Author: admin_shaman

  • Хөгжлөө гайхуулсан Хөх хотод

    Бүх зүйл номоороо байсан тул нилээд хугацаа алдаад бил Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
     ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ.

  • ОРДОСТ АЯЛСАН ТЭМДЭГЛЭЛ 1.Эрээнээс аялал эхлэв.

    Бүх зүйл номоороо бхйсан тул нилээд хугацаа алдаад бил Хөх хотын зүг хөдлөв. Хятадын аялал жуулчлалын автобусны цонхоор ӨМӨЗО-ын хөдөөгийн хөгжил цэцэглэлтийн байдлыг нүдээр харж, өөрийн орны байдалтай жишиж явлаа. Эдийн засгийн хурдацтай хөнжил хэдхэн арван жилийн дотор хүмүүсийн амьдралыг бодитойгоор өөрчилж чаджээ. Ийм өрчлөлтийг бид хаа холоос бус дэргэдээсээ харах боломжтой болжээ.
     ӨМӨЗО-ын төв Хөх хотод оройтож ирэв. Хотын хойд хэсэг шинэ барилга бүхий хороололоор, зүүн хэсэг нь эдийн засгийн чөлөөт бүс байгуулснаар бий болгосон амралт үйлдвэрлэлийн шинэ цогцолбороор, хотын зүүн хэсэг дээд сургууль, хөдөө аж ахуйн үйлдвэр, цахилгаан эрчим хүчний төвөөс бүрдэнэ. Хотын төв гурван давхар авто зам бүхий хэсэг нь манайханы одоогийн бэрхшээл болох автомашины түгжрэлийг шийдвэрлэсэн ажээ.
     Өглөө эрт бид Хөх хотоос Бугат хотыг зорин хөдөллөө. Хурдны зам нэг их удалгүй Бугат хотын зүүн хэсгээр Хатан голын гүүрэн дээр очлоо. Монголын нууц товчоонд олонтой дурьдагдсан түүхт Хатан голтой учруулав. Тэндээс Ордос хотын зүүн хэсгээр гарч Чингис хааны жуулчны цогцолборт ирж өдрийн хоолоо идэв. Биднийг Чингис хааны жуулчны цогцолборт судлаач Үнэнчийн аав … хүлээн авч өөрийн боломжийн хирээр хүндэтгэл үзүүлсэн билээ. Бид хэл сэтгэл хөдөлж үдийн хоолны цагаа хэтрүүлчихсэн юм. Тэгээд үдээс хойш Чингис хааны онгон хэмээх түүхэн хэсгийг үзэв. Тэнд бид “бяцхан” бөөлөлт хийж “онгон”-тойгоо мэндэлсэн билээ. Мэдээж хэрэг энд бид зураг авахуулах гээд багагүй цаг өнгөрөөсөн билээ. Түүний дараа автобусанд суугаад шууд Шинэ ордос хотыг зүг хөдлөв. Энэ үед Чингис хааны жуулчны цогцолборын үндсэн хэсэг болох Чингис хааны хөшөө, мүзейн хэсгийг үзүүлэлгүй буцсанд манайхан сэтгэл дундуур байж орчуулагч Өвөрмонгол залуутай маргаан үүсгэсэн юм. Энэ маргаан сэтгэл муутай орчуулагч залуугийн хариуцлагатай шууд холбоотой байсан билээ.
     Шинэ Ордос хотын төв талбай болох Чингис хааны хөшөөг үзэж, хотын төвийн өвөрмөц барилгуудтай танилцаад бас хагас дутуу хотын байдлыг үзсэн болоод манай аялал завсарлав. Бид бас хотын өмнөд хэсэгт байдаг нуур, түүний эргэн тойрон байрлах сайхан тохижуулсан хэсгийг үзэж чадсангүй. Тэгээд орчуулагч залуутай маргаан үүсгэсэн юм. Яагаад гэвэл бидний дунд өмнө нь энэ маршрутаар аялж байсан учраас гол зүйлүүдийг үзүүлээгүйд сэтгэл дундуур байлаа. Эцсийн эцэст учираа ололцов. Тэгээд маргааш өглөө эргэж Чингис хааны жуулчны цогцолборын музейг үзэхээр болж нэгэн буудалд хоноглов. Монгол хүн байж алс холоос ирсэн Монголчууддаа сэтгэл гаргаагүй орчуулагч залуудбүгд л гомдоллож байв. Аргагүй шүү дээ чухамдаа Чингис хааны нэрээр босгосон энэ том цогцолборын гол зүйлийг үзэлгүй буцна гэдэг байж болохгүй зүйл билээ.
     Өглөө хооллоод бид Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр буцаж явлаа. Уг нь орчуулагч залуу зөрүүдлээгүй бол ингэж цаг алдалгүй өчигдөр Чингис хааны жуулчны цогцолборыг үзээд бас Шинэ Ордос хотыг ч бүрэн үзэх боломж байсан билээ. Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэн манайхан бидний дотор өмнө энэ музейг үзсэн хүн байсан тулдаа үзэх ёстой гол зүйлээ үзэлгүй буцах байсан байна “аюулаас” мултарсан билээ.
     Чингис хааны жуулчны цогцолборыг үзсэний дараа элсэн манханд байгуулсан жуулчны баазад очсон юм. Орчуулагч залуу бидэнд энэ бааз урьдчилан захиалга өгөөгүй бол үйлчилдэггүй хэмээн хэлээд зураг авахуулаад 30 минут болоод хөдөлнө гээд эхнэр хүүхдээ дагуулаад бууж одов. Бид ч дурсгалын зураг даруулаад хөдөлнө хэмээн автобусандаа орчуулагчаа хүлээн 3 цаг болов. Энэ хооронд бид жуулчны баазыг бүрэн үзээд цугларчих хугацаа байлаа. Ажилдаа сэтгэлгүй, хүйтэн ханддаг, мэдлэггүй бөгөөд эхэмсэг зантай орчуулагч залуугийн хандлагаас бид үзэх зүйлээ үзэлгүй ийнхүү түүнийг хүлээн цаг алдав.
     Гэхдээ хятад орны хөгжил дэвшил, хүмүүсийн соёл, эх оронч сэтгэлгээ манайханы сэтгэлийг хөдөлгөж, нэг хүний хариуцлагагүй байдлыг нөхөж чадсан билээ. Хөх хотын төв хэсэгт байрласан зочид буудал бидний сэтгэлд бүрэн нийсэн билээ. Бид нэг хэсэг нь эмнэлэгт эрүүл мэндээ үзүүлж, нөгөө хэсэг нь Хөх хотын шинэхэн байгуулагдсан төв музйег үзэж сонирхов. Орой нь Хөх хотын “Шинэ өвөрмонгол буудал”-д хүндэтгэлийн хүлээн авалт хийсэн билээ. ӨМӨЗО-ын хөгжил цэцэглэлт, соёл урлаг, эмнэлэг худалдаа үйлчилгээний байдалтай бага ч гэсэн танилцсандаа бид сэтгэл өндөр байлаа.
     Хөх хотоос Эрээн хотыг зорин автобус хөдлөв. Дөрөв дөрвөөрөө хэсэг болон ая дуугаа өргөн холын замд өрсөлдөн дуулцгаав. Биднийг аян замын явцад шинэхэн сайн үйлчилгээтэй зочид буудлаар үйлчилсэн юм. Энэ бүхэнд бид баярлаж явав. Өвөрмонголын уудам тал, уулархаг хэсэг бүхий л газарт хөгжил дэвшлийн өнөөгийн нүүг царай тод харагдаж байлаа.
     Бид аян замын холд бие биетэйгээ танилцаж, дотно сайхан сэтгэлээр харилцаж амьдралдаа мардагдашгүй нэгэн үйл явдалд биеэрээ оролцсон билээ. Монголчууд бид хөгжлийнхөө тухай эргэцүүлэн бодох, юу хийх ёстой, юуны төлөө ажиллах ёстойг энэхүү аялал бидэнд ухааруулсан билээ. Алс аолын аян зам бидэнд өгөх ёстой өгөөжөө өгсөн, тэр нь хөгжил дэвшлийнхээ төлөө урагш тэмүүлэх, ажиллах, тодорхой үр дүнд хүрэх ёстойг бидэнд сургамжилсанд байлаа.
     Дараа жил дахин уулзана. Тэгэхдээ залуучуудаар эгнээгээ тэлсэн баг  Чингис хааны жуулчны цогцолборыг үзэхээр дахин ирэх болно. 
                                            
     
    1.Эрээнээс аялал эхлэв.
     МБНЭ байгуулагдсанаас хойш манай эвлэлийнхний анхны гадаадад хийсэн аялал бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотруу хийсэн аялал байлаа. Манай багийнхны хувьд Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборт хамгийн олон нь арван гурав дахиа, дийлэнх нь анх удаа очих байгаа бүрэлдэхүүн байлаа. Тиймээс Ордос дахь Чингис хааны жуулчны цогцолборын талаар багагүй мэдлэгтэй нэгэн байхад огт мэдээлэлгүй хүмүүс ч байлаа. Билетний олдоцоос болоод нийт 30 хүн хоёр вагонд хуваагдаж суусан юм. Замын Үүдэд тоссон автобус хөдлөөд хил гарангуут Хятадын аялал жуулчлалын автобус биднийг хүлээж байлаа. Биднийг хөдлөх болоход Эрээнд учирсан эхний бэрхшээл бол  Хятадын аялал жуулчлалын автобусны хөдөлгөөнийг хэд Эрээн хүн хааж зогсоогоод байцаагч авчирч шалгалт хийлгав. Бодвол өөр газрын Хятадын аялал жуулчлалын автобус Эрээнд ирж үйлчилгээ хийсэнд сэжиглэж албан ёсоор шалгуулсан бололтой.

  • Дианы гүнжийн аллагад оролцсон хэмээн Их Британийн нууц албаны ажилтан асан ярьжээ

     
    Их Британийн М15 нууц албаны ажилтан асан Жон Хопкинс Диана гүнжийн аллагыг зохион байгуулахад оролцсон тухайгаа ярьсныг “Neon Nettle” сайт нийтлэв. Эдгэршгүй хүнд өвчинд нэрвэгдэн, үхлээ хүлээж буй энэ хүн өдгөө 80 нас хүрч яваа юм. Түүнд хэдхэн хоногийн амьдрал үлдээд байгааг эмч нар хэлжээ.
    Тиймээс нөгөө ертөнц руу явахаасаа өмнө Хопкинс “нүглээ наманчлахаар” шийдсэн бололтой. Тэрбээр Диана гүнжийг “үзэсгэлэнтэй, сайхан сэтгэлтэй эмэгтэй” хэмээн тодорхойлоод гэхдээ тэр “Их Британийн хаант төрийг эрсдэлд оруулсан” гэжээ. “Диана гүнж хааны гэр бүлийн талаар хэтэрхий их зүйл мэдэж байсан юм.
    Диана ханхүү Чарльзаас маш их гомдолтой салсан бөгөөд тэдгээр нууцуудыг хэвлэлд өгөхөөр завдсан нотолгоог хааны гэр бүл олж авсан байжээ. Энэ нууц гадагшлах ёсгүйг манай дарга бидэнд ойлгуулсан. Харин бүх юм хэн ч харсан золгүй явдал мэт ойлгогдох ёстой гэсэн заавар өгсөн гэж Хопкинс ярьжээ.
     
    Хопкинс хэзээ ч эмэгтэй хүний аллагад оролцож байгаагүй ч Хатан хааны төлөө энэ даалгаврыг биелүүлсэн гээд нууц ажиллагаа хунтайж Филлипын даалгавраар эхэлсэн гэж ярьсан байна.
    Диана гүнж 1997 оны 8-р сарын 31-нд Парис хотод замын ослын улмаас нас барсан билээ. Түүнтэй хамт машинд Египетийн тэрбумтны хүү Доди аль-Файед, жолооч Анри Пол нар хамт явж байсан юм. Ослын шалтгаан одоо болтол бүрэн тодроогүй ч олон таамаглал өрнөж байсны нэг нь жолооч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, папараццуудаас зугтах гэх мэт ярианууд үлдсэн.
    Харин Daily Star” сонин Хопинсын яриан нийтэлсэн “Neon Nettle” сайтыг худал мэдээллээр алдартай хэмээн тодорхойлжээ.
    Эх сурвалж: news.rambler.ru
     
     
  • Хүзүү чилж өвдөхөөс хэрхэн сэргийлэх вэ?1

    Шилэн хүзүүгээ хөдөлгөхдөө зүүн баруун тийш нь зөөлөн зөөлөн, алгуур аажмаар аль болохоор гүйцэд сайтар хөдөлгөх хэрэгтэй. Үүний зэрэгцээ, хоёр мөрөө хөдөлгөх дасгал хийнэ. Юуны өмнө, хоёр мөрөө алгуур аажмаар доош нь хумьж 3-5 секунд, дараа нь хоёр мөрөө дээш нь өргөөд 3-5 секунд болно. Энэ хөдөлгөөнөө 6-8 удаа давтана. Эсвэл ажлын өрөөний хоёр ширээг ашиглаад, хоёр алгаараа хоёр ширээг дарж, хоёр хөлөө зэрэгцүүлэн хөндий өргөөд шилээ хантран 5 секунд болох бөгөөд энэхүү хөдөлгөөнөө 3-5 удаа давтаж хийнэ.Ойр зайгаас юмыг удаан хугацаагаар харах юм уу, ялангуяа толгойгоо бөхийлгөөд юмыг удаан хугацаагаар харахад шилэн хүзүүг муугаар нөлөөлдөг төдийгүй харааг чилээж, нүдийг харалган болгох аюултай юм. Иймээс удаан цагаар бөхийж ажиллахдаа, зохих цаг өнгөрвөл толгойгоо өргөөд алсын барааг 30 минут хиртэй харж бараалах хэрэгтэй. Ингэх нь ядаргааг тайлдаг бөгөөд шилэн хүзүүний эрүүл мэндэд тун ашигтай байдаг юм.
     
  • БЭЛГҮТЭЙ ТАТАРЫН ИХ ЧЭРЭНД НУУЦ АЛДСАНЫ ТАЙЛАЛ

    Хядаж, алж өгье
    Үлиттэл хядъя
    Үлдэгсэдийг боол болгоё
    Зүг зүгт хуваая” гэж хэлэлцсэнийг Бэлгүтэй гэрээс гармагц Татарын Их Чэрэнд ам алдаж орхино. Үүнээс үүдэн Татарууд дэр авч үхэх гэж тэмцэн, монголчуудад
    үлэмжхэн хохирол учруулах билээ. Түүнээс хойш Чингис хаан Бэлгүтэйг их эед оролцуулахыг хорин, их эе болж бүхийд”…гадна бүхийг застугай. Засаад,хэрүүлийг, хулгай
    худал үйлдэтнийг заргалтугай” хэмээн зарлиг буулгадаг.
    Энд өгүүлэхээр бол Бэлгүтэй давхар давхар ноцтой гэм хийсэн болох нь тодорхой харагдана. Нэгд: Их эеийн нууцыг задруулсан. Энэ маш ноцтой алдаа. Дараа нь энэ
    нууц задарснаар монголчууд маш хүнд хохирол амсаж, олон дайчид , монгол цэрэг алагдсан байна.Гэтэл ийм хүнд ял, завхрал гаргасан хүнийг Их хаан яагаад маш хөнгөхнөөр буюу зөвхөн Их эед үл оролцох, тэр зуур гадуурх \ аюулгүй байдлыг хангах нэлээд хариуцлагатай албанд тохоох төдийгөөр ял хэлтрүүлэв? Чингис хаан өөрийн төрсөн дүү болоод тэр үү? Өнөөх Чингис хааны “Гайтай болбаас шадрыгаа ч шанталсугай, Гавьяатай
    болбаас дайснаа ч шагнатугай” гэсэн нэн чухал зарчим хаана байна вэ? Эсвэл идэр бага Бэгтэр, Тэмүүжин , Хасар хоёрын сумд нэвт сүлбүүлэхийн өмнө хэлсэн “Дүү Бэлгүтэйд бүү хүртүгэй” хэмээсэн гэрээсийг санав уу?
    Нөгөө талд Бэлгүтэй яагаад ийм болчимгүй зүйл хийв ээ? Тийм мунхаг бодлогүй хүн үү? Эсвэл Хаан ахдаа ямар нэгэн хэмжээгээр хар бурууг, өшил хорсолыг тээж
    явсан нь энэ үйлдлээр илрэв үү? Гэх мэт олон асуулт бий.
    Эдгээр зөрчилтэй асуултуудад бүрэн дүүрэн итгэл үнэмшил төрөхүйц хариулт тэр бүр надтай таарч байсангүй. Түүхч,судлаач, зохиолч бүр өөр өөрийнхөөрөө тайлах ч… Харин зохиолч Ж. Заяабаатар”Омог босоо Хавт Хасар” түүхэн романдаа дотор цэлмэтэл тайлал хийсэн байх юм. “…Тэд гэмгүй , би гэмтэй. Би гэмтэй гэсээр Бэлгүтэй морио хөтлөн
    Чингис хаанд дөхөн очиж сөгдлөө.
    -Өчигдѳр Их Чэрэн надаас Татаруудыг яах гэж байна гэхээр нь би худлаа хэлж түвдэлгүй үнэнийг дуулгачихсан юм… өршөө… намайг…гэхэд Хасар уурсан Бэлгүтэйг заамдан авлаа.”
    /”Омог босоо Хавт Хасар”роман хэсгээс. 194-р хуудас/
    Яагаад энэ тайлал бусдаас илүү итгэл үнэмшилтэй байна вэ? Юуны өмнө аливаа шийдвэрийг гаргахдаа, ялангуяа гайтныг яллах, гавьяатныг алдаршуулахдаа уг хүн нь хэн бэ, ямар нөхцөлд, ямар зорилго сэдлээс тийн үйлдэв гэдэг нэн чухал учир шалтгаан болдог.
    Эрүүгийн эрх зүйд энэ сэдвийг бүр ч нарийвчлан авч үздэг.
    Чингис хааны хувьд том ялд унасан Бэлгүтэйг маш хөнгөн яллах гол үндэслэл нь энэ юм. Өөрөөр хэлбэл, Бэлгүтэй хэзээ ч худлыг өгүүлж үл чадах, хүн хуурч, мэхэлж, араар нь тавьж, ов заль гаргаж үл чадах маш нандин сайхан чанартай хүн юм. Тэр дайн тулаанд ч ялгалгүй ов
    мэхийг бус шууд тулж, ид хав, эр бяраар хүчийг тэнсэн үзэх билээ. Тиймээс ч тэрбээр Зэв, Сүбээдэй, Мухулай, Боорчи нар шиг гарамгай сайн жанжин болоогүй биз. Чухамхүү Бэлгүдэйн энэ сайн чанар нь дээрх нөхцөлд байгаа Их Чэрэн Бэлгүтэйн тэр чанарыг сайтар мэддэгээс
    ам алдуулсан ч байж болх… Ялангуяа овог отгоороо”цүүнд үлиж” буюу “тэрэгний голд жишиж” хядагдах болсон тэр овгийхны хүнд хэцүү байдлыг харж, сэтгэл шаналан байсан нь Их Чэрэнгийн асуултад шууд хариулах нөхцөл ч болсон байж болно. Чингис хаан эцэг нэгт дүүгийнхээ энэ чанарыг сайн мэддэг, бас өндөр үнэлдэг байж. Тиймээс ч Бэлгүтэйд машид итгэдэг, ихэд дотно байсан.
    Бэлгүтэй хэзээ ч хар бурууг санан тийн нууц дэлгэх хүмүүн биш билээ. Энд Чингис хаан өөрийнхөө тогтоосон Их засаг хууль ёсыг ноцтой зөрчсөн нь ч үгүй юм.
    ‎Чуба‎ хэнд Гайхамшигт түүхүүд ба сонин хачин
    2 цаг ·
     
     
  • № 64. Ар монголд гарч байсан хөдөлгөөн

    Өвөр Монгод гарсан хөдөлгөөн
    1900-аад он гэхэд Өвөр Монголд католик ба христийн шашин өргөжин тэлээд байв.
     Өвөр Монголын шашны гурван тойргийн бүрэн бус мэдээгээр:
     Зүүн Монголын шашны тойрогт: дуган, хурлын газар 159, гадаад улсын лам 27, дундадын лам 27, сүсэгтэн 9060 байжээ1.
     Дунд Монголын шашны тойрогт: дуган хурлын газар 183, гадаад улсын лам 29, дундадын лам 14 хүн, сүсэгтэн 17340 хүн байжээ2.
     Баруун өмнөд Монголын шашны тойрогт: нийт дуган 31, даяанчийн сүм 1, гадаад улсын лам 27, дундадын лам 1 хүн, сүсэгтэн 5680 хүн байжээ3.
    1 “Нударганчуудын хөнөөлийн тухай тэмдэглэл. Доорд дэвтэр. ӨМАХХ. 2001, тал 214-214.
    2 Мөн тэнд. Тал 235, 253. 3 Мөн тэнд.
    1905 оны намар Жирмийн чуулганы өмнөд Горлос хошууны Тогтох  тайж /1863-1922/-ийн удирдлагаар зэвсэгт бослого гарсан нь нийт Монгол даяар их дуулиантай болов.
     Тогтох тайж 1901 оны өвлөөс нутгийн ард иргэдийн амгалан тайван байдлыг хангахын тулд Чин улсын атар хагалбарлахын эсрэг тэмцэж эхэлжээ. 1905 оны намар өмнөд горлос хошууны баруун өмнөд нутагт хятадууд газар хагалбарлаж эхэлсний дараа жил нь хошуу ноён Чимидсампил харъяат хошууны нутгийг хятад тариачдад мөнгөөр худалдаж дуусав. Малчид бэлчээр нутаггүй бол шахагдахад хүрсэн байна3. Тогтох энэ байдлыг ёс хэлэлцэн шийдэх гээд болоогүй учир эсэргүүцэж цэрэглэн боссон билээ.3 Г.Навааннамжил.”Зоригт баатар Тогтохын товч намтар”.УБ. 1946.тал 25.
    Тогтохын цэрэг Манжийн цэрэгт мөрдөгдөн харилцан тулалдсаар 1909 оны 2-р хагаст Хаант Оросын хилийг даван орж улс төрийн асрамж үзүүлэхийг хүсэв. Оросын хил хязгаарт дүрвэн орсон Тогтох нарыг Хаант Оросын засгийн газар найрсгаар хүлээн авч, 1910 оны эцсэаэр Тогтох тэргүүтэй 40 гаруй хүнийг Удэ хотоос 180 мод зайтай орших Харганат хэмээх газар, Баяр тэргүүтэй нөгөө хэсгийг Чита хотоос 40 модны зайтай газар тус тус түр нутаг олгон суулгасан байна3.
    3 Ш.Сандаг. “Монголын улс төрийн гадаад харилцаа”. 1850-1919.УБ.1971.тал 229.
    Тогтох нар Хаант Оросын нутагт нэг хэсэг оршин сууж байгаад Монголын тусгаар тогтнол сэргэсэн үед Их Хүрээнд хүрэлцэн ирэв. Тогтохын энэхүү тэмцэл нь Өвөр Монголд ард түмний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөхөд уриа болсон билээ.
    Сургууль, боловсрол
    Манжийн үеийн монголчуудын сургууль боловсролын хэрэгт шашны сургууль ерөнхийдөө ноёрхож байсан билээ. Шашны сургалтын тогтолцоог үндсэнд нь анхан шатны ба дээд гэж хоёр анги хуваан үзэж болно.
    Монгол улсын өмнөд хил хязгаарын үндэс бүрэлдсэн нь
    1368 онд монголчуудын Хятад дахь ноёрхол унаснаас хойш XVII зууны 30-аад оны дунд үе хүртэл Монгол улс хятадын Мин улстай Цагаан хэрмээр хиллэж байв.
    XIX  зууны дунд үеэс Тагнын урианхайн Оростой хиллэх Саяны нуруугаарх хилийн хамгаалалт, хяналт сул, хилийн шугам ч тодорхой бус болсон байна. Харин Оросууд Урианхайтай зах нийлсэн хилийн шугам, овоо тэмдгийг тогтоох, шалгах ажлыг хэдэнтээ хийжээ.
     XVIII зууны эхээр Манж нар Тагны урианхайн зарим хэсгийг Оросод дагаар орох, Зүүнгартай нэгдэхээс сэргийлж, Улаангом, Хан хөхийн нутагт дотогшлуулан суулгаж байгаад хожим бүх Монголыг захиргаандаа оруулсны дараа уугуул нутаг Тагна уулын ар руу нь буцаажээ.

     
     
  • ӨРГӨЛ ӨРГӨХ ТУХАЙ

    Ер нь манайхан балкон дээрээсээ л өргөл өгдөгийг Буурлууд Тийрэн хооллов мунхаг хүүрнүүд хэмээн дургүйцдэг. Одоо ч тийм биз дээ. Үгүй ядахдаа л энгийн хүмүүс хүртэл энэ өргөлийг нь Өглөө машиндаа суух гэтэл бөөн сүү, цай дээрээс нь асгарчихсан байж хамаг уур хүргэн хараал тавьдаг. Заавал газрын хөрсөн дээр зогсоод тэр зүгтээ харан хэлэх юмаа бодон зөв хэлэх ёстойг анхааруулсан. Өндөр байшин дээрээсээ өргөөд даанч ямар ч нэмэр байхгүй. Тийрэнгүүдийг өглөө бүр идээнийхээ дээжээр хооллон тэднийг гэртээ дуудаад байдаг байна. Гэтэл уг хүн маань цайны дээжээ амьхандаа Тэнгэрт өргөж байгаа ухаантай шүү дээ. Тэр Тэнгэрт чинь хүрэхийн наана түмэн янзын сүнс байдгийг ойлгоорой. Тэнгэрт гэж зориулж л хэлэхгүй, мөн ёс журмаар нь хийхгүй бол Тэнгэр хүлээн авахгүй. Яг манай буурлууд шиг албаар бүтэн сар хагас шатаасныхаа дараа мулгууг минь шоолон байж, хэзээ өөрөө ухаарахыг чинь харах гээд тэвчсэнгүй гэж билээ. Бид ч гэсэн юм хэлэлгүй шидлээд өгвөл Нохойд юм хаяж өгч байгаа шиг хэмээн ундууцдаг.
    Тэгэхээр айлын авгай нар анхааралдаа аваарай. Та уг нь гэртээ сайн сайханг хүсэн цайны дээжээ өргөж байгаа. Гэтэл тэрнийгээ буруу ёслон, сүсэглэн гуйхгүй өргөвөл жинхэнэ эзэндээ хэзээ ч хүрдэггүй. Харин замын Тийрэн сүнснүүд хооллон, дахиад танаас горьдоод хүлээж байдаг гэж ойлго. Тэр өргөл цайны дээж чинь үгээр, бодлоор амилж, хүндэтгэлээр өртөөлөгдөн эзэндээ очдог. Тэрнээс биш Та яагаад ч Наранд, Тэнгэрт, Зориулсан эзэндээ хүртэл хамаг чадлаараа өргөөд өргөөд хүрэхгүй нь тодорхой. Буруу өргөсөн өргөл чинь буухдаа ч бас хүний хараалыг идээд байвал Таны хүсэл, зорилго биелэх үү ??? Та цемэнт дээр биш газрын хөрсөнд гишгэхийн тулд гадаа гарч шороон дээр гишгэх нь байна. Тэгээд заавал өргөх эзнээ дуудан хүндэлж хэлэх үгээ хэлээд тэр зүгтээ өргөнө.
    Bvrged Zairan‎
     
  • ХОВД АЙМАГТ БӨӨГИЙН ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛАВ.

     

    Энэ аймагт албан ажлаар олонтой очсон бөгөөд энэ удаа бөөгийнхөө ажлаар зорьж очсон. Урьдаас судалж товлосон байсан учраас уулзах гэсэн хүнтэйгээ дороо л таарсан. Энэ бол аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар томилох Лувсанлхамо байсан билээ. Гэр бүлийн хамт хүлээн авч, бидэнтэй танилцаж, санал бодлоо солилцож онгодын өргөөгөөр орж байж билээ. Сайханы мэт боловч цөөнгүй жил өнгөрчээ. Манай багууд Ховд хотод цугларч Алтай таван богд, Цэнгэл хайрханы тахилгад явахаар цааш хөдөлдөг байсан. Гэвч ажил, алба олон зүйлээр шалтгаантай байж уулзалдаж байсангүй.
    Аймгийн цэргийн ангид хоноглоод хөдөлсөн. Алс баруун нутаг Баян-Өлгийн зорин эндээс хөдөлсөн билээ. Яагаад ч юм эргэн тойрон олон шувууд эргэлдэнэ. Алсын замд үлдэхээр овоон дээр Лувсанлхамо ирж, идээний дээж, сүүн сацалаа өргөн үдсэн билээ.
    Ховд аймаг бол олон ястан, үндэстнүүд амьдардаг. Ховд аймагт нь Мөнххайрхан, Хөхсэрх, Баатар хайрхан, Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ.
    Ховд аймгийн нутгаар Ховд, Буянт, Булган, Чонохарайх, Цэнхэр зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог. Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.

     

  • НУТГИЙН МИНЬ ОНГОД, ЛУС САВДАГ МИНЬ ИВЭЭЖ ЯВНА.

    Өнгөрсөн гурван жил МБНЭ-ийн хамт олон баруун зүгт Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгаа хамтран хийсэн билээ. Энэхүү тахилгаа нэг, нэгнийхээ дэм туслалцаатайгаар амжилттай зохион байгуулсан. Олонхи нь нэгдсэн тахилгын дараа өөрсдийн төрсөн нутгаа зорьж, уул усандаа хүндэтгэл үзүүлээд ирдэг.
    Аймаг, галаараа нэгдэж, хамтран ажиллахын зэрэгцээ гэр бүлээрээ найз нөхөд бид ч нэгдсэн тахилгын дараа удмын нутагдаа очдог. Манай галын бидний найз болох Б-ын маань биеийн байдал муудаж, 2015 оноос  олон эмнэлгээр явсан боловч засал авахгүй эцэстээ элэг солих болж, донор олохдоо тулсан байсан. 
    Тиймээс онгод тэнгэртээ хандах болж, 2017 оны зунаас гурван жил дараалан Б-ын уг нутаг, төрсөн газарт залбирал хийж, улмаар Увс аймгийн Хяргас сумын Эгэл хайрханд удмын овоог ах дүү төрөл төрөгсдийн хамт босгосон билээ. 
    Эгэл хайрханы Хийморын овоог босгох үед хоёр өдөр, шөнө үргэлжилсэн бороотой байсан ч,  олон жил хүлээгдсэн савдаг, лустай нэгэнт онгодоор хэлэлцэж, болзоо, хугацаатай учир бөөлөлт хийсэн билээ.
    Тогтоосон цаг хугацаа, сэтгэл зүтгэлийн хүчээр аав, ээжийн буурь, төрсөн газар, өөрийнх нь хөлд орж байсан ам, ханаа дугуйлж байсан бууц, айл гэр болон гал голомтоо бадрааж байсан нутагт аргадан залбирал үйлдэж, лус, савдагт нь мэдүүлж, онгод тэнгэрийн хүчээр хэл дамжуулсан болно. Бидний мэдээллийн хариуд өвөг дээдсээр уламжлан ирсэн олон чухал зүйлийн учигийг тайлсан хариу өгч, овоог нь хүлээлгэн өгсөн.
    Овооны ойр орчмын онгодын мэдээлснээр тэдний удмын сонин содон түүхэн тэмдгүүдийг тодотгон тайлсан билээ. Одоо Б-ын гэр бүл сайн сайхан эрүүл саруул байж, өөрсдийн хүссэн газартаа үр хүүхдүүдийн хамт аялж, амьдарч явна. Бидэнд сайн сайханыг бэлэглэсэн Онгод тэнгэр, Эгэл хайрханы лус савдагтаа баярлалаа.

  • Өмнөговь-Шинэ жил тэмдэглэв.

                     
     Монголын өмнийн говийн улаач нар шинэ жилээ тэмдэглэх болов. Аймгийн төвөөс хойш 20 км-т байрлах амралтын газарт өмнийн говийн улаач нар анх удаа шинэ жилээ тэмдэглэсэн билээ.
     Өмнөговьд “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын гишүүд 500 гаруй байдаг тэдгээрийн төлөөлөл болсон 300 гаруй хүмүүс энэ арга хэмжээнд оролцсон юм.
     Шинэ жилийн танхим хүмүүсээр дүүрсэн байв. Шинэ жилийн арга хэмжээг нээж МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын тэргүүн Алтанчимэг үг хэлж, ирсэн төлөөлгчдийг танилцуулсан юм.
     Дараа нь МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын хамт олонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлсэн билээ. “Тэв тэнгэр” бөөгийн байгууллагын удирдлагын тодорхойлсон улаач нарт МБНЭ-ийн шагналыг гардуулсан байна.
    2014 онд эхээр Өмнөговьд хийгдэх нэгдсэн Их тахилгын бэлтгэл ажил амжилт хүсч, хамтран ажиллах болсоныг тунхаглан зарласан билээ
     Шинэ жилийн арга хэмжээнд МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд нар оролцсон билээ.
     Шинэ жилийн үдэшлэг нь олон сайхан урлаг, соёлын арга хэмжээгээр үргэжилсэн билээ.