хэзээ ч тасрахгүй бат бэх болно. Түүгээрээ дамжуулан таны хүсэл зориг бодлыг тэд сонсож чадна. Тэгээд тэд чамд туслана. Энэ олон зуун жил тас татагдсан энэ утас гэрлэн холбоог Чи хичээж байж бөхлөх ёстой. Тэнгэр аль хэдийн ирчихсэн хүлээгээд л байгаа. Та бүхнийг ойлгоод ирэхээр нэг усыг дэмий асгах сэтгэл гаргаж чадахгүй. Нэг цэцгийн амийг таслах хүсэл төрөхгүй. Нэг чулууг өшиглөөд хаях шаардлага алга болно. Үүнтэй адил Тэнгэр чамайг хайрлан уур нь хүрч хилэгнэхдээ амийг нь таслах гэж байснаа зогтусах болно. Яг л бид хүүхдүүдээ эрхлүүлдэг шиг хүссэнг нь аваад өгчихийг л хичээн зүтгэдэг болдог.

  • ЧИНИЙ ТӨЛӨӨ ҮХЬЕ ГЭЖ ЭХ ОРОНДОО БИД ХЭЛСЭН.

    Хубилай 1260 онд Юань гүрний хаан сууринд өргөмжлөгдөөд даруй зургаан жил өнгөрөөд байхад Японы хаанаас Хубилай хаанд элч зарж хүндэтгэл үзүүлсэнгүй. Бэлэг дурсгал ч илгээсэнгүй. Гэтэл Хубилайгаас өмнөх Хятадын хаадтай Японы хаад байнгын харилцаатай байдаг байжээ. Үүнийг Хубилай хаанаас японы ванд илгээсэн анхны Жуу бичиг нотолж байна. Хубилай хаан нарийн учир шалтгааны улмаас анхныхаа Жуу бичгийг Японы ванд 1266 онд буюу “Их Монгол улс байгуулагдсаны 60 жилийн ой”-оор явуулсан нь учиртай бизээ. Тэр үед тэнгис далайгаар тойрон хүрээлэгдсэн Япон улс нь дөрвөн зууны туршид Хятадын эх газраас тусгаарлагдаж, Хятадтай харилцах соёлын болон худалдаа наймааны аливаа харилцаагаа бараг бүхэлд нь таслагдсан байжээ.
    Тиймээс Хубилайн хувьд Японыг эзэлж хараат болгоно гэхээсээ илүү хятадуудын дунд нэр хүндээ өсгөх гэсэн зорилгын үүднээс энэхүү тэнгисийн аян дайныг хийхээр Хубилай хаан шийдсэн гэсэн түүхчдийн таамгийн би дэмжддэг. Энэ үеийг хүртэл монголчууд хэзээ ч тэнгис далайд тулалдаж байсангүй. Солонгосчууд япончуудад угийн дургүй ч монголчуудын төлөвлөсөн шиг Японыг ноёлох явдалд зууч болохыг хүсэхгүй байжээ.
    Хубилай хаан 1266 оны намар, Хятадад шинэ эзэнт гүрэн тогтсон тухай хэл хүргэж, эзэн хаанд алба гувчуур төлсүгэй хэмээн Японд анхныхаа элчийг зарав. Тэнгис далайг гатлахад туслагтун хэмээн солонгосчуудад зарлиг буулгав. Арга буюу Хубилай хааны элчүүдийг хүлээж авсан солонгосчууд Японы арлуудыг тойрон хүрээлэх тэнгис далайн догшин давалгаа, аймшигт шуургын тухай дүрслэн ярьж, тэднийг айлгаад эл явдлаас нь буцаахаар чармайв. Хубилайн элч нар Японд очих аюутай тухай солонгосчуудын хэлж ярьсныг сонсоод зүрхшээн мохож хятад руу эргэж яаралтай буцав. Эл үйлдэлд Хубилай хаан уурсан хилэгнэв. Мөн солонгосчуудыг итгэх аргагүй хэмээн үзэв. Тийнхүү туслахаас татгалзаад зогсохгүй элч нарыг ятгаж Японд хүрэхэд саад боллоо хэмээн “харъяат” улсыг донгодон анхааруулсан жуу бичгийг 1267 оны зун бичиж Солонгосын хааны ордонд хүргүүлжээ.
    Ахин элч зарахаар шийдэн үүнд солонгосчуудын зүгээс ямар нэг түвэг учруулахыг тэсвэрлэхгүйгээ мэдэгдэв. 1268 онд дахин элч мордуулжээ. Энэ удаад солонгосчууд хамтрахаас өөр аргагүй болов. Япон үндэстэн өөрийн хаан ор суусныг зарлан тунхаглаж, өөрт нь элч төлөөлөгч илгээж, алба гувчуур өргөн барих болсныг мэдүүлсүгэй хэмээн Хубилай хаан Монголын элч нарыг тэргүүлэх Ёслолын яам, Цэргийн яамны хоёр түшмэлд зарлиг буулгав. Япончууд Хубилай хааны элчүүдийг найртай хүлээж авсангүй. Тэр үед Киото дахь Японы хааны ордон ямар ч хүч чадалгүй, бодит байдал дээрээ засгийн эрх мэдэл Камакура төвтэй цэргийн засаг болох Бакуфугийн гарт орсон байжээ. Бакуфугийн дотроос Шоогуны Шадар Туслах Хожо Токимунэ хамгийн нөлөө бүхий хүн байсан учир монголчуудыг хүлээн зөвшөөрөх өчүүхэн ч бодолгүй байв. Самурай ангийнхны хүч чадал, Японы арлуудын эх газраас тасархай орших байрлал, хүрч болшгүй байдал зэргийг харгалзан үзээд тэрбээр өмнө нь Шадар туслах байсан Хожо Масамурагийн хамт Монголын элч нарын саналаас эрс татгалзав.
    Японы хааныг “жижиг улсын хаан” хэмээн бичсэн Хубилай хааны Жуу бичигт тохирох хариуг урьдчилан хэсэг хэлэлцээд хэдий ордны түшмэдүүд нэгэн эвлэрлийн захидал ноороглон бичээд Бакуфугаар зөвшөөрүүлэхээр хуулбарыг нь илгээсэн боловч Шоогуны Тэргүүн Туслах түүнийг нь хориглон монголчуудад Японы засгийн газраас ямарч хариу өгүүлэхгүй элчүүдийг буцаав.
    Хубилай хаан эл хариуд 1271 оны эхээр өмнөхтэй адил утгатай Жуу бичиг бүхий элчүүдийг дахин илгээв. Элчүүдийг дагалдсан солонгосчууд япончуудад Монголын их цэргийн аюулын тухай сэрэмжлүүлэг сэм өгсөн ч япончууд ахиад л Монголын элч нарыг ордондоо хүлээж авахаас эрс татгалзсан юм. Иймээс элч нар буцах замдаа Японы 2 загасчинг олзлон Хятад руу авч одов.
    Хубилай хаан загасчдыг хүлээн авч идээ будаагаар дайлаад тэднээс нутагтаа буцаж очоод захирагч нараасаа Хятадын эзэн хаан, Монголын эзэмшил газруудын их хааныг ёсчлон хүндэтгэл үзүүлж, алба гувчуур бүхий элч илгээ хэмээн гуй гэж шаардан дагалдах бараа бологчдоороо хамгаалуулж Солонгос хүргээд цааш Япон руу үдэж гаргуулав. Чингэж хоригдоод суллагдсан 2 загасчин Япондоо очоод сураг тасарчээ.
    Хубилай хаан сая л япончуудын эл “эрээ цээргүй” занд гайхан мэгдэж, ихэд уурсан хилэгнэжээ. Монголын хаадын хаан, Хятадын эзэн хаан болохын хувьд тэрбээр харийн ямар нэг улсад доромжлуулаад байж хэрхэвч чадахгүй байсан юм. Монгол уламжлал ёсоор элч нарыг ямар ч үед зохих хэмжээнд хүлээж авах учиртай. Харин хятад уламжлал ёсоор Эзэн хааныг бүх газар нутгийн дээдийн дээд хаан хэмээн хүндлэх ёстой байлаа. Чухам энэ нь Японд өөрийнх нь элч нарыг өчүүхэн чинээ ч хүндлэн хүлээж аваагүй Хубилай хаан зүгээр хараад байж тэвчихгүй байсныг тодорхой илэрхийлж байгаа юм. Гэвч тэрбээр илүү хүчтэй, хатуу бодлого авч хэрэгжүүлэхээсээ өмнө Япон руу бас дахин нэг удаа элч зарж явуулсан байна.
    Чжао Лианпи элч нарыг тэргүүлэн 1272 оны хавар замдаа гарчээ, 10-р сард Кюшю арлын зүүн эрэгт оршин Имазу хотод хөлөг онгоцныхоо зангууг буулгалаа.Японы хаан буюу вантантай уулзах шаардлага тавихад нь эрс татгалзсанд Чжао Японы хаанд Хубилайн Жуу бичигт 2 сарын дотор хариу өгөх тухай тулган шаардах бичиг өгөв. Японы хааны ордныхон монголчуудад аядуу хэрнээ тодорхой бус хариу өгөхийг хүсч байсан ч цэргийн эрхтнүүд нь аливаа буулт хийхээс татгалзаж байв. Тиймээс Камакурагийн дайчид хүчээ зузаатгаж, улмаар Хятадын элч нарыг арлаас хөөн явуулжээ. Хожим Бакуфугийн эл түрэмгий, молхи үйлдлийг “Япон дайн өдөөн зарласан”-тай адил байв хэмээн бичсэн ажээ.
    Чжао Лианпи 1273 оны 6-р сард Хятадад эргэж ирж Японы газар нутаг, ёс заншил, харуул хамгаалалтынх нь тухай Хубилай хаанд илтгэн мэдээлжээ. Чжаог жудаггүй хүлээн авч, цадиггүй үдэж мордуулсан тухай Хубилай хаан сонсоод асар их гайхширчээ. Японыг эзлэхийг алгуурлан хойшлуулах тусам тэд улам бүр эрээ цээрээ алдаж байсан тул Хубилай уг хэргийг яаравчлахаас өөр аргагүй болсон байна. Япон улсын эсрэг Хубилай хааны явуулсан дайн нь Сүн улсыг байлдан эзлэх бодлогын нэг хэсэг гэж үзэж болохоор байгаа юм. Юу гэвэл, япончууд Өмнөд газар дахь Хубилайн дайснуудтай хөлтэй их худалдаа наймаа хийж байжээ. Тиймээс Японыг ялснаар хоёр дайсныхаа хооронд дахь худалдааны харилцаа холбоог таслах, улмаар Сүн улсыг доройтуулахад чухал хүчин зүйл болох байлаа.
    Хубилай хаан Японыг довтлохоор нэг хэсэгтээ бэлтгэжээ. Тэрбээр Япон тэнгисийг гатлах Японы арлуудын өмнөд этгээдийг дайрч довтлох цэргүүдийг тээвэрлэх хөлөг онгоцуудыг хийхийг солонгосчуудад даалгажээ. Гурван зуун хөлөг онгоцонд тус бүр 200 цэргийг хоёр сар орчмын хоол хүнстэй, агт морьдыг нь ундны цэвэр усны хамт ачсан байв. Хубилай хааны жанжид хятадын дотоодын усанд 30-аад жилийн турш дайтсан туршлага дээрээ задгай тэнгист аялах Солонгосын цэргийн хөлөг онгоцны хөнгөн найдвартай бүтцийг нэмж, бас умард Хятадад аж ахуйн тээвэрт хэрэглэж байсан тэргэт хөлгийн дэвшилтэт аргыг сайжруулан авснаар сая Монголын Юан гүрний гэгдэх жинхэнэ далайн цэргийн флот байгуулагджээ.
    1274 оны 11-р сарын эхээр 7000 орчин солонгос жолооч, сэлүүрч, үйлчлэгчээр газарчлуулан 900-аад том жижиг байлдааны усан хөлөг онгоцонд 15000 монгол, хятад, зүрчид, уг аян дайнд оролцохдоо дурамжхан байсан солонгос усан цэргүүдийг суулгаж Хаппогоос /өнөөгийн Пусан хот/ Японыг зорин хөдөлжээ.
    Цюсима аралд хүрч хэдэн өдрийн ширүүн тулааны дараа тус арлыг эзлэн авчээ. Цаашлаад Хокозаки болон Ики арлуудыг дараалан эзэлж, Изамү арлыг довтолжээ. Хэрэг бишдэж эхлэж буйг ойлгож, хүчирхэг дайчин эрсээс айн бэмбэгнэсэн Япончууд цэргийн хүчээ чангатгаж эхлэв. Харин Япончуудын аз болоход 10 сарын сүүл буюу 20-ны орой далайн хүчит хар салхи дэгдэж Монголын усан флотын талаас илүүг далайн ёроолд живүүллээ. Монгол цэргийн сүр хүчээс сүнсээ зайлтал айсан Япончууд хар салхи дэгдээх хараалын ном уншиж байсантай холбоотой гэж бичиж үлдээсэн нь их байдаг. Эхний илгээсэн усан флотын тэн хагас нь далайн хар салхинд сүйрсэн тухай мэдээ авсаны дараа Хувилай хаан их сэтгэлээр унасан гэх боловч Японыг эзлэх төлөвлөгөөнөөсөө няцаахгүй байдаг. Түүний үнэнч шадарлагч туслахууд 7-н жилийн турш судалгаа хийж өмнөх усан флотоосоо илүү хүчирхэг ангийг бэлтгэжээ.
    Хоёр дахь дайралтаа 1281 онд хийсэн. Монголчууд энэ үед 2 тусдаа хүчийг илгээсэн бөгөөд эхнийх нь 40000 Хятад, Солонгос, Монгол цэргүүдийг Масачаас гарган 900 завиар явуулсан бөгөөд энэ үед хоорондоо 74 м уртын зайтай 3500 завинд өмнөд Хятадаас авсан 100000 далайчин бүхий томоохон хүчийг илгээжээ. Тухайн үед усан цэргүүдэд зэр зэвсэг тийм их ч байгаагүй. 10-р сард Солонгос, Японоос 110 мил зайд завиараа дөхөж очсон байсан. Солонгосчууд 1281 оны 6-р сарын 23-нд Хаката буланд усан завиараа хүрсэн байсан боловч Хятадаас гарсан завь нь энд хүрч чадаагүй байна. Ингээд 1281 оны 6 сард Хувилай хааны 2 дахь хүчирхэг усан флот Японы Цюсима арал дээр хөл тавьсан байна. Хувилай хааны илгээсэн хоёр дахь усан флот дайралтаа Цюсима, Хиродо, Хаката (одоо Фукуока) болон Такашима арлуудаар хүчтэй хийж байжээ. Ингээд Монгол цэргийн дайралт 6-р сараас 8-р сарын хооронд тасралтгүй үргэлжилж харамсалтай нь 8-р сарын 2-нд мөн л далайн хар шуурганд өртөж гол хүчээ алдан сүйрчээ. Монгол цэргийн дайралт идэвхитэй хийгдэж байсан гэх дээрх нэр бүхий арлууд нь Японы зүүн өмнөд хэсгийн арлууд бөгөөд өөрөөр хэлбэл хар салхи судлаач эрдэмтэний хэлснээр хар салхи үүсдэг голомт бүс нутаг гэсэн үг юм. Ингээд хоёр дахь усан флот мөн л хар салхи идэвхитэй дэгддэг сарууд болох 7-11-р сар гэж үзвэл Хувилай хааны хоёр дахь усан флот 8 сард далайн хар шуурганд өртсөн байгаа юм.
    Усан цэргийн Археологичдын судалгаагаар Такашимагын баруун эргийн дагуух 2 дахь дайралтын үед хэрэглэж байсан зарим зүйлсийг нээн илрүүлсэн байна. Түүний багийн олддвор нь Хубилай хааны дайралт Японыг сандаргаж байсныг гэрчилдэг. Хубилай хааны хяналтан доор Хятадууд дайралтанд орох үед хэрэглэх завийг маш түргэн шуурхай олноор нь барьж байгуулж байжээ. Хубилайн стандарт, маш сайн бүтэц зохион байгуулалттай далай дээгүүр явдаг завинууд ашиглаж байсан гэдгийг томъёолсон. Япон руу дайрсан анхны дайралтын дараа Японы усан цэргүүд болох Вокоу нар Солонгос руу дайралт үзүүлсэн байдаг. Гэвч Монгол, Солонгосын хүч түүнийг буцаасан бөгөөд Вокоугын усан цэргүүд Горёо болон Камакура дахь цэргийн чадалд хүрэхээргүй сул байсан нь харагддаг.1293 онд Юань улс Окинавагаас 100 японыг олзлон авсан байдаг. Хубилай хаан Япон руу 2 удаа дайрсан хэдий ч завиных нь загвар цаг агаарын нөхцөл байдалд тохиромжгүй байсан учир бүтэлгүйтсэн.
    Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн Флот
    Японы түүхчдийн бичсэнчлэн “хуйлран боссон харанхуй хар давалгаа үүр цайхын алдад намжиж, нар мандахад далайн хөх мандал хэзээд мөнхийн ийм амар амгалан мэт нам гүм цайвалзан дүнсийнэ. Хэдхэн өдрийн өмнө л далайн эргээр бүрхэн байсан том том хөлөг онгоцоос өдийд юу ч үлдсэнгүй. Тэдгээрийг далайн ёроолд живүүлснээ хэнд ч мэдэгдэхгүй хэнд ч харуулахгүй гэсэн юм шиг гэм буруугаа нуусан хүчит хар далайн давалгаа гэнэт ингэж тайвширч буй нь, барьсан их олзондоо ханаж цадсан аварга араатан амс хийн нойрсохтой адил ажээ. Гэвч мяралзан жирэлзэх торгомсог хөхөлбөр далайн мандал дээгүүр модны хэмхэрхий, хүмүүсийн эд хэрэгсэл зах хязгаар нь үл харагдам хөвөж, далайн мангас ханхаж цацан илүүдүүлэн туригсан зүйлс эргийг битүү зулсан байх нь харагдана. Салбарч хэмхэрсэн ч их бие нь засаж янзалж болохоор нүсэр том байлдааны хэдэн хөлөг онгоц эрэгт тулан зогссон байх агаад хөл дээрээ арайхийн тогтож ядсан хөхөлбөр хүрэн бор царайтай хүмүүс хуяг дуулгаа дааж ядан хуурай газарт хөл тавихын алдад бүгд элгээрээ газар тэврэн үхэдхийн унана. Махчин шувууд, цахлай гээд зүйл бүрийн жигүүртэний далавчинд тэнгэрт дүүжлээстэй нарны цацраг газарт үл тусах агаад махчин жигүүртэнүүд эргээр зулсан үхэгсдийн шарилыг үл тоон арайхан амь тавьж амжаагүй хүмүүсийн халуун цусны үнэр аван толгой дээгүүр тасралтгүй эргэлдэж, зарим нэг нь сульдаж ядарсан хүмүүсийг тоншин алдан доошилон, хүч аван хөөрөх нь тохуурах мэт санагдана” гэжээ.
    Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн шалтгааныг археологийн олдвор, түүхэн баримт сэлтийг үндэслэн шинжлэх ухааны талаас нотлон харуулахыг зорьсон. Хувилай хааны хүчирхэг усан флот далайн хар салхинд сүйдсэний дараагаар түүхэн сурвалж бичгүүдэд амьд үлдсэн гэмээн тэмдэглэгдсэн Монгол цэргүүдийн хувь заяа хэрхсэн бол гэж бодохоор болдогсон бол эргүүлэн лавшируулан судалж үзмээр санагдаж байсан юм. Олон олон түүхэн баримт бичиг, зохиол туурвилаас Хувилай хааны байгуулсан хүчирхэг Юань гүрэн, Японыг эзлэхээр хоёр ч удаа оролдлого харамсалтайгаар төгссөн эмнэлэгт түүхийг бид мэдэх болсон. Хувилай хааны усан флотыг сүйрэлд хүргэсэн тэнгисийн хар салхи Япончуудын хараал хийсний үр дүнд дэгдсэн үү эсвэл усан флотын далайд гарсан он цаг хугацаа, газар нь үнэхээр байгалийн аймшигт үзэгдэлтэй нэгэн мөчид таарсан азгүйтэл байв уу гэдгийг шинжлэх ухааны талаас тайлбарлахыг оролдсон Японы археологчид, түүхч эрдэмтэдийн баримт, судалгааны материалууд байдаг. Өнөөдрийг хүртэл Kamikaze /divine wind/ гэх далайн хар салхины тухай Японы ард түмний дунд яригддаг нэгэн домог бий. Японы арлыг эзлэн түрэмгийлэх атгаг санааг агуулсан басхүү ард түмнийг зовлон гасланд унагахыг оролдох гадны хар хүчээс аварч байдаг нэгэн далдын ид шид байдаг нь тэнгисийн догшин хар салхи юм.Өөрөөр хэлбэл Японы арлуудыг эзлэн түрэмгийлэхээр далай тэнгисийг гатлан ирэгч хэн бүхэн эх газарт мөр гаргах хувьгүйгээр тэнгисийн харанхуй ёроолд үүрд нойрсох болно гэсэн домог яриа юм.
    Үхлийн хар салхи дэгдсэн тэрхүү цаг хугацаа нь Хувилай хааны хүчирхэг усан цэргийн флот Япон руу халдан довтолсон он цагтай давхцсан байж болох уу гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлахыг оролдлоо.
    7 дугаар сараас 11-р сарын хооронд Ази Номхон далайн орнуудын эрэг орчмоор далайн хар салхи хамгийн ихээр идэвжиж дэгддэг болохыг түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн бичвэрүүдээс харж болохыг эрдэмтэн хэллээ. Үнэхээр л олон жилийн дунджаас харахад 7-11 сарын хооронд хар салхи хамгийн идэвхитэй мөнхүү далайн хар салхины хүч хамгийн өндөр байдаг нь харагдсан.
    2003 оны 9-р сард Японы Такашима арлаар хүчтэй хар салхи дэгдэж байжээ.Мөн түүнчлэн Японд асар их хохиролыг авчирч байсан хүчит хар салхи болсон он дарааллыг харахад 7-11 сарын хооронд Японы зүүн өмнөд хэсгээр гол голомт нь дэгдэж баруун хойшоо таран хар салхины хүч сулардаг байна. Эндээс харахад магадгүй Хувилай хааны хоёр ч удаагийн усан флот түүхэнд хамгийн том хамгийн хүчирхэг гэж тэмдэглэгдэн үлдсэнтэйгээ адилхан хамгийн азгүйн байж болох юм.
    Магадгүй энэ бүгдээс харахад Япончууд Хувилай хааны сүр хүчит флотоос айн, хар салхи дэгдээх divine wind буюу Kamikaze хар домыг хийж байсан байж болох ч шинжлэх ухаан талаас нь харахад Монголын усан цэрэгт яалт ч үгүй азгүйтэл таарсан байж болох талтай.Монголын усан цэрэг ийнхүү хар салхинд өртөж сүйрсний дараагаас Kamikaze –гийн хар домд итгэх итгэл Япончуудын дунд улам хүчээ авч өнөөдрийг хүртэл энэ үзэл нь хүчтэй хадгалагдсаар ирсэн байж болох талтай.
    Японы эрдэмтэдийн 15 жилийн турш далайн тэнгисийн гүнээс олдсон, усан онгоцны 500 гаруй модон эд ангийг судалж үзэхэд олдвор дээр судалгаа хийсэн арвин туршлагад үндэслэн нэгэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.
    Хувилай хаан хоёр дахь усан флотоо 4000 мянга гаруй хөлөг онгоц байхаар тооцож тэрхүү хөлөг онгоцуудыг нэг жилийн дотор барьж дуусгах зарлигийг шадар жанжинууддаа буулгажээ. Далай тэнгисийн байлдааны зориулалттай хөлөг онгоц бүтээхэд тухайн үедээ хөлөг онгоц хийх технологоо гайхуулж байсан дундад улсын уран дархачууд, солонгосын хөлөг онгоц хийдэг ажилчид гардан ажиллаж харин монгол жанжид зөвхөн хянан шалгах үүрэг гүйцэтгэж байв. Судалгааны багийхан улаан лакаар дурайтал бичсэн Хятад ханз үсэг бүхий хөлөг онгоцны үйрч бутарсан мод олжээ. Энэ нь Chinese inspection government /Хятадын хянан шалгах хороо гэх үү дээ/ гэсэн утга бүхий ханз байлаа.13-р зуунд тус хороо нь Дундад иргэн улсад хийсэн гол мөрний хавтгай ёроолтой завийн чанар стандартыг шалгах, хянан зохицуулах үүрэг бүхий газар байсныг түүхэн сурвалжуудад бичиж үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл чанарын шаардлага хангасан гол мөрөнд гарч болох хөлөг онгоц дээр баталгаа болгон энэхүү тамгыг дардаг байжээ. Энэ бүхнээс харахад Хувилай хааны 4000 гаруйн хөлөг онгоцонд далай тэнгисийн хүчит давалгаанд үл тэсэх, байлдааны бус зориулалттай хөлөг онгоц байсан гэсэн үг юм. Тэнгисийн цэргийн түүхчид судлаачдын үзэж байгаагаар 13-р зууны технологоор 4000 гаруй байлдааны зориулалт бүхий, чанартай далай тэнгисийн хөлөг онгоцыг бүтээхэд дор хаяж 2-3-н жил хэрэгтэй гэнэ. Иймээс магадгүй тухайн үед Хувилай хааны жанжинууд хөлгийн тоог гүйцэхийн тулд гол мөрний хөлөг онгоцыг байлдааны зориулалтаар тоноглож флотонд нийлүүлсэн байх магадлалтай байна.
    Энгийн эдгээр онгоц нь далайн хар салхины эхний хүчтэй давалгаанд нь зомгол болон үйрсэн нь дамжиггүй юм. Тэнгисийн хөлөг онгоцын бат бөх чанарын амин сүнс болсон мөнхүү тэнцвэр хадгалагч тэнхлэгийн тулгуур модыг шинжилэхэд чанарын шаардлага хангахааргүйгээр хийгдсэн байжээ. Иймээс чанаргүй угсарсан тэнхлэгтэй хөлөг онгоц болон гол мөрний зориулалттай хавтгай ёроолтой хөлөг онгоцууд хамгийн түрүүнд далайн ёроолд живэхэд хүрсэн бизээ. Аймшигт хар салхинаас амьд үлдсэн Арахаан тэргүүтэй Монгол дайчдын /зарим эх сурвалжид Монгол жанжин Арахааныг Шар тэнгисийн орчим таалал төгссөн гэдэг бол энэ баримтат кинон дээр Арахааныг тэр шуурганаас амьд үлдсэн гэж хэлж байлаа/ хувь заяа цаашид хэрхэн шийдэгдэж, тэднийг чухам ямархан хатуу ширүүн тавилан хүлээж байсныг тэнгэр мэдэх бизээ. Магадгүй энэ бүгдийн нууцыг бидэнд хэлэх баримт олдворууд ар араасаа олдох ч биз.

    2003 онд Японы Нагасаки мужийн хотын Арайке тэнгисийн /Ariake sea/ эрэг орчмоос Хувилай хааны үеийн нэгэн газрын зураг олджээ. Энэхүү газрын зураг нь Японыг эзлэхээр ирсэн Монгол цэргүүдийн хэрэглэж байсан газрын зураг болох нь олон талаар батлагддаг. Газрын зураг олдсон Арайке тэнгис /Ariake sea/ нь Хувилай хааны усан флотын гол дайралтаа хийж эцэст сүүлд нь далайн хар салхинд сүйрсэн Хакашима арлаас баруун урагшаа буюу Японы өмнөд зүгийн гол газрын нэг юм. Тэгэхээр хар салхинаас амьд үлдсэн Монгол цэргүүд Японы дотор газар руу бага багаар нэвтрэн орж байсны баримт нь энэхүү газрын зураг бизээ.
    Одоогийн тооллоор 1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааныг элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ.
    Цэл залуухан насаа чиний төлөө зориулая гэж хэлж, бас хийж чадсан Монгол элч нар эх нутгынхаа зүг сүүлчийн удаа харж зогсоно. Тэрхэн мөчид эх нутагтаа үлдсэн эцэг, эх, ах дүүс, анд нөхөдөө сүүлчийн удаа дурсан санаж байсан байхдаа. Тэд бол Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуус байлаа. Тэд амь өршөөхийг харийнханаас гуйсангүй, эх орныхоо төлөө алтан амиа зориулав. Тэдний биенд цаазын илд бууж байх тэр эцсийн мөчид ч Монгол гэсэн тэр сайхан нутгаа дурсаж байсан. Алтан амиа эх орныхоо төлөө зориулсан эрэмгий баатарлаг залуусынхаа түүхийг Монголчууд бид мартаагүй.
    Тэр цагаас хойш 740 жилийн дараа тэр газарт нэгэн Монгол бөө зогсож байна. Мөнх тэнгэрийн дуудлагаар, Монгол бөө нарын даалгавраар энд нойрсож байгаа баатруудын сүнсний эцсийн хүслийг биелүүлэхээр энд ирсэн аж. Тэр сүнсний эцсийн хүсэл бол эх орондоо эргэж очих тэр хүсэл байсан юм. Тэр хүсэл биелэлээ оллоо. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт Монгол элч нарын сүнс шингэсэн шүншиглэсэн шороог Монгол бөө нар авчирч залж байрлууллаа. Магадгүй өнөөгийн залуучууд энэ түүхийг мэдэхгүй байж болно. Гэхдээ сануулах нэгэн самбар хөшөө болон сүндэрлэв. Энд нойрсох цэл залуухан насаа эх орондоо өгсөн баатруудын түүх бол Монгол төрийн төлөө амиа зориулсан өнөө цагийн хнэршлээр бол монгол төрийн элч, дипломатууд түүх, өнөөгийн залуучуудын үлгэрлэн дууриах бахархал, монгол омогшил, сэтгэл улалзан бадрах огшил билээ. Энэ ажиллагаанд Монгол төрийн элч, дипломатуудаас нэг ч хүн ирээгүй ч, энэ түүхийг авч явсан нэрт дипломатын үр, ач нар оролцсон билээ.
    Энэ сонин түүхийн эзэдийн шүншиглэсэн шороо, хүндэтгэлийн самбарыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өмнүүр урсах Туул голын өмнө талд, Их бага баатруудын онгод орших тэр газарт байрлуулсан. Хэрхэн хүндэтгэл үзүүлэхээ уншигч олон мэдсүгэй.
    Мөнх тэнгэр, эзэн Чигисийн ариун сүнс биднийг ивээх болтугай.

    Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч, Монгол Улсын
    Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга асан,
    Зэвсэгт хүчний хурандаа

  • ХЭНТИЙ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ

    Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн анхдугаар хурал цахимаар явагдаж амжилттай өндөрлөлөө.
    Хуралд дараах асуудлыг хэлэлцсэн байна.
    1. МБНЭ-ийн ДЦХ-ийн 71 дүгээр хуралдааны мэдээлллийг танилцуулав. Мөн ДЦХ-н байнгын бөгөөд байнгын бус гишүүнээр батлагдсан гишүүдээ танилцуулж, хуралд яригдсан хэлэлцүүлэг татвар, цол зэрэг, шагнал урамшуулалын талаархи дурдав.
    2. МБНЭ болон Бөөгийн хүрээлэнгийн хоорондын уялдаа холбоо, 2021онд хийгдэх төсөл төлөвлөгөө ажлууд.
    3. МБНЭ хамтран бөө мөргөлийн сурталчилгааны ажлыг хийж хэрэгжүүлэх /тайлал нэвтрүүлэгтэй төсөөтэй / олон нийтэд шууд хүрсэн
    4. Одоогийн нөхцөл байдал болон цар тахлын гамшигтай тэмцэж бөөгийн хүрээлэнгээрээ тэнгэртээ мэдүүлж аргадан тахилга зан үйл хийх, зэрэг асуудлыг хэлэлцэж, бусад асуудлаар зөвлөлдлөө.

  • БНХАУ-ЫН ЭЛЧИН САЙД ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ.

    Бүгд Найрамдах Хятад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзаж ярилцлаа.
    БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруй уулзалтын үеэр МБНЭ-д талархал илэрхийлж, БНХАУ-ын бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйд Монгол Улсад ажиллах хугацаандаа соёлын салбарт ажиллах хүрээндээ монголын соёлын үнэт өв болсон бөө шүтлэгийг хөгжүүлэхэд тодорхой асуудалд туслалцаа үзүүлэх боломжийн талаар хүсэлт тавьлаа. Мөн хоёр орны соёлын салбарт зохиогдох арга хэмжээнүүдэд Монголын соёлын үнэт өвийг хамгаалж яваа Монгол бөөгийн байгууллага, түүний төлөөллийг оролцуулж байхыг хүслээ. Уулзалтад МБНЭ-ийн гишүүн, удган Болортунгалаг хамт оролцлоо.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан төрийн алба хашиж байсан үеээс албан ажлын хүрээнд БНХАУ-ын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны чиглэлээр харилцаж байсан, нэг нэгнийгээ сайн таних, мэдэх хүмүүс юм.