Category: Индэр

  • Нэг. Аялалын эхэн

    Өглөө галт тэрэг Замын Үүдэд зогсоход автобусны билет аваагүй иргэд очерт дугаарлав. Ойрын жилүүдэд зогсоогүй удаан очерт зогсож байж үдийн үед автобусанд суулаа. Баярын урт амралтаар олон хүн өмнө зүг Хятад улсыг зорьж байлаа.
    Автобус хилийн зүг хөдлөж дугаарлан явсаар хил гарлаа. Манай хилийн шалган шуурхай ажээ. Харин хятадын хил дээр удаан гэгчийн дугаарлан зогсож 17.00 цагийн үед Эрээн хотод хөл тавьлаа. Хил гараа бол автобус 1-2 хүн хоцрохыг үл тоон автобус зогсоол руу хөдөлдөг ажээ. Миний ачаа болох кино камер, үүргэвч, чемодан зогсоол дээр эзэнгүй очжээ.

    Эрээний шалга нэвтрүүлэх боомтоос паспортын дардас шалгадаг цэг хүртэл өөр автобусанд сууж хилийн зааг өнгөрөв. Тэндээс таксинд сууж автовакзал орж ачаагаа олж авлаа.
    Энэ удаагийн аялалд Хөвсгөл аймгийн Цагаан нуур сумын Зүүн тайгын нутагтай, Монгол бөөгийн их зайран Төмжий (олонд Нэргүй гэж алдаршсан)-тэй хамт явлаа.
    Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.
    Хэдий орой болсон боловч бөгчим халуун хөлс туслуулна. Нутгийн иргэн Баатар биднийг тосож авлаа. Энэ өдөр Эрээн хөл хөдөлгөөн их байлаа.

    Хоёр. ЗҮҮН СӨНӨД ХОШУУНД
    Алсын зам туулах байсан тул өглөө эрт Эрээнээс Хувилай хааны зуны өргөөний зүг хөдөллөө. Эрээн хотоос гараад хурдны замд орлоо. Хэдхэн жилийн өмнө замаа өргөтгөж байсан бол энэ удаа чанаржуулж улам өргөн, зузаалах замын засвар хийж байгаа бололтой.
    Сөнөд зүүн хошуу бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн харьяа хошуу юм. Араараа Монгол Улстай 316 км зурвасаар хиллэж, бусад талдаа аймгийнхаа Авга хошуу, Шулуун хөх хошуу, Шулуун хөвөөт цагаан хошуу, Сөнөд баруун хошуу, Эрээн хотын нутагтай хаяалдаг. Хошууны 33,469 км2 нутагт 30,000 хүн амьдардаг. Өмнө ирж байсантай харьцуулахад их цэвэрхэн суухыг эрмэлздэг болжээ. Шинээр автозам тавигдажг хотоо аажмаар өргөжин тэлж байна.
    Энэ хотод амьдарч байгаа Улаачийн онгодын гэрээр зочилж билээ. Манай улаач үйл нь цэгцэрч, түмэн олондоо нэр хүндтэй болжээ.
    Өвөр Монголын Сөнөд Зүүн хошууны сумнуудад хоёр жил дараалан улаан ган болж малчид хэцүүхэн байгаа бөгөөд замын дагуу хөрс өвсгүй улаанаараа байлаа. Энэ нутгийн малчид алс хол малаа тээвэрлэж тэжээхээс аргагүй байдалд орсон байна. Түмний сэтгэл нэгэн зүгт тул тэнгэр бурхан харж үзэн хур бороо хайрлах хүлээж байгаа ажээ.
    Хятад, Монгол, ОХУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулган БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Эрээн, Шилийн хотод болсон. Энэхүү чуулганд Дорноговь аймгаас ИТХ-ын удирдлага, Замын-Үүд сумын Засаг дарга, хил, гаалийн байцаагчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон 20 орчим төлөөлөгч оролцожээ.
    Энэ үеэрээ хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, бүс нутаг хооронд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдвэрлэх зорилго бүхий 7 чиглэлийн салбар уулзалт хийгдэж байсан.
    ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд хошуунаас санал тавьсны дагуу тус хошуу болон Сайншанд, Эрдэнэ сумын хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

    djmedia:735
  • БНТУ-ЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД, НОЁН ЗАФЕР АТЕШ МОНГОЛ БӨӨГИЙН ОНГОДЫН ӨРГӨӨНД ЗОЧИЛЛОО.

    Их Хүн гүрний үеэс Мөнх тэнгэрийн сургаалийг Монгол төр дээдлэн төрийн шүтлэг хэмээн тунхагласны 2231 жил, Монголын “Тэнгэрийн улаач” нар нэгдсэн байгууллага байгуулагдсаны 12 жилийн ойн жилийн босгон дээр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атеш Монгол туургатан бөөгийн Онгодын өргөөтэй танилцлаа. Энэ бол сүүлийн хэдэн зуун жилийн туршид Монгол бөөгийн өргөөнд албан ёсоор зочилсон хүндтэй зочн болж байгаараа онцгой үйл явдал юм.
    Энэ удаа бид яармагийн дэнжид байрлах Монгол бөөгийн онгодын өргөөг хүндэт зочиндоо танилцуулахаар бэлтгэсэн юм. Бид яармагийн түгжрэлийг тооцож, эртхэн онгодын өргөөндөө ирсэн юм. Элчин сайд ч тэгж тооцсон болов уу. Гэтэл энэ өглөө түгжрэл бага, автомашины хөдөлгөөн хэвийн байж тохиов. Тэгээд болзсон цагаас бараг нэг цагийн өмнө элчин сайд маань тохиролцсон газартаа ирсэнээ мэдэгдэж билээ. Хүндэт зочиноо угтахаар Монгол бөөгийн тэргүүн удган Т.Цэндсүрэн явлаа.
    Хүндэт зочин Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атешийг уламжлал ёсоор Монгол бөөгийн гурван үе болох ахмад, дунд, залуучуудын хамарсан халх, урианхай, дархад, буриад, дөрвөд, ойрод, халимаг, тува, өөлд, торгууд, захчин, үзэмчин, мянгад, баяд, хотгойд, сартуул үндэстэн, ястны “тэнгэрийн улаач” нарын төлөөлөл болох МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн их зайран П. Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн дээд удган Б.Нанжаа, А.Оюунтуул, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Болдбаатар, Монгол бөөгийн тэргүүн удган Р.Маахүү, Т.Цэндсурэн, Монгол бөөгийн удган Д.Улаанцэцэг, С.Болортунгалаг, Ж.Эрдэнэцэцэг, удган Алтанчимэг, ДЦХ-н гишүүн Халтар нар угтаж авлаа.
    Мөнх тэнгэрийн шүтээн, Монгол бөөгийн онгодын өргөөгөөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атешийг ороход Монгол заншилаар хүндэт зочиндоо мөнгөн аягтай сүү, цагаан хадаг барин угтлаа. Хүндэт зочиныг суудалдаа морилонгуут Морин хуурын гайхамшигт эгшигээр гэрийн онгод, зочиндоо аялгууны дээжээ өргөлөө.
    МБНЭ-ийн ерөнхийлөгч Д. Жаргалсайхан “Мөнх тэнгэр шүтлэгийн түүхэн уламжлал” сэдвээр танилцуулга хийлээ. Танилцуулгадаа “Дээд буурлууд Хүннү, Сүннүгийн үеэс тэнгэр үзэл төлөвшин цэцэглэж, их эзэн Чингис хааны үед хөгжлийнхөө дээд төвшинд хүрч тэнгэрийн “Улаач” нар монголын төрд их хүчээ өгч байсан түүхэн уламжлалтай. Монголчууд хамгийн хүчирхэг байх үедээ мөнх тэнгэрийн хүчийг төр нь ашиглаж байсан баялаг туршлагатай. Мөнх тэнгэрийн үзлийг төрийн төвшинд шүтэж эхэлсэний 2231 жил өнгөрчээ. Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг нь цаг хугацааны хүнд хэцүү сорилтыг даван өнөөг хүрч ирсэн түүхтэй. Тэрхүү түүхийн онцлог мөчүүдийг танилцуулагдаа дурьдав. Мөн 2012 онд байгуулагдсанаас хойш явуулсан үйл ажиллагаагаа танилцууллаа.
    МБНЭ-ийг Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгтэн нар болон бөөгийн холбоо, нийгэмлэг, академи, төв зэрэг 80 гаруй байгууллагууд нэгдэн байгуулсан билээ. Өнөөдөр Монголчуудын 14,6% нь мөнх тэнгэрийн үзэл бөө мөргөлөө шүтэх болжээ. МБНЭ нь хорин нэгэн аймагт бөөгийн хүрээлэн, сумдад зөвлөл байгуулан үйл ажиллагаа явуулж байна. МБНЭ нь Дээд цэцийн хуралдайгаа сар дутам тогтмол хийж, бөөгийн байгууллагаа хөгжүүлэх бодлого, чиг хандлагаа боловсруулж хамтын шийдвэр гарган ажилладаг.
    Бид Монголын бөөгийн байгууллагыг хөгжүүлэх 15 жилийн хугацаатай стратеги төлөвлөгөө баталж, түүнийгээ шат дараалалтайгаар хэрэгжүүлэхээр жил бүрийн төлөвлөгөөндөө тусган ажилладаг.
    МБНЭ-ийн бага хуралдайг 10 гаруй удаа, Дээд цэцийн хуралдайн хуралдааныг 90 гаруй удаа хийж, Бөөгийн ёс зүйн баримт бичгийг хэлэлцэн батлаж, бүх бөө мөрдөж ажиллахаар болсон. Монгол бөө нар шалгуур үзүүлэлт хангасан нөхцөлд Монгол бөөгийн цол, хөдөлмөр бүтээлийг үнэлж, баталсан журмын дагуу шагнал олгож байх шийдвэр гаргасан байна.
    МБНЭ нь Монгол үндэсний язгуурын шүтлэг болох бөө шүтлэгтэнгүүд хамтран ажиллах, Монгол уламжлалт бөөгийн зан үйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, Монгол бөөг таниулан сурталчлах, бөөгийн төв байгууллагын үндэсийг тавих, салбар байгууллагууд болон гишүүдээ нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалтаар хангах, Монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд өөрийн хувь нэмрээ оруулах, гишүүн бусад байгууллагуудтай хамтран ажиллах, ЮНЕСКО-ийн соёлын өвд Монгол бөөгийн зан үйлийг бүртгүүлэх боломж нөхцөлийг судлан хэрэгжүүлж ажилладаг.
    МБНЭ-ээс дэлхийн Монгол туургатны төв болсон Ноён уул, Монголын бахархалт хайрхан, зүрх уул Бурхан халдун, Монгол Улсын толгой уул Баян-Өлгий аймгийн Цэнгэл хайрхан, Монголчуудын тулгуур болсон хөл уул Дорнод аймгийн Хөх уул, Өмнийн хаалт болсон 33 их говь, Монголчуудын хоймор болсон Хөвсгөл нуурын, Монголын түүхийн салшгүй хэсэг болсон Хар зүрхний Хөх нуурт Нэгдсэн их тахилгуудад зохион байгуулж, 200-4000 тэнгэрийн “Улаач” нар оролцжээ.
    МБНЭ-ийн дэргэд “Залуучуудын байгууллага” үүсэн байгуулагдаад удаагүй байгаа ч “Тэнгэрлэг залуус” аяныг амжилттай зохион байгуулж, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууд, алслагдсан дүүргүүдийн амьдралын боломж бололцоо тааруу, хайр халамж дутагдаж байгаа өрх толгойлсон эмэгтэй, өндөр настай азай буурлууд, эмнэлэгт урт хугацаагаар хэвтэж буй хүнд өвчтөн, сахиж байгаа эцэг эхчүүдэд сэтгэлийн өргөл болгон түлээ түлш, хүнсний бараагаар туслалцаа үзүүллээ. МБНЭ нь байгуулагдсан цагаас эхлэн нийт 600 мянган мод болон модлог ургамал тарих ажлыг зохион байгуулж, олон зуун хүлэмж байгуулах ажилд хамтран оролцжээ.
    МБНЭ нь дэлхийн 42 орчим улсын бөөгийн байгуулагууд, бөө нартай хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэн хамтран ажиллаж байна. Монгол туургатан болсон Тува, Буриад, Халимаг болон Өвөрмонголчууд, барга, хорчин, цаатан, Шинжаны монгол ястнуудтай хамтран ажиллаж байна.
    МБНЭ-ээс Мөнх тэнгэрийн үзэл санааг сурталчилсан баримтад кино 180, Монгол бөөгийн ёс зүйгээр 6 удаа, Монгол бөөгийн түүхэн уламжлалт ёсоор авч яваа удган, зайран нар, манай ахмад, дунд үе, залуучуудын тухай нэвтрүүлгийг 28, дагнасан концерт 2 удаа тус тус зохион байгуулсан байна. Цаашдаа:
    1. Монгол төрийнхөө төлөө амь насаа өргөсөн, өмнө зүгийн наран мандахаас өрнө зүгийн наран шингэх эх газраас Монгол баатруудынхаа цусаа дусааж, хөлсөө шингээж, сүнсээ мөнхөлсөн газрын шүншиглэсэн шороог эх нутагтаа хүндэтгэн авчирч, Монгол суу ухаантнууд баатруудынхаа алдрыг мөнх тэнгэрийн дор газарт лус, савдаг, галтай нь хамт, одот тэнгэрт бөө ухаан, онгодтой нь цэг мөнхлөн гагнаж, Монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах,
    2. Нүүдлийн соёлын салшгүй хэсэг болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн музейтэй болох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлээд олон жил болж байгаа. Энэ бол хувь хүний бус төртэй хамтран хийх ажил юм гэдгийг онцлон тэмдэглэв.
    Монгол соёлын үнэт өв болсон Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийн талаар харилцан ойлголцож, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүслээ илэрхийлэв.
    Танилцуулгын дараа “Говийн нэгдсэн их тахилга” Кино мэдээлэл гаргав. Танилцуулга болон бөөлөлтийн тухай баримтад кино үзсэний дараа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атеш зайран, удган нартай сонирхосон сэдвээр чөлөөт ярилцлага хийж, асуултандаа хариулт авлаа.
    Уулзалт, ярилцлагын төгсгөлд МБНЭ-ийн удирдлага хүндэт зочиндоо дурсгалын зүйл гардууллаа.
    Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, ноён Зафер Атеш Монгол бөөгийн төлөөлөлтэй дурсгалын зураг авахууллаа.

    djmedia:720
  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН НАЙМДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

     

    Нэг. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ОНГОДЫН МЭДЭЭЛЭЛ

    1. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР өргөсөн тахилгыг толгойлж бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатарын мэдээлэл
    2. Бага газрын чулуунд хийсэн залбирал, Лус, савдагийн мэдээлэл
    Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү
    3. Халх бөөгийн жаягаар хийгдсэн Нарны тахилгыг толгойлж хийсэн Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргалын онгодын мэдээлэл
    4. Халх бөөгийн жаягаар хийгдсэн, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайханы онгодын мэдээлэл
    5. Дархад бөөгийн жаягаар хийгдсэн Лусын тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэнгийн онгодын мэдээлэл
    6. Буриад бөөгийн жаягаар хийгдсэн, Тэнгэрийн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэнгийн онгодын мэдээлэл
    7. Халх бөөгийн жаягаар хийгдсэн Галын нэгдсэн тахилгыг толгойлж бөөлсөн, Монгол бөөгийн зайран Гэнэнхүүгийн онгодын мэдээлэл
    8. Өвгөн долоон одны тахилга дээр бөөлсөн улаач нарын тухай,
    Хоёр. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ДҮН, СУРГАМЖ
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал шүүмжлэл хэллээ.
    Хуралдааны төгсгөлд Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Нэгдсэн тахилгад оролцогчдод дурсгалын зүйл гардууллаа.
    Нэгдсэн тахилгыг зохион байгуулахад идэвхи зүтгэл гаргасан зарим шүтлэгтэн дэмжигчдийг Мөнх тэнгэрийн төлөө “Мөнгөн шонхор”, “Хүрэл шонхор” медалиар шагнав.

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ДОЛООДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

     

    Нэг. НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ЗОРИЛГЫН ТУХАЙ
    1. Монгол дахь “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилгын зорилгыг чиглүүлэх тухай Айлдварыг хэлэлцэх
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. НЭГДСЭН ТАХИЛГЫН ТУХАЙ
    2. Нэгдсэн тахилгуудад бөөлөх улаач нарын тухай
    Дээд Цэцийн хуралдайн Төлөөллийн зөвлөлийн удирдагч А.Оюунтуул тус тус мэдээлэл хийж, хэлэлцлээ.

    Энэ удаагийн хуралдаанаар Нэгдсэн тахилгын тэнгэрт өргөх Айлтгалыг агуулгыг өгүүлбэр бүрээр тайлбарлан хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
    Нэгдсэн тахилгын Долоон өвгөн одны тахилгад бөөлөх улаач нарын асуудлыг эцэслэн шийдвэрлэлээ.

    ДУНДГОВЬ АЙМГИЙН ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД БОЛОХ
    НЭГДСЭН ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР

    2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН 12-НЫ ӨДӨР
    -Өглөө Улаанбаатар хотоос хөдлөх,
    -Бага газрын чулуунд очиж, тахилга хийх бүрэлдэхүүн залбирал үйлдэж мэдүүлэх,
    -Их газрын чулуунд очиж байрлалаа эзлэх,
    5 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР
    -Байрлал эзлэж, газар шинжиж, тахилга хийх газруудаа сонгох,
    -Өвгөн долоон одны тахилгын бэлтгэл хангах
    -ТАХИЛГА
    5 ДУГААР САРЫН 14-НЫ ӨДӨР
    02.30-04.00 цагт Өвгөн долоон одны тахилга хийгдэх,
    11.40-17.00 цагт Чөлөөт бөөлөлт, Очсон улаач нар бөөлөлт хийх,
    18.00-Нэгдсэн хуралдаан
    5 ДУГААР САРЫН 15-НЫ ӨДӨР
    5.40-Нарны тахилга, Халх бөөгийн жаягаар хийгдэнэ.
    7.00-Хайрханы тахилга, Халх бөөгийн жаягаар хийгдэнэ.
    9.00-Лусын тахилга, Дархад бөөгийн жаягаар хийгдэнэ.
    Өдрийн амралт
    15.00-Тэнгэрийн тахилга, Буриад бөөгийн жаягаар хийгдэнэ.
    21.00-Галын нэгдсэн тахилга, Халх бөөгийн жаягаар хийгдэнэ.
    5 ДУГААР САРЫН 16-НЫ ӨДӨР
    10.00-Дүнгийн хуралдаан
    11.00-Чөлөөт амралт

                                                                       НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР
    НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ЗОРИЛТ НЬ ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ГОЛОМТ, ОНГОН БАЙГАЛИА ХАМГААЛАХАД ЧИГЛЭЖ БАЙНА.
    Өндөр хөгжил бүхий дэлхийн зарим улс орнууд өөрсдийн байгалийн баялагаа ашиглаж дуусчээ. Эдгээр улсууд хөрсөн доорхи баялагаа олон жил ашигласнаар хөгжлийн өндөр тувшинд хүрсэн байдаг. Тэд одоо хөгжлийн цаашдын бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэхэд түлш, эрчим хүч, баялагийн эх үүсвэр шаардлагатай болжээ. Тэгээд буурай хөгжил бүхий улс орнуудаас эрчим хүчний түүхий эдээ авах хүсэл зорилго бүхий бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
    Олон зуун жилийн явцад манай өвөг дээдсээс сургамжлан үлдээсэн том сургааль бол эх дэлхий онгон сайхан байгалиа хамгаалах зорилт байсан. Онгон байгаль руугаа бодлоггүй хандвал бид хариугаа “маш хатуу” хүртэх болно. Бидэнд оролдож болохгүй, хүртэж болохгүй зүйл гэж бий. Тэр бол газрын гүн орших “шар тийрэн” билээ. Тэр тийрэн хүний генийг хувилан өөрчлөх аугаа чадвартай. Одоо хүн төрлөхтөн түүнийг төгс эсэргүүцэх чадвар эзэмших цаг нь болоогүй байна. Тэрхүү “Шар тийрэн”-г цаг нь болоогүй байхад амилуулж огтхон ч болохгүй. Тэнгэр шүтлэгт удган, зайрангууд бид энэ сургаальдаа үнэнч байх болно.
    Он жилийн уртад америк, япон, францын эрдэмтэд цөмийн бага оврын станцыг бүтээж анхны хувилбарыг монголын уудам талд байгуулах санал дэвшүүлсээр ирсэн. Чихэрийг амтыг нь мэдрээгүй, идээгүй байхад сайхан харагддаг.
    1960-аад оны сүүлчээр Пенсильвани дахь Three Mile Island атомын цахилгаан станцын эргэн тойронд цацраг идэвхт хий ялгарсан. 1979 оны 3-р сарын 28-нд Чернобылийн цөмийн сүйрэл, 2011 оны 3-р сард газар хөдлөлтөөс болж Фукушимагийн цөмийн тогоонуудад дэлбэрэлт болсон.
    Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман улс өөрийн нутагт байгуулсан 43 атомын цахилгаан станцуудаа хаахаар шийдвэрлэлээ. Түүний гол шалтгаан нь “шар тийрэн” хүний генийг өөрчилж байгааг зогсоож дийлсэнгүй.
    Эдгээр хямрал, сүйрэл нь цөмийн өндөр технологитой хэмээн үнэлгээтэй улсуудад болсон байна. “Шар тийрэн”-г босгоод энэ мэт асуудал үүсвэл бид яах вэ, хэн хариуцах вэ, хэн туслах вэ, үүнийг даван туулах бидний эдийн засгийн чадавхи хир билээ гэсэн асуултад хариулт өгөх шаардлага урган гарна.
    Эх оронч бус эдийн шуналаар хөллөгсөд энэ тийрэнг босгохыг эрмэлзэж байна. Тиймээс Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд эх дэлхий, онгон байгалиа хамгаалах зорилгоор энэ удаагийн Нэгдсэн тахилгаа их говийн хойд хаалга болсон Их газрын чулуун дээрээс Эх болсон гучин гурван говио холбон сүлбэж тахилгаа хийж, газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг зориулж байна.
    Монголын минь уул, усны Лус, савдагийн эзэд минь СОНСОХТҮН:
    Хүчирхэг их савдаг, хүний амьдралын эх болсон Лус минь хуйлран хөдлөх болтугай. Хүний, эдийн шуналаар хөдлөгчдийг хүслийг хязгаарлах болготугай.
    Энэ мэдээ танд хүрсэн бол гурав хоногийн дотор байгалийн содон үзэгдэл эсвэл хур бороо буулган хариугаа илэрхийлнэ үү.
    Их эзэн Чингис хаан, Эх дэлхий, онгон байгаль, өвөг дээдсийн минь ариун сүнс биднийг ивээх болтугай.
    МОНГОЛЫН МӨНХ ХӨХ ТЭНГЭР ШҮТЛЭГТ УЛААЧ НАР
    Хутганы ир, Хар бар өдөр буюу 2023.06.13-нд

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ТАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

    1. Монгол дахь шашины байгууллагуудын уулзалтын дүнгийн тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. НЭГДСЭН ТАХИЛГЫН ТУХАЙ
    2. Нэгдсэн тахилгуудын толгойлж бөөлөх улаач нарын тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тус тус хэлэлцлээ.

    Энэ удаагийн хуралдаанаар Монгол дахь шашины байгууллагуудын уулзалтын бэлтгэл ажлын явц, зохион байгуулсан дүнг хэлэлцлээ. Зарим асуудлаар зайран У.Ганхуяг шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ.
    Нэгдсэн тахилгад толгойж бөөлөх гишүүдийн саналыг хэлэлцүүлэхээр Бөөгийн зөвлөлд шилжүүллээ.
    Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ГУЧИН ГУРАВДУГААР ХУРАЛДААНЫ МЭДЭЭ

    МБНЭ-ийн байгуулагдсаны гурван жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд долоон зүйлд заасан 111 арга хэмжээг хийхээр тусгасан байна. Энэхүү төлөвлөгөөнд тусгасан ажил болгоныг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн нэг бүр хариуцан хийхээр тусгажээ.
    Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, П.Батжаргал, Монгол бөөгийн тэргүүн зайран И.Болдбаатар, Ч.Дангаасүрэн, Г.Бат-Эрдэнэ, Д.Дарьчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, зайран Ц.Мөнхбаяр, У.Ганхуяг Я.Отгонбаатар нар үг хэлж санал бодлоо солилцлоо.

  • ХӨХЧИН БӨӨГИЙН ХОВС

    Ихэнх нь цаг бусаар хорвоог орхижээ. Бараг Дорлигжав л ганцаар амьд үлдэж түүнийг нутгийн номч мэргэн өвгөн хааж хамгаалдаг байж. Нэг удаа Улаан өвгөн түүнд хэлжээ. “Миний бие барагтай болов. Одоо үүнээс цааш чамд туссан бөөгийн хараалыг хариулж чадахгуй. Чи нутаг сэлгэж хол нүү, тэгвэл гайгуй байж магадгуй” хэмээжээ.
    Дорлигжав ч өвгөний үгэнд орж бөөтэй газар болохоор энэ талын хараал жатгыг хариулах биз гээд дархад нутагт шилжиж очжээ. Дархадын бөө нарт дээр очиж учир байдлаа хэлсэн боловч толгой сэгсрээд, “Өөрөөс чинь холуур өнгөрөөх арга бодъё” гэжээ. Төдий удаагуй байхад ууланд мод хийхээр явсан Дорлигжавын том xүү Цэдэн сураггүй алга болжээ. Нохой шувуу эргэх сэг, нойронд үзэгдэх бараагуй алга болсон хүүгийнхээ араас зовсон эцэг Дорлигжав асууж, сураглаад үр дүнд хурсэнгүй цагдаагийнхан ч ямар нэгэн ул мөр олсонгүй гэнэ. Арга барахдаа нөгөө бөө дээрээ очиход “хүүгийн чинь бие сүнсийг Тувагийн хөхчин бөө хулгайлсан байна. Түүнд ЧИНИЙ ХИЙСЭН НУГЛИЙГ үүрүүлж байгаа юм байна” гэсэн итгэхэд бэрх үгийг хэлжээ. Амьдын хорвоод Хүний горьдлого хэзэз ч тасардаггүй болохоор Дорлигжав хуучин нутаг руугаа явж, хилийн хуучин нэвтэрдэг байсан нууц гармаар гарчээ. Хөхчин бөөгийн гадаа очиж харвал хүүхэд нь үхэр малын баас цэвэрлэж, борви бохисхийлгуй ажиллаж байна гэнэ. Унэхээр боол, зарц шиг зүтгэж байгаа хүүгээ хараад Дорлигжав тэсэлгүй“Цэдээн, миний хүү нааш ир. Аавдаа ир. Хоёулаа харья” гэж
    орилсон байна.
    Xүү Дорлигжавыг хараад танихгүй байгаа бололтой бүр үзэн ядсан царай гаргаад хөлдүү аргал шидэж хөөжээ. Дорлигжавыг харсаар байхад xүү нь дүрээрээ байсан бөгөөд их л зовж шаналсан харагджээ.
    Цэдэн xүү
    Дорлигжавыг өөртөө ойртуулахгүй хөөж байв
    Дорлигжав ч яавал яаг, юу болбол ч болог гэж бодоод Хөхчин бөөгийнд гүйж оржээ. Бөө урт хулсан гаансаар тамхи татан сууж байв түүнийг хүн гэхэд бэрхтэй, хүн гөрөөс гэмээр төрхтэй санагджээ.
    Дорлигжав эхэр татан уйлж, газар сөхрөн суугаад бүx гэм буруугаа хэлж “Өршөөн хэлтруулж, xvvr минь буцааж өгөөч” хэмээн гуйжээ. Тэр хооронд мал хөрөнгө, алт эрдэнэс хуртэл амласан байна. Энэ үед Цэдэн xvv Дорлигжав буюу аавыгаа жигшин харж ихэд зэвүүцэнгүйгээр харж Хөхчин бөөгийн хажууд зогсон бүхэл өдөржин нус нулимсандаа хутгалдан гуйсны эцэст Хөхчин бөө хүн болохоор сэтгэл зөөлөрч Цэдэн xүүг өгч явуулахаар болов. Тэгээд зуухныхаа тагийг авч хуурай хар мод дүүргэж түлээд бөөлж гарах нь тэр.
    Энэ хугацаанд Цэдэн хүүгийн нүүр царай хэдэнтээ хувирч өнгө солигдох шиг болж байв. Энэ бүхнийг харж там тумхан ухаантай байсан Дорлигжав нэг мэдэхэд xүү нь түүний хажууд ирж суусан байхыг олж харжээ. Дорлигжав ч буцаж хил нэвтэрч ирээд бөөгийн хүссэн бухнийг ах дүүгээсэй цуглуулж хүргэж өгсөнөөр Цэдэн хүүтэйгээ хамт Хөвсгөл нутагт ирж амар жимэр амьдарсан гэдэг

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ДӨРӨВДҮГЭЭР ХУРАЛДААН БОЛОВ

     

    Нэг. ГАДААД ХАРИЛЦАА
    1. Хуралдааны бэлтгэл ажлыг хангах тухай
    2. Гадаад арга хэмжээг хэрэгжүүлэх тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

    Хоёр. НЭГДСЭН ТАХИЛГЫН ТУХАЙ
    3. Нэгдсэн тахилгын бэлтгэл хангах тухай, Төлөвлөгөөний төсөл
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тус тус хэлэлцлээ.

    Гурав. СУРТАЛЧИЛГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
    4. Фейсбүүкийн сурталчилгаа
    5. Баримтад кино хийхэд баримтлах чиглэл

    Дөрөв. БУСАД
    6. Батлан хамгаалахын сайдад өгсөн хүсэлтийн хариу, Хариу арга хэмжээг зохион байгуулах тухай.

    Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
    Энэ удаагийн хуралдааныг Байнгын гишүүн Анхмаа, Б.Батжаргал, Б.Нарангэрэл, С.Бямбасүрэн, Б.Бахаамаазагд, Д.Улаанцэцэг, Бумдарь, А.Долгоржав нар тасалсан байна.
    Асуудлаа хэлэлцэх дуусаад Д.Жаргалсайхан хаалтын үг хэлсэн билээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол зурхай судлал бол маш чухал сэдэв бөгөөд энэ чиглэлээр судлаач ховордож буй цаг үе юм.
    Зурхай бол хэн бүхний хийж чадах ажил биш, бас авьяас шаардагдана. Бид цаг заваа гарган чухал сэдвээр ярилцаж байгаа бөгөөд гол нь биднийг цаашид залгамжлах далуу үедээ зориулж энэ арга хэмжээг төлөвлөн хийж байгаа юм. Манай залуус залхуу, хойрог болохоор толгой шаардагдах зүйлд хойрго хандаж ирсэнгүй. Үүнээс илүү бэлэн “хоол” хаана байх вэ.
    Одоо бидний хийж буй ажлын гүлд зорилго гурван чиглэлээр өөрчлөлтийг хийхэд чиглэж байгаа.
    Нэгдүгээрт, Мөнх тэнгэрийн үзэл санааг боловсруулж, дэлэгрүүлэх зорилт, үүнийг хэн ч бидэнд хийж өгөхгүй, бид өөрсдийн хүчээр хийх ёстой ажил юм. Тэнгэр үзлийн эрдэмтэн, судлаачид, Улаач нар, шүтлэгтэн нар хамтран бүтээх их ажил юм.
    Хоёрдугаарт: Цаг тоололоо зөв тооцож боловсруулж сэргээн гаргаж, дэлэгрүүлэх ажил юм. Энэ үед, энэ чиглэлээр судлаачид бараг байхгүй болсон байна. 1-2 зурхайг төөрөг судлалын чиглэлээр хөгжүүлсэн хүмүүс байгаа. Бид өнөөдөр өрнө болон дорно дахины, бас төвөд зурхайгаар цаг тоололоо хийж яваа. Бусад үндэстний орон зай, цаг хугацаа, онцлогыг тусгасан цаг тоололд бид аль хэдийнээ дасан зохицжээ. Даяаршлын эрин зуунд монголоороо үлдэх гэж зорилт тадвж байгаа бол бид үндэсний цаг тоололоо сэргээн хэрэглэх цагт тулж ирээд байна. Бид их гүрэн задрах хүртлээ өөрийн онцлог бүхий цаг тоолол, зурхайтай байсан.
    Физикийн шинжлэх ухааныг ашиглан байлдааны оньсон техникүүд, ,хими, биологийн болон бактерлогийн зэвсэгүүд, гээд олон салбар дэлхийд тэргүүлэгчидтэй улс байлаа, монголчууд бид чинь. Тэр үед монголчууд 106 оронтой тоо бодож байсан гэж дурссан байдаг. Дэлхийд алдартай Мингад математикч байсан. Өвөрмонгол нэг хот түүний нэрээр нэрлэсэн байдаг. Тэр үед одон орон судлалаар монгол дэлхийд тэргүүлдэг байсан.
    Гуравдугаарт: Нэгдэж, нийлж, хүчирхэг болж ажиллах зорилт юм. Нэгдэх цаг нь хараахан болоогүй байна. Хүн хүн өөрийн байгууллага байгуулж, бие дааж “цойроож” гарах сонирхолдоо хөтлөгдөн ажилласаар арваад жил өоллоо. Одоо ч үргэлжилж байна. Зөвхөн өөрөө сайн улаач болох сонирхолдоо хөтлөгдсөн залуус олон байна. Тэгээд нийгмийн ажилаас хойш сууж хар амиа бодон суусаар цаг алдаж байгаа. Хамтын зүтгэл дотроос хүссэнээ хайх тэр орон зай, цаг хугацаа үйлчилж байна. Үүнийг ойлгохгүй бол хий дэмий цагаа үрнэ. Бөө бол удмын юм, түүнийг өөрөөс өөр хүн авч явахад түн хэцүү, бараг чадахгүй болов уу. Гэж тэмдэглэн хэллээ.
    ДЦХуралдайн хуралдааныг гурван удаа гишүүдийг ДЦХ гишүүнээс хасагдахаар болж байна. Энэ нь МБНЭ-ээс хасагдаж байгаа хэрэг биш, манлайлагчдын эгнээнээс хасагдаж байгаа гэдгийг онцлон тэмдэглэлээ.
    Тиймээс тэрхүү гишүүдтэй нэг бүрчлэн уулзаж асуудлыг эцэслэн шийдвэр гаргах үндэслэлийг тодруулахыг МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч Д.Одонхүүд үүрэг болголоо.
    Лекцийн дараа Махбал МБНЭ-д элсэж хамтран ажиллахаар болсон. Учираа ойлгосон хүмүүс цаашид нэгдсээр байх болно.
    Нэгдүгээр улирлын хуралдааны дүнгээр хэд хэдэн гишүүд хасагдах болж байна. Энэ улирлын явцад Анхмаа, Ц.Тамжид, Ш.Нямдорж, Бумдарь, Долгоржав нар нэг ч хуралдаанд суугаагүй байна. Уулзалтын дүнг үндэслэн тэдгээрийн оронд дараагийн хуралдаанд нөхөн сонголт явагдана.

     

  • ДЭЭД ЦЭЦИЙН ХУРАЛДАЙН ЕРЭН ГУРАВДУГААР ХУРАЛДААН БОЛОВ

    1. БНТУ-ын Элчин сайдыг Монгол бөөгийн өргөөнд хүлээн авсан тухай дүн.
    2. Якутын төлөөлөлтэй хийх уулзалтын тухай
    3. Гадаад томилолтын тухай мэдээлэл
    4. Шашины удирдагч нарын хүлээн авах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан
    Хоёр. БОДЛОГЫН АСУУДАЛ
    5. 2023 онд хийгдэх арга хэмжээний ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ хугацааг эцэслэн батлах тухай
    МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан тус тус хэлэлцлээ.
    Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
    Энэ удаагийн хуралдааныг Байнгын гишүүн Б.Нарангэрэл, Б.Мөнхчулуун, Бямбасүрэн, Ц.Тамжид, Анхмаа, Ш.Нямдорж, Улаанцэцэг, Ууганцэцэг нар таслалаа. 3 гишүүн өвчтэй буюу чөлөөтэй байлаа. Нэгдүгээр улирлын хуралдааны дүнгээр хэд хэдэн гишүүд хасагдах болж байна. Тэдгээрийн оронд дараагийн хуралдаанд нөхөн сонголт явагдана.