ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал галын тахилга хийх, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун бөөлж тус тус бөөгийн зан үйл хийж оролцсон байна.
ЮНЕСКО-ийн байгууллагаас хамтран зохион байгуулсан фестивальд Бөөлөлт нь таазан дээр хийгддэг учраас зарим талаар манайхан “сонин” харагдаж байгаа байх аа. Үнэхээр өргөлийн идээнүүд бүрэн авч очсон боловч тайзан гал гаргах боломжгүй учраас цунцал өргөх ажил “төлөөлөл” хэлбэртэй хийгдсэн билээ.
МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун нарын бөөгийн зан үйлийн тухай баримтад кино хийгдсэн бөгөөд удахгүй ЮНЕСКО-ийн дэлхийн 140 гаруй улсад нийтэд үзүүлэхээр тараагдах юм.
Author: admin_shaman
-
МОНГОЛ БӨӨГИЙН ОНЦЛОГЫГ ХАРУУЛЛАА
-
АЗИЙН ОРНУУД БӨӨЛӨЛТӨӨ ҮЗҮҮЛЭВ.
Монгол Улсад бөө, биет бус соёлын өвийг хамгаалах асуудлаар дэлхийн болон улс хооронд хамтран ажиллах шаардлага бий болоод байгаа билээ.
ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд Азийн орнуудын бөө нар өөрийн бөөлөлтөө хийж үзүүлсэн билээ.
Тус фествальд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улсын бөө нар оролцож, өөрсдийн онцлогобүхий бөөгийн зан үйлээ хийсэн байна.
МБНЭ нь ЮНЕСКО болон БНСУ-ын бөөгийн байгууллага, Ази тивийн хэмжээнд биет бус соёлын өв, бөөг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах эхлэлийг тавиад байна. -
4. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ.
ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран зохион байгуулсан фестивальд оролцсон улс орнууд өнөөгийн бөөгийн байдлаар илтгэл тавьж хэлэлцүүлсэн билээ.
Эрдэм шинжилгээний хуралд БНСУ, Мьямар, Энэтхэг, Вьетнам, Япон Улсын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавьсаны зэрэгцээ бөө нар өөрсдийн онцлого бүхий бөөгийн зан үйлээ хийж үзүүлсэн.
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн,МБНЭ-ийн дэргэдэх судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Төгсжаргал “Монгол бөөгийн өнөөгийн байдал, биет бус соёлын өвийг хамгаалах зарим асуудлаар” илтгэл тавьж, эрдэмтдийн сонирхосон асуудлуудад хариулт өгсөн байна.
Эрдэм шинжилгээний хуралд Монгол бөөгийн Дархан удган, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Энхжаргал, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун нар оролцсон байна. -
2.БӨӨ СУДЛАЛ ТҮҮНИЙГ ТОЙРСОН ОЛОН АРГА ХАМЖЭЭ БОЛОВ.
ЮНЕСКО-ийн байгууллага, Бүгд Найрамдах Солонгос Улсын Их сургууль хамтран биет бус соёлын өв болох бөө хамгаалах асуудлаар цаг үеээ олсон маш чухал асуудлаар бага хурал, уулзалт зохион байгуулсан. Ирсэн төлөөлөгчид, зочидод Солонгосын соёлын өв уламжлалын дурсгалт үзмэр, түүхт газруудыг үзэж сонирхососн байна.
Монголын бөөгийн төлөөлөл Монголын түүхтэй холбоотой үзмэрүүдийг сонирхосны зэрэгцээ БНСУ-ын Ерөнхийлөгчийн өргөөний өмнө дурсгалын зураг авахуулсан байна. -
ОРОСЫН БОЛОН ГЕРМАНЫ БӨӨ СУДЛААЧТАЙ ЯРИЛЦЛАА
Монгол бөөгийн зан үйлтэй холбоотой асуудлаар МБНЭ-д хандаж Оросын бөө судлаач Ляхова Юлия, Германы судлаач Бенажим Броси нар уулзах хүсэлт тавьсан юм.
Тэдний хүсэлтийг хүлээн авч МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, судлаач Ляхова Юлия, Бенажим Броси нартай чөлөөт сэдвээр ярилцлага хийлээ. Ярилцлагын гол чиглэл нь монгол бөөгийн өнөөгийн байдал, бөөгийн зан үйлийн онцлогын тухай асуудлууд байлаа. Мөн харилцан сонирхосон асуудалдаа хариулт авлаа. -
ХАМТДАА ЯРИЛЦАЖ ЧӨЛӨӨТ ХЭЛБЭРЭЭР АМРАВ1
Голын эрэг дээр майхнаа барьж, монгол зоог болох хорхог хийсэн байв. Энэ мөчид Монголд Бөөгийн зураг авхаар ирсэн ЮНЕСКО-ын бүлэгтэй уулзаж танилцах байлаа. ЮНЕСКО-ын кино зураг авах бүлэг зураг авалтандаа ихээхэн анхаарч байсан учираас түр зогсоод зураг авах газарлуугаа хөдөлсөн.
Тэрэлжийн амралтын үзэсгэлэнт байгальтай газар Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, түүний шавь нар болох Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан нар хуяглан бөөлж кино зураг авхуулсан юм.
Энэ зураг авалт нь ЮНЕСКО-оос Ази тивд зохион байгуулсан Олон улсын бөөгийн арга хэмжээний бэлтгэлд зориулсан ажээ.
ЮНЕСКО-оос зохион байгуулсан Олон улсын Бөөгийн арга хэмжээнд Монгол бөө бөөлж өөрийн зан үйлээ харуулах бөгөөд хийгдсэн кино нь дэлхий нийтэд тараагдах юм. Кино зураг амжилтай авагдлаа. ЮНЕСКО-ын зохиосон олон улсын бөөгийн арга хэмжээнд Монгол бөө нарыг урьж оролцуулахаар мэдэгдсэн юм.
Д.Хүрэлбаатар -
ХАМТДАА ЯРИЛЦАЖ ЧӨЛӨӨТ ХЭЛБЭРЭЭР АМРАВ
Голын эрэг дээр майхнаа барьж, монгол зоог болох хорхог хийсэн байв. Энэ мөчид Монголд Бөөгийн зураг авхаар ирсэн ЮНЕСКО-ын бүлэгтэй уулзаж танилцах байлаа. ЮНЕСКО-ын кино зураг авах бүлэг зураг авалтандаа ихээхэн анхаарч байсан учираас түр зогсоод зураг авах газарлуугаа хөдөлсөн.
Тэрэлжийн амралтын үзэсгэлэнт байгальтай газар Монгол бөөгийн Дархан удган Д.Энхжаргал, түүний шавь нар болох Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан нар хуяглан бөөлж кино зураг авхуулсан юм.
Энэ зураг авалт нь ЮНЕСКО-оос Ази тивд зохион байгуулсан Олон улсын бөөгийн арга хэмжээний бэлтгэлд зориулсан ажээ.
ЮНЕСКО-оос зохион байгуулсан Олон улсын Бөөгийн арга хэмжээнд Монгол бөө бөөлж өөрийн зан үйлээ харуулах бөгөөд хийгдсэн кино нь дэлхий нийтэд тараагдах юм. Кино зураг амжилтай авагдлаа. ЮНЕСКО-ын зохиосон олон улсын бөөгийн арга хэмжээнд Монгол бөө нарыг урьж оролцуулахаар мэдэгдсэн юм.
Д.Хүрэлбаатар -
Ази гэдэг нь Монголын ээж мөрний нэр
Энэ нэрийг орчин үеийн газар зүйчдийн өгсөн ухагдахуун хэллэг гэж тэрээр тайлбарласан ч улс төрийн зорилготой өгсөн нэр юмСайшаалт гуай бичихдээ “Ляо Улсын түүх”-нд “Ези голын өөрчилсөн нэр” гэж, “Алтан Улсын түүх”-нд Хармөрний нэр” гэж бас зарим материал /”Үгсийн далай”-н 1931 оны хэвлэлийг үзээрэй/-д “Сунгаарь мөрний эх”, “Ялу мөрний эх”, “Хорх гол”, “эртний Сүмүвэ гол”, одоогийн Сунгаарь мөрөн гэж тус тус өөрөөр тэмдэглэсэн байдаг гэжээ.Энэ бол Монголын газар усыг дээрэмдэхийн тулд Монгол нэрийг яаж будлиантуулсны жишээ юм. Газар усны нэрийг будлиантуулна гэдэг бол далд колончлогчдын тархи угаалтын нэг том технологи мөн.2. Хар мөрөнг эртний Монголоор Ээж мөрөн гэж байжээ. Ээж мөрөн гэдгийг Ези буюу Ази гэсэн нэр болсон байна. Ер нь дэлхийн бүх газар нутгийн нэр Монгол байсан. Хожим нь түүнийг будлиантуулсан. Энэ ажлыг 2013 жилийн турш тасралтгүй хийж ирсэн. Монгол газар усны нэр будлиантсан шигээ Монгол хүний нэр нэн будлиантай болсон. Үнэн юмыг будлиантуулж болоод байхад үнэн юмыг бид үнэнээр нь хэлэхээс айгаад байгаа юм бэ.Хөх ДугуйТэр тэнгэрт хальжээ-үе нь өнгөрчээ
Тэр төрөл арилжжээ-үе солигджээ
Тэдний тэр гэхээс цааш тэмдэг алга
Төрөл арилжигчдын хойноос төрөл арилжих л үлджээ
Хувь заяа ийм л юм Хөх чулуу минь – хөх Дугуй минь
Хөх толгод минь- хөх хөдөө минь
Хөхрөн цэнхэртэхээс цааш юм алга
Манаран мэлтийхээс илүү юм алга.
Ухаан муутан буюу Бартан бэхийн товчоон1. Чингис Зүчийн удмын Абалгази баатар хаан хэлэхдээ: “Ухаан муутай хүн зальтай бөгөөд хар санаатай байдаг” гэжээ. Аавынхаа оронд хаан суусан Бартан бэхи ухаан муутай хүн байсан учраас зальтай бөгөөд хар санаатай байсан аж. Тэр хаан болонгуутаа хишиг буян хүртээхийн оронд хамгийн түрүүнд харийнхны хов живинд өртөж өөрийн төрөл садан бүхий л хүмүүсээ толгой дараалан алж хядсан юм.Тэр хоёрхон жил хаан суугаад ухаан муутны тархийг угаасан харийнхныхаа гарт зуурдаар нас барсан. Энэ явдал Исламын 762 онд болжээ. Тэгээд өнөөдрийг хүртэл Узбек монгол ахан дүүс маань “Наран тэмээний нарийн хүзүү Бартан бэхи дээр ирээд хэрчигдэв” гэж ярьдаг. Учир нь эл үйл явдал 1362 оноор эдний удам угсаа дуусаад зогсохгүй Бат хааны удам угсаа эцэслэхэд хүрсэн төдийгүй харийнханд Хавчигийн хаант улс, Хавчигийн хээр талыг алдахад хүрсэн юм. Бартан бэхи гэж хэн бэ. Бартан бэхи бол Чингис Зүчийн удмын Жанабэхи хааны ууган хүү билээ
.
Жанабэхи нь Узбек хааны ууган хүү билээ. Тэр хаан болонгуут Мусулманы шашин хэмээх харийн тархи угаагчдын нөлөөнд нэн сайн автсан билээ. Тэр сүмийн эзэн пастор шиг загнав. Ном айлддаг хүн болов. Энэ цаг үеийг далимдуулан гадныхны захиалгаар Азербайжаны батачагаар Төмөр Ташийн хөвгүүн Мэлиг Ашараб гэдэг ухаан муутай бас их зальтай хорон муу санаатай хүн болсон. Түүнээс Азербайжаны сурвалжит сайчууд зүг зүгт тархан одов
.
Гази Мухаддин гэдэг хүн Жанабэхийн улсын нийслэл Сарайчиг хотод дутаан ирэв. Тэр өдөр бүр айлтгал хийдэг байлаа. Нэг өдөр Гази Мухаддин хүмүүс айлтгал хийж барсны дараа ардад зальтай бөгөөд хар сэтгэлтэй Мэлиг Ашарабын хийсэн муу хэргийг урт үлгэр болгож хэлж өгөв. Үүнийг сонсоод хаанаасаа эхлээд бүх ард хүртэл уйлалдав.Тэгээд Гази Мухаддин Жанабэхи хаанд: “Та хэрвээ Мэлиг Ашарабаас бидний өшөөг авч өгөхгүй бол маргааш хойд төрөлд очсон цагт бид таны хорьмойноос зуурна” гэв. Хаанд энэ үг их хатуу сонсдов. Тэгээд цэрэг дагуулж ирээд Мэлиг Ашараб өөд мордов. Хүрч дайлалдаад түүнийг алав. Түүний дөрвөн зуун тэмээн ачааны хэр шүр сувд болон эрдэнийн чулуу жич бусад эд зүхээрийг цэрэгтээ хуваан өгөв
.
Хөвгүүн Бартан бэхийг Азербайжанд захирагч болгож өөрөө нутагтаа эргэж харив. Түүнээс хойш өвчинд нэрвэгдэж удаан хэвтэв. Хаан: “Миний энэ өвчин эдргэрэхгүй” гэж хэлээд Азербайжан дахь хөвгүүн Бартан бэхийг дуудуулав. Бартан бэхи хан хүрч ирэхэд Жанабэхи хааны цаг нь гүйцэв. Тэр нас барахаасаа өмнө ард иргэддээ гэрээсээ хэлэв. Исламын он тооллын 758 онд нас нөгчив. Арван долоон жил батача болов. Сарайчиг хотод оршуулав
.
Жанабэхи хаан нас нөгчсөнөөс хойш Бартан бэхи хан Табарезын Сарайчигт хүрч ирэв. Гурван өдөр гашуудал мэдүүлэв. Гашуудлын дараа бүх хан хөвгүүд болон амирлагч түшмэд хуралдай хийж Бартан бэхийг хөөн өргөмжлөв. Бартан бэхи хаан бол их л зальтай хар санаатай хүн билээ.Тэр ах дүү бүх салбараа үлдээлгүй алав. Тэр ертөнцийн хуулийг хүлээхгүй мэт болов. Сүүлд нь түүний батача нь удсангүй, хоёр жилийн дараа Исламын он тооллын 762 онд зуурдаар үхэв. Сайн ханы залгамжлагч нь Бартан бэхигээр эцэслэв. Түүнээс хойш Зүчи хааны бусад хөвгүүдийн салбарууд батача залгав. Бартан бэхи бол Жанабэхийн ууган хүү юм. Жанабэхи бол Узбек хаань хөвгүүн. Узбек хаан бол Тогток хааны хөвгүүн…Чингис Зүчи – Батын удмынхан билээ.Эдний будлиан ухаан муутай байдлаас болж маш их алдагдал гарсан. Абалгази баатар хаан Бартан бэхийг алагдсанаас хойш 300 жилийн дараа ухаан муутай хүн зальтай, хорон санаатай байдаг төдийгүй бусдын үгэнд оромтгой, хов жив, хорон санаагаар хөөцөлддөг алуурчин гэдгийг дүгнэж хэлсэн.Тэгвэл энэ үйл явдлыг 600 жилийн дараа АНУ-ын Тагнуулын төв газрын дарга асан Ален Даллас манай Тагнуулын урлаг- түүхийн сургамж байсан гэж хэлсэн. Учир нь Татар монголчууд түрж гарч ирсэн нь бидэнд түгшүүр байсан бөгөөд тэднийг дарж устгасан нь манай тагнуулын гайхалтай үйл ажиллагаа урлаг болсон. Учир нь Зүчи өөрөө Чингисээс өмнө учир битүүлгээр нас барсан. Бат хаан найр хийн хаан болсон баяраа тэмдэглэж байхад морьтой хүн давхиж ирсэн.Учир нь Чингис хаан нас барсан гашуудалт мэдээг дамжуулсан. Ийнхүү их баяр гашуудал болов. Удалгүй Бат хаан нас барж түүний хөвгүүн Сартагийг хан өргөмжилсөн боловч хаан ширээндээ сууж чадалгүй учир битүүлгээр нас барсан. Түүний дүү Улагчийг хан өргөмжлөв. Улагч удалгүй нас барав.-Түүний хойно Мөнх хаан Жочийн хөвгүүн Бүрхийг хаан өргөмжлөв. Бүрх харамсалтай нь Мусулман болж харийн нөлөөгөөр тархи угаалт хийж эхэлсэн. Бүрх нас барангууд Мөнхтөмөр хаан болсон. Иранд хаан сууж байсан Абага хаантай найрамдсан. Харамсалтай нь түүний сууринд суусан Ахмед хан Мусулман хүн байсан учраас тэмцэл явагдаж Ариун ханы гарт өөд болж Ариун хан Батача суув. Мөнхтөмөр Хавчигийн хээр талаас 80 мянган цэрэг илгээж Ариун хааны өөдөөс мордуулав
.
Хоёр тал байлдаж ялагдаад зугтсан. Үүнийг сонсоод Мөнхтөмөр уур хүрч бөглөрч үхсэн. Түүний хойно ухаан муутай, зальтай Тодмөнх батача болов. Тогтох хан түүний заль мэхнээс зугтаан зайлав. Тодмөнх лүгээ дайлалдаж ялаад Тодмөнхийг алж өөрөө батача суув. Их олон аймгуудыг эрхшээлдээ оруулаад эцэг болон ах дүүгийнхээ журмыг баримтлан олон сайн үйл хийж, энэ ертөнцийг огоорч тэр ертөнцөд одов. Зургаан жил батача суув. Сарайчиг хотод ясаа тавиулав гэж Абалгази хаан бичсэн.2. Ухаан муутнууд зальтай, хорон муу санаатай байгаад зогсохгүй ураг садан, улс үндэстнээ балладаг гэдгийг түүх харуулж байна. Чингис Зүчийн 3-р хөвгүүн Шибэни удмын Хожа Мухаммед түүний хөвгүүн Жанабэхи хаан ухаан муутай хүн юм. Тэр хоёр эрдмээр бусдын тархийг угаадаг байсан. Нэгдүгээрт, ерөөл буюу уран цэцэн хоосон үг ярьдаг. Хоёрдугаарт, Харцага нисгэнэ. Бас далд колончлогчдын бэлдэж өгсөн шашин шүтлэгээр тархиа угаалгасан нэгэн байсан.3. Ухаан муутнуудын хийдэг ажил бол асар их зугаа цэнгэл, алдар нэр, амбийц хөөцөлдөх явдал юм. Ухаан муутнууд харийн тархи угаалтанд өртөж гар хөл болдог.Харцага шувуу нисгэнэ гэдэг ухаан муутнуудын ажил юм
Хурдан морь найр наадам гэдэг ухаан муутнуудын ажил юм
Суварга босгох овоо тахих үнэт эд баялгаар гайхуулах нь
Ухаан муутнуудын ур чадвар юмӨнөөгийн манай Бартан бэхиүд улс үндэстнийхээ баялгаар тоглож, төрийн эрх мэдлээр дулдуйдан улс үндэстнээ бас л баллаж байна. Төр бол тархи угаалтын дээд технологи бөгөөд ард түмний хувьд авралын биш аллагын аймшигт загвар юм. Энэхүү загвараар социализм, коммунизм, нацианализмын нэр барьж сая сая хүнийг цааш харуулсан билээ.4. 600 сая хүнтэй “Zeitgeist” буюу “Эрин цагийн дуудлага” сүлжээ дөрвөн шашин нэг эзэнтэй, нэг захиалагчтай дэлхийн аллагын түгээмэл загвар юм гэж тодорхойлж байгааг бид өнөөдөр эрүүл саруулаар хүлээж авах ёстой. Шашин бол өөрөө тэрбум тэрбум долларыг залгиж байдаг бөгөөд энэ дэлхийн жинхэнэ асар том заль мэх юм гэсэн дүгнэлтийг 50 жилийн судалгааны үндсэн дээр гаргасан.Энэхүү шашны байгууллагуудыг дэлхийн засгийн газруудыг далдаас удирдаж байдаг нөгөө л мухардмал арчаагүй боловсролын бөгөөд нийгмийн системийг бий болгосон тэp л бүлэг хүмүүс бүлэглэлүүд үгсэн байгуулсан бөгөөд нууцаар сүм хийдүүд номлогчдыг санхүүжүүлээд зогсохгүй удирдан залж байдаг. Жинхэнэ үнэн бол хүн өөрөө бурхан бөгөөд жинхэнэ бурхан бол үнэн юм. Үнэнг таньж мэдэхийг “Zeitgeist” сүлжээ хүн төрөлхтнөөс хүсэж байна.Эх сурвалж: “Хөх толбо” сонин -
Хариуцлага, ёс зүйг нэхэж байна
Гэтэл Монголын сайд нарын хариуцлага, ёс зүй ямар хэмжээнд байгаа вэ? Би ганцхан Гадаад харилцааны яамны жишээ, баримтууд дээр тулгуурлаж энэ тал дээр харьцуулалт хийе гэж бодлоо.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 онд томилогдсон. Сайд болсноос нь хойш гадаад харилцааны салбарт гарсан гэмт хэргүүд, хар тамхины дуулианууд энэ хүнийг хэдэн арван удаа огцрох хэмжээнд хүрлээ. Гэтэл огцрох нь битгий хэл уучлал ч гуйсангүй. Бүр “Би тэр хулгайч чинь биш” гэсэн мэдэгдэл хийгээд явж байгаа. Д.Цогтбаатар өөрөө хулгайч биш байж болно. Доор нь ажиллаж байгаа хүмүүсийн үйлдсэн өчнөөн гэмт хэрэг, хулгай луйврыг таслан зогсоогоогүй, хариуцлага тооцоогүйнхээ төлөө энэ хүн ёс зүйн төдийгүй албан тушаалын хариуцлага хүлээхээр болчихсон.
Одоо бүгдээрээ, гадаад харилцааны яамныхны өдүүлсэн гэмт хэргүүдийг сүүлийн жилийн хугацаанд ил болсноор нь л тооцож, тоолж үзье л дээ.
УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы мэдээлснээр бол нийт 69 дипломатчийг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа. Үүний дагуу хийсэн шалгалтаар дипломат албан 36 ажилтан гэмт хэрэгт холбогдсон нь тодорхой болсон бол дипломат албанд ажилладаггүй хирнээ дипломат албан паспорт өвөртөлсөн 58 иргэний нэр тодорхой болоод байгаа юм.
Жил орчмын өмнө 2018 оны эцсээр Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын ажилтан Т.Мөнхбат, Э.Оргил гэх иргэний хамтаар Лоразепам хэмээх мансууруулах төрлийн бодисыг 150 мянган ширхэгийг дипломат шуудан нэрээр тээвэрлэж байгаад Германы цагдаад баригдсан. 600 мянган еврогийн үнэ бүхий мансууруулах бодис тээж явсан учраас саяхан шүүхээс ял авсан. Тэд 089D93 77 дипломат дугаартай автомашин ашигласан нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн нэр дээр бүртгэгдсэн байгаа юм. “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуяг яагаад дипломат дугаартай машин эзэмших болов гэдэг асуулт ч энд бий.
Энэ хэргийн дараахан 2019 оны 5 сард дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар мөн ХБНГУ-д 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан. Үүний цаана Турк, Болгар зэрэг улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын ажилтнууд хамааралтай байх болзошгүй мэдээллүүд байгаа ч Гадаад харилцааны яам одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй, хэнтэй ч хариуцлага тооцоогүй байна. Энд нэг ноцтой мэдээлэл байгаа нь Б.Баттүшиг нар германд тавдугаар сарын 3-нд баригдсны дараахан ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр Германд сэм очиж, гэмт этгээдүүдтэй уулзсан байгаа юм. Сэм гэдэг нь германд очсон талаараа тэнд суугаа Элчин сайдын яаманд мэдэгдээгүй, нууц байдалд байсаар буцаж иржээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол Н.Анхбаяр германы шоронд өмнө нь баривчлагдан хоригдож байсан Т.Мөнхбаттай тусгайлан уулзаж, өөрийгөө илчлэхгүй байхыг захисан гэж байгааг шалгах ёстой мэдээлэл!
Сайд Д.Цогтбаатар “2019 оны 1 сард л бид энэ асуудалд онцгой анхаарч, Европт байгаа Элчин сайдын яамд руу чиглэсэн тусгай үйл ажиллагаа явуулах санал гаргасан” гэж байгаа ч түүний саналаас хойш 4 сарын дараа гэмт хэрэг давтан үйлдэгджээ. Тэгэхээр санал төдийгөөс хэтрээгүй, ямар ч үр дүнгүй ажилласан гэсэн дүгнэлт эндээс хийж болно.
Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид гадаад улсад дипломат паспортоор халхавчлан гэмт хэрэг өдүүлдэг асуудал даамжирсаар байхад Гадаад харилцааны сайд өөрөөсөө бурууг зайлуулж “Би хулгайч биш” гэх төдийгөөр биеэ өмөөрч суугаа нь наад захын ёс зүй байхгүйг харуулж байгаа хэрэг мөн. Наад зах нь энэ хүн өөрийнх нь удирдлага дор ажилладаг ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр эцгийнхээ нөлөөллөөр төрийн өмчит үйлдвэрт бараа шахсанаа хэвлэлээр хүлээн зөвшөөрсөн байхад хариуцлага тооцохгүй байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн. Н.Анхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аавынхаа нөлөөллөөр бараа, ажил үйлчилгээ шахсан тал бий. Тийм олон удаа хийгээгүй. Нэг, хоёр удаа хийсэн. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. …аав нь нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ёс зүйгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоогийн өнцгөөс харахад. …тийм их үнийн дүнтэй ч биш. Хоёр удаа 400 гаруй мянган долларын худалдан авах ажиллагаа байсан” гэсэн нь хариуцлага тооцох хангалттай үндэслэл юм. Ийм ичгүүр сонжуургүй хүнийг Д.Цогтбаатар Австрали Улсад суух элчин сайдаар томилуулах гэж хөөцөлдөөд явж байгаа. Австралиас Н.Анхбаярыг элчингээр суулгах зөвшөөрөл буюу агреман нь ирэхгүй байгаа. Гэтэл Н.Анхбаяр дипломат ёсыг зөрчиж, 9 дүгээр сард Австралид өөрийн биеэр очиж агреманаа гаргуулахаар оролдсон мэдээ байгаа нь дипломат албаны наад захын ёс зүйг уландаа гишгэсэн үйлдэл шүү.
Саяхан УИХ-аас Гадаад харилцааны яамны ажилтнуудын гэм хэрэгт олноор холбогдож байгаа асуудлыг шалгах Ажлын хэсгийг байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан. Ажлын хэсэг Гадаад харилцааны яам, Консулын газрууд дээр очиж шалгалт хийх, зарим элчин сайдууд томилогдохгүй удаж байгаа асуудлыг судална гэсэн чиг үүрэгтэй байгаа юм билээ. Энэ ажлын хэсэг шударга дүгнэлт гаргана гэх итгэл огт алга. Учир нь 2019 оны 6 дугаар сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас монголын гадаад харилцааны ажилтан 70 хүний гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Гадаад харилцааны яамнаас 69 хүнд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байжээ. 1 хүн хаачив гэсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Батцэнгэлийн Энх-Амгалан гэх хүний нэрийг Амгалан-Энх гэж сольж бичих байдлаар хэргээс зувчуулах гэж оролдсон нь илэрчээ.
Сайд Д.Цогтбаатараас – 69 хүний нэрийн жагсаалтад та яагаад ялгавартай хандсан юм бэ? Ерөнхий сайдын ахлах зөвлөх Энх-Амгалан гэдэг хүнийг Амгалан-Энх гээд биччихсэн байсныг юу гэж ойлгох вэ? гэж асуухад цагдаагийн бичиг дээр л тийм нэр байсан гэж мэдэн будилах маягаар аргацааж өнгөрөөх гэж оролдсон. Польшийн цагдаагийн бичиг дээр Батцэнгэлийн Энх-Амгалан гээд овог нэр, төрсөн огноо, гэрийн хаягийг алдаагүй онцолж заасан байгаа. Монголд л нэрийг сольж бичих болсон.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Итгэмжит” дипломат цолтой”, 9 жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдож байсан. Тэнд ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт нэр холбогдож байсан. 2009 онд интерполоор эрэн сурвалжлагдаж байгааг нь манай талд удаа дараа мэдээлж байсан байдаг.
Тэгэхээр шударга хүн болж харагдах гэдэг Т.Аюурсайхан гишүүн Намынхаа дарга, Ерөнхий сайдынхаа ахлах зөвлөхийн нэрийг санаатайгаар Амгалан-Энх гэж бичүүлэв үү, сайд Цогтбаатар ийм хэрэг үйлдэв үү гэдгийг шалгах, тогтоох ёстой. Ер нь бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр өөр хүнд гэмт хэргүүдтэй холбогдсон талаарх мэдээллүүдийг сэтгүүлчид цөөнгүй гаргасаар байгаа.
Польшийн цагдаагийн жагсаалтад нэр дурдагдсан 70 хүн бол дан тамхины наймааны хэрэгт орооцолдсон гэж байгаа. Тамхины наймаа нь нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн тамхи зөөдөг. Нэр дурдагдсан хүмүүс тус бүр гурван сая еврогийн дүнтэй хэрэг өдүүлсэн гэсэн мэдээлэл бий. Асар их ашиг хонжоо бүхий тамхины наймааны сүлжээг гадаад ертөнцөд илрүүлж, тасалсан учир дотоод руу оруулж ирэх гэж байгаа шинж тэмдэг гарч эхэллээ. Учир юу гэхээр саяхан Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан Тамхины импортод квот тогтоох тухай хууль санаачлан өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга нь Тамхины үйлдвэрлэл, импорт, импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож байх юм.
Энэ хуулиар халхалсан балмад оролдлдогын цаана гадаад зах зээлээ хаалгасан, одоо эрх мэдлээ хадгалж буй тамхины наймааны сүлжээ байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна. Энэ хуулийг хэлэлцэхийг яаралтай зогсоож цаад санаархлыг шалгах ёстой. Гадаад орчинд Монгол Улсын нэр хүнд шалдаа буусан ноцтой нөхцөл байдлын хариуцлагыг Гадаад харилцааны сайд хүлээхгүй бол өөр хэн хариуцах юм бэ?
Нэг удаагийн үйлдэл биш шүү дээ. Системийн шинжтэй, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг шинж тэмдэг илэрчихээд байна. Тийм учраас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар та элдэв тайлбар шалтаг тооцоод байдгүй, үтэр түргэн огцорч албан тушаалын болон ёс зүйн хариуцлагаа хүлээ. ГХЯ тамхины наймаачидтай тэмцэх бус өөгшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэсэн шинэ мэдээлэл би хүлээж авлаа. Саяхан Орос, Латвийн хил дээр дахин Монголын тамхины наймаачид баригдсан. Мөн ойрын үед Засгийн газрын хуралдаанаар Гадаад яамны дэргэдэх Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын даргаар Нийслэлийн онцгой байдлын албанд удирдах алба хашдаг Г.Ичинхорлоог томилох гэж байна. Энэ эмэгтэй бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх Амгалантай хил дамнасан тамхины наймаа хийдэг түнш нь болох Чүүгий гэгчийн эхнэр юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх та “Авлигачидтай засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ” гэх үгээ санаж байгаа бол тэр тэмцлээ бидэнд бодитойгоор харуулаад аль. Албаны чиг үүргээ хангалтгүй биелүүлэхийг авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж тооцдог юм шүү.
Бид энэ хүнийг хариуцлага хүлээх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно.
Дараагийн удаад Д.Цогбаатарын илчлэхээс эмээгээд байгаа хар тамхи, тамхины наймааны сүлжээнд холбогдсон хүмүүсийг нэг бүрчлэн зарлаж, хариуцлага нэхэх болно.
М.Хүдэрбаатар
САНЗАЙН АМ
Бас Хүрээний шоронгийн хянагч, тахар байгаад хахууль хээл авч, өгч тушаал дэвшин баяжсан нэг нөхөрт 2 ширхэг үрэл өгч. Тэгсэн нөгөө нөхөр цадахаа мэдэхгүй хоол иддэг болж доошоо байнга чацга гүйлгэн эцэстээ турж эцэн нүд аньжээ. Гэр орон нь ч хоосорч.
Хүрээний оточ нэртэй хүн амьтны мууг үзэх дуртай, атаач хорон зантай нэгэн ламд тан өгөөд маажуур өвчин тусгачихаж. Өнөө ламын хамаг бие нь халуу шатан загатнаж, хүнээр буюу өөрөө бүх биеэ маажуулан урж улаа нэлий болсон амьтан суудаг болсон гэдэг. Энэ Санжаа гэдэг хүний нэрээр Санзайн ам нэрлэгдсэн гэдэг шүү.