Тэнд манаачийг давхар манах хэрэгтэй болоод байна. Манаачийг, манаачийн манаачийг гэхчилэнгээр төгсгөлгүй үргэлжлэх орон тоонууд суулгал¬тай биш. Тэр жил Борнуурт модны хулгайчийг буудчихдаг ойн цагдаа шиг “шударга гар” ганц нэг бий л байх. Ихэнх ойн цагдаа буюу бай¬галь хамгаалагч нар дээр яваад очиход ан хийлгэж өгье, мод гар¬гана шүү гэж шалсан хүмүүс л тааралддаг. Хэзээний л байгаль хамгаалах албыг нийг¬мийн хам¬гийн идэвхгүй хэсэг ха¬риуц¬саар ирсэн байдаг. Социа¬лизмын үед өвгөн сэхээтнүүд “За тэтгэвэртээ гараад нэг уулын аманд ойн цагдаа хийгээд хэвтчихнэ дээ. Ус нь үнэгүй, түлш нь үнэгүй…” гээд зөвхөн өөрийгөө л бодсон амар юм ярьц¬гаадаг. Тэгдэг ч байсан. Үүний балгаар хангай дэлхий харах эзэн-гүй болж, дээр нь зах зээл нэрмэж Монголын эмзэг байгаль орчин эргэж нөхөхийн аргагүй сүйрэлд унасан билээ.
Author: admin_shaman
-
Ойн цагдаа бөө, байгаль хамгаалагч лам
Дулаарал, цаг уур зэрэг өөр ноцтой үзэгдлүүд гэнэт гэмээр сүүлийн үед бий болсноор сая л хүмүүс дээр дооргүй байгаль ямар их өөрчлөгдсөнийг анзаарцгаав. Харамсалтай нь, хүмүүс чиглэл чиглэлээрээ орчны энэ их өөрч¬лөлтийг хүлээн авч “ажил хэрэг” болгож байна. Улстөрчид Ногоон нам байгуулбал Их хуралд орчих шанстайг олж харлаа. Модны хулгайч нар өөрсдөө ойн цагдаа болоод авбал харин ч баригдахгүй байх боломжийг нээлээ. Луйвар¬чид, заргачид элдэв хөдөлгөөн байгуулж тэмцэл нэрээр рекет хийх асар том зах зээлийг нээлээ. Тэт¬гэврийн өвөө түүний ач хүү хоёр л урьд нь байгаль хамгаалах тухай ярьдаг байсан бол одоо малчид, уурхайчид, тариачид хүртэл энэ сэдвийг амны уншлага болгосон нь даанч үнэмшилгүй юм даа. Хэзээ байтлаа та нар байгаль хамгаалж байсан юм бэ дээ. Ядаж наад хийж байгаа ажил мэргэжил чинь энэ сэдэвт тохирдог билүү? Энэ мэтчи¬лэн хүн болгон байгаль хамгаа¬лагч, хөдөлгөөн болгон “унаган онгон”-той тэмцэгч болоод авахаар сүүлдээ байгаль хамгааллын сэд¬вээр бичихээс ч ой гутам болчихдог юм билээ.Засгийн газар аялал жуулч¬лалын салбарыг зам тээвэртэй уяж байснаа Байгаль орчны яаманд шилжүүлсэн нь их зөв алхам бол¬чих шиг боллоо. Ялангуяа эколо¬гийн аялал жуулчлал Монголын жуулчны салбарын онцлог болох чиг хандлага бий. Хүмүүсийг Мон¬голоороо аялах явцад нь зусган ямаанд голсон ишгийг нь авахуулж буй мэт “Байгалиа хайрла. Та минь ээ. Тойг тойг” гээд байх юм даа. Одоо Байгалийн яаманд дахиад нэг юм наачихъя.Монголд сайн муу янз бүрээр хэлэгдэж байдаг нэг том арми байна аа. Энэ бол лам хувраг, бөө удган нар юм. Эдний сайн тал гэвэл хүмүүсийг шүтлэг бишрэлтэй бол¬гож, бусдыг төдийгүй хүрээлэн байгаа байгаль дэлхий лус савд¬гийг хайрлах зорилго тавьдаг гэдэг. Уг нь муучлаад байх шалтгаанууд байхгүй л дээ. Мөрөөрөө буян ном хийж бусдын сайн сайхны төлөө яваа улс. Гэхдээ сүүлийн үед тоо толгой нь хэт олширч нийгмийн баялаг үйлдвэрлэх хүчнээс олон хүнийг хөндийрүүлж байна. Тэд ч дагнан ламдаад хоолоо олоод явж чадна гэхэд баталгаа муу. Одоо төр ба лам хоёр уулзмаар байна. Бөө, лам нарыг цэрэгт таталтай биш. Эднийг ажлын байраар хангах ёстой юу. Хийж чадах ажил бол байгаль хамгаалагч л юм шиг са¬на㬬даад байх юм. Битгий хий гэсэн ч Марк Твений зохиолд гардагчлан байгаль хамгаалах ухуулга үнэгүй хийсээр байх юм бус уу.Төр ба шашин хоёрын хоо¬рондын харилцааны талаар социа¬лизмын үед ч гойд анхааран харж байсан нь санамсаргүй юм биш. Одоо манай Үндсэн хуулийн 9.1-д “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэн үзэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж бүр тусгайлан заасан. Энэ нь төр, шашин хоёр нэг эрэмбэ дээр биш, төр нь дээрээс хүндэтгэлтэйгээр өнгийж, шашин нь өөдөөс нь өөрөөсөө илүүд дээдлэх чиглэлээр харьцахыг хуульчилсан. Тэгэхээр Монголын төрд шашныг заавал анхаарах, шашныг хэрэг¬лэх тийм заалт байна. Шашинд ч гэсэн хуулиараа бол төрийн өмнө хүлээх үүрэг гараад ирж байгаа юм. Тэр нь зөвхөн маани уншаад суух, уул ус тахих төдийгөөр хязгаар¬лагдахгүй гэсэн үг. Хулхи нь ч бай, ориг нь ч бай энэ олон жил болгон хэдэн зуу, мянгаараа тодроод бай¬гаа бөө удган нарыг дуудаж ирээд хөдөлмөрийн хөлсний доод хэм¬жээ¬гээр ч атугай цалинжуулж, сургалтад хамруулж байгаль хам¬гаалагч, ойн цагдаагийн ажлыг давхар хийлгэвэл зүгээр юм биш үү?. Наанадаж хүмүүст айхгүй ч аягүй санагдан үгэнд нь арай илүү орно. Нөгөө талаас байгаль хам¬гаалагч бөө хоёр чинь цаагуураа “нэг нам”-ын хоёр л гэсэн үг. Ямар ч дүвчин зайран эрхбиш лус сав¬даг тахичихаад замдаа гөрөөс нухаад, мод огтлоод байхгүй байл¬гүй дээ. Харин ч ийм ажлыг төр итгэл хү¬лээл¬гэн хариуцуулсанд баярлах болов уу гэж бодож байна. Одоо сум болгон хийдтэй, жалга болгон үздэг хардаг, “үзүүлдэг харуулдаг” шидтэнүүдтэй болц¬гоож тэд ёстой хийх байх юмаа олж ядаж байна шүү дээ. Сумын сүм байнгын ажил¬лагаатай болж мод¬ны гоожин би¬чиж, ан агнах, газар ус хөндөх асуудлыг шийдвэрлэж, дашрамд нь буян нүглийн үйл лайг нь зо¬хицуулна биз. Болохгүй нэг¬нийг төр ба шашны нэрийн өмнөөс давхар яллана аа даа.Байгаль хамгаалах салбарт ийм л арга хэмжээ авахгүй бол энэ олон хөдөлгөөн, уул усаа ав¬рагч¬дын нэр хүнд уначихлаа. Тэд да¬хиад олны итгэлийг олоход их цаг хугацаа орно. Ер нь яг жинхэнээсээ байгаль хамгаалж, хөдөө гадаа явахдаа хог тарьдаггүй, үнэнээсээ мод тарьдаг хэсэг их цөөхөн бол¬сон шүү. Хүрээлэн буй орчинд хамгийн их эсрэг нөлөө үзүүлж байгаа салбар бол мал аж ахуй, газар тариалан хоёр. Дараа нь хар зам тавихын өмнөх тээврийн хэрэг¬сэл. Тэгээд хүмүүс өөрсдөө буюу ядуурал юм. Түүнээс энэ олон уул уурхай бол өчүүхэн хэсэг юм. Уул уурхайн салбар орчинг сүйтгэлээ гэхэд хариуцах эзэнтэй, төлбөрийн чадвартай байдаг. Байгаль орчны байгууллагын анхан шатны нэгж дээр ажилладаг хүмүүсийн гэр орноор нь ороод ажиглаж байхад ихэнх нь ямар ч шүтлэггүй, бурхан тахилгүй, ханандаа буу өлгөсөн, хаяандаа “дружба” хөрөө тавьчих¬сан байгаа нь түүнийг хэн бэ гэдгийг хэлээд байгаа юм. Эхлээд лам нарыг давхар ажиллуулж байгаад яваандаа хулгайч ойн цагдаа на¬раасаа салах бодлогыг бодвол хариу нь хэр зөв гарах бол.
“Тэнгэр шиг бай” МУГЖ Т.Ариунаагийн тоглолт боллоо.
Тоглолтын үеэр “Хань минь үргэлж дэргэд байгаарай” хэмээх дуун дээр Т.Ариунаагийн нөхөр, Ноёд группын захирал Г.Буяндорж тайзнаа гарч ирэн эхнэртээ сюрприз барьж тэд хамдтаа бүжиглэж дууллаа.
Хамгийн гол нь бүх дуугаа шинэ, цоглог найруулгаар дуулсан нь үнэн тасархай байлаа. Дуучин Ариунаагийн тоглолтыг үзээд үнэхээр биширлээ. Их сайхан тоглолт үзүүлсэн дуучиндаа маш их талархаж улам их амжилтыг хүсье.
Улаан-Үдээс Монгол эзэнт гүрний үеийн булш олжээ
МОНГОЛ ТӨРИЙН ТУЛГАНЫ ГАЛЫГ БАДРААВ
Мөнх тэнгэрийн зан үйл хийснийг дурсан тунхаглав.
Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойг тохиолдуулан Төрийн тулганы галыг бадраах ёслолыг үйлдлээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөгэрт Монгол төрийн тулганы гал бадраах ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөв. Энэхүүёслолд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байжээ.
ЦЭРЭН БӨӨД ӨГӨХ ХАРИУЛТ
Харин ч олон зуун иргэдэд тэнгэрийн үйлийг хүргэж, төр иргэдийн харилцаанд байдаг ачааллын талыг ч болов хөнгөлж явдаг одоо цагийн “сэтгэл зүйч, эмч, бариач, засалч, нийгмийн ажилтан” гээд олон мэргэжлээр хүмүүст тус хүргэж явдаг. Жинхэнэ бөө бол ийм ачтан. Монгол бөөгийн гайхамшигийг мэдэрсэн иргэд байхад нөгөө талдаа тэднийг үл мэдэх хүмүүс байдаг. Тэдэнд мөнх тэнгэрийн хүчийг яаж мэдрүүлэх вэ? Тиймээс МБНЭ-д бөөгийн 70 орчим байгууллага, нэг мянга орчим гишүүд элсэж, саналаа гаргаж, “Монгол бөөгийн ёс зүй” гэдэг баримтыг гаргаж мөрдөхөөр шийдвэрлэсэн юм. Дараа нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн 2012 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн хуралдаанаар “МБНЭ-ээс олгох цол, шагналын журам”-ыг баталсан юм. Түүнд “Мөнх тэнгэр, эзэн Чингисээ хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний үзэл, монгол соёл иргэншил, зан үйл, ёс заншил, дэг журмын цогц, тэнгэрлэг ард түмний минь үеийн үед мөргөж, шүтэж ирсэн хөх тэнгэрийн мөнхийн үзэл, Бөө шүтлэгийг уламжлан хөгжүүлэх, түүнийг сүсэгтэн олон түмэнд хүртээн сурталчлах үйлсэд амьдралаа зориулсан Удган, Зайран, Түшээ, сүсэгтэн олныг зүтгэлийг үнэлж шагнаж урамшуулах зорилгоор шагнал, цолыг бий болгож байна.” гэж тодорхой заасан билээ.
1.1. Үндэсний оюун санааны тархалааг хамгаалах, Монголын үндэсний язгуурын шүтлэг болох бөө нартай хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Бөөг дэлхий дахинд сурталчлан таниулах, Олон улсын хэмжээнд төлөөлөн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлэх, Хүний Эрхийн Түгээмэл Тунхагийг дэмжиж хүний эрх, эрх чөлөө, тэгш эрхийг эрхэмлэх, энхтайван тогтоохын төлөөх үйл хэргийг нь залгамжилахад оруулсан хувь нэмэр,
1.2. Монгол Улсын хөгжил дэвшил, нийгэм эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, хүний эрх, эрх чөлөө, эв нэгдэл, шударга ёс, тэгш байдлыг хангах, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний язгуур эрх ашиг, үндэсний үзэл, оюуны эв нэгдлийг дээдлэх үзэл санаа, байгаль орчиноо хамгаалах үйлст оруулсан хувь нэмэр,
1.3. Бөө хүн нь бөөгийн ёс зүйг эрхэмлэн сахиж, сүсэгтэн олноо хүндэтгэж, дээдэлж ажилласан байдал, бөөг уламжлалт ёс жаягаар хөгжүүлэх, таниулан сурталчлах, Монгол бөөгийн уламжлал ёс дэг жаягийг хадгалах, тахилга, тайлгын уламжлалыг сэргээж, түгээх, хяналт тавих үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон, бөөгийн зан үйлд он удаан жил тасралтгүй ажиллаж, оруулсан хувь нэмрийг тус тус үндэслэн шагналыг олгоно.
МБНЭ-ээс жил бүр салбарын тэргүүний бөө нар, гишүүн, эрдэмтэн судлаач, хандивлагчийг шалгаруулж байна. МБНЭ-ээс уламжлан тодорхойлж, Монгол төрийн байгуулагуудын шагналыг олгох ажлыг зохион байгуулна. Шагналын эх загварыг МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдаанаар батална гэж заасан. Бөө болоод 1-3 жил болж байгаа хүний БӨӨ хүн нэрлэнэ. Тусгайлан цол олгохгүй. Бөөгийн зан үйлд 4-9 жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Зайран”, “Удган” цол, тэмдэгийг, Бөөгийн зан үйлд 10-14 жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн Удган” цол, тэмдэгийг, Бөөгийн зан үйлд 15-20-оос дээш жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Их удган”, “Их зайран” цол, тэмдэгийг, Бөөгийн зан үйлд 21-ээс дээш жил ажиллаж, оруулсан хувь нэмрийг үндэслэн Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг тус тус олгож, шагнана. Монгол бөөгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, байгуулсан гавьяаг үндэслэн цолыг шат алгасан олгож болно. Шагналыг тодорхой шалгуур үзүүлэлтээр шалгаж олгодог. Энэ нь шат дээшлэх тусам хатуу байдаг. -Монгол Бөөгийн “Дархан удган”, “Дархан зайран” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, нууц санал хураалтаар нийт олонхын (90%-аас дээш) санал авсан бөө нарт олгоно. Монгол Бөөгийн “Их Зайран”, “Их Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж дийлэнх олонхийн (80%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно. Монгол Бөөгийн “Тэргүүн Зайран”, “Тэргүүн Удган” цол, тэмдэгийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар нэг бүрчлэн хэлэлцэж, санал хурааж олонхийн (60%-аас дээш) дэмжлэг авсан бөө нарт олгоно. МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн томилсон шалгалтын хэсэг дүнг Дээд цэцийн Зөвлөлд танилцуулна. Шалгалтын дүн нь асуудлыг шийдвэрлэх гол үндэслэл болно. МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн болон Бага хуралдайн гишүүн нь энэхүү журмыг зөрчиж, хуурамч тодорхойлолт гаргасан тохиолдолд олгосон цол, тэмдэгийг хурааж, Дээд цэцийн Зөвлөлийн гишүүн, Бага хуралдайн гишүүнээс огцрох үндэслэл болно. Монгол Улсын хууль, журам зөрчсөн, төрийн нэр барьсан шагналыг олгохыг хориглоно. Цол шагнал нь Дээд тэнгэрээс заяасан онгод тэнгэрийн зэрэг, дэв, улаачийн эрэмбийг орлохгүй.” гэж заасан билээ.
МБНЭ-д элссэн бүх байгууллагууд хүлээн зөвшөөрсөн болохоор энэ цол нийтийн жишигт нийцэж байна гэсэн үг. Бидний шийдвэр хүн болгонд таалагдах албагүй. МБНЭ бол хамтаар зөвлөлдөн шийдвэр гаргадаг хамтын удирдлагын байгууллага. Монгол бөөгийн хөгжлийн цаашдын хувь заяаг хамтдаа үүрэх үүрэг хүлээж буй бодлогын удирдлагын байгууллага. Үүгээрээ өнгөрсөн 20 гаруй жилд ажиллаж байсан бөөгийн байгууллагуудаас ялгаатай юм. Монгол бөөгөө зөв голдиролоор хөгжүүлэхэд МБНЭ-ийн түүхэн үүрэг гүйцэтгэх учиртай. Өөрөөр хэлбэл бөө нараас өөрсдөөс нь их зүйл шалтгаалах болно.
Цэрэн Бөө жинсэн өмдтэй бөөгийн дээдэс бодвол энэ цагийн тэнгэрийн дээдс бололтой монголын бөөгийн нэгдсэн эвлэл гэгч нь бөөгийн нэр хүндийг бүр унагаж гүйцэв бололтой бөөгийн ёс жаяг маш хатуу шүү тэнгэрээр хамаагүй тоглож байгаад өөрсөдөө юу болов дөө. юу нь ч аймаар цол хэргэмтэй юм дархан л гэнэ их л гэнэ тэргүүн л гэнэ үүнийг чинь та нар бие биендээ өгдөг эд биш дээ яамаарч юм бэ дээ та нарыг.
Эцэст хэлэхэд Монгол бөөг хөгжүүлэх, хамгаалахад хүнд сорилт бүхий хугацааг туулна. Эн бол амаргүй зам. МБНЭ-ийн Дээд цэц Нэгдсэн тахилгыг хийх эрхийг бөөгийн аль нэг байгууллага, бөөгийн багшид олгодог. Уг байгууллага, багш хэн гэдэг бөө, шавиараа хийлгэх нь тэдний асуудал. Байгууллага болгон өөрийн онцлоготой, дэг жаягтай. Тэдний зан үйлээ хийх болон дотоод асуудалд МБНЭ оролцдоггүй. Хэн нэгнийг яаж бөөлөх гэж байна, дотуураа юу өмсөж байна гэдгийг шалгаж явах нь утгагүй хэрэг. Харин бөөгийн зан үйлээ хэрхэн уламжлалт ёсоор зөв авч явж байна гэдэгт хатуу хяналт тавих нь зүйд нийцнэ. Таны шүүмжлэлийг олон хүн тусган авч дараа дараагийн үйлдээ анхаарна биз ээ. Жинсэн өмдтэй бөөлсөн нь Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн нэр хүндийг унагахаасаа илүү тухайн тахилгыг удирдсан багш, хувь хүнтэй шууд холбоотой асуудал. Бөөгийн ёс жаяг маш хатуу, тэнгэрээр хамаагүй тоглож болохгүй гэдгийг мэдэж байгаа. Энэ цаг үед ийм сорилт, дайралтыг туулаад бидэнтэй хамт яваа олон бөө нарт баярлаж явна. Монголын олон зуун иргэд мөнх тэнгэртээ итгэж, бөө шүтлэгтээ зүтгэх хүнд хэцүү, адармаатай бас бахархалтай замыг сонгож байна. Хэн ч мэдэхгүй олон бөө гэх хүний гараар дамжиж, онгод орсон эсэхээ мэдэхгүй будилж, цаг хугацаа, мөнгө хөрөнгө үрж их үйлсийн замыг сонгон яваа иргэд олон байна. Тэдний тоо албан бусаар арван мянга хүрчээ. Зөвхөн нэг багшийн шавийн тоо 100, 500, 1000, 3000 гэх болжээ. Тэгээд одоо яах вэ. Азтай нэг нь чадалтай бөөтэй таарч баярлаж явахад саар нэгэнтэй нь таарч бартаат замыг туулж будилж яваа нь цөөнгүй.
Цэрэн бөө минь яая даа, энэ олон бөө нарыг…
Цаг хугацаа, мөнгө хөрөнгийг нь хэн нэгэн бөө авч бөөгийн уг бариулж бөө болгочихоод, хэцүү хүнд зүйл тохиолдолдвол зайгаа авч зугатаад МБНЭ-ийг заачихаад явж буй цөөнгүй хүмүүс бий. Монгол бөөгийн нэр хүндийг 20-30 жил ашигласан тэднээс Монгол бөөгийн төлөө ажиллах цаг болсоныг анхааруулж хэлмээр байна. Монгол бөөгийнхөө төлөө зүтгэх гэж ядаж яваа хоёрхон настай Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлтэйгээ нэгдэж ажиллаарай. Хоёрхон настай боловч 20 жилтэй тэнцэх зүйлийг хийж чадсан шүү эвлэлийн хэдэн бөө нараараа бахархах ёстой юм шүү.
Монгол бөөгийн Их Зайран Удганы цолны тэмдэг Монгол бөөгийн цол, тэмдгийг одоогийн байдлаар 60 орчим бөө нар хамгаалж, албан ёсоор аваад байгаа. Гэхдээ түүнийг манай бөө нар зүүж хэрэглэхдээ “хойрог” байдаг юм. Цэрэн бөө шиг хүний шүүмжлэлээс болдог юм уу, өмнө нь зүүж байгаагүйгээс болдог юм уу, бараг зүүдэггүй юм. Гэхдээ хэзээ нэг цагт монгол бөө нар өөрсдөөрөө бахархаж энэхүү цол тэмдэгээ зүүдэг болно гэдэгт бид итгэдэг шүү. Бид буруу зүйл хийгээгүй гэдэгтээ итгэлтэй байдаг.
Улаачийн хэрэгсэл, Манжлага1
Манжигийг дотор нь бие манжиг, мөргөл манжиг хэмээн хоёр хувааж үздэг. Манжиг нь овог ясны ялгаатайн гадна өмсгөлийн эзэн бөөгийн хувийн намтартай ч холбогддог.
Бие манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны баруун, зүүн мөргөл, гол манжигаас бусад манжигуудыг ерөнхийд нь бие манжиг гэдэг. Бие манжигийг зүрх манжиг, дөрвөн мөчний, суганы, дал мөрний, эгэмний, хөхний манжиг хэмжээн долоон хэсэгт хуваадаг. Эдгээр манжигууд нь бөөгийн хүзүү, сээр, нуруу, хавирга болон дотоод эрхтнүүдийг манасан байдаг гэдэг. Үүнээс гадна баруун, зүүн, хөлийн үе бүхнийг болон хоёр суга, дал мөр, эгэм , хөхийг манасан манжигуудыг бөөгийн хуяг хувцсны бүсэлхийгээс дээшхи зайд дал мөр, суга, хөхний тус газруудад бэхэлдэг. Ингэж бэхлэхдээ бөөгийн бие эрхтэнийг манасан лус савдгийн элч /могой/ нар хийгээд тэдэнтэй нөхөцсөн дээдсийн сүнс-онгод /онгод дүр/-ын хүчийг зузаатгах зорилгоор хэд хэдээр нь бүлэглэн бэхэлдэг.
Мөргөл манжиг-“Гар манжиг”, “Бие манжиг”, “Баруун мөргөл манжиг”, “Гол мөргөл манжиг”, “Зүүн мөргөл манжиг” гэсэн таван манжиг байдаг.
Бараан мөргөл манжиг-Харын бөөгийн хуяг хувцасны баруун гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийн баруун мөргөл манжиг гэдэг. Энэ нь баруун зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөгийн ураг төрлийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл даатал үйлдэж, ариутгал хийхэд хэрэглэгддэг зүйл юм.
Гол мөргөл манжиг-Монгол харын бөөгийн шүтлэгийн бөө дээлийн зоо нурууны голд зэл хонхинууруудын доохно бэхэлсэн манжиг, хэц, бүчүүдийг бөө дээлийн гол мөргөл гэдэг. Бөө дээлийн гол мөргөл нь нэгдүгээрт: тухайн бөөгийн гал голомтын эздийн сайн сайхны тулд гол мөргөл манжигууд нь бүтээгддэг бөгөөд хэрэв аль нэгийг нь зангилсан бол өрхийн гишүүдийн хэн нэгний амь насыг бэхэлснийг;
Хоёрдугаарт: хэц бүч нь лус савдгийн илгээсэн элч нар болох могойнууд, тэд нараас хүч авсан онгод тэнгэрүүдэд өргөсөн хүндэтгэлийн олбог, түшлэг, хучлага-дэвсгэр, илд-сэлэм, ямба ёсыг;
Гуравдугаарт: дээд тэнгэр, дэргэдэх лус савдгийн ивээлээр үүсч бүрэлдсэн жигүүртэн, араатан амьтад болон мал сүргийг төр түмнийхээ хамт бөөгийн шүтлэг нуруундаа үүрч, хамгаалж явдаг юм гэсэн бөөгийн шүтлэгийн үзэл санааг тус тус илэрхийлдэгийн дээр гол мөргөл манжигт эзэн төрийн гурван тулгуурыг дүрсэлсэн гурван хүч байдаг.
Зүүн мөргөл манжиг-Монгол харын бөөгийн хуяг хувцасны зүүн гарын ар биед далны адагт бэхэлсэн хэсэг манжигийг зүүн мөргөл манжиг гэдэг. Энэ нь зүүн зүгийн онгод тэнгэр нарт мөргөл даатгал үйлдэхэд зориулагддагийн дээр хуягийн эзэн бөөтэй ураг төрлийн холбоогүй энгийн хүмүүсийн сүлд тэнгэрүүдэд мөргөл, даатгал үйлдэж ариутгал хийхэд хэрэглэдэг зүйл юм. Манжигийн зангилаа-Монгол харын бөөгийн өмсгөлийн бөө дээлийн манжигуудыг нэлээд олон газар зангидсан байдаг. Эдгээр зангилаа нь бас олон төрөл байдаг. Энэ нь бөө нар манжиг тус бүрийн нэг, нэг онгод тэнгэрийг төлөөлсөн лусын амьтан могой гэж үздэг учраас хүмүүст учирсан гай барцад, өвчин зовлонгийн хүнд хөнгөн, онгод тэнгэрийн догшин дөлгөөн байдлаас шалтгаалан хүний амь насыг гол төлөв нэг онгодод даатгаж бэхэлсэн бол зарим тохиолдолд оёр онгодод даатгаж дунд холбож бэхэлсэн юмуу ийнхүү бэхлэх явдлыг дахин баталгаажуулсныг илэрхийлнэ. Ийнхүү хүмүүсийн амь насны бэхжилтийг манжигт зангидан бэлгэддэг явдал бичиг үсэг үүсээгүй харанхуй бүдүүлэг нийгмийн харилцааны үеийн зан үйлийн үлдэгдэл болно. Түүнээс гадна ингэж зангидах нь бөө болсны гурав дахь жилээсээ хойш өөрийн төрөл садан, энгийн хүмүүст нийтдээ хэдэн удаа бөөлсөн, тэр ч байтугай бөөлөх бүртээ ямар хүйс, төрөл, насны өргөл барьж авсан буюу онгод тэнгэрт өргөсний тооцоог гаргаж байжээ.