Category: Монгол бөөгийн түүх

  • ДАЯН ДЭЭРХИЙН АГУЙ ОРОХ ИХ УЧИР БАЙНА.

    Миний хувьд агуйаас зайдуу байж Цагаан-Үүр уялган гол суман гол гээд хэдэн жилийн нүүр үзэж сая л нэг хайрхан орох нөхцөл бүрдсэнээр даян дээрхийн агуй орлоо.
    Хотоос гарч шууд уялган гол орлоо. Очиход бороо хэд хоног тасралтгүй орж байлаа. Энэ өдрүүд 2021 оны 08 сарын 01-3-ны хооронд байлаа. Байгаа айлын хүмүүс энэ чигээрээ хур ороод байвал Дайн дээрх орж чадахгүй байх хэмээн ярихад миний сэтгэл хөдлөж орой болоход ихэд хөөрч хөөр юугаан татаж уул усанд, тэнгэртээ дуулгаж хур бороо оруулахаа болиулахыг гуйж залбирлаа. Гэтэл 4-ний өглөөнөөс үүл нимгэрч бороо зогслоо. Тэр өдөр өөр зүйлсийн үйлэнд шамдлаа. 5-ний өглөө болж морин цаг болмогч дээрхийн агуйн зүг замчтай хамт мотоциклоор замд гарлаа. Даян дээрх хүртэл 10 гаран км юмаа. Замдаа өндөр уул, ой шугуй, тал гол, намаг балчиг туулсаар зорисон газраа хүрлээ.
    Агуйн доод бэлээс сүсэгтэн олонт сануулга самбар байрлуулж тэр байтугай бие засах газар, сүүдрэвч бэлдсэн байлаа. Бэлээс авхуулаад залбирах газар нь залбирч бодсоор дээш өгсөөд 100 орчим метр өндөрлөгт матсаар агуйн аманд дөхөж ирэхэд 3-н хэрээ эргэж угтаж авлаа. Мөн ургаа модонд их хэмжээний хадаг яндар уясан харагдана. Уг нь ургаа модонд хадаг уяахыг хэзээнээсээ хийж эхэлсэн бэ гэдгийг бид бодох ёстой. За ингээд агуйд орлоо.
    Хүссэн газраа ирсэн минь сэтгэл ихэд догдлов. Сониуч зан минь хөдөлж бүх зүйлийг нэгд нэгэнгүй харж сонирхлоо. Үүний дараа гол ажилдаа орж, хуур татсанаа Даян дээрхийн онгодтой холбогдож мэдээлэл авлаа.
    Цагаан морь унасан, цагаан саарал дээлтэй шүтээн үзэгдэж ийн хэлэв: 33-н дааганы чадалтай 33-н салаатай энэ агуй уул минь гэж хэлээд чамд одоо шидээ үзүүлье гээд олон шувуу ирнэ гэж хэллээ. Гэтэл удалгүй хэдэн зуун хараацай шувуу агуйн амаар эргэлдлээ. Энэ мэдэрсэн зүйлээ хамт яваа хөтөчдөө ярьж дуулгалаа.
    Мөн бид 2-ыг агуйгаас буцасны дараа хур орно гэсэн билээ. Яг хэлснээр нь болж бид Уялган гол ороход бороо орж билээ. За ингээд Монгол улсынхаа хилээ бүтэн даатгаж зон олон, улаачууд, МБНЭ даатгаж залбирсан билээ. Энэ үйл явдлаа дүрс бичлэг болгон авсан болно. Учир мэдэх нутгийн зайрантай хөөрөлдөж үзлээ. Уг нь бол Даян дээрхийн агуйн дэргэд онгодоо оруулах бөөлөх заахан тиймэрхүү байдаг хэмээн ярьлаа. Шинээр улаач болох олон хүмүүс ирдэгч, онгод нь ордоггүй улаач цөөнгүй байдаг хэмээлээ. Ингээд Даян дээрхийн онгодод залбираад хүслээ биелүүлээд, үйлээ гүйцээгээд буцлаа. Сайхан байлаа.
    Б.Мөнхчулуун

     

    djmedia:500
  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГЫН “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУЧУУД-2” АЯН АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА.

     

    “Тэнгэрлэг залуус-1” аяныг эхний ээлжинд 2015 оны 2 дугаар сарын эхний арав хоногт зохион байгуулж энэ хүрээнд амьдралын боломж муутай, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж залуу халуун насаа зориулсан ахмадууддаа бэлэг тараасан билээ. Мөнх тэнгэрээ шүтэн дээдэлдэг залуучууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн энэ ажиллагаа ахмадуудынхаа сэтгэлд хүрсэн сайхан ажил болж өнгөрснийг та бүхэн харсан бизээ.
    “Тэнгэрлэг залуус-2” аяныг хоёрдугаар ээлжинд 2015 оны 2 дугаар сарын дунд арав хоногт зохион байгууллаа. Энэ аяны хүрээнд МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ын төлөөлөл Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд өөрсдийн биеэр очиж ажиллаж, цагаан сарын бэлэг түгээх ажил зохион байгууллаа.
    Алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин доогуур айл өрхүүдээр олж очиход тухайн хорооны цагдаагийн ажилтангууд тусалж байлаа. Өөрийн хариуцсан хорооны айл өрхүүдийн байдлыг сайн мэддэг тэдний туслалцаа бидэнд цаг хэмнэхэд их тус болсон. Ихэнх айлуудад бага насны олон хүүхдүүдтэй эмэгтэйчүүд угтаж байлаа. Зарим гэрт бага насны хүүхдүүд үлдсэн хажуу хөршүүд нь давхар харж байдаг өрхтэй ч тааралдав.
    Энэ аянд оролцох хүсэлтэй Мөнх тэнгэрийн шүтлэгтэй залуучууд, шүтлэгтэнгүүдийг МБНЭ-ийн сайт, фейсбүкээр холбогдож болно.
    Та бүхэнд Мөнх тэнгэрээ шүтдэг залуучуудын байгууллагаас санаачилсан “Тэнгэрлэг залуус” аянд идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг уриалж байна.
    “Тэнгэрлэг залуус-2” аянд МБНЭ-ийн гишүүн Б.Чанцал, Б.Солонго, Ц.Мөнхбаяр, Б.Байгалтаа, Ч.Наранчимэг, Н.Нарангэрэл, Н.Гэрлээ нарын гишүүд идэвхи санаачлагатай ажиллаж байгаад нь МБНЭ-ийн болон дээд цэцийн гишүүдийн зүгээс баяр хүргэж байна.
    Б.Банзрагч

    djmedia:491
  • Монгол бөөгийн Тэргүүн зайран Д. Дарьчулуун төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаалаа.

    Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун нь МБНЭ-ийн Дээд Цэцийн Удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Их Өөлөг ястай, Урайнхай омгийн Дольгор бөөгийн Көк багшийн удам, Т.Чойсүрэнгийн ач хүү, найм дахь удамын зайран юм.
    Монгол төр, төрийн түвшинд Мөнх тэнгэрээ шүтэж, дээдэлж эхэлсэний 2223 жил, Монголд бөөгийн анхны байгууллага байгуулагдсаны 20 жил, Монголын бөө нар нэгдсэний 3 жилийн ой “Хонь” жилд тохионо. Энэхүү түүхэн явдлуудыг тэмдэглэх жилийн эхэнд МБНЭ-ийн нэг зүтгэлтэнг Монголын төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг Мөнх тэнгэрээ шүтэгчид бид булган сүүлтэй шагнал хэмээн хүлээн авч байна.
    Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д.Дарьчулуун нь МБНЭвлэл үүсгэн байгуулагдсанаас хойшхи 3 жилийн хугацаанд Тэнгэр язгуур, Бөө мөргөлийн олон зай үйлд оролцож байсан билээ. 2011 онд Баян-Өлгийн аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Буянт сумын Засаг Даргийн Тамгийн газартай хамтран “Атаа таван тэнгэр”-ийн их тахилага зохион байгуулсан. Тэр 2012 .05.13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд болсон Хүннүгийн “Ноён уулын Нэгдсэн тахилга”-т оролцсон.
    Д.Дарьчулуун нь 2013.05.25-26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Буянт, Сагсай, Цэнгэл сумын нутаг дахь Монгол Улсын толгой уул “Жаргалт хан” хайрханы Нэгдсэн Их Тахилгийг удирдаж, Хайрханы тахилгыг толгойлж бөөлсөн түүхтэй.
    Мөн 2013.10.4-6-ны өдрүүдэд БНСУ-д болсон ЮНЕСКО-оос зохион байгуулсан олон улсын фистовальд бөөлж, Дэлхий нийтэд Монгол бөөг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан.
    Д.Дарьчулуун нь 2014.05.15-ны өдрийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Ханбогд хайрхан, Оюутолгойн Монгол говийн Нэгдсэн их тахилгын Хайраны Тахилгыг толгойлж бөөлсөн байна. Түүнчлэн 2014.06.22-ны өдрийн Улаанбаатар Хүй долоон худагт болсон “Нарны залбирал”-д идэвхтэй оролцсон.
    Тэрээр МБНЭ-ийг төлөөлж 2014 оны 8-р сард болсон Монгол, Зөвлөлтийн цэрэг “Халхын гол”-д ялалт байгуулсаны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцсон билээ. 2014.09.22-ны өдөр. Улаанбаатар хот. Монгол үндэстэн баатруудынхаа хүндэтгэлийн цогцолборын шав тавих нээлтийн ажиллагаанд толгойлж бөөлсөн.
    Мөнх тэнгэрийн үзлийг дэлгэрүүлэх, МБНЭ-ийг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаныг үнэлж, 2011 онд “Их Эзэн Чингис Хааны 850” жилийн ойн медаль, МБНЭ-ийн 2013 оны шилдэг зайран, МБНЭ-ийн “Мөнгөн шонхор”, “Алтан шонхор” медалиар, Баян-Өлгий аймгийн Засаг Даргийн газрын жуух бичгээр шагнагдаж байлаа.
    Мөнх тэнгэрийн төлөө хийсэн зүйлсийг нь үнэлэн төрийн дээд шагналыг хонин жилийнхээ босгон дээр авсанд нь МБНЭ-ийн нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж байна. Монгол бөөгийнТэргүүн зайран Д.Дарьчулууны маань энэ шагнал булган сүүл дагуулж олон тэнгэрийн улаач нар төрийн их шагналыг хүртэх болтугай.
    Д.Төмөрөө

  • МБНЭ-ИЙН ДЭЭД ЦЭЦИЙН ДЭРГЭДЭХ ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА САР ШИНИЙГ ТОХИОЛДУУЛАН “ТЭНГЭРЛЭГ АЯН-1” АМЖИЛТТАЙ ЭХЭЛЛЭЭ.

    Мөнх тэнгэр шүтлэгт залуучууд маань нэгдээд удаагүй ч хийсэн ажилтайгаар морин жилээ үдэж “Галзууруулагч хэмээх Хонь” жилтэйгээ золгоод байна. Тэд зохиомолоор бус магадгүй аваад сурчихсан айл өрхийг сонгосонгүй. Харин өөрсдийн биеэр явж, аян зохион байгуулах айл өрхөө сонгосон нь онцлогтой байсан юм.
    2015 оны 2 дугаар сарын 16 даваа гарагт МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага” Нийслэлийн Сонино хайрхан дүүргийн алслагдсан хороонуудад, амжиргааны төвшин муутай айл өрхүүдэд гурил, сүү, чихэр гэх мэт хүнсний зүйлсээр өглөгийн аянаа эхлүүллээ.
    Альваа зүйлийг зориглон хийхэд их бага гэх зүйл үгүй юм.
    Өгөе гэвэл ганцаасаа
    Уйлая гэвэл сохороосоо гэдэгчлилэн аяныг эхлүүлэсэн МБНЭ-ийн “Залуучуудын байгууллага”-ийн эрч хүчтэй залуучууддаа цаашдынх нь ажил, үйлд нь өнөрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

    djmedia:489
  • ГИННЕСИЙН АМЖИЛТЫН ЭЗЭН Э.СОДНОМПИЛЖЭЭ

    Дандаа насанд хүрэгчидтэй ажиллаж байсан хүний хувьд хүүхэд, тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хичээл заана гэхэд тулгамдсан нь мэдээж. Ингэж багш, шавь хоёр анх танилцжээ. Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ш.Энхсайхан багш тухайн үед “Алдар” спорт хорооны чийрэгжүүлэлтийн төвд ажилладаг байв. Э.Содномпилжээтэй зэрэг шахуу 100 килограмм жинтэй нэгэн залуу түүн дээр шавь болж ирсэн аж. Ш.Энхсайхан багш ийм хоёр шавьтай болоод л “үзэж таржээ”.

    Удалгүй Э.Содномпилжээ юм дуулгаад эхэлж. 2001 оны УАШТ-ий 52 кг-ын жинд түрүүлсэн нь түүний анхны том амжилт байв. 2002 онд жин өгсөн 56 кг-д түрүүлэв. Хэвтээ шахалтаар ийн амжилт үзүүлж эхэлж. Жин нь ч бага багаар нэмэгдэж, бие нь ч сайхан хөгжөөд иржээ. Пауэрлифтингийн холбоо ч багш, шавь хоёрыг дэмжжээ. Нэг ёсондоо Содномпилжээ олны анхааралд өртөж, найдлага төрүүлж эхэлсэн гэсэн үг. Тэгж байтал 2002 онд Ш.Энхсайхан дасгалжуулагч Австралид ажиллахаар явснаар багш, шавь хоёрын бэлтгэл, сургуулилалт тасалджээ. Ш.Энхсайхан багш Австралид гурван жил болоод эргэж ирж. Нэг удаа түүнийг автобусанд явж байтал хэн нэгэн араас нь мөрийг нь тогшжээ. Эргээд хартал Э.Содномпилжээ байв.

    -Та Энхсайхан багш мөн үү?
    -Мөн байна. Чи одоо юу хийж байна вэ?
    -Юу ч хийгээгүй ээ, багш аа. Нэг сургуульд л сураад явж байгаа…
    -Чи тэгвэл бэлтгэл хиймээр байна уу. Хоёул дахиад эхэлье.
    -Тэгье.

    Багш, шавь хоёрын хооронд ийм товч яриа болж. Ш.Энхсайхан багшийн хувьд дасгалжуулагчийн нүдээр харахад анх туйван даахааргүй шахам турьхан жаахан байсан хүү овоо өсөж, бэлтгэл сургуулилалтаа зөв хийгээд, уйгагүй хөдөлмөрлөвөл юм дуулгаж мэдэхээр санагдсан аж. Э.Содномпилжээ Санхүүгийн дээд сургуулийн нягтлан бодохын ангийн оюутан болчихсон байсан нь тэр. Ингээд бэлтгэлээ эхэлжээ. Бэлтгэл нь овоо жигдэрч эхэлж байтал Ш.Энхсайхан багшийг “Голден жим” фитнесс төвийнхөн урьж багшаар ажиллуулахаар болов гэнэ. Тус төвийн захирал Б.Баянмөнхөд Ш.Энхсайхан багш учраа хэлж, шавийгаа танилцуулснаар багш, шавь хоёр “Голден жим”-д ажиллаж, хичээллэн бэлтгэлээ үргэлжлүүлжээ.
    Хоёулаа групптэй, хоёулаа Баянхошуу, Ханын материалд амьдардаг, автобусны мөнгөгүй болох үе ч цөөнгүй. Гэвч тэд шантарсангүй. Хичээл зүтгэлийн үр дүн ч гарч эхлэв. Э.Содномпилжээ жин өгсч 64 кг-аас дээшээ бүх жинд аварга болжээ. Багш, шавь хоёрыг дэмжиж туслах хүн олон байв. “Ард нэгдэл” даатгалын захирал Ч.Ганхуяг “Голден жим”-д хичээллэдэг байв. Тэрбээр Э.Содномпилжээтэй танилцаж, түүнийг компанидаа нягтлангаар ажилд авчээ. Эдүгээгийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Голден жим”-д хичээллэдэг байсан аж. Тэрбээр Э.Содномпилжээд мэргэжлийн өмсгөл авч өгөхөд хязгааргүй баярласан гэдэг. Олон тэмцээнд оролцож, багагүй амжилт гаргасан ч өмсгөлгүй л яваад байсан хэрэг.

    Ийнхүү Э.Содномпилжээг анх спортод хөл тавиулж, амжилтын замд хөтөлсөн Ш.Энхсайхан агсан хүндийг өргөлтийн төрлөөр Монголоос олимпод оролцсон анхны багийн гишүүн, үндэсний шигшээ багийн шилдэг дасгалжуулагчдын нэг байв.

    ЗОРЬСОНДОО ХҮРСЭН НЬ

    Япон улсын Китакюүшюү буюу Умард Кюүшюү хотноо 2018 оны есдүгээр сард зохиогдсон парапауэрлифтингийн Азийн АШТ-д “Рио 2016’’ олимпын паралимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин, Э.Содномпилжээ 107 кг-ын жинд өрсөлдөн алтан медаль хүртэв. Тэрбээр ийнхүү Азийн аварга болохдоо 239 кг-ыг өргөж, Риогийн паралимпэд Бразилийн Тавлош Мамалошийн тогтоосон паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулсан юм.
    Энэ бол Э.Содномпилжээгийн тогтоосон анхны дээд амжилт биш. Өмнө нь 2017 оны Арванхоёрдугаар сард Мексикт болсон парапауэрлифтингийн ДАШТ-ий -107 кг-ын жинд хүч үзэн 235 кг-ыг өргөснөөр Азийн рекордыг эзэмших болсон юм. Мөн тэрбээр энгийн буюу эрүүл төрөлд хийн рекордыг эвдсэн билээ. Олон улсын пауэрлифтингийн холбоо буюу IPF пауэрлифтингийн сик төрөлд дээд амжилтыг 235 кг гэж тогтоосон байдаг. Э.Содномпилжээ Замын-Үүдэд болсон Улсын аварга шалгаруулах тэмцээн дээр дэлхийн энэхүү дээд амжилтыг эвдсэн юм. Харамсалтай нь, тухайн тэмцээний ангилал, зэрэглэл зэргээс шалтгаалаад энэ амжилт Монгол Улсын хувьд л рекорд болж бүртгэгдсэн бөгөөд олон улсын түвшинд дээд амжилтад тооцогдоогүй өнгөрсөн. Гэхдээ Э.Содномпилжээ улсынхаа рекордыг тогтоохдоо дэлхийн рекордыг давхар эвдчихсэн гэсэн үг.

    “Энэ амжилтаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр би бататгана. Пара төрөлдөө дэлхийн рекордыг эзэмших бодолтой бэлтгэл сургуулилалтаа хийж байна” хэмээн тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Энэ бол Финландын Ванта хотод болсон пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын хэрэглэлгүй төрлийн ДАШТ-ий 105 кг-ын жинд алтан медаль хүртэн дэлхийн аварга болсныхоо дараа өгсөн анхны ярилцлага нь байв. Э.Содномпилжээ паралимпийн төрөлд дэлхийн дээд амжилтыг эзэмшихийг хичээнэ хэмээн хэлсэндээ хүрч дээр хэлсэнчлэн Японы тэнгэр дор паралимпийн дээд амжилтыг нэг кг-аар ахиулан билээ. Мөн пара бус жирийн төрөлд хүч үзэн түрүүлж, дэлхийн аварга болсон нь түүнийг ямархан энтэй тамирчин болохыг харуулна.

    Э.Содномпилжээ уг ДАШТ-д 237.5 кг-ыг шахсанаар алтан медалийн болзол хангаж, дэлхийн аварга болсон төдийгүй уг амжилтаараа дэлхийн дээд амжилтыг эвдсэн юм. Гэвч тэрбээр дараачийн захиалгаараа 242.5 кг-ыг өргөснөөр дэлхийн рекордыг нэг дор хоёр удаа шинэчилсэн бас нэгэн дээд амжилтын эзэн болсон билээ. Тэрбээр хэвтээ шахалтын төрөлд өндөр амжилт үзүүлж байгаа нь Ш.Энхсайхан багшийнх нь зааж сургасан эрдэм юм.

    ДЭЭД АМЖИЛТУУДЫГ ЭВДЭВ

    Э.Содномпилжээ 2013 оны арваннэгдүгээр сард анх хилийн дээс алхан Малайзын Каула Лумпурт болсон Азийн АШТ-д оролцож, шагналт тавдугаар байрт оржээ. Ийнхүү 2014 оны гуравдугаар сард Дубайд болох ДАШТ-д оролцох эрхээ авсан аж. Түүний энэхүү анхны гадаад тэмцээн амар байсангүй. Зардал мөнгө олдоогүйн улмаас Ш.Энхсайхан багшийгаа үлдээгээд ганцаараа Азийн АШТ-д яваад очтол дасгалжуулагч, менежергүй тул тэмцээнд оролцуулахгүй гэжээ. Учир байдлаа хэлж, гуйж байж 100 еврогоор торгуулаад тэмцээнд оролцсон гэдэг. Ийм нөхцөлд тэмцээнд орно гэдэг тамирчин хүний сэтгэл зүйд мэдээж хүнд. Гэвч Э.Содномпилжээ анхны тэмцээнээсээ ДАШТ-д оролцох эрх өвөртөлж чадсан нь цаашдын амжилтынх нь эхлэл байжээ.

    Дубайн ДАШТ-ий эхний найман байрт багтаж чадвал олимпын эрх авах байв. Э.Содномпилжээ долоод орсноор Монголын тамирчдаас олимпын анхны эрхээ авч байв.
    Дараахан нь Инчонд болсон Азийн тоглолтоос хүрэл медаль зүүв. 2015 оны гуравдугаар сард Дубайд болсон “Fazza” гэж дэлхийн цомын тэмцээнээс мөнгөн медальтай эх орондоо ирсэн байна. 2015 оны арваннэгдүгээр сард Алма-Атад болсон Азийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнээс хүрэл медаль хүртэв. Түүнээс хойш Э.Содномпилжээ дахин хоёр ч удаа пауэрлифтингийн Дэлхийн цомд аваргалаад байгаа билээ. Тэрбээр 2016 оны ёсдүгээр сард Бразилийн Рио-де-Жанейро хотноо болсон зуны XV паралимпийн пара пауэрлифтингийн төрөлд хүрэл медаль хүртэж паралимпийн төрөлд медаль хүртсэн гурав дахь тамирчин болсон юм. Пауэрлифтингийн төрөлдөө бол тэрбээр паралимпийн анхны медальтан.

    Э.Содномпилжээгийн багш Ш.Энхсайхан агсан шавийнхаа тухай “Хувь хүний онцлог бий. Спорт бол хүний таван чанарыг хөгжүүлдэг. Гол ноён нуруу нь хүч, эр зориг. Энэ хоёр хосолсон байх хэрэгтэй. Э.Содномпилжээд энэ бүхэн бий. Ямар ч үед бэлтгэл тасална гэж байхгүй. Яг л ирчихсэн зогсож байдаг. Хүүхэд байхаасаа л тийм. Анх таягтай байсан. Сүүлдээ таяггүй болсон. “Чи таяггүй болж байгаа юм уу” гэхээр “Болно оо, багш аа” гээд л явж байдаг. Сэтгэл зүйн хувьд ч маш сайн. Тэр нь надад их дэм болдог” хэмээн ярьсан билээ. Мөн тэрбээр “Бид хоёр 2020 оны Токиогийн олимпод төрийнхөө далбааг эгшиглүүлнэ хэмээн амласан” хэмээн итгэл төгс хэлж байв. Тухайн үед Ш.Энхсайхан багшаас ойрын үед ямар тэмцээнд оролцохоор бэлтгэж байгааг нь асуухад “Унгарын Эгер гэж хотод Дэлхийн цом болно. Тэндээс алтан медаль л авна гэж бодож байгаа. Есдүгээр сард Мексикт ДАШТ болно. Тэндээс алт, мөнгийн аль нэгийг л авна гэж бодож байгаа” хэмээн хариулсан билээ. Э.Содномпилжээ буурал багшийнхаа энэ итгэлийг алдаагүй. Унгарын Эгерт болсон Дэлхийн цомоос алт, Мексикийн Мехикогийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн юм. Тухайн үед Ш.Энхсайхан багш нь 2020 оны Токиогийн олимпод 107 кг-д өрсөлдөхөөр төлөвлөж байгаа хэмээн хэлж байв. Э.Содномпилжээ паралимпэд хүрэл медаль хүртэхдээ 88 кг-ын жинд өрсөлдөж байсан бол 2017 оноос жин өгсч 97 кг-д хүч үзэх болсон билээ. Улмаар 2018 онд Японд болсон Азийн АШТ-д 107 кг-д өрсөлджээ. Ийнхүү цол дагаж бяр гэдэг шиг жин дагаж бяр нэмэгдэж амжилт нь ахисаар багшийнхаа захисан тэр жинд Азийн аварга болж, бас пара пауэрлифтингийн дэлхийн дэлхийн дээд амжилтыг эвдэв. Улмаар Э.Содномпилжээ 2019 оны долоодугаар сард Казахстаны Нур-Султан хотноо пара пауэрлифтингийн ДАШТ-ий эрэгтэйчүүдийн -107 кг-д 247 кг-ыг өргөж түрүүлснээр дэлхийн дээд амжилтыг тогтоож, “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэсэн юм. Тэрбээр тэмцээнээс тэмцээнд туршлагажиж, амжилтаас амжилтад өртөөлж, дэлхийн энтэй тамирчин болохоо харуулсаар байна. Одоо түүнийг Токиогийн паралимпийн дэвжээ хүлээж байгаа.

    Г.Сонинбаяр

  • Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн Монгол телевизэд ярилцлага өглөө.

     Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн Монгол телевизэд ярилцлага өглөө.Монгол түмэн зон олон хийгээд ураг удмынхаа хүмүүсээ даатгаж эвийн хүчтэй энэрэл сэтгэлтэй эрүүл энх байхын төлөө үйлээ хийж, үйлсээ бүтээж явна.

     

     

  •  

  • СУДЛААЧ Ш.СҮХБАТ ГУАЙТАЙ ЗӨВЛӨЛДӨВ.

    Эхэнд нь Мөнх тэнгэрийн үзэл санаа, бөө шүтлэг нь хүний үүсэл гаралтай зэрэгцэн тодорхойлогддог, олон улс гүрэн, нүүдэлчдийн дотроос хүч чадал, эрэмгий байдал, дайчин чанараар чухамхүү Монголчууд товойн тодорч Монголд төрт улс байгуулж, төрийн гол шүтээнээ Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэг болгон дэвшүүлжээ. Энэхүү түүхэн хугацаа, өөрөөр хэлбэл Монголын төр бөөг төрийн хэмжээнд шүтэж эхэлсэний 2223 жилийг тэмдэглэх тухай ярилцлаа.
    Мөн Монгол Улсад анх бөөгийн байгууллага байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх тухай ярилцлаа. Монголчууд бүхний дээр Мөнх тэнгэр байдаг, тэр бол хамгийн шүтэн бишрэх дээд үзэл, түүний дараа шашингууд эрэмблэгддэг байжээ. Тиймээс бүх шашин ижил түвшинд тавьж, тэгш хандаж, улс төрийн бодлогодоо ашигладаг байсан тухай ярилцлаа. Энэ чиглэлээр саяхан телевизэд ярилцлага өгчээ. Монголчууд эртнээс Мөнх тэнгэрийн үзэл, бөө шүтлэгийг төрийн хэмжээнд ашиглахдаа эхлээд байгаль хүн хоорондоо харьцахуйн олон далд чанарыг мэддэг байжээ. Монгол бол байгалийн асар их баялагтай орон, бас бие даасан оюун санааны дархлаатай ард түмэн. Даяаршлын эрин үед Монголыг бусдад оюун санааны хувьд, генийн хувьд уусгачихгүй авч явах тэр их номлол, сургааль Мөнх тэнгэрийн үзэлд оршиж байна.
    Энэ онд Монголын бөөгийн байгууллагууд нэгдэж ажиллаж эхэлсэний 3 жилийн ой болж байна. Монголчууд гадны хэн нэгний зохиосон номлол, бүтээсэн шавар баримал, зурсан зургын өмнө залбирагчид бишээ. Монгол бөө бол олон мянган жил монгол уламжлал, оюун санааг өнөөг хүртэл тээж ирсэн биет бус соёлын өвийг тээгч билээ. Монголчуудын оюун санаанд одоо болон ирээдүйд идэвхтэй үүрэг гүйцэтгэх Монголын бөөгийн үйл ажиллагааны чиг хандлагын талаар саналаа солилцлоо. 1990 онд хүн амын нэг хувь хүрэхтэй үгүй байсан Мэнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өнөөдөр 12 хувь гэж тодорхойлогдож байна.
    90-ээд онд гарсан өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсад гадаадын 30 гаруй шашины урсгал орж ирж Монголчуудын оюун санаанд өөрийн байр сууриа бэхжүүлэхээр ажиллаж байна. Энэ талаар баримтлах бодлогын асуудлаар зөвлөлдөж ярилцлаа.
    Цаашид тогтмол хугацаанд уулзаж зөвлөлдөж байхаар тохиролцлоо.
    Б.Банзрагч