Author: admin_shaman

  • Гурав. Үерийн усны гамшигтай тулгарч усны түвшин 11,5 метр дээшилжээ.

     

    Одоогоор энэ бүс нутагт оросын гвардин 1300 цэрэг, 40 нэгж техник ажиллаж байна. Мөн онцгой байдлын албаны 1400 аврагчид, 287 нэгж техник ажиллаж байна. Энэ үеэр Онцгой байдлын албанд 2000 иргэн хандаж туслалцаа авчээ.
    Онцгой байдлын бүсэд монголдоо амрахаар швецараас яваа 8 иргэн, Шведээс яваа 2 иргэн, нутгаа зорж явсан 5, бүгд 16 монголын иргэд нэг газар төвлөрөн бууж, усны түвшин доошилж, зам нээгдэхийг хүлээж байна.
    Өнөөдөр 8 дугаар сарын 1-ны өдөр. Бид байрлаж байгаа өндөрлөгөөс хотын байдлыг бүрэн харж болохоор байна. Өдөр болгон үерийн байдлыг газар дээр нь очиж үзэх боломж байна. Хотын хүн ам тайван амгалан байна. Төлөвлөсөн ажлууд хийгдэж, өвлийн бэлтгэл ажил, дулааны шугам тавих ажил үер болсон газраас 100 орчим метрийн зайнд хийж байгаатай таарав.
    Хотын төв хэсэгт онцгой байдлын штаб байрлаж, үйл ажиллагааг удирдана. Түүний хажуухантай Оросын гвардын цэргийн штаб байрлаж ажиллагаа явуулж байна.
    Тодорхой цэгүүдэд цэвэр ус тараах зэвсэгт хүчний цестерүүд ирж байрлаж түгээлт хийнэ. Үер болсонтой холбоотойгоор хөрсний ус бохирддог бололтой. Тиймээс цэвэр усны хангалтууд хийгдэх ажээ.
    Зам хаагдсан тул их хэмжээний автомашины төвлөрөл, хүн цугларч байна. Хот хоёрхон зочид буудалтай бөгөөд өрөөнүүд хүнээр дүүрчээ.
    Харин монголчууд бид өндөрлөг газар байрлаж, хоол ундаа зохицуулан байдалд хурдан зохицож чадав. Бид хоёрын хувьд арван өдрийн хоолны нөөцтөй тул ямар нэг байдлаар хүндрэлгүй байлаа.

  • Хоёр. Эрдэм шинжилгээний хурал болов.

    Хуралд үндсэн илтгэлийг Цэргийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Мягмарсамбуу, Дашбалбар сумын ахмадын хорооны дарга Б.Балжид нар илтгэл тавьлаа. Хурлын дараа сумын өндөр настангуудад хүндэтгэл үзүүлж, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн Буриадын Их удган Г.Гэрэлтуяа бэлэг гардуулав.
    Энэ ажиллагаатай зэрэгцэн Их тахилгад зориулсан буриад сурын наадам эхэлсэн билээ. Сурын харваанд эрэгтэйчуудэд Баяндун сумын харваач Сүхбаатар түрүүлж, Дашбалбар сумын харваач Насандорж, Цэрэнжав, Бумчиндорж нар удаах байрыг эзэлсэн бол эмэгтэйчүүдэд Баяндун сумын харваач Гандаваа түрүүлж, Дашбалбар сумын харваач Оюунжаргал үзүүрлэж, мөн сумын харваач Хандулам, Баяндун сумын харваач Баярмаа нар тус тус эхний байруудыг эзэлсэн байна.
    МБНЭ-ийн Их тахилгад оролцохоор ирсэн бөө нар тус сумын нэгдүгээр ангийн 49 сурагчдад бэлэг гардуулав. Дараа нь Дашбалбар сумын орон нутгийн музей, орой нь Их тахилгад зориулсан хүндэтгэлийн концерт үзлээ.

     
  • МОНГОЛ УЛСЫН ТУЛГУУР ХӨЛ УУЛ ХӨХ УУЛЫН ИХ ТАХИЛГА АМЖИЛТТАЙ БОЛЛОО. Нэг.Тахилгад зориулж наадам хийлээ.

    Жигд хурдтай явсан цувааны хурд багассан нь Дорнод аймгийн Дашбалбар сум дөхсөнийх байлаа. Удалгүй машины гэрэлд Газ пургон автамашин харагдав. Сумын төвөөс 20 гаруй км-т орших Улаан Эрэг хэмээх газарт нутгийн зон олон Буриад үндэсний хувцсаар ижилдэн гангарсан төлөөлөгчиддөө илгээж, буриад дуугаа дуулж ирж байгаа зочин төлөөлөгчидөө хүндэтгэн угтан авч байгаа нь энэ билээ.
    Маргааш өглөө буюу 9 дүгээр сарын 10-ны өглөө эртлэн боссон сумын олны сэтгэлийг сэргээсэн дааганы уралдаан болов. Энэхүү дааганы уралдааныг МБНЭ-ийн Дэд ерөнхийлөгч, Монгол бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал ивээн тэтгэсэн юм. Хорин зургаан даага уралдсанаас Б.Мөнхбатын Сэвсүүл жараахай хэмээх хээр даага түрүүлж, аман хүзүүнд Б.Усанболорын номинт багийн савидар, гуравт А.Амармөнхийн Чук хүрэн, дөрөвт Д.Батмандахын хээр даага, айргийн тавд Цагаан овоо сумын Батцэрэнгийн Өсгий цагаан хуа даага тус тус хурдалж цугласан олныг баясгав.
     
  • Өвөрмонголын морин хуурын анхдугаар наадам болжээ

    БНХАУ-ын Өвөрмонголын морин хуурын анхдугаар наадам 24 хоногийн турш үргэлжилж өндөрлөжээ. Уг наадмын хаалтад зориулж “Монгол морь” концертыг толилуулсан байна. Өвөрмонголын морин хуурын наадам морин хуурын концерт, морин хуурын эрдэм шинжилгээний хурал, морин хуурыг үйлдвэрлэх урлагийн үзэсгэлэн, морин хуурын хөгжмийн шинэ бүтээл ба тойрон тоглолт, Өвөрмонголын морин хуурын тэмцээн зэрэг 5 хэсгээс бүрджээ. Наадмыг зохион байгуулах хорооны мэдээлэлд тэмдэглэснээр, урлагийн наадмын хугацаанд 15 концерт зохион байгуулж, Хятад, Монгол, Оросын 300 гаруй морин хуурч оролцжээ.
    Дашрамд сонирхуулахад, Дэлхийн морин хуурын холбоо, Монголын морин хуурын төв, Морин хуур нийгэмлэг зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулдаг “Морин хуурын олон улсын VI наадам” өнгөрсөн 2018 оны зургаа, долдугаар сард Улаанбаатар хотноо болсон юм. .
     
  • Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ

    Уг номд тэр үеийн Монголчуудын ахуй амьдралдаа хэрэглэж байсан эд зүйлс, мал сүргийн занданшсан олдворууд өнөөгийн Альяскаас Америк, Перу улс хүртэлх хойноос ургашаа чиглэсэн өргөн уудам нутгаас олдсон юм гэдгийг өгүүлжээ. Альяскийн Их сургуулийн хотхонд өнөө ч тэр үеийн говь цөлд Монголчуудын хэрэглэж байсан чулуун багаж зэвсэг олдсон байна. Тэр үеийн говь цөлийн ус чийг өнөөгийнхөөс арвин дэлгэр, хөдөө аж ахуй, газар тарилан эрхэлдэг бүс байсан гэж хожим олдсон олдворуудад үндэслэн дүгнэжээ.
    С.Эрдэнэбилэг

  • ЗАСАГ ДАРГАТАЙ УУЛЗАВ.

    Нэгэн удаа 1990-ээд оны дунд үед Сүмбэр суманд ажиллах явцад сумын засаг дарга нь сумын төрийн албан хаагчдын гурван сарын цалинг олголгүй хувьдаа ашиглан эргэлдүүлж байсан ноцтой зөрчил илэрч билээ.
    Суманд ажиллах явцдаа сумын засг даргыг нь хайж, эхнэрийнх ажилладаг банкны салбарт гаднаасаа түгжүүлсэн шиг нуугдаж байхад нь олж уулзаж, гаргасан зарчлийг нь “улайлгаж” байж билээ. Сумын нийт ажилчидын олон сарын цалинг олголгүй хувьдаа ашиглаж байсан хэрэг улмаар дээд удирдлагуудад танилцуулагдаж, тэр үеийн Дорнод аймгийн засаг дарга Одбаяр, \одоо Үндсэн хуулийн цэцийн дарга\ газар дээр нь ирж ажиллаж, хариуцлага алдсан сумын засаг даргыг өөрчилж байж билээ.
    Шилжилтийн үед энэ суманд ийм явдал гарч байсан түүхтэй ажээ. Одоо энэ бүхэн түүх болон үлджээ. Харин шинэ тосгоны шинэхэн барилгуудад эзэн болж, нээлтийг нь хийнэ гэдэг онцгой азтай тохиолдол билээ. Тэр үеэс хойш шинэ үеийнхэн Халх голын ялалтын баяраар шинэ тосгоны нээлтийг хийх хувь тохиосон ажээ. Ийм тохиолдол хүний амьдралд тэр бүр тохиогоод байдаггүй билээ.
       Д.Хүрэлбаатар
     

  • Хоёр. Сибирийн замд нисэхийн сонгодог үзүүлбэрийг үзэж, гал түймрийн гамшигтай учрав.

    Красноярскийн хязгаар нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарах ба 2007 оноос Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн. Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг ихтэй.  ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Томоохон усан цахилгаан станцуудтай.
    Краснаярскийн районы Канск хотод орж ирлээ. Наян есөн мянган хүн амтай Канск хот 1636 онд байгуулагдсан эртний түүхтэй билээ. Кызылээс эхэлсэн ойн түймрийн утаа үл замхарна. Уудам хөндий, ой модон дунд сибирийн төв зам хөвөрнө.
    Утаан дунд умбасаар Тайшет хотод ирлээ. Энэ бол Эрхүү мужид хамаарах Тайшет хот юм. Эрхүү мужийн баруун хэсэгт орших Тайшет хот бол 1897 онд байгуулагдсан 34000 хүн амтай. Бид энэ хотын дундуур дайрч гарлаа.
    Сибирийн төв замын дагуух Нижнеуденск хот бол дорнод Саяаны уулсын дунд оршидог 39000 хүн амтай, 1648 онд байгуулагдсан. Нижнеуденск хот бол автомашин, төмөр зам, агаарын замын дайрч өнгөрөдөг, нисэх буудалтай сибирийн төв хотын нэг юм. Энэ хотод аж үйлдвэрийн 13 үйлдвэр ажилладаг.
    ОХУ-ын Красноярскийн хязгаар, Эрхүү муж болон Буриад, Саха Улсын нутаг дэвсгэрт 3 сая га талбайг хамарсан 500 орчим цэгт түймэр гарч, салхины чиглэл, агаарын урсгалын нөлөөгөөр түймрийн утаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдсан учир Красноярскийн хязгаар, Эрхүү муж, мөн Буриадад онц байдал тогтоолоо гэж ОХУ-ын Онцгой байдлын яам мэдээлж байлаа. Хүн амын суурингууд болон эдийн засгийн объектуудад аюул учраагүй боловч утаа тархаж, зарим хот, тосгонд “амьдрах нөхцөл” улам муудаж байгаа аж. Байгалийн гамшигт үзэгдэл гал түймэр сибирийн ойг хамарсан нь дэлхийн экологт нөлөөлсөн үйл явдал байлаа. Түймрийн гамшигийг нүдээр үзнэ гэдэг бас л ховор тохиолдол байлаа.

     
     
  • Арваннэг. Саяаны нурууг давав, баяртай Тува.

    Өндөр уулын давааны орой дээр нарах үед урт туннел таарах бөгөөд түүний нэг талыг багана хэлбэрээр шийдсэн хувилбартай туннел байв. Өндөр сүрлэг уулс ой модоор битүү хучигдсан байдлаар монголын уулсаас ялгарна. Хэзээ нэг цагт олон сар, хоног зарцуулан байж давдаг давааг орчин цагт хэдхэн минут зарцуулан давахаар болгожээ. Цаг хугацаа, хөгжил гэж энэ буй заа. Туннель дуусмагц тусгайлан зассан тавцан, автозогсоол байх бөгөөд эргэн тойрон үзэсгэлэнтэй тод сайхан харагдана. Их оргилын асга хад бүхий хэсэг, эргэн тойрон орших их ой бишрэм сайхныг мэдрүүлнэ.
    Дахин ирэхийн ерөөл тавьж, Тувагийн нутгаас гарч байна. Үзэсгэлэнт сайхан нутаг, газрын хөрсөндөө бүхий баялагийг шингээсэн энэ нутгийн ард түмний түүх бол хэзээ нэг цагт монголтой холбоотой байсан арвин судар билээ.
    Даваа даваад зам уруудаж эхэллээ. Краснаярск явах замд бас Хакас улсын нутгыг дуулж өнгөрөх болж байна. Кызылээс шатахуун аваагүй учир түлшний гэрэл асав. Бид оргилоос доошилж хоёр ч тосгон дайрч байж шатахууны станцад очлоо. 

     
     
  • Арав. Тахилгын зан үйл хийв.

    Машин өгссөөр нилээд дээр гарах үед төв асьфалтан замаас салж, уулын замаар дээш өгсөв. Замын хажууд тахилга хийдэгийн тэмдэг болсон хадаг цуудар өлгөсөн модод байх бөгөөд бид тэнд буудаллав.
    Дугуйлан тавьсан чулуунууд дотор авчирсан модоо өрж, өргөх идээ, дээжээ тавьж голд нь хонины сүүл тавьдаг ажээ. Галаа арцаар асаана. Бадран асах гал хуурай модыг асааж эхлэнгүүт сүүгээ өргөн дуулагаа эхлэнэ.
    Дараа нь хуяглан босч, хэнгэргээ дэлдэн дуудлага, тамлагаа уянгалуулан эгшиглэнэ. Хоёул зэрэг бөөлдөггүй бөгөөд нэг нв бөөлж жхжлжхжд нөгөө нь хэнгэргээ дэлдэж дэмжлэг өгнө. Ээлжлэн бөөлөх бөгөөд харилцан дэм өгч бөөлөх бөлгөө.
    Ой, хөвч ямар ч хэнгэрийн дууг дэм өгч цуурайтуулан сүрлэг дэм өгнө. Хэнгэрэгийн дуутай хамт удганы уянгалаг хойлоо хэнгэрэгийн дуутай хамт хоршин дуу мэт өрнөнө. Гал аажимхан асна, гал өрнөн асах үед бөөлөлт эрчимжиж, гал бадамлах үед бөөлөлт дуусна.
    Нутаг нутгийн бөөлөлт өөр өөрийн онцлоготой, өвөрмөц жаягыг өөртөө шингээсэн байх юм. Олон зүйл бидний өв уламжлал нэгтэйг сануулах ажээ.

     
     
  • Ес. Овоо тахиж, бөөлөлт хийв.

    Уламжлалт ёсоор цунцал өргөх мэт модоо өрж, өргөх идээ, зүйлсээ өрж тавина. Тэгээд дуудлагаа дуудаж сүүгээр өргөл өргөх бөгөөд дараа нь цунцал галаа асаана.
    Гал асаж эхэлмэгц бөө хуяглан бөөлөх бөгөөд хэнгэргээ цохин, тамлага дуудлагаа их тод хийж бөөлнө. Бөөлөлтийн байдлыг анзаарахад дуудлага нь дуу аялах мэт уянгалаг, яруухан бөгөөд хэнгэргээ цохин дуулж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
    Хийж байгаа газар, бөөлөлтийн цөөхөн зураг авахууллаа. Энэ удаа өндөр уулын орой байсан боловч салхи үгүй, намуухан зөөлөн сэвэлзсэн байдалтай байлаа.
    Монгол туургатны нутгийн минь салшгүй хэсэг, өвөг дээдсийн минь онгодийг сэтгэлд сэв хийтэл сэргээгээд, үлдээх зүйлээ тэрхэн агшинд хэлээд, хурамхан зуур алсран холдоно. Бөөгийн уянгалан сайхан дуудлага, хэнгэргийн цохилттой уялдан өндөр газраас нам газар луу урсах мэт сүртэй нь аргагүй цуурайтан алширна.
    Би өөрийгөө азтайд тооцно. Ай мөнх хөх тэнгэр минь өршөө.

    djmedia:199