Author: admin_shaman

  • ТҮҮХТ ГАЗРААР АЯЛАВ. Хоёр.ТАЛЫН АГУЙ,

    Дөнгөж ормогц бараг эгц доошилдог. Агуйн нийт урт нь 240 метр, нийт багтаамж нь 10 мянган шоо метрээс илүү ажээ. Агуйд ормогц маш сэрүү татан сэнгэнэдэг. Дараагийн тасалгаа нь хүрмэн чулуун асга бүхий байдаг бол гурав дахь хонгил нь мөсөөр хучигдсан байдаг байна. Өвөлдөө 40 градус хүйтэн, мал хүртэл тогтож бэлчдэггүй энэ газарт анчин гөрөөчид их ирдэг байсан учраас Талын агуйг “Гөрөөчдийн агуй” ч гэж нэрлэдэг байж. Зун дэлгэр цагт анчид агнасан зээр, гөрөөс, тарвага, зурмаа Талын агуйд хийж орхиод хэдэн хоногоор явсан ч авласан ав нь хөлдөж найдвартай хадгалагддаг байжээ. Талын агуй газар доогуурхи жимээрээ 70 километр үргэлжилж Дарьгангын Зүүн нартын агуйтай холбогддог юм байна. Гэвч Талыг агуйн тасалгаанууд одоо газрын нуралтын улмаас шороонд дарагдсан байгаа бөгөөд агуйн дээгүүр уул уурхайн хүнд даацын машинууд явснаас шалтгаалсан хэмээн үздэг. Агуйг хамгаалах, мөн иргэдэд үйлчлэх зорилгоор хааш хааш нь 250 метр хашаа барьж машины замыг хааж жуулчны бааз барьсан байна.

    Гурав. ШИЛИЙН БОГД ХАЙРХАН.
    Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м-т оршдог ба энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Богд гэдэг үг бол монголд Будда дэлгэрсэн үеээс нэрлэгдэх болсон нэр. Хэдэн жилийн өмнө энэхүү хайрханд залбирах үед савдаг нь машин тэрэгтэйгээ оройд дээр нь гардаг талаар өгүүлж, ихээхэн догширсон байсан. Харин эргэн тойрон машин гаргахааргүй болгон тохижуулсан байна лээ. Манай бүсгүйчүүд машиндаа үлдэж эрчүүд нь шилийн богдын оройд гарчзалбирч, өргөл өргөсөн юм. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг эртний сөнөсөн галт уулыг харж болно. Орой дээрээ ширүүн салхитай, хүйтэн байв.

    Дөрөв.МОНГОЛЫН ХҮН ЧУЛУУ БА ТООРОЙ БАНДЫН ХӨШӨӨ
    Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Ламтын заставын дэргэдэх хүн чулуунаас бидний энэ өдрийн аялал эхэлж, алтан одооны дэргэдэх хүн чулуун хөшөөгөөр аялал өндөрлөсөн билээ. Хамгийн орчин үеийн хүн чулуун хөшөө бол алдарт тоорой бандын хөшөө байлаа. Тэрхүү хөшөөг өвөрмөц төрхөөр, байрлалыг нь зөв сонгож хийсэн бөгөөд олны очих дуртай газар болжээ.
    Хүн чулуу нь эртний хүмүүсийн сүсэг бишрэл, нийгмийн харилцаа, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ.

    ГАНГА НУУР
    Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Энэхүү оргихын булаг дээр монгол бөөгийн их удган б.бадамсүрэн хуур, манжигаал залбирал үйлдсэн нь их содон байлаа.Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Биднийг очиход алсыг зорих хунгын чуулга бүрэлдэж олон өнгийн дуугаар гангналдан чуулж байлаа.

    djmedia:305
  • Монгол овог, ястан үндэстэн

    • Баоань
    Мин улсын үед (Ванли хааны үед) Хөхнуурын Тунжэ сяньд Бао-ань гэдэг хуаран байгуулахад тус хот баригдан, улмаар тэнд төвлөн суудаг баоань ястан бүрэлдсэн байна.
    • Баяд
    Монголын Баяд эртний өвөг дээдэс бол XII-XIII зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд гoлоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг.
    • Буриад
    Тэдний өвөг дээдэс нь Байгаль нуурын ар өврөөр нутаглаж асан эртний анчин гөрөөчин ойн иргэдийн нэгэн бөгөөд XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого /хялго/, Зүлгэ /Лена/ мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог /Енисей/ мөрний эхэн, Байгаль орчимд амьжирч агсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.
    • Дархад
    Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анх монгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно.
    • Дарьганга
    Дарьгангачуул нь угтаа 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, өөлдөөс татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно.
    • Дээд Монголчууд
    Дээд Монгол гэж Хөхнуурын газар нутаглах хошууд аймгийг хэлэх бөгөөд эдний өвөг дээдэс нь Ар монголоос тус газар нутагт шилжин нүүж очсон хүмүүс юм.
    • Дөрвөд
    Дөрвөд бол эртний монгол угсаатан, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм.
    • Захчин
    Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Захчингууд нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоор бүрэлдсэн байна.
    • Казах Хасаг
    Монгол Улсад оршин суудаг түрэг угсааны томоохон ястан нь казахууд билээ. Тэдний өвөг дээдэс нь МЭӨ I мянган жилийн дундуураас одоогийн Дундад Ази, Казахстаны нутагт оршиж байсан Сак хэмээх хүчирхэг аймаг болох бөгөөд түүний бүрэлдэхүүнд Маасагет, Дай, Каспий, Исседон болон хожим Алан, Савромат зэрэг овог аймаг оролцдог байжээ.
    • Монгор Ту
    Монгол гаолын нэгэн угсаатан нь ту нар юм. Ту биеэ “Монгор” (Монгар) буюу “Цагаан монгол” гэдэг. Тэд удам судраа XIII зууны үед Чингисийн ургийн жанжин Гэртэй гэдэг хүн дагуулан ирснээс үүсэлтэй хэмээдэг.
    • Мянгад
    Мянгад ястан нь Ховд аймгийн Мянгад сумын Нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор оршин суудаг 3000 эргэм хүн амтайн дээр Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний дөрвөдтэй айлдан нутаглана.
    • Өөлд
    Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойн ард) хэмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг. Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг.
    • Синьцзяны Ойрадууд
    Синьцзяны ойрадууд бол эртний дөрвөн ойрадын бүрэлдэхүүнд багтаж Эрчис, Алтай, Тарвагатай, Или, Өрөмчи зэрэг газраар нутаглаж байсан торгууд, хошуудууд болно.
    • Торгууд
    Торгууд бол монголын их гүрний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм.
    • Тува Урианхай
    Алтайн урианхайчуудын дотор байдаг монголжсон түрэг урианхай нь тува урианхай болно. Тэдний үндсэн нутаг нь Алтай урианхайн Баруунгарын Шар Даа буюу Ёст гүний хошууны газар болох бөгөөд үүнийг бас мончоогийн хошуу ч гэдэг.
    • Үзэмчин
    Дорнод монголд оршин суудаг өвөрлөгчдийн гаралтай ястан нь үзэмчин болно. Дорнод аймгийн Баянтүмэн, Сэргэлэн, Булган сумнаа зүүн үзэмчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумнаа баруун үзэмчнийнхэн нутаглана.
    • Халх
    Халхчуудын өвөг дээдэс нь VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан ба XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн ягуурын монгол аймгуудаар бүрэлдэн тогтсон.
    • Хамниган
    Тус улсад оршин суудаг манж-түнгүүс угсаатан нь Хамнигад ястан болно. Эдгээр нь Сэлэнгэ зүгт Ерөө гоолын дагуу нутаглах Богд Жавзандамба хутагтын Их шавийн харъяат хамниган отгийнхон, Сэцэн хан аймгийн Дархан Ба гүн, Дайчин бэйс, Эрдэнэ гүн, Хөвчийн Жонон вангийн хошууны нутагт байдаг.
    • Хотогойд
    Монголын умард болон баруун хойгуур Хөвсгөл, Завхан аймагт нутаглан суудаг халхжсан ойрадууд нь Хотогойд болно. Хотогойд гэдэг нэрийг “Хойд – Гойд” (хойд-онцгойд), “Хойд – Хойд”(умард хойд)”Хойд – Гайд” (гайд гарсан хойд)гэсэн үгнээс гаралтай гэж янз янзаар тайлбарладаг.
    • Хотон
    Хотонгууд нь 200 гаруй жилийн тэртээгээс Дөрвөдүүдийн дотор хутгалдан суусаар ихэд монголжсон түрэг угсаатан юм.
    • Хөвсгөлийн Урианхай Ар Ширхтэн Урианхай
    Урианхайчуудыг Хотогойдын ноёдын харъяат Ар ширхтэн отог гэж нэрлэхийн зэрэгцээгээр мөн ноёдын захиргаанд багтан, тэдэнд алба төлдөг Аригийн Урианхай нарыг Өвөр ширхтэн урианхай гэж ялган нэрлэжээ.
    • Цахар
    Монгол улсын умард хил орчмоор суудаг, Нийслэл Хүрээнд түмний нэг нь Сэлэнгийн цахарууд болно. Эд нь угтаа Хятадын Синьжян мужид Илийн цахар хэмээх 16 сум болж Бор талаар нутаглаж байжээ.
    • Цаатан
    Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ДАЛАН НЭГДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛЛОО.

     

    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. ЗҮҮН АЙМАГТ АЯЛСАН НЬ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    2. Монгол бөөгийн цол олгох тухай,
    Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн
    3. Монгол бөөгийн шагналд тодорхойлох тухай, мэдээлэл
    Монгол бөөгийн тэргүүн удган А.Оюунтуул

    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    4. 9 дүгээр сарын 22-ны Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулсан галын тахилгын дүн.
    Монгол бөөгийн зайран В.Мөнхчулуун
    5. Монголынхоо төлөө амиа зориулсан баатрууд, зүтгэлтэнгүүдэд зориулан аймгуудад хийсэн тахилгын дүнгийн тухай
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү

    Гурав. Зохион байгуулалтын асуудал
    6. Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
    7. Сүхбаатар аймгийн бөөгийн хүрээлэнгийн тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дөрөв. ГАДААД ХАРИЛЦАА
    8. БНХАУ-ын Элчин сайдтай уулзсан тухай.
    9. БНАСАУ-ын Элчин сайдын зөвлөхтэй уулзсан тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Тав. ДОТООД АСУУДАЛ
    10. МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдийн татвар төлөлтийн байдал
    Монгол бөөгийн удган С.Сэргэлэн
    11. Зургаа. Бусад асуудал

    ДЦХ-н байнгын 37 гишүүнтэй байгаа бөгөөд хуралдааны ирц 64 хувьтай байгааг мэдэгдээд хурлаа нээлээ. Хуралд Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгээс 5, Хэнтий аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч Б.Анхбаяр, Чингис хотын бөөгийн зөвлөлийн удирдагч Ж.Зина, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгээс 3, Говь-Алтай аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Н.Цэвэлмаа, Улаанбаатар хотоос 3 төлөөлөл оролцов.
    Хуралдаааны эхэнд МБНЭ-ийн ДЦХ-н гишүүнээр Б.Анхбаяр, Б.Гомбо, Гэрэлмаа,
    О.Тэгшжаргал Лхагва нарыг сонголоо.
    Хуралдаанаар хэлэлцсан асуудалтай холбогдуулан П.Батжаргал, Д.Одонхүү, Р.Маахүү, Ц.Отгонсүрэн, Ш.Нямдорж, Б.Батжаргал, А.Оюунтуул, Б.Мөнхчулуун, Б.Бахаамаазагд, С.Сэргэлэн, Ц.Цэндсүрэн, Гэрэлмээ нар үг хэлж, санал бодлоо хэллээ.
    Монгол бөөгийн цол олгох асуудал, улаач нарын зүтгэлийг үнэлэх асуудлаар нилээд нухацтай хэлэлцлээ.
    Гадаад харилцаа, түүнтэй холбоотой асуудлаар дэлэгрэнгүй тайлбар хийлээ. Мөн гишүүдийн асуултад хариулт өглөө.
    МБНЭ-ийн гишүүдийн татвар төлөлтийн байдлаар Монгол бөөгийн удган Сэргэлэн мэдээлэл хийлээ. МБНЭ-ийн ДЦХ гишүүд татварыг манлайлж төлөх бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дүнг танилцуулж, татвар төлөөгүй гишүүдийг ДЦХ-аас чөлөөлж хариуцлага тооцохоор тогтлоо.

    Хуралдааныг Л.Цагаанхүү, Я.Отгонбаатар, Д.Отгончимэг, Н.Мягмарсүрэн, Да.Жаргалсайхан, Б.Балжмаа, Ж.Ариунтуяа, Сайхантуяа нар тасаллаа. Хуралдаан 7.30 минут үргэлжлэв.

     

    djmedia:304
     
  • БУРИАДЫН ЭРДЭМТЭН БАНЗАРЫН ДОРЖИЙН ДУРСГАЛЫН САМБАРЫГ КАЗАНЬД НЭЭВ

     

    Доржи Банзаров буюу Банзарын Дорж
    Сэлэнгийн Дум дахь Жид (Зэдэ) нутагт төрж Эрхүүд нас барсан, монгол үндэстний дундаас анх удаа шинжлэх ухааны эрдмийн зэрэг хүртсэн хүн билээ.
    Тэрбээр хамгийн жинтэй бүтээл болох “Хар шүтлэг буюу монголчуудын бөө мөргөл” сэдвээр бичсэн төгсөлтийн ажлаа 1846 онд чухам энэ их сургуульд танилцуулж байжээ. Түүний энэ ажил Казанийн их сургуулийн Известия сонинд хэвлэгдсэн байна. Энэхүү бүтээлээрээ залуу эрдэмтэн философийн ухааны доктор цол хүртсэн бол энэ ажлынх нь шинжлэх ухааны ач холбогдол өнөөг хүртэл чухал хэвээр байгаа билээ.
    Чингисийн чулууны бичээсийг анхлан тайлбарласан “Чингис хааны зээ Есүнхэ вангийн хөшөөн дээрх монгол бичгийг тайлахуй” 1851 онд Петербургт хэвлэгдсэн болно.
    Дурсгалын самбар нээх ёслолд ОХУ-ын Төрийн Думын депутат М.М.Бариев, А.В.Дамдинов, Д.Банзаровын нэрэмжит Буриадын Улсын их сургуулийн захирал Н.И.Мошкин, Буриадын театрын найруулагч Олег Юмов, Казанийн их сургуулийн захирлууд, оюутнууд оролцжээ.
    2022 онд Буриадад Банзарын Доржийн мэндэлсний 200 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх бөгөөд дурсгалын самбар нээх нь энэ үйл явдлын чухал хэсэг юм. Буриадын театрын найруулагч Олег Юмов Банзарын Доржийн мэндэлсний ойд зориулан бүтээсэн түүний амьдралын тухай киногоо Казаньд тун удахгүй толилуулах аж.

  • Таж Махал

    Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
    Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.

  • Аварга засаг

    Монгол бөөгийн шүтлэнтэгүүдийн үздэгээр ертөнцийн зургаан их хаадын нэг-Лусын хаан. Гол мөрөн, тэнгис далай, ус чийгийг дээдлэн шүтдэгтэй холбоотой бөө нар усны их хаанд өргөл өргөн тайллага тахилга тавьдаг эртний ёс бий. Монголчууд загасыг урт настай амьтан хэмээн зарим газар загасны мах идэхийг цээрлэдэг ёс бий.
    Аварга могой-Монгол бөөгийн шүтлэгтэнгүүдийн үздэгээр ертөнцийн зургаан их хаадын нэг газар уснаа явагч могойн хаан бөгөөд газар лусыг тэнгэртэй холбогч, ер бусын сонор сэрэхүйтэй амьтан тул түүнийг шүтэж бөөгийн хувцас хэрэглэлд эр, эм аварга могойн дүрсийг хадаж шүтдэг.

  • Хүчирхэг Вера Мухина

     

    Зөвлөлтийн ардын зураач, сүрлэг бадрангуй монументал урлагийн нэрт төлөөлөгч Вера Игнатьевна Муханагийн /1889-1953/ хөдөлмөрийг төр засаг өндрөөр үнэлж Сталины нэрэмжит төрийн шагналыг таван удаа олгожээ. Тухайлбал, 1941,1943,1946,1951,1952 онд олгосон байдаг. Чинээлэг худаалчин гаралтай Вера Москвагийн гимназид сурч байхдаа уран зурагт шамдан К.Ф.Юон, И.О.Дудин, И.И.Машков нарын урланд суралцаж байв.
    1912-1914 онд Парист Гранд Шомьерийн академид нэрт монументал барималч Э.А.Бурделийн урланд суралцан О.Родений бүтээлч чадварт хүчтэй автсан нь түүний цаашдын уран бүтээлд хүчтэй нөлөөлжээ. Дараахан нь тэрээр Италиар аялан сэргэн мандалтын нэрт мастеруудын бүтээлтэй танилцсан юм. Вера Мухина дэлхийд хамгийн томд тооцогдох байсан Лениний цогцолборын төсөлд оролцож байсан юм.
    Москвагийн Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэнд /ВДНХ/ “Ажилчин, тариачин” хөшөө ийнхүү сүрлэг өндөр сүндэрлэн байдаг. Вера Мухина “Ажилчин,тариачин” хөшөөг бүрэн бүтнээр нь 1939 онд ВДНХ /Улс ардын аж ахуйн амжилтын үзэсгэлэн/-д босгожээ. Энэхүү хөшөөний архитектороор Б.М.Иофан ажилласан байдаг. Эрин үеийн дуулиан болсон энэ хөшөөг 1947 оноос “Мосфильм”-ийн бэлэг тэмдэг болгосон байна.
    Энэхүү сүрлэг бүтээмжид 2003-2009 онд сэргээн засварлалт хийж тавцангийн суурийг 1937 онд Парисын павильонд тавигдсан анхны эх загвартай нь ойролцоо маягаар шинэчилжээ.
    Вера Мухина “Интернационалын сүлд дуулал”, ”Хувьсгалын туг”, “Газар”, “Тэнгис” , ”Ургац хураалт”, ”Үр тариа” зэрэг олон арван алдартай, сүрлэг бадрангуй хөшөө дурсгал бүтээснээс Ленин, Свердловын хөшөөний төслөө хэрэгжүүлж амжилгүй таалал төгсжээ. Мөн 1943 онд Москвагийн Белоруссийн вокзал дээр пролетарийн зохиолч Максим Горькийн хөшөөг босгосон байдаг.

    “Үр тариа” Москва голын гүүрэн дээрх цуврал баримлын эскиз /1938-1939/

    Энэ бол түүний шилдэг бүтээлийн нэг хүдэр чийрэг жинхэнэ Орос тариачин эмэгтэй. Яг л Василий Шукшиний зохиолд гардаг бүрэн боловсорсон “Улаан улаагана” гэсэн үг.
    Вера Игнатьевна өөрөө ийм хүчирхэг, зоримог, эцэж цуцахыг үл ажрах хөдөлмөрч нэгэн байжээ.

    Бас нэг сонирхолтой баримт өгүүлэхэд, бидний эртний танил хагас шил “водка” багтдаг шилэн аяганы сонгодог дизайныг Мухина зохиосныг олон орос эрчүүд бахдан ярьдагсан.

    Москвагийн Пречистений гудамж дахь энэхүү байшинд Вера Мухина 1947-1952 онд амьдарч байжээ.

    Социалист бүтээн байгуулалтын бэлгэдэл болсон энэ хөшөө Октябрийн хувьсгалын түүхт 50 жилийн ойн мөнгөн зоосон дээр бас мөнхөрчээ.

    Оросын уран зургийн академийн 200 жилийн ойн марк дээр ч “Ажилчин, тариачин” заларч амжжээ.

    Москва дахь Вера Мухины хөшөө /Барималч М.К.Аникушин/

  • Ардын бор эмчилгээний анагаах чадвар

    2. Хүүхдийн ам гэмтвэл хоёр хувийн содын уусмал бэлтгэх хэрэгтэй. Дараа нь гараа угааж цэвэрлээд, хөвөнг уг уусмалд норгож хуруугаа ороогоод хүүхдийн амыг өдөрт 3-4 удаа зөөлөн арчина. Мөн зөгийн бал шингээсэн хөвөнгөөр арчина. Хөхүүлсний дараа буцалсан бүлээн ус өгөөрэй.
    3. Нэг аяга тарган дээр 15 грамм наранцэцэгийн тос хийж өдөр бүр уувал өтгөн хатахгүй.
    4. Тээрэмдсэн будаатай аяга байхуу цай уугаад байхад таны шүд хэзээ ч хорхойтохгүй.
    5. Шөний цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд идэвхиждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах үзэгдэл цөөнгүй. Шүд хавирах өөр нэг шалтгаан нь өдрийн стресс, цочирдлоос болдог. Үүнийг эмчлэхэд сармисны арван хумсыг буцалсан сүүтэй өг. Сармисыг өглөөгүүр дангаар нь идэж болно. Хоолны хоёр халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй. Дараа нь туулгах эм уулгаарай. Ингэснээр цагаан хорхой бүгдээрээ гарна. Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүл.
    6. Умайн хүзүүний хоргүй хавдрыг эмчлэхийн тулд нэг аяга хушын самрын яс хальсыг нь цэвэрлээд нэг лонх архи хийгээд хэсэг байлгаж ханд болгоно. Өдөрт гурван удаа хоолны өмнө амны халбагаар ууна. Нэг курс эмчилгээнд гурваас зургаан лонх архи шаардлагатай. Үүнийг уухад хоргүй хавдар байхгүй болж хөхний хатуурал арилсан байна.
    7. Бэлгийн сулралаас хамгаалахын тулд 200 гр сайн чанарын дарсан дээр сармисны нэг ширхэг хумс хийгээд зөөлөн гал дээр халаана. 30 сек буцалгана. Дараа нь хөргөөд сармисны хамт шилэн лонхонд хийнэ. Нэг хонуулаад хоол идэхээсээ өмнө 20 минутын өмнө нэг халбагаар өдөрт гурван удаа ууна. Гурван хоног уугаад нэг удаа завсарлана. Энэ эмчилгээг заавал тэргэл саран мандах өдрөөс эхлэх ёстой.
    8. Ходоодны хүчил ихдэхэд буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана. Мөн буцалсан усыг мөнгөн ба зэс саванд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уувал цээж хорсохгүй.
    9. Шүд өвдвөл сармисыг гавартай хольж шүдэндаа шавж боовол сайн.
    10. Шөрмөс татах нь кальци дутагдсантай холбоотой. Цус бүлэгнэхэд кальци чухал үүрэгтэй. Хэрэв цусанд кальци үгүй бол хуруугаа зүүгээр хатгахад цус алдах үхэх аюултай. Сүүнээс өөр кальцийн хэд хэдэн сайн эх үүсвэр байдаг байна. Үүнд боловсруулаагүй ясны гурил, өндөгний хальс, хясааны дун чөмөгний кальци, эрдэнэ шиш, улаан зэрэг орно. Мөн давс кальци алдагдахад хүргэдэг байна.

  • Буриад-Монголчуудад гашуун дурсамж үлдээсэн өдөр

    Есдүгээр сарын 26-ны өдөр Оросууд, Буриад-Монгол автономит бүгд найрамдах улсыг таван хэсэгт хувааж, ард иргэдийг нь хэлмэгдүүлж эхэлсэн гашуун түүхт өдөр.
    1937 оны энэ өдөр үеэс үед уламжлагдан ирсэн Буриадын газар нутгийг Усть-Ордынск болон Агын Буриад-Монголын тойрог болгон хувааж ихээхэн хэсгийг нь Эрхүү болон Чита мужийн засаг захиргаанд харъяалуулж, тус улсын эрх барих удирдлагуудыг бүгдийг нь хомроголон устгасан байдаг. Буриад зон олонд нүүрлэсэн гашуун зовлонт тэр хар өдрүүдэд боловсролтой элит давхаргынханыг төдийгүй жирийн ард иргэдийг хавтгайруулан хэлмэгдүүлж байжээ.
    Хэлмэгдүүлэлт бүр 37 оноос өмнө эхлээд байсан бөгөөд Монгол улс болон Хятадын хил залгаа нутгийн ард иргэдийг Оросууд гүн рүүгээ татаж, эсэргүүцэж нүүсэн хүмүүсийг нэхэн хөөж, баривчилж байснаар барахгүй Казахстаны хээр цөлд нутаг заан суулгаж байсан аж. Ийм амьдын хагацал үзэж олон жилийн турш зовж шаналж ирсэн Буриад зон олон тэр хар өдрүүдийг өнөөдөр эмгэнэн дурсаж байна.

  • Онгод орсон хэмээн бөө тагтнаас үсэрчээ

    Хэдэн зуун шавьтай бөө хүний хариуцлага их, бас зовлон ч их бий. Тэдний хувьд тэнгэрийн өмнө шалгуурт орох цаг хугацаа иржээ. Цаг үе бүхнийг тодорхойлно.

    Сүүлийн жилүүдэд манайхан бөө, удган шүтдэг болоод байгаа. Юм л бол лам эсвэл сайн гэсэн бөөг зорьдог.
    Энэ хэрээр өөрсдийгөө бөө хэмээн нэрлэж, хэдэн “цаас” өвөртлөөд авах coнирхолтой улсууд ч олшрох болсныг холбогдох байгууллууд мэдэгдээд байгаа. Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрладаг байрны зургаан давхрын тагтнаас иргэн А гэгч уржигдар “Бөөгийн онгод орлоо” хэмээн дэггүйтэн үсэрчээ. Азаар тэрээр амьд гарсан ч эрүүл мэндээрээ хохирчээ. Энэ мэт бөөгийн нэрийг ашиглан эрсдэлтэй алхам хийдэг улсууд цөөнгүй дуулдах боллоо. Ямартаа ч тагтнаас унаж гэмтсэн бөөгийн хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.
    Харин иргэн А одоогоор гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
    Ч.Уянга