Author: admin_shaman

  • Би бөөгийн шашинг шvvмжлэх гэж очоод шvтээд буцсан хvн дээ?1

    Харин манай хадам ээж бөө хvн байсан. Гэвч эрт бурхан болсон л доо. Гэхдээ хадам аав маань бөөгийн ёс, монгол бөөгийн дvрэм журмыг сайн мэддэг. Ингэж болохгvй, ийм учиртай, ингэх ёстой гээд их зvйл зааж сургаж байсан нь миний ажилд маш их тус дэм болж байсан.

    -Та чухам яагаад бөөг сонирхон судлах болсон юм бэ?
    -Би угаасаа тvvхч хvн. Намайг оюутан байх тэр vед чинь шашин шvтлэгийг хоргилдог хаагдмал vе байсан шvv дээ. Тэр vед намайг бөөтэй нутгийн хvн байна танай нутагт хэн хэн ард тvмнийг яаж мунхруулж байна гэдгийг мэдэж танд гэсэн vvргийг эвлэлийн vvрээс даалгадаг юм байна. Би нэг нөхрийн хамт эвлэлийн даалгавар өвөртлөөд нутагтаа очлоо. Тэгтэл ч Ханд гэдэг тэнгэрээс арц буулгадаг удган бөөлнө гэж байх юм. Бид хоёр ч сонирхоод очлоо. Хvмvvсийг яаж мунхрууулдаг болохыг илрvvлэх зорилготой шvv дээ. Нөгөө нөхөр маань гэрийн тооноор хэн арц шидэхийг харах гэж гадаа нуугдаад, би гэрийн доторхыг тандах гэж дотор суулаа. Ханд удган ч бөөлж байнаа. Гэтэл удаач vгvй хэнгэргээ дээш нь өргөөд тостол харсаар байтал арц хэнгэрэгт дvvрчихсэн. Арц авангуутаа хормой доороо хийх ёстой тэгэхгvй бол онгод нь аваад явчихдаг гэж байна. Аваад vзтэл шvvдрийн устайгаа нойтон арц. Бvр vндэстэйгээ улаан шавартайгаа шив шинэхэн арц байхыг хараад маш их гайхсан. Тэгж л анх бөөгийн гайхамшигт vзэгдлийг нvдээрээ vзээд итгэж биширсэн. Наяад километрын цаана байгаа тэр өндөр тайгаас хэн тэр арцыг аваад ирэв. Энэ бол маш гайхамшиг. Тэгж л эвлэлийн даалгавраар шvvмжлэх гэж очсон хvн маань шvтээд буцсан юм даа. Тэр цагаас хойш бөөгийн шашины тэр гайхамшигт увидас, учир начирыг олж, тайлах гэж бараг хагас зуун жил судалж байна даа.
     
     
     -Таны анх судалж байсан vеийн бөө, орчин vеийн бөө нар ямар ялгаатай байна вэ?
    -Ялгаатай. Гол ялгаа нь зах зээлийн хуулинд л орчих шиг боллоо, Орчин vеийн бөө нар цаг vеээ дагаад мөнгө их ярьдаг болж дээ. Хөдөөнөөс бөө нар их олноороо хот руу нүүж ирэх болж. Энэ чинь мэдээж зах зээлээ дагаад орлого мөнгө л олох зорилготой шvv дээ. Yvнийхээ хажуугаар худлаа хvнээс мөнгө салгадаг бөө нар гарч л байна.
    -Орчин үеийн бөө нар яаж мөнгө олдог гэж?
    -Бурхны шашины ламнартай адил хvнийг vзэж харна, засал хийнэ, эмчилнэ,бөөлнө. Одоо ч харьцангуй хvмvvс бөөгийн шашинд ханддаг болж дээ. Манайд гэхэд Хөвсгөлөөс залуухан бөө хvний урилгаар ирчихсэн байгаа. Тэр холоос урилга зарлага болгоод авчирч байгааг бодоход манайхан бөөгийн шашиныг мэддэг, ойлгодог, итгэж биширдэг болчихсон байна. Бөө нар засал их сайн хийдэг. Засал хийж хүнд их тус болж байна.Yvүнийхээ хэрээр орлого олж амьдралаа залгуулж байгаа болохоор бас мөнгөний хойноос явлаа гэж буруутгах аргагvй юм.
    -Засал ямар vнэтэй хийж байна?
    -Тvvнийг нь ч би мэдэхгvй юм даа.
    -Бөө удам дамждаг уу? Эсвэл хэн нэгэн хvнд илэрдэг юм уу?
    -Монгол бөө голдуу удам дамжиж байна. Бас удам дамжихгүй ёс ч бий. Одоо удам дамждаг бөө нар ховор болжээ. Удам гэдэг чинь цусаар л дамжина гэсэн vг. Гэхдээ заавал бөөгийн хvvхэд бөө болох албагvй. Бөөгийн хvvхэд коммунист, лам ямар ч хvн болж болно.
    -1990-ээд оноос хойш маш олон бөөгийн төв бий болсон? Энэ ямар зорилготой ямар vйл ажиллагаа явуулдаг юм бол?
    -Төvvд бол дандаа мөнгө олох гэсэн бизнесийн зорилготой л гэж би хэлнэ. Голомт төв гэж хvмvvс их сайн мэдэх байх. Тvvнийг vvсгэгчийн нэг нь би шvv дээ. Би бөө бол орлого хөөцөлдөх ёсгүй гэж үзээд гарчихсан. Ерөөсөө хvмvvсийн сvсэг бишрэлийг далимдуулж аль ч шашин мөнгө олох нэг арга зам болж байгаад маш их харамсдаг. Шашинаар бизнес хийж болохгvй л болов уу. Бүр тариф тогтоочихсон байгааг ойлгодоггvй.
     -Бурхны шашинд нvгэл гэж ойлголт байдаг. Тэгвэл ингэж их мөнгө, бизнес хөөгөөд байгаа нь ямар нэг сөрөг муу vр дагавар болох уу?
    -Бөөгийн ёсонд орлогыг бас vгvйсгэхгvй л дээ. Хvнээс мөнгө авч байгаа нь нvгэл биш бас адилхан буян. Гэхдээ олон тvмнээс орж ирж байгаа хөрөнгийг өөрийнх бус олны юм гэж үздэг юм. Энэ ёс бvр XIII зууны vе байсан. Олны юмыг олонд нь буцааж зарцуулах ёстой. Одоо манайд энэ зөрчил харагдаад байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин шинэ хоёр ёс мөргөлдөөд байх шиг байна.
    -Орчин vеийн бөө нарын бөөлөх ёс өөрчлөгдсөн vv?
    -Бөөлөх ёсонд ч өөрчлөгдөх юм байхгvй. Онгод ордгоороо л орно. Харин тоног хэрэгслэлийн хувьд ч аль болох хуучин юмаа л барьж авахыг эрмэлздэг.
    -1990-ээд оноос хойш гэнэтхэн гараад ирсэн тэр олон бөө удган нарыг жинхнэнэ онгодтой хvмvvс гэдгийг яаж мэдэх вэ?
    -Үүнийг судлаач нар л мэдэх байх. Yvнийг мэдэх судлах газар гэж байхгvй..
    -Yнэхээр чадахгvй байж энэ зан vйлийг vйлдээд байгаа хvмvvст онгод тэнгэр нь хилэгнэнэ гэж юм байх уу?
    -Хилэгнэнэ. Чаддаг ч бай, үгүй ч бай онгодын ёс гэж айхтар юм бий. Гэвч тэр журмаа зөрчвөл онгод нь аваад явчихна шvv. Сvvлийн vеийн шинэхэн бөө нар дотор бөөлөх жам дэгийг зөрчиж байгаа хүн нэлээдгvй харгаддаг. Тэгэж буруу vйл хийвэл хэзээ нэгэн цагт онгод тэнгэртээ өөрөө л ахуулчихдаг. Ийм жишээ олон бий. Үүнийг дээхэн үед онгод тэнгэрээ хилэгнvvлж, онгоддоо хорлууллаа гэдэг байсан. Чадахгүй юмаараа оролдох юм бол өөрөө л амиа алддаг. Ер нь бөөгийн шашин бол хатуу ёс гуримтай, хатуухан шашин шvv дээ.
    -Бөө мөргөл хаана, хэзээ үүссэн юм бол?
    -Миний бодлоор Монголын бөө энд тэнд vvссэн гэх газаргvй. Тэр vvсгэсэн гэх эзэнгvй. Байгаль дэлхийн vзэгдлийг биширснээр л эхэлсэн. Байгаль дэлхийтэйгээ маш нарын сэжимээр холбогдсон ертөнц дэлхий хэмээх эзэнтэй Монголын эртний шашин. Монголын бөөг 5-7 мянган жилийн өмнө vvссэн гэж vзэж байгаа.
    -Монголын бөө мөргөл бусад нутгийн бөө мөргөлөөс онцгой ялгаа байна уу? Шарын бөө гэж байх уу?
    -Байхгvй. Монголын бөөгийн шашинаас бурхны шашин луу нэлээн орсон урсгал байдаг. Тvvнийг нь монголчууд шарын бөө гэж нэрлээд байгаа юм. Бөө мөргөл гэдэг бол шашин биш, зан vйлийн нэр. Шашин бол өөрөө философитой, өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй байх ёстой. Тэгэхээр нэр томъёоноос эхлээд бөө мөргөл, бөөгийн шашин хоёрыг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй.
    -Бөөг хар, цагаан гэж ялгадгийн учир?
    -Хар, цагаан гэдэг эртнээс байсан юм. Хар, цагаан зvгийн гэсэн vг. Монголчууд ертөнцийг 24 цагт хуваагаад түүнийг цагаан, хар, хөх гэж өнгө өгдөг байсан. Yvнээс улбаалаад өнгөөр ялгадаг болсон. Хар зүгийн гэдгийг нь манайхны ойлголтоор догшин, аюултай гэж болох. Нөгөөтэйгүүр шударгуу хүчтэй бөө байдаг. Тиймээс харын талын бөө нар цааш харуулахаа цааш нь харуулчихдаг. Наашаа авах юмаа наашлуулчихдаг хvчтэй байдаг юм. Цагаан зүгийнх бол арга засал, эмчилгээ гэх мэт эерэг зүйлийг хийж байдаг. Yvгээрээ л гол ялгаатай.
    -Тэгэхээр харийн зүгийнх гэхээр муу талын гэсэн үг үү?
    -Ертөнц гэдэг бол өөрөө амьдрал vхэл, хар цагаан, эсрэг тэсрэгийн туйлаас бvрдэж байдаг. Хар цагаан бол амьдралын өнгө. Эрт vед төрийн туг хар байсан нь энгийн ч нэг зүйл биш. Энэ чинь цаанаа маш нарийн утга учиртай. Хүннүгийн үед ч байсан, Чингисийн үед ч байсан. Одоо манайх хар тугаа БХЯ-нд өгчихсөн байгаа шvv дээ. Энэ бас утгатай. Цэрэг гэдэг чинь угтаа бол хүн алахад л бэлтгэгдэж байдаг хүмүүс. Хvн алж байгаа vйл нь хар учир. Тvvнтэй адил харын талын бөө нь хvнийг цааш нь харуулж байгаа тул муу зvгийн гэдэг.
    -Монголд харийн талын бөө хэр олон бол?
    -Эртхэн үед байсан. Одоо бол мэдэхгүй. Монголчууд ер нь хар өнгөнд их дургүй ард түмэн шүү дээ. Тиймээс хар зvгийн бөөгөө зориуд цагаан бөө гэж нэрлэдэг юм. Батмөнх даян хааны үед цагаан зайран гэж алдартай хар бөө байсан. Хар, цагаан бөө бүр эртнээс л байсан. Сүүлдээ цагаан бөөг шарын бөө гэдэг болсон. Шар нь шарын шашин талдаа болж байгаа юм..
    -Хоёр талын бөө нар хоорондоо зөрчилдөх тал байсан уу?
    -Байнаа. Бие биенээ алах талын хүчтэй зүйл байдаг.
    -Монголын бөө мөргөлийн оргил үе хэзээ байсан бол?
    -Монголын бөө мөргөлийн хамгийн дээд хөгжлийн vе бол Чингис хааны дараах үе. Бурхны шашин XYII зууны vед хvчтэй дэлгэрсэн. Нарийн яривал Монголын бөө мөргөлийн бүр оргил үе бол эртний Хvнvvгийн vе. Одоогоос 2500-гаад жилийн өмнө. Яагаад гэвэл тэр vед бөө мөргөл төрийн шашин байсан. Тэр vеийн төр бол бөөгийн үзэл санаагаар зохион байгуулагдсан, бөөгийн vйл ажиллагааг явуулдаг төр байсан. Тэр vед ч, дараа нь ч төрийн тэргүүн өөрөө бөө байсан юм. Энэ нь шашин, төр хоёр нэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөө хүн өөрийн дураар төрийн үйл ажиллагааг явуулдаг байсан тэр vеvvд бол бөөгийн шашин монголын ард тvмний хамгийн гол шашин байсан тvvхэн vеvvд юм. Төр шашны хэрэг холилдож байсан vеvvд Чингис хааны үеээс дуусгавар болж,. Чингис хаан төр шашин хоёрыг салгасан. Салсан бөө нь Чингистэй хамтарч тэмцэж байгаад Чингис хааныг байхад нь шашин талаараа чингис түүний ах дүүстэй буруу харьцсанаас цаазаар авахуулсан.
    -Та Чингис хаан, бөө мөргөл хоёрын холбоог хэр үздэг вэ?
     
    -Холбоотой. Чингис өөрөө бөөгийн шашинтан хүн. Бөөгийн ёсыг сайн мэддэг. Тиймийн учраас Тэв тэнгэр зайранг ёс жаягаа зөрчсөн гэж цаазаар авдаг шvv дээ.
    -Монгол бөөгийн гайхамшиг гэвэл бий юү?
    -Байлгүй яахав. Гэвч миний мэдэх цөөхөн том бөө нар байхгүй болчихож. Мэдээж хүний зовлонг нимгэлнэ гэдэг их тус. Бөө нар тулгын гурван чулуун дээрээ бөөлөх нь наад захын зүйл. Гайхмаар зүйл маш их бий. Жишээ нь: нөхөр нь анд явахад бөөлж байгаад хормой дээр нь ангийн үс жаахан хийгээд та төдий тооны ийм ийм амьтан агнана гээд явуулахад нөхөр нь яаж л хичээгээд илүү ч vгvй дутуу ч vгvй яг л нөгөө хэлсэн тоогоор нь агнасан тохиолдол байсан. Түүнчлэн нөхөртөө та цагаан булга агнахнээ гэж хэлэхэд нь нөхөр нь vнэхээр цагаан булга олж алаад эхнэртээ алсангүй гээд ууланд нуугаад ирэхэд нь авгай нь та тэнд л нуусан байна шvv дээ гээд нуусан газрыг нь хэлж байсан. Ганцаараа ууланд явж байгаа хvнийг юу дагаж яваад тийм мэдээг өгчихөв. Энэ бол гайхамшиг. Энэ мэт шууд ямар ч зөрөөгүй хэлдэг байсан гайхалтай бөө нарын бодитой жишээ маш олон. Байгальтайгаа айхтар зохилдож байгаа биз. Нисдэг бөө, хулгай барьдаг бөө, цас бороо оруулдаг бөө гээд янз янзын бөө байсан.. Би ч түүнийг мэдэх юм. Харин тийм бөө одоо гарч ирэхгүй л байна. Хэрэв байвал манай төрд их л хэрэгтэй байх даа.
    -Сонирхолтой ярилцлага өгсөн таньд баярлалаа.
    Эх сурвалж    :  /olloo.mn/ Ж.Алтантуяа
     
     
     
  • ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ ХЭН БАЙВ.

     ХӨВСГӨЛИЙН БАЯНЗҮРХ СУМЫН БУЯНДЭЛГЭР ЗАЙРАН /БӨМБӨГӨР ЗАЙРАН/, АГАРЫН ХАЙРХАНЫ НАРИНЫ АМ, ДЭЛГЭР МӨРНИЙ ЭХ ЖАЛАМД НУТАГЛАДАГ БАЙСАН. ТҮҮНИЙ ЗЭЭ ОХИН НЬ ЮМ.
     МОНГОЛ БӨӨГ УЛАМЖЛАЛТ ЁСООР ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ БҮХИЙ Л АМЬДРАЛАА ЗОРИУЛСАН,
     МБНЭ-ИЙН ОРОН НУТГИЙН БАЙГУУЛЛАГЫГ БАЙГУУЛАХАД ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛСАН.
     ДАРХАН УУЛ АЙМГИЙН БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГ АНХЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН.
    • 2012 .05.13-ны өдөр. Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн     
          “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    • 2012.06.22-ны өдөр. Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын Хар Зүрхний Хөх нуурт болсон Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Эзэн Чингис хаан”-ы ариун сүнсэнд хүндэтгэл үзүүлэх 2200 бөө нар оролцсон Нэгдсэн Их Тахилга, тайллагад оролцсон.
    • 2014.05.15-ны өдөр. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгыг удирдаж, Нарны Тахилгад оролцсон.
    • 2014.06.22-ны өдөр. Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д оролцсон.
    • 2014.07.3-4-ний өдөр. Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутагт “Хөвсгөл” нуурын Нэгдсэн их тахилгад оролцсон.
    • 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд оролцсон. 
    • 2015.6.25. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2015.10.10 Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн   тунхагласаны 2225 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нарын нэгдсэний 3 жилийн хүрээнд Монгол туургатны нэгдсэн Их Хуралдайд оролцсон
    • 2015.05.20-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн залбиралд оролцсон.
    • 2016.05.15-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2016.08.10 Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.03-ны өдөр. “Бурхан Халдун”-ны нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2017.06.15-ны өдөр. Төрийн “Хар сүлд”-ний тахилгад оролцсон.
    • 2017.06.22-ны өдөр. Нарны залбиралд оролцсон.
    • 2017.07.20-ны өдөр. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгад оролцсон.
    • 2018.06.17-ны өдөр. Говийн нэгдсэн тахилгыд Лусын тахилнын толгойлж бөөлсөн.
    • 2018.07.17-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулж, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
    • 2019.07.29-ны өдөр Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгыг зохион байгуулж, Лусын тахилгыг толгойлж бөөлсөн.
       Мөнх тэнгэрийн төлөө “Долоон од” одонгоор шагнагдсан.
     “Хүрэл шонхор” медалиар шагнагдсан.
      “Мөнгөн шонхор” медалиар шагнагдсан.
     “Алтан шонхор” медалиар шагнагдсан. 

  • ОДОО БА ИРЭЭДҮЙ ҮЕ ХАМТАДАА

  • МОНГОЛ БӨӨГИЙН ЭРХЭМ ХҮНДЭТ ЦОЛУУД ХҮРТЛЭЭ.

    Тэр нүдэндээ нулимас цийлэгнүүлэн “би үүнийг хүлээж байсан” гэсэн юм. Бүх амьдралаа түмэн олондоо зориулсан түүнд цол, шагналыг өөр хаанаас өгөх билээ. Цол, шагнал хоёр эзнээ олсон байлаа. Мөнх тэнгэр түүнд эрхэм хүндэт цолоо хайрлаж байсан биз, түүнийг түшээгээс аар хүн мэддэггүй. Хөвсгөлийн алдарт зайрангууд Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цол Төмжий, Батбаяр нар авлаа. Тэдэнтэй хамт Монгол бөөгийн Тэргүүн дээд удган цолоор Б.Нанжаа, Я.Мөнгөнсувд нар энэ эрхэм цолыг хүртлээ. Энэ цолыг хүртсэн нь бидний дараа үе гарч ирж байгааг тунхаглалаа. Цолын хүртэх нэг хэрэг түүнийг “агуулж”, дааж явна гэдэг маш их хариуцлага, түүнийг цаг хугацаа харуулна. Одоо цагийн улаач нар Монгол бөөгийн цолоо хүлээж авсан. Хойч үе маань бэлтгэгдэж байгаад МБНЭ-ийн удирдлага маш их баяртай байгаа. Улаачийн тэнгэр нэг, тиймээс зорилгоо огоорон тал, тал тийшээгээ “үсчиж” яваа улаач нар жинхэнэ л уламжлалт бөө л юм бол нэгдэх нь цаг удахгүй юм. Энэ удаа Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Б.Нарангэрэл, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор А.Оюунтуул, Б.Цэвэлмээ, Монгол бөөгийн зайран цолоор Х.Эрдэнэ-Очир, Б.Эрдэнэ-Очир, Ганбаатар, Монгол бөөгийн удган цолоор Маахүү, Лхагва, Сайнцэцэг, Маам, Х. Эрдэнэцэцэг, Цэндсүрэн нар, Монгол туургатан улаач нараас Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор Галсанов Юрий Субанович- ОХУ-ын Буриадын, Комушку Виктор Николаевич-ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн Тэргүүн удган цолоор Сарыг-оол Сары Каадыр-ооловна-ОХУ-ын Тувагийн, Дэвий Долана Каадыр-ооловна- ОХУ-ын Тувагийн, Ондар Татьяна Шаннаевна-ОХУ-ын Тувагийн, Нарангуа-БНХАУ-ын Өвөрмонголын улаач, Монгол бөөгийн зайран цолоор Дүгэр Каадар Оолович- ОХУ-ын Тувагийн, Монгол бөөгийн удган цолоор Туяна Бимбаявна Иосифавно- ОХУ-ын Буриадын нар МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ ХҮРТЛЭЭ. Бид улам бүр олуулаа болж байгаад баяртай байна. Энэ бол Монгол бөөгийн бодлогын ялалт, хамтын зүтгэлийн үр шим юм.

     
  • МӨНХ ТЭНГЭРИЙН ТӨЛӨӨ-ШОНХОРУУД

    2019 онд Манай хамт олон, зан үйл, хөдөлмөр, хүчээ зориулж ажилласан зүтгэлийг үнэлж АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ шонхор медалиудаар шагнагдсан байна. Мөнх тэнгэрийн төлөө-шонхорууд: “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн зайран Одбаяр, “Мөнгөн шонхор” медалиар Б.Энхбаатар, Б.Отгонжаргал, Б.Буянцэцэг, Л.Мөнх-Очир, А.Оюунтуул, Эрдэнэбаатар,  “Хүрэл шонхор” медалиар Цэндсүрэн, Б.Цэлмүүн, Отгонжаргал, Б.Балжмаа, Гэнэнхүү, Г.Түмэндэмбэрэлбодьсүрэн, Э.Мөнх-Өлзий, Г.Гарамханд, Б.Хүнбиш, Ц.Тамжид, С.Мөнх-Эрдэнэ, Лхагвасүрэн, Т.Баттулга, Д.Цогбадрах, Гавааренчин, Хандам нар шагнагдсан байна. Үүнд:
    -ОХУ-ын буриадын “Тэнгэри“ байгууллагын урилгаар Улан-Үдэ хотод байгуулсан бөөгийн анхны сүмийн нээлтэд,
    -ОХУ-ын буриадын “Дээж“ байгууллагын зохион байгуулсан Байгаль нуурын тахилгад,
    -6 дугаар сарын 22-ны Нарны залбирал, 
    -Өвөрмонголын нутаг дахь Хувилай хааны зун ордоны туурин дээрх залбирал,
    -Хар зүрхний Хөх нуурт болсон нэгдсэн их тахилга, 
    -Монгол Улсын хайрхадын сүлд болсон ОТГОНТЭНГЭР Хайрханы нэгдсэн их тахилга,
    -ОХУ-ын Тува улсад бөөгийн байгууллагуудаар зочилж, хамтарсан тахилга, 
    -Байгаль нуурийн Ойхоны арал дээр болсон Сибирийн галт түймрийг унтраахад чиглэсэн нэгдсэн тахилга,
    -9 дүгээр сарын 22-ны Галын тахилга,  амжилттай болсон.
    -Монгол Удсад суугаа АНУ-ын Элчин сайд Майкл С. Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон, 
    -Өмнөговийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Монгол Улсын их говийн нэгдсэн тахилгыг, 

  • ОХУ-ын Буриадад, Онгодын нутгаар

    https://www.youtube.com/watch?v=IYZki5m8DsI&t=3s

  • Сибирийн бөө нарын нэгдсэн тахилга 2019

    https://www.youtube.com/watch?v=x7PU8VHWiN4

  • Ази тивийн алтны бүслүүр Монголоос илрэв үү?

    Ази тивийн алтны бүслүүр Монголоос илэрсэн тухай гадныхан шуугиж байна.
    Саяхан “Erdene Resource Development” компани “Алтан нар” орд дээр өнгөрсөн улиралд явуулсан судалгааны эцсийн дүгнэлтээ танилцуулж тэр нь Торонтогийн Хөрөнгийн бирж  дээрх тус компанийн хувьцааны ханш 40 орчим хувиар өсгөсөн юм.
    Баянхонгор аймагийн нутаг дэвсгэрт байрладаг “Алтан нар” ордын талаар “Erdene Resource Development” компанийн ерөнхийлөгч Петр Акерли “Хамгийн сүүлд явуулсан өрөмдлөг нь бидний итгэлийн улам нэмэгдүүлж байгаа. Тус орд Төв Азийн алтны бүслүүрт хамаарагддаг байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч бидний ажлын эхний үр дүн төсөөлснөөс илүү сайн байгаа” хэмээн байр сууриа илэрхийлсэн.
    Судалгааны үр дүнд “Алтан нар” ордын “Union North” гэж нэрлэгддэг хэсэгт 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл байгааг тогтоожээ. Мөн 7 метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа гэж үзсэн байна.
     
    Харин “Union South” гэж нэрлэгддэг хэсэгт 10 метрийн гүнд тонн хөрс тутамд 4.5 грамм алт, 9 грамм мөнгө байгааг тогтоосон аж. Ийнхүү “Алтан нар” орд нь Оюутолгойн дараа орохоор нөөцтэй болох нь тогтоогдоод байгаа юм.
     
  • Дундад зууны үеийн маш ховор олдвор олжээ

    -Тавдугаар сарын дун¬дуур Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын малчин С.Энх¬болд болон түүний эхнэр удаа дараалан ярьж, хадны оршуулга олсон тухай¬гаа мэдэгдсэн.Тэгээд бид нар очиж, Баянхонгор аймгийн музейн мэргэжилтнүүдтэй хамтарч малтлага хийлээ. Бөмбөгөр сумаасаа цааш 40 гаруй км зайтай Өлзийт голын хөвөөнд Хөндлөн цанхир гэдэг ууланд хонь хариулж явахдаа дүү Энхбат нь хоёр оршуулга олсо нбайна. Агуйн амыг нь онгойлгоод үзэхэд хүний яс, гутлын ул зэрэг харагдаж байсан болохоор амыг нь битүүлээд орхисон байсан.Тэгээд бидэнд мэ¬дэгд¬сэн юм билээ.Бид зур¬гадугаарсарын 4-8-ны хоо¬ронд яваад ирлээ.Санхүү¬жилт тааруу учраас замын унаанд дайгдан барин л явлаа.
    -Агуй нь том юм уу?
              -Агуй гэхэд ч хаашаа юм, жижиг хөмөг юм л даа.Анх мэдээлснээр гурван оршуулга байсан гэсэн ч хоёр агуй нь голоороо нийлдэг, үнд¬сэндээ нэг агуй байсан.Тэр агуй маш их тоногдсон байна лээ.Хорь хүрээгүй эмэгтэй хүний оршуулга байсан.Ясыг нь маш ихээр сандаачсан байсан ч цэвэрлээд сайн үзэхэд жижиг хүүхдийн эрүү бас гарсан.Тэгэхээр хоёр хүний оршуулга  байжээ. Мэ¬рэгч амьтад их үүрлэж, ясны байрлалыг их өөрчилсөн, дээл хувцас зэргийг нэлээн гэмтээсэн байлаа.
    Дараагийн оршуулгыг Энхболд гэдэг залуу олсон юм билээ.Тэр бол харьцангуй тоногдоогүй бүтнээрээ, 5-6 орчим насны хүүхдийн ор¬шуулга.Мэрэгч амьтад дээл хувцас зэргийг нь багагүй сүйдэлсэн ч Монголын ар¬хелогийн судалгаанд нэ¬лээн чухал байр суурь эзлэхээр эд зүйлс олж ирсэн.
    -Тухайлбал, ямар олд¬ворууд вэ?
               -Хүүхдийн бойтогны ерөн¬хий хэлбэр хэмжээ, эс¬гүүр зэрэг нь маш сайн мэ¬дэгдэж байгаа. Модон тагшны хагархай, ээрүүлийн дугуй зэргийн хүүхдийн толгой ха¬вьд хөндлөн тавьсан бай¬далтай байсан.Хүүхдийн хүзүүнд зүүж байсан бо¬лол¬той гоёл чимэглэлийн жижиг сувсан зүүлт нэлээдийг ол¬сон.Бид богино хугацаанд маш бага зардлаар Монго¬лын дундад зууны үеийн археологийн дурсгалын соё¬лын өвийг хамгаалах ажлыг амжилттай гүйцэтгээд ирлээ.
    -Яг хэддүгээр зуунд хамаарах бол…
    -Урьдчилсан байдлаар бид үүнийг 13, 14 дүгээр зууны үеийнх гэж таамаглаж байна.Лабораторийн нарийн су¬далгаагаар он цагийг нэлээн нарийн тодорхойлж гаргаж болно.Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум бол хадны хөмөгт оршуулгын тархал-таар Монголдоо онцгой ач холбогдолтой газар.
             Он цагийн хувьд харьцангуй хожуу үеийнх байж болох уу. Гутал, ээрүүл      зэрэг нь бараг бүтнээрээ юм     
             Агуйн оршуулга бол ус чийгнээс ангид хуурай нөхцөлд байдаг болохоор маш сайн хадгалагддаг.Нэлээн эртний зүйлс ч гэсэн өчигдөр хийгээд тавьсан мэт тийм сайн хадгалагддаг. Дундад зууны үеийн хадны оршуул¬гыг харахад гол төлөв мон¬гол¬чуудын үе буюу XIII-XV зууны үед хамаардаг.Гарсан эд зүйлээр нь энэ үед ха¬маарах боловуу гэж таамаг¬лаж байна.
             -Саяын олдворуудыг  ач холбогдол гэвэл та яаж үнэлж байна вэ?
             Нэлээн ач холбогдолтой олдворт багтана. Хамгийн гол нь хүүхдийн оршуулга байгаа юм. Огт тоногдоогүй. Зүүн тийш харуулан тавьсан хэвээ¬рээ байгаа.Хүүхдийн бойтог бол маш өвөрмөц.Бидний мэдэж байгаагаар тухайн үеийн гутал, хувцасны судал¬гаанд баттай, баримттай зүйл их ховор байдаг.Тиймээс хувцас судлалын судалгаанд дорвитой өөрчлөлт гаргах ач холбогдолтой эд зүйлс юм.Хүүхдийн булшны судалгааг нэлээн урагш нь ахиулсан судалгаа боллоо.
            -Саяын оршуулгаас яг бүтнээрээ олдсон өөр олдвор байгаа юу?
            -Бойтог, ээрүүлээс гадна сувсан чимэглэл байна.Ээрүү¬лийн дугуй олддог ч дандаа хүндрүүлэгч суурь нь байдаг.Энэ удаа модтойгоо бүтнээрээ олдлоо.Эмэгтэйн булшнаас модон цөгц гарсан нь манай уламжлалт цомоо гэдэг савтай их адилхан.Хун¬дага маягийн хэлбэртэй. Дун¬дад зууны үеийн монголчуу¬дын чулуун хөрөг буюу Хэн¬тий, Дорнодод ихээр тархсан хүн чулуун хөшөөнүүдийн гарт дүрсэлсэн дүрслэлтэй дээрх модон цөгц маш төстэй байгаа.Хийц загвар нь маш өвөрмөц  ийм хэлбэрийн модон аяга Монголоос өмнө нь олдож байгаагүй.
    -Эмэгтэй болон хүүх¬дийн оршуулга ойрол¬цоо байсан уу?
               -Ойролцоо. Хүүхдийг нь доод талд, эмэгтэйг дээд талд нь уулын энгэрт тавьсан бай¬на лээ.Тиймээс ураг удмын төрөл садан хүмүүс байж болох юм гэж таамаглаж бай-гаа.Одоо бид дөнгөж тай¬лангаа бичээд сууж байна.Тодорхой шинжилгээ судал¬гаа, сэтгээн засварлалт зэр¬гийн дараа он цаг болоод энэ хүмүүсийн талаарх мэдээлэл тодорхой болно.Энэ нэг зүйл нэмж хэлэ¬хэд, бидэнд ийм мэдээлэл өгсөн, өөрсдийн ажлаа хойш нь тавьж замчилж газарчилж явсан нутгийн залууд баяр¬лалаа гэж хэлмээр байна.Үнэт олдворуудыг хүмүүс энэ мэтээр хамгаалан мэргэж¬лийн байгууллагад нь мэдэг¬дэж байх нь түүхийн болоод шинжлэх ухааны маш ач холбогдолтой зүйл л дээ.
    Ярилцсан Д.ОЮУНТУЯА
    Өдрийн сонин
     
    Оршуулга олдсон хөмөг агуй
     
    XIII зууны хүүхдүүд ийм гутал өмсдөг байжээ
     
  • “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн ээлжит гол дүр, нэрт туульч О.Цагаанзам Монголд иржээ

    Нэвтрүүлгийн багийнхан Халимагийн Бага Дөрвөд хошууны Ики Бухус тосгонд анхны зураг авалтаа хийхэд нэрт туульч О.Цагаанзамаас Олимпын аварга Н.Түвшинбаяр, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан нар ярилцлага авсныг сануулъя. 
    Туульч О.Цагаанзамаас найман жилийн өмнө ярилцлага авахад  “Бид эх орныхоо дуудлагыг хүлээж байгаа ард түмэн” гэж хэлж байсан юм. “Жангар” туулиа хайлж, “Ээж минь” дуугаа эгшиглүүлж, монгол туургатнуудад танигдсан тэрбээр Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2011 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тавьж байсан. Тухайн үед нэрт туульч “Халимагууд бид Монгол нутагт ирэх, адис авах дуртай байдаг юм. Боломж гарвал Монголд ирэх юмсан гэсэн сэтгэл бидний цусанд байдаг. Би энэ жил  Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчтэй  гурван ч удаа уулзсан. Монгол Улсын Иргэн болох хүсэлтээ сая тавьсан. Франц зэрэг гадаадын улс орнуудаар явж байхдаа хууль бусаар амьдардаг олон монгол хүнтэй таарч байсан. Тийм болохоор өөртөө “Цагаанзам минь Америкт очиж, цагаач иргэн болох уу. Эцэг өвгөдийн нутаг Монголдоо ирж амьдрах уу” гэж асуулт тавиад байна. Америк бол хүний нутаг. Зөвхөн гэдсээ тэжээж, амархан амьдрахын төлөө бол тийшээ явж болно. Гэхдээ тэнд юу хийж, энэ насаа өнгөрөөх билээ. Хүнд хэцүү  боловч аав, ээжийн өлгий болсон энэ газар нутагтаа ирээд чадлаараа байя гэсэн сэтгэл надад байна” хэмээн ярьж байлаа.
    2011 онд ингэж ярьснаас хойш гурван жилийн дараа буюу 2014 онд түүнтэй дахин уулзаж ярилцахдаа  Монгол Улсын иргэн болох хүсэлт нь хэрхсэн талаар тодруулахад:
    -Энэ асуудал тийм амар бүтэхгүй юм шиг санагдаж байна. Учир нь үүнд тохирсон хууль байхгүй гэдгийг би өнгөрсөн хугацаанд мэдлээ. Намайг анх энэ асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж, хэвлэлд ярилцлага өгсний дараа олон хүний зүгээс дэмжиж буйгаа илэрхийлсэн. Надад урам өгч, намайг дэмжсэн Халимаг, Монгол төдийгүй нийт монгол туургатнууд нэгдэх, нягтрах ёстой гэж сэтгэлээ мэдүүлсэн бүх хүмүүст маш их баярласан. Мөн энэ дашрамд нийтлэлч Д.Болдхуягт ихэд талархаж буйгаа илэрхийлье. Тэрбээр намайг ярилцлага өгсний дараа сэтгэл нь ихэд хөдөлж Монгол, Халимагийн үүх түүхийг,  нэгдэн нягтрах учиртайг тод томруун илэрхийлсэн  “Халимаг ах дүү нартаа илгээх урилга” хэмээх цуврал нийтлэлээ бичсэн байдаг. Ийм зүрх сэтгэлтэй хүмүүс олон байвал дэлхий даяар тархсан Монгол туургатнууд нэгэн дээвэр дор нэгдэн суух цаг холгүй биз ээ” хэмээн ярьж байсан удаатай.
    Би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүсэлт гаргаж, зохих баримт бичгийг бүгдийг нь бүрдүүлж өгсөн. Тэр асуудал Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө жаал босч ирсэн гэхэд болох юм даа. Намайг Халимагт байхад яаралтай ир, ганц танд хоёр улсын иргэншлийн асуудал шийдэх гэж байна гэж хэлсэн. Гэхдээ ирсэн хойно бас болсонгүй ээ. Би энд ирээд бараг гурван сар хүлээсэн. Чухам яагаад бүтэхгүй байгааг нь мэдэхгүй ч хуулийн талаас л болохгүй байх шиг байна. Оросын иргэншлийг орхиод, Монголын паспортыг аваад ирлээ гэхэд бид яг юу хийх вэ. Хэрэгтэй бүх зүйлээ нэхээд сууна гэхээр яаж тийм байж болох вэ. Миний бодлоор хоёр иргэншлийн асуудал Халимаг, Монгол хоёрын хооронд харилцаа сайжруулах боломж ихтэй. Халимагийн газар нутаг Монголын газар нутаг учир тэр газрыг хамаагүй хаяж орхиж болохгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид хүсэлт гаргахдаа бол уулзаагүй. Ер нь би жаахан эмээж, ичиж байна. Миний бодлоор Ерөнхийлөгч хэчнээн гоё зүйл ярьж, хүмүүсийн сэтгэлд хүрсэн боловч, түүний хажууд байдаг тодорхой эрх мэдэлтэй хүмүүс, санаж сэдсэн зүйлсийг нь ажил болгож, хуульчилж чадахгүй бол “Утасгүй зүүгээр хувцас оёхтой адил” үр дүнгүй шүү дээ. Би энэ яваа насандаа монгол туургатнуудыг нэгтгэх санаатай хүн. Тиймээс ч иргэний асуудлыг бүтэх байх гэж найдаад явдаг юм. Гэхдээ энэ асуудлыг монголчууд шийднэ гэдгийг би сайн ойлгож байгаа. Болохгүй боллоо гэхэд би хувьдаа харамсахгүй ээ. Хаана явж байгаад ч “Атга ясаа хаяад, аяга цусаа асгаад үхсэн  ч надад гомдолгүй”. Гол нь Монголын нэрийг хаана ч гутаахгүй, нэр сүрээ алдалгүй, алдарт Жангар туулиа хайлаад явах л санаатай байна даа” хэмээн ярьж байсан.
    Тэгвэл одоо тэрбээр “Монгол тулгатны 100 эрхэм”-ээр Монголын ард түмэнтэй дахин уулзах нь ээ.
    Э.Болорхажид | Zindaa.mn