Анх Баян-Өлгий аймагт ирж тэндзэ тодорхой хугацаанд байж байгаад Улаанбаатарт ирж байжээ. Ингэхдээ лалын шашны ислам чиглэлд хожуу нэгэн урсгал бий болон орж ирсэн Таблиги Жамаат урсгалыг хууль бусаар нууц аргаар түгээн дэлгэрүүлж байсан байна. Таблиги Жамаат гэх энэ шашны урсгалыг дэлхий нийтэд сүүлийн жилүүдэд хориод байгаа юм. Киргиз улсад ч энэ шашны урсгалыг хорьдог. Учир нь энэ урсгал хамгийн хатуу, харгис хэрцгий гэдгээрээ алдартай.
Author: admin_shaman
-
Үндэсний аюулгүй байдалд харш үйл ажиллагаа явуулсан гадаадын иргэдийг албадан гаргалаа
Нөгөөтэйгүүр Табили Жамаат урсгал нь тухайн шүтэгчийнхээ оюун санааг удирддаг хар тамхи мэт мансуурлын байдалтай болгодог аж. Мөн буруу, гаж дэг жаягтай хэмээгддэг. Сүүлийн жилүүдэд лалын хэт даврагчид Таблиги Жамаат урсгалыг терроризмд ашиглаж амиа золиослогчдыг бэлддэг болсон нь ил болоод буй. Киргиз улсын дээрх дөрвөн иргэн нь Улаанбаатар хотын захаар байрладаг лалын зарим сүмд энэ шашны урсгалыг түгээн дэлгэрүүлэх ухуулга нууцаар хийж байсан байна. Ингэхдээ Баян-Өлгий аймагт ирж, тэндхийн зарим иргэдийн холбоо сүлбээг ашиглан Улаанбаатар хотод байрладаг лалын сүмийн зарим хүнтэй холбоо тогтоосон гэх мэдээлэл ч байгаа юм. Бусад шашны сүм хийдүүд нь өдөр болгон байнга цугларч, мөргөж, залбираад байдаггүй бол лалынх тогтсон өдөр цагт цугларч залбирч номлол айлддаг нарийн зохион байгуулалттай гэнэ. Энэ үеэр нь дээрх дөрвөн иргэн суртал ухуулгаа хийдэг байсан бололтой.Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Дээрх дөрвөн залуугийн түгээн дэлгэрүүлсэн шашны урсгалд манай хэд хэдэн иргэн автаж, гэр орныхноосоо хүртэл харилцаагаа тасалсан байж болзошгүй” гэнэ. Манай улсад дээрх урсгалыг түгээн дэлгэрүүлэхийг оролдсон нь магадгүй өөр санаа зорилготой байсан байж ч болзошгүй гэх хардлага төрж буй юм. Хамгийн гол нь энэ шашны урсгалын ард сүүлийн үед дэлхий нийтэд гарч буй гэмт халдлага, терроризмын хандлагатай дэлбэрэлт хорлон сүйтгэх үйл ажиллагаанууд явагдаж буйг дэлхийн хэвлэл мэдээллээс бид байнга шахуу сонсох болж. Иймд Таблиги Жамаат урсгалыг дэлхий нийт аюултай хэмээн хорих болсон нь цаанаа учиртай. Энэ урсгалыг Монголд түгээн дэлгэрүүлэх гэж оролдсон Киргиз улсын иргэн Лохуза Керин Юнурович, Турсунбаев Кухахбек Курамаевич, Абдраев Дервишали, Мусоев Ахмад гэсэн дөрвөн хүнийг Монгол Улсад нэвтрэх эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасаад явууллаа. Гадаадын хууль бус үйл ажиллагаа явуулсан иргэдийг цаг алдалгүй илрүүлж, албадан гаргаж буй хууль хяналтын байгууллагынхныг сайшаахаас өөр аргагүй ч нөгөө талаараа гадаадын иргэдийг албадан гаргаж буй хууль дүрэм өнөөдөр хэт зөөлдөж буй мэт.Гурван жилийн дараа тэд эсвэл хэн нэгэн тэр шашныхаа суртал ухуулгыг тээсээр ирвэл яах вэ гэдэг нь асуудал. Дээрх дөрвөн иргэний ард энэ урсгалыг түгээн дэлгэрүүлдэг бүлэглэл байна гэдэг нь ч тогтоогджээ. Тэгэхээр гар хөл бологчид нь зөвхөн албадан гаргуулсан дөрвөн иргэнээр зогсох уу гэдэгт хууль хяналтынхан хариулж чадахгүй байгаа юм. Терроризм гэдэг зүйл ийм л зүйлээр дамжин тархаж байгаад өнөөдөр дэлхий нийт санаа зовж, НҮБ-аас сэрэмжлүүлж, тогтоол, конвенц гаргаж улс орнуудыг нэгтгэж байна. Жишээлбэл, Англи улсын Терроризмтэй тэмцэх тухай хуульд нийгэм, улс төр болон үзэл суртлын зорилгоо биелүүлэхийн тулд хүч хэрэглэсэн бүхий л үйлдлийг үүнд хамааруулан хуульчлахаар зэхэж байна. Манай улсад нийтийн эмх замбараагүй байдлыг олон улсын террорист болон зохион байгуулалттай гэмт бүлэглэл ашиглаж болохыг урьдчилан харж, хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийг хангах, хамгаалах талаар цоо шинэ бодлого авч хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Даяаршиж буй энэ үед хэн нэг гадаадын иргэн орж ирээд Үндэсний аюулгүй байдалд харшлах үйл ажиллагаа явуулж байна гэдэг сонор сэрэмжээ илүүтэй чангатгах болсныг харуулж байгаа хэрэг биз.Г.ЯЛГУУН
Айраг буюу гишүүгэнэ
Хэрэв та хавдрын эсрэг хэрэглэх бол уг ишээ 20 минут жигнэж хэрэглэх нь хавдрын эсийг устгагч полифенол гэгч бодисын үйлчилгээг хэд дахин ихэсгэдгийг Английн эрдэмтэд тогтоосон байна.
2. Мөн үрэвслийн эсрэг, нянгийн эсрэг гайхалтай нөлөөг үзүүлдэг байна.
3. Кальци, зүрх бөөрийг тэтгэгч кали, К амин дэмээр баялаг бөгөөд ясны бат бэх чанарыг нэмэгдүүлэгч шидтэй учраас манайх шиг газтай ундаа их уудаг хүмүүст тун ч чухал эм болдог ургамал ажээ.
4. Чихрийн шижин өвчтэй хүмүүсийн инсулиний гүйцэтгэх үүргийг орлодог учраас глюкозыг бидний эс рүү зөөвөрлөх үйл ажиллагааг эрс нэмэгдүүлж, цусны урсгалд гацаалгүйгээр оронд нь түлш болгон хувиргадаг байна.
5. Зүрх судасны өвчинг анагаадаг шалтгаан нь холестрин үүсэхээс хамгаалж, судсан дахь эсийн ханыг эрүүлжүүлдэг.
6. Ходоодны шарх болон өтгөн хаталтыг эмчилж туулгах нөлөө үзүүлдэг.
7. Харшилд тун сайн эм болдог юм байна.
Харин эмчилгээний хугацаа 7 хоног л байх ёстой гэнэ. Үүнээс хэтэрч болохгүй гэжээ. Аливаа юм тун нь таарвал эм болдогтой адил.
Гишүүнийг эмчилгээний журмаар хэрэглэдэг дэлхий нийтийн арга нь хатааж нунтагласан хагас цайны халбага ишийг 1 аяга усанд хийж 10 минут буцалгаад ууна. Энэ маягаар өдөрт 3 удаа хэрэглэнэ.
Одооноос эхлээд 9 сар хүртэл ургасан байдаг тул түүгээд, эргэн тойрныхоо хүмүүст өгч байхад туйлын хэрэгтэй ургамал юм.
Харин түүхдээ үндсээр нь суга татах биш хөрснөөс бага зэрэг дээгүүр хайчилж аваад идвэл үр хойчдоо үлдээж чадна. Ирэх жил бас л түүсэн газраасаа идэх боломжтой гэсэн үг юм.
Навч нь хортой тул зөвхөн улаан өнгөтэй ишийг нь иддэг юм байна. Бидний багадаа ишийг нь сорж иддэг байсан тэр л ургамал юм шүү дээ.
Навч нь органик пестицид буюу шавьж устгагч бодис болдог гэнэ. Энэ мэдээллийг нь АНУ-ын Засгийн газрын эрүүл мэндийн сайт дээрээс орчуулсан болно.
