Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • НАРНЫ ТАХИЛГА БОЛОН МБНЭ

    Энэхүү Нарны тахилгыг МБНЭ-ийн ДЦХ-н гишүүн, Монгол бөөгийн удган Х.Майцэцэг удирдаж зохион байгуулсан билээ.
    Тахилга нь өглөөний Нарны тахилгааар эхэлсэн. Нарны тахилгад зориулсан Монгол үндэсний бөхийн барилдаан, Дааганы уралдаан, Үндэсний сурын харваа боллоо.
    Оройн Галын тахилгаар арга хэмжээ өндөрлөсөн билээ.

    djmedia:707
  • Тав. ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ БИДНИЙ ТЭМЦЭЛ ЭХЭЛЖ БАЙНА.

    МБНЭ-ийн хамт олон энэ удаагийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар Монгол дахь “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилгын зорилгыг чиглүүлэх тухай Айлдварыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралдаанаар Нэгдсэн тахилгын тэнгэрт өргөх Айлтгалыг агуулгыг өгүүлбэр бүрээр тайлбарлан хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
    Асуудлаа хэлэлцэнгүүт МБНЭ-ийн гишүүд тогтсон газартаа Нэгдсэн тахилга, залбиралаа хийлээ. Нгэдсэн тахилгад Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран П.Эрдэнэбаатар хуяглан босч, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн дээд Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган А.Оюунтуул нар тэргүүлэн бөөлж дэмжлээ.

    НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР
    НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ЗОРИЛТ НЬ ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ГОЛОМТ, ОНГОН БАЙГАЛИА ХАМГААЛАХАД ЧИГЛЭЖ БАЙНА.
    Өндөр хөгжил бүхий дэлхийн зарим улс орнууд өөрсдийн байгалийн баялагаа ашиглаж дуусчээ. Эдгээр улсууд хөрсөн доорхи баялагаа олон жил ашигласнаар хөгжлийн өндөр тувшинд хүрсэн байдаг. Тэд одоо хөгжлийн цаашдын бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэхэд түлш, эрчим хүч, баялагийн эх үүсвэр шаардлагатай болжээ. Тэгээд буурай хөгжил бүхий улс орнуудаас эрчим хүчний түүхий эдээ авах хүсэл зорилго бүхий бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
    Олон зуун жилийн явцад манай өвөг дээдсээс сургамжлан үлдээсэн том сургааль бол эх дэлхий онгон сайхан байгалиа хамгаалах зорилт байсан. Онгон байгаль руугаа бодлоггүй хандвал бид хариугаа “маш хатуу” хүртэх болно. Бидэнд оролдож болохгүй, хүртэж болохгүй зүйл гэж бий. Тэр бол газрын гүн орших “шар тийрэн” билээ. Тэр тийрэн хүний генийг хувилан өөрчлөх аугаа чадвартай. Одоо хүн төрлөхтөн түүнийг төгс эсэргүүцэх чадвар эзэмших цаг нь болоогүй байна. Тэрхүү “Шар тийрэн”-г цаг нь болоогүй байхад амилуулж огтхон ч болохгүй. Тэнгэр шүтлэгт удган, зайрангууд бид энэ сургаальдаа үнэнч байх болно.
    Он жилийн уртад америк, япон, францын эрдэмтэд цөмийн бага оврын станцыг бүтээж анхны хувилбарыг монголын уудам талд байгуулах санал дэвшүүлсээр ирсэн. Чихэрийг амтыг нь мэдрээгүй, идээгүй байхад сайхан харагддаг.
    1960-аад оны сүүлчээр Пенсильвани дахь Three Mile Island атомын цахилгаан станцын эргэн тойронд цацраг идэвхт хий ялгарсан. 1979 оны 3-р сарын 28-нд Чернобылийн цөмийн сүйрэл, 2011 оны 3-р сард газар хөдлөлтөөс болж Фукушимагийн цөмийн тогоонуудад дэлбэрэлт болсон.
    Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман улс өөрийн нутагт байгуулсан 43 атомын цахилгаан станцуудаа хаахаар шийдвэрлэлээ. Түүний гол шалтгаан нь “шар тийрэн” хүний генийг өөрчилж байгааг зогсоож дийлсэнгүй.
    Эдгээр хямрал, сүйрэл нь цөмийн өндөр технологитой хэмээн үнэлгээтэй улсуудад болсон байна. “Шар тийрэн”-г босгоод энэ мэт асуудал үүсвэл бид яах вэ, хэн хариуцах вэ, хэн туслах вэ, үүнийг даван туулах бидний эдийн засгийн чадавхи хир билээ гэсэн асуултад хариулт өгөх шаардлага урган гарна.
    Эх оронч бус эдийн шуналаар хөллөгсөд энэ тийрэнг босгохыг эрмэлзэж байна. Тиймээс Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд эх дэлхий, онгон байгалиа хамгаалах зорилгоор энэ удаагийн Нэгдсэн тахилгаа их говийн хойд хаалга болсон Их газрын чулуун дээрээс Эх болсон гучин гурван говио холбон сүлбэж тахилгаа хийж, газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг зориулж байна.
    Монголын минь уул, усны Лус, савдагийн эзэд минь СОНСОХТҮН:
    Хүчирхэг их савдаг, хүний амьдралын эх болсон Лус минь хуйлран хөдлөх болтугай. Хүний, эдийн шуналаар хөдлөгчдийг хүслийг хязгаарлах болготугай.
    Энэ мэдээ танд хүрсэн бол гурав хоногийн дотор байгалийн содон үзэгдэл эсвэл хур бороо буулган хариугаа илэрхийлнэ үү.
    Их эзэн Чингис хаан, Эх дэлхий, онгон байгаль, өвөг дээдсийн минь ариун сүнс биднийг ивээх болтугай.
    МОНГОЛЫН МӨНХ ХӨХ ТЭНГЭР ШҮТЛЭГТ УЛААЧ НАР
    Хутганы ир, Хар бар өдөр буюу 2023.06.13-нд
    Ийнхүү Монголын Мөнх хөх тэнгэрээ шүтдэг улаач нар Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон байгалиа хамгаалах тэмцэлд Лус савдагаа эрчлэн босголоо. Хэрхэхийг тэнгэр мэднэ.

    djmedia:706
  • Дөрөв. ӨВГӨН ДОЛООН ОДНЫ ТАХИЛГА, ШИНЭ ҮЕ

     

    Бөөгийн тахилга ёсонд долоон бурхан одыг долоон өвгөн хэмээн хүндэлдэг. Залбирахдаа “Харсан тэнгэр 7 өвгөн, Хамгийг тэтгэгч атаа 5 тэнгэр, Дорд лусын 8 аймаг минь авралдаа багтааж хайрла, ач тусаа үзүүлж хайрла” хэмээн од эрхэс, онгон шүтээнээ дуудаж, долоон өвгөн одондоо мөргөж залбирдаг.
    Монголчууд өөрийн төрсөн жилийн одыг шүтэж, тэнгэрийн бурхад газар лусыг баясган, буян хишиг, ажил үйлс, амьдралын зам мөрөө даатгаж, цай сүүнийхээ дээжийг өргөдөг уламжлалтай.
    Монгол эмэгтэй хүн сүү саалийнхаа дээжийг үдэш орой Долоон бурханд өргөж, өөрсдийнхөө халуун ам бүл, мал сүрэг, эд хөрөнгөө даатгадаг. Аян жинд яваа хүмүүс хоноглохдоо хоол хүнснээсээ оддын тоогоор хувааж долоон бурханд өргөдөг. Мал сүргээ хээр хонуулбал чоно араатнаас авран хамгаалж өгөхийг гуйж Долоон бурханд тахил өргөдөг байжээ.
    МБНЭ-ийн хувьд өвгөн долоон одонд бөөлөх нь залуу улаач нар бөөгийн эрдэмд хэрхэн суралцсанаа батлан харуулах бөөлөлт болгосон билээ. Энэ ажиллагаанд бөөгийн багш нар идэвхитэй оролцож Монгол бөөгийн удган, зайран хэмээх эрхэм хүндэт цолоо олны өмнө батлан харуулах шавийнхаа бөөлөлтийг олонд толилуулж үнэлгээ олон түмний үнэлгээ авдаг уламжлалтай билээ. Энэ удаагийн Долоон өвгөн одны тахилгад:
    Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад:
    Анхмаа-Удган
    Пагма-Орлом-Удган
    Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд
    Батзул-Удган
    Б.Энхзориг-Зайран
    Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд
    Баасанжав-удган
    Энхтүвшин-Удган
    Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд
    Алтанчимэг-Удган
    Эрдэнэцэцэг-Удган
    Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд
    Тамжид-Монгол бөөгийн тэргүүн зайран
    Мөнх-Очир- Монгол бөөгийн тэргүүн зайран
    Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд
    Аюуш- Монгол бөөгийн зайран
    Отгонжаргал-Удган
    Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд
    Байгальтөгс- Монгол бөөгийн тэргүүн Удган
    Энхцэцэг-Удган нар бөөлсөн.
    Уламжлалт дэг жаягийг баримтлан бөөлдөг залуу үе төлөвшин бий болж байгааг онцлон тэмдэглэж байна.
    Мөн энэхүү зан үйл нь үр хүүхэд гаргадаггүй эмэгтэй хүнтэй айл Долоон бурхан одонд зориулж ёслол үйлддэг бөгөөд уг ёсыг үйлдэхдээ найр үүсгэн долоо юмуу түүнээс дээш тооны хүүхэд оролцуулж, насанд хүрэгчдийг оруулдаггүй журамтай. Гэрийн өрхийг бүтээн, харанхуйд ууж идүүлэн хөгжөөн шуугилдуулж, дуу дуулуулан уг ёслолыг гүйцэтгэнэ. Өрх бүтээж харанхуй болгодог нь шөнийн тэнгэрийг дүрсэлж байгаа хэрэг бөгөөд Долоон бурхан одыг долоон хүүхдээр төлөөлүүлэн шүтэж, үр хүүхэд заяахыг сүсэглэдэг.

    djmedia:705
  • Гурав. ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД БАЙРЛАЖ, АСУУДЛАА ХАМТРАН ХЭЛЭЛЦЭВ.

    Үнэндээ их говийн аялалын эхлэл нь Бага газрын чулуу, Их газрын чулуу, Цагаан суваргааас эхлэн гучин гурьан говьд байрлах Говь гурван сайхан, Хонгорын элс, Хэрмэн цав, Зуун мод зулгадай хэмээн үзэсгэлэнт газрууд багтана.
    Тиймээс Их газрын чулуу цогцолборт газарт гадаад, дотоодын жуулчид олноороо ирдэг бөгөөд их гадийн аялал жуулчлалын бүсийн хаалга, эхлэлийн цэг болох онцлоготой.
    Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд Их газрын чулууны уулнаа байгалийн Задгай театр байгуулсан нь Монголдоо анхдагч болсон юм. Театрын тайзны диаметр нь 18 метр буюу радиус 9 метр бөгөөд 1 метр 40 сантиметрийн өндөртэй.
    Энэхүү задгай театрын тайзнаа 2006, 2013 онд хоёр удаа Олон улсын урлагийн наадам, 2019 онд “Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмыг тус тус зохион байгуулсан юм.
    Задгай театрийн баруун ур талд байрлах аялагчдын байрлах талбайд МБНЭ-ийн танхилга хийх бүрэлдэхүүн цугларсан билээ.
    Улаанбаатарын бүрэлдэхүүн болох МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, МБНЭ-ийн дэд Ерөнхийлөгч, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Төлөөллийн зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд удган А.Оюунтуул, Залуучуудын зөвлөлийн удирдагч, Удган Б.Анхмаа, Дээд цэцийн хуралдайн гишүүд, Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Нарангэрэл, Ж.Эрдэнэцэцэг, Алтанчимэг, гишүүд Монгол бөөгийн тэргүүн дээд удган Я.Мөнгөнсувд, удган Сэргэлэн, Монгол бөөгийн зайран Болдбаатар, Энхзориг нарын бүлгүүд, галууд ирсэн байлаа.
    Орон нутгаас Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Орхон аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Б.Нанжаа, Отгонжаргал, Энхцэцэг, Булган аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлж, Монгол бөөгийн удган Солонго, Говь-Алтай аймгийн хүрээлэнг төлөөлж Монгол бөөгийн тэргүүн удган Б.Батжаргал, Р.Маахүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Доржпүрэв, Монгол бөөгийн удган Мэргэнцэцэг, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн дээд зайран П.Эрдэнэбаатар, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Пүрэвдорж Дундговийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган, Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн удган Эрхэмбаяр, Монгол бөөгийн зайран Бумбаяр, Дорнод аймгийн бөгийн хүрээлэнг төлөөлж, Дагшин тэнгэр бөөгийн төвийн Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа, удган Энхтүвшин, Баасанжав, Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар, Бат-Очир, Тамжид, Монгол бөөгийн тэргүүн удган Байгальтөгс, Монгол бөөгийн зайран Гэнэнхүү, Түвшинжаргал нар, өөрсдийн түшээ нарын хамт ирсэн байлаа.
    Өвөрмонголын ӨЗО-оос Монгол бөөгийн зайран Аюуш нарын 3-н төлөөлөл болон ОХУ-ын Халимагаас Басан нарын төлөөлөл нэгдсэн их тахилгад оролцлоо. Ийнхүү 6-р сарын 13-ны орой гэхэд Нэгдсэн тахилгад оролцох бүрэлдэхүүн хүрэлцэн ирж байрлалаа эзэлсэн байлаа.
    Орой гэхэд бүрэлдэхүүн байрлалаа эзэлж, төв асарын өмнө туг, далбаагаа байрлуулж, кино дэлгэц байрлуулж сүүлийн саруудад хийгдсэн баримтад киног гаргаж байлаа. Нийт бүрэлдэхүүн цуглаж нэгдсэн тахилгын хөтөлбөр, Тэнгэрт мэдүүлэх Айлдварын төслийг хэлэлцсэн билээ.

    djmedia:704
  • Хоёр. БАГА ГАЗРЫН ЧУЛУУНД ЗАЛБИРАХЫН УЧИР

    Төд удалгүй бид Дундговийн нутаг болох Тавиур дээр давхарлаад тавьчихсан зүссэн ааруул мэт харагдах, өвөрмөц, сонин, содон хайрхан Бага газрын чулуу хэмээх үзэсгэлэнтэй сайхан байгальд очлоо.
    Дэлхийд бидний гайхуулах мөнхийн цэнхэр гучин гурван их говийн хойд хаалга болох Өвөг дээдэс, өтгөс буурлуудын минь төв нутаг, хадат байгалийн цуглабар, говь нутагт тэр бүр таармааргүй хад, чулуун тогтоц бүхий Их газрын чулуу босоо, Бага газрын чулуу хэвтээ тогтоцтой газарт очсон. Энд сонин хэлбэртэй хад цохио элбэг. Ажиглаад явбал бүхий л зүйлийн амьтныг нэрлэж болно.
    Бага газрын чулуу аймгийн төвөөс баруун хойш, Сүм хөх бүрдээс холгүй Дэлгэрцогт сумын төвөөс баруун хойш 37 км зайд оршдог, эргэн тойрон тэгш талаар хүрээлэгдсэн, боржин чулуун бүс бөгөөд 300 км.кв талбайтай. Чулуун уулын ам, хоолой, хөндийд олон булаг шанд урсахаас гадна эртний булш, хиргисүүр, хадны сүг зураг, хөшөө дурсгалууд нэлээд байдаг.
    Сөдөтийн ам хэмээх улиасан шугуйтай хавцал, Жаргалантын агуй, Нүдний рашаан, Тахилгын хавцал, Гэр хад, Хүннүгийн үеийн булш гэх мэт үзэх зүйл олон бий.

    Гэр чулуу хэмээх хаданд олон янзын зураг сийлсэн байдгийн дотор хоёр янгирыг олсоор оосорлон барьсан хүний зураг нь хүрэл зэвсгийн сүүл үед хамаарах ажээ. Гэр чулуунаас холгүй орших өндөр хаданд хоёр том бугын зургийг бодит хэмжээ буюу 170 см урттай, 90 см өндөртэйгөөр дүрсэлсэн байдаг нь хэн хүний сонирхол татна.

    Бага газрын чулуунд очсон аялагчид, жуулчид, амрагчид Сөдөтийн аманд буудаллах дуртай. Энэ аманд урьд өмнө сөд өвс элбэг ургадаг байсан учраас ийнхүү нэрлэсэн гэдэг. Сөдөтийн амнаас 1 км зайд орших 18 метр урттай агуй бол Жаргалантын агуй юм. Тал хэсэгт нь босоогоор явж, тал хэсэгт нь суугаагаараа мөлхөж явдаг онцлогтой. Бага газрын чулуунд ирсэн хүн бүр Сөдөтийн амнаас баруун тийш нэг км зайд орших нүдний рашааныг андахгүй. Зориуд өрөмдсөн юм шиг 50 см гүн нүхний амсраар доош харахад доор нь рашаан урсаж байдаг. Нүхний голч нь 7 см тул утсаар дүүжилсэн жижигхэн шанагаар рашаанаас утган авч нүдэндээ түрхдэг. Энэ нутгийнхан нүдний аливаа эмгэгт сайн хэмээн шүтэж иржээ.
    Бага газрын чулууны ноён оргил бол Тахилгын хавцал. Далайн түвшнээс дээш 1768 метр өндөрт өргөгдсөн, сүрлэг өндөр хаданд нь аргаль янгир бэлчих нь бий. Байгалийн үзэсгэлэнт энэ газрыг түшиглэн Алтанцант, Баянбулаг, Эрдэнэ-Ухаа, Багзрын чулуу жуулчны баазууд үйл ажиллагаагаа явуулдаг.
    МБНЭ-ийн цуваа оройн нар хэвийх мөчид залбирал хийх газарт буудалсан билээ. Салхи үл мэдэгдэм намуухан говийн шөнө өнгөрлөө. Газраа шинжин залбирал хийх газраа сонголоо. Их газрын чулуунд хийх нэгдсэн их тахилгыг хийхийн тулд Бага газрын чулууны савдагаас зөвшөөрөл авах залбиралыг Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн нар тахилга толгойлон хийх улаач нар хамтран хийлээ.

    djmedia:703
  • ШАР ТИЙРЭНГИЙН ЭСРЭГ, ИХ ГАЗРЫН ЧУЛУУНИЙ НЭГДСЭН ИХ ТАХИЛГА Нэг. НЭГДСЭН ТАХИЛГЫН ТУХАЙ ОРШИЛ

    Олон бөөгийн төвүүд ажиллаж байгаач МБНЭ-ийн төвшинд тахилга зохион байгуулах хүртэл их хугацаа шаардагдана. Манай тахилга Уламжлалт бөө мөргөл, түүнийг баяжуулах гэсэн хүсэл зорилго дор зөвхөн бөөгийн улаач нар дагнасан тахилга хийдгээрээ онцлог юм.
    Уламжлалт ёсоор бол тодорхой зүйлд зориулсан тахилга нь бөөлөлт, эрийн гурван наадмаар баяжуулан хийгдэж ирсэн уламжлалтай.
    Монголын эзэнт гүрэн бутарч олон улсуудад хуваагдсан. Монголын эх газар болох өнөөгийн нутаг нилээд хугацаанд бие даасан Их болон бага хаадын харьяалсан нутаг байлаа. Дотоод тэмцэл дээд шатанд хүрч хоорондоо цус асгаруулсан тэмцлийн үр дүнд Монголчууд ихээхэн доройтолд хүрч ирсэн. Энэ үед Манж монголын урваач лам, ноёдын хамтын хүчээр монголыг эрхшээлдээ оруулахын төлөө цэрэглэн хөдөлж, монголыг үндсээр нь өөрчлөх зорилт тавьсан билээ.
    Манжийн хаан Энх-Амгалан хаан 16 хүрээ, 23 баг цэргээр хамгаалуулж Долоннуурт ирж чуулганд хийж, дээд зиндааны ноёд, түшмэл, Өндөр гэгээн Занабазар, Халхын Түшээт хан Чахундорж, Сэцэн хан Өмэхэй, Засагт ханы ойр угсааныхан бүгд 550 гаруй ноёд, тайж нар, мөн өвөрлөгч 49 хошууны нөлөө бүхий том ноёд оролцжээ. Тус чуулганаар Халхын 5 хүнд чин ван, 6 хүнд жүн ван, 3 хүнд бэйл, 4 хүнд бэйс, 7 хүнд гүн, 6 хүнд тэргүүн зэрэг тайж олгож, 34 ноёныг хошууны засаг ноён болгож, тус 34 хошууг Түшээт ханы 16, Сэцэн ханы 11, Засагт ханы 7 ноёнд хуваан захируулж, монгол Манжийн харвяанд орсоныг тунхаглажээ. Тийнхүү Халхыг Манжийн харъяат гэж албан ёсоор тунхагласан нь нийт Монголын тусгаар тогтнолын үйл хэрэгт ихээхэн хохирол учруулсан юм.
    Монголчууд төрийн эрхийг барихын төлөө өөр хоорондоо цус асгаруулсан тулалдаж, хүч тамираа барах үед Орос-Манж гүрэн хоорондоо хэлэлцэн тохирч, цэргийн хүчээр монголын газар нутгийг хуваан захирч, Нерчинскийн гэрээг 1689 онд байгуулж Монгол Улс нэг хэсэг газрын зургаас арчигдсан билээ.
    Энэ үеэс Тэнгэр шүтлэгт үндэсний шүтлэг улс төрийн бодлогоор шахагдан Хятад хэлний язгуурын Төвөд-Бирм бүлэгт харьяалагддаг хэл дээр номлолоо уншдаг Шарын шашинд байр сууриа алдсан. Аливаа шарын шашины тахилга, уламжлалт бөө мөргөлийн салшгүй хэсэг эрийн гурван наадмыг өөрийн зан үйлийн салшгүй нэг хэсэг даншиг наадам болгон ашигласан байна.
    Шарын шашин нь Монголд дэлгэрч 300 гаруй жилд оршин тогтохдоо Манжийн тоглоомын Төр-шашины хаанд улс болтолоо өргөжин тэлсэн байдаг. Энэ үедээ монголын уул, голын 2000 орчим нэрийг өөрчилж, гол хайрхад, лусыг номхотгон дарах сүм, хийдийг 700 гаруй газарт байгуулсан байна. 1900 он гараад ахархан хугацаанд Монгол улс анх удаа бие даасан шашин төрийг хосолсон Богд хаант улс болсон түүх бий.
    Харин 1920-иод оны үед Монголд ялсан ардын хувьсгалаар шашингүйн төр тогтож, 70 орчим жил оршижээ. Тэгээд эцэст нь 1990 онд ардчилсан өөрчлөлт явагдаж, Буддагийн шашинг “Төрийн зонхилох шашин” болгон тунхаглаж, төрийн тахилгуудаа Шарын шашины зан үйлээр хийх болжээ. Ийм тахилгууд төрийн санхүү, дэмжлэгээр аймгуудын төсөвт тусгагдан өргөн олны хандив дэмжлэгтэй хийгддэг болсон.
    2012 онд МБНЭ байгуулагдсанаар төрийн тахилгыг бөөгийн зан үйлээр хийж болох арга хэлбэрийг эрэлхийлж ажилласан. Манай тахилга бол голдуу толгойлж болон тэргүүлж бөөлөх улаач хувиасаа бэлтгэлээ хангадаг онцлогоороо ялгаатай. Өнгөрсөн жилээс хандив өргөхийг хүлээж авдаг болсон. Бөөгийн тахилгаа эхнээсээ санхүү, мөнгөний “хараат бодлого”-оос сэргийлж цэвэр бөө нарын сайн дурын үндсэн дээр тахилгаа хийж ирсэн байдаг.
    Бөө нар өөрсдөө санхүүжилтээ гарган бөөгийн зан үйлээр тахилга хийж эхэлсэн. Нэгдсэн тахилга нь зөвхөн бөөгийн /мэргэжсэн/ улаач нарын тахилгын хэлбэрийг агуулдаг.
    Харин бусад бөөгийн тахилга нь багш болон гал дээр тулгуурласан, олон түмнийг татан оролцуулах гэсэн сонирхолоор биднээс давуу байж магадгүй. Энэхүү тахилгууд санхүүгээ дундаасаа гаргах хэлбэрээр хийгддэг.
    Эдийн засгийн талаас санхүү босгох хэлбэр нь зохион байгуулагчид ашигтай боловч, бид, МБНЭ ийм маягаар ажлаа эхэлсэн бол урагш хол явахгүй байсан юм. Бид цаашдаа ч мэргэшсэн бөөгийн бөөлөлтийн хэлбэрээ баримтлах болно. Уламжлалт нэр төртэй бөө нарыг бөөлүүлэх хэлбэрээр Монголынхоо тахилгат уул, усыг очиж тахих хэлбэрээр хийхийг эрмэлзэнэ. Бидний дотроос олон сайхан улаач нар төрж, бөөгөө залгамжлан авч явах болно.
    Тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн нэгдсэн тахилга нь Монгол Улсын толгой уул Цаст хайрхан буюу (Жаргалант, Үзэмийн цагаан уул), Отгон тэнгэр, Бурхан халдун, Богд хан, Хөх уул хайрхан, 33-н Говийн нэгдсэн тахилга, Хар зүрхний Хөх нуур, Хөвсгөл нуурын Лусын их тахилга гэж тодорхойлсон. Харин аймгууд өөрсдөө сонгон “Б” зэрэглэлийн, сумууд “В” зэрэглэлийн тахилга хийх хайрхан, лусаа тодорхойлж байгаа.

    djmedia:702
  • 5. МОНГОЛ ТУУРГАТНЫ ГАЛЫН ИХ ТАХИЛГА

     

    Хамгийн анх Эзэн Чингис хааныг хаан цолонд өргөмжилсөний 850 жилийн ойд зориулсан Нэгдсэн их тахилгад Галын тахилгыг Б.Хурцжавхлан удирдан хийсэн байдаг. Олон зуун шавь нар үерийн ус шиг жагсан орж ирж байсныг эргэн дурсах сайхан байдаг. Тэрээр тэнгэр үзэл, бөө мөргөлийг нийгэмд сурталчлан дэлшгэрүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан байдаг. Монгол бөөгийн нэгэн үеийг түүнгүйгээр төсөөлөхийн арга үгүй билээ. Олон мянган бөө, улаач нар, түүнийг дэмжигч шүтлэгтэн нар монголын бөөгийн олон талт мөн чанарыг ойлгосон байдаг.
    Монголын бөө нарын гурван голын ай бэлчэрт хамаатуулан хийсэн Гандан уулын Нэгдсэн их тахилгын Галын тахилгыг зайран Б.Хурцжавхлан хариуцан хийсэн байдаг. Тэр тахилгад их ач холбогдол өгч, сайн ч зохион байгуулсан. Гандан уулын баруун урд талд их талбайд лагерлан буусан тэдний гал сүр жавхлантай харагдаж байсан.
    Монголын төрийн Хар сүлдний их тахилгад Б.Хурцжавхлан шавь нараа дагуулан ирж, хүч нэмж байсан үеийг мартахын аргагүй. Тахилгад оролцож байсан бүрэлдэхүүнтэй эн тэнцэхүйц улаач, дэмжигчид хүрэлцэн ирж оролцож байсан.
    Харин энэ удаа Чингисийн өргөөнд Монгол туургатны галын их тахилгыг бие даан зохион байгуулж байгаа билээ.
    Зайран Б.Хурцжавхлан түүний шавь нар, дэмжигчид олон мянган хүн хуран цугларсан байлаа. Наадам эхлэнгүүт түр зуур бороо шиврэн орсон нь их баярын цэнгүүнд тэнгэр хүртэл баярлан хөөрсөн мэт санагдаж билээ.
    Зайран Б.Хурцжавхлан түүний шавь нар хагас цэргийн зохион байгуулалтай, эмх цэгцтэй байдгаараа онцлог.
    Галын тахилгыг олон бөөгийн байгууллага, галын удирдагч, манлайлагч нарыг урьж асаалгасан нь бөө нарын эв нэгдлийн мөн чанарыг цаанаа агуулсан үйл явдал байсан.
    Монголын олон үндэстэн, ястны хувцасаар гангарсан монголчуудыгаа харахад маш өвөрмөц сонихон байж билээ.
    Монгол туургатны галын их тахилгыг Зайран Б.Хурцжавхлан толгойлон бөөлж эхэлж байсан.
    Одод тэнгэрт түгсэн цэлмэг сайхан үдэш монгол бөөгийн наадмын оргил үе дэлбээлэн огшоож, хэргэрэгийн дуу, монголчуудын ухайн дуу тэнгэртээ хүрч баясгаж байсан.
    Тэр үед бид өөр хоорондоо зөрчилтэй, нэг нэгнээ хүлээн зөвшөөрч, үйл ажиллагааг дэмжиж сураагүй цаг байв. Бөө нөрын хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулахад МБНЭ нь чамгүй их хүч зарцуулсан. Бөөгийн байгуулагууд нэгдэж ажиллах хүртэл бас цаг хугацаа хэрэгтэй байгаа.
    Бөөгийн байгууллага бүрийн зохион байгуулж байгаа арга хэмжээ бүхэн, бөөгийн байгууллагын нийгэмд үйлчлэх чиг хандлагад их өөрчлөлтийг авчирч, нэгдэж ажиллахын мөн чанарыг сануулах болно.
    Олон зуун жил тасарсан их тахилга хэнгэрэгээ дэлдэж, онгод, түмэн олон, шүтэн бишрэгч нараа баярлуулан цэнгүүлж, сэтгэлийн их огшоолт, бөөгийнхөө төлөө тэмцэж, зүтгэхийн их урам зоригийг хайрлаж билээ.
    Монгол Улсын их эзэн Чингис хааны ариун сүнс тэнгэрээс харан баясаж, монголчууд бидэнд сэргэн мандахын их хүчийг хайрлаж байна.
    Мөнх хөх тэнгэр, эзэн Чингис хааны ариун сүнс Монголчуудаа эвээх болтугай.

    ХУРАЙ, ХУРАЙ, ХУРАЙ

    djmedia:699
  • 4. НААДМЫГ УЯЛДУУЛАН ЗОХИОСОН АЖЛУУД

     

    Наадмын нэг үндсэн хэлбэр монгол зоог байсан. Угийн Чингисийн хүрээ цогцолбор нь хотод ойрхон, гадаадын зочид төлөөлөгч их ирдэг, монгол үндэсний хоолоор алдартай билээ.
    Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчөө хүндэтгэн дайлж, сэтгэгдлийн үгсээ харамгүй хэлж, нүд баясган, сэтгэл тэнийх монголын нэгэн сайхан зан үйлийн илэрхийлэл билээ.
    Чин сэтгэлийн халуун дотно уур амьсгалд баясах ирсэн зочид болох Тува, Буриад, Өвөрмонголын улаач нар, Казакстаны төлөөлөлтэй санал бодлоо солилцож, сэтгэгдлийн үгээ хэлсэн билээ.
    Арга хэмжээний хоололтыг Хурцжавхлангийн шавь нар тус тусдаа хариуцан авсан харагдсан. Үдийн хоол тансаг байсан. Ямар ч их хөрөнгө зарцуулсан бол гэж дотроо бодож суулаа.
    Наадмын чөлөө цагаар уригдан ирсэн гадаадын зочидтойгоо хамтарч хийх ажлын талаар ажлын уулзалтуудыг хийж, санаа бодлоо солилцож байх нь урамтай, эрч хүчийг хайрлаж байсан.
    Оройн хүндэтгэлийн зоог маш сайхан болсон. Монгол төрийн хүндэтгэлийн зоогт олон арван жил дараалан Их тэнгэрт очиж оролцож явсан хүний хувьд Хурцжавхлангийн шавь нарын хүндэтгэлийн зоог яг монгол уламжлалыг агуулсан, гэр өргөөнд дугуйлан суудлаа эзлэн урлаг соёлын арга хэмжээнд умбан хийсэн нь улам илүү чамбай болгож байлаа.

    djmedia:697
  • 3. ЭРИЙН ГУРВАН НААДАМ

    Энэ баяр наадмын үед эр хүний самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Монголчууд үндэсний баяр наадмыг зуны дунд эсвэл адаг сард цагаан идээ элбэг болж, сүрэг мал ногоонд цадаж, хүч тамир орсон үед нь өргөн олноороо тэмдэглэж ирсэн уламжлалтай.
    Бөхийн барилдаан нь ямарваа нэг үндэсний наадмын гол хэсэг юм. Монгол бөхийн гарах, дэвэх, шавах, өрөх зэрэг хөдөлгөөн нь хангарьд, харцага, шонхор шувууны дэвэлт болон ямар нэг хүчит амьтны үйл хөдөлгөөнийг дүрсэлсэн утга учиртай. Монгол бөхийн өвөрмөц төрх бөөгийн онгодыг баясгах нэг уламжлал билээ.
    Тиймээс энэ бөөгийн наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлэгчдийг мотоциклоор байлсан байдаг.
    Хөдөлбөрийн дагуу өмнөх өдөр Хүлэг морьдын уяа сойлгыг тохируулан сойж, сорьж бэлтгээд наадамд газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Баяр наадамд түрүүлсэн хурдан морьдыг мөн л мотоциклоор байлсан юм. Наадамдаа үзэгч олныг татан оролцуулахын тулд эрийн гурван наадмыг зохион байгуулсан нь Монгол туургатны галын их тахилгын наадмын бас нэг сонирхол татсан үйлажиллагаа байсан.
    Үндэсний баяр наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Монголын нэртэй төртэй мэргэд харваачид наадамь хүрэлцэн ирсэн нь наадмыг чимэж байлаа. Сур харвах мөч, цэцэн мэргэнээ сорилцон уухайлах дуу бөөгийн онгодыг баясгах, наадмыг чимэх ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэгдсэн салгаж болшгүй хэсэг байлж ирсэн.
    Монгол туургатны галын их тахилгын наадам үзэгч олон арвинтай, үзэх, баясгах зүйл ихтэй болж өнгөрсөн. Энэхүү наадам нь өнөө цагийн Монгол бөөгийн сүр жавхааг харуулсан, соёлын өвийн хувьд нэг нь нөгөөгөөс салгаж болохгүй үнэт өь болохыг батлан харуулж байлаа.

    djmedia:696
  • 2. МОНГОЛ ТУУРГАТНЫ ГАЛЫН ИХ ТАХИЛГЫН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

    Монгол үндэсний хувцасаар гоёосон сайхан монгол бүсгүйчүүд ирсэн зочидоо сүү хадагтай угтаж, хүндэтгэлийн асарт суудалд залж байсан.
    Чингисийн хүрээний доохон дугуйлан тойрог хэлбэрээр асар, майхануудыг барьж оролцох гэж ирсэн улаач нарыг тусгайлан багш, бүлгүүдээр суулгахаар зохион байгуулсан байсан. Эргэн тойрныг ажиглаваас бусад бөөгийн байгууллагаас цөөхөн хүн ирсэн санагдсан. Угдаа бол бөөгийн арга хэмжээ бүрт оролцож туршлага сууж байх нь маш чухал юм.
    Манай нэгдсэн тахилга болох гээд хөдөөнөөс төлөөлөл ирчихсэн, Монгол туургатнуудын улаач нар нэмээд 50 гаруй хүн болсон байсан. Бидэнд нэгэн том асар хувиарласан нь оролцогчдын тоонд яг таарсан.
    Их хэнгэрэгийн дуу хадаж, олон зуун улаач нарын цуваа асар, майханы өмнүүр жагсан орж ирсэн. Төр улсынхаа далбааг мандуулсан, отог аймгуудын тугаа намируулан алхална.
    Тэднийг байрлалаа эзлэнгүүт Морьтон баатрууд, улаач нар хөлөг морьдоо унан наадмын талбайд оролцож буй бөөгийн байгууллага, отог аймгуудын тугийг намируулан орж ирж, төв асарын өмнө Төрийн далбаа, тугнуудаа байрлуулав.
    Наадмын нээлтийн өмнө морин хуурын хамтлаг эртний түүхэн уртын дууг эгшиглүүлэн тоглов. Түүнийг дагаад Монгол Улсын төрийн дуулал эгшиглэв. Бөөгийн наадмыг нээж зайран Б.Хурцжахлан баярын мэндчилгээ дэвшүүлж, үг хэлсэн. Түмэн олон шавь нар багшийнхаа хэлсэн үгийг дэмжин ухайлан хурайлж байсан.
    Монгол наадам үндэсний ая дуу, хөгжим, бүжгийн тоглолтоор үргэлжилсэн билээ.

    djmedia:695