Author: admin_shaman

  • Атилла хаан

     Єндєр сvрлэг урт цагаан хэрэм газрын байцыг даган єндєр уул даваа болон талын бартаат хэсгээр байрласнаараа нэлээд сайн хамгалалтын vvрэг гvйцэтгэж байжээ. Цагаан хэрэм дээр хэдэн зуун боомт болон гал тэмдгийн тавцантай.
     Мянган жилийн тэмцэлийн гэрч цагаан хэрэм.
    Хятад vндэстэн умрын нvvдэлчин малчин vндэстний халдлагаас сэргийлэн цагаан хэрэм нэмж байгуулсаар иржээ. Ингэснээр цагаан хэрэм нь хоёр тєрлийн соёл иргэншлийн  хил,халхавч болсон байна.
     “Орших уу, эс орших уу?” гэсэн хүн төрөлхтний мөнхийн асуултад хариу олж, зөв шийдэлд хүрэхийн төлөөнөө алс өрнө зүгийг барин Их нүүдлийн замд шуудран одсон тэр цагаас хойш тэдний тухай мэдээ чимээ, сураг ажиг үгүй болжээ.
    Бүхэл бүтэн угсаатан, ард түмэн тийнхүү бүрмөсөн алга болчихно гэж баймааргүй, дэлхий хөрснөөс, газрын гадаргаас арилж үгүй болчихно гэж бас үгүй тул тэд хаа нэгтээ аж төрсөөр л явж, хаа нэгтээ аж төрөхийн төлөө холдон нүүж, алалдан тэмцэлдэж, доройтон сөхөрч, өндийн босч, өөдлөн хүчирхэгжсээр явжээ.
     Хүннү нар бутран салж нэг хэсэг нь Гот, Вандал аймгуудыг шахан нvvж Аттилагийн Хүннү (Гунн) улсыг vндэслэн, харин нөгөө хэсэг нь Энэтхэгийн зүг нүүн Эфталит буюу Цагаан Хүннү улсыг байгуулж, зарим аймгууд нь Тангуд, Төвдийн өвөг аймгуудтай тэмцэлдэн, Хятадын Хан улсад дагаар оржээ.
     
    Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг-овог аймгуудтай дайтаж тэднийг буулган аваад (энэ тухай Нибэлүнгүүдийн дуулал зохиогджээ.) улмаар түүхэндээ, дэлхийн ноён гэгдэж хандсан зүгтээ дайлж өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага-Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч хүн ардыг боол болгож байсан  нь хожим Визант, Ром хэмээн 2 хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь байлдан дагуулж, аль алинаар нь алба бариуж чадсан Тэнгэрийн ташуур агуу байлдан дагуулагч Аттила хаан юм
    Зарим түүхэнд өгүүлсэнээр хэрэв хүнчүүдийн дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай урьд дээрхи овог аймгууд өөр хооронын дайсагналаа зогсоон, Хүн нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр, найрамдлын гэрээ байгуулжээ.
     
     
    Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн энэ үеэс өрнө дахинийг мунхруулсан 1000 жилийн шашны ноёрхол  дундад зуунаас эхэлжээ.Юутай ч тэртээ дорно зүгт Сүмбэ нарт цохигдон сарнисан өвөр Хүннү нар 10 000 км-ийн алсад өөрсөд нь цохигдон ухарсан садан төрөл ар Хүннү нар өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэн болов уу
     
     
    Дунайн хүнчүүд Францын нутагт ч цөмрөн орж байв. Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй. Умард хүн нар Ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг  өөрчилсөн гэдэг.  
    Харин энэ цагт Франц улсад сурч байгаа Монгол оюутаны бичиж тэмдэглэснээс хуваалцавал:
    Аттила хааны талаарх мэдээлэл түүвэрлэнэ хүргвэл ийм байна. харин саяхан түүний бунхан байх магдлалтай булш нээн илрүүлсэн мэдээлэл нилээд шуугиан тарьсантай холбогдуулж энэхүү мэдээлэлийг бэлтэглээ.
    Л.Алтангэрэл

  • Буриад ястаны түүхийн тухай

    Эдний хоорондын зөрчил нь зарим vед зэвсэгт тэмцлийн хэлбэрт шилжин орж байв. 1643 онд Курбат Иванөв гэгч Байгал нуурын Ольхон ольтрогийг байлдахаар явжээ. 1644 онд мөнөөх Курбат Иванөв Амар орчмын нутгийн Брацкийн хvмvvс энэ дайралтынх нь хариуг барихаар шийдсэн байна. Ингээд Лена (Зvлэг) болон Амар (хар) мөрнөөр нутагтай Брацкийн хvмvvс хамтран Верхөленскийн (Лена мөрний эхэн) бэхлэлтийг 3 удаа бvслэв. Сvvлчийн бvслэн хаах ажиллагаанд 2000 хvртэл хvн оролцжээ. Бvслэлт нь тодорхой амжилт олоогvй байна. Энэ бослого гарах шалтгаан нь тэр жилvvдэд Енисэйскээс мөнгө болон мөнгөний уурхайн газрын тухай янз бvрийн мэдээ цуглуулах тусгай даалгавар бvхий атаман Василий Колесникөв Ангар мөрөн орчмын нутагт иржээ. 1644 онд Колесникөв Ангарыг өгсөн аян дайнд мордоод өвөл нь Осголын адагт хvрч өвөлжихөөр шийдээд бvхэл өвлийн турш зэргэлдээ Брацкийн омгуудын эсрэг хийсэн зэрлэг дээрэм тонуулаараа тэдний эсэргvvцлийг хvргэжээ. 1645 онд Колесникөв дахин замд гарч дээрэм тонуул хийсээр явж Байгал нуур хvрээд баруун талд нь өвөлжихөөр шийдэж замдаа тэр Куд болон Ангар мөрний орчмийн хvмvvсийг дээрэмдсэн мэдээ бий. Оросын казах цэргvvд худалдаачид, хожим нь тvшмэдvvд олноороо хvч тvрэн ирж 1646 онд Дээд Ангар, 1648 онд Баргужин, 1665 онд Сэлэнгэ, 1666 онд Дээд-Yд зэрэгт цэрэгжсэн суурин шивээ гацаа байгуулж, эзлэн тvрэмгийлэх бодлого явуулжээ. Ар Монголын ноёд Буриад-Мөнгөлын газар нутгыг хаант орос тvрэмгийлэн эзлэх санаархлыг зvгээр харж суусангvй. 1688-1689 оны хооронд Тvшээт хан Чахундорж цэргийн хvчээр Сэлэнгэ, Yдийн чиглэлд довтолсон нь Ар Монгол, Оросын харилцааг ихээхэн хурцатгажээ. Тэр vед бие даасан овгуудын хооронд эвсэлдэн тохирсон хөдөлгөөн ч vгvй, бvриад ноёд тvшмэд сайд нарын төрийн нэгдсэн бодлого ч байхгvЙ байв. Ноёд тус бvрийн хувийн эрх ашиг, өөрийн овог угсааны амгалан байдал, эрх ашгийг хангаж байх vvднээс vйл ажиллагаагаа явуулж байжээ. Нэг хэсэг буриад овог нь Монголын Тvшээт хан, Сэцэн ханы талыг баримтлан Оросын хаант засгийн харгис тvрэмгийллийн эсрэг тэмцэж байсан бол нөгөө хэсэг нь оросуудад дэмжлэг vзvvлж байсан ажээ. Хаант Орос, Манж Чин улс өөрсдийнхөө эзлэн тvрэмгийлэх бодлогодоо Ар Монгол, Зvvнгарын хаант улсын зөрөлдөөныг ашиглан нэгээр нь нөгөөг цохиулах башир арга хэрэглэж байснаас Буриад Монгол, Ар Монголыг харьцангуй амархан эзэлжээ.
     

    Хэвчvv (Нэрчv)-гийн 1689 оны гэрээгээр Манж, Орос хоёр харилцан худалдаа хийхээр тохиролцсон боловч Манж нар Оросын худалдааг Халх Монголд нэвтрvvлэхийг шууд хориглох бодлого явуулж байв. 1727 онд Тvшээт ханаас хvрээ, Хиагт ба харьяат аймгийн Оростой худалдаалах газар болгохыг Манжийн ханд хvсэн мэдvvлэхэд хариуд нь Манжийн хаанаас харилцан худалдаа хийхийг хориглож, орос хvмvvсийг хил давуулахгvЙ байх зарлиг буулгажээ. 1727 онд Манж, Орос хоёр улс Хиагтын орчимд Буурын тосгонд гэрээ байгуулж, албан ёсоор Халх Оросын хил хязгаарыг тогтоож, уг хэлэлцээгээр буриад нутаг бvхэлдээ хаант Оросын харьяанд багцан байна. Хаант Орос Буриадын нутгийг эзэлж авмагц хvн амд ихээхэн албан татвар ноогдуулжээ. Энэ албыг буриад монголчууд vнэт арьс, адуу малаар өгч байлаа ч гэсэн албан татвараа цаг тухайд нь төлж чаддаггvЙ байлаа. Тиймээс орон нутгийн захиргаа дарамт vзvvлж байв. Хаант Оросоос буриадын дотор засаг захиргааны өөрчлөлт хийж “Тал нутгийн Дум” хэмээх орос захиргаатай болсон бөгөөд 1885 онд “Волость” гэдэг захиргааны нэгжид харьяалуулжээ. Зарим газарт буриад-өрөсын хоорондын харьцаа хэвийн байсан боловч оросын атамануудын албан тушаалаа хэтрvvлэн эдлэх, Оросын засаг захиргаа хээл хахууль авч хэрэг төвөг учруулж байснаас буриадvvд оросын захиргааг хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэж байлаа. Сибирийн захиргаа 1635 онд төвдөө өгсөн мэдээндээ: “Петр Бекетөв цэрэг аван буриад гасар Лена голын эх өөд Она голын адагт урьд өмнө улсын алба төлж байгаагvЙ, буриад зvрчид угсааны иргэдээс улсын алба гаргуулахаар очиход эдгээр буриад зvрчид нар эсэргvvцэж, очсон хvмvvсийг зодож занчив, гэтэл Петр нөхдийн хамт 3 хоног бvслэлтэнд сууж бурхны ивээлээр Петр цэргvvдийн хамт тэдгээр буриадыг элдэв арга мэх хэрэглэн уван цуван зодож алсан хvний тоо 90 хvрэв…” гэжээ. Ийнхvv ард тvмнийг газар нутгаас нь шахан хавчиж, алба татвараар дарж тэсэхvйеэ бэрх болоход тvvнээс гарах арга замыг сvвэгчлэхээр буриадын ард  тvмэн Москва, Санкт Петербvргт овгийн элч төлөөлөгчөө илгээж, буриадуудын эрх ашиг, газар шороог хамгаалах талаар асуудал тавьж байлаа. 20-р зууны эхээр буриад нь хаант Оросын харьяат буурай олон ястны нэгэн адил vндэсний болон нийгмийн дарлалд нэрвэгдсэн цөөнх угсаатны нэг болжээ. Энэ бvх байдлаас зугатаж, шилжин нvvх хөдөлгөөн хvчтэй болов. Ихэнхи нь Монголыг зорьж, Байгаль орчмын буриад овгуудын байршилд ихээхэн өөрчлөлт өржээ. Тухайлбал 1658 онд атаман Иван Бахабовын vед буриад ноёдууд албатынхаа хамт буриад шивээнээс Монгол газар нvvн оджээ. Бvриад Орост нэгдэж дагаар орсон vйл явц маш ээдрээтэй бөгөөд зөрчилтэй vчир энэ асуудлыг авч vзэхдээ баримт материалд тулгуурлан vзэхээс гадна 17 зууны дунд vед Байгаль орчмын нутагт бvрэлдсэн нөхцөл байдал болон буриад овгууд, монгол ноёд, Оросын улс төрийн бодлого, тvvнийгээ хэрэгжvvлж байсан арга зэргийг нэг бvрчлэн харгалзан vзэх шаардлагатай. Мөн буриад нэгдсэн төр тогтоогvй, тэдгээрийн тархай бутархай байдал нь зохих хэмжээгээр нөлөөлсөн гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Буриад овгууд сайн дураараа Оросын харьяанд орсон гэдэг ганц утгаар авч vзвэл өрөөсгөл болно. Ногоотэйгvvр 17 зууны vед буриад нутагт оросуудтай хаа сайгvй мөргөлдөж зэвсгийн хvчээр эсэргvvцэж байсан ба тэд бvх буриадvvдыг зөвхөн хvчээр харьяалуулсан гэвэл бас алдаатай болох юм. Буриадын залуу тvvхч, эрдэмтэд “Истөрия Бурятий в вопросах и отвэтах” хэмээх номондоо: Байгаль нуурын ар өврөөр нутаглах овог аймгийн дотор нэгдсэн нэг vндэстэн гэж байгаагvй бөгөөд тус бvрдээ өөрийн хэл зан заншил, ахуй амьдралын өвөрмөц онцлогтой vндэстэн ястан суурьшиж байв. Энд монгол хэлтэн Монгол угсааны овог аймгаас гадна мөн тvрэг хэлтэн, соёд, тофалар, якут нар олноороо амьдарч байсан. Харин буриад нь Орост нэгдсэнээр цаашдаа аж ахуй соёл хийгээд буриадын ард тvмний нийгмийн байгууллыг хөгжvvлэхэд тvлхэц болсон. Ногоотэйгvvр Орос улисад нэгдсэний дараа Байгал нуурын ар өврийн өргөн уудам нутаг Монголоос тусгаарлаж, Оросын засаг захиргаа улс төрийн тогтолцооны ноёрхол бий болох тэр vед буриад угсаатан нэгдэж эхэлсэн билээ. Энэ vйл явц vндэсний биеэ даасан ухамсрыг бэхжvvлж “Буриад” vгсааг бvрэлдvvлжээ. Буриад угсааны бvрэлдэхvvнд суугуул буриад монгол аймгаас гадна бусад халх-монгол, ойрд, тvрэг, тунгусын бvлэг орсныг тэмдэглэх хэрэгтэй гэж бичжээ. Өрөс улсад нэгдсэнээр буриадад нийгмийн ялгавар хvчтэй болсон юм. Буриад vндэстний нэгдсэн төвтэй өөрийн бvрэн эрх гэж байсангvй, нэг талаас хаант засгийн газар өөрийн захиргааны удирдлагыг тогтоож, нөгөө талаас буриадын нийгмийн давхарга дотооддоо өөрийн удирдлагыг явуулж байснаар Дорнод-Сибирийн нутаг засаг захиргааны хатуу хяналтанд оржээ. 19 зууны эцэс 20 зууны эхэн vе гэхэд Буриад нь Оросын эзэнт улсын газар тариалан, эдийн засгийн хамгийн хоцрогдсон хязгаар нутгийн нэг болсон байлаа. Эдийн засгийн хоцрогдлын нэг гол шалтгаан бол зах хязгаар нутгыг хөгжvvлэхийг vл тоомсорлож байсан хаант засгийн дарангуйлах бодлогын илрэл юм. Хаант Оросын засгийн газар Байгал нуурын өмнөд болон Сэлэнгэ Амар мөрний сав газрийн аль vржил сжим, өвс бэлчээр сайтай газрыг булаан авч олон мянган өрх орос тариачдыг нvvлгэн суурьшуулах, байгалын болон газрын хөрсөн доорх баялгыг цөлмөн ашиглах бодлогоо нарийн дэс дараатай хэрэгжvvлж байсан ажээ. Буриадын vндэсний уламжлалт соёл хvнд байдалд орж, хаант засгийн газар тvvний хөгжилд саад хийж байв. Империализмын vед хаант засгийн vндэсний дарангуйллын бодлого Сибирийн нутагт эрс идэвхжиж ирэв. Энэ бодлого гол төлөв газрийн болон захиргааны шинэтгэл явуулахад чиглэгджээ. Энэхvv бодлогоо хэрэгжvvлэхдээ тариачин эрд 15 га, малчин эрд 30 га-гаар газар олгох, шинээр суурьшихаар ирж буй орос тариачдад газар олгох, хуваарилагдаагvЙ vлдсэн газрыг улсын сангын газар болгохоор шийдвэрлэжээ. Ногоотэйгvvр шинэтгэл нь vнэн хэрэгтээ цөөн хvн амтай буриадvvд оросын олон тосгон сууринд таран бие биенээсээ алслагдан салж нэг газар хадагдах, улмаар нvvдлийн мал аж ахуйгаа эрхэлж чадахгvйд хvргэх бөдлөгө байлаа. Мөн засаг захиргаа шvvн таслах байгууллагууд шинэчлэл хийж хянан цагдах явдлыг хvчтэй болгожээ. Yvний улмаас 1902-1903 оны хооронд буриад-мөнгөлчvvд эсэргvvцэн босч цагдаа нар болон тариачидтай мөргөлдөн, хаант Оросод захирагдахгvй хэмээн тэмцэж, хаант засгаас энэ хөдөлгөөн эсэргvvцлийг харгислан дарснаас олон буриад-мөнгөлчvvд ар Монголд зугатан зайлжээ. Yvний сацуу дэлхийн 1-р дайнд зориулсан цэрэг татлага, хvнс нийлvvлэг ард тvмний нуруун дээр асар их ачаа vvрvvлжээ. Энэ бvхниг эсэргvvцсэн буриадvvд бас Ар Монгол руу бөөн бөөнөөрөө зугтах бас нэг шалтаг болжээ. Ийнхvv хаант засгийнхан Сибирийн олон vндэстний малчин, тариачин, ардын дунд байр сууриа бэхжvvлэхийг эрмэлзэхийн зэрэгцээ оросчлох бодлого явуулж байсан бөлгөө. Хаант засгийн газар оросчлох бодлого, газрын шинэтгэл, аж ахуйн бvтэц, нутаг дэвсгэрийн засаг захиргаа, удирдлагын арга барил гэх мэт буриадын ард тvмнийг оршин тогтноход хэрэгтэй дэвшилтэт хэд хэдэн хандалтыг хэрэгжvvлж байсан ч vндэстнийг уусгах, амьдралын уламжлалт хэвшил, оюун санаа, соёлын талаар дарангуйлж байлаа. Энэ бvхнийг бvр Оросын анхны хувьсгалын vеэс буриадын vндэсний шинэ сэхээтнvvд ухамсарлаж, өөрийн ард тvмний vндэсний эрх чөлөөний хөдөлгөөнийг толгойлж иржээ. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн анх гарахад тэргvvнд нь буриадын нэртэй эрдэмтэд, улс төрийн болон шашны зvтгэлтнvvд, хөрөнгөтөн, жижиг хөрөнгөтний намын байр сууринд байсан баячуудын давхаргын төлөөлөгчид орж байлаа. Yндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх чухал шат 1905 онд болсон Эрхvvгийн гvбэрн болон Байгалын арын (Забайкальск) мужийн буриад хvн амын их хурал юм. Их хурлаар өөртөө засах болон газрын асуудал vндэсний соёлыг хөгжvvлэхтэй холбогдсон ардчилсан хэд хэдэн асуудлыг дэвшvvлсэн байна. Энэ хvрал буриадын vндэсний эрх чөлөөний хөдөлгөөн дэх улс төрийн янз бvрийн бvлгийн тэмцлийг тодорхой харуулж байв. Дорнод Буриадад “хуучин думынхан” болон “Буриадын дэвшилт нам” хэмээх хоёр байгууллага сөргөлдөн зогсож байлаа. Эхний бvлэг (Э.Вамбөциренөв болон бусад) 1900-1901 оны хуулийн эсрэг vрьдын 1822 оны дvрэм журмыг хамгаалан vг хэлжээ. Тэд, vндсэндээ шинэ хvvль дvрэм хэрэгжvvлснээр засгаас гадуурхагдаж буй талын язгууртнуудын эрх ашгыг хөндөж байсан юм. Хоёр дахь бvлэг голдуу отгийн шинээр vvссэн хөрөнгөтөн буриад сэхээтнvvдийн төлөөлөгчид болох хамба лам тэргvvтэй (Ч.Ирелтvев, Г.Цибиков, Г.Д.Очиров болон бусад) ламын шашны санваартнуудын хэсгээс бvрэлдэж байв. Хурал дээр мөн либерал vндэсний vзэлтнvvд (А.Михайлов болон бусад) “оросжуулагчид” (С.Пирожков болон бусад) гэсэн хоёр урсгал vvсчээ. Эдгээр бvлгээс гадна vндэсний хөдөлгөөнд ардчилсан сэхээтнvvдээр толгойлуулсан “зvvн” жигvvрийнхэн бvрэлджээ. Энэ бол өөрсдийгөө “народникууд” гэж нэрлэсэн социалистvvд байлаа. Тэд нар буриадын тариачид хөдөлмөрчгдийн эрх ашгийг илэрхийлж байв. Энэ жигvvрийн төлгөйлөгчид нь Ж.Цэвээн (Жамцарано), Б.Барадин, М.Н.Богданов, Агван Доржиев, Г.ТС.Цибиков нар юм. Агван Доржиев бол бурхны (буддын) шашны томоохон сургаалтан, шинэтгэгч, диплөматч бөгөөд бусад нь нэртэй эрдэмтэд соён гийгvvлэгчид, нийгмийн зvтгэлтнvvд билээ. Буриадын народникууд нийгмийн хурц зөрчлийг газрыг тэгшитгэн хуваарилах хийгээд хөрөнгийн дагуу алба ноогдуулах замаар шийдвэрлэж болно гэдэгт итгэж байлаа. Буриадын народникуудын vзэл сурталд шашны асуудал гол абир эзэлж байв. Байгалын арын нутагт (Забайкальск) буй дацангууд зөвхөн шашны vйл ажиллагаа явуулаад зогсохгvЙ боловсрол, ном хэвлэл, дvрслэх урлагын төв бөлж байсан юм. Шарын шашны (ламайзм) ёс горим, дэг жаягаар буриадvvд өдөр тутмынхаа амьдралын бараг бvхий талыг зохицуулж иржээ. Бурхны шашин зөвхөн vндэсний соёлын салшгvЙ хэсэг төдийгvЙ vндэсний эв нэгдлийн гол хvчин зvйл болно гэж народникууд шашны уламжлалыг авч vзжээ. Буриадvvд бvрэн эрхт нутаг дэвсгэрийн vндсэн дээр нэгдэхээсээ илvv шашны эв нэгдлийн далбаан доор нэгдэх нь хамаагvЙ хялбар гэж тэд vзэж байлаа. Ж.Цэвээн (1880-1937), Базар Барадин (1878-1937), Агван Доржиев (1853-1938) нар шашныг буриадын vндэстний соёлын сэргэн мандалтын гол хэрэгсэл болно гэдэгт итгэж байсан юм. Тэдний энэхvv санааг олон тvмэн дэмжин хvлээн авчээ. Иймээс 20 зууны эхний жилvvдэд баруун буриадуудын дунд бурхны шашинд шилжих давалгаа өнгөрч, шинээр сvм дуган, дацан барих барилгын ажлыг Эхирит, Нугат, Ольхонд өрнvvлжээ. Улмаар тэд Ардын гэгээрлийн яаманд буриадын сургуулиудад бурхны шашны сургаалыг дэлгэрvvлэх, мөнгөл-бvриад хэлээр сургах vндэсний сургуулиудыг байгуулахыг зөвшөөрөх, эдгээр сургуvлд хvvхэд сургах лам багшийг залах эрхийг буриадын олон нийтэд өлгөх зэрэг шаардлага тавьж байлаа. Шашны тухай асуудал ”баруунтныхан” болон народникчуудын хоорондын ширvvн зөрчлийн гол шалтгаан болж байсан юм. Эхнийх нь капиталист хөгжлийн vед буриадын ард тvмний нийгэм соёлын сэргэн мандалтын харьцаанд өөрийн гутрангуй vзлээ нуухгvй байхад, нөгөө хэсэг нь Сибирийн ард тvмний vндэсний соёл болоод ахуйн онцлогын капитализм хvчээр устгаж чадахгvй гэж vзэж байв. Хэрвээ бурхны шашин Байгалийн арын (Забайкальск) нутгийн буриадуудын уламжлалт шашин байсан бол Эрхvv мужийн уламжлалт шаахин нь бөө мөргөл байлаа. Yvнээс гадна Эрхvv мужид vнэн алдартны шашинд оруулах явц нилээд гvнзгийрч, буриадуудын оюуны болоод ахуйн амьдралд vлэмж өөрчлөлт оржээ.
     
     
  • Дорны билигт яруу найрагч, торгомсог уянгын хаан Бэгзийн Явуухулан

    Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. Тэрбээр 1955 онд Би чамд хайртай шүлгээ, 1957 онд Туулын урсгал шөнөдөө сайхансан, 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ туурвисан байна. Явуухулан 1964 онд Монгол Улсын төрийн шагнал хүртэж, 1970 онд Тэхийн зогсоол, 1972 онд Вансэмбэрүү, 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ, 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь-хүлэг минь шүлгээ, 1978 онд Улаанбаатар шүлгээ тус тус туурвисан нь уншигч олны хүртээл болж, талархлыг хүлээсэн байна.
     
       Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж, “Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна. Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна”… хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
     
       Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж,
    Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас
    Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна.
    Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас
      Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна”… хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
     
        Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэхийг дүрслэхдээ, өтөлсөн янгир насны туйлд хүрээд, өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдлом учрал, амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж, ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж, амьд ертөнц тэр аяараа оршиж буйг яруу сайхан шүлэглэсэн байна. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж, “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж, “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэм дүрсэлсэн байна. Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ.
     
        Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж, өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакова, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Түүнчлэн энэтхэг, этиоп, кубаар энх тайвны элчээр аялан явж, олон сайхан шүлгээ туурвижээ. Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байжээ. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлэг юм. Дуулим хорвоод төрсөн минь учиртай хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм. Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!..хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаардцаг тийм он жилүүд байлаа.
     
       Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хурээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайснуудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө. Их найрагч Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээллүүлж байжээ. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг, Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж, түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна.
     
       Тэрбээр ийнхүү 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд, өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм. XX зууны монголын сод яруу найрагч Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогсож, монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
     
    Шийрэвдорж Насанбат
    Дорны билигт яруу найрагч, торгомсог уянгын хаан Бэгзийн Явуухулан
     
       Бэгзийн Явуухулан /1929-1982/ Завхан аймгийн Жавхлант суманд 1929 оны 3-р сарын 19-нд төрж өсөөд, 1948 онд Санхүүгийн сургууль төгсч, нийслэл хотод суух болсон тэр жилээ хоёр дүүгийн хамт хэдэн малаа тууж, олон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн, Улаанбаатар хот руу нүүсэн гэдэг. Санхүүгийн сургуулийн оюутан байхдаа буюу 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд, Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одсон байна. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм. Тэрбээр 1955 онд Би чамд хайртай шүлгээ, 1957 онд Туулын урсгал шөнөдөө сайхансан, 1959 онд Алаг дэлхийд төрсөн минь учиртай, Мөнгөн хазаарын чимээ, Хар-Ус нуурын шагшуурга шүлгээ туурвисан байна. Явуухулан 1964 онд Монгол Улсын төрийн шагнал хүртэж, 1970 онд Тэхийн зогсоол, 1972 онд Вансэмбэрүү, 1973 онд Зөвхөн Монголдоо шүлгээ, 1977 онд Үлэмжийн сайхан хорвоод, Шүлэг минь-хүлэг минь шүлгээ, 1978 онд Улаанбаатар шүлгээ тус тус туурвисан нь уншигч олны хүртээл болж, талархлыг хүлээсэн байна.
     
       Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж, “Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна. Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна”… хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
     
       Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлдэг байна. Яруу найрагч 1970 онд алтан сайрийгаа бэлхүүс орчмоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж, шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл бизээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай хэмээн судлаачид хэлсэн байдаг. Хожим нь Явуухулан 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж,
    Бүсгүй хүн гэдэг хүний эх нь учраас
    Бүх хүн төрөлхтөн гоо сайхнаа авдаг байна.
    Бүсгүй хүн гэдэг бас гоо сайхны эх учраас
      Бүхнээс илүү сайхнаа өөртөө хадгалж байдаг байна”… хэмээн яруу сайхнаар шүлэглэн бичжээ. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт байдаг нь жинхэнэ яруу найрагчийн бүтээл эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус, яруу сайхны түүх намтар, утга агуулгын цогцлол байдагт оршдог ажээ. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээжээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг болж “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх болсон юм.
     
        Энэ ч утгаараа түүний тухай элдэв яриа хууч ард олны дунд домог болон үлдсэн нь бий. Тухайлбал, Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиосон нь яваандаа Явуугийн мод хэмээх нэрийг олж, сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг уламжлалтай болсон байна. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн. Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Шүлгийн үйл явдал хоёр шугамаар өрнөхдөө эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэхийг дүрслэхдээ, өтөлсөн янгир насны туйлд хүрээд, өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдлом учрал, амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж, ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж, амьд ертөнц тэр аяараа оршиж буйг яруу сайхан шүлэглэсэн байна. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж, “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж, “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэм дүрсэлсэн байна. Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ.
     
        Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж, өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакова, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Түүнчлэн энэтхэг, этиоп, кубаар энх тайвны элчээр аялан явж, олон сайхан шүлгээ туурвижээ. Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байжээ. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлэг юм. Дуулим хорвоод төрсөн минь учиртай хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм. Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!..хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаардцаг тийм он жилүүд байлаа.
     
       Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хурээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайснуудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө. Их найрагч Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээллүүлж байжээ. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг, Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж, түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна.
     
       Тэрбээр ийнхүү 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд, өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм. XX зууны монголын сод яруу найрагч Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогсож, монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
     
    Шийрэвдорж Насанбат

     
  • ИХ ХОРИГ ТИЙШ ХӨТЛӨХ БИЧЭЭС ИЛРҮҮЛЖЭЭ

    Түүний судалгааны талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын хурлаар хэлэлцэн, эрдэмтэн, мэргэжилтнүүдээс бүрдсэн багийнхан гарцаагүй нээлт мөн гэдгийг баталж, тухайн газрыг төрийн хамгаалалтад авахаар болжээ. Б.Сумъяабаатар гуай сэтгүүлчдэд сансраас авсан нэгэн зураг үзүүлээд “Энэ зураг интернэтэд байгаа учир олон орны эрдэмтэн мэргэд аль хэдийнэ судлан, шинжилж, үр дүнд хүрч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ зурагт буусан дүрс хэт өндрөөс харагдахгүй. Мөн тухайн газарт зогсоод ч олж харж, мэдэх боломжгүй. 700 метр өндрөөс маш тодорхой харагддаг” хэмээн онцлон тайлбарлав. Нэг км гаруй урт, олон арван метр өргөн газрыг хамарсан, дөрвөн эгнээ бүхий нэгэн бичээс Хэнтий аймгийн нутагт тодруулбал, түүхийн хуудаснаа тэмдэглэснээр Их хааныг нутаглуулан, дархалсан хэмээдэг “Их хориг” хэмээх газарт байгааг тэрбээр хэдэн жилийн өмнө “Google”-ийн сансрын зургаас олж, илрүүлэн, учир начрыг нь судалж, шинжилжээ. Түүний тайлснаар уг бичээс нь “Хаан тэнгэрийн хөвүүд” гэсэн үг бөгөөд үүнийг монгол бичиг мэддэг хэн ч харсан ойлгомжтой аж. Эрдэмтний анхаарлыг татсан өөр нэг зүйл нь бичээсийн доод талд, гол руу заасан сум зурсан нь илт анзаарагдаж байна. Тэгэхээр тэр зүгт Их хааны онгон байх магадлалтай гэсэн үг. Тиймээс тэрбээр “Онгонд хөтлөх бичээс” хэмээн онцолсон.
    Түүний таамаглал түүхийн хуудаснаа тэмдэглэн үлдээсэнтэй таарч байгаа нь нэг зүйл хэлээд байх шиг. Тэрбээр “Эрдэмтэн хүн асуудлыг шийддэггүй, дэвшүүлдэг юм. Түүний нэг нь мөхөс хүмүүн би” гээд хэдэн жилийн турш нойрыг нь хугасласан судалгааныхаа талаар “Энэ бичээсийг тольдож унших буюу номын бар, тамганы үсгийг сийлдэг аргаар бүтээжээ. Буруу харуулж сийлсэн номын бар, тамгыг дарахаар зөв харж, уншигддаг. Тэгэхээр энэхүү бичээсийг чухам юуны учир буруу харуулах болов гэсэн асуулт гарна. Хэмжээний хувьд том ч, дэргэд нь очоод олж харж чадахгүй эл бичээсийг газрын хүмүүст зориулаагүй байх. Олон зууны турш эртний монголчуудын нууцыг хадгалсан бичээс сансрын эрин зуунд тайлагдах учиртай байсан болов уу. Эндээс өвөг дээдсийн минь гайхалтай ухаан, алсын хараа мэдрэгдэж байна. Энэхүү нууцлаг зүйлийг бичээс гэж үзээд, тайлан унших нэг хэрэг. Хамгийн гол нь нэг бодлын эмзэглэмээр, болгоомжилмоор асуудал цаана нь бий. Тэр бол өвөг дээдсийн онгоны асуудал. Тиймийн учир ил гарган хэлж болох, эсэх талаар тунгаан, олон сар, жил дарлаа. Нас минь дээр гарчээ. Одоо санаа бодолдоо салхи үзүүлэх цаг нь гэж үзлээ” хэмээв.
    Хэвлэлийн хуралд гавьяат багш, доктор, профессор С.Галсан, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо нарын эрхэм хүмүүс морилсон нь энэхүү үйл явдлыг улам сонирхолтой болгосон. С.Галсан багшаас энэ нээлтийн талаар тодрууллаа. -Б.Сумъяабаатар гуайн дэвшүүлсэн таамгийг хэр үндэслэлтэй гэж бодож байна вэ? -Үүнийг би нээлт гэж бодож байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуралд ШУАийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин, академич Б.Чадраа нарын олон эрдэмтэн оролцож Б.Сумъяабаатарын олж, илрүүлэн, тайлж уншсан эл бичээсийн тухай хэлэлцээд шинжлэх ухааны нээлт байна гэж үзсэн. Би тэр үед мөн байсан. Ер нь энэ хүн түүхийн хуудаснаа шинээр бичигдэх нээлт хийдэг хүн. Зүгээр нэг таамаг дэвшүүлдэг хуумгай хүн биш. Би Б.Сумъяабаатартай 100 хувь санал нийлж байгаа. Г.Мэнд-Ооёо гуай ч их эрдэмтний үгийг батлан “Сумъяабаатар бол гарцаагүй, баталгаатай тохиолдолд л ам нээх хүн. Үнэхээр монголчуудад хэрэгтэй, сайхан нээлт хийснийх нь төлөө талархах ёстой” гэлээ.

     
  • Д.Рэгдэл: Эрдэмтэд утааг бууруулах маш сайн шийдэл танилцуулсан ч, хамтарч ажиллахгүй байна

    193 тэрбум төгрөг гэдэг бол маш их мөнгө. Үр ашигтай зарцуулж чадвал агаарын бохирдлыг эрс бууруулах боломжтой. Гэтэл энэ төсвийн нэлээдгүй хувь нь гэрийн яндангийн шүүлтүүрт зарцуулагдах чигтэй байна. Индукцийн шүүлтүүр нь яндангаар гарч байгаа утааг буцааж эргүүлээд, бүрэн шатаагаад гаргах юм байна гэсэн төсөөлөлтэй байгаа.  Ер нь яндангийн шүүлтүүр бол шинэ зүйл биш.  Манай цахилгаан станцуудын янданд шүүлтүүр тавьсан байдаг.  Гэрийн янданд тавих шүүлтүүрийг хаана хийлгэх, ямар онцлогтой байх тухай мэдээлэл алга байна. 100 мянган янданд индукцийн шүүлтүүр тавихад 100 мянган цахилгаан мотор хэрэгтэй болно.  Янданд шүүлтүүр тавина гэдэг бол янданд цахилгаан мотор тавина л гэсэн үг. Тэр эрчим хүчний тооцоог гаргасан уу,  эрчим хүчээр хангаж чадах уу гэдэг асуудал байгаа юм.  Утааны асуудлыг углуургаар нь шийдэх асуудал бол янданд шүүлтүүр тавих биш гэдгийг баттай хэлж чадна. Нэгэнт гэрээ хэлцэл хийгээд шүүлтүүр тавихаар болсон бол тэр шүүлтүүрээ монгол эрдэмтдэдээ  өгч судлуулах ёстой.  100 мянган индукцийн шүүлтүүр, 100 мянган цахилгаан моторыг гадаадад захиалж хийлгэх шаардлагатай болно. Тухайн шүүлтүүрийг гэрийн янданд тавихад аль хэр цахилгаан эрчим хүч шаардлагатай, мотороор яндангийн утаагаа соруулах уу. Индукцийн пилтерийг аль хэр хугацаанд  ашиглах вэ, үнийг нь бууруулах боломжтой юу  гээд олон асуудлыг судлуулж байж шийдэх ёстой.   Харамсалтай нь тэр шүүлтүүр одоо бидний гар дээр алга байна. Сайн судалж, шинжлэх ухааны үндэслэлтэй шийдэлд л төсвөө зарцуулах ёстой. Өмнө нь 200 гаруй тэрбум төгрөгийг утаа бууруулахад зарцуулсан, үр дүн алга байна. 193 тэрбум төгрөг дахиад салхинд хийсэх вий дээ гэсэн болгоомжлол байна.
    Эрдэмтэд утааг бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн шийдэл боловсруулж өгсөн
     -Утааны асуудлыг янданд шүүлтүүрээр шийдэхгүй гэж байна. Тэгвэл шинжлэх ухааны үндэслэлтэй өөр ямар шийдэл байж болох вэ?
    -Өнгөрсөн жил утааг бууруулах асуудлаар Ажлын хэсэг гарч ажилласан. Дэд ажлын хэсэгт нь манай Шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцоод маш тодорхой санал гаргаад Засгийн газарт хүргүүлсэн.  УИХ-ын хоёр ч байнгын хороонд эрдэмтдийн саналыг танилцуулсан. Гэхдээ Засгийн газар утааг бууруулахад яг ямар чиглэлд ажиллаж байгаа талаар бидэнд мэдээлэл алга байна.  Манайд төр, шинжлэх ухааны байгууллагын, мөн төр, иргэний нийгмийн байгууллагын хоорондын эргэх холбоо маш бага байдаг.  Боловсруулсан саналыг хүлээж авсан бол эргэж мэдэгдэж, ийм ажил хийж байна, ямар санал байна гэсэн маягаар эрдэмтэдтэйгээ  санал зөвлөлдөх ёстой.    
    -Эрдэмтэд утааг бууруулах чиглэлээр ямар санал боловсруулж өгсөн юм бэ?
    -Эрдэмтэд утааг бууруулахад авч хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээ юу байх вэ, түүнийг дагалдуулж хийх зүйлсийн талаар саналаа тодорхой гаргаж өгсөн.  Нэгд,  утааг бууруулах суурь асуудал юунд байна вэ. Үүнд саналаа маш тодорхой хэлсэн. Ерөөс гэр, орон сууцны дулаалгын асуудал суурь нь байна. Гэр, орон сууцны дулаалгыг сайжруулах асуудал бол утааг бууруулах хамгийн суурь асуудал мөн юм. Яагаад гэвэл дулаан алдагдлыг бууруулаад, дулаалгыг сайжруулснаар дулаан алдагдал буурах юм. Дулаан алдагдлыг бууруулаад сайн дулаалж чадвал одоо хэрэглэж байгаа эрчим хүчээ хоёр дахин хэмнэх тооцоо гарч байгаа юм.  Энэ бол их том тоо. Жишээлбэл, таван ханатай гэрийг 4-4.5 кВт хүчин чадалтай цахилгаан халаагуураар хангана гэдэг тооцоо байдаг. Маш сайн дулаалсан, дулаан тусгаарлагч материалаар дулаалга хийсэн гэрийг бол 2-2,5 кВт эрчим хүчээр хангаж болохоор байгаа юм. Гэрийг халаахад зарцуулах дулааны эрчим хүчний хэмжээг хоёр дахин буурна гэсэн үг. Тэр хэмжээгээр түлшний хэрэгцээ хоёр дахин буурна. Энэ тооцоогоор бодоход агаарын бохирдлыг бууруулах суурь асуудал бол дулаалгын асуудал байгаа юм. Харамсалтай нь  дулаалгын асуудлыг ярихгүй байгаа юм. Уг нь Засгийн газар, Агаарын бохирдлын үндэсний хороо энэ дулаалгын асуудлыг ярих ёстой. Бүр хамгийн харамсалтай нь манай зарим төрийн түшээд эрдэмтэд үр ашигтай тодорхой санал боловсруулаагүй гэж хэлж байна. Боловсруулсан саналыг ойлгох хэрэгтэй. Үнэхээр ойлгохгүй байгаа бол эргэж бидэнтэй холбогдох ёстой.    
    Түүнээс гадна түлшийг бага хэрэглэдэг болохын тулд Монголчууд дулааны аккумляторын үйлдвэр л байгуулах ёстой. Өөрөөр хэлбэл, таван ханатай гэрт зориулсан дулаан хуримтлуулагч хийх юм. Ийм туршлага манайд эрдэмтдэд ч, мөн гадаадад ч олон туршлага байна. Манайд шөнө маш их цахилгаан илүү гардаг. Гэтэл тэр цахилгаанаа Орос руу буцаагаад бараг үнэгүй өгчихөж байгаа. Түүний оронд гэр хорооллын шөнийн үнэгүй цахилгааныг дулаан болгоод дулааны аккумляторт хуримтуулах боломжтой юм. Тэгээд өдөрт нь гэрээ дулаан хуримтлуулсан акумлятороор дулаацуулж болно. Энэ бол маш сайн шийдэл. Засгийн газар энэ чиглэлд анхаарч ажиллах ёстой. Монголдоо дулааны аккумляторын үйлдвэр байгуулах, эсвэл гадаадаас дулааны аккумляторын эд ангиуд авч ирж угсраад нийлүүлж болно. Монгол эрдэмтэд өдөрт 19-21 градуст тогтмол дулаан байлгах дулааны аккумляторууд хийж байгаа.  Энэ бол шинжлэх ухааны үндэслэлтэй маш сайн шийдэл мөн. Монгол эрдэмтдийн хийсэн дулааны аккумлятор ч бий.   Гэрт дулааны аккумлятор тавьснаар өдөрт гал түлэх шаардлагагүй, цахилгаан халаагуур залгах шаардлагагүй болох юм.

     
  • БИД ГЭЖ ХЭН БЭ.

    Зочиноо угтан биечлэн оролцсан Монгол бөөгийн их зайран, Урианхай, Тува бөөгийн удирдагч П.Батжаргал, Монгол бөөгийн Их удган, Дархад бөөгийн төлөөлөл, Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран, Цаатан бөөгийн төлөөлөл, Х.Батбаяр (Бүдүрэ), Монгол бөөгийн их удган, Буриад, хамниган бөөгийн төлөөлөл, Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран, халх бөөгийн төлөөлөл Ш.Нямдорж, Бахаамаазагд, Монгол бөөгийн зайран У.Ганхуяг, МБНЭ-ийн залуучуудын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Баттогтох, Завхан аймаг, хотгойд бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн удган, Говь-Алтайн бөөгийн төлөөлөл Батжаргал, Монгол бөөгийн зайран, Өөлд, хотон бөөгийн төлөөлөл, Б.Нарангэрэл, Хөвсгөл аймгийн бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн удган Оюунтуул, Цэндсүрэн, барга, үзэмчин, цахар язгуурын бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн зайран Ц.Мөнхчулуун, Ч.Одбаяр, Монгол бөөгийн удган С.Сэргэлэн, С.Батчимэг, Т.Анхмаа, М.Лхагва, урилгаар зайран зайран Готов, С.Отгонжаргал, Б.Болорням нар Монгол заншилаар угтаж, мэндчилж, хүндтэй зочиноо угтлаа. Ийнхүү монгол бөөгийн ахмад, идэр, залуу үе, бүх язгуур, угсааны бөөгийн төлөөлөл, Монгол бөөгийн манлайлагч нартаа их баярлалаа.
    Бид нэг хүн шиг сэтгэл нэг, шуурхай ажиллаж чадлаа. Бид гэж ийм хүмүүс байлаа. Төр мэдрэх цаг ирнэ, Мөнх тэнгэр ивээх болтугай.

     
  • Монгол бөөгийн анхны сургалт болов.

     Сургалтын хоёр дахь сэдвүүд нь Монгол бөөгийн тухай байлаа. Энэ сэдэвт Мөнх хөх тэнгэрийн тухай, Онгодын тухай. Сүнс онгод болох тухай, Төрийн цагаан ба хар сүлд, Хайрхад, савдаг, шивдэг, газар шинжих тухай, Тэнгэрийн бичиг соёлын тухай, Галын тахилга, Лусын тахилга, Тахилга, тайлгын тухай, Залбиралт, “Зад барих ёс, зүглэл, зүгийн учир”, Алтай,  Дархад, Буриад болон бусад язгуурын бөөгийн тухай асуудлууд байв.
    Гуравдугаар хэсэгт  Монгол бөөгийн ёс зүйн асуудлаар дэлэгрэнгүй тайлбар, Бөө хүний өдөр дутам мөрдөх, хориглох зүйлүүд, Монгол бөөгийн түшээ, хэлмэрч, тулмаашийн тухай сэдвүүд байлаа.
    Дөрөвдүгөөр хэсэгт Монгол бөө-бариа засал, бясалгал, Монгол бөө, Монгол бөөд Эмийн ургамалыг ашиглах нь, Зүрхай-“Улаачийн оюун ухааны амьдралыг бодлын амьдралаас ялгах нь”. Мэргэ төлөг, энергийн тухай, Буддагийн шашинд авч хэрэглэсэн бөө шүтлэгийн зан үйлийн тухай гэсэн сэдвээр хичээл орлоо.
     Тав дахь хэсэгт нь Танин мэдэхүйн ойлголт, Одоогийн мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн үндэс, хуулийн тухай, Компьютер-монгол бөө, Монгол үндэсний язгуур бөө шүтлэгийн тухай, Монгол бөөг хөгжүүлэх түүхэн шаардлага зэрэг сэдвүүдээр ярилцлаа.
     Эдгээр сэдвүүдийг Монгол бөөгийн их Дархан Удган Д.Батчулуун, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их Зайран П.Батжаргал, Д.Одонхүү, Б.Болд, Монгол бөөгийн их удган Отгонсүрэн, Монгол бөөгийн Тэргүүн зайран Д.Дарьчулуун, Н.Баярсайхан, И.Болдбаатар, Г.Бат-Эрдэнэ, Өсөхбаяр, Монгол бөөгийн Тэргүүн Т.Одончимэг, Я. Мөнгөнсувд, О.Туул нар боловсрүүлж заасан байна. Хичээлүүд онц сохирхолтой, харилцан ойлголцсон байдалд боллоо. 
       Д.Мандахнаран 

     
  • Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья.

    Хүннү, Сүннүгийн үеэс их төрийг байгуулан Азийн түүхэнд их цагаан хэрмийг байгуулах хүртэл түүхийг бүтээсэн өвөг дээдсээ хэн бахархан дуурсах вэ.
    Ази, Европын эзэнт гүрнүүдийг эзлэн эрхшээлдээ оруулсан, Урал, Москва, Киев гээд өргөн нутагт монгол төр, хааныхаа төлөө амиа зориулсан эх нутагтаа эргэж ирээгүй олон мянган баатруудын алдрыг өнөөдөр хэн дурсах вэ?
    Франц, Ромын их гүрний хаадын өвдөг чичрүүлж, бөхөлзүүлж явсан их төрийн элч нараа өнөөдөр хэн дурсах вэ?
    Их хааныхаа зарлигаар тулган шаардлага бичгийг хүргэж өгөөд дайснаа гайхшируулан толгой бөхийлгөөгүй 32 насандаа төр, улсынхаа төлөө амиа зориулсан элч Туушин, Сэцэн нараа хэн дурсах вэ?
    Солонгосын арал дээр бүслэгдэж хүч тэнцвэргүй тулаанд дайсандаа бууж өгөлгүй, атга будаа, балга уснаас илүү эх орныхоо даалгаврыг илүүд үзэж алтан амиа эрсдэгч 100 цэргийн дурсгалыг хэн хүндэтгэх вэ?
    Вьетнамын нэгэн мөрнийг туулах үедээ олон зуугаараа амиа алдсан монгол цэргүүдийнхээ түүхийг өнөөдөр хэн дурсах юм бэ.
    Монгол төр, их хаадын даалгавраар тухайн улсад төрийг төлөөлөн байж түүхэн үүрэг гүйцэтгэж, гайхамшгийг бүтээсэн, тусгай бунханд мөнхлөгдсөн БНАСАУ-ын нутагт дахь Корё улсын хааны Монгол хатан, Узбекстан, Энэтхэг улсад нойрсон буй байгаа монголын үзэсгэлэн гуа, ухаалаг хатан, бүсгүйчүүдийн аугаа их гавъяаг хэн дуурсан бахархах вэ?
    Харийн гүрний эсрэг тэмцэж, түүнийхээ төлөө зоосны нүхээр махаа хэрчүүлэн амиа өгсөн, ухаан суугаагүй үр ачийнхаа цаазлуулсан толгойг харж амьдийн зовлонг эдэлж байсан, харишгүй зоригоор түүхийг бүтээсэн өвөг дээдэсээ хэн дурсах ёстой юм бэ.
    Манжийн төрийн бодлого, харийн шашины харгис үйлээр хэдэн зуугаараа амьдаараа шатаагдсан, мухар сүсэг дэлгэрүүллээ гэж хэлмэгдэж, буудагдаж, бүхий л амьдралаа шоронд өнгөрөөсөн, Мөнх тэнгэр, монгол оюун ухаандаа үнэнч явсан тэнгэрийн улаач нарыгаа хэн дуурсах ёстой юм бэ.
    Эх нутгийнхаа зүг өнөөдөр ч гэрийнхээ хаалгыг харуулан барьж, олон зуун жил эх нутгаа санагалзан цацлаа өргөжирсэн Хөх нуурын монголчуудын эх нутгаа гэх сэтгэлийг хэн дурсах вэ?
    Мөнх тэнгэрийн дуудлагаар эх нутгаа зорин ирж бидэнтэй үзэл санаагаа нэгдэж хамтран ажиллах хүсэлтэй байгаа өвөрмонголчууд, оросын буриад, ижил мөрний эрэг дэх ойрд, халимагууд, алтайн тувачуудынхаа түүхийг хэн дуурсах ёстой вэ.
    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө амьдрал, оюун ухаанаа зориулсан, Ар хиагт, алс баруун хязгаар, Халх гол, Байтаг богдод амиараа эх орноо хамгаалсан эрэлхэг хөвгүүдээ  хэн дурсах ёстой юм бэ.
    Өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн нар шингэх өргөн нутагт Монгол төрийнхөө даалгаврыг биелүүлж, алтан амиа зориулсан баатруудынхаа эх нутгаа санагалзах сүнсний хүслийг хэн биелүүлэх вэ?
    -Хүннү, Сүннүгийн үеэс мөнхлөн шүтэж ирсэн ноён уулаа харийнханд ухуулаад хэн зүгээр харж суух юм бэ?
    -Их Хаадынхаа онгод тайлгыг ухаж төнхөж байгаа хүмүүсийг хэн зүгээр харж суух юм бэ?
    -Өвгөд дээдсээс өвлүүлж үлдээсэн онгон байгалиа хэн харсаар байж бусдад сүйтгүүлэх вэ?
    Би дэлхийн олон мянган газраас хэдхэнийг дурьдлаа. Монгол нутгийн ширхэг чулуу, атга шороо болгон амьтай. Лус савдагаа унатаа байдлаасаа гаргаж, нэгдсэн их залбиралаар хүчжүүлж хөдөлгөе.
    Монгол үндэсний баатар, алдартангуудаа дуурсах ард түмэн чинь байна. Төр улс нь байна, хойч ирээдүй чинь байна. Бид дэлхийд, бас хойч үедээ бахархах юмтай үндэстэн шүү.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэж авчирч, дэлхийд хаана ч байхгүй монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг галтай нь хамт,  одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цуг мөнхлөн гагнаж монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборыг санаачлан байгуулья.
    Жил бүр түүндээ зөвхөн дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирцгаая. Энэ үйлээ 2014 оноос эхлэе, үүнийг Мөнх тэнгэрийн улаач нар Та бүхэн манлайлан хийх ёстой. Бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Ард түмнийхээ итгэлийг дааж, Мөнх тэнгэрийн бөө шүтлэгээ хөгжүүлэхийн төлөө зорилго, нэгдмэл хүчээр зоримог урагшилъя. Улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулагч төдийгүй ард түмнээ оюуны аугаа их нэгдэлд уриалан дуудаж, аз жаргалтай амьдруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.
      Монгол үндэсний үзэл, Монгол бахархал, Монгол огшил нь Эв нэгдэл, эрч хүч, ялалт амжилтын тэнгэр.
      Та биднийг Мөнх хөх тэнгэр, эзэн Чингисийн ариун сүнс үргэлж ивээх болтугай.

     
     
     
  • Бидний үйл ажиллагаа хоёр дахь шатандаа орж байна.

    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгчөөр 7 хүнийг сонгосон билээ. Анх олон дэд ерөнхийлөгчтэй байна гэж шүүмжлэл гарч байсан. Гэвч би тэр үед амьдрал, цаг хугацаа энэ асуудлыг шигшиж үлдээнэ гэж хэлж байсан. Тэр дагуу боллоо. Нэгэн зорилгын төлөө зүтгэгчидэд хоосон чанар ажилд хамгийн том саад болж байна. Тэдгээрийн оронд илүү зүтгэлтэй, идэвхтэй нэгэн хамтарч ажиллах хүмүүс хэрэгтэй байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Чинбатын бие өвчтэй гэсэн шалтгаанаар бараг бүх Дээд цэцийн болон бага хуралдайн бүх хуралдаанд суусангүй, гишүүний татвараа төлсөнгүй. Хэвлэлд өгсөн ярилцлагууддаа Монгол бөөгийн “Голомт төв”, МБНЭ-ийг үүсгэн санаачлагч гэж бусдын хийсэн ажлыг өөрийн болгон ярьжээ. Гэтэл хэрэг дээрээ МБНЭ-ийн ажилд оролцсонгүй. Энэ шалтгаанаар сонгуульт ажлаас чөлөөлөх санал оруулж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Т.Эрдэнэбаярт залуучуудын ажил хариуцуулахаар санал болгон сонгосон билээ. Энэ итгэлийг даасангүй. Өөрийгөө хэт өргөмжлөх, биеэ тоох ханддлага хэрээс хэтэрч, хаанаас ч олгосон үл мэдэх “Төрийн зайран”-аар “өвчилсөн” байна. Өөрөө ч Дээд цэцийн  хуралд сууж, татвараа төлсөнгүй, шавь нараасаа нэг ч гишүүнийг МБНЭ-д элсүүлсэнгүй. Тиймээс энэ хүндтэй сонгуульт ажлыг хийх чадваргүй гэж үзээд чөлөөлөх санал оруулж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Хоролдамба бол манай эвлэлийн бахархал болсон их бичгийн хүн. Түүхийн чиглэлээр олон арван бүтээл бичлээ. Цаашид их зүйл хийнэ гэдэгт итгэдэг. Гэвч энэ зун МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, сонгуульт нэрнээсээ татгалзаж байгаагаа илэрхийлэх болсон. Түүнээс хойш Дээд цэцийн хуралд оролцохоо больсон. Тэр байтугай гишүүнээр элссэн батлахаа ч авахгүй, татвараа төлсөнгүй.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч М.Энхзаяа нь безнисийн ажилдхүчээ сорих болсонтой холбоотой сонгуульт ажилдаа хайнга хандах боллоо. Тиймээс МБНЭ-ийн дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажлаас чөлөөлөх санал оруулж байна. Харин түүний шавь нараас Дээд цэцийн Зөвлөлд гишүүнээр оруулах санал тавьж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч Д.Бадарч нь хэт олон байгууллагад сонгууль хүлээж, хүчээ тарамдуулах, тэгэснээрээ МБНЭ-ийн ажилд нэг ч тодорхой бүтээлч ажил хийж чадсангүй. Бид түүнээс сонгуульт ажилдаа улам идэвх зүтгэлтэй ажиллахыг хүсч байна.
    Ийнхүү 7 дэд ерөнхийлөгчтэй байснаас  3 нь тунаж үлдлээ.
    МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлд нийт 18 хүн сонгогдож ажилласан билээ. Тэднээс Б.Түмэнбаяр, Ч.Энхбаатар нар төрийн захиргааны ажилд шилжиж зав муутай болсон, Тэргүүн зайран Э.Буянбадрах, зайран Ангар нар нь ДЦЗ-ийн хуралдайд оролцдоггүй, татвараа ч төлдөггүй байна. МБНЭ-ийн Хяналтын цэцийн гишүүдээс Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Баатархуяг нар идэвхгүй оролцож байгаа тул чөлөөлөх санал оруулж байна. МБНЭ-ийн бага хуралдайн 91 гишүүн байна. 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар бага хуралдайн гишүүнээр 33 хүнийг сэлгэн сонгосон билээ. Өөрөөр хэлбэл 38 хувийг сэлгэн шинэчилсэн байна. Түүнээс хойш МБНЭ-ийн  гишүүнээр элсэх хүний тоо улам бүр өсөн нэмэгдэж 900 гаруй гишүүнтэй болоод байна. Тиймээс бүх гишүүдийг хамарсан сонголтоос шинээр МБНЭ-ийн бага хуралдайг сонгох саналыг оруулж байна. Ингэхдээ:
    -МБНЭ-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог, биеэр үлгэрлэж ажилладаг.
    -Татвараа цаг хугацаанд төлдөг, санхүүгийн идэвхтэй дэмжлэг үзүүлдэг гэсэн шалгуур үзүүлэлтийг нэн тэргүүн болгож байна.
    Харин МБНЭ-ийн нэгдсэн тахилгад шалтгаангүй оролцоогүй, бага хуралдайн хуралдаа суудаггүй, татвараа төлдөггүй гэсэн шалгуураар бага хуралдайн 33 гишүүнийг чөлөөлөх санал оруулж байна.
    МБНЭ-ийн дэд ерөнхийлөгч, Дээд цэц, Хяналтын цэц, бага хуралдайн гишүүнд 140 хүн байхаар тогтож, нэмж бага хуралдайд 49 гишүүн шинээр оруулахаар санал болгож байна.
    Шашин өөрийн сүм хийд, лам, хуврагатай байдаг. Тэд тусгай сүм хийд байгуулж, тусгайлан суралцсан шашны зүтгэлтэн тэдгээрийг удирдаж байдаг. Тухайлбал, буддын шашны лам, хувилгаан заавал 12 жил бүтэн суралцаж байж хамба тэргүүн зэрэгт хүрэх цол авч байна. Тэгвэл Монгол бөө ямар вэ. Мөнх тэнгэрийн шүтдэг бөө хүн хэдий ч ард түмнийхээ дотор амьдарч тэдэнтэй хамт байх хувь заяатай. Тэдэнд тусгай сүм хийд хэрэггүй. Тэдэнд монгол гэр байхад хангалттай. Тэдэнд онгон байгаль байхад хангалттай. Тэд ард түмнийхээ дунд нь байж, тэдний амьдралаар амьдарч эгэл жирийн хүмүүсийн жишгээр ажилладаг. 
    Бөө хүн ямарч мэргэжилтэй байж болно. Тэд бусдын адил мэргэжлээрээ амьдрахын зэрэгцээ “Тэнгэр улаач”-ын үүргээ биелүүлэх боломжтой. Үүгээрээ “Тэнгэрийн улаач” нар шашны лам, постер нараас эрч ялгарна. Бөө ямар нэг байдлаар бусдаас ялгарах шаардлага байхгүй. Учир нь тэдэнд “Мөнх тэнгэрийн” өгсөн хүчийг зөв зүйлд зарцуулах өндөр ёс суртахуунтай байх ёстой. Энэ бол дэлхийд хаана ч байхгүй өндөр хариуцлага юм.
    МБНЭ-ийн бүтцийг бүх орон нутагт байгуулах нэгдсэн шийдвэр гаргасан билээ. Үүний дагуу ДЦЗ-ийн гишүүд орон нутгийг хариуцуулсан. Энэ чиглэлээр бүх ДЦЗ-ийн гишүүд юу хийж бүтээв гэж өөрсдөөсөө асуухыг, бас хариулахыг хүсч байна. Цөөн хэдэн хүн хийсэн ажлаа ярих, хэлэх үгүй сууж байна.
    МБНЭ-ийн орон нутгийн байгууллагуудыг үйл ажиллагаа жигдэрч байна. МБНЭ-ийн аймгийн бөөгийн хүрээлэнгүүдээс сайн ажиллаж байгаад Хөвсгөл аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн П.Ганболд, Дорнод аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Монгол бөөгийн их удган Г.Гэрэлтуяа, Өвөрхангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Б.Дуламжав нарыг нэрлэж болохоор байна. Ийм хэмжээнд ажиллаж байгаа тэдэнд талархал илэрхийлэхийг хүсч байна.
    Орон нутгийн чиглэлээр бөөгийн байгууллага байгуулахад идэвх зүтгэлтэй ажилласан Монгол бөөгийн Их дархан удган Д.Батчулуун, Д.Энхжаргал, Өмнөговь аймгийн бөөгийн байгууллагыг байгуулахад идэвхтэй ажиллаж байгаа удган Ж.Алтанчимэг нартаа баярласнаа илэрхийлэхийг хүсч байна.
    Ажлын гараагаа боломжийн сайхан эхэлж байгаа Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Нансалмаа, Баянхонгор аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Энхжаргал, Булган аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Туул нарыг нэрлэж болохоор байна. Харин жил хариуцсан боловч төдийлөн үр дүн харагдахгүй байгаа байгууллагаар Дархан-Уул аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн тэргүүн удган Х.Бадамжав, Орхон аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Монгол бөөгийн тэргүүн удган Б.Нанжаа, Говь-Алтай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, удган О.Оюунсувд, Ховд аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн удган Ц.Лувсанлхамо нарыг нэрлэж болохоор байна. Бид Мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн хариуцлагаа өндөр ухамсарлаж ажиллах шаардлага байна.
    Харин муу ажиллаж, огт хариуцлагагүй ажилласан аймагт Хэнтий, Сүхбаатар аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн нарыг нэрлэж байна. Тэнд ажиллах өөр хүмүүсийг олж томилох шаардлага байна. Үүнд МБНЭ-ийн бага хуралдайн гишүүдийг анхаарлаа хандуулахыг хүсч байна. Одоогоор Дундговь, Сэлэнгэ, Төв аймагт бөөгийн хүрээлэн байгуулж чадаагүй байна.

     
  • Би гэдэгээс татгалзаж, бид гэж хамтарч ажиллахыг цаг үе шаардаж байна.

    Өнөөдөр бидэнд сууж ажиллах байр үгүй, өөрийн гэх өмч үгүй, бүх зүйлийг эхнээс хийхээс ажил эхлэж байна. Бидэн зар хүргэчих хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, мөнгө хөрөнгө нь байсангүй. Гэвч Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд хүндэтгэл үзүүлэх Хар зүрхний Хөх нуурт болсон Их тахилга, тайлгад дөрвөн мянга таван зуу орчим, Хүннүгийн Ноён уулын тахилгад мянга таван зуу гаруй бөө нар, сүсэгтэн олон тэнгэрийн дуудлага, сэтгэл, зүтгэлээрээ нэгдэн цугларч чадсан нь бидэнд аугаа их хүч байгаагийн илэрхийлэл байлаа.
    Энэ жилийн хувьд нэгдсэн тахилгыг гурван удаа хийсэн бөгөөд эхний тахилга нь  Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймагт байдаг, Жаргалт хан хайрханы их тахилга байлаа. Өнө эртнээс тахиж шүтэж ирсэн энэ хайрханы тахилга бол Монголчуудын сэргэн мандалтын эхлэлийг тунхагласан, өвөг дээдсээс улбаалан өнөөг хүртэл цусаа үл хайрлан, хөлсөө газар шороондоо шингээн тэмцэж ирсэн баатарлаг, хөдөлмөрч ард түмний минь үеийн үед үл мартан тунхаглаж Монгол төр, эзэн Чингис хааны ариун сүнсийг баярлуулж, зуун зуунаар тасарсан бөөгийн нэгдсэн их залбирал, Их хэнгэрэгийн аянга мэт дууг Мөнх хөх тэнгэртээ хүргэх сэтгэл баясгаж, итгэлийг огшоосон, монгол бахархалыг бадраасан “Тэнгэрийн улаач” нарын Их үйлс байлаа. Цаст хайрханы гол тахилгын зорилго нь Баян-Өлгийд амьдарч байгаа монголчууд тухайлбал Ураинхайчуудын сэргэн мандалтыг бий болгох, тэнд бөө нарыг бий болгох, уул усны савдаг, лусын хүчийг нь оруулж сэргээн Монгол үндэсний үзэл, нутаг орноо гэх сэтгэлийг тэтгэх явдал байв. Тахилгын дараа ард олон ирүүлэн талархал, сэтгэгдлийг харахад бид зорьсондоо хүрсэн байна. Ойрын 10 жил болоогүй зуншлаг, намар болж, өвс ногоо сайхан ургаж,  бидний тахисан газарт нуур хүртэл бий болсон тухай нутгийн олон бидэнд мэдээлж байв. Баян-Өлгийд гарсан малын халдварт өвчин бидний тахисан газраар гараагүй юм. Энэ тахилгад 108 бөө оролцсон бөгөөд тэдний ихээхэн зүтгэл, үр дүн ийм байлаа. Бидний ажилд ололт байсан шигээ алдаа байнга дагалдаж байлаа. Их тахилгад оролцсон зайран Х.Гомбобаатар тахилгад явж байхдаа Баян-Өлгийн Буянт сумын иргэдийг үзэх нэрээр өндөр үнэ өглөг нэхэн, тахилгад оролцох гэж явсан олон хүмүүсийг үхэл аваар осолд орох гэж байна хэмээн засал хийлгэхийг шаардаж, айлгаж замаас нь буцаасан зохисгүй үйлдэл гаргасан байна. Үүний өмнө Хэнтий аймгийн Биндэр сумын тахилгад оролцох гэж явахдаа архидан согтуугаар автомашинаа жолоодхн улмаар онхолдуулж ноцтой дутагдал гаргасан билээ. Эдгээр нь МБНЭ-ийн нэрэнд сэв суулгасан үйлдэл байлаа. Чухам ийм зохисгүй үйлдэл гаргасны төлөө түүнийг МБНЭ-ийн дараа дараагийн үйл ажиллагаанд оролцуулахгүй байх байр суурийг баримталсан юм. Нэг үхрийн эвэр доргивоос мянган үхрийн эвэр доргидог билээ.
    Хоёр дахь их тахилга бол Монгол орны гол төв газар, Монгол туурагтны алтан өлгий нутаг болох гурван голын билчэр, Ихэс дээдэс минь Монгол овогуудаа нэгтгэн улмаар дэлхийг эзэлсэн Их гүрнийг байгуулсан түүхийн эхлэл, Алтан нутгийн минь Зүрх уул, Бурхан халдуны Их тахилга бүхий Монгол туурагтаны Их тахилга байлаа. Их тахилгад МБНЭ-ийн тэргүүлж байгаа удган, зайранчууд бүгд оролцсон явдал юм. Ийм тахилга ойрын жилүүдэд давтагдахгүй. Тахилгад оролцсон ийм бүрэлдэхүүн буцаж, цөөн тооны бөө нар үлдэж, шавь нараа бөөлүүлж дуусч байх үед зайран Хурцжавхлан хөлчүүрхэн шавь нарын хамт ямар ч гэм зэмгүй “улаач” сүсэгтнүүдийг зодож танхайрсан юм. Ингэснээрээ нэгдэж байгаа бөө нарыг үзэл бодолд сэв суулгаж, эв нэгдэлд саад учруулсан юм. Өнөөдөр зайран Хурцжавхлантай хамтран ажиллахаас олон бөө нар татгалзаж байна. Ийм нөхцлийг бий болгосонд түүний гаргасан зан, ааш нөлөөллөө. Ийм байдалд хүргэхэд бидний хоорондын харилцааны үл ойлголцол нөлөөлсөн. Мөн тахилгад байрлах бөө нарыг зөв зохион байгуулаагүй, харилцан бие биенээ хүндэтгэх үзэл санаа байгаагүйтэй холбоотой. Гэхдээ энэ бүх алдаа дутагдал нь гэм зэмгүй “Улаач” сүсэгтэн олныг зодох шалтгаан биш гэдгийг хэлэх ёстой. Монголын бөө нарын эв нэгдэлд сэв суулгасан ийм үйлдлийг дахин гаргуулахгүй, гаргаваас хуулийн байгууллагад хандахаас өөр замгүй болно. Тиймээс  цаашид бид асуудалд ул суурьтай хандах шаардлага тулгарч байна. Заасан цагт цугларч чадаагүй нь тахилгын нээлтийг хийх боломжгүй болгосон. Хотын ойр байсан гэсэн шалтгаанаар нэгдсэн тахилгад оролцогчид уван цуван цугларсан юм.
    Энэ намар хийгдсэн гурав дахь тахилга бол Монголын тулгуур хөл уул, Хөх уулын  Их тахилга юм. Өнө эртнээс монголчуудын нэгдлийг тунхагласан их тулаанууд, өвөг дээдсүүдийн уухиан дуу, морьдын төвөргөөнийг хөрсөн дээрээ тамгалж ирсэн Монголын зүүн хязгаар нутагт болох Их тахилга бол зон олны минь олон зуун хүлээж ирсэн их хүлээлтийн хариулт болсон. Хөх уулын их тахилга бол зохион байгуулалтын өндөр түвшинд хийгдсэн. Өөрөөр хэлбэл орон нутгийн сумын ард олон, бөө нар хамтран ажиллаж, нэгдмэл санаагаар хүчин зүтгэсэнд гол ололт байлаа. Нутгийн олон ч язгуур язгуурын бөө нарын онцлогийг ихэд сонирхож байв.
    Эдгээр их үйлийн бид хийхгүй бол өөр хэн хийх билээ-“Тэнгэрийн улаач” нар минь ээ. Гурван их тахилгыг нэгтгэж дүгнэвэл:
    -Тахилгад оролцох гэж явахдаа бөө нар бөөгийн зан үйлээр иргэдэд үйлчлэхээс татгалзах, хийхээр байвал тахилгын дараа хийж байх,
    -Тахилгад оролцогчид согтуурах ундаанаас татгалзах,
    -Бөө нар хаана ч нэг нэгнийхээ дотоод асуудалд оролцохгүй байх, бие биеээ хүндэтгэж харьцдаг байх,
    -Нэгдсэн удирдлагад хамтарч ажиллаж сурах,
    -Нэгдсэн тахилгад оролцохгүй байх шалтгаан байвал МБНЭ-ийн удирдлагад эрт мэдэгдэж, оролцохоос татгалзсан шалтгаанаа мэдэгддэг байх,
    -6 дугаар сарын 22-ны нарны тахилга, Их тахилгыг давхалцуулж хийхгүй байх.
    Монгол бөөгийн гадаад харилцааг хөгжүүлэх чиглэлээр тодорхой бодлого чиглэлтэй ажилласан болно. МБНЭ нь Дэлхийн бөөгийн сан, ОХУ, БНХАУ, БНАСАУ-ын Элчин сайдын яамны соёлын атташе нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар саналаа танилцуулж хамтран ажиллах эхлэлийг тавьлаа. ОХУ-ын Буриадын Бөөгийн “Тэнгэр” байгууллагын тэргүүн, Халимагын тэнгэр үзэлтэн ,Өвөр монгол, Японы эрдэмтэн, АНУ, Голландын бөө нартай уулзаж бөө судлалын талаар санал бодлоо солилцлоо. Гадаад хамтын ажиллагаа нь зөвхөн хэдэн хүний асуудал биш бөгөөд бидний хамтын зүтгэл нэн чухал юм. Манай бөө нарын урилгаар гадаадын олон бөө, жуулчид ирж байна. Шаардлагатай гэж үзвэл МБНЭ-ийн удирдлагатай уулзуулж хэвших, ялангуяа томоохон бөөгийн байгууллагатай хамтарч ажиллахад МБНЭ ихээхэн анхаарах болно.