Author: admin_shaman

  • СОНИРХОСОН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО.

     Дархан хотын театрын дугуй заал зон олноор дүүрэн цугларч Монгол бөөгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлаар ярилцаж санал бодлоо солилцлоо.
     МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Монгол бөө хөгжлийнхөө түүхийн хариуцлагатай үед тулж ирээд байна. Түүх бидэнд өндөр хариуцлагыг үүрүүлжээ. Тэр бол даяаршлын эрин зуунд Монголыг монголоор нь авч үлдэх оюун санааны талбарт явагдах хүнд хэцүү тэмцлийн манлайд нь явах Тэнгэрийн улаач нарын тэргүүлэгч үүрэг юм. Тэнгэрийн улаач байх, эгэл жирийн хүний амьдрал хоёр өөр зүйл гэдэгт хэн ч маргахгүй. Бөө нар зан үйлээрээ олон мянган шүтэн бишрэгчдийн амьдралд өдөр дутамд тус дэм үзүүлж байдаг Тэнгэрийн элч юм. Тэгээд ч тун хариуцлагатай нэр хүндтэй ажил. Энэ чанараараа төрийн үйлчилгээний албаны олон ачааллын нэг хэсгийг үүрч, төр нийгэм, иргэддээ тус хүргэж байдаг.
    Тэнгэрийн улаач нар маань хэдэн мянгаар тоологдох уул, ус түүний лус, савдагийг тахих уламжлалт зан үйлийг хийжээ. Ямар их хүч хөдөлмөр гаргаж, ямар их сэтгэлийн хүч тэнхээг хүмүүст өгөө вэ. Байгаль эх дэлхий өлгий нутгаа хамгаалах тэмцэлд та бүхний оруулж байгаа хувь нэмэр асар их бөгөөд түүний ач холбогдол нь асар их юм. Бидний хийж байгаа бөөгөө хөгжүүлэх ажил нь эх нутгаа хамгаалах тэмцлийн нэг хэсэг, энэ олон тахилга тайлга нийлэн нэгдэж улмаар Мөнх тэнгэрийн хүчийг олж онгон байгаль, эх нутгаа хамгаалах аугаа их хүч болон илэрнэ. Бид хийж байгаа ажлаа ингэж ойлгож ажиллах ёстой.
     Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Улаанбаатар хотод төвлөрөн ирсэн 80 орчим бөөгийн төрийн бус байгууллага ажиллаж, өөрсдөдөө янз бүрийн батламжлагдаагүй цол олгосон хэдэн мянган бөө нар байна. Нэг хүний нэр дээр бөөгийн 100 орчим байгууллагын нэр бүртгэлтэй байдал ч байна. Олон хуурамч цол гуншинтай, нэр алдартай, бөөгийн цэгцтэй мэдлэггүй хүмүүс монгол бөөгийн нэрийг төлөөлөн олон улсын арга хэмжээнд оролцож байна. Цаашид ийм байдлаар ажиллаж болохгүй.
     Олон зуун жил явж ирсэн тархай бутархай байдлыг халж, Эзэн Чингис хаанаас хойш Бөө нар эвлэлдэн нэгдэж, нэгэн дээвэр дор цугларч чадав. Бид Монголын хэмжээнд бүтэцтэй нэгдсэн байгууллага байгуулахыг зорьж байна. Бидний зорилго амжилттай биелж байна.
     Мөнх Тэнгэр бол зөвхөн Монголчуудад заясан аугаа их сургааль, шүтлэг, Түүнийг түгээгчид нь Тэнгэрийн улаач та бүхэн, түүний түшээ нар, шүтлэгтэн олон билээ. Бид түүхийн өмнө хүлээж байгаа үүргээ ойлгож байна. Бид Монгол орноо Монголоор нь авч явах түүхэн хариуцлагыг гүнзгий ухамсарлаж байна. Тиймээс бид улам бүр нэгдэн нягтарч хамтарч ажиллах шаардлагатай юм. 
     Бид ганц нэгээрээ, жалга довоороо, нутаг усаараа явж ирсэн өнгөрсөн олон зуун жилийн түүхээс сургамж авч, нэгдэн нийлж, хамтарч ажиллах, улмаар аугаа их хүчийг олох тэр л ирээдүй бидний өмнө байна. Бид үүнийг хийж чадна.
    Харийнхан бидний нутгийг хамгаалахгүй, харийн сэтгэлтэн бидний нутгийг хайрлахгүй, тиймээс Монголоо Монголоор нь авч явах хариуцлагатай үүргийг Тэнгэрийн улаач нар, шүтлэгтэн олон, бид хийх ёстойг онцлон хэллээ.” гэв. 

  • Говь-Алтайн бөө нарт хүндэтгэл үзүүлж зоог барив.

    2013 оны 6 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулсан Их тахилгад хамгийн сайн зохион байгуулалттай оролцсон аймгуудын нэг бол Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн хамт олон байлаа. Говь-Алтай аймгаас нийт 30 гаруй бөө нар хүрэлцэн ирж оролцсон бөгөөд Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд хувиасаа олон бөө нарын замын зардлыг хариуцан даасан байна. Харамсалтай нь энэ уулзалтын үеэр зарим төлөөлөгч нар нутаг буцсан байсан юм.
    Говь-Алтайн нутгийн төлөөлөл 20 гаруй бөө нартай МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн Их дархан Удган Д.Батчулуун, Судлаач Д.Бадарч, МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Монгол бөөгийн Тэргүүн Удган Ш.Энхбаяр, Хишигжаргал нар зоогийн газарт хүлээн авч уулзаж, санал солилцож, оройн зоог барьсан байна.
     Их тахилгад оролцох ажлыг сайн зохион байгуулсан Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувдыг МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө””Хүрэл шонхор” медалиар шагнасан байна.
     
  • Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлагыг ажил хэрэг болгож эхэллээ.

    Энэ их үйлсийг бүтээхэд их төрийнхөө даалгаврыг нэр төртэй биелүүлж халуун амь бүлээн цусаа урсган амь насаа зориулсан тэр их баатарлаг өвгөд дээдсээрээ бид бахархах ёстой. Бас мартах ёсгүй. Тэднийхээ аугаа үйлсийг жил бүр хүндэтгэж, Мөнх тэнгэртээ дуурсгах учиртай. Ийм үйлсийг мөнх тэнгэрийн улаач та нараас өөр хэн ч хийж чадахгүй.
    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээ хэн бахархан дуурсах вэ.
    Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ?
    Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ?
    Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ?
    Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн хүндэтгэх вэ?
    Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ түүхийг өнөөдөр хэн дурсах юм бэ.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ?
    Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хэн дурсах ёстой юм бэ.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа хэн дуурсах ёстой юм бэ.
    Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөж ирсэн харь нутагт байгаа монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг хэн дурсах вэ?
    Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа түүхийг хэн дуурсах ёстой вэ.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ  хэн дурсах ёстой юм бэ.
    Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ?
    -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ?
    -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ?
    -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ?
    Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унатаа байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
    Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт,  одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья.
    Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая. Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнх тэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.” гэсэн билээ.
    Энэхүү санаачлагыг дэмжиж МБНЭ-ийн гишүүн, удган Пүрэвсүрэн нь  Монголын их хаадын цэргийн хөл хүрсэн европ тивийн хамгийн баруун цэг болох одоогийн Унгар Улсын нутагт очиж монгол дайчдынхаа шарилд хүндэтгэл үзүүлэн шүнсэглэсэн шороог эх орондоо залж авчирлаа.
    1241 оны 4 дүгээр сард Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шигшмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат, Сүвээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиар цохижээ. Ердөө гуравхан хоногийн дотор болсон тулалдаан нь монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг гайхуулан шагшируулсан билээ. Энэ тулаалдааны талбарт монголын нэг мянган эр цэрэг мөнхөд нойрссон юм. Тэдний алдар гавьяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирсантай холбогдуулан МБНЭ-ийн Дээд цэц хүндэтгэлийн хуралдаан хийлээ. МБНЭ-ийн хуралдаанаас удган Пүрэвсүрэнг “Мөнгөн шонхор” медалиар шагнасан байна.
    2014 оны 4-р сарын 25-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн долоодугаар                      хуралдаанаар “Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолбор”-ыг байгуулах зураг төслийг хэлэлцэж, санал нэгтэй дэмжиж, анхны ёслолын ажиллагааг 2014 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр тэмдэглэж өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
    Ийнхүү МБНЭ-ээс санаачилсан ажиллагаа бодит ажил болон хэрэгжиж эхэллээ.
                Д.Мандахнаран

     
  • Чингисийн нэвтэрхий толь

    Дараахь үе удмуудыг жагсаавал Тамача, Хоричар мэргэн, Уужим буурал, Саль-Хачау, Ихнүдэн, Шинсочи, Харчу, Боржигидай мэргэн, Торголжин баян, Добу мэргэн, Добу мэргэний эхнэр Хорь түмдийн Хорилардай мэргэний охин Алун-гоо. Добу мэргэн хоёр хүүтэй болоод нас барсны дараа Алун-гоогоос төрсөн гурван хөвүүний бага нь болох Бодончар мунхагаас Боржигон овгийнхон үүссэнийг дурьдсан байдаг. Нууц товчоонд бичсэнээр бол Алун-гоо Добу мэргэний нас барснаас хойш хөвгүүд төрүүлснийгээ Малиг баяуд овгийн зарц бус харин шөнө тотгоор орж ирэх тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Боданчар мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хүү нь Жажирадай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамухын уг гарал болно.
    Боданчарын үр удам нь Хабич баатар, Мэнэн тудун, Хачи хүлүг, Хайду, Байшинхор догшин, Тумбинай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхай лянхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Тумбинай сэцэний хүү Хабул хаан Хамаг Монголыг захирч байсан бөгөөд түүнээс Хиад Боржигин овог улбаалан гарчээ. Хабул хааны хоёр дахь хүү Бартан баатар нь Чингис хааны эцэг Есүхэй баатарын эцэг байжээ. Хамаг Монгол Хутула хаанаас хойш хаангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байжээ.
    Чингис хааны Монголын тулгар төрийг үүсгэн байгуулах үед Хабул хааны удмын Хиад Боржигины ноёдууд ихээхэн нөлөөтэй байжээ. Даридай отчигин нь Бартан баатарын бага хүү (Чингис хааны авга ах), Алтан нь Хабул хааны дөрөв дахь хөвүүн Хутула хааны хүү (Чингис хааны хаяал), Хучир нь Бартан баатарын хоёр дахь хүү Нэгүүн тайжийн хүү (Чингис хааны үеэл), Жүрхиний Сача-Бэхи нь Хабул хааны ууган хүү Охинбархагийн ач хүү (Чингис хааны хаяал), Бүри бөх нь Хабул хааны дөрөв дахь хүү Хутугту Монхорын хүү (Чингис хааны эцэг Есүхэйн үеэл) байжээ. Чингис хаан 1162 онд Онон мөрний хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэйн хатан Өэлүн эхээс төржээ. Нууц товчоонд түүнийг эхийн хэвлийгээс мэндлэхдээ шагайн чинээ нөж атгаж төрсөн хэмээн тэмдэглэн бичжээ. Хиад Боржигины удирдагч байсан Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэтэй тулалдан олзолж авсантай үетэй тохиож мэндэлсэн хүүг Тэмүжин хэмээн нэрлэжээ. Тэмүжиний төрсөн дүү нар нь Хасар, Хачиун, Тэмүгэ, Отчигон, Тэмүлэн. Мөн эцэг нэгтэй, Сочигил хатны хөвүүд Бэгтэр, Бэлгүтэй нартай ах дүү байжээ. 1171 онд Тэмүжин Хонгирадын ноён Дай Цэцэний охин Бөртэтэй сүй тавьсан бөгөөд тэндээс эцэг Есүхэй нь харих замдаар Татарчуудын найранд уригдан хорлогдон амь үрэгджээ.
    Үүний дараахан Тайчуудын ноён Таргудай Хирилтуг Есүхэйн албатыг Өүлэнээс булаан авч тэднийг орхин нүүснээр Тэмүүжин хөвүүн өрх толгойлон  хоцорчээ. Өүлэн эх амьдрал тарчиг ядуу байсан хэдий ч өөрийн хөвгүүдэд нүүдэлчдийн язгууртны хүмүүжил олгож чадсан байна. Энэ цагт Тэмүүжин, Хасар хоёр Бэгтэртэй маргалдсанаар улмаар түүнийг харван хороосноор Тэмүүжин гэр бүлийн толгойлогч цаашдаа хаан ширээ залгамжлах тэмцлийн эхлэл тавигдсан байна. Тэмүүжинг 13 нас хүрэхэд Таргудай-Хирилтуг олзлон аваачин хорин улмаар хороохоор завдаж байх үед Тэмүүжин самбайчлан голд нуугдаж байгаад Сүлдүсний Сорхан Шарын  (хожим мянганы ноён), гэрт ирэхэд тэрээр өөрийн хүү Чулуун (хожим Чингис хааны дөрвөн хүлэг баатарын нэг), Чимбай, охин Хадаан нарын хамтаар Тэмүүжинд туслан дутаалгажээ. Тэмүүжин хүүхэд ахуй насандаа Жадаран аймгийн Жамухатай хоёр ч удаа тангараг өргөн анд барилдсан нь  хэдий ч хожим эрх мэдлийн зөрчлөөс үүдэн тэдний зам олон удаа зөрөлдсөн байна. Тэмүүжин хөвүүн хулгайд алдсан найман шарга морио алдсаныг эргүүлэн  авахаар явах үед Наху баяны хүү Боорчи (хожим Их Монгол улсын баруун түмний ноён, Чингисийн дөрвөн хүлэг баатрын нэг) тусласан нь түүнийг цаашид үнэнч дайчин нөхөд хүрээлэхийн  эхлэл болжээ.
    Тэмүүжин эрийн цээнд хүрч (16, 17 настай байхдаа) сүй тавьсан Бөртэг буулган авч ураглажээ. 1180 оны орчим Гурван Мэргид өмнө Мэргидийн Их Чилэдүгийн эхнэр Өүлэнийг Есүхэй баатарт алдсаны өшөөг авахаар цэрэглэн ирж Бөртэ үжинийг олзлон авч Чилгэр бөхөд өгсөн байна. Тэмүүжин  хуримын инжинд ирсэн булган дахыг эцгийн анд Хэрэйдийн Тоорил ханд өргөн барьж туслалцаа хүсчээ. Тоорил хан Жадаран аймгийн Жамухатай хүч хавсран Мэргид аймгийг дайлан Буур хээрт бут цохин Тэмүүжин эхнэр Бөртийгээ эргүүлэн авчээ. Бөртэ үжин Тэмүүжинд  Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй гэсэн дөрвөн хүү төрүүлж өгчээ.
    Мэргидээс Бөртэ үжинг буцаан авахад тэрээр жирэмсэн байсан нь Тэмүүжиний ууган хүү Зүчийн жинхэнэ эцэг хэн байсныг маргаантай болгожээ. Гэвч Монголын Нууц Товчооны 104-р зүйлд “Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь булааж авав…” гэсэн байна. Тэмүжиний өгүүлсэнээр бол Бөртэ хатанг Мэргидүүд булаан авахаас өмнө тэрээр жирэмсэн байсан байна. Тийм ч учраас Тэмүүжин амьдралынхаа туршид Зүчийг өөрийн хүү гэж үзэж байлаа. Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглах болов. Гэвч удалгүй салж явахад  Жамухыг дагаж байсан Боржигин болон бусад овог аймгийн албатууд Тэмүүжинг дагах болсноор тэрэр овог аймгийн удирдагч болохын эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Алтан, Хучир, Жүрхиний Сача-Бэхи, Даридай-Отичигон зэрэг Хиад Боржигины ноёдууд санаа нийлэн Тэмүүжинг Хамаг Монголын хаанд өргөмжилж, “Чингис хаан” хэмээн цол олгожээ.
    “Чингис” гэдэг үгийн гарал нь “Тэнгис” гэсэн үгнээс гаралтай хэмээн үздэг билээ. Үүний дараахан Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны албатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан хэмээн нэрлэгджээ. Уг тулалдаанд Жамуха хүч түрэн Чингис хааны цэргүүдийг Зээрэн хавцалд шахаж цохиод  буцахдаа Чинос аймгийн залуусыг далан тогоонд чанаж харгисалажээ. Энэ гутамшигт үйлийн дараагаар Уруудын Жүрчидэй, Мангудын Хуйлдар, Хонхотаны Мэнлиг зэрэг олон жижиг овгийн төлөөлөгчид Жамухаас нүүр буруулж Чингис хаантай ирж нийлжээ. XII зууны эцсээр Алтан улсын Вангин Чансан жанжин Татарын Мэгүжин сүүлтийг хөөн Улз гол руу шахаж байх үедээ хүч хавсрахыг Тэмүүжингээс хүсэхэд урьдын өшөөт Татарыг дарах боломжийг Чингис хаан овжин ашиглаж Тоорил хантай хүч хавсран Улз голын Хусуту шитүэн, (Нарату шитүэн) хэмээх газар Мэгүжин сүүлтийг бут цохижээ. Алтан улсын Вангин чансан Чингис хаанд “Чаутхури” Тоорил ханд “Ван хан” цол олгов. Энэ цагаас хойш Тоорил ханыг Ван хан хэмээх болжээ.
    Чингис хаан Мэгүжин сүүлтийг дайлаар мордсон ар хударгаар Жүрхинүүд ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинрүү довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэгт ял асуун цаазалжээ.
    1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлосууд, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд нар Алхуй булаг хэмээх газар чуулж Жамухыг ханп өргөмжлөхөөр хэлэлцээд тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр ханд өргөмжилж улмаар Чингис хаан, Ван хан нартай дайлаар мордохоор зэхэж буйг Чингис хаан олж мэдээд Ван ханд хэл өгчээ. Хоёр талын тулалдаан Хүйтэн хэмээх газар болсон ба түүхэнд Хүйтэний тулаан хэмээн нэрлэдэг билээ.     Нууц товчоонд өгүүлснээр Буйруг, Хутуг нар хур оруулах арга чадвараа ашигласан хэдий ч хур дайсны тал дээр бус өөрсөд дээр нь буусанд тэнгэр хилэгнэв гэж айн тархан зугатацгаасан байна. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхжээ. Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нартай тулалдахад Чингис хаан Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан хүзүүн тушаа хүнд шархаджээ. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дууссан байна.
    Чингис хаан Их Монгол улсаа байгуулах үед түүний өрнө этгээдэд хоёр хүчирхэг улс оршиж байсны нэг нь Хорезмын (Сартуулын) хаант улс, нөгөөх нь Хар Кидан (Баруун Ляо) улс байлаа.Хожим эдгээр улсуудын газар нутаг дээр Цагадайн улс зонхилон байгуулагдсан билээ. Хорезмын хаант улсын үндэслэгч Астыз (1127-1156)   хэмээн судлаачид үздэг.  Хорезм нь Дорнод Сельжук  улсын султан Санжарын  хараат байв. Гэвч Арал болон Каспийн тэнгис орчмын нүүдэлчин аймгуудыг Астыз захиргаандаа оруулан эзэмшил газраа үлэмж тэлж  биеэ даасан улсын  үндэс суурийг тавьжээ. Астызыг залгамжлагч  Иль-Арслан (1156-1172) биеэ даасан бодлого явуулж байв. Түүний хүү  Текеш (1172-1200) огузуудтай хийсэн удаан хугацааны тэмцлийн үр дүнд 1194 онд Хорасаныг захиргаандаа оруулж авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс буй болжээ. Чингис хаан улс Их Монгол улсаа байгуулж байх тэр үед Мухаммед шах Дундад Азийн орнуудыг нэгтгэн захирахын төлөө шургуу тэмцэл хийж, 1207 онд    Бухар, 1208 онд Хорезм, Гератыг эзлэн авчээ. 1209 онд тэрбээр  Иламышийн талд хар киданы цэргийг бут цохиж, 1212 онд Самарканд хотыг захиргаандаа оруулжээ. Улмаар 1215 онд Хар Киданы Гүр хааныг буулган авчээ. Ингэснээр Хорезмын хаант улс Дундад Азийг өөрийн захиргаанд үндсэнд оруулж, Каспийн тэнгисийн хойт эргээс  Персийн булан, Кавказын уулсаас Гиндукушийн нуруу хүртэлх уудам газар нутгийг хяналтандаа авчээ.
     
    Чингис хаан болон түүний жанжинуудын гол байлдан дагуулалтууд Хар Кидан улс 1128 оноос 1211 оны хооронд оршин тогтножээ. Нийслэл Баласагун нь Чу голын хөвөөнд өнөөгийн Бишкекийн ойролцоо оршиж  байв.  Чингисийн цэрэгт 1204 онд бут цохиулсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг цөөн цэрэг албатуудаа дагуулан Хар Киданы улсад амь хоргодохоор очоод 1211 онд Хар Киданы Гүр хааныг ширээнээс нь зайлуулж  төрийн эрхийг булаан авчээ. 1218 онд Алтан болон Тангуд улсыг номхоттон доройтуулж, Хар Квданыг эзлэн авсан монголчууд Чингис хааныхаа удирдлага дор 500 худалдаачных нь амь насыг аймшиггүй хороож, удаа дараалан илгээсэн элч нарыг нь доромжлон буцаасан лалын их эзэнт гүрэн Хорезмтой байлдахаар зэхэж эхлэв. Хорезмын хаант улс  Мухамед шах Ала ад-Дин Мухаммед II Персээр: علاءالدين محمد‎ – Alā al-Dīn Muhammad  “зэрлэг бүдүүлэг монголчууд” Хорезмтай байлдахаар ирнэ гэдэгт итгэхгүй байжээ. Байлдахаар ирлээ ч гэсэн сайтар бэхлэсэн хэрм цайзаар хамгаалагдсан хотуудыг нь эзлэн авч чадахгүй хэмээм басаж байлаа.
    Зүрчдийн Алтан улстай дайтаж явсан Чингис хаан үүссэн нөхцөл байдалын улмаас  Хорезмын хаант улстай дайтахаас аргагүй болжээ. Чингис хаан Алтан улстай дайтах үүргийг Мухулайд даатгаж, өөрөө Монгол цэргийн гол хүчээ удирдан, Хорезмын эсрэг дайны бэлтгэлд оржээ. Алтан улстай хийх дайнд Мухулай жанжны баруун гар болон оролцохыг Тангуудаас шаарджээ. Чингис хаан Хорезмыг дайлаар мордохын өмнө 1219 оны хавар Их хуралдай хуралдуулж, өрнө зүгт хийх дайны төлөвлөгөөг боловсруулжээ. Монгол цэрэг хэдхэн сарын дараа Хорезмийн эзэнт улсад тулж очсон байлаа. Манай эрдэмтдийн үзэж буйгаар Чингис хааны цэрэг 120 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Эзэн хаан амь эрсэдсэн тохиолдолд Их Монгол улсын хааны ширээг Өгэдэйд залгамжлуулахаар гэрээслэв.
    Улсынхаа голомтыг Отчигин ноёноор сахиулав. Чингис хаан Хорезмын хаант улсад элч илгээж, ял асуухаар цэрэг хөдөлгөснөө мэдэгдэв.  Хорезмын шах Мухаммед Чингистэй дайтахын тулд Сыр-Дарья мөрний дагуух хотууд, Ферганы хөндийн ам, Бухар, Самарканд, Үргэнчид цэргээ хувиарлан байрлуулжээ. Цэргээ ингэж жижиглэн хувааж, хүчээ тараан хуваасан нь Монголчуудад ашигтай болж тэдний хотуудыг нэг нэгээр нь эзлэн авах боломжийг олгожээ.  Хорезмын шах хүчээ тараан байрлуулах болсон шалтгааныг ын энэ тактикийг түүхч Д’Оссон Зүчитэй холбон тайлбарладаг байна. Тэрээр Мухаммед шахын зүрхийг Зүчи үхүүлсэн хэмээн тэмдэглэжээ.  “Чингис хаан Хүчүлүгийн зүгээс аюул нэмэгдэж байгааг мэдээд түүнд  цохилт  өгөхөөр хан хөвүүн Зүчидээ 20 мянга гаруй цэрэг удирдуулан явуулсан байна.
    Энэ үед Хорезмын шах Мухаммед 60 мянган цэрэг дайчлан Хүчүлүг ханыг дарахаар мөн хөдөлсөн байжээ. Мухаммед шах Иргиз голын орчимд ирж буудаллан Хүчүлүг ханы байгаа газрыг тандан явтал олон морьт цэрэг ойртож буйг толгойн сэргийлэхийнхэн Мухаммед шахад мэдээлсэн байна. Тэдгээр цэрэг нь Хүчүлүгийн цэргийг бут цохиод түүний толгойг авч явсан хан хөвүүн Зүчийн цэрэг байжээ”.  Зүчи султанд элч явуулан түүнтэй байлдах хүсэлгүй байгаа гэдгээ хэлүүлжээ. Хорезмын шах ”Хэрэв Чингис хаан надтай тулалдахыг чамд тушаагаагүй бол, Аллах тэнгэр чамтай тулалдахыг надад тушаасан бөлгөө, Миний хувьд Гүр хан, Хүчүлүг хан, та нарын хооронд  ялгаа байхгүй, учир нь та бүхэн адилхан тэрс үзэлтнүүд гэжээ. Зүчи Мухаммед шахтай тулалдахаас аргагүй болов.
    Энэ тулалдаан Мухаммед шахын хувьд цэргээ биеэр удирдан монголчуудтай хийсэн анхны бөгөөд сүүлийн тулалдаан болсон юм. Тооны хувьд хавьгүй цөөн цэрэгтэй байсан хэдий ч монголчууд эрэлхэг зоригтой тулалдаж шөнө орой болоход байлдаан түр завсарлажээ.  Хорезмын шах маргааш өглөө нь дахин тулалдаанаа үргэлжлүүлэхээр дайны талбар дээр ирэхэд  Зүчийн цэрэг олон гал асааж орхиод шөнөдөө хоёр өдөрчийн зам туулан холдсон байжээ. Уг тулаанд 20 мянган хүнээ алдаж өөрийн цэргийн сул талыг мэдэрсан шахын зүрх нь үхэж сүлд нь доройтсон хэмээдэг билээ.  Чингис хаан 600 км өргөн Кызыл Кум цөлийг богино хугацаанд туулж, Хорезмын хаант улсын хоёр нийслэлийн дундуур гэнэт гарч ирсэн нь дэлхийн цэргийн түүхэнд гарсан гайхамшигт үйл явдалын нэг байлаа.
    1220 оны хоёрдугаар сарын 10-нд Чингис хаан Бухарыг хамгаалж байсан хөлсний түрэг цэргүүдийг бут цохисны дараа хотын оршин суугчид бууж өгчээ. Үүнтэй бараг нэгэн зэрэг Отрар унажээ. Бухарыг эзлээд Чингис хаан их цэргээ авч Хорезмын шинэ нийслэл Самаркандыг чиглэв. Чингис хаан, Өгөдэй – Цагадай, Зэвийн жолоодсон гурван замын цэрэг, олзлогдогсдыг өмнөө туун 1220 оны 3 дугаар сарын эхээр Самаркандыг бүслэн авав. Олзлогдсон хүмүүст монгол цэргийн хувцас өмсгөн аравтын тогтолцоонд оруулж, туг бариулж өмнөө туусан нь цэргээ олон болгож харуулах ов мэх байжээ.
    Мухаммед шах нийслэлээ түрэг, тажик зэрэг бум орчим хөлсний цэргээр мануулан үлдээгээд цэрэг цуглуулах нэрээр Самаркандыг орхин зугтсан байна. Самаркандыг эзлэн авсны дараа Чингис хаан Хорезмын нөгөө нийслэл Үргенч хот руу цэрэг яаран хөдөлгөсөнгүй. Учир нь Теркен хатныг эе эвээр өөртөө дагаар оруулах бодлогыг Чингис хаан баримталж байжээ. Ургенчид амьдран сууж байсан Теркен хатан хүү Мухаммедийнхээ хүсэлтээр шахын  эхнэр хүүхдийг дагуулан Мацадар уул руу зугтан оджээ. Теркен хатны бүгж байсан Халуун цайзыг монгол цэргүүд хэсэг хугацаанд бүслэн хаасны эцэст буулгаж авчээ. Теркен хатныг Чингис хаан Монгол руу авч одсон бөгөөд тэрбээр Хархорумд нас баржээ.   Чингис хааны шилдэг жанжин болох Зэв, Сүбэдэйн цэрэгт мөрдөн хөөгдсөн Мухаммед шах Иран, Иракийн хот, цайзаар зугтан явсаар Каспийн тэнгисийн зүүн өмнөд эрэгт орших Абескун хэмээн эзэнгүй арал дээр нуугдан бүгэж байгаад 1220 оны 12 дугаар сарын сүүлээр уушигны хатгалгаа өвчнөөр насан эцэс болжээ.
    Мухаммед шахыг мөрдөн хөөсөн Зэв, Сүбэдэй нар түүнийг нас барсны дараа мэргэдийн үлдэгдлийг орогнуулсан кипчагуудыг мөшгин байлдаж, Самаркандаас эхлэн Каспийн тэнгисийг бүрэн тойрч, бараг 8 мянган миль газрыг туулсан ажээ.
    1220 оны намар Чингис хаан Үргенч хот руу Зүчи, Цагадай, Өгөдэй гурван хөвүүнээрээ удирдуулсан цэргийг илгээжээ. Үргенч хотын бүслэлтийн үед Зүчи, Цагадай хоёрын зөрчил хурцадсанаас хотыг эзлэх явц удаашрав. Үүнтэй холбогдон Чингис хаан бүх цэргийг захирах эрхийг Өгөдэйд олгосноор монгол цэрэг 1221 оны 4 дүгээр сард  Үргенчийг эзлэн авчээ. Монголчууд Үргенч хотыг эзэлэн авснаар Хорезмын хаант улс үндсэндээ Их Монгол улсын захиргаанд оржээ.   Чингис хаан 1222 оны намар Бухарт ирж, эрдэмтэн мэргэдийг цуглуулан лалын шашинтны итгэл сүжгийн талаар ярилцаж, имам, кадисын санваартнуудыг  бүх төрлийн алба гувчуураас чөлөөлж, тэдний үе залгамжлах эрхийг баталгаажуулжээ.  Лалын шашинт орны түүхэнд анх удаа ийнхүү санваартангууд нийгмийн давхаргын хувьд давуу эрх эдлэх болгосон нь энэ бүс нутгийг захирах өөрийн хөвгүүд Зүчи, Цагадайн улсын цаашдын хувь заяанд санаа тавьж байсны  илэрхийлэл байлаа.   Чингис хааныг даосын арш Чан-Чүнь бумбатай уулзаж урт наслах боломжийг эрэлхийлэж байжээ. Тэрээр мөн лалын шашны зүтгэлтнүүдтэй Коран судрын үндсэн зарчмуудыг ч тайлбарлуулж байжээ. Хааны энэ үйлдлийг эзэлж авсан улс орныхоо ард түмний шашин шүтлэгийг хүндэтгэн үзэж ард түмний сэтгэл санааг хэрхэн төвшитгэх, оюун санааны хувьд хэрхэн захирч болохыг мэдэхийг хичээдэгтэй холбоотой хэмээн үздэг билээ.  Чингис хаан Сартуулд байх үедээ лалын шашинтай, түрэг гаралтай, Монголын төрд үнэнч зүтгэхээ илэрхийлсэн Махмуд Ялавачийг Мавераннахрын захирагчаар томилжээ. Мухулай 1223 онд таалал төгсөж, Алтан улсыг дайлах үйл явц саарсан, Тангуд улс баруун гар болж Алтан улстай дайтхаа зогсоосонтой холбогдон Чингис хаан аянаа түргэвчилж, 1225 оны хавар эх нутагтаа буцаж иржээ. 1227 онд Тангуудыг ялсны дараа Чингис хаан нас барсан (Монголын нууц товчоонд тэмдэглэснээр), Түүний үхлийн шалгаан нь эргэлзээ ихтэй тодорхой бус олон таамаглалууд байдаг, Зарим түүхч түүнийг биеийн ядаргаа, дайнаас авсан шарх гэмтлийн улмаас өнгөрсөн гэдэг байхад өнөөгийн Египетийн нутагт мориноос унасны улмаас нас барсан гэдэг бол харин үлдсэн хэсэг нь түүнийг уушгиний үрэвсэлээр өнгөрсөн гэх зэргээр олон янзаар тайлбарладаг байна. Түүхчид Чингис хааныг нас барсны дараа цогцсыг нь өнөөгийн Хэнтий аймаг, Онон мөрний сав Бурхан Халдын ууланд авчирч онголон байх хэмээн таамаглалдаг билээ.

  • Үндэсний эв нэгдэлд сэв суулгаж болзошгүй

    10 жил тутам болдог Хүн ам, орон сууцны тооллогоор 2010 оны байдлаар Монгол Улсад 15 ба түүнээс дээш насны иргэдийн шашин шүтлэгийн байдал
    – Шашин шүтдэггүй 735 283 буюу 38.6 хувь
    – Шашин шүтдэг 1 170 283 буюу 61.4 хувь нь байна.

    Үүнээс
    – Буддын шашин шүтдэг 1 009 357 буюу 53.0 хувь
    – Христийн шашин шүтдэг 41 117 буюу 2.1 хувь
    – Исламын шашин шүтдэг 57 702 буюу 3.0 хувь
    – Бөөгийн шашинтай 55 174 буюу 2.9 хувь
    – Бусад шашин шүтлэгтэй 6 933 буюу 0.4 хувь байна.
    Шашин шүтдэггүй хийгээд бусад шашин шүтдэг 15-аас дээш насны иргэдийн тоо 896 209 буюу 47 орчим хувь байна.
    2010 оноос хойшхи 9 жилд энэ тоо магад өөрчлөгдсөн, ялангуяа бөө мөргөлийн маш хүчтэй тэлэлт чухам энэ жилүүдэд өрнөсөн учир бөө мөргөлтнүүдийн тоо илэрхий өөрчлөгдсөн болов уу. Мөн Буддын шашинтан гэж хэн бэ? Тэдгээрийн хэд нь засал гүрэм хийлгэх, зүг чиг гаргах төдийгөөр, гэр бүлийн уламжлал төдийгөөр шашин шүтлэгээ тодорхойлж байгаа вэ?
    Ийм нөхцөлд Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэдэг амралтын өдөр болгох нь хэр зөв, ухаалаг явдал вэ????
    НЭГ. Хэрвээ Буддын шашныг Үндэсний шашин гэж үзэх аваас
    – Монгол Үндэстэн хэдэн мянганаас мөргөж шүтэж ирсэн Тэнгэр шүтлэгийг Үндэсний шүтлэг биш гэх үү? Хэрвээ мөн гэвэл Тэнгэр шүтлэгтнүүд ч бас Нийтээр амардаг өөрийн гэсэн өдөртэй болоё гэвэл юу гэсэн Хариу өгөх вэ?

    – X зууны үеэс монголын хоёр том зонхилох аймаг болох Найман, Хэрээдүүд, мөн Онгудууд Христийн шашны дорно зүгийн урсгал болох Нестор шүтлэгтэй байв. Түүнээ эш үндэс болгон Христүүд бас христийн шашин бол монголын Үндэсний шашин гэвэл юу гэх вэ? Тэд Улаан өндөгний баяраар Монгол даяараа амарья гэвэл юу гэх вэ?
    – 60 гаруй мянган Мусульман шүтлэгтнүүдийгээ бид хаашаа хийх вэ? Тэд ч бас Наурызынхаа баяраар амармаар байна гэвэл юу гэх вэ?
    – Ерөөсөө Буддын шашин шүтлэгтнүүд л Үндэсний шашинтан, бусад нь биш гэсэн утга мөн үү? Өөр бусад шашинтнуудаа ялгаварлаж буй үйлдэл мөн үү? Нэг шашинд илүү давуу эрх олгож буй явдал биш үү? Өнөөх хувь хүний шашин шүтэх, эс шүтэх эрх эрх чөлөө хаачсан бэ?
    ЭНЭ МЭТЭЭС үүдэн тэртээ тэргүй сул байгаа Үндэсний эв нэгдэлд сэв суувал яах вэ? Эрхэм гишүүдээ? Ер нь шашин шүтлэгийг асуудал нь тийм амар тоглож болдоггүй галтай торх шиг эмзэг зүйл байдаг юм шүү.
    ХОЁР: Бидэнд амралтын өдөр цөөдөөгүй.
    Эрхэм УИХ-ын гишүүдийг Бурхан багшийн их дүйчин өдрөөр нийтийн амралтын өдөр болгож буйгаа эргэж харахыг хүсье.

    Б.Номинчимэд

     
  • БУДДИЗМ БОЛ ТӨР МӨХӨӨХ ВИРУС МӨН

    Хятадын Тан улсын Ү Сүн хаан сууринд байх хугацаан/840-846/-даа буддизмыг дарж, 4600 гаруй сүмийг шатаан, 260 мянган ламыг хар болгон, цэрэгт татан, тариалан эрхлүүлэн, гуулин бурхныг нь хайлуулан зоос цутган, төмөр бурхнаар нь тариалангийн багаж үйлдүүлжээ. 945 он бас Хойд Жү улс/951-960/-ын Ши Сүн хаан буддизмтэй дахин тэмцсэн. 20-р зууны том цэвэрлэгээ нь одоогоос ердөө хэдхэн арван жилийн өмнө буюу 1966-1976 оны улаан хувьсгал байв. Япончууд 1868 оны Майжийн шинэчлэлээр буддизм ба үндэсний Шинто шашин хоёрыг салган тусгаарлаж, буддизмыг хязгаарлан Шинтогоо төрийн шүтлэг болгосон. Мөн энэ үеэс эхлэн Япон нь орчин үеийн улс болон хөгжиж эхэлсэн билээ. Солонгос нь бас олон жил уйгагүй буддизмтэй тэмцсэн улс юм. 1392-1897 оны хооронд оршиж байсан Солонгосын хаант улсын үед цөөхөн хэдэн хаадыг гаргавал бүхэлдээ буддизмыг дарж байсан юм.
    Олон улсын валютын сангийн судалгаанд тулгуурлан, 2010 оны дэлхий улс орны ҮНБ/GDP/-ийг авч үзвэл, Хятад 2, Япон 3, Энэтхэг 11, Солонгос дэлхийд 15-д тус тус орсон байдаг. Харин үүний эсрэгээр буддизмыг дараагүй, олон зуун жил гол шүтээнээ болгон архагшуулан шүтэж ирсэн улс үндэстэн явах тутам хоцрогдон, доройтож ирсэн байх юм. Дээрх судалгаагаар Мьянмар дэлхийд 83, Балба 107, Камбож 119, Лаус 135, Бутан 162-д тус тус орсон бөгөөд Монгол улс Лаустай зэрэгцсэн даруухан үзүүлэлттэй байна.
    2. Буддизмыг туйлшруулсан улс үндэстэн төрөө алдан, иргэншил нь мөхөн сөнөж байсан нь:. Буддизмыг дарсан боловч, дахин сэргээсэн улс үндэстэн мөхөн сөнөсөн буюу харьд эзлэгдэн тусгаар тогтнолоо алдсан байх юм. Сяньби, Хятан зэрэг эртний улсууд нь түүхэндээ буддизмыг туйлшруулан шүтэж байсан ба эдүгээ нэгэнт мөхөн алга болж, бид зөвхөн түүхийн хуудаснаас уншдаг билээ. Тангууд Төвд нар ч энэ ангилалд багтах ба 841 онд Ландарма хаан буддизмд их цэвэрлэгээ хийсэн боловч, ялагдлаар төгсөж, Төвдөд дахин улангасан дэлгэрсэн. Сяньбигийн Туват хаан /408–452/ ба Юү Вэн Юүнг/МЭ543–578/ хэмээх Сяньби гаралтай хаан тус тус буддизмыг дарж байсан боловч ялагдлаар дуусаж байсан юм. Буддизмыг дэмжиж байсан хаадууд хятадчлах бодлого хэрэгжүүлж ирсэн нь бас нэгэн түүхэн онцлог юм. Жишээ нь: Сяньбичуудын байгуулсан Вэй улсын Тувахун/МЭ467–499/ хаан нь буддизмыг туйлшран дэмжиж, Лүнг Мэн, Шао Лин зэрэг олон сүм хийд байгуулсан ба Утайн хийд ч гэсэн энэ үед хөгжиж эхэлсэн. Мөн үүний зэрэгцээ улс даяар Сяньби хэлээр ярьж, Сяньби хувцас өмсөхийг хориглон Хятадаар ярьж, Хятад хувцас өмсөхийг хуульчлан, Хятад хүнтэй гэрлэхийг сайшаан, Сяньби овгийг устаж, Хятад овог хэрэглэхийг хүчээр тулгасан байв. Хожим нь 1691 онд Монголын шарын шашны тэргүүн Өндөр гэгээн Занабазарын Манжид дагаж орсон зүйл явдал нь мөн түүхэн энэхүү үзэгдлийн бодит жишээ юм.
    3. Буддизмыг гол шүтээнээ болгосон улс орон өнөөдөр дэлхийн хамгийн ядуу улс оронд тооцогдож байгаа нь: НҮБ-аас дэлхийн улс орнуудыг хөгжсөн, хөгжиж байгаа, хөгжлөөр хоцрогдсон хэмээн 3 ангилан үзэж иржээ. Хөгжлөөр хоцрогдсон улс орныг “хамгийн ядуу улс орон” гэх буюу “дөрөвдөх ертөнц” хэмээн нэрлэдэг. Одоогийн байдлаар ийм тодотголтой улс орон 49 байгаа аж. Тухайлбал: Африкийн 33, Австралийн 5, Төв Америкийн 1, Азийн 10 улс байгаа юм. Азийн энэ 10 улсын дотор дотоодын дайнтай,тусгаар тогтноод удаагүй, байгалийн гамшигтай, өлсөглөн, дэд бүтэц нь хөгжилгүй Мальдив, Зүүн Тимор, Йемен, Афганистан, Бангладеш зэрэг 5 улсыг эс тооцвол бусад 5 улсад нь нийтлэг оршиж буй нэг онцлог ажиглагдсан юм. Тэр нь эдгээр улсуудын дийлэнх нь түүхэн буюу орчин үед буддизм хэт туйлшруулсан улс орон болно. Одоогийн байдлаар Балба-ын 10, Лаусын 60, Мьянмар 89, Камбожийн 90 хувь нь буддын шашинтай. Бутан бол Төвдээр дэлгэрсэн буддизмыг албан ёсоор төрийн шашнаа болгож буй орчин үеийн цорын ганц улс юм.
    Эндээс харахад түүхэн турш буддизмын хүнд тахалд нэрвэгдэн архагшуулан шүтэж байсан бөгөөд өнөөдөр ч гэсэн эрүүлжиж чадаагүй, тус өвчний вирусийг тээж байгаа улсууд нь жирийн хоцрогдол биш, дэлхийн улс орнуудын адаг болох хамгийн ядуу тарчиг улс орны тоонд орсон болохыг НҮБ- судалгаа харуулж байна юм.
    Өнгөрсөн хорин жил Монгол улсад улс орноо бүтээн байгуулахаас илүү сүм хийд засан сэлбэсэн, шинжлэх ухааны ололт амжилт гаргахаас илүү бурхны баримал бүтээн, улс оронд хэрэгтэй боловсон хүчин бэлдэхээс илүү лам нарын тоо толгойг өсгөжээ. Монголчууд нь энэ хурдаараа буддизмд орж явбал адгийн арвын тоонд ороход ойрхон байгаа бөгөөд сэрэмжийн хонх нэгэнт дуугарч эхэлсэн гэж хэлэхэд хэтрүүлэл болохгүй билээ.
    4. Монголчуудын түүхэн сургамж ба дахин давтагдаж болзошгүй аюул занал: Сяньби, Хятан нар буддизмаас болж мөхжээ. Юань гүрэн ч үүнээс зайлж чадаагүй, “Юань улсын судар”-д Монгол хаад буддизмаас болж төрөө алдсан гэж тэмдэглэсэн нь буй. Юань гүрний үеийн доройтлоос хойш XVI зуунд Монгол улс арай сэргэж иртэл буддизм дахин орж ирээд улс төрийг бутарсан дээр нь бутаргаж, Манжийн колони болсон. Манжид эзлэгдэх үед шашин дэлгэрээд 100 орчим жил болоод байсан тул, дайд явах цэрэггүй, хөдөлмөр эрхлэх боловсон хүчингүй болж, иргэншил мөхөж байсан нь харьд эзлэгдэх гол нөхцөл болсон юм. Манжийн ноёрхолд байсан хугацаанд шашнаас өөр хийх ажилгүй болж, бүхэл бүтэн Монгол улс тэр чигтээ нь сүм хийд болж хувирсан. Манж унаж, Монгол улс тусгаар тогтносон боловч, байгуулагдсан улс нь шашны улс байж, Төвд лам хаан суусан нь шарын шашны хөгжлийн оргил, мунхаг бишрэлийн туйл болсон. Тийм ч учраас Хятад цэрэг биш, Гамингийн дээрэмд эзлэгдэн, Монголчууд гутаан доромжлогдсон. Оросын улаан хувьсгалын нөлөөгөөр Монголд орчин үеийн улс байгуулагдсан. Буддизм Монголд 400 жил дэлгэрсний эцэс буюу XX зууны эхэнд болоход Монголчууд дэлхийн соёл иргэншлийн хөгжлөөс мөн тэр хэмжээгээр хаягдаж, буддизмаар 100 хувь тархиа угаалгаж, үзэл ухамсрын хувьд амьдралыг зовлонгоор төсөөлөх болж, өрсөлдөн хөгжих, байгалийн шалгарлаар явах чадвараа бүрэн алдсан байсан. Хүн ам хорогдон хасах өсөлттэй болж, эрчүүлийн дийлэнх лам байжээ. Ийм нөхцөлд улс орон хөгжих бололцоо байхгүй, тухайн үед маш эмгэнэлтэй байдалд байв. Гучаад оны хэлмэгдүүлэлтээр олон лам алагдсан, үүнд төр ба намыг буруутган, XXI зууны бошгон дээр дахин сэргээх шалтаг болгож байна. Энэ нь дахин сэргээхийн шалтаг биш, харин хэзээ ч дахиж буддизмыг дэлгэрүүлэхгүй цээрлэж явах сургамж болой. Учир нь буддизм байгаагүй бол лам байх ёсгүй, Монголчууд лам болоогүй бол цуст аллагад өртөхгүй байсан. Өөрөөр хэлбэл, их хэлмэгдүүлэлтийн бурууг тухай үеийн нам төрийн удирдагчаас биш, харин буддизмын тус биеэс хайх учиртай. Хэрвээ хууль байдаг бол олон Монголчуудын толгойг эргүүлж, лам болгоод дараа нь төрийн төмөр нударгаар алуулж байсных нь төлөө буддизмыг шүүхэд өгвөл зохиолтой. Одоо дахид хуучин сүм хийдүүдийг сэргээж, олон мянган хүүхэд залуучуудыг уруу татан лам болгох болжээ. Буддын ном зохиол, мэдлэг ухаан, соёл уламжлалыг сурч судлахаас илүү орчин үеийн соёл шинжлэх ухааныг эзэмших нь улс орны хөгжил, ард түмний амьжиргаанд тус дэм болох юм. Эх орны төлөө хүчин зүтгэх олон сайхан идэрчүүд сүмд суун өдөр хоног нөхцөөж, ард түмнийг мунхаг бишрэлд удирдан оруулах болжээ. Хэрвээ уламжлалаа сэргээх шаардлагатай гэж үзвэл Чингис хааны Их Монгол улсын төрд ёсны уламжлал, Мөнх тэнгэрийн шашин- философи сэтгэлгээнээс сурч судлан хөгжүүлж дэлгэрүүлэх нь буддзимын хоосон орон зайг нөхөх хамгийн бололцоотой үзэл баримтлал болох талаар энэхүү илтгэлд дэлгэрэнгүй өгүүлсэн болно.

     
  • Хөвсгөлийн тайгад гурав хоног төөрсөн зургаан настай охиныг эсэн мэнд олжээ

    Хөвсгөл аймгийн Их-Уул сумын малчин Д.Өлзийбатынх Хуштын мод гэх газар өнгөрсөн наймдугаар сард намаржиж байжээ.Удам дамжсан малчин Д.Өлзийбат сумынхаа мянгат малчдын нэг.Тэднийх таван хүүхэдтэй юм байна.Харин ойд гурав хоног төөрсөн охин Ө.Энхзул дөрөв дэх хүүхэд нь аж.Өнөө жил сумынхаа дунд сургуулийн нэгдүгээр ангид элсэн орж сурч байна. Наймдугаар сарын 22-нд гэрийн эзэн Д.Өлзийбат сумын төв рүү нэг хүүхдээ дагуулаад  мотоцикльтой явжээ. Харин хоёр том хүү нь адуугаа хурааж, айлын хашаанд хийж байгаад дэллэх гээд явжээ.Гэрийн эзэгтэй Д.Оюунгэрэл болон Ө.Энхзул гурван настай бага хүүхдийн хамт гэрээ сахиад үлджээ.Гэтэл үнээ саах цагт буюу цагаан гэгээ тасарч эхлэхэд тэнгэр муухайрч, баруун хойноос хар үүл бүрхэн бороо орж эхэлжээ.Сүүлийн хэдэн жил орж байгаагүй хүчтэй, цахилгаан тачигнан азарган бороо асгасан байна.Энэ үеэр тэрүүхэнд бэлчиж байсан хонь, ямаа хошуурч уруудсаар хөтөл давсанд ээж, охин хоёр араас нь явган гарчээ.Охин тэр болгон ээжтэйгээ хамт яваад байдаггүй.  Харин энэ удаад цуг явахыг хүсэхэд ээж нь гараас нь хөтлөн алхжээ.
    Их-Уул сумын ой хөвч араатан амьтнаар дүүрэн.Тэр тусмаа хээрийн амьтан болох чоно элбэг.Азарган борооноор хонь уруудаж, хүчтэй салхинд торох юмгүй яваа хонь, ямааныхаа араас ээж нь явж, тогтоож үлдээсэн хэсэг хонио харуулан Ө.Энхзул охиныг нохойныхоо хамт үлдээсэн байна.Цахилгаан цахих гялбаанаар хэсэг тогтсон хонь уруудаж, нохойн нүд гэрлийн гялбаанд ногоорох нь чоныг санагдуулсан тул охин ч ээжийнхээ явсан зүгт гүйсэн байна.Ингээд охин ор сураггүй алга болжээ.Азарган бороо асгасан хэвээр л байж.
    -МӨӨМ БАРЬДАГ БУЛЦГАР ГАР НЬ НҮДЭНД ХАРАГДААД ЦУЦТАЛАА ГҮЙСЭН Ч ОХИНОО ОЛООГҮЙ-
    Оройн 20.00 цаг болж байхад охины ээж Д.Оюунгэрэл хонио туусаар гэртээ ирсэн байна.Тэрээр гэр нь ойрхон байсан учир охиноо гэр рүүгээ орсон байх хэмээн бодож явжээ.Гэртээ ортол бага охин нь орон дээрээ унтаж, Ө.Энхзул алга байж.Охиноо гэртээ ирээгүйг мэдэж, цуваа өмсөөд, нимгэн цамцтай гарсан охиндоо дээл аваад хайхаар гарчээ.Тэрбээр охиноо хайж гурван цаг гаруй хоолойгоо сөөтөл дуудаж, морио цуцтал давхисны дараа сумын төв рүү хэл өгөх хэрэгтэйгээ мэдэж, утасны сүлжээ барьдаг уулан дээр гарсан боловч холбогдож чадаагүй байна.Саахалтын хүнд, адуугаа тууж яваа адуучинд гээд замдаа таарсан бүхэнд захиж, сураглаж явжээ.
    24:05 цагийн үед сумын төвд байгаа ах дүү нартаа, Онцгой байдлын газрын албан хаагчдад хүүхэд алга болсон талаарх мэдээлэл өгч чаджээ.Д.Өлзийбатынх Их-Уул сумын төвөөс 40 гаруй километрт намаржиж байсан бөгөөд долоон аврагч мэдээлэл ирсэн даруйд сумын төвөөс охины аавыг нь машиндаа суулгаад иржээ.Өлзийбатынхтай айл, саахалт байдаг нутгийн иргэд, аврагчидтай нийлэн гурван баг болоод ойр орчмын нутгаар үүр цайтал самнасан байна.Гэвч охин усанд хаясан чулуу шиг л алга болжээ. Охин  дан цамц, тод яагаан өнгийн өмд, кеттэй байжээ.
    Охины ээж Д.Оюунгэрэл эрлийн багийнхан ирж өөрийг нь олох хүртэл ганцаараа хайгаад л байж.“Миний охин хаана байна аа.Энхзул аа” гээд хоолойгоо сөөтөл хашгирсаар хөвчийн модон дундуур зүгээ мэдэхгүй зөндөө гүйж.Тэрбээр “Үгээр хэлэхийн аргагүй хэцүү юм билээ.Яах гэж орхиж явав даа гэж өөрийгөө зэмлэж бодохоос өөрийг хийж чадахгүй.Энэ модон дор орчихсон болов уу, тэнд байж байгаа юм болов уу, уйлж гүйсээр хаа нэг газар бахардаж унаад амьтан, шувууны хоол болчихоогүй байгаа даа” гээд элдвийн юм бодогдож байгаа юм.Ер нь л дэлхий хөмөрчих шиг, хамаг юмаа алдчихсан юм шиг л байсан.Ингэж явахдаа өөрөө төөрчихсөн.Дүүтэйгээ булаацалдаж мөөм барьдаг булцгар гар нь нүдэнд харагдаад дотроос юм аваад явчих шиг л болж байсан.Охиноо олох юм шүү.Олохгүй бол би буцахгүй гэж өөртөө хэлж, модны хонгил олоод орчихсон байгаасай гэж их залбирсан” хэмээн ярив.Харин Энхзулын аав морио унаад ууланд гарсан байна.Хашгираад л давхиад байсан гэнэ.Бүр сүүлдээ унаж явсан морь нь эцэж, явган явжээ.Хүн, амьтан бараг явдаггүй хөвч тайгын их өвсөн дунд гутлаа арай чамай өргөн дийлж байхад хүйтэн бороо нэрмээс хийх шиг цутгаж байсан нь хамгийн хэцүү даваа байсан.Бүх хувцас норж, гүйх аргагүй болтол жиндээж, хүндэрч байсан ч бид дуу гарган, охин минь бидний дууг сонсоод айчих вий гэхдээ арай аядуугаар дуудсаар явсан гэж ярилаа.Эрлийн багийнхан энд тэндгүй буу тавьж, хашгирч хээрийн амьтан үргээж явжээ.
    -ҮЗМЭРЧИД ОХИНЫГ “АМЬД ОЛДОХГҮЙ, ЛУС ХИЛЭГНҮҮЛЖЭЭ” ГЭЖЭЭ-
    Ийн үүр цайж өглөө болжээ.Гэвч тэнгэр бүрхэг хүчтэй орж байсан бороо бага зэрэг намдсан ч зүсэрсэн хэвээрээ.Эрлийн багийнхан эхнээсээ Д.Өлзийбатынд иржээ.Бүгдийнх нь хувцас нороод, усан гүзээ болчихсон, ууланд яваад их ядарчээ.Аймгийн төвөөс Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, эрэлд явах арав гаруй хүний хамт ирсэн байна.Нутгийн иргэд, сумаас ирсэн аврагчидтай нийлээд 100 гаруй хүн охиныг үргэлжлүүлэн хайсан бөгөөд алга болсон газраас хааш хаашаа 30 километрт самнасан боловч олдоогүй аж.Бут сондуул, нүх, модны хонгил, жалга, хадад, уул гээд л их өвсөн дотроос зүү хайж байгаа юм шиг л хайжээ.Энэ хугацаанд хүйтэн бороо зүсэрсэн хэвээр л байж.
    Охины ар гэрийнхэн бүгд хэцүү байдалд оржээ.Тэр тусмаа ээж нь “Яах гэж охиноо хаяад явав” гээд л уйлж, ухаан санаа нь дэн дун болоод галзуурах дөхжээ.Эрлийн багийнхны зарим нь үзэж, хардаг мэргэн түргэн хүмүүст үзүүлж эхэлсэн байна. Зарим нь лам руу явж зарим нь бөө рүү явжээ. Ихэнх үзмэрч “Амьд олдохгүй юм байна. Лус хилэгнүүлжээ. Уул, усаа аргад” хэмээн хэлж байсан гэнэ. ХАРИН НУТГИЙН НЭГЭН БӨӨ ОХИНД ҮЗҮҮЛЭХЭД “ГЭРИЙН ЧИНЬ БАЙГАА ЗҮГЭЭС БАРУУНТАЙ ХАРАГДАЖ БАЙНА. ДУЛААН ГАЗАР ГАРААРАА ОРОЛДООД СУУЖ БАЙНА. ИХ СЭРГЭЛЭН ХҮҮХЭД ЮМ. АМИЙГ НЬ БӨХӨЛЧИХЛӨӨ. ТЭНГЭР ГЭГЭЭРЧ, БОРОО НАМЖИХААР ОЛДОНО” ГЭСЭН БАЙНА. Охиныг амьд хэмээн хэлсэнд сэтгэл нь жаахан уужирч, эрлийн баг дахиад л уул руу гарчээ. Гэвч ололгүй хоёр хоножээ. 
    -ОХИН ОЛДОХГҮЙ НЬ, ЭРЛЭЭ ОТОГЛОЁ-
    Хоёр дахь хоногоос эрлийн багийнхан эхнээсээ явж эхэлжээ. Тэд охиныг амьд олдохгүй хэмээн найдвар тасраад буцаж эхэлсэн байна. Өлзийбатынхаас километр хүрэхгүй зайд их модтой ой, уулс байдаг аж. Онцгой байдлын газрын албан хаагчид болон нутгийн иргэд охиныг “Олдохоосоо өнгөрөв бололтой” хэмээн эцэг, эхэд нь хэлэхээс зүрхшээн “Ингэсгээд эрлээ отоглох уу даа” гэсэн байна. Гэвч Ө.Энхзулын ар гэрийнхэн болоод 30 гаруй хүн эрлээ үргэлжлүүлсээр байжээ. Охин алга болоод гурав хоножээ. Өглөө болж нар мандсан үед гэрийн эзэд болох Д.Өлзийбат, Д.Оюунгэрэл хоёр гурав хоног нүдний хор гаргаагүй шахам эрлийн багийнхныг хооллож, ундлахаар гэр рүүгээ эргэж, хонь гаргуулан цайлсан байна. МӨН БӨӨ “ЭЭЖ НЬ УУЛНААС БУУХГҮЙ УЙЛААД ГҮЙГЭЭД БАЙХ ЮМ. НУЛИМС НЬ ОХИНЫГ ЧИНЬ ХААЧИХААД БАЙНА. БИТГИЙ УЙЛ. СҮҮ, ЦАГААН ИДЭЭГЭЭ ХАНГАЙ, ДЭЛХИЙДЭЭ ӨРГӨ” ГЭСНИЙГ САНАН ТЭНГЭР, ХАНГАЙДАА ЦАЦАЛ ӨРГӨЖ, ЗАЛБИРЧЭЭ. Энэ үеэс тэнгэр цэлмэж таарсан байна.Гурван өдөр тасралтгүй уйлагнасан тэнгэр энд тэндээ цоорон цэлмэж эхэлжээ. Ууланд үлдсэн эрлийн багийнхан гэр рүүгээ буцах гэж байтал Амгалан хэмээх нутгийн залуу “Та хэд хөдөлж бай, бид хоёр энүүхэн хавиар харчихаад араас чинь давхиад очье” гээд модны зах руу оржээ.
    Амгаланг юм үзэж, хардаг хэмээн нутгийнхан нь алдсан мал тэргүүтэй зүйлсийн сургийг гаргадаг байсан аж. Хамт яваа хүндээ Амгалан “Ийшээ л байгаа юм шиг мэдрэгдээд байх юм. Худлаа биш байгаа даа” гэсээр явсан аж. Тэднийг охины нэрээр хашгиран дуудаж явтал нэгэн бүдүүн модны ёроолд юм хөдлөх шиг болжээ. Лавшруулан харвал охины ягаан өмд цухуйх шиг болж гэнэ. Тэгээд мориноосоо буун дөхөж очоод, “Энхзул аа, Амгалан ах нь байна.Таньж байна уу” гэтэл модны хонгилоос охин шурган гарч ирээд хүзүүдээд авчээ. Хүзүүнээс нь тас тэвэрч, нэлээдгүй уйлсны дараа Амгалан охиныг дээлэндээ ороон тэврээд гэрт нь хүргэжээ.Охиныг олсон газраас гэрийг нь хүртэл арав гаруй километрийн зайтай байжээ. Ингэж зургаахан настай, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй нялх охин хөвч тайга дунд гурав хоног байжээ.Бүр эрүүл саруул олдсон байна.Олсон даруйд сумын эмч түүнийг үзээд “Зүгээр байна.Юутай ч халаасан шар тосоор бүх биеийг нь илж өгөөрэй” гэж. Шар тосоор тослуулсан нялх амьтан ээжийнхээ өвөрт сэтгэл амар унтсан гэнэ.
    -“ТЭНДЭЭ БОРОО НАМДАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙСАН ЧИНЬ УНТЧИХСАН БАЙСАН. СЭРСЭН ЧИНЬ МИНИЙ ХАЖУУД ХОЁР ГӨРӨӨС ХЭВТЭЖ БАЙСАН. ТЭР ХОЁР НАМАЙГ ХАМГААЛСАН”-
    Ойд төөрч, гурав хоносон тухайгаа охин “Нэг харсан чинь ээж намайг Бүргэдтэй орхиод явчихсан байсан. Бүргэдээс би айдаг болохоор ээжийн араас гүйсэн юм.Гүйгээд л байсан.Модон дундуур гүйж байхдаа их даарсан.Тэгээд тэр модны доор орсон. Тэндээ бороо намдахыг хүлээж байсан чинь унтчихсан байсан.Сэрсэн чинь миний хажууд хоёр гөрөөс хэвтэж байсан.Тэр хоёр намайг хамгаалсан.Бороо намдахаар гэр рүүгээ явна даа гэж бодож байсан. Би ерөөсөө ч айгаагүй” гэж ээждээ ярьжээ.Мөн охин борооны тогтоол ус ууж, ойр орчмоос жимс түүн идэж байсан гэсэн. Гэхдээ гэртээ ороод хэсэг уйлж аав, ээждээ үнсүүлж байснаа “Хоол идмээр байна” гэж хэлсэн гэнэ лээ.  Удалгүй тэрбээр түүний орсон модны хонгилын хажууханд туулай гүйж явсныг ярьсан байна.Хүний хашгирах чимээ гарч, морьтой хүн өөр рүү нь дөхөхөд айхдаа том холтсоор хонгилынхоо үүдийг хаахыг оролдсоноо ч ярьжээ. Зарим хүүхдээр бол ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй шахам нялх амьтан хав харанхуй өтгөн ой дунд тасралтгүй шаагих усан борооноор, хэн ч сонсохгүй анир их тайгын дунд хэчнээн удаа орилон бахирсан бол.Ээжийгээ хэдэнтээ дуудаж, олж очсон хонгилоосоо гарахыг хүсэвч зүрхлэхгүй бөмбөгнөн суусан бол.Гэрээсээ арав гаруй километр гүйхдээ юу эсийг бодож, юм бүхнээс айгаа бол.
    Тэрбээр бүтэн гурав хоног цутгасан хүйтэн бороонд огтхон ч нороогүй бөгөөд модны хонгил ийм үеэр их дулаахан болдог байна.Хэдийгээр охин ээждээ айгаагүй гэж хэлж байсан ч нүд нь хавдаж, зөндөө уйлсан байжээ. Аймаг, сумын Онцгой байдлын аврах тусгай ангийн долоон машин, нутгийн иргэд болон ах, дүү хамаатан садных нь 10 гаруй машин, 35 мотоцикль, 160 гаруй иргэний оролцоотойгоор уг эрлийн ажиллагаа өрнөсөн байдаг. Охиноо эсэн мэнд олсон аав, ээж хоёр сайхан сэтгэлт эрлийн багийнхныг долоо хоногийн дараа гэртээ урьж, нижгээд найр хийсэн байна.Ө.Энхзул охин өдгөө Их-Уул сумын арванхоёр жилийн дунд сургуулийн нэгдүгээр ангид суралцаж байна.Тэрбээр 35 үсгээ ангийнхнаасаа түрүүлж нүдэлсэн бөгөөд хичээлдээ бусдыгаа тэргүүлдэг тухай ээж нь ярьж байв.Түүнчлэн “Хонь эргүүлэх, тугал хаших зэргийг өлхөн хийчихдэг охин маань нохойноосоо айдаг байсан юм.Хонио орхиж, намайг хайж, төөрсөн шалтгаан нь ердөө л Бүргэд байсан юм билээ” хэмээн ярив.
    Х.ХҮСЛЭН

     
  • № 2. “Монгол туурагтан бөө”-д өгөх миний хариулт (үргэлжлэл)

    za odoo. boogoor boo nertenguud toglodog baisan bol. boogoor uls toriin namiin turshlagtai ahmad ajiltanguud boogiin namiin uur baiguulaj togloh l dutaj gene dee. Mongoliin boo morgoliig. mongoliin boogiin negdsen nam bolgoj toglohoor shiidsen Jargalsaihanaas bolgoomjloh heregtei boljee.
    МБНЭ нь монголд байгаа чадалтай цөөхөн хэдэн бөө нарт зориулагдан байгуулагдсан биш ээ. Энэ байгууллага бол Монголын Мөнх тэнгэрээ шүтдэг мянга, мянган шүтэн бишрэгч нарт зориулагдсан байгууллага билээ. Тиймээс бид тэдэнд чиглэсэн ажиллагаа зонхилон зохион байгуулахыг эрмэлздэг. Энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бөөгийн нэр хүндийг унагаад байгаа шалтгаануудыг тодруулж, хамтын хүчээр арилгах ажлыг хийх ёстой. Бид шат дараатай өөрсдөөсөө шалтгаалах бүхнийг хийж байгаа.
    Би өөрийгөө тэжээх ажлыг хийгээгүй гэдгийг баттай хэлье. Надад янз бүрийн нэр хаяг өгч бусдын сэтгэлийг үймүүлэх нь хэнд хэрэгтэй юм бэ. Би тагнуулч биш. Монголын малчны найман хүүхэдтэй эгэл жирийн айлын дундах хөвгүүн. Би бусдын адил монголын жирийн нэгэн иргэн. Би “биеэ засахын тулд” амьдралын 14 жилээ суралцах үйлст зориулсан. Монголын Батлан хамгаалах их сургууль, гадаадад, ОХУ-ын Москвагийн нийгэм эдийн засгийн их сургууль, Москвагийн удирдлагын Академи, ХБНГУ, АНУ-д мэргэжлийн сургалтуудыг төгсжээ. Дөрвөн улсын сургуульд сурчээ.
    Дараа нь гэрээ зассан. Амьдрал боломжийн дундаж айлын түвшинд байгаа. Хүүхдүүд маань Монголдоо дээд мэргэжил эзэмшиж, дараа нь гадаадад дараах шатны боловсрол эзэмшсэн. Бүгд 2-оос дээш хэлний мэдлэгтэй. Тийм учраас ар гэртээ санаа зовох зүйлгүйгээр Мөнх тэнгэрийнхээ төлөө зүтгэх боломжтой болсон.
    Би төрөө засалцсан. Байлдагчаас хурандаа цолтойгоор цэргийн хамгийн бага нэгж салбараас дивизийн удирдах албан тушаалуудад батлан хамгаалах салбарт, дүүрэг, хот, улсын хэмжээний төрийн албанд эмнэлэг, шинжлэх ухаан, боловсрол, улс төрийн байгууллагад ажиллаж ажлын багагүй туршлага хуримтлуулжээ. Монголын бүх аймгууд, 300 гаруй сумдын ажил, Зэвсэгт хүчин, Цагдаа, Онцгой байдлын бүх анги салбар, монголынхоо хилийг гурвантай тойрч бүх отряд, заставаар орж танилцаж, Монголын бүх шашны байгууллагын удирдлагуудтай, ОХУ-ын буриад, БНХАУ-ын Манжуураас Шинжан уйгар хүртэл өргөн уудам нутгаар аялж, монгол туурагтнуудтай уулзаж явлаа. Дэлхийн 69 орны төр нийгмийн зүтгэлтэн, эрдэмтэн, судлаачтай уулзжээ. Ийм хувь тавилан хэн хүнд олдоод байдаггүй ховор завшаан гэж би боддог. Мөнх тэнгэр надаа энэ бүхнийг үзүүлж, мэдрүүлэх хүч боломж өгчээ. Ингэж явахдаа бөөгөө хэрхэн бэхжүүлж, хөгжүүлэх вэ гэдэг миний сэтгэлд ямагт хамт явсан. Ямар ч судлаачийн яваагүй, үзээгүй орон зайг надад мэдрүүлжээ гэж би баярлаж явдаг. Би төрд ажилласны хувьд тэтгэвэртээ гарах нас болоогүй байна. Намайг гудамжинд байлгах зорилготой хүмүүс төрд байдаг. Харин бидний зорьж байгаа үйлсэд “тэтгэвэр” гэж байдаггүй гэдгийг хэлэхийг хүсч байна.
    Одоо би нөхдийнхөө хамт Бөөгийнхөө “унагасан” нэр хүндийг засалцахын төлөө Мөнх тэнгэр, бөөгийнхөө төлөө зүтгэж явна. Бөөгийн нэр хүндийг унагасан, түүний нэр хүндээр залилан хийгсэдийн эсрэг тэмцэх болно. Монголынхоо онгон байгалиа хамгаалах, монгол уламжлал, зан үйлээ сэргээх гээд олон зүйлийг сэдэж бүтээх гэж зүтгэж байна.
    Намайг тэнгэрээрээ тоглож байна гэжээ. Бас “удмаараа сүйрнэ” гэжээ. Үүнд би хариулъя. Би мөнх тэнгэрээрээ тоглоогүй, харин тийм тоглогч нартай тэмцэж, бөөгийнхөө нэр хүндийг хамгаалах болно. Манай удам сүйрэхгүй. Мөнх тэнгэр хамгаалах болно. Тийм учраас би итгэлтэйгээр энэ үйлсэд зүтгэж явна. Харин бөөгийн зан үйлийг буруу зүйлд ашиглавал Мөнх тэнгэр тийм зүйлийг гэсгээх болно.
    “МБНЭ-д хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар” гэжээ. Хэнд ч хэрэггүй МБНЭ-ийн төлөө тэгтлээ санаа зовж, бичих шаардлага байсан юм уу гэж бичигчээс асуумаар байна.
    МБНЭ-д бөөгийнхөө төлөө санаа тавьж, түүнийхээ төлөө хоосон ярьдаг бус бүтээхийн төлөө ажилладаг хүмүүс цугларсан юм. Миний дэргэд таны бичсэнээр “удган хүүхнүүд, банди” нар бус жинхэнэ удам дамжсан, бөөгийнхөө төлөө амьдрал, сэтгэлээ зориулсан олон зуун “Тэнгэрийн улаач” нар, түшээ, шүтлэгтэнгүүд байна. Харин бөөгийн нэр төрөөр тоглогчид, луйварчин, гэмт хэрэгтэнгүүд хариуцлагаас нуугдан элдэв нэрээ нууцлан бидний эсрэг хорон муу үг шидэж байна. Бидэнд ажил хэрэгч шүүмжлэл ус агаар шиг хэрэгтэй. Бид түүнийг хүлээн авч ажилдаа тусгах болно. Харин ажилд саад болсон хорон муу санаа, үйл үйлдэл хэрэггүй. Мөнх тэнгэр үйлийг нь ялгаж, үнэнийг нь тодотгож, гавьяа, гэсгээлийг нь онооно. Энэ бүхнийг цаг хугацаа харуулна.
    зочин March 20, 2013 10:14 AM
    монголийн бөөгийн нэгдсэн эвдэд гэж хэнд ч хэрэггүй хүмүүс цугларсан газар байлээ яаг үнэн хэлсэн байнаа монгол туурагтантай санал нэг байнаа наад жаргалсайхан гэдэг хүн чинь тэтгэвэртэй гарсан болхоор 21 аймаг монголийн бүх бөө нараас татвар аваад наснийхаа хоолийг олоод. хажуудаа хэдэн өөрийн үгэнд ордог удган хүүхнүүд банди нарийг гарийн үзүүрээр зарчихаад л сууж байна гэж мөрөөддөөд байгаа юм. Тэнгэрээр тэгэж тоглож болохгүйдээ удмаараа сүйрэндээ. Энэ жаргадсайханий хажууд тэнгэр бөө онгод гэж ийм байдаг юум гэж бодитоор үзүүлчих шйдтэй бөө байхгү болохоор л дэвээд байгаа юум.
    МБНЭ нь байгуулагдаад удаагүй, санхүүгийн хувьд чадвар нэн сул байна. Бид одоохондоо үнэгүй буян хийх “социализм”-д хүрчихээгүй байна. “Үнэгүй зүйл байдаггүй” гэж Мөнх тэнгэр айлдсан билээ. Бид тэнгэрийн хүчийг үнэгүйтүүлж болохгүй.
    Түүхийн сонирхолтой үед өөрийгөө амьдарч байна гэж үздэг. Би олон жилийг Монголын улс төрийн амьдралд зориулсан нь үнэн. Олон жилийн хөдөлмөрийн үр дүнд “Мөнх тэнгэр”-ийн шүтлэгээ олж авсан. Монголын амьдралд улс төрийн намууд өнөөдөр ямар нэр хүндтэй байгаа билээ. Ийм нөхцөлд бас нэг нам гэж ярих нь огт утгагүй зүйл. Харин ч бичээд байгаачлан Бөөгөөр нам болгон тогловол тэнгэр гэсгээх болно. Аль нэгэн намаа сонгож, хамтарч ажиллах нь хувь хүний асуудал.
    зочин March 20, 2013 10:20 AM
    бөө мөргөлийн хамгийн шилдэг 55 бөө шалгаруулах уралдаан тулаан хийгээд л бөөгийн нэгдсэн шилдэг 55 хүнээрээ нэгдсэн эвлэлийн удирдах зөвлөлөө хийгээд дотороос нь ерөнхийлөгчөө сонгох хэрэгтэй ш дээ. бөөгийн ерөнхийлөгч бөөгөө мэддэг онгод сахиустай бөө хүн мөртлөө маш шудрага цэвэр бас хүчтэй онгод сахиустай жинхэнэ бөө нарийн аав эцэг бөө байх ёстой юум даа.
    Бүх асуудлыг шууд эсэргүүцээгүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Шилдэг 55 бөөг цуглуулж, шалгаруулж, шилдэгээ тодруулж, удирдагчаа сонгох, дагнасан бөө нарын байгууллагын талаар санал дэвшүүлжээ. Сайхан ч санаа. Харин МБНЭ бол Бөө нар, түшээ нар, шүтлэгтэн олон түмнийг багтаасан өргөн хүрээтэй байгууллага. Зөвхөн бөө нар гэж явцуурахгүй. Өнгөрсөн 20 гаруй жилд Бөөгийн 100 гаруй байгууллага байгуулагдан ажиллажээ. Бөөг дэлгэрүүлэх, хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан нь үнэн зүйл. Гэхдээ Монгол Улсад гадны хүчирхэг хөрөнгө, санхүүгийн чадавхтай, ажлаа зохион байгуулах олон жилийн баялаг туршлагатай, улс төрийн дэмжлэгтэй шашин шүтлэг орж ирээд монголчуудын оюун санааны салбарт хурдацтай түгэн дэлгэрч байхад бид зүгээр хараад суугаад байх ёстой гэж үү. Жалга, довын зүйл яриад хувиа хичээгээд байгаад байх ёстой юу. Зөвхөн цөөн хэдэн бөөгөө тойроод яриад суугаад байх ёстой юу. Телевизээр гараад байдаг цөөн хэдэн бөө, судлаачаар бүх асуудлыг төлөөлүүлээд байх уу. Би гэж цээжээ дэлдэж, амиа бодогчдын өмнө сөхөрч, тэднээс хамтарч ажиллая гэж гуйх хэрэг үү.
    Бид үүнд –Үгүй гэж зоригтой хэлэх байна. Харин даруухан амьдардаг, эгэл жирийн, чадалтай, зорилготой, ажилсаг, нэр хүндтэй “тэнгэрийн улаач”, түшээ, шүтлэгтэн олон байдаг юм байна. Тэдний дэмжлэгээр бидний үйлс бүтэмжтэй байж, дэлгэрэн хөгжих болно. Бид хамтарч ажиллахыг зорьж ирэгсдэд хаалга маань ямагт нээлттэй байх болно. Мөнх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс ивээх болтугай.

  • Монгол туурагтан бөө”-д өгөх миний хариулт

     

    Mongol tuuragtan boo March 16, 2013 8:58 PM
    Mongol boo nar nomhon tomootoi humuus gej uu.
    Түүхийн олон зууны турш бөө нар цаг хугацааны хүнд сорилтыг туулан өнөөг хүрч иржээ. Тэдэнд яагаад ийм сорилт тулгарч байсан юм бэ. Тэд Мөнх хөх тэнгэртээ үнэнч байж, монголчуудын өмнө уг, удамыг жинхэнэ утгаар нь үе дамжуулан хөгжүүлж өнөөг хүргэх түүхэн үүрэг ногдож байсан юм. Тэдний эх оронч сэтгэлгээ, үндэсний үзлийг бадраах ариун үйлсээс харийнхан үнэхээр айн чичирч, хаа байгаа газар нь устгахыг хичээж байсан билээ. Бөө нар бол номхон томоотой улс бишээ. Тэд бол монголчуудын өмнө олон чухал хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүс, тэдгээр үүргийн нэг нь монголчуудын оюун ухааны бохирдлыг цэвэрлэх нэн хариуцлагатай, хүнд үүрэг хүлээсэн “Тэнгэрийн улаач” нар юм.
    Mongol tuuragtan boo March 16, 2013 9:29 PM
    Mongol boogiin negdsen ewlel gej baiguulagdaj eronhiilogchoor n tagnuulchiin meregjiltei hurandaa zoltoi Jargalsaihan gedeg hun shuud awtomataar nuuzaar songogdoj yamarch choloot songuulguigeer songogdsonoos hoish mongol boo morgol ulam ih zambaraagui bolloo.
    Mongoliin boo morgoliin 60 gariu TBB baiguulaguud tamgaa darj negdsen mortloo eronhiilogchiin choloot songuul hiihguigeer shuud Jargalsaihaniig songsond Mongoliin ard tumen ih gaihdag.
    Jargalsaihan boogiin medleggui boogiin shutleggui bas boo sudlaach bish zairan boo bish. erdiin l neg huuchin sotsialist namiin ajiltan tagnuulch hun mongliin boo morgoliin baiguulaguudiig nuuzaar negtgej choloot songuulguigeer shuud ewleliin eronhilegch bolsond boo nar mash ih durguizdeg.
    bas ooriin duraaraa boogiin huil durem uzel barimtlal zohioj boog shashin gej interneteer zarlaj mongoliin buh boo naraas tatwar awah zorilogtoi il medegdeh hun gent garch irsen boo morgoliin susegten durguizej baina.
    2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Монголын бөөгийн төлөө сэтгэл зовж, санаа тавьж явдаг бөө нар, түшээ, шүтэгчид цугларч Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийг (МБНЭ) байгуулсан билээ. МБНЭ-ийн дүрмийг баталж, Бөөгийн байгууллагаа удирдах Ерөнхийлөгчөө, 100 гаруй гишүүнтэй Бага хуралдайгаа сонгож байгуулсан.
    Дараа нь Бага хуралдайн анхдугаар хуралдаан болж, 25 хүнээс бүрэлдсэн Дээд цэцийн Зөвлөл, 7 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын цэцийг сонгож байгуулсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгчид Д.Жаргалсайхан, судлаач Ш.Сүхбат, Бадарч, Зайран Бямбадорж,Одгэрэл, Чинбат, Энхзаяа нарын нэр дэвшиж яригдсан бөгөөд судлаач Ш.Сүхбат гуай санаачлага гаргаж, Монголын бөөг цаашид хүчээ нэгтгэн хөгжүүлж, бөөгийн төвлөрсөн хамтын удирдлагын байгууллага бий болгох зорилтыг дэмжиж, МБНЭ-ийн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэхээс татгалзсан. Ийнхүү МБНЭ нь баталсан дүрмийн хэмжээнд бүх шатандаа сонгуулиар байгуулагдсан.
    Бөө хүн “тэнгэрийн улаач”-ын үүргийг биелүүлэхийн зэрэгцээ хүмүүний амьдралаар амьдрах хувьтай билээ. “Тэнгэрийн улаач”-ийн үйл нь Мөнх тэнгэрийн хуулиар зохицуулагддаг, харин бөө нар эгэл үедээ шүтлэгтэнгүүдтэй хамтарч МБНЭ-д нэгдэн нийлж, зорилго, эрх ашигаа хамгаалж ажиллахаар зорьсон нь энэ их үйлийн эхлэл болсон юм. Жар гаруй бөөгийн байгууллага МБНЭ-д нэгдсэн нь үнэн. Бөөгийн эвсэл, холбоо, Академи, нийгэмлэг, төв нэртэй төдий хэмжээний Ерөнхийлөгч, тэргүүн, дарга нар байдаг. Тэглээ гээд Монголын бөөд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс хамтарч ажиллаж байж, хамтын чармайлтаар үр дүнд хүрнэ гэдгийг цаг хугацаа шаардах болсон. Түүнийг албан тушаал алдар нэрээр бус, үйл ажиллагаагаар хангах хэрэгтэй юм. Цаг үеийн шаардлагаар МБНЭ байгуулагдсан гэж хэлж болно. МБНЭ нь хамтарсан удирдлагын сонгуульт байгууллага, цаашдаа энэ байгууллагыг авч явах чадалтай, туршлагатай чадвартай хэн ч байсан сонгогдоод оролцоод явах бүрэн боломжтой. Үйл ажиллагаа нь итгэл үнэмшлээр нэгдсэн иргэдийн сайн дурын нэгдсэн байгууллага бөгөөд гишүүдийн татвар, хандиваар санхүүжэхээр дүрэмд тусгасан. Гэвч гишүүд нь татвараа төлж хамтран ажиллах талаар учир дутагдалтай байгаа нь үнэн.
    Би бол Мөнх тэнгэрээ шүтдэг, монгол хүн. “Тэнгэрийн улаач” биш гэдгээр миний шүтлэг бишрэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Бөөг шүтлэгтэнгүүдээс салгаж авч үзэх боломжгүй. Бас бидний амьдарч байгаа цаг үе нь социалист байгуулалын төгсгөл, зах зээлийн нийгмийн эхэн үед хамаарч байна. Тиймээс амьдарч байсан цаг үетэй нь холбож нэр хоч өгөх нь юу л бол. Харин сэтгэлгээ, танин мэдэхүй, хөгжил дэвшилээс олон зүйл хамаарах нь гарцаагүй.
    Өөрийн хувь хүний үзэл бодлоо нийт ард түмний болгож ярьдаг цөөн хүмүүс бий. Тийм хүмүүс ичих хэрэгтэй. “МБНЭ оршин тогтнох үндэслэлгүй, ирээдүйгүй” гэж бичээд байгаа мөртлөө яагаад түүний албан тушаалыг авахсан “Ерөнхийлөгчийн сонгууль хууль бус болсон” гэж шүлсээ үсэргээд байна вэ. Монголчууд бид, хэн ч байгууллага шинээр байгуулах, гишүүнээр элсэх, элсүүлэх эрх чөлөө хангалттай бий. Бидэнд ярих, шүүмжлэхээс илүүтэй хамтарч зүтгэж, хийж ажиллах хүмүүс хэрэгтэй байна. Ярьдаг нь хэт олон, хийдэг нь цөөнх байна.
    Бөөг шүтлэгээ “Улаач нар”, шүтлэгтэн гэж ангилж зааглах нь өнөө цагт тохирохгүй зүйл. Бид нэгдэж хамтарч байж хөгжинө гэж үздэг.
    Mongoliin boogiin negdsen ewleliin eronhiilogchiin songuuliig ard tumend neellttei hiij. Mongoliin ard tumend huusen butseneerei tanigdsan Z.Batotgon B.Galaarid N.Nagaanbuu CH.Erdene S.Dulam D.Bumochir SH.Suhbat D.Badarch CHingesiin Dawaanim Duuchin Ariunaa Harangiin Lawgaa Propessor Beeayandalai N.Nyamosor T.Mandir pizikch Lawgaa Owor mongoliin nert Erdemten CHunag nariin mash olon erdemten sudlaachdiig ner dewshuulj udirdah zowlold ajiluulah n mongold heregtei. Deerh ner buhii humuus tus ewleld baihguigeer Mongoliin boogiin negdsen ewlel gej orchin togtnoh undeslelgui bas ireeduigui yum shuu. Mongoliin boo morgoliin susegten olon bolon boo nar odoo negiig bodoj idewehtei hodloh zag bolzee iimd mongoliin boogiin negdsen ewleliin huil bus yawagdsan eronhiilogchiin songuul. udirdah zowloliin songuullaa alban esoor nellttei yawuulahiig mongol boo nart urialj baina
    МБНЭ нь нээлттэй, ил тод байгууллага. Мөнх тэнгэрээ шүтдэг хэн ч элсэж болно. Монголын ард түмэнд танил болсон Бат-Отгон, Галаарид, Нагаанбуу, Эрдэнэ, Дулам, Бат-очир, Давааням, Ариунаа, Лхагва, Баяндалай, Ням-Осор. (Сүхбат, Бадарч нар МБНЭ-ийн гишүүн) гээд олон хүн манай МБНЭ-д элсэхэд чөлөөтэй. Дараа нь МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд нэр дэвшүүлж, сонгогдож болно.

  • МОНГОЛ БӨӨГИЙН БУЛШНЫ ТУХАЙ МЭДЭЭЛЖЭЭ

    Өнөөгийн Иран улс буюу 13-р зууны Хүлэгү хааны үеийн Монголын эзэнт улс, Ил хааны нуьаг дэвсгэрээс олдсон Монгол бөөгийн булшны талаар “Tehran times” мэдээлжээ. Уг булш нь түүхийн нэн ховор олдвор учир Ираны холбогдох байгууллагаас НҮБ-ын соёлын өвд албан ёсоор бүртгүүлсэн.
    Булшийг илрүүлж, судалж, малтлага хийсэн эрдэмтэд “13-р зууны Хүлэгү хааны үеийн Монголын бөөгийн булш мөн” гэж үзэж байгаа ажээ.
    Лалын шашинтны оршуулгаас ялгарах онцлогтой тухайн үеийн дээдсийн оршуулга болох  олон шинж тэмдэг нь ингэж дүгнэхэд хүргэж байна.
    Гадны орнуудад Монгол тэнгэр үзэл, бөө мөргөлийн ганц зүйл олдоход ингэж нандигнан хандаж байхад эх нутагтаа байгаа монголын өнөөгийн төр засгийнхан өөр зүйлийг эрхэмлэн дээдэлсэн шийдвэр гаргаж байгаа “тун ичгэвтэр” хэрэг юм. Түүхээ мэдэхгүй хүн бол ойд төөрсөн сармагчин мэт ажгуу.