Author: admin_shaman

  • Хуурамч бөө нар Т.Замандын гэрт өмсгөлөө орхиод зугтдаг болжээ

    Сүүлийн үед борооны дараах мөөг шиг болтлоо олширсон бөө, удганы талаар зөн билэгтэн Т.Заманд өөрийн үзэл бодлоо нуулгүй илэрхийлдэг. “Онгод сахиусаа хүлээж авахгүй бол амьдрал чинь сүйрнэ” гэх мэт хараалын чанартай ухуулгаас болж, олон хүн өөрийгөө бөөгийн удамтай хэмээн итгэж, сэтгэл санаа болоод эд материал, хөрөнгө мөнгөөрөө хохирч байгаад тэр ихэд эмзэглэж явдаг ажээ. Энэ тухайгаа зөн билэгтэн маань “Бөө, удганы асуудал замбараагүй болсон  нэн.
    Бурхан эрээр бизнес хийж яваа хүмүүс тодорхой хугацааны хувьтай, тохирсон үйлтэй байдаг. Гэтэл өнөөдөр хүний хувь заяагаар тоглож буй бөө даанч олширч.“Бөө болохгүй бол хэцүүднэ.Хүүхэд чинь үхнэ” гэж айлгаад хамаг мөнгийг нь тонож байна шүү дээ, тэд.Миний мэдэх хоёр ч хүнд иймэрхүү дарамт ирж,  амиа егүүтгэхэд хүргэсэн. Бас бөө болох гээд чадаагүй, яах ч учраа олохгүй яваа хүмүүс өмсгөл, хэнгэрэг цахиураа шатааж байхыг харсан.Зарим нь хадаг сүү барьж ирээд надаар засал хийлгэдэг” хэмээн хэлсэн байдаг.
    Бөөгийн хэрэглэл, сахиус хүлээж авах ёслол  гэж баахан мөнгө залилдаг хүмүүсээс болж иргэд банкин дахь хамаг мөнгөө шавхаж, хэдэн мянган евро зээлж аваад бөө ч биш, удган ч биш болоод хохирч үлдсэнийг ч Т.Заманд гуай хатуухан шүүмжилдэг. “Зарим нь бөө болох гэж өрөнд унаж, дарамтанд ороод сэтгэцийн өвчтэй болж байна. Бөө болох гээд хууртагдсан нэг жаахан охин манайд өмсгөл зүүсгэлээ орхиод зугтсан шүү. Энэ ер нь юу болоод байнаа” хэмээн бухимдсан тэрбээр “Зөнбилгийн тулаан” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа оролцогч нарт нэлээд хатуу хандаж байсан гэдэг юм билээ.
                                                                С.Цахиур
     
     
     
  • 7 бурхан одны домог

    Нэг идьюу гэж санаад хормой дээрээ гурилаа асгаад аяга усаар гурилаа зуураад идэх санаатай тавьснаа бас л идэх зориг нь хүрсэнгүй гурилаа атгаад л тавиад л байж.
    Тэгээд нэг харсан чинь долоо атгаад тавьчихсан байжээ. Нэг харсан нөгөө долоон гурил цаашаа хөдлөөд явж. Тэгсэн хойноос нь босоод явж чадмаар юм шиг болохоор нь дагаад явсан чинь долоон гурил яваад байж. Нөгөө хүн босоод яваад байсан чинь усгүй цөл газар явж байгаад нэг их нуурын захад ирж. Тэгэхээр нь нуурын усаар ундалж, нуурын замагнаас идэж амарч тэнхэрчээ.
    Харсан чинь долоон гурил далай дотор товолзож байж. Тэгэхээр нь: “Энэ долоон гурилыг дагаж явж байгаад л усанд залгаснаас хойш сэхсэн ч, үхсэн ч энэ ур уруу л орчихъё, яадаг юм” гээд орсон чинь живсэнгүй. Тэгээд нуурыг гатлаад цаашаагаа гарсанд гурил нь ч яваад л байж.
    Гурилын хойноос яваад л байсан чинь нэг ой модтой уулын энгэр дээр нэг цагаан гэр тааралджээ. Цагаан гэрт орсон чинь хэсэг улсууд байж.
    Тэд өгүүлрүүн:
    -Хаан энд уулан дотор нэгэн сайхан хүүхнийг авах учиртай. Тэр хүүхнийг авчруулах гэж биднийг явуулсан чинь авч болдоггүй. Энд хоёр хадан хуц мөргөлдөж, хүн орохлоор л хүн тас мөргөж хөөчихөөд л байх юм. Ингээд өчнөөн хүнээ алдлаа, одоо ер нь нутаг тийш буцах юм байгаа гэж тэр улсууд хөдлөхийг завдаж байжээ.
    Нөгөө цөлөгдсөн түшмэл:
    -Би тийш очиж авчиръя! Тэгэхдээ надад хоёр хүн өг. Тэгээд хамт явъя! гэжээ.
    Хоёр хүн дагуулж өгөөд:
    -Ямар хөсөг унаа хэрэглэх вэ? гэжээ.
    -Хөсөг унаа хэрэглэхгүй гэж гэнэ.
    Долоон гурилаа тэндээс хөдлөөд явахаар нь хойноос нь явсан чинь нөгөө хадан хуцны дэргэд иржээ. Хоёр хадан хуц тэднийг ирэхтэй зэрэг хойшоо ухарч. “Ухраад тас мөргөөд алчихдаг юм гэсэн, мөргөх байх даа” гэсэн чинь мөргөсөнгүй. Тэгэхээр нь яваад орсон чинь их жимстэй, ой мод ургасан сайхан газарт тааралдаж. Түүнийг уруудаж явсанд оосор, бүчгүй орог цагаан гэр дайралджээ. Түүнд орсон чинь нэгэн сайхан хүүхэн эрхи бариад сууж байж гэнэ.
    Хоёр эр хүн ороод, нэг нь хойно нь байгаа алтан бумбатай рашаанд нь, нэг нь эрхиний нь толгойд шингэчихжээ. Тэгээд хүүхнийг дуугарвал ч авч болно, дуугарахгүй бол авч болохгүй гэж урьдчилан тохирсон байжээ.
    Хүүхэнтэй хэрэг зоригоо ярилцаж байсан чинь нөгөө бумбанд байгаа хүн бас нэг үг хэлж, эрхиний толгойд шингэсэн хүн бас нэг үг хэлжээ.
    Тэгэхээр хүүхэн:
    -Юу гэнэв? Гээд өндөсхийхтэй нь зэрэг босоод алтан бумбатай рашааны урдуур оронгуутаа хүүхнийг хөтлөөд гарчээ.
    Тэгээд түрүүнийхээ явсан замаар гарч ирээд өнөөх хуцны тэнд ирсэн чинь гэнэт нөгөө хадан хуц хойшоо ухарчээ.
    Мөргөхөөс нь урьд түргэн гарахыг завдтал “тас” гээд нэг их чимээ гараад яасныг бүү мэд болж.
    Тэгээд нэг ухаан орсон чинь дэргэд нь нэг танил хүү дуугарах болжээ.
    Чагнавал:
    -Хүүе, сэргэж байна! Сэхэх нь шив! гэж хүн шивнэж байх сонсогджээ.
    Тэгсэн чинь цөлөгдөхөөс нь өмнө нэг албатад зарагдаж байсан түрүүний танил түшмэл нь байжээ.
    Тэгсэн чинь хуц тас хиймэгцээ нөгөө хүнийг орон нутагт нь авчирсан юм байж.
    Нөгөө дагуулж явсан хүүхэн нь хааны авах гэсэн хүсэлт хатан нь байсанд хаан баярлаж, хаан хайр хишиг хүртээн орон гэр төхөөрч өгчээ.
    Тэгээд түшмэлдээ:
    -Хүссэнийг чинь өгье гэсэнд,
    -Хаан суудлаа өг! гэжээ.
    Хаан арга буюу суудлаа өгч шударга түшмэл хэрэг шийдэн амар сайхан жаргаж гэнэ.
    Түүнд тус болсон долоон гурил нь явсаар тэнгэрт гарч долоон од болж тогтсонд “Долоон бурхан” гэж нэр өгсөн гэнэ.
    Xantaishir

  • БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН “ЦАСТ ХАЙРХАН”–НЫ ТАХИЛГА ЗОХИОН БАЙГУУЛАХ ТӨЛӨВЛӨГӨӨ

    3 Хурлын байр бэлтгэх 5 дугаар сарын 22 Жувай
    4 Хуралд оролцогчдыг урих 5 дугаар сарын 22 Нансаа
    5 Хурлаас гарах баримтыг цэгцлэх 5 дугаар сарын 22 Тэмүлэн
    5 дугаар сарын 24-ны өдөр
    6 Алтайн магтаал цуурь хөөмий хайлна

    7 “Цаст хайрханы тахилгын түүхэн уламжлал” сэдвээр Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах,Сагсай сум. Цэргийн амралтад 5 дугаар сарын 22
    8 Нарны тахилга 5,40-7,40
    9 Өглөөний цай 8,00-10,00 Сумдын удирдлага Удган Д.Батчулуун
    10 Наадмын нээлт 10,00-10,20 Даринчулуун
    11 Урианхай сурын харвааны тэмцээн эхлэнэ 10,20-15,00 Нутгийн Зөвлөл
    12 Их насны морь уралдуулах 11,00-13,00 Нутгийн Зөвлөл
    13 Өдрийн хоол 13,00-14,00
    14 Өндөр настангуудыг хүлээж авах 13,00-14,00 Нутгийн Зөвлөл
    15 Бөхийн барилдааны 1-ийн даваа 14,00-15,00 Нутгийн Зөвлөл
    16 Урлагын тоглолт 15,00-16,00 Нутгийн Зөвлөл
    17 Бөхийн барилдааныг үргэлжлүүлж шөвгийн 4 бөх үлдэнэ. 16,00-18,00 Нутгийн Зөвлөл
    18 Цуур, хөөмийн дуудлага 20,30- Нутгийн Зөвлөл
    19 Галын тахилга 21,00-23,00 Удган
    Мягмарсүрэн
    20 Заасан газруудад Бөөгийн багш нар шавь нараа арван гурван Алтай хайрханд залбирах зан үйл үйлдэх 11,00-17,00
    5 дугаар сарын 25-ны өдөр
    21 Их хайрханы Их тахилга 7,00-10,00 Зайран П.Батжаргал
    22 Урианхай бөө толгойлж бөөлнө Зайран П.Батжаргал
    23 Дархад, Халх, Хотгойд, Буриад, Ойрд бөө нар хүндэтгэл үзүүлж бөөлнө.
    24 Томилогдсон бөө нар, сүсэгтэн олны төлөөлөл хайрханд тахилгын идээг хүргэнэ
    25 Лусын тахилга 10,00-12,00 Зайран Дангаасүрэн
    26 Томилогдсон бөө нар, сүсэгтэн олны төлөөлөл нуурт тахилгын идээг хүргэнэ
    27 Бөхийн барилдаан дуусгана 12,00-13,00
    28 Түрүүлсэн бөх, морь, сурын харвааны шагнал гардуулна.
    29 Тахилгыг зохион байгуулахад идэвхтэй оролцогчдыг шагнана
    Хоёр. Бэлтгэл ажил
    1. Наран ээжийн тахилга
    30 Алтан шаргал Наран ээжийн тахилгын хүндэтгэлийн идээ-3 Удган Батчулуун
    31 Шар халзан хонь наран ээжид өргөх, амидаар нь
    32 Цагаан сарлагын сүү
    33 Таван тансаг идээний дээж
    34 Цагаан гүүний сүү
    35 Улаан үхрийн сүү
    36 Хундан цагаан хонины сүү
    37 Хөх ямааны сүү,
    38 Тараг
    39 Хөх тариа, Халтар арвай, Улаан буудай
    40 Алд цагаан хадаг
    41 Архи
    2. Галын их тахилгын бэлтгэл
    42 Тахилгын талбай бэлтгэх Удган Мягмарсүрэн Удган Мягмарсүрэн
    43 Тахилгын хүндэтгэлийн идээ-3 ком
    44 Улаан, шар, цагаан, хөх, ногоон хоргой тус бүр 1м
    45 Ямааны өвчүү
    46 Хонины сүүл, богино хавирга, богтос чөмөг,
    47 Шар тос
    48 Тамхи
    49 Архи,арц, чүлэнз
    50 Хөх хомоол
    51 Хөх аргал
    52 Хар мод, Хуш мод, Цагаан хус мод, Улаан харгана
    53 Есөн эрдэнэ, архи, сүү
    3. Наадам, Цэнгүүний бэлтгэл
    54 Наадмын талбай бэлтгэх, морины бариа бэлтгэх Нутгийн зөвлөл
    55 Сумдын гэр барих, төв асар бэлтгэх
    56 Родио өсгөгч бэлтгэх
    57 Цахилгааны мотортой болох
    58 Урианхай харвааны шагнал Баатар
    59 Бөхийн шагнал
    60 Хурдан морины шагнал Бакей
    61 Урлагын тоглолтыг нэгтгэж зохион байгуулах Ёолк
    4. Их хайрханы тахилгын бэлтгэл
    62 Тахилгын байрлал бэлтгэл Заарин П.Батжаргал
    63 Атаа 5 тэнгэрт Хөх морь сэтэрлэж залбарлах
    64 Дээлийн өнгө, бүс, эмжээр бэлтгэх
    65 Тахилгын хүндэтгэлийн идээ-3 ком
    66 Хөх толгойтой хонь, амьдаар өргөнө
    67 Хонины шүүс
    68 Цагаан, ногоон, цэнхэр хадаг, – тус бүр 9 ш
    69 Хундан цагаан хонины сүү
    70 Цагаан, ногоон, цэнхэр хоргой –тус бүр 1м
    71 Тараг
    72 Хөх тариа, Халтар арвай, Улаан буудай
    73 Архи
    74 Арц, цайны идээ 1ш
    75 Цагаан даавуу-3м
    76 Булганы арьс-1ш шинэ
    77 Есөн эрдэнэ өргөнө. Алт, Мөнгөн ембүү
    5. Лусын тахилгын бэлтгэл хангах
    78 Тахилгын байрлал бэлтгэл Зайран Дангаасүрэн
    79 Хөх ямаа сэтэрлэж тавина
    80 Дээлийн өнгө, бүс, эмжээр бэлтгэх
    81 Тахилгын хүндэтгэлийн идээ-3 ком
    82 Хөх толгойтой хонь, амьдаар өргөнө
    83 Цагаан, ногоон, цэнхэр хадаг, – тус бүр 9 ш
    84 Хундан цагаан хонины сүү, цагаан гүүний сүү, Улаан үхрийн сүү
    85 Цагаан, ногоон, цэнхэр хоргой –тус бүр 1м
    86 Тараг
    87 Хөх тариа, Халтар арвай, Улаан буудай
    88 Архи
    89 Арц, цайны идээ 1ш
    90 Цагаан даавуу-3м
    91 Булганы арьс-1ш шинэ
    92 Есөн эрдэнэ өргөнө. Алт, Мөнгөн ембүү
    Гурав. Уялдуулан зохиох ажлууд
    93 МБНЭ-ийг сурталчлах ажлыг хийнэ Д.Жаргалсайхан
    94 Хайрханы тахилгыг сурталчлах, танилцуулах Дарьчулуун
    95 Урианхайчуудын өв уламжлал соёлыг сурталчлах Алтанцэцэг
    96 Танилцуулга гаргаж тараах Дарьчулуун
    97 Сурталчлах самбарууд хийж тавих Тэмүлэн
    98 Сонины тусгай дугаар гаргах Д.Бадарч
    ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИС

  • Хөвсгөл аймгийн төвийнхөн Бөөгийн шүтлэгээрээ бахархав.

    Монгол орны хоймор болсон, онгон байгалиараа Дэлхийд гайхагддаг Хөвсгөлчүүд бас Монгол бөөгийн уламжлалыг өнөөг хүртэл залгамлан өртөөлж ирсэн түүхэн гавьяатай ард түмэн билээ. Тиймээс ч Хөвсгөл аймгийн Мөрөн хотынхон энэ өдрүүдэд Бөөгөөр амьсгалж,  бөөгийн тухай хаа сайгүй ярилцаж байлаа.
     2013 оны 3 дугаар сарын 31-ны өдөр Мөрөн хотын төв театрын танхим хүнээр дүүрч, суух суудал олдохгүй битүү цугларсан байлаа. Уулзалт Хөвсгөлийн өсвөр үеийнхэний төлөөлөл болсон Морин хуурын тоглолт, Төв театрын хамт олны  “Бөөгийн бүжигээр эхлэв. Уулзалтыг МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн Тэргүүн, Зайран Ганболд үг хэлж нээв.
     Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган, Хөвсгөлийн алдарт Зайран Дамдины охин Д.Батчулуун нар үг хэлж, Монгол бөөгийнхөө өнөөгийн байдал, МБНЭ-ийн хэтийн зорилгын талаар танилцууллаа.
    Хөвсгөл аймагт анх удаа бөөгийн уулзалт болж байгаад баярласан олон  сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэж, МБНЭ-ийн ажилд амжилт хүсч байлаа. Уулзалтыг хааж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан….. бөөгийн тухай зохиосон ая дуугаа өргөж, сургуулийн сурагч, уран сайханчид Монгол бөөгийн бүжгээр уран бүтээлийн мялаалага хийлээ.
    Дараа өдөр нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Зайран Ганболд, МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн Удган Я. Мөнгөнсувд нар Хөвсгөл аймгийн ”Тэнгэрийн улаач” нартай уулзаж халуун дотно ярилцаж, бөөгөө хөгжүүлэх талаар хамтарч нэгдэж ажилахаар саналаа нэгтгэв. Монгол бөөгөө уламжлалт ёс жаягаар хөгжүүлж ирсэн Хөвсгөлийн Улаач нар манлайлалаа үргэлжлүүлж тэргүүн эгнээнд явахаа илэрхийлж байлаа. Монгол бөөгийн хөгжилд тэдний хүлээх хариуцлага, хийх ажил их байгаа. Түүнийгээ тэд биелүүлнэ гэдэгтээ итгэл төгс байна лээ-Хөвсгөлийн Улаачид.
     
     
     
  • Монгол судлал дахь шашин судлалын талаар мэтгэлцэж байна

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам МУИС-ийн Философи-шашин судлалын тэнхим, Монгол судлалын хүрээлэнтэй хамтран “Монгол судлал дахь шашин судлалын асуудлууд” сэдэвт олон улсын Эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.
    Монгол судлал нь Монгол Улсыг хилийн чанадад хамгийн зөв сурталчилдаг, монголчуудын түүхэнд байсан, цаашид байж болох асуудлуудыг тодорхойлдог онцлогтой. Тэр утгаараа энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь монгол хүний итгэл үнэмшлийн ирээдүйг тодорхойлж, монголчуудын шашин шүтэх, эс шүтэх эрхийг хангахад чухал ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцоллоо.
    Монголчуудын шашин шүтлэгийн түүх, түүнд тохиосон эмзэг асуудлууд, төр, сүм хийдийн харилцааны тухай хууль; Монгол Улсын төр, сүм хийдийн харилцаанд өгсөн олон улсын дүгнэлт; Монгол дахь шашны байгууллагуудын үйл ажиллагаа; Богд хаан болон орчин цагийн хутагт хувилгаадын талаарх асуудлууд зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр дотоод гадаадын судлаачид илтгэл тавих юм.
     
     
  • НОМЫН БАЯР ТЭМДЭГЛЭВ

    “Номын баяр-дурсамж уулзалт 2019” номын үзэсгэлэн,  худалдаа, солилцоо, хандивын аян арга хэмжээ болж өнгөрлөө. Уг арга хэмжээнд УБХИС, ШУТИС, МУИС-ын номын сангууд, БХЭШХ, ҮБХИС-ийн Хүмүүнлэгийн танхим, Төрөл мэргэжлийн цэргийн холбоод, БХЯ, ЗХЖШ-ын ахмадын хороод, Монгол цэргийн музей, цэргийн сэтгүүлчид, баш, оюутнууд оролцлоо.
    “Номын баяр-дурсамж уулзалт 2019”-ын үеэр номын зохиолч нарын уулзалт ярилцлага болж, харилцан санал бодлоо солилцож, худалдаа хандивын үйл ажиллагаа боллоо.
     
  • Шинэ Ордос хот бол архетиктурын гайхамшиг.

    Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байлаа. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов. Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залуудбүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ.
     
     
  • Онголсон юу байв.

    Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн билээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.

  • Гүн хүндэтгэлтэй үдийн хоол

     Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв.
    Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Бид хэл сэтгэл хөдөлж үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм.