Author: admin_shaman

  • Шашны талаарх Манжийн бодлого, сүм хийдийн зохион байгуулалт

     Мөн Манж улс эрэлхэг байлдаанч монголчуудын дунд номхон хүлцэнгүй, энэрэнгүй ёс, номлолыг гол болгосон бурхны шашин дэлгэрэх явдлыг дэмжиж байсан Мин улсын бодлогыг үргэлжлүүлжээ.
     Манжийн хаадын XVII зууны 30-аад оноос 1690-ээд он хүртэлх хугацаанд бурхны шашны талаар явуулсан төрийн бодлого нь шарын шашнаар дамжуулан монголчуудыг өөртөө татахын зэрэгцээ Монгол дахь байр сууриа бататган бэхжүүлэхэд чиглэжээ.
    1 Жамбадорж.”Болор толь”. Хөх хот. 1984. Тал 502.
     Өмнөд Монголь дахь шашны сүм хийдийг нэгдмэл удирдлага, төвтэй болгон захирахын тулд Өвөр Монголын Жанжаа хутагт Агваанчойндан /1642-1714/-ыг шарын шашны тэргүүнээр өргөмжилж, Долоннуурт сүм байгуулж өгчээ. Манжийн хаан 1733 онд Жанжаа хутагтыг Чин гүрний төрийн багш болгов1. Тэгээд Халх, Хөх нуур, Түвэдэд Манжийн төрийн бодлогыг сурталчлах, хэрэгжүүлэх төлөөлөгч болгон түүнийг ашиглах болов.
     1691 онд Манж нар Долоннуурын чуулганаар Халх Монголыг эрхэндээ оруулж явахдаа Халхын шарын шашны тэргүүнээр 1639 онд өргөмжлөгдсөн Жибзундамба хутагт Занабазар /1635-1723/-ыг хэвээр нь үлдээжээ2. Мөн нийт сүсэгтэн монголчуудад зориулан “Буяныг цугларуулагч” хэмээх сүм байгуулж өгчээ.
     Манжийн Найралт төв хаан 1723 онд Халхын I Жибзундамба хутагтад “шашныг мандуулагч” цол, алтан тамга, алтан навчит өргөмжлөл хүртээж, түүний шавь нарыг захирсан Эрдэнэ шанзудба ба Их Хүрээний хамба Номун ханд тамга олгожээ.
    1 Дамчойжамсу.”Цагаан лянхуа эрхэс”. Бээжин. 1996. Тал 85.
    2 Галдан. “Эрдэнийн эрхи хэмээх түүх болой”.УБ.1960.тал 106.
     Монгол дахь бурхны шашны үзэл суртал болон сүм хийдүүдийн оюун санааны эх ундарга болж, удирдан чиглүүлэгчийн үүрэг гүйцэтгэж байсан Түвэдийн байр суурийг өөрчилж, энэхүү гол төвийн эрх, үүргийг Бээжинд шилжүүлэх бодлогыг Манжийн хаад баримталж байв. Манж нар шарын шашныг Чин улсын төрийн шашин хэмээн тунхаглаж, хутагт хувилгаадыг зүйл бүрээр ивээн хөхүүлж байв.
     Манжийн төрөөс Монголд бурхны шашны шарын урсгалыг дэлгэрүүлэх бодлого баримталж байв. Монгол нутагт улааны шашныг шүтэх явдлыг албан ёсоор цаазлан хориглож, зарим үед зөвхөн шарын шашныг чандлан сахих талаар зарлиг гаргахад хүрч байв.
     Халхын шарын шашны тэргүүн Жибзундамба хутагтын Хүрээний засаг захиргааны зохион байгуулалт гэвэл, бүх дээд эрхийг хутагт барьж, гүйцэтгэх эрх баригчийг томилж байв.
     Долоннуур хотод 14 хутагт хувилгаан байнга сууж байсны 8 нь их хутагт байжээ2.
     Сүм хийд олноор байгуулагдаж, лам нарын тоо олшроход Монгол язгууртнууд их үүрэг гүйцэтгэжээ. Тэд өөрсдийн эзэмшил хошуунд сүм хийд байгуулж байв.
    1 С.Пүрэвжав.”Хувьсгалын өмнөх Их Хүрээ”. УБ. 1961. Тал 30.
     Манжийн төрөөс Монголыг баримтлан захирах талаар удаа дараа гаргасан хууль цаазын бичгүүдэд Монголын шарын шашин, том хутагт хувилгаад хийгээд сүм хийд, лам, шавь нарын эрх зүйн харилцааг зохицуулж баталгаажуулсан байдаг.
     Гэхдээ Манж нар Монголын шарын шашны талаар баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчлөлгүй хэвээр үргэлжлүүлж, хүрээ хийдийг зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх арга хэмжээ авч байжээ.
    1900 оноос өмнө Монголд нийт 246 гэгээн хувилгаан байсны 147 нь Өмнөд Монголд, Хөх нуурт 35 хутагт байжээ. Халх Монголд Манжийн Жибзундамба хутагтаас гадна 13 байв. 1814 онд зөвхөн Жибзундамба хутагтын Их шавийн харъяанд 26 хутагт хувилгаан байв2.
    2 С.Пүрэвжав. “Монгол дахь шарын шашны хураангуй түүх”. УБ.1978. тал 194.
     XIX зууны сүүл үе гэхэд Монголын лам нарын тоо нийт эрэгтэйчүүдийн гуравны нэгийг эзлэх болсон бөгөөд зөвхөн Ар Монголд 100 000 гаруй лам байжээ. Лам нарын энэхүү механик өсөлтийн нөгөө талд сүм хийд, дуган номын газар бас олширч байв. Ар Монголд 940 гаруй, Өмнөд Монголд 1800 гаруй сүм хийд, хурал номын газар, 150 000 орчим лам байжээ.
     Манжийн төрөөс Монголын шашны талаар явуулсан бодогыг он цагийн хувьд үндсэн 2 үе шатанд хуваан үзэж болно. Эхний үе нь XVII зууны эхнээс XVIII зууны дунд үе буюу манжууд Өмнөд Монголыг эзлэхээс Амарсанаа, Чингүнжавын бослогыг дарах хүртэлх үе юм. Энэ үед Манж нар Монголд шинэ тутам тогтоосон засаглалаа бататгахад шашныг ашиглахын тулд хутагт  хувилгаадыг хүндэтгэн өргөмжлөх, улмаар тэдний тоог олшруулах, сүм хийд байгуулах, лам нарыг элдэв алба гувчуураас чөлөөлөх зэргээр шарын шашныг бүхий л талаар дэмжин дэлгэрүүлэх бодлого явуулж байв. Удаах үе нь XVIII зууны дунд үеэс XIX зууны төгсгөл хүртэлх хугацааг хамарч байна. Энэ нь Монголд шашин дэлгэрүүлэх Манжийн төрийн урьдын бодлого суларч, түүний зохицуулалт, хэм хэмжээ аажмаар алдагдаж эхэлсэн үе юм. Манж нар Монголд шашин хүчлэн дэлгэрүүлэх урьдын бодлогоо өөрчилж, түүнийг аль болох тодорхой хэмжээ хязгаарт барьж байхыг оролдсон хэдий ч нэгэнт эрч хүчийг олсон сүм хийд, лам нарын олшролтыг бүрэн хянаж, зогсоож чадаагүй юм.
     Тийнхүү Манж нарын Монголын шашны талаар явуулсан бодлого нь яван явсаар монголчуудыг цэрэг байлдааны чадвартай байлгах, төрийн бодлогынхоо үндсэн зарчмыг алдагдуулж, Монгол орныг шарын шашны ёс сурталд хэт автагдсан газар болгон хувиргасан байна.
                                      Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан
     
  • МОНГОЛООС АНХ ТОДОРСОН МАРШАЛ ЖУКОВ

    Оросуудын ярьдгаар, Жуков бол эх орны их дайны гол сахиус (бог) нь байлаа. Москвагийн дэргэд немцүүдийн галзуурсан довтолгооныг анх зогсоон бут цохиж, Ленинградыг хамгаалж, 900 хоног үргэлжилсэн бүслэлтийг нь сэт цохин, Сталинградын тулалдаанд ялснаар дайны явцад үндсэн эргэлт гаргаж, Курскийн тулалдаан, Украина, Белорусыг чөлөөлөх, 1945 онд Берлинийг буулгах операцийг зохион байгуулахад Жуковын стратеги тактикийн ухаан,ур чадвар, эр зориг, шийдэмгий зан чанар нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. Үүнээс гадна маршал Жуков монголчуудад элэгсэг дотно хандаж, Монгол оронтой холбогдсон хувь тавиландаа талархаж явсныг бахархмаар. Тэр агуу их жанжны дайн тулалдааны ялалтын гараа Монгол орноос эхлэлтэй гэж түүхэнд тэмдэглэгджээ.
    ХАЛХ ГОЛ БА ДЭЛХИЙН II ДАЙНЫ ЭХЛЭЛ
    1939 оны 5-р сараас Монголын зүүн хил дорнод тал, Халх голын орчмоор Япон баргын цэрэг түрэмгийлэн довтлоход, Зөвлөлт, Монголын цэргийн ажиллагаа эхэн үедээ хүчин мөхөсдөж байсанд Сталины сэтгэл түгшиж, Батлан хамгаалах ардын комиссариатын санал болгосноор армид хаант засгийн үеэс эхлэн 24 жил алба хаасан, морин цэргийн туршлагатай дарга, Белорусын цэргийн тойргын командлагчийн орлогч, дивиз командлан захирагч Жуковыг Москвад яаралтай дуудаж, Монгол руу шууд илгээсэн юм билээ. Ингээд Жуков 1939 оны 6-р сарын 12-ноос Монголд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн тусгай корпусын командлан захирагч, улмаар Зөвлөлт, Монголын 1-р Армийн группын командлагчаар томилогдож, 1939 оны 5-8 дугаар сард Халхын голд Японы цэргийн 6-р армийн томоохон бүлэглэлийг бүслэн бүрмөсөн бут цохих операцийг гарамгай удирдаж ЗХУ-ын баатар цолыг анх удаагаа хүртсэн юм.
    Ийнхүү Халх голын зарлаагүй дайн нь Зөвлөлт, Монголын цэргийн ялалтаар дууссан нь Ази тивийн үйл явдал мэт боловч тэр нь дэлхийн II дайны эхлэл, анхны том сорилт, туршилт байсан гэж нотолдог судлаачдын тоо нэмэгдсээр байна.
    Халхын голын ялалт Жуков жанжны баатарлаг түүх намтрын эхлэл байлаа. Энд тэр анх удаа томоохон тулалдаан удирдсан. Зөв мэргэн тактик боловсруулан хэрэгжүүлж түүхэн том ялалт байгуулсан. Эндээс л түүний алдар суу, цэргийн агуу их жанжны гараа эхэлсэн гэж дүгнэхэд нэг их ташаа дүгнэлт болохгүй бизээ. Урьд нь олонд танигдаагүй, Сталин барааг нь ч хараагүй, нэрийг нь ч мэдэхгүй корпус командлагч Жуковалс холын Монголын тал нутгаас , их Чингис хааны төрж өссөнтэр өлгий нутгаас анх тодорсон нь түүний асар их ирээдүйн эхлэл байжээ. Их Чингис хааны ялан дийлэх ухаан билгийн өлзий хутаг Жуков жанжинд дамжин уламжлагдсан байж ч болох юм гэж бодогддог удаа цөөнгүй.
    Жуков жанжин хожим нь Монгол орныг, Халхын голыг, монголчуудыг хамгийн их талархалтайгаар эргэн дурссаар, эх орны дайны фронт дээр зөвхөн ЗХУ-ын баатрын анхны тэмдэг, Халх голын байлдааны “Бид ялав” медалиа зүүж явдаг байсан гэж дурсан ярьсан байдаг.
    Халх голын ялалтындараа Г.К.Жуковыг Монголд 1940 оны 4-р сар хүртэл байлгаж, Монголын ардын армийн ерөнхий зөвлөхөөр ажиллуулсан нь тохиолдлын шийдвэр биш ч байж мэднэ. Зөвлөлтийн Улаан армийн олон шилдэг дарга нарыг хоморголон баривчилж байсан улс төрийн их хэлмэгдүүлэлтээс Жуковыг Монгол орон аварч, хадгалж үлдээсэн байж ч болох талтай. Г.К.Жуков болон К.К.Рокоссовский, И.С.Конев, В.А.Судец зэрэг зөвлөлтийн таван маршал, И.И.Федюненский, И.А.Плиев зэрэг армийн генералууд, Зөвлөлтийн цэргийн олон нэрт зүтгэлтнүүд манай Монголд алба хааж, Халх голд байлдаж явсан хүмүүс дараа нь Эх орны дайны фронт дээр гарамгай гавьяа байгуулцгааж, нэр алдар нь түүхэнд мөнхлөгджээ. Эх орны дайны үеийн фронтын домогт сурвалжлагч, нэрт зохиолч Константин Симонов Халх голын тулалдааныг биечлэн сурвалжилжээ.
    Халх голд хүчтэй дайсантай тулгарсан хатуу ширүүн энэ тулалдаанд баатарлаг тулалдаж, гарамгай гавьяа байгуулсан Зөвлөлтийн дайчдаас 70 хүнд ЗХУ-ын баатар цол олгож, эрэлхэг нисгэгч С.И.Грицевец, Г.В.Кравченко, Я.В.Смушкевич нарт ЗХУ-ын анхны хошой баатар цолыг олгожээ.
    Монгол цэрэг эрс энэ дайнд хүч хамтран оролцож Эх орноо хамгаалахын төлөө амь биеэ хайрлалгүй тулалдсан билээ. Жуковоос Сталинд албан ёсоор танилцуулахдаа Монголын цэрэг сайн байлдсан, багагүй хохирол амссан гэж тэмдэглэсэн байдаг. Улаан армийн удирдах ажилтны нэг зөвлөлгөөний үед монгол цэрэг байлдааны бэлтгэл, зэвсэг техникийн хангалтаар тааруухан байсныг дурдсан нь бий. Хамгийн хатуу ширүүн довтолгоонд оросуудл ордог байсан гэж манай ахмад дайчид дурссан баримт олон байдаг. Магадгүй, 1939 онд бидний эцэг өвгөд Халх голын дайнаас амар мэнд буцаж ирсэн нь оросууд, Жуков жанжин тэдний минь амийг дэмий үрэхгүй гэж өөрсдөө түрүүлэн давшиж, дайсны сумыг цээжээрээ хааж ялж дийлж байсан их эр зориг, Монголыг хайрлах нинжин сэтгэл, гэгээн ухаан байсан юм биш үү. Гэхдээ Жуковын хувьд монгол цэрэг дарга нарын нийтийн баатарлаг үйлсийг олонтоо биеэр үзсэнээ, морин цэргийн домогт дарга, гарамгай баатар Л.Дандарын удирдсан 6-р дивиз хэрхэн эрэлхэг зоригтой тулалдаж, залуу жанжин Ж.Лхагвасүрэн монгол цэргийнхээ анги нэгтгэлийн давшилтыг чадамгай удирдаж байсныг талархалтайгаар дурсдаг байжээ.
    Ямар ч байсан Сталин хувь заяаны тохиолдлоор Дэлхийн 2-р дайны ялалтын жолоог Г.К.Жуковын гарт Халх голоос эхэлж атгуулжээ. Зөвлөлт Монголын цэрэг Халх голд Японы цэргийг бут ниргэсний үр дүнд 1939 оны 8-р сард Герман улс ЗХУ-тай харилцан үл довтлолцох гэрээг яаравчлан байгуулж, Япон урьд нь Германтай тохиролцсон холбоотныхоо үүргийн дагуу 1941 онд ЗХУ руу хоёр талаас нь нэгэн зэрэг хавсран довтлох стратеги төлөвлөгөөнөөсөө бүрмөсөн татгалзжээ. Үүний дунд Зөвлөлтийн дорнодхилийг Японы довтолгооноос хамгаалахаар байрлуулсан 40 дивизийг 1941 оны намраас Москвагийн дэргэд Германы цэргийн довтолгооныг зогсоон бут цохиход татан оролцуулах боломж гарч, Гитлерийн цахилгаан дайны төлөвлөгөө нурахад хүргэсэн түүхэн ач холбогдолтой болсон юм. Үүнтэй холбогдуулж Японы цэргийн нэг томоохон зүтгэлтэн ”Бид Хасан нууртцэрэг дайны анхны, Халхын голд дунд шатны сургамж авсан бол дээд шатныхыг авах гэх хэрэггүй юм” гэж тэмдэглэж байжээ. Квантуны арми Халх голд бут цохигдсондоо удтал хорсож, Гитлерт алтан цар (поднос) илгээж, Жуковыг олзолж, толгойг нь түүн дээр тавьж илгээхийг гуйсангэсэн яриа ч байдаг.
    Халх голын дайн бол Зөвлөлтийн эх орны дайны оршил, эхлэл (генеральная репетиция) байлаа. ЗХУ нь орчин үеийн томоохон дайнд хэрэглэх танк, онгоц, агаарын пуужин зэрэг бүх зэвсгээ туршин, эх орны дайны өмнө амжиж сайжруулах арга хэмжээ авч, цэрэг армийнхаа зохион байгуулалтад өөрчлөлт оруулж,байлдааны бүх дүрмээ шинэчилжээ. 1939 оны 8-р сарын 31-нд Халхголд дууссан дайн тулалдааны сургамжийн тухай асуудлыг 9-р сарын 2-нд Москвад анх авч хэлэлцсэн байдаг.
    АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН МАРШАЛ
    Эх орныдайнд аль ч хэсэгт Жуковгүйгээр шийдвэрлэгдсэн асуудал, ялалт байгаагүй гэж санагддаг. Тэр Халх голын ялалтын дараа анх удаа Сталинтай нүүр учрах боломж гарч, ЗХУ-ын баатар цолоор шагнагдаж, армийн генерал цол хүртэн Улаан армийн дээд удирдлагад багтан оров. Улаан армийн жанжин штабын дарга, авьяаслаг жанжны хувьдболох гэж байсан дайны талаар хамгийн их мэдэрч, төсөөлж, санаа зовсон хүний нэг нь Жуков байжээ.
    Нэгэн зүйл. Европын бүх улсуудын цэрэг эдийн засгийн чадавхийг шавхан дайчилж, дэлхийн томоохон империалист гүрнүүдийн ил далд дэмжлэгт дулдуйдан шүдээ хүртэл зэвсэглэсэн Германы фашист арми улангасан довтолсоор Кремльд 25-хан км-т дөхөн ирж, немцүүд ялалтын баяртаа бэлтгэж, шагналынхаа одон медалийг вагон вагоноор ойртуулж байхад, Зөвлөлт Засгийн газар, гадаадын бүх элчин сайдын яамдыг Куйбышев хотод шилжүүлэн, Сталин хүртэл Ярославскийн вокзал дээрээс Москваг орхих эсэхээ шийдэж ядан хойш урагш алхан тэвдэж явахад Москваг немцүүдэд алдахгүй гэдгийг хэлж чадсан төдийгүй хэрэгжүүлж чадсан гавьяатан бол Жуков. Гитлерийн ялагдашгүй гэгдсэн цахилгаан дайны төлөвлөгөөг анх замхруулж, Москвагийн дэргэд Улаан армийн анхны ялалтыг байгуулснаар Георгий Жуков Зөвлөлтийн ард түмний үндэсний баатар болж, дэлхийд алдаршиж, нэртжанжны зэрэгт хүрчээ.
    Алдар нэрийн оргилд гарах, дэлхийн хүн төрөлхтнийг фашизмын булаан эзлэлтээс аврах ялалтын зам нь хэзээ ч шулуун дардан байгаагүй, алхам тутамдаа ялах, ялагдахын хутганы ирэн дээр дэнжигнэж байжээ. Жуковт байгалиас заяасан цэргийн жанжны агуу их авьяас билэг, тэсвэр хатуужил, эгнэшгүй хатуу чанга шаардлага нь өөртнь нэг биш удаа гай болохдоо болдог байсан ч, хүн хүнээс илүү ширүүн дориун ааш зан нь чухамхүү хамгийн аймшигт дайсантай үхэх сэхэхээ үзэж, амь өрсөлдөн тэмцсэн тэр хэцүү цагт шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, Жуковыг улам бүр тодруулан ялгаруулж байсан хэрэг.Дээд ерөнхий командлал дээр асуудал шийдвэрлэх үед Сталины өөдөөс ам нээж, бодол саналаа хамгаалах Жуковоос өөр цөстэй зоригтой эр хэзээ ч гарч байсангүй. Тиймдээ ч Сталины зөрүүд, дээрэлхүү зан хөдөлж “Бид Ленингүйгээр болсон юм, тангүйгээр болох л байлгүй” гээд түүнийг Жанжин штабын даргаас чөлөөлж, фронт командлагчаар явуулсан удаатай. Гэхдээ Жуковын цэргийн жанжны эгнэшгүй авьяас чадвар, эрэлхэг зан чанарыг эцсийн эцэст зөв үнэлж, шийдвэрлэх том тулалдаан болгоныг бэлтгэж, зохион байгуулахдаа түүнд асар их найдвар хүлээлгэж, Дээд ерөнхий командлагчийн орлогч, батлан хамгаалах ардын комиссарын 1-р орлогч болгосон нь Сталин удирдагч хүний хувьд гол хүнээ зөв таньж түшиглэж чадсан гавьяа нь оршино. Түүгээр ч үл барам Жуковыг элдэв хэл ам, атаархагчдын дайралт, хардлага сэрдлэгээс хамгаалдаг, Жуковыг би мэднэ, Жуков хэзээ ч Намын Төв Хорооны эсрэг явах хүн биш гэдэг байжээ.
    Нэгэн зүйл. Сталинградын дэргэд Зөвлөлтийн улаан арми немцүүдэд шийдвэрлэх цохилт өгч, дэлхийн 2-р дайны явцад эцсийн эргэлт гаргасныг тохиолдуулж, цэргийн дээд жанжингуудад олгох Суворовын одонгийн хамгийн эхний нэгдүгээр үнэмлэхтэйг нь Жуковт гардуулж, дайны жилүүдэд ЗХУ-ын маршал цолыг хамгийн анх Жуков толгох тухай Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн газарт шууд удирддаг даргынх нь хувьд Сталин тодорхойлохдоо ”Жуков Москваг аварсан юм” гэж товчхон бичсэнээ “хангалттай гэж бодож байна” гэжээ.
    Нэгэн зүйл. Германы булаан эзлэлтээс Зөвлөлтийн газар нутгийг бүрэн чөлөөлөх нүсэр тулалдааны явцад 1944 оны 4-р сард Украиныг чөлөөлсний төлөө аугаа их эх орны дайны үеийн цэргийн хамгийн том шагнал Ялалтын одонгийн анхныхыг Жуковт гардуулж,1944 оны 7 сард Белорусыг чөлөөлсний төлөө ЗХУ-ын баатар цолоор хоёр дахь удаагаа шагнасныг Сталин, Калинин хоёр гардуулжээ. Ер нь Ялалтын одонгоор 9 удаа шагнасан бөгөөд ганцхан Жуковт нэг жилийн дотор 2 удаа олгосон нь түүнийг ЗХУ-ын төр, ард түмэн хэрхэн өндөр үнэлж байсныг илэрхийлнэ.
    Нэгэн зүйл. Эх орны аугаа их дайныг дуусгах, Европын орнуудыг чөлөөлөх, тэр дундаа Берлинийг буулган авах операцийг зохион байгуулж, дайсныг үүрэнд нь бүр мөсөн устгах тэмцэл хамгийн хүнд байсан. Гитлер Берлинийг эцсээ хүртэл хамгаалахыг тушааж, хүн амын дунд 12-60 насны бүх эрчүүдийн цэрэг татлага явуулж, байшин барилга бүрийг алхам тутамд нь цайз мэт хамгаалан тэмцэцгээсэн. Хамгийн сүүлд нь зөвхөн Рейхстагийн орой дээр Ялалтын туг хатгахаар ойртсон бүгдийг буудаж олон хүний амь үрэгдсэн юм. Г.Жуков, К.Рокоссовский, И.Конев нарын командалсан Зөвлөлтийн цэргийн гурван фронтууд Берлинийг эзлэхэд немцүүд “гурван монголд эзлэгдлээ” гэсэн яриа гаргаж байсан нь эдгээр маршалууд Монголд алба хааж байсныг давхар дурдсан хэрэг биз ээ.
    Жуков жанжинд 1945 оны 5-р сарын 08-нд Берлинд фашист Германы зэвсэгт хүчин үг дуугүй бууж өгөхөөр гарын үсэг зурсан актыг Зөвлөлтийн цэргийн ерөнхий дээд командлалын нэрийн өмнөөс хүлээн авах, 1945 оны 6-р сарын 24-нд Москвагийн Улаан талбайд явуулсанаугаа их эх орны дайны Ялалтын парадыг хүлээж авах зүй ёсны хувь зохиол, хамгийн их итгэл хүндэтгэл оногджээ. Жуковт Берлинийг буулган авсны төлөө 1945 оны 6-р сард ЗХУ-ын баатар цолыг гурав дахь удаагаа олгож, 1945 оны 8 сард Ялалтын одонгоор хоёр дахь удаа нь шагнажээ.
    Нэгэн зүйл. Дайны дараа алдарт жанжны амьдрал, хувь заяа тийм ч амар тайван байгаагүй. Жуковтой эн зэрэгцэх тийм өндөр алдар хүнд өөр хэнд ч байсангүй. Сталин ч эмээж байсан байж магадгүй. Жуковын хатуу ширүүн зан чанар нь тайван цагт тохироогүй, өөрийн дайснууддаа ашиглагдсан байх ч талтай.Жуков гэж бодоход дэндүү дорд үзсэн мэт албан тушаалуудад томилогдож байсан ч, Сталин амьд сэрүүн байхдаа дахиад дайн гарвал яана гэсэн бодолтойгоор Жуковт шууд халдах боломжийг олгоогүй.
    Харин 1955-1957 онд ЗХУ-ын БХЯ-ны сайдаар ажиллаж байжээ. Дайны дараа ч эр зориг, байр суурь шалгасан хүнд хэцүү сорилтын үед чтөр, засаг нь Жуковыг нэг биш удаа хайр найргүй ашиглахад хүрч байв. Сталиныг нас барсны дараа Зөвлөлтийн төр засгийн дээд эрхийг эзлэх өрсөлдөөний үед Аюулаас хамгаалах яамны сайд, нэр нөлөөтэй хүчирхэг Л.П.Берияг баривчлах ажлыг зөвхөн Москвагийн гарнизоны дарга байсан Жуковт даалгахаас өөр аргагүйд хүрцгээж байжээ. 1955 онд Сталинг залгамжлагч Н.С.Хрущевыг нам төрийн дээд удирдлагаас зайлуулах хуйвалдаан гарах үед Намын төв хорооны бүгд хурал дээрзалирхаг, овжин Хрущевыг Жуков цээжээрээ хамгаалж, “Миний тушаалгүйгээр нэг ч танк хөдлөхгүй” гэсэн үг нь хожим өөрт нь гай болж, насныхаа эцэст гэрийн хориондсуусаар 1974 онд өөд болсон ажээ. Энэ аугааих жанжин ямар ч хүнд хэцүү цаг үед эх орон, ард түмэндээ өөрийгөө бүрэн зориулсан, үнэнч шударга хүн байсныг түүх гэрчилнэ.
    МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ БАХАРХАН ХҮНДЭТГЭДЭГ ХАЙРТАЙ ЖАНЖИН НЬ
    Г.К.Жуков хэдийгээр дэлхийд алдаршсан цэргийн суут жанжин, Оросын ард түмний хамгийн агуу их хүмүүний нэг байсан боловч бүхий л амьдралынхаа туршид Монгол орон, монголчууд, Халх голынхоо тухай хайрлан дурсаж, дайчин нөхдөдөө онцгой хүндэтгэлтэй хандаж, Орос Монголын найрамдалд үнэхээр их хувь нэмрээ оруулсан манай үнэнч их анд нөхөр минь байлаа .
    Тэрээр: “Монгол хүний цайлган сэтгэл, ЗХУ-д үнэн сэтгэлээсээ итгэдгийг санахад сэтгэлд сайхан байдаг. Гэр байшин, албангазар, цэргийн анги, хаана ч очсон В.И.Лениний зургийг хамгийн хүндтэй байрандаа тавьж, монгол хүн бүр түүнийг халуун сэтгэлээр хайрлан хүндэтгэдэг юм” гэж дурссантай нь адилаар монголчууд өөрийг нь ч эрхэмлэн хүндэтгэсээр байдаг билээ.
    Ялангуяа Жуков жанжны алдар гавьяаг мөнх жүүлэхэд их анхаарч түүний ажил, амьдралынх нь ямар ч үед байнгын холбоотой байж, эргэж тойрч явсан хүн бол Монголын удирдагч Ю.Цэдэнбал дарга байсан юм билээ. Монгол-Зөвлөлтийн ард түмний найрамдлыг бэхжүүлэх, манай орны эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах, зэвсэгт хүчнийг хөгжүүлэх хэрэгт түүний оруулсан гарамгай гавьяаг үнэлж, БНМАУ-ын баатар цол олгож, Сүхбаатарын одонгоор 3 удаа, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор 2 удаа шагнаж, Улаанбаатар хотын хүндэт иргэн болгон, дурсгалын хөшөөг нь босгож, Халх голын дайны дараагаар Жуков эхнэр хүүхэдтэйгээ амьдарч байсан байшинг өргөтгөн засварлаж, музейг нь байгуулжээ. Гэр орныхон нь, охидууд нь Монголд ирж очдог байсан цаг ч бий.
    ОХУ-аас төр засгийннь дээд удирдлагууд Монгол оронд ирэх бүртээ Жуков жанжны хөшөөнд заавал цэцэг өргөж хүндэтгэл илэрхийлнэ. Тэр хавьдаа цэргийн баяр, ялалтын баяраар олны хөл тасрахгүй. Олны танил Г.В.Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн салбарыг хол, ойроос зорьсон хүмүүс Жуковын хөшөөгөөр баримжаалж ирцгээнэ. Ялалтын баярыг монголчууд оросуудаас дутахааргүй тэмдэглэдэг уламжлалтай. Монголчуудын сэтгэлд ардын дуунаас ялгаагүй шингэсэн “День Победы”-г сонсоход дуулсан, сонссон бүгд нүд дүүрэн мэлмэрцгээнэ.
    Жуков жанжныг 1971 онд цус харваж, хэвтэрт орсон үед нь өөрийнх нь хүсэлтээр манай Цэдэнбал дарга үүрэг өгч, Монголоос нэрт бариач, ардын эмч Рагчаагийн Биханз гэдэг буянтныг Москва рууявуулж, гэрт нь эмчилж хөл дээр нь босгосон сонин түүх бий. Биханз гуай зөвхөн Жуковыг илааршуулсан төдийгүй, Зөвлөлтийн удирдлагуудын гэр оронд нь залагдсаар Москвад зунжиж, намартаа л буцаж ирсэн бөгөөд насныхаа эцсийг хүртэл өвдөж зовсон олонд тусалсаар, түүний дотор оросуудыг ч хүлээн авсаар 2014 оны эхээр тэр эгэл биш сонин содон авьяас билэгтэн чимээгүйхэн таалал төгссөн дөө.Би өвгөнөөсЖуков монголчуудын талаар юу ярьж байв гэж их асууна, хариуд нь олигтой юм ярихгүй, зайлуул тийм тангарагтай байсан биз. Ганцхан удаа: Монголчуудад буу зэвсгийг нэг удаа л задалж, угсарч харуулахад шууд тогтоодог ой тогтоолт сайтай байсан гэж хэлсэн шүү гэж билээ. Орос Монголын харилцааны амьд домог болж үлдсэн Биханзын гэр бүл болон Улаан армид бэлэг хүргэж явсан хүмүүсээс ганцаар үлдсэн Дундговийн фронт Цэгмид, 1945 оны намар орос эмчамь насаараа дэнчин тавьж аварсны хүчинд дахин төрсөн Өвгөн бүргэд Соболев мэтийн хуруу дарам хэдхэн содон хүмүүсийг ядаж амьд сэрүүн байхад нь битгий мартаасай билээ.
    Жуков жанжныг Монголын ард түмэн үргэлж хайрлаж бахархдаг наад захын жишээ баримт өдий төдий байдаг. Монголчууд хүүхдэдээ Ленин, Сталин гэж нэр өгдөг байснаа бас Жуков гэж нэрлэх болсон. Манай Дундговийн Эрдэнэдалай суманд л гэхэд Жуковын мандаж, бадарч явах үед мэндэлсэн Тогооборын Жуков гэж ахмад багш одоо ч байгаа. Говь талын малчны хүү миний төрсөн гэрийн хойморт байх ойр дотнын олон хүний зурагны хамгийн дээд талд залаатай байсан их жанжин Жуковын жавхаалаг зургийг харж, биширч өссөн болохоороо үргэлж л сонирхож, үзэж харсаар өдийг хүрч явна.
    Монголын тусгаар тогтнолыг, Орос Монголын найрамдлыг Жуков шиг олон их хүмүүс дархалсныг мартаж болохгүй.
    Г.В.Плехановын нэрэмжит ОЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбарын захирлынүүрэг гүйцэтгэгч, Доктор (Sc.D) Л.ДУГАРЖАВ
    Г.В.Плехановын нэрэмжит
    ОЭЗИС-ийн профессор С.А.ФИЛИ

     
  • Н.Цэгмэд удганы онгодын магтаал дуудлага

    Торго болсон Шишгэд минь
    Хан их аав минь
    Хатан их ээж минь
    Харж үзэж, хааж боож
    Буруу санаатныг буцааж
    Зөрүү санаатныг зөвшүүлж
    Хар санаатныг хариулж
    Муухай харсныг мухрааж
    Хурдны хөлөөс зайлуулж
    Хурцын илдээс зайлуулж
    Халтирахад шатал
    Хазайхад нь түш
    Орон хангайн уул савдагууд минь
    Дээр нь дэвэн харж
    Дэргэд нь манан харж
    Харж үзэн
    Хамгаалж байгтий
     
  • УЛААЧИЙН АМЬДРАЛ ХЭЦҮҮ, БАС БАХАРХАЛТАЙ

    Харин 2018 оноос эхлэн МБНЭ-ийн үйл ажиллагаанд манлайлагчийн эгнээнд тэргүүлэн оролцох болсон юм. Нэг хэсэгтээ дотоод зөрчлөөс болоод үйл ажиллагаа нь “зарцаад” байсан Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажлыг хөдөлгөөнд оруулахад Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулуун тун идэвхитэй ажиллаж эхэлсэн билээ.
    Мөн оны 10-р сарын 18-ны өдөр Хөвсгөлийн Мөрөн хотын бөхийн өргөөнд Хөвсгөл аймгийн улаач нарын зөвлөлгөөн болов. Зөвлөлгөөн сумдаас төлөөлөн улаач, шүтлэгтэн нар оролцлоо.
    Уулзалт, зөвлөлгөөнд оролцогчид Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлийг дэлгэрүүлэхэд анхаарах асуудлууд, Монгол бөөгийн түүхэн уламжлалт чанарыг хадгалж үлдэх нь, Өнөө цагт монгол бөөг уламжлалаар нь авч яваа хөвсгөлийн улаач нарт манлайлан ажиллах зорилтын мөн чанар, Монгол бөөгийн уламжлалт зүйлийн нарийн нандин зүйлийг алдалгүй хамгаалах зорилт, Монгол бөөгийн хээрийн онгодыг хамгаалах асуудлууд, Хөвсгөлийн нэр зээлдэн явдаг зарим улаач нар байгааг анхааралдаа авч ажиллах, хийгдэх ажлуудаар санал солилцсон.
    Уулзалт, зөвлөлгөөн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийг сонгоход Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдаачаар Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяат, Монгол бөөгийн удган Д.Батчулууныг сонгосон юм. Тэр л үеэс удган маань МБНЭ-ийн үйл ажиллагаанд бүр идэвхитэй оролцох болсон.
    Монгол нутгийн хойморь болсон Хөвсгөл нуурын өмнө орших Хатгал тосгонд “Мөсний баяр”-т оролцохоор МБНЭ-ийн төлөөлөл очив. Хүн ихтэй буудал олдохгүй байсанч аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагчаар сонгогдсон зайран Эрдэнэбаатар, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин удган Батчулуун нар гэр бэлтгэчихсэн биднийг угтаж билээ.
    Хөвсгөлийнхөн мөсний баяртаа хуран цугларчээ. Түүн дээр бүх аймгуудаас иргэд хүрэлцэн иржээ. Бидний хамгийн их сонирхож байсан ажиллагаа бол оройны галын наадам байлаа. Галын тахилгыг үзэж сонирхохоор олон түмэн хуран цугларсан байлаа. Түүний дараа олон бөө нар хуяглан бөөллөө. Жилээс жилд арга хэмжээ нь өргөссөөр байна. Гэхдээ цаашид анхаарвал зохих хэд хэдэн асуудал байсан бид тэр бүхнээ нэгдгэж Хөвсгөл аймгийн засаг даргатай уулзаад хэлж танилцуулсан билээ.
    Хавар нь Эрхэл нуурын зүүн урд эрэг дээр МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэн Галын тахилга хийлээ. Галын тахилгыг Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ сумын алдарт зайран Д.Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун толгойлон бөөлж эхлүүллээ. Түүний бөөлөлтийг сонирхохоор хотоос 40 гаруй улаач очсон байдаг.
    Өнө эртнээс Монголчуудын байгаль дэлхийн гайхамшигийг мэдэрч, онгод юугаа залж, шүтэж ирсэн гайхамшигт газрын нэг бол яах аргагүй Эрдэнэ хайрхан юм. Бас өөртөө асар их нууцыг агуулсан өргөө хайрхан билээ. Тиймээс Хөвсгөл аймгийн МБНЭ-ийн хүрээлэн энэ жилийн төлөвлөгөөт ажилдаа Эрдэнэ хайрханыг тахихаар болсон билээ. Эрдэнэ хайрханы тахилгыг Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн зайран П.Эрдэнэбаатар толгойлон бөөлж, Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн удган Д.Батчулуун тэргүүлэн бөөлсөн.
    Дараа нь болсон МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Тахилгуудад толгойлж болон тэргүүлж бөөлсөн улаач нарт болон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн удган Д.Батчулуунд Монгол бөөгийн тэргүүн удган цолны асуудлыг хэлэлцэж олгосон байдаг.
    Би хожимдож ухаарч билээ. Удган маань хүнд хэцүү өвчинд шаналан зовж байхдаа шуд зуун хуяглан бөөлж, өөрийн бөөлөөгөө кино дүрсэнд мөнхлөн үлдээж, үлдсэн цөөн хугацаагаа монгол бөөгийнхөө төлөө зориулсан байдаг. Ийм байдлаар МБНЭ-ийн “Алтан сан”-д Хөвсгөлийн алдарт зайран Дамдины охин, Монгол бөөгийн тэргүүн удган Д.Батчулууны сүүлчийн бөөлөлтийн дүрс үлдсэн түүхтэй. Улаачийн амьдрал хэцүү, бас бахархам байдгийг удганыхаа сүүлчийн зүтгэлээс мэдэрч үлдсэн билээ. Таны үйлийг дурсаж, залгамжилж явах Бөөгийн байгууллага байна, хойч үе чинь байна, бид монгол бөөгийнхөө төлөө эрхэмлэн зүтгэх болно.
    Д.ЖАРГАЛСАЙХАН

  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 34-35

    2014.09.21             Дугаар 34    Улаанбаатар хот
    Шагнах тухай
     2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн МБНЭ-ийн бага хуралдайн 6 дугаар хуралдаанаас гаргасан “Монгол туургатны баатрууд, төрийн зүтгэлтнүүд, алдартнуудын хүндэтгэлийн цогцолборыг байгуулах ажлыг санаачилж, бөөгийн зан үйлээр хүндэтгэл үзүүлэх ажлыг 2014 оны 3 дугаар улиралд багтаан хэрэгжүүлсүгэй”. гэсэн шийдвэрийг биелүүлэхэд МБНЭ-ийн гишүүн, удган Ж.Пүрэвсүрэн нь үнэтэй хувь нэмэр оруулсаныг тэмдэглээд, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийн 1.1-д заасныг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
     
    Монгол төрийн даалгавраар Япон Улсад очиж, 34 насандаа цаазлагдсан, Монгол төрийн элч, дипломатч Туушин, Сэцэн, Сартуг нарын шарилаас тэдний алдар гавъяанд хүндэтгэл үзүүлэн бөөлж, шүнсэглэсэн шороог эх нутагт залж авчирах хүндтэй үүргийг гүйцэтгэсэн удган Ж.Пүрэвсүрэнийг МБНЭ-ийн “Алтан шонхор” медалиар шагнасугай.
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2014.09.21 Дугаар 35  Улаанбаатар хот
    Шагнах тухай
    МБНЭ-ээс зохион байгуулсан Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цогцолборын арга хэмжээнд оролцсон зарим хүмүүсийг “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ын заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. “Алтан шонхор”  медалиар
    1. П.Батжаргал   Монгол Бөөгийн Их зайран   186
    Хоёр. “Мөнгөн шонхор”  медалиар
    2. Д.Наранцэцэг   Монгол бөөгийн удган
    3. Б.Бахаамаазагд  Монгол бөөгийн зайран
    4. Б.Нарангэрэл   Монгол бөөгийн зайран  
    Гурав. “Хүрэл шонхор”  медалиар
    5. Ба. Баттулга    Монгол бөөгийн зайран
    6. Санжижанова Максимовна Ульяна  191
    нарыг тус тус шагнасугай.
         
                ЕРӨНХИЙЛӨГЧ                         Д.ЖАРГАЛСАЙХАН 
  • МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 32-33

    2014.07.03 Дугаар 32   Улаанбаатар хот
    Монгол бөөгийн цол олгох тухай
    2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Монгол бөөгийн Тэргүүн зайран цолоор
    1. Э.Балжир   Зайран
    2. Б.Баяраа    Зайран
    3. Д.Нямдаваа   Зайран
    4. Х.Батбаяр   Зайран, МБНЭ-ийн гишүүн
         Хоёр. Монгол бөөгийн зайран, удган цолоор
    5. Т.Пүрэвдорж    МБНЭ-ийн гишүүн
    6. Д.Цэнд-Аюуш    МБНЭ-ийн гишүүн
    7. Б.Батжаргал     МБНЭ-ийн гишүүн
    нарт тус тус цол олгосугай.
    ЕРӨНХИЙЛӨГЧ    Д.ЖАРГАЛСАЙХАН
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2014.07.25    Дугаар 33    Улаанбаатар хот
    Шагнах тухай
    МБНЭ-ээс зохион байгуулсан Их говийн нэгдсэн тахилга, Хөвсгөл нуурын нэгдсэн их тахилга, Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. МБНЭ-ийн гишүүдэд МБНЭ-ийн “Хүрэл шонхор” медалиар:
    1.  Д.Наранцэцэг /Самгалдай төв/  168
    2. Д.Саранцэцэг
    3. Ц.Ононтуул
    4. Б.Мөнхтунгалаг
    5. Н.Амартүвшин
    Хоёр. Халх голын ялалтын арга хэмжээнд оролцсон зочин төлөөлөгчдөд:
    1. “Алтан шонхор”  медалиар
    – Б.Амгаланбаатар хурандаа
    – Торский Олег Игоревич
    – Коратников Виталий Викторович
    2. “Мөнгөн шонхор”  медалиар
    – Сараев Андрей Владимицович
    – Аникиева Марина Викторовна
    3. “Хүрэл шонхор”  медалиар
    – Пак Александр Янович
    – Писицон Денис Владимирович
    Гурав. Дурсгалын зүйлээр:
    1. Савин Андрей Сергеевич
    2. Михалев Максим Александрович
    3. Берласов Павел Алексеевич
    4. Табутов Алексей Анатольевич
    5. Ящерицин Андрей Олегович
    6. Кунжаров Евгений Михайлович 185
    нарыг тус тус шагнасугай.
        
                ЕРӨНХИЙЛӨГЧ                         Д.ЖАРГАЛСАЙХАН   
  • ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ 30-31

    2014 оны 04 дүгээр    Дугаар 30             Улаанбаатар
    сарын 18 -ны  өдөр                                       хот
           МБНЭ-ийн гишүүдэд Монгол бөөгийн               цол олгох тухай
    2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн МБНЭ-ийн Дээд цэцийн Зөвлөлийн хуралдааны нууц санал хураалтын дүн, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ын 3.3-ийн заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
    Нэг. Монгол бөөгийн Тэргүүн зайран, удган цолоор
    1. П.Ганболд-Өмнөговь аймгийн МБ-ийн хүрээлэнгийн тэргүүн
    2. С.Энхмаа-Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн
    3. С.Отгондулам-МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    4. М.Энхбаатар- МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    5. Жавзансүрэн- МБНЭ-ийн гишүүн
    6. Ч.Дуламжав-Өвөрхангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн тэргүүн
    7. Д.Отгончимэг-МБНЭ-ийн гишүүн
    8. П.Зоригтбаатар-МБНЭ-ийн ДЦЗ-ийн гишүүн
    9. Лхагва-Эрдэнэ- МБНЭ-ийн бага хуралдайн гишүүн
    Хоёр. Монгол бөөгийн Зайран цолоор
    1. Мялдорж-МБНЭ-ийн гишүүн
    ЕРӨНХИЙЛӨГЧ    Д.ЖАРГАЛСАЙХАН
     
    МБНЭ-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАХИРАМЖ
    2014 оны 07 дугаар    Дугаар 31               Улаанбаатар
    сарын 03 -ны  өдөр                                        хот
    Шагнах тухай
    МБНЭ-ээс зохион байгуулсан Хөвсгөл нуурын Их тахилга, тайлгыг зохион байгуулахад оруулсан хувь нэмрийг үнэлж, “МБНЭ-ийн шагнал, цол олгох журам”-ийг 3.3-ийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
        Нэг. Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар
    1. Э.Балжир  Монгол бөөгийн Тэргүүн зайран                         
    2. Д.Нямдаваа  Монгол бөөгийн Тэргүүн зайран 
    3. В. Жавзансүрэн  Монгол бөөгийн Тэргүүн Удган                       
    Хоёр. Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор” медалиар
    4. И.Энхжаргал  Монгол бөөгийн Удган 
    5. Ч.Эрдэнэцогт  Монгол бөөгийн зайран                                                                                      
    6. Э.Ариунбаяр  Монгол бөөгийн зайран
    7. Г.Сансар   Монгол бөөгийн зайран 
     Гурав. Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар
    8. А.Амаржаргал   Монгол бөөгийн Удган 
    9. Г.Ганхуяг    Монгол бөөгийн Зайран
    10. Ө.Бат-Эрдэнэ   Монгол бөөгийн Зайран 
    11. Д.Отгончимэг   Удган, Ганболд
    нарыг тус тус шагнасугай.
      
         
                ЕРӨНХИЙЛӨГЧ                         Д.ЖАРГАЛСАЙХАН      
     
  • ДЭЛХИЙГ ЦОЧИРДУУЛСАН АЗИУДЫН ХАЧИРХАЛТАЙ УЛАМЖЛАЛ

    Дэлхийг цочирдуулсан Азиудын хачирхалтай уламжлал
    1Узбекстаны үр тогтоох чадваргүй бүсгүйчүүд
    Узбекстан улсын засгийн газар хүн амынхаа тоог хянах үүднээс эмэгтэйчүүдийг үр тогтоох боломжгүй болгодог гэнэ. Хотын бүс нутгуудад нь сар тутам 4 бүсгүйг үр тогтоох чадваргүй болгодог бол хөдөө орон нутагт долоо хоног тутамд 8 бүсгүйг үр тогтоох чадваргүй болгодог гэх аймшигт үзүүлэлт байдаг аж.
    Узбекстаны үр тогтоох чадваргүй бүсгүйчүүд
    2Өмнөд Солонгосын өнөө цагийн боолчлол
    Азийн хамгийн хөрөнгө чинээлэг, хөгжингүй орнуудын нэг бол яалтчгүй Өмнөд Солонгос билээ. Шинэ техник технологи, урлаг соёл, өнө эртний уламжлал зэргээрээ алдартай тус улсад тулгараад буй томоохон асуудал нь боолчлол аж. Тус улсын Синан мужид давс олборлох ферм дээр орон гэргүй ядуусыг боолчилж өдрийн 18 цаг ажиллуулдаг байна. Тэдэнтэй яг л нохой мэт харьцаж, ажлын хөлс ч гэж өгддөггүй бөгөөд зугтаж алга болохоос нь сэргийлж, цагдаагаас хүртэл тусламж хүсдэг гэнэ.
    Өмнөд Солонгосын өнөө цагийн боолчлол
    3Филлиппиний Давао хотын алуурчид
    Тус улсын Давао хот нь дэлхийн тав дахь аюулгүй газар хэмээн нэрлэгддэг юм. Гэвч тэдний энэхүү нэр хүндэт цолны ард маш аймшигтай түүх нуугдаж байдаг аж. Давао хотын үхлийн дуудагч багийнхан 1,000 гаруй хар тамхи наймаалагч, гэмт хэрэгтэн, алуурчид болон гудамжны хүүхдүүдийг алсан хэргээр Хүний эрхийн байгууллагад шалгагдаж байгаа юм. Тус хотын захирагч болох Родриго Дутерте (Rodrigo Duterte) энэхүү алан хядагч багийн ард нуугдаж байдаг бөгөөд хүний эрхэнд халдан байж, хамгийн аюулгүй хот гэх цолыг хүртсэн нь аймшигтай. Мөн тэрээр энэ тухайгаа хэлэхдээ хэрэв би Филлипин улсын ерөнхийлөгч болвол 100,000 гаруй гэмт хэрэгтэн миний гарт амиа алдах болно хэмээсэн гэдэг.
    Филлиппиний Давао хотын алуурчид
    4Бутаны аз жаргалд хүрэх аймшигт нууц
    Дэлхийн хамгийн аз жаргалтай оронуудын нэгд зүй ёсоор тооцогддог Бутан улс нь дотроо аймшигтай нууцыг агуулж байдгийг хүмүүс тэр бүрийд мэддэггүй. Иргэд нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс, аз жаргалын хэмжигдэхүүнийг илүүд үздэг бөгөөд мөнгө төгрөг тэдний хувьд чухал зүйл биш аж. Тэд үхлээс огт айдаггүй, дахин төрж, сайхан амьдрах болно хэмээн итгэж явдаг байна. Тус улсын ард иргэд өдөрт хэд хэдэн удаа үхлийн талаар боддог бөгөөд энэ нь тэдэнд аз жаргалыг мэдрүүлж, аминд яваадаа талархах, сайн сайхан мэдрэмжийг төрүүлдэг гэжээ.
    Бутаны аз жаргалд хүрэх аймшигт нууц
    5Бангладешийн өсвөр настнуудын биеэ үнэлэлт
    Тус улсад биеэ үнэлэх явдал маш ихээр байдаг нь аймшигтай. Өсвөр насны буюу ердөө 12 настай охид биеэ үнэлж мөнгө олдог бөгөөд өдөрт дунджаар 15 хүн үйлчлүүлж, бэлгийн харьцаанд ордог байна. Бяцхан охидоо эцэг эх нь хорих бус харин ч мөнгө олохыг шаардаж, “харанхуй нүх” рүү түлхдэг аж. Мэдээж тийм ажил хийж өсч торнисон охид ирээдүйд ихэнхи нь хар тамхи наймаалагч, эсвэл биеэ үнэлэгч хэвээр үлддэг бөгөөд тэднээс сайн сайхан амьдралд хөл тавьсан хүмүүс ховор байдаг нь эмгэнэлтэй.
    Бангладешийн өсвөр настнуудын биеэ үнэлэлт
    6Энэтхэгийн Секс сүм
    Манай эриний XI зууны үед баригдсан Кандарья-Махадева сүм бол тун ч өвөрмөц байгууламж юм. Хинду шашны гол гурван бурхадын нэг болох Шива бурханд зориулан барьсан энэ сүмийн гол оройн өндөр нь 31 метр аж. 1986 онд ЮНЕСКО-ийн дэлхийн өв санд энэхүү сүмийг бүртгэж авсан бөгөөд энэ нь гадна хэсэгтээ эр эмийн харилцааг тод томруунаар дүрсэлж өгсөн байдаг. Гагцхүү үүнээс сэдэвлэн хүн төрөлхтний хамгийн анхны секс судар болох Кама Сутра бүтээгдсэн түүхтэй.
    Энэтхэгийн Секс сүм
    7Саудын Арабын ид шидийн эсрэг дайн
    2009 онд Саудын Араб “Ид шидийн эсрэг холбоо (Anti-Witchcraft Unit )”-ийг байгуулсан юм. Энэхүү холбоо нь хар домд итгэгч, нийтэд түгээн дэлгэрүүлэгч, иш шид хэрэглэгч зэрэг хүмүүсийг баривчилж, ямар ч өчилгүйгээр толгойг нь авдаг байна. Ингэснээр олон нийтэд сургамж болж, дахин ийм явдал гарахгүй гэж үздэг аж. Мөн иргэд нь хэн нэгнийг ид шид хэрэглэж байвал тэр дор нь “Ид шидийн холбоо”-нд мэдэгдэх үүрэгтэй ба эс бөгөөс шийтгэл хүлээдэг гэнэ.
    Саудын Арабын ид шидийн эсрэг дайн
    8Японы аймшигт уламжлал
    Японы Тэйжи гэх жижиг эрэг дээр 3500 гаруй хүн амьдардаг. Жил бүр тус газрын оршин суугчид 3-р сараас 9-р сар хүртэл 7 өөр төрлийн 2000 гаруй дельфинийг агнах “ёстой” байдаг гэнэ. Энэ нь бүр эртнээс уламжилж ирсэн бөгөөд 2009 онд энэхүү аймшигт нядлагыг зогсоох үүднээс дэлхийн амьтан хамгаалах сангаас “The Cove” хэмээх киног бүтээсэн байдаг билээ. Тус хядлага нь 1960 оноос эхлэн, уламжлагдаж ирсэн төдийгүй тэдний мөнгө олон эх үүсвэр нь болж байдаг аж. Дельфины махыг 400-500 доллар, харин амьд дельфинийг 100,000 доллараар үнэлэн худалдаалдаг байна.
    Японы аймшигт уламжлал
    9Индонезийн жигтэй цэрэг арми
    18-20 насны охидыг цэрэг армид элсүүлэхдээ тэднийг онгон эсэхийг шалгадаг. Ингэхдээ эмч нар тэдний үтрээ рүү хоёр хуруугаа хийж үздэг бөгөөд хэрэв охид онгон биш буюу бэлгийн харьцаанд орсон байвал армид авдаггүй аж. Энэ нь цэрэг хүн цэвэр ариун байх ёстой гэж үздэг үзэлтэй нь холбоотой гэнэ.
    Индонезийн жигтэй цэрэг арми
    10Камбожид онгон биеэ худалддаг
    Камбож бол Азийн хамгийн ядуу улс орнуудын нэг билээ. Тиймдээ ч тэдний мөнгө олох арга туйлдаа хүрч, охид бүсгүйчүүдийн онгон биеийг худалдаалах болсон юм. Жил бүр 13-18 насны мянга мянган охид өөрийн онгон биеэ бусад гадны жуулчид болон баячуудад худалдаалж, мөнгө олдог гэнэ. Тэднийг ихэвчлэн аав, ээж, хамаатан садан нь зуучилж, зардаг бөгөөд үнэ нь 800-4000 хүртэлх доллар байдаг юм. Үйлчлүүлэгчдийн ихэнхи нь Камбожын баян бизнесмэн, улс төрчид байдаг бөгөөд Тайланд, Хятад, Сингапурын хөрөнгө чинээ ихтэй хүмүүс охидын онгон биеийг худалдан авахаар ирэх нь ч бий.
     
  • Гурав. Албан ёсны ажлын уулзалт боллоо.

    djmedia:183

    Хувь заяа гэж байдаг. Тэр биднийг учруулж байдаг. Кызыл хотод биднийг хуучин андууд болох угтаж авлаа. Бидний анхны албан ёсны уулзалт Кызыл дахь ерөнхий Консулын газарт боллоо.
    Биднийг Кызыл дэх Монголын ерөнхий консул Б.Ганцэцэг хүлээн авч уулзсан бөгөөд энэхүү уулзалтад МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран Одонхүү нар оролцсон билээ. Мөн Тувагийн талаас Бөөгийн “Дүнгэр” төвийн Долаана байлцаж тэрхэн мөчид тэнгэр үзэл бөө мөргөлийн тухай товчхон ойлголцууд бүхий яриа өрнөсөн билээ.
    Өмнө нь байсан ярилцлагын уулзалтын өрөөг хүндэтгэлийн өргөө болгон өөрчилсөн нь сайхан шийдэл байлаа. Бид дахин уулзахаар товлоод эхний уулзалт өндөрлөсөн билээ.
    Энд бид Тэнгэр үзлийн талаар олон жил судалсан судлаач, манай нэрт эрдэмтэн Бира гуйаг багшаа хэмээн хүндэлж явдаг судлаачтай таарсан билээ. Тэрхэн мөчид бид хоёр ярилцахад тэрээр бөө мөргөл, тэнгэр үзэл, шаманизмын онцлог ялгааг оновчтой ялган хэлж билээ. Бид хоорондоо ийнхүү тааралдсантай олзуурхан хөөрөлдөж билээ.
     
  • Ялалтын Mаршал

    Халхын голын дайныг энэ агуу жанжин “Зарлаагүй дайн” хэмээн нэрлэж өөрөө амьд сэрүүндээ дайны хэмжээнд хүлээн зөвшөөрсөн нь тохиолдлын хэрэг биш юм. Халхын голын дайны цэргийн түүхэнд оруулсан хувь нэмрүүд үүнийг гэрчилнэ. Халхын голын тэнгэрт дэлхийн хамгийн олон нисэх онгоц оролцсон хамгийн том анхны агаарын тулалдаан болж, тусгаар тогтносон хоёр өөр улсын /үнэн хэрэгтээ Япон, Манж-го, Монгол, Орос гэсэн дөрвөн улсын/ армиуд оролцон, нэг нь эх орноо хамгаалж,нөгөө нь эсрэг улсынхаа нутаг дэвсгэрийг хүчээр байлдан эзлэх зорилгоор тулалдсан дайныг дайн гэхгүй юм бол, хоёр долоо хоногоос 40 хоногийн хугацаанд европын цэргийн театрт үргэлжлэн германы ялалтаар өндөрлөж байсан яг адилхан үйл явдлуудыг дайн гэж нэрлэх нь дэндүү сүржин гэлтэй.
    Магадгүй Халхын голын дайныг Номунхааны тулгаралт гэж зарим өрнө, дорнын түүхчид өнөөг хүртэл нэрлэдэг шиг 1941 оны 6 дугаар сарын 22-нд эхлэсэн Эх орны дайнаас өмнөх европын бүх дайныг Чехийн, Польшийн, Францын тулгаралт гэж нэрлэвэл зохилтой. Тэгвэл энэ тулгаралтуудыг төлөвлөж, ялалтад хүргэсэн генералуудаа Гитлер фельдмаршал болгосон юм.
    Яг адилхан дайныг дорнын байлдааны театрт явуулж, ялсан Г.К.Жуков “Халх голын тулалдаан”-ыг “Зарлаагүй дайн” гэсний учир ийм бөлгөө. Эс бөгөөс Гитлерийн фельдмаршалуудыг ялсан Жуковыг “Тулгаралтын маршал” гэж нэрлэж зүрхлэсэнтэй агаар нэгэн болох буй заа.
    Жанжин штабын шижигнэсэн дарга, армийн генерал Г.К.Жуков тухайн цагтаа, орчин үеийн цэргийн хэргийн мэдлэг, ур чадвар, стратегийн сэтгэлгээгээрээ Гитлерийн фельдмаршалуудтай эн зэрэгцэж чадах, тэр үеийн улаан армийн цорын ганц жанжин байв.
    Цэргийн жанжины хувьд  хамгийн хүнд цаг үеийн хамгийн хүнд фронтуудад Г.К.Жуков очиж ажилладаг, бараг гарцаагүй болсон ялагдлуудыг ялалт болгон хувиргаж чаддаг байсан тул түүнийг хүн төрөлхтөн “Ялалтын маршал” хэмээн өргөмжлөх болсон юм.
    Г.К.Жуков дайн эхэлсэн өдрөөс дайныг дуустал Эх орноо батлан хамгаалах хорооны дарга, Дээд Ерөнхий Командлагч И.В.Сталины нэгдүгээр орлогч, Эх орноо батлан хамгаалах хорооны гишүүн, цэргийн зөвлөлийн гишүүн байсан юм. Тэрээр Лениний хот бүслэгдэн мөхөх аюулд ороход Ленинградын фронтын командлагчаар томилогдон ахар богино хугацаанд байдлыг тогтворжуулж, хотыг эзлэгдэх аюулаас аварч чадсан төдийгүй, Лениний хотыг эзлэж чадаагүй Гитлерт улс төрийн том цохилт өгч, үзэл сурталын фронтод ялалт авчирсан юм. Удалгүй 1941 оны 10 дугаар сард Зөвлөлтийн хоёр фронтын цэрэг германы цэрэгт бүслэгдэн бут цохигдоход Баруун фронтын командлагчаар Сталин түүнийг томилж фронт командлагч Коневын хувь заяаг шийдэх гэтэл Жуковын хүсэлтээр Коневыг амьд үлдээгээд зогсохгүй Жуковын орлогчоор томилж байсан билээ.
     Энэ фронтод байдлыг түвшитгэн Москвагийн хамгаалалтыг зохион байгуулах цаг хожиж чадсан Жуков цаг үеийн нөхцөл байдалд цэргийн онолчийн хувьд зөв дүгнэлт хийж дайсны цохилтын чиглэлийг зөв тодорхойлж, хамгаалалтыг оновчтой зохион байгуулж чадсан юм.
    Москва хотод 22 км тулж ирсэн дайсан, 200 км хүртэл хол таягдуулан хаягдсан агаад дахин герман цэрэг Москвад хэзээ ч ийм ойрхон ирж чадалгүй, ухран ухарсаар Берлиндээ очсон билээ. Москваг хамгаалж байсан Жуков Берлинийг дайран эзлэх операцийг удирдаж, түнэр харанхуй шөнөөр олон зуун прожектор зэрэг асаан нүд сохлом хурц гэрэлд суман мөндөр буулгасаар Берлинийг буулган авсан байдаг.
    Дэлхийн нэгдүгээр дайнд Ялагдсан өшөөгөө Францаас авч, 40 хоногийн дайнд Францыг буулган авсан Гитлерийн удирдлага Герман дэлхийн l дайнд бууж өгөх Версалын гэрээнд гарын үсэг зурж байсан яг тэр Вагоныг тухайн үеийнх нь байдлаар засуулан Францыг буулган авах гэрээнд гарын үсэг зуруулж түүхийн алдааг заслаа хэмээж байсан юм.
     Тэрхүү алдааг засагчийн дүрд тоглож Францыг буулган авах гэрээнд гарын үсгийг нь зуруулж байсан фельдмаршал Кейтель Оросын агуу маршалын өмнө суун Гитлерийн Герман дэлхийн ll дайнд буруугаа хүлээн, бүр мөсөн үг дуугүй бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Хувь тавилангийн даажигнал гэдэг энэ бөлгөө.
     Монголын ард түмэн анд нөхдөө хэзээ ч мартдаггүй бөгөөд одоог хүртэл Халхын голын баатар, маршал Г.К.Жуковоо дурсан санаж байдгийн хамгийн том илрэл нь Улаанбаатар хот дахь Жуковын хөшөө, түүний гэр музей билээ. Энэ музей маршал Г.К.Жуковт зориулсан дэлхийн анхны музей бөгөөд мөн хилийн чанадад байдаг анхны музей гэдгээрээ алдартай.
    Орчуулагч-судлаач Хотгойд М.БАЯРМАГНАЙ