Category: Индэр

  • Зураг түүхийг авч үлдэнэ 4 Отгонтэнгэр хайрханыг зургийг авсан минь.2002

     
    Завхан аймагт ажиллах явцдаа Цэргийн нэрт жанжин хурандаа генерал Дожийн хөшөөнд очсон. Энэ бол цэрэг хүний хийх ёстой үйлдэл. Өвөг дээдэс, өвөг эцэг, аав, ээжийн минь амьдарч байсан, миний төрсөн, өссөн нутаг. Бид ажлаар Яруу, Сонгино, Түдэвтэй, Нөмрөг суманд ажиллав. Яруугийн голын энэ мөс түрсэн газрын ойролцоо аавын минь төрсөн газар байдаг. Ээжийн төрсөн ах Мал баазын дарга Самданхүү гэхээр нутгынхан андахгүй юм билээ. Ихэд нэр хүндтэй бас цуутай ажиллаж байсан ажээ. 
    Сэлэнгэ аймгийн засаг дарга, цэргийн штабынхантай авахуулсан зураг байна. Сэлэнгэ мөрний гурван бэлчир, Дулаан хаан, Ээж модонд очжээ. 
    Дараа нь Дархан-Уул аймагт ажиллаж,дурсгалын зургаа авахуулсан байна. 
    Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд угтаж, үдэж байсан зураг түүх болон үлджээ. 
    Дорноговь аймагт ажиллаж сумдаар ттойрч явж, Данзанравжаагийн төрсөн газрын хөшөө, Зүүн абянгийн элсэнд зургаа авахуулсан ажээ. Хилийн цэргийн алдартай хурандаа нарын нэг Аранжинням бид хоёр нутгийн зааг дээр уулзсан зураг. 
    Увс аймагт хамтран зүтгэгч нартай аймгийн төв талбай дээр дурсгалын зураг даруулжээ.
    Баян-Өлгий аймагт олон жил тасралтгүй ажилласан. Нутаг орон, ард түмний аж байдал, хүмүүсийн тухай олон дурсах зүйл бий. Тэр үеийг аймгийн засаг дарга, одоогийн УИХ-ын гишүүн Баделхан хуралдаан хийж байна. 
    АНУ-ын Бүгд найрамдахчуудын намын төлөөлөлтэй Баян-Өлгий аймагт хамтарсан сургалт хийж билээ. Тэр өөрийн улсын сүлдэнд байдаг бүргэдтэй зураг авахуулахыг хүссэн. Бид аймгаас гарангуут алдарт “Бүргэд”нйараглалыг бичсэн казакын нэрт яруу найрагчийн төрсөн хүү нь ан хийж яваатай тааралдсан юм. Тэгээд санаагийг нь гүйцээсэн. 
    Дорноговийн уужим тал, хилийн отряд, заставуудаар явжээ. Их сонирхолтой байсан. 
    Баянхонгор аймагт нилээд удаан томилолтоор ажиллаж билээ. Дүнгийн хурал хийж, их ажлын цаана гарчихаад Шаргалзуутын рашаанд нэг хоносон. 
    Ховдод Ардчилсан залуучуудын хуралдаанд оролцсон, тэнд зарим төлөөлөгч нартай зургаа авахуулжээ. Говьсүмбэр аймгийн засаг дарга Баянмөнхтэй, Төв аймагт цэргийн ангид Доржханд хурандаатай, Улаанбаатар хотод олон нийтийн арга хэмжээ зохион байгуулж байгаа зураг байна. Тэгэхэд Тогоо хурандаа тэтгэвэртээ сууж, нэгэн дээд сургуулийн захирал хийж байсан юм. Тэр л үед МАХН-ын дарга Н.Энхбаяртай анхлан танилцуулж байж билээ.Тэгээд суга дэвшээд дэслэгч генерал хүртэл цэргийн цолонд хүрсэн түүхтэй. Зураг түүх авч үлдэнэ гэдэг энэ биз ээ.
    Д.Жаргалсайхан

    djmedia:41

     

  • ДАНШИГ НААДМЫН ЦААД УЧИР ИНУ.

    Манжийн хаан Долоннуурт ёслолоо хийж, их чуулганыг хийх болсон нь нэгд, хэдийгээр Халхын ноёд даган орсон ч халхын газар нутаг Галданы мэдэлд байсан, хоёрт, уг газар нь байрлалын хувьд Мүгдэн, Бээжин, Халх, Өвөр Монголын төв дунд байсан зэргээс болжээ. 
    Манжийн хаан энэ үйл явдалд их ач холбогдол өгч байсан нь юуны өмнө Манжийн хааны сүр хүчийг олны өмнө гайхуулах, Халхыг оруулж авсанаар цааш Хөх нуур, Түвэд, Ойрад, Хами зэрэг улс орнуудад төрийн бодлогоо явуулах боломж нээгдэх төдийгүй тэдгээрийг байлдан эзлэхэд Өвөр Монгол, Халхын цэргийн хүчийг ашиглах боломж олж буй зэрэгтэй холбоотой байв.
    Тус чуулганы бэлтгэлийг Өндөр гэгээн Занабазар, Түшээт хан Чахундорж нарбэлтгэн хангаж, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550-иад халх ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд Долоннуурт цугларчээ.
    Долоннуурын Асу хэмээх хаалганы өмнө их ёслолыг үйлдэж, Манжийн хааны зарлигийг уншин сонсгожээ. Зарлигийн агуулга нь 1680-аад оноос хойш Манж улсаас Халхын талаар явуулсан улс төрийн бодлогын тоймийг чимэглэн өгүүлж, цаашид Халхыг хэрхэн захирахыг тодорхой дурджээ.
    Тус чуулганаар Манжийн төрд гавъяа байгуулсан Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулжээ.
    Тийнхүү Долоннуурын чуулганаар Халхыг манжийн харъяат гэж албан ёоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт асар хохирол учруулсан юм.
    Шарын шашин бөөгийн мөргөлийг богино цагийн дотор Манжийн туслалцайтаагаар генецитхийж устган, Монголын ард түмний сэтгэл санааг эзэмдэн, аж байдалд гүн нэвтрэн асар нөлөөтэй хүчин зүйл болж чадсан.
    Шарын шашин бөө мөргөлийг хориглон монголчуудыг номхон хүлцэнгүй байхыг номлож, дайчин чадвараас салгаж, хойд насандаа сайн төрлийг олох их аянд мордуулжээ.
    Харийн бодлогоор бол Монголын их хаад, алтан ургийн шууд удам, өрлөг жанжинууд, түмт, мянгадын ноёд, баатруудын залгамж халаадыг шарын шашинд хутагт, хувилгаан болгож, эрдэм номтой лам, хуврага болгон баатарлаг дайчин чадвараа гээж хүлцэнгүй ноомой болгон өөрчилж, улмаар гэцэл хүртэж эхнэр авахгүй болгон уг удмыг таслан, монголыг манж үндэстэн лугаа адил устгахад чиглэж байв. 
    Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.
    Манжийн хаан өөрийн бодлогыг хэрэгжүүлж, Монголыг монгол хүн захирч байгаа мэт харагдуулж, өөрийн гарын “бэлтгэгдсэн” хүнээ тавьж хэрэг дээрээ Манж нар удирдах башир арга байлаа. Тэгээд зориуд монгол хүнээр захируулахаар бэлтгэсэн нь “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар байв. Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийн хүүг тодруулсан нь монголчуудыг татах нарийн ухаан байжээ. 
    Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судлаад буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх ажлыг хийсэн гэдэг. Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг,хэл шинжлэл, урлахуйн ухаан, уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, урлагийн том зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, манжийн талыг тууштай баримтлагч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг. 
    Хутагт хувилгаадын дараачийн дүрийг тодруулсанг Манжийн хаан батламжилж ирсний олон талаас нь нягтлах аваас энэхүү үзэгдлийн нууцууд илчлэгдэн тодрох ажээ. 
    Орос хойноос, өмнөөс Манжийн их хүч түрж байхад, элэг угсаа нэгтнүүд нэгдэж, эзэн Чингисийн голомт, Гурван голын сав нутгийг хамгаалах боломжоос илүү өөрсдийн эрх мэдлээ хамгаалахад илүүтэй анхаарсан байдаг. 
    Өндөр гэгээн, бараг ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Олон талаар харийн гүрний бодлогоор монголыг удирдаж байсан, харьд бэлтгэгдсэн, тэдний дуулгавартай гүйцэтгэгч байсан, насны эцэст тэдний хяналтад байж, нутгын бараа харалгүй өнгөрсөн удирдагчдын түүх эндээс эхэлдэг. 
    Даншиг наадмыг Өндөр гэгээн Занабазрыг Манжийн хаан Монголыг өөрт дагаар орсныг тэмдэглэн, мөн Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үед анхныхыг нь хийсэн байна. 
    “Даншиг наадам”-ын үеэр Монголоос Манжид өргөх өргөл хураамжийг цуглуулах үйл явц өрнөдөг байв. 1911 онд Богд хааны зарлигаар даншиг наадмыг зогсоосныг орчин цагт лам нарын лоббигоор сэргээж, одоогоос дөрвөн жилийн өмнө Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Гандандэгчилэн хийд хамтран энэ наадмыг томоохон арга хэмжээ болгон хийхээр шийдсэн байдаг. 
    Монголын түүх, ёс заншил, тусгаар тогтнолын талаар гадарладаг улсууд ч энэ үйл явц хачирхан хүлээн авч байгаа. Тэгээд ч бөхийн цол давхар олгох эрхийг Гандан хийдийн хамбад өгөх нь хууль бус…Ер цаашид бусад шашны байгуулагууд ялангуяа гадаадын хөрөнгөлөг байгууллагууд өөрсдийн наадмаа зохиогоод өөрсдийн цолоо олгоод эхэлбэл өнөөгийн монгол бөхийн хоёр байгууллагын маргааны түүх давтагдах болов уу? 
    Энэ жилийн хувьд ган болж дараа нь бороо орж олон аймагт үер, гамшиг болж, хүний амь үрэгдэж, эд хөрөнгө сүйдсэн, улсын төсөв хүнд байхад их хэмжээний хөрөнгөөр туйлж наадамлаж байгаа нь энэ их хөрөнгийн өглөгийн цаад эзнийг гаднаас далай лам өгчээ гэж хардахад хүрч байна.Цаашид даншиг үргэлжлүүлсээр олон хувилгаад, богдын нэрэмжит наадам болох нигууртай нь харагдаж байна.
    Засаг захиргааны нэгж болгоныг шүтээнтэй байлгах зорилгоор 25 орчим амьд бурхад, хутагт хувилгаадтай болгож, тэдний хойд дүрүүдийг тасралтгүй тодруулах ажлыг Далай лам хийж ирлээ. 
    Монголын сүсэгтэн олонд зориулан тодруулсан богд, хутагтын хойд дүрүүд нь өмнөх дүр жанч халсны дараа бүгд хоёр жилийн дотор багтан мэндэлж, бүгдийг нь 4–6 настайд нь Монголд залж авч ирж байжээ. Мөн монголын ард иргэдийн нуруун дээр сандайлан сууж, тэдний хандив, санхүүгээр хооллож, нийгмийн ямарч бүтээн байгуулалтаас ангид явж ирсэн таван мянган лам хуврага амьдарсаар байна. Эдгээрийг нэгтгэн захирахад бяцхан богд тун хэрэгтэй. 
    Удахгүй Х Богдыг залах ажлыг энэ даншигаар хийгдэнэ. Өмнөх богдуудын адил нялх хүүхэд тодруулчихаад ард нь Далай лам, Чойжамц хамба мэтийн хэдэн лам нар үйл ажиллагааг удирдана гэвэл энэ нь эмгэнэл, хоцрогдол болох билээ. 
    Монголыг дэлхийд алдаршуулсан их хаан Чингис, Өгөөдэй нарын нэрэмжит наадмыг хийж чадахгүй атлаа Манжид дагаар орсоны тэмдэглэж ирсэн Даншиг наадмыг хийж байгаа нь буруу юм. Ядаж нэрийг нь солиосой билээ. 
    Д.Хүрэлбаатар

  • Зураг түүхийг авч үлдэнэ. 3-2001 Монголоо тойрсон тэр нэг жил

    Зэвсэгт хүчний Марш тактикын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон багуудын зурагт түүх болон үлджээ. Тэр үеийн Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний бөөндөө сууж байгаа зураг сонин харагдана. Би морины хэмээн нэршсэн Галбадрах хурандаагаа их хүндэлдэг. Гэхдээ ил хэлж байсангүй. Алдар нийгэмлэгийн дарга аварга Балжиннямын зураг миний дуранд эгэл жирийн байдлаар үлджээ.
    Монголын зүүн хязгаар Дорнод аймагт ажиллажээ. Тэр үеийг аймгийн засаг дарга Одбаяртай хамт зургаа даруулжээ. Дараа нь Чойбалсан суманд ажиллажээ. Тэр суманд төр нийгмийн зүтгэлтэн Чойбалсан маршал төрсөн. Тэгээд түүний дурсгалын өмнө зураг авахуулах гээд тийм зүйл олдсонгүй. Дараа нь Гурванзагал суманд ажиллахдаа манлай баатар Дамдинсүрэнгийн хөшөөнд дурсгалын зураг авахуулжээ. Тэнд ажиллах явцдаа аймгийн залуучуудтай хамт үдэшлэг хийжээ.
    Дорнод аймгийн төвд Багабанди дарга ирж, бид хэд хамтдаа зурагаа авахуулжээ. Миний шавь болох Жекей хурандаатай Зэвсэгт хүчний ангид ажилласан зураг гэрэл зурганд үлджээ. Буцах замдаа Хэнтий аймагт хуралдсан ажээ.
    Булган аймагт урлагынхантай хамт нилээд хэд хоносон санагдана. Тэнд өнөө цагийн урлагын болог төрийн “одуудтай” хамт ажилласан юмдаг. Хоёр өөр аймагт төрсөн атлаа хүн андуурмаар ижилхэн хоёр хүний зургийг нь авчээ. Уншигчид анзаарна бизээ.
    Баруун зүгт ажиллахаар явах замдаа Архангай аймагт нэгэн зураг авсан нь тэр үеийн залуучуудын зүтгэлтэн Жанцан байлаа.
    Баян –Өлгий аймагт ажиллахдаа нэгэн буурлынхаар зочилсон. Хожим Баян-Өлгий аймгийн засаг даргаар ажилласан нэгэн. Хожим Зэвсэгт хүчний жанжин штабын дарга болсон Тогоотой хамт хойд сумдаар ажилласаны түүх зурганд үлджээ.
    Монгол Улсын цэргийн нэрт жанжин Лхагвасүрэнгийн ойг тэмдэглэсэн юм. Надтай хамт төгссөн анд болох их жанжины дүрд тоглосон Ядмааг цугласан олонд танилцуулж буй зураг харагдана. Энэ удаагийн зургийн түүх Улаанбаатар хотод болсон цуглаанаар төгсөж байна. Хамтаа ажиллаж байсан тэр үеийн залуучууд зургаа үлдээхийг хүсч хамтдаа тэр хоромоо түүх болгон үлдээжээ.
    Д.Жаргалсайхан

  • Зураг түүхийг авч үлдэнэ-2. 2000- Нийслэл болон орон нутагт

     

    djmedia:36


    Хорин нэгэн аймгаас цугларсан нягтлан бодогч нар Тэрэлжид цасны баяр тэмдэглэв. Нас намба харгалзалгүй цасаар наадсан өдөр сэтгэлд тод үлджээ. Тэртээх жилийн хурал зөвлөлгөөнд оролцогчдын зураг байна. Бас л хорин нэгэн аймгаас ирсэн төлөөлөл харагдана. Тэд өнөөдөр хаана ямар албанд зүтгэж яваа бол…
    Хөвсгөл нуурын чигт явж байхдаа ботголж байгаа ингэтэй таарсан. Тэгээд тэр мөчийг зургандаа буулгаж авсан юм. Тэр үедээ Хатгал тосгоны захирагч Тогтохням, бусад хүмүүстэй нуурын эрэгт зургаа даруулжээ. Аймгийн телевизэд ярилцлага өгчээ. Өнөөгийн аймгийн тамгын газрын дарга Төмөрбаатар дэргэд суусан харагдана.
    Дорноговийн САУ бүхий хөшөөний дэргэд дурсгалын зураг үлдээжээ. 
    Дундговь аймагт Бага газрын чулуун дээр залуучуудтай хамт очсон, хорхог хийж байсан дурсамжтай мөч. Дараа нь Дорнод, Орхон аймагт хурандаа, дэд хурандаа нартай зургаа хамт авахуулжээ. Одоо Үржин хошууч генерал, Амгаланбаатар бригадын генерал цолтой болжээ.
    Хэнтий аймагт түүхийн дурсгалт газар болох Өндөрхаан хайрхан, Биндэрийн овоонд нөхдийн хамт зургаа авахуулсан байна. 
    Энэ удаагийн зургийн дурсамжаа Улаанбаатарын талбайд болсон нэгэн өвөрмөц цэргийн жагсаалын ажиллагаагаар төгсгөж байна. Зураг байгаагүй бол эргээд энэ мөчүүдийг дурсахад хэцүү байлаа.
    Д.Жаргалсайхан

  • Зураг түүхийг авч үлдэнэ-1 (2000 он) Ховд, Увсад аялсан бяцхан дурсамж

     

              Монголын нутгаар тойрон явж, янз бүрийн арга хэмжээнд оролцож байсан түүх арвинтай. Тэдгээрээс эхлэл болгон Увс аймагт очиж, хөдөлмөрчтэй уулзаж, дараа нь урлагын тоглолт хийж байсан зураг байна.     Тэндээс Ховд хот орж төв талбайд, цэргийн ангид урлагын тоглолт хийж байсан үеийн гэрэл зураг байна. Тэр үед бүгд аагтай, цогтой залуу нас, дурсамж дүүрэн мөч сэтгэлд хоногшин үлджээ. Олны танил болсон дуучин Р.Лхамаа, Л.Оюун-Эрдэнэ, Бажи, Чапи нартай хамт аялж байжээ.

    Түүнийг гэрэл зураг баталгаажуулна. Тэгээд гэрэл зургийн түүхэн аялалаа “Зураг түүхийг авч үлдэнэ” гэж нэрлэв.

              Тэгээд одоогоос 16 жилийн тэртээх түүхийг авч үлдсэн гэрэл зургуудаа “Ерөнхийлөгчийн индэр”-т тавьж фото дурсамжаа эхэлж байна.

                                 Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч

                                                     2016.11.06

    djmedia:34

     

             

             

  • ХУРАНДААГИЙН “ШИЙР” (Баримтад өгүүллэг)

    Хурандаа Бум бодлогширон зогсоно. Одоо энэ зовлогоо дуусгах цаг ирсэнийг мэдэрч байлаа. Ийм шийд гаргах заагт хэдийнээ тулж иржээ. Гал халуун залуу насаа хувьсгалын хэрэгт зүтгэн амь биеэ үл хайрлан зориулж ирсэнээс хойш хорин жил болоогүй ч тэр бүхэн энэ үед ямар ч үнэ цэнэгүй болчихно гэж бодож явсангүй. Нүдний өмнүүр өнгөрсөн амьдрал зураглан орж ирэхэд тэр мөчид, хат суусан эр хүний нүдэнд нулимс цийлэгнэж, юуны төлөө тэмцэж ирсэн юм бэ хэмээн өөрөөсөө асууж, бас хариулахыг эрмэлзэв. Яван явсаар эцэст нь өөрсдийнхөө гарт үхэх байсан юм гэж үү. Амьдралын хүнд үед гэргий, үр хүүхэд, эцэг эх дэргэд үнэнчээр үлдэнэ. Тэд ч хатуу хүтүү бүхэнтэй нүүр тулж яваа.
    Бум хурандаа бодлогширон зогсоно. Намрын бүгчим өдрүүдэд өнгөрсөн хэдэн сарын үйл явдлын талаар нам, эвлэлийн хурлуудаар хэлэлцэх тухай шийдвэр олонд түгэв. Хувьсгалын үйл хэргийн төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн олон хүн, бидний дунд орон зайгаа үлдээж, амиа өгч оджээ. Тэдний хилс хэрэгт гүтгэж, хатуу тамлалаар зовоож, амь насыг нь хороосон тухай эдгээр хурлуудаар хэлэлцэв. Хүмүүс зоригтой шүүмжилж байлаа. Хувьсгалын ариун үйлст энэ биеэ үл хайрлан зүтгэсэн нэгнээ тэд дэндүү сайн мэднэ. Тиймээс хурал дээр зоригтой шүүмжлэх, шудрага үнэн үгээ хэлсэн хүн олон байсан билээ. Нийтийг хамруулсан хэлэлцүүлэг нам, эвлэлийн хурлуудаар бүх шатанд болж өнгөрөв. Тэгээд алдаа оноондоо дүгнэлт хийж, засах залруулах тухай яригдсаар жил болов. 
    Хэрэг дээрээ бүх шатны хуралдааны тэмдэглэлд дүн шинжилгээ хийж, хэнийг дайсан, хэнийг нөхөрөө гэж сонгох ажил явагдаж байсныг цөөхөн хүн мэдэж байлаа. Хуралдаанд үг хэлсэн болон саналаа илэрхийлсэн бүхэн ардын дайсан, хувьсгалын нөхөр гэсэн хоёр заагт хуваагдах ажил хийгдэв. Тэгээд өмнөхөөс илүү хүчтэй, өмнөхөөс илүү нийтийг хамарсан хэлмэгдүүлэлт өрнөх мөчид тулж иржээ. 
    Нийслэл, орон нутагт нийтийг хамарсан их баривчилгаа эхлэв. Одоо ардын дайснууд бүр тодорхой болжээ. Айдас хүйдэст автсан нийслэл хотод харанхуй хүйтэн нөмөрч, хаа нэгтээ аахилан уухлах М-бекав машины дуу сонсогдоно. Тэр бол хэн нэгнийг баривчилж яваа чимээ ажуу. Хотынхон ч энэ бүхнийг андахаа байжээ. Ханцуй дотроо аймшигт зүйл өөрөөс нь холуур өнгөрөхийг залбиран гуйна. 
    Цэргийн сургуулийн ээлжит төгсөлт болж, шинээр төгсөгчид ардын цэргийн анги, нэгжид хуваарьлагдах мөчид анх ардын цэрэгт өрнөсөн их баривчлагааны хоёр дахь давалгаа эхлэв. Эхний удаа цэргийн дээд удирдлагаас хэдэн хүн баривчлагдаж буудуулсан бол энэ удаа толгойтой бүхэн хамрагдав. Яасан дуусдаггүй ардын дайсан бэ?. Ардын цэргийн ангиудын удирдлага,салаан захирагчаас дээш бүгд баривчлагдаж, дөнгөж цэргийн сургууль төгсөж ирсэн залуучууд шууд дивиз, хороо командлах болж генерал, хурандаа цолонд тавигдав. Тэгтлээ ардын цэргийн бүрэлдэхүүн тэр чигтээ хэлмэгдлийн хоёр дахь давалгаанд хамрагдав. 
    Ийм цаг үед нэр алдар албан тушаал, хувийн ашиг завшаан хөөцөлдөгчид үүгээр далимдуулан завшиж, сайшаал шагнал, өндөр тушаал олж хувийн талаар баяжин, санасан бүгдээ биелүүлдэг цаг үе тохионо. Хувьсгалт ардчилал замхаран арилж, удирдлагууд олон түмнээс тасарч, нийт албан ажилд шүүмжлэл, өөрийн шүүмжлэл хаагдан, хүмүүс аймтгай, хулчгар болж, санасан бодсоноо нам, засгаас болон найз нөхдөөсөө хүртэл чимээгүй тэвчиж, хүнийг үл итгэх тийм үе ирэв. Энэ сиймхийг ашиглан цэргийн алба хааж үзээгүй, бярдаан буу барьж, ан хийж, ой түймэрдэж явсан Ням хүртэл цэргийн дээд албанд тушаалд зүтгэсээр яваад очсон сурагтай. Мөнгөтэйд тооцогдох улаан панзчин, даргын бие хамгаалагч байсан, малчин, уран сайханч, урлагынхан болон танил тал, найз нөхдөө албанд томилдог зэвүүн цаг иржээ. Орос болон өөрийн улсад цэргийн мэргэжилээр төгсөгчид албан тушаалаас зайлуулагдаж, тэдний оронд одоо цэргийн дээд удирдлагад бууныхаа нэрийг ч ялгаж мэдэхгүй, төрөл цэргийн мэргэжлийн ялгааг ч танихгүй, намд тал засагчид, тэдэнд зусардагч мэргэжлийн бус хүмүүсээр дүүрчээ.
    Бум хурандаа ажлаа хийсээр оройн наран шингэж, харанхуй болсоныг анзаарсангүй. Шинээр цэргийн сургууль төгсөж ирэгсдийг салаан захирагчаар томилох тушаалтай танилцаж дуусаад, сейфэндээ хийгээд босох үед хаалга хүчтэй саван ногоон малгайтнууд орж ирэв. Хурандаагийн өрөөнд зөвшөөрөлгүй орж ирсэнийг бодохлоор өнөөх баривчлагаа өөр дээр нь тулж ирснийг ойлгов. Гарт нь онц бөгөөд бүрэн эрхт комиссын хэдхэн хүний гарын үсэгтэй баривчлах хуудас харагдана.
    Түүнийг чийдэнгээр гэрэлтүүлсэн, агаар орох нүхгүй тасалгаанд аваачив. Тэр өрөө бол хар хүрэн зузаан хөшигтэй, битүү дэвсгэртэй байв. Эхний байцаалтууд явагдав. Түүнд эх орноосоо урвасан, эсэргүү байгууллагад элссэн гэм мэдүүлгийг тулган ял төлөвлөжээ. Бум хурандаа хэрэгтэйгээ танилцаад хийсэн өдүүлсэн хэрэг байхгүй гэж гарын үсэг зурав. 
    Байцаагч нарт асуудал тодорхой болов. Энэ цэргийнхэн энгийн хүнийг бодвол тун тэсвэртэй, хэгжүүн, шазруун амьтад юм. Муу хувьсгалын эсэргүү тийм ч амар хэргээ хүлээхгүй нь ойлгомжтой. Богино хугацаанд хэргийг илрүүлэхгүй бол өөрсдөө энэ хэрэгт холбогдож мэдэх нягууртай тул байцаагч нар ажилдаа шуурхайлан оров. Дээгүүрх цэрэг цамцыг тайлаад дан өмд цамцтай суулгахдаа байцаагч -“дайсны өрөө” энэ дээ гэж хэлэв. Дараа нь хоёр байцаагч орж ирэх мөчид их гэрэл цэлсхийн асах бүгчим болж амь тэмцэж эхэлсэн. Тэд ээлжлэн зодох ажлаа эхлэв. Би ухаанч алджээ. Нэг мэдэхэд өнөөх шорондоо хэвтэж байсан ба бүх бие хөндүүрлээд их л зовиуртай ар тал их өвчтэй болчихсон байсан. 
    Удалгүй дахин мөрдөн байцаах болж Бум хурандаад -за одоо хэрэг шуударсан, эр хүн эр хүндээ хайртай байдаг юм, чи ч амь гарахгүйдээ гээд зохиомол мэдүүлэгт үсэг албадан зуруулах гэж оролдов. Тэгээд үл зөвшөөрсөн тул чийдэнгийн давхарлан мушигсан утас, аралтай суран бүс, машины сэнсний оосороор ороолгож эхлэв. Үүнээс гадна алгадах, өшиглөх, гар хурууг харандаа, шугамаар цохих, бичгийн даралтаар цохих, нүүр амыг хуруу гараараа чичих явдал ердийн л хэрэг байлаа. 
    Шоронд юу эсэхийг үзэхэв. Дараа дараагийн байцаалтаас байцаагч нарын амнаас “гомдол тэмцэл мэдүүлэхийн хэрэггүй”,одоо хэрэгт холбогдсон болохоор “чиний үг сохор зоосны ч үнэгүй”, “чиний амь өнчин ишигний ч үнэгүй”, Чи ардын дайсан, хувьсгалын эсэргүү мөн. Чамайг ийм хэрэгтэй гэдгийг батлах баримт манайд бэлэн байна. Хэрэг хүлээсэн ч, эс хүлээсэн ч “эрэг дэрлүүлж, элсэн хөнжил нөмөргөнө” /буудан ална гэсэн үг/ үгс цуварна. 
    Баригдсан хүнд хэрэг тулган хүлээлгэхийн тулд хууран мэхлэх, доромжлох, санаа сэтгэлийн уналтад оруулах, айлган сүрдүүлэх аргуудыг даван туулж, хүн ямар ч гэм зэмгүй шудрага явснаа илэрхийлж, нам, засаг, хууль нүдтэй учир үнэнээ шалгуулна гэхэд нь маргаж мэлзээд хэрэггүй, биеэ зовоохын нэмэр-чи дотоод яаманд хэрэгт холбогдон нэгэнт баригдсанаас хойш яасан ч энгийн зүгээр суллагдахгүй, заавал хэрэг хүлээж гарна гэдэг байв. 
    Нэг дор үй олон хүн оруулж, унтаж хэвтэх, сууж амрах ч бололцоогүй болгон хорьж байсан ба хоол ундыг үзэшгүй муу байлгаж өлсгөлөнгөөр хавчих журам үйлчилнэ. Өдрийн цагт унтахыг чангалан хориглох өдөржин суугаа буюу босоо байлгаад шөнөд нь аваачиж удаан цагаар мөрдөн хүнийг тэсвэрлэшгүй байдалд оруулж нойроор хавчин зовооно. Нэг л мэдэхэд жил өнгөрчээ.
    МАН-ын Намын Төв Хорооны Тэргүүлэгчдийн тогтоолоор “зодох ба жанчиж болох эрх зөвшөөрлийг дотоод явдлын яамны сайдад даалгасан” тогтоол гаргажээ. Бузар аргаа хууль ёсны үндэстэй болгосноос хойш яргалал эрчээ авав. 
    Бие махбодийг тарчилган зовоох эрүү шүүлт үргэлжлэнэ. Одоо бахиар хавчуулж, алхаар нүдүүлж бяцарсан хөл, гарын хуруунууд мэдээ алдаж, үе үе ухаан алдтал өвдөлт үүсгэнэ. Энэ бүхнийг хурандаа Бум цэрэг эрийн хатуужлыг үзүүлэн давж гарав. 
    Бууж өгдөггүй,Бум хурандаад касчерт оруулах шийдвэрт хүрчээ. Энэ нь цементин шалтай, дэвсгэргүй, гал түлдэггүй хүйтэн жижиг өрөө бөгөөд түүнд дан өмд, цамцтай нь оруулж түгжээд цонхыг нь онгорхой байлгаж осгоодог харгислал юм. Касчерт орсон хүнд хүн өдөрт аяга ус, зүсэм талхнаас өөр зүйл өгдөггүй ажээ. 
    Кастерт Бум хурандаа ихийг үзэв. Кастерийн хүйтэн өрөөнд нүцгэн байлгаад хөлдөхийн даваан дээр хавчиг өрөөнд хийж, пийшэнг галлаж, бүх хөлсийг нь гартал халуунаар шарав. Шатаж тэсрэхийн даваан дээр тэрхүү өрөөнөөс гаргаад дээрээс мөстэй хүйтэн ус асгав. Өдрийн хэд хэд ингүүлэв. Тэсэх юм аа, тэсэх юм, хүн үхэхгүйгээ хүрэхээр бүгдийг даваад гарчих юм. Ганцхан өлсөх хэцүү ажээ.Өлсгөлөнд автсан түүнд сайхан хоол, унд харуулаад хэргээ хүлээвэл түүнээсээ өгнө гэх, нойргүй байлгаж нойрны халуун болгоно. Эртний танил Баасанжавыг японоос ирсэн тагнуулын хэрэгт холбогдуулжээ. Өндийж босож чадахгүй, тархи толгой нь танигдахгүй болтлоо хавдартай, зодлого, уушигны сүрьеэ, гэдэсний өвчинд давхар давхар нэрвэгдээд босож чадахгүй байхад дамнуургаар байцаах гэж авч явсантай шоронгийн коридорт таарч, зөрж байснаа Бум хурандаа санав. Шоронд Баасанжавтай нүүрдсэн дараа Ц.Дамдинсүрэн Баасанжавын бие их дорой болсон “би ядарлаа, хоёр яс хагацахыг бодож байна” гэж уйлаад хэлж байсан гэснийг сонссон билээ.
    Хууль бус ажиллагааг хурцаар шүүмжилж Догсом, Лувсаншарав нарын олон хүн баригдсанд эргэлзэж ярьж байсан ХЗЭ-ийн Төв Хорооны Нарийн бичгийн дарга Сэнгэдорж баригдаж ирэв. 
    Германд янз бүрийн мэргэжлийн дунд сургуульд 44 хүн явсан, Дашдоржийн Нацагдорж тэр дотор байсан. Гадаадад төгссөнөөр хэрэгт холбогдсон тэднийг бүгдийг шахуу харгис хэрцгий аргаар байцааж нэгний мэдүүлгийг нөгөөд нь тулгах, удаан хугацаанд хөдөлгөхгүй суулгах, зодох, өлсгөх, карчерт хорих зэргээр тамлаж хилс хэрэг ихэнхэд нь хүлээлгэсэн байна. 
    Хурандаа Бум бодлогшрон зогсоно. Одоо бүх зүйл тодорхой болж, итгэл найдварын гогцоо тасрав. Тэмцэж, цусаа урсган олсон эрх чөлөө, хувьсгалт ёсон, зүтгэж явсан улс төрийн нам, итгэж найдсан удирдагч нар сураг тасарчээ. Цэрэг хүний ёсоор эцсийн шийдээ гаргажээ. Хүний ёсыг давсан их тамлалыг дуусгахаар шулуудав. Энэ бол хэрэг хүлээснээ мэдэгдэж, байцаалт өгөхөөр болсон хэрэг байлаа. 
    Өнөөх дийлдэшгүй эр байцаагчийн өмнө суусан харагдана. Байцаагч нар ялалтын нүдээр харж хэлсэн бүхнийг бичнэ. Бум хурандаа өчигөө өгч эхэллээ. Тэр олон өдөр бодсон юм. Хожим цэргийнхэн уншаад шууд ойлгочих тийм хэлбэрээр хэргээ хүлээв. Дотроо олсон шийдэл тэр байлаа. Хэзээ нэг цагт цэргийн хэргийн мэдлэгтэй хэн нэг нь уншаад хөх инээд хүрч, бас сэтгэлийн гүнээс харамсах болвол ингэж өчсөний хэрэг бүтэх байлаа.
    -Би хэргээ хүлээе. Хувьсгалын эсэргүү том хэрэг хийснээ хүлээе. Би Улаанхуранд орших хоршоог эзлэх төлөвлөгөөг боловсруулж хувьсгалт эргэлт хийх гэж байснаа та бүхэнд танилцуулая. 
    Байцаагч –За зүйтэй, сайн байна. 
    -Манай цэргийн ангийн ойролцоо байх Улаанхуаранд ардын хоршоог эзлэх төлөвлөгөөг би боловсруулсан юм. Юуны өмнө тэр хоршоог тагнуулахаар цэргийн тагнуулын ангийг явуулсан. Дотроо бодсон зүйлдээ инээд нь хүрч байцаагч руу харав. Огтхон ч анзаарсан зүйлгүй бичнэ. Ганц манаачтай дэлгүүрийн зүгт бүхэл бүтэн тагнуулын анги явуулаад байхдаа ч яахав дээ гэж бодсоноо дотроо шоолов. 
    -Тус хоршоог 70 гаруй настай нэг хөгшин манаач хамгаалж байгааг тагнуулын ажиллагааны дүнд баттайтогтоосон юм. Эргэн тойрон модон хашаагаар бат, бэх хамгаалагдсан байсан.Цагийн байдлыг үнэлж, бат, бэх хашааг их хүчээр довтлох шаарлагатай гэж шийдвэрлэсэн. 
    Бум хэлсэн үгний дараа байцаагчийн өмнөөс харав. Тэр өчсөн бүхнийг бичих гэж хичээнэ. Өөр бодсон зүйл алга. Бүтэлгүй ноёнд урагшгүй албат гэж дотроо бас дооглон баясав. 
    -Би юуны өмнө тэр хоршоог эзлэхийн тулд эхлээд артиллерийн батарейгаар галын бэлтгэл хийхээр бэлтгэсэн. Ганц манаачийг их буунуудын оновчтой, нягтралтай галаар устгахад их анхаарсан гэв. Дотроо бодож байна аа, винтовны ганц сумаар шийдчих зүйлд бүхэл бүтэн их бууны батарейгаар цохилт өгөх тухай үлгэрийг байцаагч хэрхэн хүлээж авах бол хэмээн харав. Тэр бодох юмгүй таатай нь аргагүй бичиж сууна. 
    Хэрэг хүлээлгэсэн Байцаагч тун таашаалтай, хурдан бичиж авахыг хичээнэ. Цааш нь үргэлжлүүл гэв.
    -Их бууны галын бэлтгэлийн дараа танкетка болон морин цэргийн суман ширүүн атакаар өмнө талаас нь хүчтэй довтолж хоршоог эзлэн авах байсан. 
    Би ийм хувьсгалын эсэргүү төлөвлөгөө боловсруулсан нь үнэн. Би үүндээ ял авахад бэлэн байна гэв. Бум хурандаа дахиад байцаагчийн өөдөөс харав. байцаагч хэлсэн бүгдийг орхилгүй бичихийг хичээнэ. Цэргийн хэргийн талаар юу ч мэдэхгүй түүнд чулуугаар барьсан, нурах шахсан жижиг барилга, эрүү өвдөг нь нийлсэн ганц өвгөний эсрэг бүхэл бүтэн ардын цэргийн хороогоор довтлон эзлэх төлөвлөгөө сэтгэлд нь нийцэв бололтой. 
    Байцаагч хэргээ хүлээхээс буцах вий хэмээн айсан янзтай, хурдхан шиг мэдүүлэг дээр гарын үсгээ зуруулж авав. Хэдхэн мөчийн дараа хэлтсийн даргын өрөөнд магтаалын дуу хадаж, шазруун, хэгжүүн, хурандаагийн“шийр” өчигөө өгч, хэрхэн буулгасныг ярьж, баясан хөөрөлдөв. Бум хурандаагийн өгсөн байцаалтыг бүх шатны дарга нар уншин танилцаж, дээд байгууллага сайшаан баталж, цаазлан хороох онц бөгөөд бүрэн эрхт комиссийн шийдвэр гарав. 
    Одоо Бум хурандаа сэтгэл амрав. Хүнд хэцүү тамлалт ард хоцорч, шинэ ертөнцөд очиход биеэ бэлтгэнэ. Тэрээр хувьсгалын ялалтын төлөө, түүнийг бэхжүүлэхийн төлөө гар сэтгэл нийлж тэмцэж, ажилласан хамт олондоо, цэргийн мэргэжилдээ дэндүү дуртай нэгэн, даана ч хувь заяа түүний эсрэг ажиллав. 
    Маргааш өглөө эрт ачааны машинууд цувран зогсжээ. Өнөөдөр буудах ялаа гүйцэтгүүлэх олон хүн түүн дээр ачигдана. Тэдний дунд Бум хурандаа зогсоно. Гарыг нь ард хүлж, толгойд нь шуудай угалсан харагдана. Машин дээр ачигдах үед Бум хурандаа цэргийнхэний аргаа хэрэглэв. Хурандаа Бум байна, энд хэн, хэн байна илтгэ, хэмээн хашгирав. Итгэлт даргынхаа дууг сонссон олон цэрэг эрс дуу дуугаа аван илтгэж эхэллээ.
    Нөхөр хурандаад: 1-р морьт сумангийн захирагч М, артиллерийн сумангийн захирагч Б, 3-р сумангийн байлдагч О гэсэн дараалсан хоолойнууд агаарт цацагдав.Цэрэг эрс сүүлчийн удаа итгэлт даргадаа илтгэлээ өгөв. Машины цуваанд цэргийнхэнээс олон хүн ачигдсан байлаа. 
    Цуваа явсаар жалгын эрэгт тулж зогсов. Жалганаас хүний махны, киросины хурц үнэр үнэртэнэ. Бүгдийг эгнүүлэн зогсоолоо. Бум хурандаа –Би цэргийн дарга хүн, цэргүүдийнхээ үхэхийг хармааргүй байна. Намайг эхлээд бууд хэмээн жалгын эхэнд очиж, өвдөглөн суув. Тэгээд “Монгол улс мандтугай, ардын цэрэг мандтугай” гэж хашиграв. Цэрэг хүний ийм эрэмгий зоригтой байдал, тэнд зогсож байгаа зандалчдын гайхшралыг төрүүлэв. Эр зоригоос нь айсан зандалчин түүнд дөхөж ирээд наган гар буугаа толгойд нь тулгаад ховхоо дарахад “чод” хийх дуун агаарт хадаж, Бум хурандаан толгойноос цус сад тавьж, гүн жалга руу бие нь өнхөрөн одов. 
    Тэр өдөр, тэр жалганаас тэнгэр олгойдон цэнхэр утаа суунаглав. Олон амьгүй бие шатаж дуустлаа хэдэн өдөр утаа болон суунаглана. Харийнханы бодлогоор эхлүүлсэн, манайхны гараар үйлдсэн, их харгислалын түүх энэ утаа шиг бүү замхарах болтугай.
    Сайн хүний сүнс эргэж төрдөг юм гэнэлээ. Мөнх хөх тэнгэр минь өршөө.

    ——-Энэхүү өгүүллэгт тэр үеийн цэргийн цолыг бус, өнөөгийн цэргийн цолтой адитгаж, зарим нэрийг өөрчлөн бичлээ. Цэрэг хүний мөрөн дээр байгаа цол ямар их үнэ цэнэтэйг мэдрүүлсэн, тэр болгон хүнд олддоггүй түүхийн жимээр орж, хэзээ нэг цагт цэргийн хүн уншаасай гэж зориулан үлдээсэн мэдүүлгийг олонд хүргэж, цэрэг эрийн үүргээ биелүүлсэн,Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн ажлын албаны дарга асан, Зэвсэгт хүчний хурандаа Д.Жаргалсайхан——-

  • Бидний зорилго, Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх онгон байгаль, эх нутгийг хамгаалахын төлөө.

    Энэ нь хүн төрөлхтөний таньж мэдсэн үлэг гүрвэлийн тавны нэг нь гэсэн үг1.Х.Цогтбаатар. Хууль бус малтлага бол монголчууд бидний цаг үеийн эмгэнэл. Өнөөдөр.2015.9.28.
    Гэтэл Палентлогийн олдвороо 1990 оноос хойш мэргэжлийн бус хүмүүс ухаад сүйтгээд, хил давуулж наймалцаад дууслаа. Түүнийг хамгаалах зорилт тулгарч байна. 
    2. Төв Ази төдийгүй дэлхийд ховор олон арван зэвсэг багажийн зүйлс нь нь хамгийн эртний шинжтэй бөгөөд 2европ, өвөр Ази, Африкийн мөн үеийн дурсгалтай адилсаж буй нь эрдэм шинжилгээний чухал ач холбогдолтой байна. 
    Манай ард түмний өвөг дээдэс дэлхий дахины эртний чулуун зэвсгийн сонгодог соёлтой хэмээн алдаршсан франц, Испанийн нэгэн адил хуучин чулуун зэвсгийн дээд үеээс, өөрөөр хэлбэл 40-12 мянган жилийн тэртээгээс Төв Азийн нутагт өөрийн өвөрмөц урлагийн бүтээлийг цогцлон бүтээж, баяжуулан хөгжүүлж ирснийг дээр өгүүлсэн баримтууд харуулж байна.
    Дээр дурьдсан дэлхийд гайхагдах түүхийн бүтээлээс Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Цагаан агуй лецензийн найманд өртөж, агуй дотор тэсэлгээ хийж нурааж эхэлсэн харамсалтай мэдээ байна. Бид ийм зүйлийг Монголчууд төдийгүй хүн төрөлхтөний эсрэг хийж буй гэмт хэргийн хэмжээнд авч үзэж, түүнийг хамгаалах нь нэн чухал зорилт юм. 
    3. Буган хөшөө бол монголын хүрэл, төмөр зэвсгийн эхэн үеийн гайхамшигтай дурсгал юм. Монгол улсын нутгаас 550 орчим, Өвөр Байгалийн нутгаас 20 гаруй, Саян Алтайгаас 20 орчим, Уулын алтайгаас 60 орчим, Казакстан дундад азиас 20 орчим , баруун тийш Оренбург муж Кавказ, Украйн, Эльба гол хүртэл нийт 10 гаруй олджээ.1А.П.Окладников. Оленные камни с реки Иволги. СА., 2 С.Н.Вайншеин. история народного искусства Тувы. М.,1974. рис. 2,1.3В.Д.Кубарев .Древние изваяния Алтая. Новосибирск 1979 табл.4 Х-3, 4 З.С.Самашев Алма-Ата, 1992.стр 156.
    Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл, Ногоон нуур сумдын нутгаас 50 гаруй хүн чулуун хөшөөг үзэж тэмдэглэсний дотор урьд өмнө судлаачид олж үзээгүй хөшөө ч нэлээн байгааг тогтоожээ.1 В.Д.Кубарев, Д.Цэвээндорж. Новые камменние изваянния Монголсково Алтайя-Известия лабораторий и археологи.
    Одоо цагт түүхийн гайхамшигт бүтээлээс зөөх боломжтойг нь гадагш ачигдаж байна. Хүн төрлөхтний өмнө бүтээгдсэн энэ гайхамшигийг хамгаалах зорилт ирлээ. 
    4. Манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийтлүүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн ганц сэдэвт бүтээл туурвижээ. Д.Дорж , Э.А.Новгородова нар “Монголын хадны зураг” зохиолдоо
    Хойд цэнхэрийн агуйн зургийг Евразийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судлаж, дээд палоелитын үед холбогдоно хэмээн үзэж , улмаар “Урлагийн эхлэл түүний үндэс, анхны үүсвэр өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан” гэж шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн өгүүлэл, тусгай ном нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхий дахинд сурталчилах ажилд оруулсан чухал хувь нэмэр юм.2 А.П.Окладников. Центрально-Азиатский очаг первобытного исскуства. Новосибирск, 1971:А.П.Окладников. Утро исскуства.Л., 1967.
    Х.Пэрлээ Рашаан хадны 400 гаруй тамгыг Монгол нутгийн 19 газрын хад чулуунаа сийслсэн 1000 гаруй тамга Ази Европын хээр тал нутгийн ард түмний дунд хэрэглэгдэж байсан олон зуун тамга түүнчлэн манай архивын материалд буй мянга гаруй тамгатай харьцуулан судалж ганц сэдэвт зохиол бичиж нийтлүүлсэн нь хадны зураг, тамга судлалд чухал ач холбогдолтой бүтээл болжээ.4 Х.Пэрлээ. монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь.УБ., 1976.
    Хүн төрлөхтний түүхийн галарей болсон олон мянган жилийн хугацаанд хадгалагдаж ирсэн баялгаа бид хамгаалах шаардлага тулгараад байна.
    5.Ноён уулын булшнаас олдсон Хүннү хүмүүсийн гавлын яс нь цөм монголжуу төрхтэй байжээ. Оросын эрдэмтэн С.И.Рудэнкө Хүннүгийн холбогдолтой археологи-антропологийн баримтуудыг судалж үзсэний үр дүнд хүннү нарын хэлбэр галбир нь европжуу байтугай Угро, Түркүүдийнхээс ялгаатай, харин монголчуудынхтай адил төстэй болохыг ажиглан тодорхой дүн шинжилгээ хийсэн байна.Ноён уулын булшнуудын түүхэн нэг ач холбогдолын нэг нь энэ байна. 
    Хүннү нар заримдаа зургаан хошуу мал хэмээн ярьдаг байсны нэг нь сарлаг байжээ. Монгол сарлаг Түвэдийнхээс зарим талын ялгаатай бол Хүннү, Монгол, Киргис сарлагуудад өвөр хоорондоо илүү адил төстэй байдаг байна. Энэ нь Хүннүгийн булшнаас олдсон сарлагийн яс монгол киркисийнхтэй үндсэндээ адил байдгаар нотлогдож байна. Ноён уулын булшны өөр нэг ач холбогдол энд байна. 
    Өнөөдөр зарим улсууд Монголын түүхийн зарим хэсгийг өөрийн түүхтэй холбон тайлбарлаж, дэлхийн түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн түүхийг өөрийн болгон өөрчлөх оролдлого хийсээр ирсэн. Чухамхүү түүнд үнэн зөв хариулт өгөх томоохон бүтээл, нотлох баримтыг манай эртний өвөг дээдэс үлдээсэн нь Ноён уул байгаа юм. Үүгээрээ Ноён уулын Монголын түүхэнд эзлэх түүхэн ач холбогдол оршиж байгаа юм.
    Өнөөдөр энэ бүхнийг дурьдаж байгаа нь Монголын газар шороо бол бидний өвөг дээдсээс үлдээсэн юугаар ч солишгүй онгон нутаг төдийгүй хүн төрлөртөний үүсэл гарвалын нэг өлгийдсөн нутаг болох нь шинжлэх ухааны судалгаа бүтээлээр нотлогдож байна.
    Тэгээд яагаад өнөөдөр Ноён уулаа газрын хөрснөөс арчиж, миний нутгийн түүхийг өөрийн нутгийн түүх болгон бичиж буй бусдад өгөөш бэлтгэх нь хэний бодлого вэ.
    Одоо цагт дэлхийн хэмжээний төрт улсын түүхийг багтаасан Ноён уулаа хэдхэн тонн алтнаас болж устгах нь хэзээ нэг цагт хүн төрлөхтөний эсрэг гэмт хэргийн нэг болон дуурсагдах болно. Монголын бөө нар түүхэндээ анхны нэгдсэн их тахилгаа Ноён уулыг хамгаалахын төлөө хийсэн нь ийм учиртай.
    6. 2015 оны 6 дугаар сарын 23-ны өдөр. Монгол Улсын зүрх уул БУРХАН ХАЛДУН-д “Тэнгэрийн Улаач” нар Мөнх тэнгэрийн ёслолоор хүндэтгэл үзүүлж бөөлсөн. “Онгод”-ын айлдварын дагуу Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэлийнхэн нисгэгчгүй онгоц зэрэг иж бүрэн судалгааны техник бүхий Францын иргэд, тэдэнд хөлслөгдөн ажиллаж байгаа 20 орчим мотоциклтай монголын бүлэг хүмүүсийг илрүүлсэн байна. Тэднээс хайрханд хийсэн иж бүрэн судалгаанууд болон малталт хийсэн материалууд олж холбогдох газруудад өгөв. Түүхэнд тэмдэглэгдсэн их хаадын цогцолборыг хамгаалах асуудал тулгарч байна.

    7. Монголын эзэнт улсыг байгуулсан Их хаадыш насан өөд болоход шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд Ихсийн газарт ихэнийг оршуулдаг байсан. Хаад, язгууртны булшийг ихэд нууцлан “Хориг” хэмээх цээртэй газарт оршуулах ба тэдэнд зориулж тахилын тусгай онгон бүтээж, тайлгын ёслол гүйцэтгэдэг байжээ. 
    Одоо цагт Их мөнгөний сургаар эрдэмтэд, эрх мэдэлтнүүд нийлж Хэнтий нуруун дахь ихсийн газрыг 2000 оны дунд үед ухаж төнхөж, сүйтгэсэн байна. Энэ бол монгол хувь заяанд ногдох хатуу гэм бөгөөд Мөнх тэнгэр тэдгээр хүмүүсийг уучлахгүй.
    Бид шинжлэх ухааны байгууллагуудын Монгол Улсад явуулсан энэ олон судалгааны материалууд, нотолгоонууд дээр үндэслэн, Монголчууд харийнхантай нийлж, дэлхийн түүх, өвөг дээдсийн түүх рүүгээ улангасан дайрч буй эрин үед амьдарч байгаагийн хувьд өнөөдөр дээрх бүтээлүүд төрийн хамгаалалтад байгаа болов уу гэдэгт эргэлзэхэд хүрч, Монгол бөө нар өнө эртний түүх дурсгалтай харьцдагийн хувьд өвөг дээдэс, онгон сайхан байгалиа хамгаалахын тулд тулгамдсан дээрх зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

  • Мовсквад тэмдэглэсэн ялалтын баяр- 61 жил

     

    Оросын Ерөнхийлөгчийн 1997 оны арванхоёрдугаар сарын 8-ны зарлигаар Москва дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дээрх мөнхийн зулын дэргэд Ерөнхийлөгчийн хорооны бүтцээс байнгын хүнтэт харуул зогсоох болсон байна. Хүндэт харуул өдөр бүр өглөөний 8-аас оройн 20 цагийн хооронд цаг тутам солигдож байдаг.
    ОХУ-ын ард түмний түүх, соёлын өвийг хадгалах тухай Оросын Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг зарлигаар “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” цогцолборт Бүх үндэстний цэргийн алдарын статус олгон Оросын ард түмнүүдийн онцгой үнэтэй соёлын өвийн байгууламж болгосон байна.
    Арабатын гудамжинд цэргийн андуудтайгаа таарсан билээ. ЦНДС-ийг хамт төгссөн Цацрал, Бат-Очир хоёр Москвад суурьшаад цөөнгүй жил болсон байлаа. ЦУМ, ГУМ-аар орж барааны ерөнхий ханштай танилцаад өнгөрнө.
    Дараа нь уламжлалт ёсоор Аугаа их эх орны дайны ялалтын Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу “Поклонная гора” цогцолборын Аугаа эх орны дайны ялалтын төв музейг үзсэн.
    Ёслолын дэнж дэх дурсгал, хүндэтгэлийн цогцолбор нь нийт 135 га талбай эзэлдэг бөгөөд тус цогцолборт “Дэлхийн нэгдүгээр дайны баатруудад”, ”Орос орныг хамгаалагчдад”,“Амь үрэгдэгсдэд” тус тус зориулсан хөшөө, Ялалтын хөшөө, Интернационал-дайчдын хөшөө,”Ард түмнүүдийн эмгэнэл” сэдэвт хөшөө, Аугаа Эх орны дайны төв музей болон цэргийн зэвсэг, техникийн музей, Аугаа Эх орны дайнд амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулсан сүм байдаг. Аугаа эх орны дайны ялалтын 50 жилийн ойгоор буюу 1995 онд албан ёсоор нээж, ялалтын 65 жилийн ойгоор Мөнхийн гал асаажээ.
    1986 онд байгуулагдсан тус музей нь хэд хэдэн байгууламжаас бүрдсэн уран барилгын цогцолбор бөгөөд 50 мянга гаруй үзмэртэй аж. Тус музейд байлдааны зэвсэг,техник хэрэгсэл, марк зоосны цуглуулга, гар бичмэл, гэрэл зураг зэрэг ховор үзмэрүүдийг дэлгэн харуулахын зэрэгцээ Аугаа эх орны дайнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн тулалдаануудын сэдэвтэй диорам болон номын сан, амь үрэгдэгсдийн цахим сан зэрэг байдаг.
    Тус музейд Монголын стенд байдаг ба ЗХУ-д туслах тухай БНМАУ-ын Засгийн газрын 1941 оны 6-р сарын 22-ны тогтоолын хуулбар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Басымаас фронтод морь бэлэглэсэн тухай 1942 оны 4-р сарын 28-нд бичсэн үнэмлэх, цагаан нэхий бээлий,дайны үеийн сонин гэх мэт үзмэрүүд байдаг.
    Миний амьдралын салшгүй хэсэг болсон Москвагийн Нийгэм эдийн засгийн Их сургуульд очиж, захирал В.И.Жуков, багш нартайгаа уулзсан. Төв хаалганы дэргэд дурсгалын зураг авахуулав. Сургуулийн төв байр ВДНХ-ын зэргэлдээ байдаг болохоор “нэг сумаар хоёр туулай” буудаж, хоёр газраар зочлоод гардаг юм.
    Д.Жаргалсайхан

    djmedia:13
  • БИДНИЙ БҮТЭЭСЭН ТАВАН ЖИЛИЙН ТҮҮХ б/ Бид нэгдэж чадах уу.

     

    МБНЭ-ийг байгуулах ажил богино хугацаанд болж өнгөрөв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бөө шүтлэгийг хаах тухай үгийн сэжүүр биднийг ийнхүү нэгтгэх шалтгаан болж чадав. Нэг хэсэгдээ нэгдсэн эвлэлд ажил ундарч, нэгдэж ажиллах санал, санаачлагууд буцлаж байлаа. Хэсэг хугацааны явцад бөөд харьцангүй тайван байдал ноёрхож, төрийн зүгээс хатуурах тухай асуудал чимээ алдрав. Нэг хэсэг нөхөд надад бөөгөөр бизнес хийх санал дэвшүүлэх болов. Тэд ард түмний гавьяат, ард түмний баатар, бөөгийн доктор, профессор, төрийн зайран, удган цолыг худалдаж, олгох санал дэвшүүлсэн юм. Тэд намайг улс төрчдөөс асар их санхүүжилт авсан түүнийгээ хуваалц гэсэн шаардлага ч тулгаж байлаа. Түүнийг саналыг хүлээн аваагүйн төлөө МБНЭ-ийн бага хуралдаан дээр зайран \Сүнс\ хэмээх Одгэрэл ахалсан хэсэг нөхөд МБНЭ-ээс гарч байгаагаа мэдэгдэв. Тэд өөрсдийн араас цөөнгүй улаач нар эвлэлээс гарна гэж тооцсон байсан. Гэвч тэднийг хэн ч дэмжсэнгүй. Хорсол нь туйлдсан Сүнс Одгэрэл хуралдааны гадна зогсоолд байсан миний машиныг араас нь мөргөж, их хэмжээний хохирол учруулаад зугатаж одов. Энэ бол надад халдсан эхний дайралт байлаа.
    Дараачийн хүндрэл бол бөө нар хамтарч ажиллаж, хуралдаж, шийдвэр гаргаж сураагүй, санал бодлоо илэрхийлж чадвар сул байлаа. Хуралдаанд нэг хэсэг нь дуртай үедээ хаяахан сууна. Тийм хэсэг нь хуралд суухаараа хэлэлцсэн, яригдсан зүйлийг давтан цаг үрнэ. Зарим нь байгууллагын гол санхүүжилт болсон татварын цөөн хэдэн төгрөгөө төлөхгүй. Татвар нь угтаа шалихгүй жилийн 30-50 мянган төгрөг байсан юм.
    Үйл ажиллагааны явцад хүний мөн чанар, ноён нуруу их тодорно. Зайран Чинбат эхний хэдэн сар эвлэлийн ажилд идэвхтэй оролцож байснаа зарим сонинд ярилцлага өгчихөөд сураг алдрав. Тэрхүү ярилцлагад Чинбат зайран Монгол бөөгийн “Голомт” төвийг санаачлан байгуулсан, тэгээд судлаач Ш.Сүхбатад, МБНЭ-ийг санаачлан байгуулсан боловч Д.Жаргалсайханд тус тус булаалгасан тухай уртын урт түүхийг гуйвуулсан ярилцлагыг нэгэн сонинд өгсөн байдаг. /МБНЭ-ийн архивт бий/ Энэ гүтгэлэгийн цаана үнэнийг гуйвуулсан, өөрийгөө бөөгийн өнөө цагийн удирдагч чиглүүлэгч мэтээр улс төрчид, төрд товойлгон ойлгуулах гэсэн маш явуургүй оролдлого харагдаж байсан. Түүндээ үнэний өмнө хүчин мөхөсдөж, бантсан зайран Чинбат нэг хэсэг хугацаанд чимээ тасарсан. Жилийн өмнө нэгэн өдөр надтай ирж уулзаад, эвлэлдээ зүтгэе хэмээн санал тавьж, МБНЭ-ээс гаргасан сэтгүүл, сонин, ном зэрэг олон зуун мянган төгрөгийн зүйлийг бусдад түгээхээр авч явсан юм. Гэвч тэр оройноо утсаар надруу залгаж, авсан зүйлийн эргүүлж өгж чадахгүй, чиний хохь хэмээн мэдэгдсэн юм. Энэ үед үнэхээр зарим хүмүүстэй харьцах нь маш хэцүү болохыг ойлгосон юм. Саяхан “МБНЭ-ийг тараах хэрэгтэй” хэмээн нэгэн сойшаалд уриалсан байна лээ. Ийм хүмүүсийн мөн чанарыг цаашид олон түмэнд таниулж байх нь бөөгийн хөгжилд нэн чухал ач холбогдолтой.
    Бидний сайн таних зайран Давгадорж, удган Өөдөө хоёр МБНЭ-тэй хамтран улаач нарыг телевизээр сурталчлах хамтарсан төлөвлөгөө гаргаж, Дээд цэцийн хуралдаанаар батлуулан ажилласан юм. Түүний хэрэгжүүлж, тэдний хөтөлдөг “Тэнгэрийн цаг” нэвтрүүлгээр олон улаач нарын тухай цуврал нэвтрүүлэг гарсан түүхтэй. Бид хөдөө орон нутагт ажиллахад унаа, телекамераар тусласан. Энэхүү хамтын ажилагааны дараа зайран Давгадорж, Өөдөө удган нар бие даасан бөөгийн өөр байгууллага байгуулж, олон сайхан үйл хэрэг хийсэн. Гэхдээ МБНЭ-ээс нэг хэсгийг өөрийн байгуулсан шинэ байгууллагад татах, байгууллагыг хагалган бутлах ажиллагаа явуулсан боловч амжилт олоогүй билээ. Талбай дээр бөө нар хуяг дуулгатай жагсаад юу хожсон бэ. Монголын бөө нар өөрийн бяд хүчтэй болж байгаагаа харуулсан нь гол ололт байлаа. Бөөг улс төржүүлэх эхний алхам нь зарим үр дүнд хүрсэн. Энэ жагсаалын үр дүнгээр зарим нэг нь гадаадад цагаачлах улс төрийн шалтгаан болгож чадсан бол зарим нэг нь өөрийн гэр бүлийн хүнээ төрийн өндөр албан тушаалд томилуулж, сэтгэл ханасаар энэхүү үйл явдал түр завсарласан билээ.
    Энэ үйл явдлын дараа зарим удган, зайран нар монгол бөөгийн хээрийн онгодыг нурааж, сүйтгэсэн зохисгүй үйлдлийг юугаар ч зөвтгөж боломгүй байгаа юм.
    МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Дарьчулуун идэвхтэй байсан, тэгээд итгэл олж, гадаад хамтын ажиллагааны яриа, хэлэлцээрт байлцаж, мэдээлэл олж авчихаад, хамтын ажиллагааны явцад хүрсэн үр дүнг хувийн зорилгоор ганцаар ашиглах үйлдэл хийж, түүндээ хариуцлага хүлээж ДЦХ-н гишүүнээс хасагдсан билээ.
    Бөөгийн үйл ажиллагаагаар бизнес хийх зорилготой томоохон хэсэг Монгол бөөд амь бөхтэй байна. Хүний зовлонгоор “хоол” олдог хэсэгт тэнгэр тун хатуу ханддагийг өнгөрсөн цөөн жилийн түүх бидэнд сургамжилсан билээ. Бид эндээс сургамж авах ёстой.
    МБНЭ-ийн зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог гишүүдээ бид зохих хэмжээнд урамшуулж, шагнаж байгаа. Харин Монгол бөөд олгодог цолыг шагнал мэт ойлгодог нэг хэсэг байна. Зарим нь толгойлж болон тэргүүлж бөөлсөнөөр цол авчихдаг мэт эндүүрэл байна. Монгол бөөгийн хувьд онгод, хуяг дуулга, тамлага дуудлага, гэрийн болон хээрийн онгод, лус савдагтай харьцах чадвар гээд нэн чухал чадварт эрчимтэй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхийн оронд цолыг шагнал мэт ойлгон цолны хойноос туйлшран зүтгэх зарим нэгэн байна. Тэгээд өндөр цол өгсөнгүй гэж гомдоллох тохиолдол ч гарлаа.
    Өнөөгийн ярьдаг улс төрийн хэллэгээр “гомдогсдын хэсэг” болох МБНЭ-ийн үйл ажиллагааны явцад ёс зүй, сахилгын хариуцлага хүлээж ДЦХ-аас хасагдсан нэг хэсэг шинэ байгууллага байгуулахаар зорьж байна. Хамтын ажиллагааны дээд хэлбэр болсон хуралдаандаа суудаггүй тасалдаг, байгууллагаа дэмжих гишүүний маш хариуцлагатай үүрэг болох татварын цөөн хэдэн төгрөгөө төлж дийлдэггүй, тахилгын талаар хамтарсан шийдвэрээ биелүүлэхгүй дураараа авирладаг, бүх зүйлд хувийн байр сууриа эхэнд тавьдаг, хамт олноо хүндэлж ажиллаж сураагүй, ийм зөрчилд нэр нь холбогдож, цаг хугацааны шалгуурыг даагаагүй, ДЦХ-аас хасагдсан гишүүд бие даасан байгууллага байгуулж, үр дүнд хүрнэ гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ шинээр байгууллага байгуулаад “хамтран ажиллах зовлонго” биеээр амсах нь сайн хэрэг юм.
    Өөрт байгаа дутагдалаа засч чадсан МБНЭ-ийн гишүүн хэн ч бөөгийн байгууллагад эргээд манлайлагч байх боломжтой, эрхтэй.
    Бид өнөөдөр цаг хугацааны хүнд шалгуурыг туулж, эвлэлдэн нэгдэж, чин сэтгэлийн угаас монгол бөөгийнхөө нэгдсэн байгуулагт өгдөг нэг гишүүний жилийн тавин мянган төгрөгөөр санхүүжиж, өөрсдийн амьдрах ёстой орон сууцны хоёр өрөөнд төв байгууллага нь их ажлыг бүтээж явна. Түүнээс гадна өөрийн байртай 10 орчим бөөгийн байгууллага байна. Түүнээс гадна төв, холбоо, нийгэмлэг, академи гэсэн нэг буюу 4-8 хэсэг бүлэг бөө нарыг төлөөлсөн Бөөгийн 70 гаруй байгууллага байна. Тэр нь голдуу түмэн олонд бөөгийн зан үйлээр үйлчлэх зориулалттай ажиллаж байна. Бөөгийн бодлого боловсруулж, нэгтгэн зангидаж байгаа байгууллага алга байна. Өнөөдрийн дур зураг ийм байна.
    Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон цаашид идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагаанд одоогоор туслаж байгаа байгууллага, хүмүүс цөөн байгаа боловч цаг үеийн хүнд хэцүүг туулан Монгол бөө хөгжсөөр байна.
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    /үргэлжлэл бий/

  • Зураг түүхийг авч үлдэнэ-46 Туркэд зочилсон өдрүүд

    djmedia:21

     

    Гадаад харилцааны чиглэлээр мэргэшсэн ийм хүмүүс Монголын хувь заяанд их үүрэг гүйцэтгэхээр цаанаасаа заягдсан байдаг. Гадаад харилцааны талаар мэргэшсэн өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсийг төр бүрэн ашиглах ёстой. Мэргэжлийн чиглэлээр олон шатны сургуулиудыг төгссөн, олон улсын харилцаагаар олон жил ажилласан, практикын асар их туршлагатай, нэр хүндтэй хүмүүс их зүйлийг хийж чадна. Чухамхүү ийм хүнтэй хамт олон улсын арга хэмжээнд оролцож байсан цаг үе фото зурганд түүх болон үлдсэн байна.
    БНТУ-ын Үндэсний аюлгүй байдлын нарийн бичгийн дарга, бригадын генерал Кылынч гуайтай танилцаж хамтран ажиллан цөөнгүй асуудал шийдвэрлэхээр саналаа солилцож байсан. БНТУ-тай Үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллах эхлэлүүд тавигдсан. Цэрэг, цагдаа, иргэний салбарт боловсон хүчин бэлтгэх, эдийн засаг, боловсролын салбарт хамтын ажиллагааны олон сайхан ажлууд хийгдсэн.
    Өвөрхангай аймгийн Хар хорины Цайдамын хөндий дахь хамтарсан архиелогийн судалгааны төсөл, түүний хэрэгжилт, хамгаалалт, музей гээд олон ажил амьдралд түүх болон үлджээ.
    Турк улсад ажиллахдаа боловсролын тогтолцооноос суралцах зүйл их байгааг анзаарсан. Турк улсад боловсролын тогтолцоо улсын болон хувийн хэвшилээр жинхэнэ утгаараа хэрэгжсэн байдаг. Миний хувьд Станбул хотоос Анкара хүртэл автозамаар аялж, олон дээд, дунд сургуулиудын үйл ажиллагаатай танилцсан. Дээд, дунд сургуулиудын сургалтын материалаг баазад улсаас тодорхой стандартыг тогтоож өгсөн байдаг. Чухамхүү тэр стандартын шаардлага хангасан барилга байгууламж, сургалтын материаллаг баазтай байж сургуулиудад сургалт явуулах эрхийг нь олгодог байна. Хамгийн наад зах нь боловсролын сургуулиудад спорт болон усан бассейн заалтай байдаг. Туркын боловсролын сургуулиудын лабортори, компютерийн тоноглолууд хамгийн сүүлийн үеийн хэрэгслээр хангагдсан байсан.
    Миний орсон бүх сургуулиуд энэ шаардлагыг хангасан байсантай танилцаж билээ. Нэг ангид дунджаар 12-15 хүүхэд сурдаг, нь багшийн ачаалал, сурагч бүртэйгээ тулж ажиллахад ихээхэн боломж бололцоо олгодог нь харагдаж байсан. Туркэд байх хугацаандаа дэлхийн турк хэлний олимпиадын түрүүлэгсдэд шагнал гардуулах ажиллагаанд оролцсон. Тэгэхэд Баян-Өлгий аймгаас оролцсон охин олимпиадад түрүүлж, алтан медалиар шагнагдаж байсныг санаж байна. Мөн уран уншлагын тэмцээнд Улаанбаатар хотоос оролцсон Монголын сурагч уран яруу хэллэг, сэтгэл хөдлөм найраглал уншиж, Туркын олон иргэдийн сэтгэлийг татаж байсан. Гудамжинд тавьсан телевизийн том дэлгэцүүдээр Монгол охины уншиж буй шүлгийг сонсож, олон зуун туркчууд нулимс унаган үзэж байхийг харсан билээ. Тэр охин тухайн үедээ Туркчуудын дунд Монголын нэрийг цурайтуулж чадсан билээ.
    Турк бол аялал жуучлалыг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн орон.Олон мянган жилийн түүхийг харуулсан сүм хийд, барилга худалдааны төвүүд өнөө хүртэл олны хөлд дарагдаж, иргэд, жуулчид, тасралтгүй үзэж сонирхож, биширч, шүтэж байдаг. Туркын хаадын амьдарч байсан музей, өргөөгөөр орж үзмэрүүдтэй танилцаж байхад Монголд үзсэн Туркын олон ангит киноны үйл явдал нүдэнд харагддаг юм билээ.
    Туркын эргийн дагуух амралтын газрууд жинхэнэ жуулчид, амрагчдыг татаж чаддаг. Үйлчилгээ нь ч зэрэглэлээс хамаараад янз бүр байдаг ч, үйлчилгээ гэж ямар байдагийг харуулдаг.
    Миний анзаарсанаар Турк бол малын махаар хоол хэрхэн хийх, түүндээ малын цагаан идээ, сүү, тараг, бяслагийг хэрхэн ашиглах талаар бидэнд олон талаар тусгаж авах баялаг жортой газар байна лээ.

    Д.Жаргалсайхан