Энэ удаа бас л урт хугацааны цаг үрж байж хил хэвтэрсэн. Таалагдаад байхаар нь жижиг машины чиргүүл авчихсан нь өөртөө дарамт учруулав. Ийм бэрхшээлтэй бусад монголчууддаа учруулахгүйн тул анхааруулах зорилгоор бичиж байна. Бүх байдлыг судалж Оросын нутагт олон бичиг баримт бүрдүүлсэн боловч бас л болсонгүй.
Оройн 18.30-д хил дээр ирсэн тул 20.00 цагт ээлж солилцох мөчид улсын хил рүү оров. Монголоос ачаа тээврийн бичиг авч байж хилээр нэвтэрдэг учиртай тул шалганаас буцав. Баримтаа бүрдүүлээд эргэж хилээр орсон боловч чиргүүлийг зөвхөн өдрийн ажлын цагаар хил нэвтрүүлдэг тул хилийн шалганаас буцаж гарлаа. Хоёр оролдлого бүтэлгүйтэж, тэгээд зочид буудал олдохгүй тул машиндаа хоносон юм.
Өглөө 8.00 хилийн шалганаар орж, нийт хил дээр хорин нэгэн цаг болж байж монголын нутагт хөл тавьж билээ.
Оросод байхдаа хүн санаандаа нийцсэн зүйлийг худалдан авахдаа хил, гаалийг бодож, сэтэхүйгээ зовоох хэрэгтэй. Улсын хил учраас хяналт шалгалт хатуу байх нь аргагүй. Гэхдээ Оросын хил дээрх хүнд суртал, хүмүүсийн хойрго ажиллагаа, орос орноор аялсан сайхан дурсамж, амарсан бие сэтгэл тэр бүхнийг “хаяад” гарахад хүрдэг. Монголчууд бид Оросын хил дээр олон цагаар зогсож байхдаа хятадын хилийн хяналт шалгалттай бүхнийг харьцуулж бодоход хүрдэг. Бас дэлхийн олон газарт чөлөөтэй зорчдог бидний эрх чөлөө олон зүйлийг харьцуулан бодож бухимдахад хүрдэг нь аргагүй. Бид бас эрх чөлөөгөө хэтрүүлж хэрэглэх гээд байдаг хүмүүс юм. Энд хар тамхинаас авахуулаад олон зүйл бусдыг болгоомжлоход хүргэж байгаа. Нөгөө талдаа Монголчууд бид хэтэрхий эрх чөлөөтэй ард түмэн шүү.
Author: admin_shaman
-
Зургаа. ОРОС-МОНГОЛЫН ХИЛИЙН БООМТ
-
Оросууд согтууруулах ундааны хэрэглээгээ бараг 50 хувиар багасгажээ
Нийтлэгч: Г.Ганчимэг 22 цагийн өмнө
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 2003-2016 оны хооронд оросууд согтууруулах ундааны хэрэглээгээ бараг 50 хувиар буюу 43 хувиар багасгасан гэдгийг тогтоожээ.
Энэ нь төрийн бодлогоор согтууруулах ундааны хэрэглээнд хяналт тавьж, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах болсонтой холбоотой гэжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын танилцуулснаар согтууруулах ундааны хэрэглээ буурснаар иргэдийн насжилт уртассан байна.
Урьд өмнө ОХУ энэ төрлийн хэрэглээгээр дэлхийд толгой цохидог байсан юм. Тэр дундаа хөдөлмөрийн насны эрчүүд согтууруулах ундааг хамгийн их хэрэглэдэг байв. Архи, согтууруулах ундааны хэрэглээ буурснаар түүнтэй холбоотойгоор амь насаа алдах тохиолдол ч эрс буурсан гэдгийг ДЭМБ онцолжээ.
2018 оны байдлаар ОХУ түүхэндээ анх удаа эрчүүдийн дундаж насжилт 68, эмэгтэйчүүдийнх 78 болж нэмэгдсэн байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Дмитрий Медведев ажиллаж байхдаа согтууруулах ундаанд хориг тавихыг уриалж, татварыг нэмж, шөнийн цагаар худалдахыг хориглож эхэлсэн юм.Энэ бол тус улс ойрын жилүүдэд хийсэн хамгийн том, түүхэн гэж болохоор өөрчлөлт хэмээн олон улсын шинжээчид үзэж байна. Нийслэл Москвагийн өнцөг булан бүрт шөнөжин ажиллах мухлагууд архи, шар айраг, хатаасан загасны даруулгаар дүүрэн байдаг үе хэдий нь ард хоцоржээ. Та одоо согтууруулах ундааг зөвхөн дэлгүүрүүдээс, аль эсвэл хүргэлтээр 23 цагаас өмнө худалдаж авч болно. Мөн авсан архиа хаа таарсан газраа, нэн ялангуяа гудамжинд зогсоод уучихдаг байсан бол хатуу хориглож, цагдаа нар торгож эхэлсэн. Нийгмийн дундаж давхаргынхныг эрүүл амьдралын хэв маягт уриалах нь архинд живсэн байсан Орос орныг аврахад тусалжээ.
Эх сурвалж: www.bbc.com -
МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ХАМГААС ҮНЭТЭЙ.
Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлын төвд байгаа сайжруулсан шахмал түлшний “Таван толгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар бол монголын “шилдэг улс төрч гэр бүл”-ийн төлөөлөл, илэрхийлэл билээ. Эцэг нь Элбэгдорж ерөнхийлөгчийн үед гавьяат цол хүртэж, ардын цолонд нэрээ дэвшүүлж явсан, өөрийгөө ардчилагч гэж нэрлэдэг нэгэн. Хүү нь ардын намаас нийслэлд төлөөлөгчөөр удаа дараа сонгогдож, улмаар улс төрийн “бялуу” хүртэж энэ ажилд томилогдсон. Энэ гэр бүлийг бичиж байгаа нь улс төрийн намын төлөвшил гэж зүйл огт байхгүй болчихсон. Намын нэр дор “хоолоо” олж иддэг улс төрчид бүх шатанд бий болсоны жишээг харуулаад байгаа юм. Өнөө үед бүх шатанд ийм зүйлийг “МАНАН” гэж олон түмэн нэрлээд байгаа юм. Ийм асуудлыг улс төрийн намуудыг хатуу гишүүнчилгүй болгосноор зогсоож болох талтай.
Эрхэм захирал М.Ганбаатар бол сайн улс төрч болохоос шахмал түлшний мэргэжлийн хүн биш. Олон зүйл дээр улс төрч, мэргэжлийн ялгаа тодрох болсон нь шударга ёсыг хэрэгжүүлэхэд дөхөм болох биз ээ.
Шинэ зүйлийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд олон бэрхшээл тулгардаг. Тийм байсаар ирсэн. Хэрэгжүүлж байгаа ажил нь хүний амиар хэмжигдэж болохгүй, энэ бол шууд хариуцлага хүлээх асуудал. Би мэргэжилтэн биш улс төрч байсан байна гээд ажлаа өгөх ёс зүй харагдаж байна. Цөөхөн монголчуудад хүний амь гэдэг бол хамгийн үнэтэй зүйл билээ.
Сайжруулсан шахмал түлшний асуудлаар “Таван толгой түлш” компанийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Улаанбаатарын утаа багассан. Итгэхгүй бол Багануур, Налайх ороод үз” хэмээн ярилцлага өгчээ. Тэгээд “Өнөөдөр бидний өмнө байсан, тоохгүй орхиж ирсэн, гэр хороололд бугшсан идээ бээр түлшээр илэрч гарч ирж байна.“, “Мөн хайнга, хэнэггүй байгаа иргэдэд ойлгуулж өгөх” хэмээн шалтгааныг өмнөх рүүгээ чихэх юм ярьж байна. Монголчууд бид олон зуун жил галаа түлээд амьдраад ирсэн, галдаа ойр, түүнийгээ шүтэж ирсэн ард түмэн юм.
Үнэн хэрэгтээ бол ажил дөнгөж эхлэж байна. Өвөл эхлээгүй байгаа. Бас хүйтрээгүй байна. Үр дүн нь харагдаагүй байна. Эхний шатанд хүний амь эрсдсэн нь хариуцлага тооцох шалтгаан болно. Гэтэл одоо улс төржсөн маргаан үүсгээд эхэллээ. Хэдэн хүн нас барсаныг хэвлэлд мэдээлснийг “Засгийн газрыг унагах гэсэн сүүлийн мухардмал арга” хэмээн бичжээ.
Бидний хэрэгжүүлж байгаа алхамууд нь нөгөө л муулаад байдаг хятадуудын туршлагаас судлаад хэрэгжүүлэхэд болчих зүйл. Цоо шинэ зүйл огтхон ч биш.
Хятадын нийслэл Бээжинд нүүрлэсэн автомашины түгжрэлийг цэгцэлсэн олон аргуудыг хэрэглэсэн. Түүнээс дугаарын хязгаарлалтын аргыг өмнөх үеийн засаг дарга Улаанбаатар хотод хэрэгжүүлсэн. Олон асуудлыг шийдье гэтэл хөрөнгө санхүүд гацаад байгаа байх. Замын түгжрэлийг зохицуулж, жилд 80 км агаараар зам тавьсан хотын жишээ байж байна.
Харин утаа бол олон арван сая хүнтэй Бээжин хотод гамшиг байсан. Тэр олон сая хүмүүсийг утааны аюулаас богино хугацаанд зайлуулж чадлаа. Утааг арилгаж, хүн амаа сайхан орчинд амьдруулах талаар олон арга хэмжээ авч амжилттай хэрэгжүүлсэн. Үр дүн гараад эхэлчихсэн байна. Өөрөөр хэлбэл хүний аминд хүрэхгүйгээр туршлага судлаад хэрэгжүүлчих туршлага, аргачлалыг хоёр цаг яваад хүрчих өмнөд хөршид байж л байна.
Сайжруулсан шахмал түлшний асуудлаар “Таван толгой түлш” компани, түүний монгол, япон, солонгосын эрдэмтэдийн зөвлөл ажлаа хийж чадсангүй. Үр дүн нь хүний амиар хэмжигдэв. Одоо бол арга барилаа өөрчил гэсэн дохио өглөө. Үүнийг хуучин баг хийж чадахгүй. Эхний шатанд хариуцлага тооц, мэргэжлийн, туршлагатай хүнээр удирдуулаад хийгээд үз хотын даргаа. Угтаа энэ асуудал бол хотын даргын хариуцсан ажил. Манайд Ерөнхий сайд, ерөнхийлөгч нь оролцох хэмжээнд хүрчихсэн зүйл. Улс төржсөн асуудлууд бидэнд алхам дутам саад болоод байна. -
Tseesuren Byambaa
5 тойрогтоо тарсан
5 бүл задрав янз нь ккк, хамгийн сүүлийн цооног минь байлаа гэж….
Арын 8 нуурын бэхэлгээтэй
Аранзал хүлэгийн жороотой
Арван Хангалын хүүрнэлтэй
3 хэлхээндээ жавартай
Хөх Хиадын удам гэгдэх
Эхлэх шав Алунгоо эхээс
Удаах шаглаа Бат хаанаас шигтгээтэй
Удам тэлэх хувь Батмөнх даян хаанаасаа улбаатай
Угаа тэлж уушгаа савсайж яваа
Буряадай зон түмэн
Буурал Алтайн хувиа
Будлилгүй хүлээлгэн өгсөнд Тань
Бөгтөр буурал Ижийнхээ өмнөөс
Буман хүрдийн хувьд нь Эрхэм дүүд Талархая гэм хооой.
АУРАГ СУДЛЫН АНДХАЙ
Хан 4 язгуурын
Хатан 3 угшилын
Хархираа 9 лусдын
Хонгио 7 сүлдний
Хоймор 4 зүгийн
Хонгоодор 8 булагийн
Буман түүчээг хүүрнэгч
Буха Халдухыг химгадагч
Буурал Аавынхаа
Булга, минжин дахыг
Буй биедээ духлаадхаар
Буга маралаа дуудхаар
Бүлээн нурмаа аргадхаар
Борви тойгоо химлэхээр
Бүлт үсчин шогтохоор
Бүжин туулайн дэгдэлтээр
Бүжиж дэвхэрч дүүлсэн
7 Отогийн балчиртайгаа
Бор идүүрээ борхон тагшиндаа базаахаар
Бургилсан сэтхэлээ
Бөөгнүүлэн хураахаар
Баглаа саваа
Баглан нөөхөөр
Бортого юухнаа духлаадан
Бортголжин ханан хээгээ
Буй бүхнээрээ чимэн
Буцан эргэн чилээлгүй
Бурхан Халдун чамдаа
Бодол бүхнээ тээсээр
Нохой жилийн Хаврын эхэн
Барс сарын шинийн 3-ны Бар цаг дор
Баруун жигүүрийн Баатар цагаан хөлөгтөнөө дагуулсаар
Буун тухлан саатваа.
Булт бүхнээ эвлүүлэн
Бүлээн нурмаа тэнийлгэхээр
Буман түмэн Отогоо
Булт үсчүүлэн дэлгэхээр
Буурал өвгүдийн захиасаа
Буган тамгандаа даатгахаар
Бөөгнүүлэн химгадая
Бортогондоо хумия
Бүлээн нурмаа аргадая
Бүсэлхийгээ чангалан
Бодол бүхнээ цэгцэлье.
Борхон зүрхээ зөөллөн
Буй бүхэндээ хадгалая.
Урамдан турхирая
Урианхайлан даллая.
Угтвар өчигөө дэлгэе
Удам угшилаа сэрээе.
Удамын Угаа бөөгнүүлэн
Угсаа гарвалаа дэлгэн
Улс гүрнээ хамгаалая.
Өрх бүр УГ-аа бататга!
Уг бүр УДАМ-аа тэл!
Удам бүр УГШИЛ-аа тодол!
Угшил бүхэн УРАГ-аа нэгтгэ!
Ураг бүгд ОТОГ-оо сэрээ!
Отог бүхүн эвлэлдэн
Эв эеэ барилцаг!
Эзэн биедээ уусан
Энэ цаганд сэрэн
Элдэвлэн талцалгүй
Эвхрэн тунилгүй
Түмэн олноо бөөгнүүлэн
ТӨРТ МОНГОЛ УЛС-аа
Төвхнөн тэлэн урагшилая!
Түрүүлж дэгдсэн түмэн Онгод
Тэнгэрийн Эрхэсээ задал!
Тэмтчин цурхирсан хөнөөлтнүүд
Газрын Эрчимээ дэлгэ!
Дөрвөн зүгийн исгэрээнд
Дөтөлж тэнцсэн жигүүртнүүд
Дөргөнө лусдаа эмхэл!
Дуут хадны жороолгоо
Долоон долоо 49 гархиндаа
Долоон хүрдэндээ уусгасан
Долоон гүйдлийн эзэд
Даахин хөхүүргээ задал!
Хохимой холбого сэгсэрсэн
Хол ойрыг самнагчид
Хойтох урьдахаа даллан
Хойлог, гургуулаа аргад!
Турлиах, уулиа уухайлагчид
Тургин таалах төвөргөөнөө
Төөрсөн гээгдсэн бүхүнг
Тодолж цэгцлэн бөөгнүүл
Тасарч будилсан бүхүнг
Тойрон самнан тодол!
Ураг бүхний
Унаган хэлхээг
Уран жигүүртээ уудлагчид
Ухаанаа оволзуулан
Уушгиа савчуулан
Удам гарвалаа хайгчдад
Уудам замналыг нь мөрлүүл!
Судлын 5 гагнаасыг Тань
Суваг шуудуундаа даатгая, бийхэн.
Сувдан гивлүүрээ нуун
Судал бүрийн Амь бүхнийг даая юу, бийхэн.
Сувсаар тойргоо бэхлэе
Судагаа гагнан химгадая
Суудлаа сэлгэн тухлая
Сүвээгээ сэтэрхий тэвэндээ сүвэгчилье.
Сэтгэлээ Ураг бүхний
Алтан Урагт Тань ерөөе!
Гэм байвал гархиндаа нөөе
Гэмшил байвал гэсгээлдээ хумия.
Гай барцад бүхүнг
Гавалт ясан тагшиндаа хураая.
Газрын эрчимээ цочоож
Гүрвэлзэх титэм судлаа дэлгээд
Гүртэн лусдаа гоён
Гүйдэл бүхнээ даллан
Гүйх хэлхээ бүрт чимэглэе.
Ангархай бүхний амыг таглая
Амь 5 цулыг химгадая.
Алтан Урагийнхаа
Алтан Гэрэгээг
Атаа 5 тэнгэртээ
Андхайн 9 хүрдэндээ залая.
Авидын үүдийг хаая
Аргамаг хилэн хар азаргаа
Ахиад нэг унан
Алтайн 5 Богдоо
Ар, Өвөрөөсөн
Ахин нэг самнахуудаа, бийхэн.
/Сарьдаг хайрханы цоохор ирвэс заяатхандаа 2018-02-20-ны өдрийн 11:23 цаг дор цахарч цамнасан Цаст цагаан хархираан улаан хөдрөгт Хөх аянгын буулт./
7 үедээ тасралтгүй буугч
7 горхио аргадан буйлагч
7 хоймороо горьдон ширтэгч
13 залаатнаа тольдон исгэрэгч
Тод магнайг цавчуулан химгадагч
Тодлох жимийг залан турхирагч
Тээр тэндэх жарнаа өнөөдөө шулагнагч
Мянгатын ноён Урачу-гийн удамд
Нагараза хөнөөлийн 81 хархирааг тосогч
Ний бүхэнг эвлүүлэхээр
Гэм бүрийг дарахаар
Гортиг татан хүлээн суугаа
Буурал Аавын Удамын үрийн
Буман түмэнг нэгтгэх үйлд нь
Буга маралаа урамдан хайлхаар
Бортого юухнаа духлаадваа.
Бор тагшины идүүрээ хуваан хүртсэн
5 амь цулаа дагуулан жороолвоо.
Хөлөгт байх бүхэн солигдон
Хан 4 хэлхээнээ
Хагархай тагнайт бүхэн
Хайлан тухлан саатваа гэм хааяаа хой.
Үйлээ дугтран үйлсээ хураан
Удамаа нэгтгэн Урагаа тодлон
Уулзварт тодлох жимээ тойроод явахуй дор
Урамдах хувийг минь хайрлаваа
Буха Халдухын Буурал Аав сахиулдаа
Бөгтийн баярлан хөөрвөө, бийхэн.
Гялайхаааа хой гэмдээ, гялтайвхамдээ хай.
Агарын хайрхан гэж хэн бэ?
отгийн ид шидээ гайхуулж явсан удган бөгөөд манж чин улсын эсрэг олон жил тэмцэлдэж байснаараа Баглаан заргач удган гэгдэх болжээ.Гал хар тэнгэр, оч хар тэнгэрийг хоёрыг ганцаар эзэгнэсэн удган байсан ба ядуу буурай амьдралтай ч Дүүрэгч вангийн хошууны ноёд, манж улсын хүмүүсийг ид шидийн хүчээр айлган сүрдүүлж байсан энэ удганы тухай домог олноор байдаг нь одоо ч нутгийн ард олонд маань дуурсан ярилцдаг юм. Дархадын алдарт нисдэг 7 бөөгийн нэг Арилдий бүргэд зайрангийн ээж бөгөөд хүү нь бүргэд болон хувирдаг байсан гэдэг. Хүү Арилдий нь Дүүрэгч вангийн хошууныханд цаазлагдсанаас хойш Баглаан удганы тэмцэл дээд цэгтээ хүрч их ид шидийг үзүүлж байсан билээ. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Агар голын савд онгодын асарыг босгож Агарын ээж гэж нутаг олон нь шүтлэн залбирах болсон гэдэг. Агарын хайрханыг дээр үед зөвхөн зайран хүн л тахидаг байсан бөгөөд сүүлд 1937 онд Дамба зайран тахиж байсан бөгөөд хамгийн сүүлд Цэгмид удган тахиж байсан мэдээ бий.
Нанжаа
МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 41
сарын 08-ны өдөр хот
ЗҮҮН АЙМГУУДААР АЯЛСАН НЬ 4.ИХ ХААНЫ ТӨРСӨН НУТГААР
Хэнтий аймгийн Дадал сум нь 1925 он байгуулагдсан бөгөөд Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн дөрвөн багт нийт 741 өрхийн 2,678 хүн амьдардаг байна. Дадал сумын хүн амын ихэнх хувийг Буриад ястан эзэлнэ.
Дадал суманд Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдог оршдог бөгөөд Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаандэлгэр, Сантайхаан, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, тахилгат уулс оршдог ажээ.
Хэнтий аймгийн Дадал сум нь их эзэн Чингис хааны төрсөн голомт юм. Их эзэн хааны хөшөөг сумын төвөөс 3 км-т байрлах Чингисийн Гурван нуур рашаан сувилалын төвд үзэсгэлэнт Гурван нуурын хөвөөнөө Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тохиолдуулан 1962 онд дурсгалын гэрэлт хөшөөг босгожээ. Хөшөөний зохиогч нь уран бармалч Л.Махвал юм. Бадамлан асаж буй галын хэлбэрийг сонгохдоо Монголчууд эрт дээр үеэс галыг бадран мандахын билэгдэл хэмээн үздэг.Хөшөөний өвөр хананд Чингис хааны босоо дүрсийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг шударгуу байдлаар ховилтуулан сийлж “Алд бие мину алжааваас алжаатугай Ахуй төр мину бүү алдартугай” хэмээсэн мэргэн сургаалийг Монгол бичгээр сийлбэрлэжээ.