Category: Нэгдсэн их тахилга,тайллага

  • ТҮҮХЭНД ҮЛДСЭН МОНГОЛ БӨӨГИЙН НААДАМ 1. МОНГОЛ ТУУРГАТНЫ ГАЛЫН ИХ ТАХИЛГА, НААДАМ

    Арга хэмжээг нэрнээс эхлэх хэрэгтэй болов уу. Фестиваль (фр. festival лат. festivus – “баярын”) нь хөгжим, театр, эстрада, цирк, кино урлагийн ололт амжилт, спортын ололт амжилтыг харуулсан олон нийтийн баяр-гэж тайлбар тольд бичжээ. АНУ-д ардын гудамжны үзэсгэлэнг эртний Санчир гаригийн дурсгалд зориулсан наадам гэж нэрлэдэг, янз бүрийн насны үзэгчдэд зориулсан уран бүтээлчдийн үзүүлбэр бүхий өргөн хэмжээний баяр юм. Тэдгээрийг орон зайд, орчин үеийн хэлбэрээр задгай агаарт зохион байгуулдаг, талбай, цэцэрлэгт хүрээлэн, цайзуудын байгалийн архитектур, түүхэн интерьерүүд болон бусад сонирхолтой газруудад хамруулан хийдэг. 18-р зуунд Их Британид гарч ирсэн анхны Фестиваль нь хөгжмийн наадам байв. 20-р зуунаас хойш олон улсын наадам түгээмэл болсон. “Эв нэгдэл, энх тайван, найрамдлын төлөө” уриан дор залуучууд, оюутнуудын зарим наадмыг зохион байгуулах болсон.
    Монголын хувьд задгай талбайд нүүдлийн соёл иргэншил, бөөгийн онцлогыг тусгасан, урлаг, спорт, хөгжим, соёлын өвийн наадам юм. Монголд хийж байгаа учир, нүүдлийн соёлын өвийн нэг бөөгийн зан үйлийг сурталчилж байгаа тул Монгол нэрээр тахилга ба наадам байх нь зохистой боловуу. Яг энэ хэлбэрийг тусгасан Бөөгийн наадмыг өнөөгөөс таван жилийн өмнө Монголын бөө нар зайран Б.Хурцжавхлангийн удирдлага дор зохион байгуулсан байдаг.
    Монгол бөөгийн хувьд олон талаас нь нэр хаяг өгч “мэрдэг” боловч монгол бөөг нийтэд түгээх, тэнгэр шүтлэгийг олон түмэнд таниулахад түүний оруулсан хувь нэмрийг зөв үнэлж, түүхэнд үлдээх ёстой.
    Энэ наадам нь цар хүрээгээрээ монголын бөөгийн хүрээнд урд өмнө болж байгаагүй том арга хэмжээ болсон. Чингисийн хүрээнд болсон энэ арга хэмжээ, маш их хөрөнгө зарцуулсан, цаашдын үйл ажиллагаандаа туршлага авахаар, өргөн олон оролцсон Бөөгийн наадам байв.
    Өнгөрсөн хорин жил бөөгийн нэртэй янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байсан. Тэр нь олон улсын, бөө судлалын эрдэмтэдийн гэх мэт нэр дор хийж байсан ч цар хүрээгээрээ хязгаартай хүрээнд хийгдэж, өргөн цар хүрээтэй байж чадаагүй билээ. Тэнд бөөгийн нэр барьсан эрдэмтэн судлаачид оролцож, өргөн олон цуглаж чадаагүй юм.
    МБНЭ-ийн хувьд нэгдсэн тахилга хийхээр Монгол туургатангууд ирсэн байсан тул Монгол бөөгийн наадмыг нэгэн өдрийн турш үзэж сонирхох таатай боломж олдсон юм. Тэр үед Тува, Буриад, Өвөрмонголын бөө нар ирсэн байсан билээ. Бөөгийн наадам хоёр өдөр үргэлжлэх хөтөлбөртэй байсан.

    djmedia:694
  • МОНГОЛ ЭРЧҮҮДИЙН ХИЙМОРЬ СҮЛДИЙГ ИЛТГЭХ ШИЛИЙН БОГД УУЛАНДАА БӨӨЛӨӨ.

    Энэ хайрханд дөхөхдөө алсаас залбирч явсан юм. Сүүлийн үед савдаг нь их догширсон байлаа. Шилийн богдыг зорьсон олон хүн хайрхандаа буруу ёс заншил зан үйлээр хандсанаас ийм байдал үүссэн гэж болно.
    Ялангуяа Шилийн богд дээр автомашинтай гарсанаас хайрханы савдаг ихэд догширох болсон билээ. Тиймээс өнгөрсөн жилд биднийг бөөлөхөд савдаг нь хайрханы орой дээр машинтай гарсан хүмүүсээс арван гурав дахь хүн болгоны амийг нь авч байх болно гэж айлдсан байдаг. Шилийн богд монгол эрчүүдийн хийморь, сүлдний илэрхийлэл билээ.
    Шилийн богд хайрханы орой дээр гарахад Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Ерэн жилийн ойг тэмдэглэх үеэр босгосон зорчигчдод анхааруулах самбар тавьсан харагдана. Их тахилгын үеэр тавьсан хонины бүхэл мах ялзарч үнэр орж, ялаа батгана шавьж, хавь ойрыг эвгүй үнэрээр бүрхэж хүн удаан байхад бэрхтэй болгожээ. Монголчуудын хувьд энэ нутаг бурханы шашин ихэд хөгжиж дэлгэрсэн нутаг. Тэгээд ч бурханы шашины ёсоор хайрханаа тахисан ажээ. Тахилгын зан үйл буруу хийгдсэний бэлэг тэмдэг бол өргөсөн тахилгыг хүлээж авахгүй байдлаар илэрдэг.
    Шилийн богдыг зоригсодын цуваа үл тасарна. Автобус хөлөглөсөн байгууллага, хамт олон, хувийн унаа унасан түмэн олны тасрахгүй хөвөрнө.

    djmedia:690

  • УЛАМЖЛАЛТ ХҮНДЭТГЭЛИЙН ТАХИЛГА ХИЙВ.

    Бид хаа газрын хэн нэгний зохиосон номлол, хийсэн баримал, зурсан зурганд бус өвөг дээдсээс өнөөг хүртэл шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр, онгон сайхан байгаль дэлхийдээ сүсэглэн мөргөдөг хувьтай төрсөн ард түмэн билээ.
    Тиймээс МБНЭ-ийн Залуучуудын байгууллагыг энэ өдөр томоохон арга хэмжээ зохион байгуулж байхаар тохоосон билээ. Харамсалтай нь өнөөдөр монголын бөөд зүтгэж байгаа залуус хүчээ нэгтгэн сайхан арга хэмжээ хийх төвшинд хүрээгүй байна.
    Жил бүр галын тахилга хийж, залуус чөлөөтэй бөөлөх хэлбэрээр өнөөг хүрч ирлээ. Энэхүү арга хэмжээнд монгол үндэсний бөхийн барилдаан, урлагын тоглолт хийж байсан.
    Энэ жилийн хувьд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат, удган Нямжав улаанбаатар хотод ирж, Хүй долоон худагийн хөндийд хүндэтгэлийн бөөлөөн хийсэн билээ. Тайгын уламжлалт бөөлөлтийг харуулсан өвөрмөц бөөлөлт хийсэн. Бид тэр холын тайгаас улаачийг залж авчиран бөөлөлт хийлгэлээ, залууст үзэж харах сайхан боломж бүрдүүлсэн. Ийм боломжийг ашиглан бага ч гэсэн зүйлийг мэдээд, сураад авах боломжийг олгосон.
    “Тэнгэрийн улаач” нарын та бүхэн мөнх тэнгэрийн өмнө хүлээсэн, хэнтэй ч хуваалцахгүй түүхэн үүрэг бий. Тиймээс жил бүр дэлхийд хаа ч байхгүй бөөгийн зан заншлаар монгол үндэстэн баатруудынхаа баатарлаг дайчин алдарт хүндэтгэл үзүүлж онгод, өвгөд дээдэс, монгол орныхоо одоо болон ирээдүйнхээ төлөө шүтэж мөргөж залбирах нийтийн арга хэмжээг зохион байгуулж хэвшмээр байна. Олонд хүргэж чадвал бидний энэ санаачилгыг монголын мөнх тэнгэрээ шүтдэг мянга мянган эх орончид, сүсэгтэн олон дэмжинэ гэдэгт огт эргэлзэхгүй байна.
    Энэхүү бөөлөлтийн дараа удган Майцэцэг бөөгийн зан үйл хийсэн билээ.

    djmedia:636
  • МОНГОЛ БӨӨГИЙН ЦОЛ, ШАГНАЛ ОЛГОХ АЖИЛЛАГАА, БАЯРЫН ЦЭНГҮҮН БОЛОВ. Нэг. ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛОВ.

    ЦОЛ, ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА-г нээж Монгол ардын уртын дуу, морин хуур эгшиглэн цуурайтаж, ёслолын ажиллагааг эхлэснийг олонд тунхаглав. Баярын ажиллагааг нээж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан жилийн ажлаа дүгнэж үг хэллээ.
    2022 оны Нэгдсэн тахилгуудад Монгол бөө нарыг бөөлөлтийн дүнг МБНЭ-ийн ДЦХ-аар хэлэлцээд дараах хүмүүст Монгол бөөгийн эрхэм цол олгосныг тунхаглан зарлалаа.
    Монголын тулгар төр, Мөнх тэнгэрийн үйлийг төрийн дээд шүтлэг болгон тунхаглаж, тахиж ирсэний 2231 жилийг тохиолдуулан, Мөнх тэнгэрийн үзэл, эзэн Чингис хаанаа эрхэмлэн дээдэлсэн, үндэсний уламжлалт биет болон биет бус соёлын өвийг өвлөн авч яваа, Монгол соёл, зан үйл, ёс заншил, дэг журмыг үеийн үед мөрдөж шүтэж ирсэн, энэ үйлсэд амьдралаа зориулсан улаач нарт Дээд Цэцийн Хуралдайн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн нууц санал хураалтын дүнг үндэслэн:
    Монгол бөөгийн их зайран Пүрэвээгийн Батжаргал Монгол бөөгийн ДАРХАН ЗАЙРАН цолоор,
    Мөн Монгол бөөгийн Тэргүүн дээд Зайран цолоор Пүрэвсүрэнгийн Эрдэнэбаатар, Гэндэнбазарын Өлзийхутаг, Монгол бөөгийн Тэргүүн дээд Удган цолоор Авирмэдийн Оюунтуул нарт,
    Монгол бөөгийн Тэргүүн Удган цолыг Батын Мэндбаяр, Рагчаагийн Маахүү, Буянхишигийн Солонго, Монгол бөөгийн Тэргүүн Зайран цолыг Төмөрбаатарын Пүрэвдорж, Бүрэнтөгсийн Болдбаатар, Борхүүгийн Доржпүрэв, Пүрэвсан нарт,
    Монгол бөөгийн Зайран цолоор Чагнаадоржийн Болд, Пүрэвжавын Мөнх-Эрдэнэ, Хандсүрэнгийн Бямба, Баатарцогтын Жавхланцогт, Жагваралын Ганболд, Зоригтбаатарын Мөнхбат нарыг, Монгол бөөгийн удган цолоор Бат-Очирын Нямжав, Хонгорын Майцэцэг, Бадрахын Нямтөр, Чулуунбаатарын Дэлгэрмөрөн, Билгүүн, Батсүрэн нарт олгогдсон байна.
    МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Монгол бөөгийн цол олгогсдод энгэрийн тэмдэг, цолны батламжийг гардуулж өглөө.

    Мөнх тэнгэрийн үзлийг эрхэмлэн түгээх ажилд их амжилт гаргасан улаач нарыг шагналаа.
    Мөнх тэнгэрийн төлөө “Долоон өвгөн Од” одонгоор, Монгол бөөгийн тэргүүн удган Гэрэлмаа, “Алтан шонхор” медалиар Монгол бөөгийн тэргүүн удган Бямбасүрэн, “Мөнгөн шонхор” медалиар Б.Мэндбаяр, Т.Пүрэвдорж, С.Болортунгалаг, Наранцэцэг, С.Пүрэвсүрэн, М. Төгөлдөр, Р.Наранцэцэг, Дугарсүрэн нарт, “Хүрэл шонхор” медалиар Б.Нямжав, Б.Нямтөр, Б.Амарсанаа, С.Батзул, Д.Долгорсүрэн, Т.Бумдарь, С.Эрдэнэбат, Б.Нандин-Эрдэнэ, Сү.Бямбасүрэн, С.Пүрэвсүрэн, Х.Бямба, Б.Жавхланцогт, Ж.Ганболд, З.Мөнхбат, С.Энхмөнх, Г.Отгонсүх, Болд, Ж.Эрдэнэцэцэг, Гаваагүнчин, Гантөмөр, Үүлэн, Билгүүн, Батсүрэн, Мөнх-Эрдэнэ, Д.Отгонцэцэг, Алтанчимэг нарыг монгол бөөгийн үйл ажиллагаанд тус нэмэр оруулсны төлөө шагналаа.
    2022 оны Нарны тахилга, хамтарсан залбиралыг зохион байгуулахад идэьхитэй оролцсон дараах улаач нарыг Мөнх тэнгэрийн төлөө “Хүрэл шонхор” медалиар Х.Ураннавч, Г.Алтанзаяа, Г.Тэмүүжин, Ц.Эрдэнэчулуун, Г.Энхбат, Б.Эрдэнэсувд, М.Билэгмаа, Р.Ганбаатар, З.Цэнгэлмаа, С.Мөнхжаргал, Ариунаа, Г.Баярсайхан, М.Мөнхцэцэг, А.Адъяасүрэн нарыг шагнаж урамшууллаа.
    Шагнагсдыг төлөөлөн Монгол бөөгийн Зайран Б. Жавхланцогт үг хэллээ. Тэрээр өөрсдийн багш боло Монгол бөөгийн Тэргүүн удган С.Бямбасүрэнг Мөнх тэнгэрийн төлөө “Алтан шонхор” медалиар шагнагдсанд талархал илэрхийлж урлагын бүтэн багаар ая дууны мэндчилгээ дэвшүүлж буйг мэдэгдлээ. Монгол бөөгийн тэргүүн удган Б.Солонгод охиноос нь, Монгол бөөгийн удган Х.Майцэцэгт хамт олноос нь цэцгийн баглаа, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн болно.

    djmedia:595
  • 3. ХАМТДАА ӨНГӨРӨӨСӨН СҮҮЛЧИЙН ТАХИЛГА

    Арван хэдэн хоногийн дараа Хөвсгөлийн нэгдсэн тахилга болно. Тодорхой хүмүүсийн үйл ажиллагаа ажлын эрчимийг нэмж, бүтээж байдаг. Олон жилийн туршлагаас харж байхад ихэнх нь амиа бодон чимээгүй алга болно. Тэдэнд эвлэлийн төлөө санаа зовох зүйл байдаггүй. Нэг хэсэг нь өөрт байгаа боломжит зүйлээ амалчихаад чимээгүй болно. Түүнийгээ ажил хийчихлээ гэж бодно.
    Харин жинхэнэ ажилд хувь нэмрээ оруулагч нар бол биеэрээ оролцогчид, санхүүгийн хандив өргөгч нар хамаарна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд анх удаа гишүүдийн хандиваар Хөвсгөлийн арга хэмжээг зохион байгууллаа. Эдгээр идэвхитэй хэсгийн дотор Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар, гэргий Лхагва-Эрдэнэ нар багтаж байлаа.
    Тэд бүхнээс түрүүлж Мөрөнд ирсэн. Зайрантаны бие нь таагүй байсан тул эмч охиноо амралтыг нь авахуулаад цуг ирсэн байлаа. Байнга унаад байгаа гэсэн мэдээлэл сэтгэл эмзэглүүлж байлаа. Миний санаа зовж байсан зүйл бол хүмүүсийн эрүүл мэндийн байдал байдаг. Ажил удирдаж байгаа хүн ийм зүйлтэй байнга тааралддаг. Хэд, хэдэн хүний эрүүл мэндэд таагүй өөрчлөлттэй байлаа.
    Цаст хайрханы тахилгад дээр нэгэн ахмад улаачийг эмнэлгийн үзлэгээр оруулж буцааж билээ. Тахилгад оролцох гэсэн чин эрмэлзэл, зүтгэлийг тас цохин буцаахад миний зүрх хүчтэй шархлан өвдөж байж билээ. Одоо бас тийм байдал үүссэн байлаа. Ажил удирдаж байгаа хүнд шинэ, шинэ бэрхшээл тулгарч, түүнийг шийдвэрлэж явдаг.
    Зайрангийн Хөвсгөлийн нэгдсэн тахилгадаа бөөлөх гэсэн хүслийг би яагаад ч өөрчилж дийлэхгүй байсан. Тиймээс бөөлүүлэхээр шийдвэрлэсэн байсан. Тэр шийдвэр зөв байжээ.
    Аймгийн төвөөс нэг их холгүйхэн орших Эрдэнэхайрханы тахилга дээр бид хуран цугларлаа. Ажил хариуцсан хүмүүс өөр, өөрсдийн хариуцсан ажлаа амжуулна. Ажил хариуцсан хүмүүсийн зүтгэл, дусал, дусал хөлсний ачаар ажил аажим аажмаар урагшилна. Тахилгад ирсэн зочидоо хүлээн авч хоол идсэний дараа багахан хугацаанд цэнгүүн зохион байгуулсан юм. Тэрхүү цэнгүүн дээр Зайран маань ёстой залуу хүн шиг бүжиглэж билээ.
    Бөөгийн ажилд санаачилга гаргасан хүнд ачааны хүнд тусаад байдаг. Хувийн ажлаа амжуулсаар тулсан цаг хугацаанд томилсон ажлын хэсэг эрчимтэй ажиллах болдог. Энэ удаагийн ажлын хэсэг жигд ажлаагүй, цөөхөн хэдэн хүн ачааллын хүндийг үүрч өнгөрүүлэв.
    Хайрханы тахилгын дараа Лусын тахилга дээр түүний гэргий, Монгол бөөгийн тэргүүн удган Лхагва-Эрдэнэ бөөлөхөөр газраа сонгон өргөлөө бэлтгэж харагдана. Түүний охин нь тусалж байлаа. Манайхан “назгайрч” майхан, байрлалдаа хөдөлж ядна.
    Олон удаа бөөгийн зан үйлийн дараа ганцаардах тохиолдол их байдаг. Энэ нь надаа их тохиолддог зүйл. Оролцогчид өөр, өөрсдийн зүйлээ ачаад хөдөлчихдөг. Миний хувьд хамгийн их ачаатай явдаг. Түүндээ түүртээд ганцаар хоцрох нь байдаг. Харин сүүлийн үед залуучуудаас туслах нь нэмэгдсэн. Үйл ажиллагааны дараа цуглуулсан эд зүйлээс цөөнгүй зүйл алдагддаг. Түүнийгээ эргээд сэлбэнэ гэдэг надад том ажил байдаг.
    Тахилгын тухай хожуу бичих болохоор ингээд товчлоё. Эрдэнэхайрханы тахилганаас Хатгалын зүг хөдөллөө. Нэгдсэн их тахилгад оролцогчид байрлалаа эзэлж, лагерьлах журамтай буудаллаж байлаа.
    Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын өглөө толгойлж бөөлөх улаачид байрлалаа эзлэн тахилгаа эхэллээ. Хөвсгөл нуурын Лусын тахилгын эхэнд Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар толгойлон бөөлж эхэлсэн. Олон хоног орсон бороо завсарлаж, тэнгэр холимог үүлтэй, намуун салхитай байсан. Ийнхүү Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар толгойлон бөөлөх үүргээ биелүүлсэн. Энэхүү бөөлөлт нь түүний сүүлчийн бөөлөө байсан билээ.
    Өөрийн ухамсарт амьдралаа монгол бөөдөө бүрэн зориулсан түүний амьдрал тэмцэл залуу хойч үедээ үлгэрлэл болж үлдэнэ.
    Шөнө дунд үүрээр утас минь дуугарав. Охин нь залгасан байлаа. Зайрангийн бие муудсан тухай мэдээ байлаа. Миний нойр хулжив. Сэтгэл хачин болчихно.
    Тэртээ он жилүүдийн дурсамжууд толгойд эргэлдэнэ. Монгол бөөгийн их зайран Нямдаваа гуай хавдарын хүнд өвчинд тарчилж байхдаа үүрээр надруу залгаж билээ. Морфиноор тарьж байгаа ч удаан үйлчлэхгүй байна гэж үгээ зөөн хэлж байсан. Тэр өнгөрөхөөс хэдхэн минутын өмнө надтай ярьсан хэрэг л дээ.
    Монгол бөөгийн дархан удган Энхжаргал гуай сүүлчийн өмнөх өдрөө миний өрөөнд цуг өнгөрөөж байсан. Та яасан их ачаалалтай ажилладаг юм бэ. Би анзаардаггүй байжээ. Хамт хоол зооглоё гэж билээ. Надад бие нь муудсан тухай онгодын мэдээлэлийг орой өгч билээ. Тэгээд сурсаар байгаад эмчлэгч эмчтэй нь холбогдож чадсан. Тэр шөнө нойргүй хоносон. Сайн бөө, сайн найзаар нь туслуулах гэж үзсэн, хөдөлсөнгүй. Энгийн иргэний сэтгэлгээгээр сэтгэлээ хий дэмий зовоож байсан. Болдоггүй юм, болдоггүй л байдаг биз ээ.
    Монгол бөөгийн их зайран Ганболд шөнө үүрээр утасдаж билээ. Тэр сүүлчийн удаа над руу ярьсан байдаг. Энэ мэтчилэн бөөгийн удирдаж яваа хүнд олон хүнд мөчүүд тулгарч байдаг.
    Хүүжий зайрандаа их зайрангийн цолыг зүүх гэж их яарсан, нутагт нь очсон, дараахан нь онгодын зүг одсон. Мишигдорж зайрантай нутагт нь амьд ахуй нь сүүлчийн уулзалт хийсэн, тэр амлалтаа биелүүлж Цагаан нуурын хөтөл дээр нэгдсэн тахилгыг дэмжээд өргөл өргөж суусан. Одоо тэр газраар явахад тэр дүр харагддаг.
    Их хувь заяаг нуруундаа тээж явдаг улаач хүний зүтгэл тэмцэл агуу билээ. Тэгээд дүүлэн тэмүүлэх их хүслээр жигүүрлэн бусдын, эх дэлхийнхээ төлөө тэмцэж явдаг зовлон, жаргал дүүрэн тэдний амьдрал дурсамжаар дүүрэн билээ.
    Үүрийн гэгээ орох тэрхэн цаг үед утас дуугарав. Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар тэнгэрийн орондоо заларсан мэдээ байлаа. Удалгүй дахиад утас дуугарав. Түүний ах өнгөрсөн тухай мэдээ байв. Ах дүү хоёр зэрэг тэнгэрийн ороноо зорив. Юм бүхэн учиртай. Алдарт удган хоёр хүүгээ зэрэг авах учиртай байсан юм болов уу.
    Хотод ирээд ажлаараа оров. Ширээн дээр нямбайлан эвхэж тавьсан дөрвөлжин тооны дэвтрийн цаасанд бичсэн бичээс байлаа. Тэрхүү бичигт дархан зайрангийн өөрийн гараар сүүлчийн бичсэн захиас байлаа. Өөрийн гараар бичсэн түүний сүүлчийн бичээс гэхээр бас сэтгэл сонин сэтгэгдэл зурвас хийв.
    Ай хөх мөнх тэнгэр минь өршөө.
    Д.Жаргалсайхан

    djmedia:590
  • 12. ДҮНГИЙН ХУРАЛДААН

    Бодлогын хувьд Нэгдсэн тахилгаар ахмад үе, дунд үе, залуу үеийн төлөөллийн бөөлөлтийг харуулах гэж оролдсон тал бий. Тиймээс нэгдсэн тахилгаар хөвсгөл нутгийн, орон нутгийн бөөгийн төлөөлөл дэг жаягыг харуулах гэж оролдсон.
    Нөгөө талдаа бөөлөлтийн хувьд цаг хугацааны уламжлалт хүчин зүйлийг огоорсон тал бий. Гэвч үүнээс зайлсхийх боломж бидэнд алга байна. Олон газраас улаач нар цугларч байгаа тул тэдний олон хүчин зүйлийг анзаарч хандахаас өөр арга байсангүй.
    Бид бөөлөлтийн талаархи мэдээллээ таницуулах боломжгүй байв. Энэ удаа хөвсгөлийн тайгаас хүрэлцэн ирсэн улаач, идэвхитэн нартаа дурсгалын зүйл, Мөнх тэнгэрийн төлөө медалиар шагнасан билээ.
    Энэ удаагийн хөвсгөл нутгаар аялан зон олонтой уулзаж явахдаа мөнх тэнгэрийн шүтлэг орон нутагт бат суурьтай, түүний төлөө ажиллахад бэлэн шүтэн бишрэгч нартай таарч явсандаа олзуурхаж байна.
    Монгол бөөгийн уламжлалт чанар, гал голомт орон нутагт цаашид ч үргэлжлэн хөгжих итгэл дүүрэн байгааг олж харлаа. Эх болсон байгаль дэлхийгээ хамгаалах, өвөг дээдсээс уламжлагдан ирсэн тэнгэр шүтлэг бидний хойч үе ч үргэлжлүүлэн авч явааг хараад бахархаж байлаа.

     

    djmedia:584
  • 11. ДОЛООН ӨВГӨН ОДНЫ ТАХИЛГА.

     

    Алс холоос ирчихээд бөөлөхийг хэн ч хүснэ. Тиймээс МБНЭ-ийн удирдлага шийдвэр гарган Нэгдсэн тахилгууд дээр Долоон өвгөн одны тахилга хийж байхаар болсон.
    Энэ тахилга олон онцлоготой. Улаач хүн хэрхэн туршлагжиж үйл нв хэрхэн арвижиж байгаагийн тод жишээ энэ тахилга дээр харагддаг. Тахилга дээр бөөлөгчид бөөгийн зан үйлд хэрхэн төлөвшиж байгаа нь харагддаг, тэр утгаараа залуу үеээ дараачийн удаа томоохон тахилга дээр бөөлөх хэмжээнд хүрсэн үгүй нь энэ тахилга дээр тод харагддаг.
    Энэ удаагийн тахилгад өмнөговийн бөөгийн хүрээлэнгийхэн гол хэсгийг бүрдүүлсэн байдаг. Говийнхан маань хашир туршлагатай болжээ. Шинэ залуусыг дагуулсан сайхан бөөлөөн боллоо.
    Аврал ерөөлийн эзэн тэнгэр өвгөн одны тахилгад: Монгол бөөгийн тэргүүн удган Байгалтөгс, Маахүү нар,
    Аз, хийморийн эзэн тэнгэр өвгөн одонд: Гаваагүнчин, Амарсанаа нар,
    Ачлал тусын эзэн тэнгэр өвгөн одонд:Монгол бөөгийн тэргүүн удган Ц.Бор, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар, зайран Гантөмөр
    Нас арвижахын эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн зайран Гэнэнхүү, Удган Дэлгэрмөрөн, удган Нямтөр
    Буян хишгийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн зайран Төгөлдөр, удган Үүлэн, зайран Билгүүн,
    Хүсэл зоригийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн тэргүүн зайран Тамжид, зайран Батсүрэн
    Заяа төөргийн эзэн тэнгэр өвгөн одонд: Монгол бөөгийн тэргүүн зайран Л.Мөнх-Очир
    Зайран Мөнх-Эрдэнэ нар тус тус бөөлж мөнх тэнгэрийн зан үйл хийлээ. Энэхүү зан үйл маш дэг журамтай, сайхан болж өнгөрсөн.
    Гэвч энэхүү тахилгад гурав, гурван улаач гаргахаар шийдвэрлэсэн ч зарим гал дээр хоёр хүн бөөлсөн тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр залуу улаач нар бөөлөх боломжийг алдсан байна.
    Энэ удаа долоон өвгөн одны тахилгыг МБНЭ-ийн Залуучуудын зөвлөл хариуцан зохион байгуулсан.

    djmedia:583
  • 10. ХӨВСГӨЛ НУУРЫН ГАЛЫН ТАХИЛГА.

    Улаачийн дэг журамгүй үйлдэл тэнгэрийн хатуу гэсгээлийг хүртдэг. Энэ бичигдээгүй хуулийн нэг. Цаашилбал үр хүүхдэд ч нөлөөлөх байдал гардаг. Тиймээс өөрт ашиггүй, өрөөлд үлгэрлэл муутай үйлдлийг улаач хүн гаргаж болохгүй, хатуу цээрлэж байвал зохино.
    Энэ удаагийн галын тахилга Монгол бөөгийн их зайран Балжирын удирдлага дор маш сайн зохион байгуулалт, дэг журамтай бөөлөлт боллоо. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд энэ удаагийн галын тахилга зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.
    Галын тахилга хийх газар бэлтгэлээ эрт хангаж дууссан байлаа. Татсан гортиг, хүн болгоны идэвхитэй оролцоо, хэн хүнгүй бэлтгэл ажилд хувь нэмэрээ оруулах гэсэн зүтгэл бэлтгэл ажлын хангахад чухал үүрэг гүйцэтгэлээ.
    Тэнгэрт одод гийх мөчид Монгол бөөгийн их зайран Э.Балжир галын тахилгадаа толгойлон бөөлж эхэлсэн. Түүний дараа Монгол бөөгийн тэргүүн удган С.Бямбасүрэн дараалан босч шавь нараа дагуулан бөөлсөн.
    Түүний шавь нар зайран Бямбасүрэн, Мөнхбат, Жавхланцогт, Ж.Ганболд нар хуяглан бөөлж эхэлээ. Галын тахилгадаа хүч нэмэн удган Долгорсүрэн, Зулаа, Бумдарв, Пүрэвсүрэн, Бямбасүрэн, зайран Эрдэнэбат нар хуур манжигаар бөөлнө билээ. Ийнхүү галын тахилга маш сайхан болж өнгөрлөө. Өмнө хийж байсан галын тахилга заавал нэг зөрчил агуулж байсан байдаг. Энэ удаа галын тахилга тэрхүү буруу зүйлийг таслаж маш сайхан эмх цэгц, дэг журамтай болж өнгөрсөн.

    djmedia:580
  • 9. ХАЙРХАНЫ ТАХИЛГА.

    Тэгээд тэр хэдийгээ хайгаад хөдлөв. Хатгалын гүүр гараад модтой уулын нэг оройд тахилга хийхээр зааж өгсөн байх юм. Бүр мэдэх, мэдэхгүйгээр загнаж байгаад зааж өгсөн гэж сонсов. МБНЭ-ийн тахилга хийх дотоод ажилд бидний өмнөөс мэдэмхийрэн оролцсон асуудал гарлаа. Манай залуус ч шинэдэв. Бас буурь, суурь дутав. Бид ч муу тусалсаны тод жишээ л дээ. Гэхдээ бусдын дотоод ажилд дур мэдэн оролцох нь ноцтой алдаа, ноцтой үр дагавар авчирдаг.
    Хайрханы тахилгад Монгол бөөгийн их зайран Д.Нямдаваа, Б.Баяраа \Моко\, Х.Батбаяр, \Бүдүрэ\ нар бөөлж байсан билээ. Энэ удаа зүүн тайгын төлөөлөл, болсон зайран Болд түрүүлж гарч хуур манжигаар бөөлсөн. Түүний араас Монгол бөөгийн удган Болортунгалаг хуяглан толгойлж бөөллөө. Олон улаач түүний бөөлөлтийг харж, олон ч зүйл хүлээж байсан байх аа. Түүний хариултыг бөөлөөгөөрөө өглөө.
    Хайрханы тахилгыг толгойлон бөөлсөн нэгэн бол Хөвсгөл амйгийн Тосонцэнгэл сумыг төлөөлж, Монгол бөөгийн зайран Болдбаатар хуяглан бөөлж боссон билээ. Түүнийг бөөлөлт цугларсан олонд сонихон байсан. Ялангуяа түүний тамлаг, дуудлагыг таалж байгаа нь харагдлаа. Ийнхүү Хөвсгөл нуурын Хайрханы тахилга амжилттай болж өнгөрлөө.
    Хайрханд бөөлөх бүрэлдэхүүн бүгд анх удаа гарч байгаа болохоор МБНЭ-ийн Ерөнхийлөгчийн хувьд санаа их зовж байлаа. Хайрханы тахилгад толгойлж, тэргүүлж бөөлсөн улаач нар хамт олны итгэлийг дааж, хариуцлагатай бөөлсөн.
    Тэнгэрийн үйлийн их зам биднийг хөтөлж байгаа, уламжлалт бөөгийн зан үйлийг авч яваа ахмад үе маанд бөөлөлтөө ийм нэгдсэн тахилга дээр харуулдаг, залуу үе маань түүнээс сайн суралцах шаардлага бий.

    djmedia:579
  • 8. ХӨВСГӨЛ НУУРЫН ЛУСЫН ТАХИЛГА

     

    Лусын тахилгыг Монгол бөөгийн дархан зайран Ц.Чулуунбаатар толгойлон гарч бөөлсөн билээ. Дархан зайран маань Хайрханы тахилгад бөөлөх байсанаа өөрчилж Лусад бөөлөхөөр шийд гаргасан юм.
    Түүний араас Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн тэргүүн удган Б.Мэндбаяр Цагааннуур сумын төлөөлөл, нуурандаа залбирч бөөллөө.
    Улаан-уул сумыг төлөөлөн Зайран Пүрэвсан толгойлон бөөллөө. Хөвсгөл нуурын Нэгдсэн их тахилгад Лусын тахилгадаа анхлан бөөлөгчдийн нэг болоо.
    Олондоо танил болсон Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар Алаг-Эрдэнэ сумын төлөөлөл болон толгойлон бөөлсөн байдаг. Энэ цагийн залуу үеийн төлөөлөл болсон зайран өөрийн хүч чадлаа харуулсан билээ.
    Олон зуун жил түүхэн уламжлалаа авч яваа Монгол бөөгийн тэргүүн зайран Т.Пүрэвдорж Лусын тахилгадаа толгойлон бөөлөх үүргээ сайн биелүүллээ. Тэрээр нутагтаа болж байгаа бөөлөлтөд анх удаа тэргүүлэн бөөлөлт хийлээ.
    Хөвсгөлийн зүүн тайгын төлөөлөл болсон Монгол бөөгийн их зайран В.Төмжий \Нэргүй\ Лусын тахилгадаа толгойлон бөөлсөн билээ. Түүний өвөрмөц бөөлөлт бусдын анхаарлын төвд байдаг. Зайраг гарч бөөлөх хүртэл бас л түвэгтэй байдал бий болсон юм. Хожим түүх тайлбарлана. Эцсийн бүлэгт зайран зайран нуурандаа залбирч бөөлнө билээ.
    Хөвсгөл нуурын Лусын тахилгыг Дархан-Уул амйгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн Лусын тахилгадаа толгойлон бөөлж дуусгалаа. Түүний бөөлөлт бүр давтагдашгүй мөн чанарыг агуулж байдаг. Их удган маань түмэн олны төлөө олон жил ачааны хүндийг үүрч өнөөг хүрч ирсэн.
    Хөвсгөл нуурын нэгдсэн тахилгын Лусын тахилга улаач нарт маш сургамжтай болж өнгөрсөн. Бурхан халдун, Хөвсгөл нуурын тахилгын түүхэн сургамжийг бид хэзээ ч мартахгүй. Эх орон, түмэн олон, байгаль дэлхийнхээ төлөө амиа зориулж явдаг нь жинхэнэ улаач хүний мөн чанар байдаг.

    djmedia:578