Author: admin_shaman

  • МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ШИЙДВЭР Томилох тухай

     

    Нэг. Аймаг хариуцсан Дээд цэц, Хяналтын гишүүд
    Баруун бүсийн Тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Одонхүү
    Баян-Өлгий аймаг-Дарьчулуун Монгол бөөгийн Тэргүүн зайран
    Увс аймаг-Одонхүү, Монгол бөөгийн Тэргүүн зайран
    Ховд аймаг-Дангаасүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран
    Говь-Алтай аймаг- Ш.Энхбаяр Монгол бөөгийн Тэргүүн Удган
    Завхан аймаг- Т.Давгадорж,
    Хойд бүсийн тэргүүн, Д.Энхжаргал-Монгол бөөгийн Дархан Удган
    Хөвсгөл аймаг- Д.Энхжаргал-Монгол бөөгийн Дархан Удган
    Булган аймаг-Өлзийхутаг, Монгол бөөгийн тэргүүн зайран
    Сэлэнгэ аймаг- И.Болдбаатар, Монгол бөөгийн Зайран
    Дархан-Уул аймаг-О.Туул, Монгол бөөгийн Удган
    Төвийн бүсийн тэргүүн Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн Зайран
    Архангай аймаг- Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн Зайран
    Орхон аймаг-Отгондулмаа Монгол бөөгийн Удган
    Төв аймаг-Ч.Догсмаа, Н.Дайрий, Монгол бөөгийн Удган
    Өвөрхангай аймаг-Ц.Хадхүү, Монгол бөөгийн Их зайран
    Баянхонгор аймаг- Ц.Батболд, Монгол бөөгийн Зайран
    Өмнөд бүсийн тэргүүн- П.Зоригтбаатар
    Өмнөговь аймаг-Ж.Алтанчимэг, Монгол бөөгийн удган
    Дундговь аймаг- Х.Энхмаа, Монгол бөөгийн тэргүүн удган
    Дорноговь аймаг- П.Зоригтбаатар, Монгол бөөгийн Зайран
    Говьсүмбэр-Д.Булган, Монгол бөөгийн Хотгойдын Их удган,
    Зүүн бүсийн тэргүүн, А.Энхтайван,
    Хэнтий аймаг-Оюунбат, Монгол бөөгийн Удган
    Сүхбаатар аймаг- Ж.Төгсжаргал
    Дорнод аймаг-Л.Амгаланням, Монгол бөөгийн буриадын Их удган

    Хоёр. Нийслэл, дүүрэг хариуцсан Дээд цэц, Хяналтын гишүүд

    Улаанбаатар хотын бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн- Д.Батчулуун, Монгол бөөгийн Их Дархан удган
    Улаанбаатар хотын бөөгийн хүрээлэнгийн дэд Тэргүүн-П.Батжаргал, Монгол бөөгийн Зайран
    Улаанбаатар хотын бөөгийн хүрээлэнгийн дэд Тэргүүн Ч.Янжинсүрэн-Монгол бөөгийн Удган

    Баянзүрх дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн-Б.Батсайхан, Монгол бөөгийн Зайран
    Баянгол дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн- Одончимэг, Монгол бөөгийн Удган
    Сүхбаатар дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн- Монгол бөөгийн Зайран, Д.Бадарч, Судлаач
    Чингэлтэй дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн-Н.Хишигжаргал, Монгол бөөгийн тэргүүн Удган
    Сонгинохайрхан дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн-Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн Буриадын их удган
    Хан-Уул дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн-П.Нарангэрэл Монгол бөөгийн Удган
    Налайх дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн- Г.Бат-Эрдэнэ Монгол бөөгийн Зайран
    Багануур дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн- Н.Мягмарсүрэн Монгол бөөгийн Удган
    Багахангай дүүргийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн- Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн Удган

    ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЖАРГАЛСАЙХАН

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ЗӨВЛӨЛИЙН АРАВ ДУГААР ХУРАЛДААН БОЛОВ.

    2013 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг авч хэлэлцлээ.

    1. Монгол туурагтны Их тахилгыг зохион байгуулах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    2. “Цаст хайрхан”-ы тахилгыг зохион байгуулах ажлын явцын тухай
    МБНЭ-ийн Бага хуралдайн гишүүн, Тэргүүн Зайран Д.Дарьчулуун

    3. МБНЭ-ийн цол, шагналын загварын тухай
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Дархан Удган Д.Энхжаргал

    4. МБНЭ-ээс Хөвсгөл, Орхон, Булган аймагт ажилласан тухай мэдээлэл
    МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч, Их Дархан Удган Д.Батчулуун

    5. МБНЭ-ийн 1 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    6. МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч Чинбатад тусламж үзүүлэх тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    7. МБНЭ-ийн бага хуралдайг зарлах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЖАРАН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

    2020 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн жаран тавдугаар хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.Үүнд:
    Нэг. БОДЛОГЫН АСУУДАЛ
    1. Цаг үеийн үйл явдлын тухай
    Монгол бөөгийн их зайран П.Батжаргал
    2. 2019 оны ДЦХ-н гишүүдийн МАНЛАЙЛАЛ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    -Захирамж танилцуулав
    3. МБНЭ-ийн ДЦХ-х гишүүнээр сонгох, хасах тухай асуудал
    -Тогтоол батлах тухай
    МБНЭ-ийн бөөгийн зөвлөл
    4. МБНЭ-ийн санхүүжилтийн тухай
    -Тогтоол батлах тухай
    Монгол бөөгийн удган Сэргэлэн

    Хоёр. НЭГДСЭН БОЛОН ОРОН НУТГЫН ТАХИЛГА
    5. 2020 оны хийх ажлын төлөвлөгөөний тухай:
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    6. Бурхан халдуны нэгдсэн тахилгад бөөлөх улаач нарын тухай
    МБНЭ-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч,
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү
    -Тогтоол батлах тухай
    7. 2020 оны “Мөсний баяр”-ын арга хэмжээг зохион байгуулах тухай
    Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч,
    Монгол бөөгийн тэргүүн зайран Эрдэнэбаатар
    Монгол бөөгийн удган Т. Цэндсүрэн

    Гурав. ГАДААД ХАРИЛЦАА
    8. Дэлхийн шашины өдөрт оролцсон тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Дөрөв. ДОТООД АСУУДАЛ
    9. Шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулсан дүнгийн тухай
    Монгол бөөгийн зайран Ц.Тамжид
    Тус тус хэлэлцлээ.
    Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Д.Жаргалсайхан, Д.Одонхүү, П.Батжаргал, Т.Баттогтох, Ц.Отгонсүрэн, Отгончимэг, Маахүү, Оюунтуул, Б.Мөнхчулуун, Ц.Тамжид, С. Сэргэлэн, Цэндсүрэн нар үг хэлж санал бодлоо илэрхийллээ.

    Хуралдаан 2019 оны ДЦХ-н гишүүдийн МАНЛАЙЛАЛ-ын дүнг нэг бүрчлэн хэлэлцэж, хуралд суудаггүй, нэгдсэн үйл ажиллагаанд оролцдоггүй, татвараа төлдөггүй гишүүдэд хариуцлага тооцож, Дууд цэцийн хуралдайн гишүүнээс Ч.Наранцэцэг, Баярмаа, Хандам, Мөнхнаран, Одгэрэл, Сумьяа нарыг чөлөөллөө.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүнээр Ч.Гаваангүнчин, Ж.Ариунтуяа, Ж.Эрдэнэцэцэг нарыг шинээр сонголоо.
    Шуурхай байдлыг хангах зорилгоор МБНЭ-ийн ДЦХ-н гишүүдийг Бөөгийн зөвлөл, Төлөөллийн зөвлөл, Залуучуудын зөвлөлд хувиарласан МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн захирамжийг танилцууллаа.
    Спортын арга хэмжээг дан улаач нарын дунд зохион байгуулсан нь оролцох цар хүрээнд нөлөөллөө. Тиймээс дараагийн спортын арга хэмжээг тодорхой төрөлд улаач нар дангаараа, бусад ангилалд гишүүд, түшээ, дэмжигчидийг оруулж байхаар шийдлээ.
    Шинэ жилийн цэнгүүнийг тухайн жилд Бөөгийн цол хүртэгчид, хөдөлмөр, зүтгэлээр шалгарч шагнал авагчдад олгох хүндэтгэлийн ажиллагаа болгон өөрчилж зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
    Цаг үеийн асуудлаар тусгайлан хэлэлцсэн бөгөөд олон хүн санал дүгнэлтээ хэллээ. Онгодын айлдварууд, хуралд яригдсан асуудлыг нэгтгэн дүгнэж шийдвэр гаргахыг Бөөгийн зөвлөлд үүрэг болголоо.
    2020 оны “Мөсний баяр”-ын арга хэмжээг зохион байгуулахтай холбогдуулан Хөвсгөл аймгийн сумдын бөөгийн зөвлөлийн удирдагчид, Бөөгийн хүрээлэнгийн тэргүүлэгчид, Монгол бөөгийн алдартай төлөөлөгч нарыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хийхээр тогтлоо.
    Дээд цэцийн хуралдайн жаран тавдугаар хуралдаан МБНЭ-ийн байранд 9.30 эхэлж, 16.10-д дууслаа.
    Мэдээллийн ажилтан

    БӨӨГИЙН ШУУРХАЙ МЭДЭЭЛЭЛ

    Цаг үеийн асуудлаар МБНЭ-ийн ДЦХ-н гишүүд хэлэлцээд дараах асуудлаар шийдэлд хүрлээ. Монголын бөө нарын онгод, сахиусны айлдваруудыг нэгтгэн дүгнээд Онгодын айлдваруудын зарим зүйлийг нууцалж, нийтэд ил болох зүйлийг тодорхойллоо.
    Гарч болох эрсдэлээс сэргийлж болох бөгөөд түүнд хэрэглэгдэх зүйл нь монголчуудын амьдарч буй уул, талд байгаа элбэг зүйл бөгөөд түүнийг утаж хэрэглэх хэлбэрээр ариутгаж ашиглаж болно. Энэ арга нь монголчуудын дунд эрт үеээс өргөн олныг хамарсан өвчлөлийн үед хүн малыг хамгаалах зорилгоор уламжлан хэрэглэж ирсэн энгийн арга юм.
    Хэрэглэхдээ бие, жин орон зайн зөв зохистой байдлыг хангаж ажиллахыг эрхэмлэхийг хүссэн. Хэтрүүлбэл “хор” болно.
    Мөн монголчууд эртнээс хэрэглэж ирсэн хувь хүний биеэ даасан ахуйн хэрэгсэлээ сэргээн хэрэглэж, хэвшүүлэхэд анхаарах нь зүйтэй байна гэлээ.
    Хүн төрлөхтөн, түмэн олныг өвчин зовлонгоос хэтлэх зорилгоор Бүх бөө нар нэгдсэн залбиралыг 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагаас шүтлэгтэн олон өргөлөө өргөж эхлэх ба 22,00 цагаас улаач нар өөрсдийн онгод, сахиусын өргөөнд залбиралаа нэгэн зэрэг хийхийг улаач нарт уриалж байна.
    Онгод сахиусын мэдээлсэн онцгой мэдээллийг Бөөгийн зөвлөлд нэгтгэн авч байна.

     

  • Монгол бөөгөөс суралцах зүйл их бий.

    БНСУ-аас ирсэн Ноён И Хэ Чоль ахлагчтай солонгос бөө нар Монголын Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан Их тайлга тахилгад хамгийн олон хүнтэй бүрэлдэхүүн оролцсон юм. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан БНСУ-ын Бөөгийн төлөөлөгчдийг хүлээн авч өдрийн зоог барив. Зоогт МБНЭ-ийн Дэд Ерөнхийлөгч удган Д.Энхжаргал, зайран М.Энхзаяа, МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн зайран Баттулга, МБНЭ-ийн Дээд хяналтын Зөвлөлийн гишүүн удган Д.Булган нар байлцав. Зоогийн үеэр хоёр орны бөө нарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцсон юм. Их тахилгын дууссаны дараа БНСУ-ын бөө нар өөрсдийн зан үйлээ харуулсан тоглолт хийсэнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан талархал илэрхийлэв. БНСУ-ын бөө нар Монгол бөөгөөс суралцах зүйл их байгааг хэлж байлаа.

  • Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд Монгол багтжээ

    “Financial Times” сониноос 2014 онд очиж үзүүштэй, дэлхийн аялал жуулчлалын долоон гайхамшигт орныг тодорхойлох зорилгоор судалгаа явуулжээ. Тус судалгааны дүнгээр “долоон гайхамшиг”-ийн жагсаалтыг Иран тэргүүлсэн байна.

    Ираны эртний соёл, уламжлал жуулчдын сонирхлыг ихэд татдаг бөгөөд энэхүү сайхан оронд очихыг зөвлөжээ. Нийслэл Тегеранд жуулчдын сонирхол татам маш олон ордон, музей, хийд байдаг бөгөөд тэртээ XIII зууны үеийн соёл уламжлалтай салшгүй холбоотой байдаг аж.

    Дэлхийн хоёр дахь гайхамшгаар Швед, ялангуяа Стокгольмыг нэрлэжээ. Тус хот нь Европын цорын ганц үзүүштэй хот бөгөөд нутгийн хойд хэсэгт байрлах өвөрмөц уур амьсгал бүхий Седермальмын арлыг “Financial Times”-ын шинжээчид онцолжээ.
    Энэхүү жагсаалтад Монгол улс багтсан байна. “Энэ оронд жуулчдыг татах далай тэнгис, цаашлаад том хот олон байдаггүй ч эртний нүүдэлчдийн амьдралыг бодитоор харах боломжтой. Мөн бэлчээрийн мал ахуйн хөгжлийг харж болно” гэж “Financial times” бичжээ. Дэлхийн долоон гайхамшигт орны тоонд мөн Зимбабве, Вьетнам, Япон, Патагони орсон байна.

    Э.ЭГШИГЛЭН

     

  • ДЭЛХИЙН ШАШНЫ ӨДӨР.

    Нэгдсэн үндэсний байгуулагын дэмжлэг санаачлагаар 1950 –иад оноос эхлэн дэлхий даяар Дэлхийн шашны өдрийг жил болгоны нэгдүгээр сарын 3 дахь 7 хоногын ням гарагт тэмдэглэж ирсэн билээ. Монгол улсад 1999 оноос эхлэн уг өдрийг тэмдэглэж ирсэн билээ.

    Энэ өдрөөр “Бишрэлт” зочид буудалд Дэлхийн шашны өдрийг Монголын Бахайчуудын Үндэсний Оюун санааны Чуулга зохион байгууллаа. Энэхүү өдөрт Хинду, Иудейн, Будда, Христ, Ислам, Бахай,Бөөгийн шашны төлөөллүүд оролцож илтгэл тавьж, санал солилцлоо. Уг арга хэмжээнд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан урилгаар оролцлоо.
    Бүх шашиныхан хамтын хүчээр хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл санаа, хүч оюунаа зориулж ажиллах талаар санал бодолоо хуваалцсан сайхан үйл ажиллагаа боллоо.

  • Шонхор экспортлохыг хориглох санал гаргав

    Эдгээрээс Засгийн газрын тогтоолоор 175 дурсгалыг улсын хамгаалалтад, 275 дурсгалыг аймаг, нийслэлийн хамгаалалтад авчээ. “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалах, сэргээн засварлах хөтөлбөр”-ийг 2008-2015 онд хэрэгжүүлэхэд 13.2 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна. Хөтөлбөрийн хүрээнд соёлын өвийг сэргээн засварлах төвийг байгуулж, мэргэжилтнүүдийг бэлтгэж буй гэнэ.Эрдэнэ зуу хийдийн тухайд музей нь 19 хүний орон тоотой, 7909 үзмэртэй, түүний 117 нь “түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл” юм байна.Нийт үзмэрийн 25.8 хувь нь үзүүлэгт, 69 хувь нь сан хөмрөгт, таван хувь нь Лавиран сүмд буюу Эрдэнэ зуу хийдэд байгаа аж. Эрдэнэ зуу хийдийн хамгаалалтыг сайжруулах, сэргээн засварлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай шинэчлэн найруулж баталсан хуулийн хүрээнд хийх юм байна.
    Дээрх музейг улсын чанартай болгохоор төлөвлөжээ.Үүний дараа гишүүд зарим зүйл асуув. Хүн чулуунуудыг хэрхэн хамгаалах, нутгийн ард иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал хөгжүүлэх, үндэсний брэнд бий болгох, Ховд аймагт байдаг бага ястнуудын бий биелгээ зэрэг биет бус соёлын өвийг уламжлуулах, монголчуудын өөрийн онцлог бүхий адууны соёлыг түгээн сурталчлах гэх мэт саналыг гишүүд хэлжээ. Пүрэв гаригт болсон “Соёл ба хөгжил” үндэсний чуулганы үеэр үндэсний болон орон нутгийн брэндийн талаар хөндсөн байна. Биелгээ зэрэг биет бус соёлын өвийг хамгаалах, уламжлуулахталааранхаарчбайгаа, аяллыналтанцагирагбийболгонзамхарилцаа, дэд бүтэц, үйлчилгээг нь сайжруулах, шаардлагыг өндөрсгөх, бүс нутагт хамтын уялдаатай шийдвэрийг гаргаж байх талаар бодлого боловсруулж байгаа гэдгээ салбарын сайд нь хэлэв. О.Баасанхүү гишүүн Монголын бахархалт шувуу болгон зарласан шонхор шувууг гадагш нь зарахыг хориглох санал гаргасан.
    С.ТУУЛ

  • ӨЭЛҮН ЭХЭД АЛТАН ЭЭМЭГТЭЙ ИРСЭН ТАТАРЫН ШИГИХУТАГ

    Энэ үе бол Чингис хааны эсрэг янз бүрийн хүчнүүд гарч Монголын нэгдсэн улс байгуулахыг эсэргүүцэх явдал их байсан, өөрөөр хэлбэл амь дэнсэлсэн хүнд мөчүүд байв.Түүний гол дайсан Татар аймаг Халхын гол орчимд бугшиж байсан юм. Тийм учраас Халх гол нь Монголын нэгдсэн их улс байгуулах асуудлыг шийдвэрлэх чухал цэг болж байсан юм.
    Шигихутагийн тухай түүхийн сурвалж бичигт өгүүлснийг авч үзвэл: 1196 онд Алтан улс Бор хотоос 30 мянган цэрэг ирүүлж татартай байлдав. Уг байлдаан нь татар аймгийн тэргүүн Мэгүжин сүүлт нь, Алтан улстай тохиролцсон гэрээгээ биелүүлээгүй учраас түүний эсрэг байлдав. Тэгээд Алтан улсын цэрэг Мэгүжин сүүлтийг нэхэн хөөж Улз гол хэмээх газар ирсэн байж. Энэ тухай мэдээг Чингис хаан сонсоод, Хэрэйдийн Тоорил ханд элч илгээж, Татарууд бол манай өвөг эцгийг алсан өштөн дайсан болох юм. Одоо Татарын Мэгүжин сүүлт, Алтан улсын цэрэгт дийлэгдэн баруун тийш зугтааж, Улз гол өөд ирж байна гэнэ. Бид өшөө авах цаг болов. Тоорол хан эцэг цэрэг гарган туслана уу гэж хэлүүлжээ. Үүнийг Тоорил хан зөвшөөрч өөрийн цэргийн хамт гурван хоногийн дараа хүрч иржээ Энэ үед Татарын Мэгүжин сүүлт нь Улз голын “Хусут шүтээн” “Нарт шүтээн” гэдэг газар хороо бэхлэлт байгуулан хоригложээ. Гэтэл Чингис хаан, Тоорил хан нар Татарын тэр бэхлэлтийг эвдлэн орж, Мэгүжин сүүлтийг барьж авч тэнд нь алсан байна. Татарын бэхлэлт байгуулан хоргодож байсан “Нарт шүтээн” гэдэг газраас гээгдэн орхигдсон хүүг Чингисийн цэрэг олж аваад Чингис хаанд өгөхөд нь ээждээ авчирч өгчээ.Тэмүжин Монголын олон аймгийг нэгтгэх явцад Мэргэдийн нутгаас олж авсан Хүч, Дайчуудын Басуд овогтны нутгаас олж авсан Хөхч, Татар нутгаас олж авсан Шигихутаг, Зүрхэний нутгаас олж авсан Борхул энэ дөрвөн хөвгүүнийг Өэлүн эх өөрийн хүүхэдтэй адил үзэж, хөвгүүдийнхээ өдөр үзэх нүдэн, шөнө сонсох чих болгоё гэж өсгөн бойжуулж хөлий нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэснээр барахгүй, тэд цөмөөрөө бүх Монголыг нэгтгэх агуу их үйлсийн дунд Тэмүжиний үнэнч найдвартай анд, өрлөг баатар жанжин суут мэргэд сайд нь болсон юм.
    Нууц товчооны 135-р зүйлд Татарын хоргодож байсан Улз гольм Нарату Шүтээний нутаг дээр нэгэн өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олзолжээ. Үзвэл Дөртай Алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон: даж торгон элгэвч (хантааз) өмссөн байв. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: “Сайн хүний хөвгүүн биз. Язгуур сайт хүний ураг биз. Таван хөвүүний дараах зургадугаар хөвүүн болгоё” гээд Шигихутаг гэдэг нэр өгч асрав гэжээ.
    Нууц товчооны 135-р зүйлд Чингис хаан Тоорил хан хоёр, цэргээ авч Ванчин Чансанд туслахаар Улз гол өөдөө явж очвол Улзын Хусуту Шитээн Нарату Шүтээн гэдэг газар Татарын Мэгүжин сүүлт тэргүүтэй Татар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан Тоорил хан хоёр тэр хот Мэгүжин Сүүлт нарыг бэхлэлтээс нь барьж тэнд нь алаад мөнгөн өлгим батана эрдэнийн чимэгт хөнжлийг нь Чингис хаан олзлон авав.

    Улз гол нь Халхын язгуур нутаг бөгөөд Сэцэнхан аймгийн баруун гарын зүүн хошууны газар гэж 1920-иод оны Хятадын зурагт тэмдэглэлд “Хусуту шүтээн” “Наранд шүтээн” гэж “Богд баатар биеэр дайлсан] тэмдэглэлд”-д дурьджээ.
    Чингис хаан их хуралдай дээр есөн өрлөгүүд тэргүүлэн хүчнээ өгөгсдөд нармай их Монгол улсын төрийг засахын тулд зүтгэсэн хүнд Гүн их цол, их ямба тушаал хүртээж, их өглөгийг хүнд хөнгөн зэргээр соёрхож, наян найман гавьяатан, ерэн таван мянганы ноёдыг нэгд нэгэнгүй нэр заан шагнажээ. Түүний дотор Шигихутагт “Чи миний 6-р дүү биш үү Өргөмөл дүү чамд өөрййн дүү нарын адилаар өмч хуваан олгоё. Бас чиний ач тусын хариуд есөн удаагийн алдал осолыг хэлтрүүлье” гэж зарлиг буулгасан бөгөөд “Мөнх тэнгэрийн ивээлээр гур улсыг зүглүүлж бүхийд, чи үзэх нүдэн, сонсох чих болж яв. Чинии тушаасан үгийг хэн ч өөрчилж үл болно.” гэж зарлиг болгожээ. Ингээд Шигихутагийг Түр” (бүх) улсын доторхи хулгайг цээрлүүлж хуулийг мохоож, ухуулах ёстойг ухуулж, яллах ёстойг яллаж бай” гэж бүх улсын дээд зарлиг болгов. Шийтгэсэн хэргийг хөх дэвтэрт бичиж дэвтэрлэгтүн хэмээжээ.

  • Г.Жаргалсайхан: Энэ онд бид гурван соёлын өвөө бүртгүүллээ

    -За баярлалаа. Юуны түрүүнд төрийн маань энэхүү шагнал бидний хийж байгаа үйл хэргийг гэрэлтүүлж өглөө гэж бодож байна. Бид зөв замд яваа юм байна. Бидний зам мөр үргэлж гэрэлтэй байж бусдыг мөн гэрэлтүүлэх од нь болж ажиллах болно гэдгээ хамт олныхоо өмнөөс олон түмэндээ хандаж хэлье дээ.
    – Өнгөрөгч 2013 онд ЮНЕСКО-гийн Монголын Үндэс¬ний комисс юуг хийж амжуулав?

    -Энэ 2013 он бидний хувьд онцлог олонтой жил байлаа. Манай үндэсний комисс байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байгаа энэ оныг бид чамгүй өндөр амжилтаар үдэж байна. Монгол улсаас явуулж байгаа бодлого зорилтыг ЮНЕСКО өндрөөр үнэлж байдаг бөгөөд Монгол улс НҮБ-ын хамгийн их гишүүнчлэлтэй байгууллагад бодлого тодорхойлж оролцлоо. Тухайлбал өнгөрсөн өнгөрсөн арваннэгдүгээр сард Парис хотноо хуралдсан 37 дугаар чуулганаар Монгол улсын санаачилсан Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг хөгжүүлэх тухай тогтоолыг маань гишүүд санал нэгтэй баталлаа. “Бичиг үсгийн 10 жил” тогтоолыг мөн Монгол Улс санаачлан НҮБ-аар батлуулж ЮНЕСКО-той хамтран 2003-2012 онд хэрэгжүүлсэн бөгөөд цаашид энэ салбарт Монгол улс санаачлан зохион байгуулагч нь байж болох ажлыг эхлүүллээ. Шинжлэх ухаан, соёл, боловсрол, байгаль орчин, хэвлэл мэдээллийн олон арга хэмжээнүүдийг холбогдох байгууллагууддтай хамтран амжилттай зохион байгууллаа. Тоймтойг нь дурьдвал шинжлэх ухааны олон улсын зөвлөгөөн, бичиг үсгийн боловсролын үндэсний зөвлөгөөн хэлэлцүүлэг, Хүн ба шим мандлын зүүн азийн бүсийн зөвлөгөөн, хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ хэлэлцүүлэг, туулийн олон улсын хоёр зөвлөгөөн гэх мэт олон ажил амжууллаа. Энэ онд бид ЮНЕСКО-д гурван соёлын өвөө бүртгүүлж чадлаа. Соёлын биет бус өвд Монгол уран бичлэг, Монгол гэр урлах уламжлалт арга, түүнтэй холбоотой зан үйлийг бүртгүүлсэн бол Дэлхийн баримтат өвөөр есөн эрдэнийн Ганжуурыг бүртгүүлсэн. Гандантэгчилэн хийдийн номын санг засварлах ажлыг эхлүүлээд байна.
    -Ирэх онд юу хийхээр төлөвлөсөн бэ?
    -Бичиг үсгийн боловсролын асуудлаарх их эвслийг олон улсын хэмжээнд байгуулж ажиллах боломжийг судалж санаачлан ажиллах зорилт дэвшүүлээд байна. Хэрэгжүүлж чадвал Монгол улс энэ салбарт өөрийн олсон нэр хүндээ дэлхий дахинд улам бататгахаас гадна энэ салбарт хийх маш том буянтай ажил болох ёстой. Өнөөдөр дэлхий дээр 700 гаруй сая бичиг үсэггүй иргэд байна. Улс орнуудтай нь хамтран ажиллаж шийдвэрлэх боломжийг ЮНЕСКО-той хамтран эрэлхийлэх юм. Гагцхүү дэмжлэг л хэрэгтэй. Мөн Зүүн азийн хүүхдийн урлагийн наадам хамтран зохион байгуулна.

    -ЮНЕСКО-гийн гишүүн орон байх, гишүүн биш байх, конвенцуудад нэгдэх, нэгдэхгүй байхын ялгаа юу вэ?
    -Монгол улс ЮНЕСКО-д нэгдээд их амжилт олсоон. Өнөөдрийн боловсрол, соёл, шинжлэх ухаан, харилцаа холбооны салбарын хөгжил энэ хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Бид зөвхөн НҮБ болон ЮНЕСКО-оос дэмжлэг хандив хараад байлгүй одоо бүр тус байгууллагад бодлого тодорхойлж оролцох бололцоотой. Өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр ажиллаа. Одоо өнөөдрийн байдлаар Засгийн газар хоорондын таван хороонд сонгогдоод байна. Ингэж гишүүн болж хороодод сонгогдох нь мэдээж маш их давуу талтай. Нэг жишээ дурдахад бид сая Хууль бусаар өмчилсөн соёлын өвийг уугуул улс оронд буцаах Засгийн газар хоорондын хороонд сонгогдлоо. Энэ хороо юу хийдэг вэ гэхээр хууль бусаар гадаадад гарсан соёлын өвийг буцаан авчрах ажлыг зуучлан зохион байгуулдаг хороо. Өөрөөр хэлбэл Батаар шиг хууль бусаар гадаадад гарсан өвийг уугуул оронд нь авчрах ажлыг шийдвэрлэхэд оролцоно гэсэн үг. Гагцхүү холбогдох мэргэжлийн байгууллагууд нь идэвхитэй ажиллаасай гэж хүсэж байна. Олон улсын боловсролын товчоо мөн ялгаагүй. Бид гишүүн болсон давуу талаа ашиглах хэрэгтэй юм.
    -Конвенцид нэгдэх нь нэг хэрэг. Конвенцид нэгдсэнийхээ төлөө хүлээх үүргээ хэр биелүүлж байна. Ямар асуудал бэрхшээл байна?
    -Өнөөдрийн байдлаар Монгол улс ЮНЕСКО-гийн 10 конвенцид нэгдэн ороод хэрэгжүүлж байна. Мэдээж нэгдэж орсон үүрэг хариуцлагаа хэрэгжүүлж тайлангаа хугацаанд нь гаргахаас эхлээд тодорхой бодлого хөтөлбөрөө нийцүүлэх ёстой байдаг. Өөрийн гэсэн онцлогтой Конвенциуд ч бас бий. Тухайлбал Дэлхийн өвийн 1972 оны Конвенци, Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах 2003 оны конвенцийн дагуу төр засгаас тодорхой бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж газар нутаг өв соёлоо хамгаалах үүрэгтэй. Тулгарч байгаа бэрхшээл цөөнгүй. Хөрөнгө мөнгө санхүүгийн бэрхшээл байгаа хэдий ч хамгийн ихээр тулгамдаж байгаа асуудал боловсон хүчний асуудал болж байна. Энэ тал дээр төр засгаас дэмжлэг хэрэгтэй.
    Б.МАНД